Quantcast
Channel: Miss.mn
Viewing all 18678 articles
Browse latest View live

Тамиржуулах уламжлалт хоол хүнс

$
0
0

8

Манай монголчуудын уламжлалт анагаах ухаанд хий ядаргаа, алжаал тайлах, дархлаа сэргээх зорилгоор тойг, чөмөгний шөлийг түлхүү хэрэглэж ирсэн байдаг. Мөн та амин дэмээр баялаг, олон төрлийн орцтой хоол хүнс хэрэглэхийг эрхэмлээрэй.

Овъёосны ханд

Овьёос нь тамир тэнхээ оруулж, сэргээн, цус төлжүүлэн, хоолны дуршил нэмэгдүүлдэг тул ардын эмчилгээнд өргөн ашиглаж иржээ. 1 стакан хальстай овъёосон дээр 1 л ус хийж, усыг талд нь хүртэл ширгээх хэрэгтэй. Дараа нь шүүсийг шүүж аваад дээр нь ширгэсэн хэмжээний сүү нөхөж хийгээд хөөрүүлнэ. Үүн дээр дөрвөн цайны халбага зөгийн бал нэмж өгнө. Өдрийн аль ч цагт хамаагүй 1 стаканаар гурван удаа ууснаар биеэс бохирдлыг гадагшуулж, гэдэс элэг цэвэрлэхийн сацуу хамгийн гол нь тамир тэнхээ оруулна.

Айраг

Айраг нь хүний биеийн дархлааг эрчимтэй дэмждэг. Мөн саамыг халуунаар уух нь элэгний архаг өвчтэй хүнд зохино. Шар тос Шар тосыг байнга идэх нь зүрхний тамирыг амирлангуй болгож, уушгины хатингарыг арилгана. Мөн үсний уналтыг зогсоож, нүдний цогийг бадраан өлчир халуунд цангаа сайн тайлдаг.

Тараг

Тараг нь өмөн үүний эсрэг хүчтэй нөлөөлдөг дархлалын системийг идэвхжүүлэх чадвартай янз бүрийн хорт хавдар үүсгэгчийн эсрэг хүчтэй нөлөөлдөг.

Сармис

Сармис судсыг тэлдэг бөгөөд үүний ачаар толгой өвдөх, нүд эрээлжлэх, нойргүйдэх гэх зэрэг өвчин анагааж дархлааг сайжруулдаг олон талын ач тустай.

Битүү шөлөн эм

Махаа жижиглэн хэрчээд шаазанд болон вааран савны аль нэгэнд ус, давс, хий дарах
эмний хамт хийж савныхаа амыг гурилаар таглан тогоонд ус хийж түүндээ суулган
цаг шахам жигнэж болгоно. Ийм битүү шөл нь тамир тэнхээг сайжруулна.

Улаан чинжүү, хар перец

Улаан чинжүү нь нимбэгнээс тав дахин их С амин дэм агуулдгаар барахгүй түүнд цусны даралтыг зохицуулах цусны эргэлтийг сайжруулах үйлчилгээтэй амин дэм байдаг. Гэвч хэт их халуун ногоо нь чийгийг хөөдөг тул зуны улиралд хэрэглэх нь тохиромжгүй.

Чөмөгний ясны шөл

Хонины чөмөгний ясны шөл гаргаж аван, бага багаар тасалж хөлдөөн өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэж болно. Ясны шөл тэр дундаа хонины чөмөгний ясны шөл нь монгол хүний бие организмд таарсан кальци, эрдэс бодис, шимээр баялаг байдаг тул хүнд хагалгаанд орсон, ядарч сульдсан хүнд тамир тэнхээ оруулдаг. Мөн өдөр тутмын хоол, цай чанахдаа, гурил зуурахдаа, хүүхдийн бантанд, гэртээ халуун тогоо хийхдээ, мөн нярай хүүхдийг усанд оруулахдаа хэрэглэж болно. Хонины чөмгийг шулж, ташиж битүү чанагчид хийн, 5 минут буцалгаад галыг нь багасгаж 5-10 цаг буцалгана. Дээр нь ялгарсан тосыг хамж авч, хөлдөөн бага багаар хоолондоо хэрэглээрэй. Хүсвэл шөлөндөө цагаан гаа, лаврын навч зэрэг амтлагч хийж болно. Чөмөгний ясны шим шүүс, эрдэс бодис шингэсэн шөлнөөс ясыг авч хаяна. Шөлөө сайтар хөргөж, бага багаар тасалж хөлдөөгөөрэй.


Холливудын жүжигчин Том Хэнкс эхнэртэйгээ коронавирусийн халдвар авчээ

$
0
0

15

Оскарын шагналт 63 настай жүжигчин Том Хэнксийг үзэгчид “Форест Гамп”, “Цэрэг Райныг аварсан нь”, “Ногоон бүс” зэрэг олон арван кино дүрээр нь сайн мэдэх холливудын нэрт жүжигчин Том Хэнкс болон түүний эхнэр Рита Уилсон нар коронавирусийн халдвар авсан талаараа өчигдөр мэдэгджээ.

Тэд Австрали улсад Элвис Преслигийн тухай киноны зураг авалтанд оролцохоор ирээд байхдаа  бие нь эвгүйрхэн халуурч, ханиах шинж тэмдэг илэрсэн учир шинжилгээнд хамрагдахад хариу нь эерэг гарчээ.

Тиймээс өвчнөө бусдад тараахгүй байх үүднээс гэр бүлийн хамтаар өөрсдийгөө тусгаарлалтанд авсан талаараа цахим орчинд мэдээлсэн байна.

Жан Зи: “Нисдэг чинжаалуудын ордон”-д тоглохын тулд сохор охинтой амьдарсан

$
0
0

“Гейшагийн дурсамж” киноны дуулиан шуугианы дараа гол дүрийн жүжигчин Жан Зиг хятад бүсгүй япон гейшагийн дүр бүтээлээ гэх шүүмжлэл дагаж түүнээс багагүй тайлбар шаардсан. Гэвч одоо тэр Холливудын “бүрэн эрхт” жүжигчин. “Би Холливудад байж байна гэж төсөөлж байгаагүй. Бээжингээс Америк хүртэл надад их хол санагддаг байлаа. Яг л сар шиг. Харин одоо энд надад маш их таалагдаж байна. Энд үлдмээр санагддаг” гэж хамгийн өндөр эрэлттэй хятад жүжигчин ярьдаг. Өдгөө 41 настай, хоёр хүүхдийн ээж, айлын гэргий түүний ид гялалзаж байсан 2014 оны үеийн нийтлэл, ярилцлагыг сонирхуулъя.

Шилдэг найруулагчийн хараанд өртсөн нь

Жан Зи эдийн засагч-эрдэмтний гэр бүлд төржээ. Тэднийх нэг их баян айл биш байв. Ээж нь хүүхдийн цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэгч багш. Аав нь охиноо найман нас хүрэхэд бүжгийн сургуульд явуулж эхэлжээ. Сургуулийн удирдлагуудтай удаан ярилцсаны эцэст Зиг ардын бүжгийн ангид авчээ. “Би бага байхдаа их сул биетэй хүүхэд байлаа. Байнга өвддөг байсан. Эцэг эх маань намайг хөөрхийлөлтэй “дэгдээхэй” болоосой гэж хүсдэггүй байсан юм” гэж тэрбээр дурссан байдаг. “Тэд намайг бүжгийн сургуульд булчингаа сайн хөгжүүлээсэй гэж оруулсан. Би ч бүгдийг аав, ээжийнхээ хүссэнээр хийсэн. Гэвч тэд миний эрүүл мэндэд санаа тавьсан хэвээр л байдаг байв. Харин надад энэ нь хэцүү санагддаг байсан. Би гэрээсээ явахыг хүсдэг байсан. Тэнд уйтгартай байдаг байв” гэж Жан Зи дурссан юм. Тийнхүү охин бүжгийн сургуулийн сурагч болмогцоо гэрээсээ явжээ. Гэвч удалгүй хийсэн үйлдэлдээ харамсахад хүрсэн аж. Тэр өглөө эртнээс шөнө дөл болтол хичээллэж байв. “Би өглөөний таван цагт босдог байсан. Шөнийн арван нэгт унтвал их юм. Надад багш нарын анхаарал дор, ангидаа лидер нь болоод явж байх шаардлага тулгарсан. Эцэст нь би энэ бүхнийг тэвчээгүй зугтчихсан. Бутны ард нуугдаад багш нар намайг яаж хайж байхыг харсан юм. Тэд бүр цагдаад мэдэгдэхээр шийдээд байсан. Гэвч би энэ бүхнийг төдийлөн шантарч хүлээж аваагүй. Харин ээжийнхээ хоолойг сонсоод л бууж өгсөн юм. Одоо энэ бүгдийг эргээд бодоход юунд ч харамсдаггүй. Тэр он жилүүд миний хувьд сайн “сургууль” байсан юм. Маш их зүйлийг ухааруулсан. Одоо надад өөрт байгаа хүчээрээ юу ч хийж болмоор, бас бүх зүйл байгаа мэт санагдаж байна” гэж алдарт жүжигчин ярих аж.

Жан Зи бүжгийн сургуульдаа маш хурдан шилдэг сурагчдын нэг болж чадсан ч энэ урлагтай бүх амьдралаа холбохыг хүсээгүй аж. Нэгэн найзынхаа зөвлөснөөр Хятадын драмын коллежид оржээ. Тэр коллежийн тухай сонсоод хайхрахгүй өнгөрч чадаагүй гэдэг. Тэр даруйдаа л уг сургуульд элсжээ. Энэ тухайгаа тэрбээр “Хамгийн “хайртай” жүжигчин маань надад “Чамайг шалгаруулалт дээр хүлээж байя” гэж хэлэхэд би 16 настай байлаа. Тэгээд шууд л найруулагчид таалагдахын тулд ямар хувцас өмсөх вэ гэж толгойгоо гашилгаж эхэлсэн. Ир гэсэн цагаас нь хамаагүй өмнө студид очлоо. Уулзалтад бэлэн байхын тулд шүү дээ. Гэтэл нэг хүн “Танд рекламны зураг авалт өөр өрөөнд болно гэж хэлээгүй юм уу” гэж хэлсэн. Шампунийн рекламны тухай яриа болох нь тодорхой болов. Тэгэхэд надад ямар байсан гээч…Мэдээж сэтгэлээр унасан” гэж ярьжээ. Тэр тэгэхэд хүссэн дүрдээ шалгарч чадаагүй. Гэхдээ нэрт найруулагч Жан Имоугийн хараанд өртсөн байв…

Супер од

Энэ явдлаас хойш жилийн дараа Хятадын киноны эцэг гэгддэг Жан Имоу шинэ киноныхоо шалгаруулалтыг эхэлжээ. Гол дүрийн 17 настай охины дүрийг сонгох гэж байсан Имоу найруулагч шампунийн рекламны дүр шалгаруулалт дээр харсан инээдэмтэй оюутан охиныг санав. Охин тэр үед үсээ шампуниар их л сэтгэл булаам угааж байсан нь сонирхол татжээ.

“Замын хажуу дахь байшин” кино Жан Зигийн амьдралыг өөрчилжээ. Бүсгүй Хятаддаа супер од боллоо. Түүнээс ярилцлага авч, намтраа ярьж өгөхийг хүсдэг болов. Дараагийн кино “Гэтэж буй бар, нуугдаж отсон луу” жүжигчин бүсгүйг бүх дэлхийд алдаршуулав. Сэтгүүлүүд залуухан хятад бүсгүйн тухай эхний хуудсандаа нийтлэх гэж хичээцгээж байв.

“Миний зураг анх удаагаа сэтгүүлийн нүүрэнд гарахад аав маань тэр сэтгүүлийг бүгдийг нь худалдаад авчихсан. Тийм олон сэтгүүлээр яах гэж байгаа юм бол гэж би гайхлаа. Түүнийг миний асуултад хариулахад би юу ч ойлгоогүй. “Чи алдартай хүн. Энэ сэтгүүлүүдийг ажлынхандаа бэлэглэнэ” гэж аав хэлсэн. Тэгэхэд би их уярч билээ. Би аав, ээжийгээ хэнээс ч илүү хүндэлдэг. Манай гэр бүлийн байдал одоо ч урьдынх шиг хэвээрээ байдаг. Бид бусдын л адил нийтийн тээврээр ажилдаа явдаг хүмүүстэй найзалдаг” гэж Холливудын од ярьж байсан удаатай. Харин Жан Зи өөрөө автобусаар явахгүй, тэгэх шаардлага ч гарахгүй биз. Бүсгүйг Хятадад байхад нь зураг авалтад ах нь машинаараа хүргэж өгнө. Ах нь түүний хамгаалагч, үнэнч туслагч гэхэд болно. Гэвч жүжигчин бүсгүй ихэнхдээ онгоцоор ниснэ. Яагаад гэвэл их амжилтын дараа Холливуд түүнийг урьсан юм.

“Час пик-2” киноны боевик маягийн дүрийг бүтээхийн тулд англи хэлээр ярих шаардлага гарав. Цы бүсгүй бүтэн хоногоор хичээллэж эхлэв. Гэвч англи хэл сурах нь орой болтол бүжиглэхээс хэцүү санагджээ. Зураг авалтыг зогсоохгүйн тулд продюсерууд түүнд зүгээр л өөрийнхөө дүрийн үгийг цээжлэхийг зөвлөжээ. Харин Жан Зи найруулагчаа гонсойлгохыг хүссэнгүй. Холивудад ид нэрд гарч байсан Жэки Чан нутаг нэгтнийхээ хүсэлтийг зөвшөөрч орчуулагч нь болов.

“Харин одоо бол би англичуудтай найзалж байгаа. Миний хамгийн дуртай үг ямар үг гээч. Хараалын үгнүүд. Нэг хичээл дээр би “Ямар балай юм бэ” гэж хэлээд гараад явчихсан юм. Багш санамсаргүй ингэж хэлэхийг маань сонсоод баярласан. “Хөөх, чи англи хэл сайн сурч байна шүү” гээд л… Одоо миний дуртай юм хана цохих. Миний хувьд англи хэлний хичээл ийм л болсон” гээд Жан Зи инээмсэглэж байсан нь саяхан. Харин одоо телевизүүд хөтөлбөртөө түүнийг урьж, Жан ч орчуулагч авч явах хэрэггүй болжээ. Тэр жаахан аялгатай ярьдаг ч гэсэн англи хэлээр ярьж байгаа нь ойлгомжтой.

“Гейшагийн дурсамж”

Гэсэн ч тэр Хятадаа мартаагүй. Хятад ч Зи бүсгүйг мартсангүй. Түүнийг Холливудад алдаршаад удаагүй байхад нь алдарт Жан Имоу “Баатар” кинондоо тоглохыг урив. Тус кино Оскарт шилдэг гадаад кино номинацид нэр дэвшиж байсан юм. Тэгэхэд Жан Зи Хятадын киноны гол найдвар болж байсан билээ. Имоугийн дараагийн кино “Нисдэг чинжаалуудын ордон” нь “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшиж нэрээ мөнхөлж байв. “Нисдэг чинжаалуудын ордон”-ы тухай Зи бүсгүй “Сохор хүний дүрийг дэлгэцнээ амилуулахын тулд би сохор охинтой хэсэг хугацаанд нэг өрөөнд байлгахыг гуйсан юм. Тэр 13-хан настай байсан. Би түүний үйл хөдлөл, дохио зангааг бичиж авсан. Киноны нээлт дээр өөрийгөө хараад энэ чинь би байна гэж таниагүй. Тэгж хөдөлж, зодолдож, тийм өндөрт харайгаад л… Аав, ээж хоёр маань ч харсандаа итгээгүй шүү” гэж дурссан.

Найруулагч нь киноныхоо нээлтийн дараа “Жан Зигээс өөр хэн ч энэ дүрд тоглож чадахгүй байж. Тэр өөрөө ийм өндөрт харайж чадахгүй байсан ч салхи Жаныг өргөөд л хийсгэх байж” гэж хошигнож байсан гэдэг. Жүжигчин бүсгүй нээлтийн хивсэн дээгүүр алхаад л Лос-Анжелес руу нисжээ. Одоо тэр чөлөөтэй зугаалж болно. Цаг, косметик, цэвэр ус, компьютерийн рекламны зураг авалтын гэрээ одоо нэгэн бие даасан хятад бүсгүйн амьдрал болжээ. “Америкт л би амарч чаддаг. Жинхэнэ утгаараа шүү дээ. Араас минь хэн нэгэн мөшгиж дагаад байдаггүй. Бээжинд бол гэрийн маань ойролцоо фанатууд байнга жижүүрлэнэ. АНУ-д бол тийм зүйл байхгүй. Би Аль Пачиногийн киног үзэхээр чөлөөтэй явж, Селин Дионы концертыг үзэж, лексусаараа супер замаар Эминемийн дууг сонсонгоо чөлөөтэй давхиж болно. Бас би гэртээ телевиз үзээд зоргоороо байх дуртай. Энэ бол англи хэл сурах сайн арга юм билээ” гэж Жан Зи ярьдаг.

Бүсгүй нэг удаа “хайртай” Эминемийнхээ дискийг гэртээ мартчихаж. Тэгээд машиныхаа радиог асаажээ. Тэгтэл нэрт Стивен Спилберг алдарт ном “Гейшагийн дурсамж”-аар кино хийж байна. Жүжигчид сонгон шалгаруулж байгаа гэж ярихыг сонсжээ. Жан Зи мэдээж тэр боломжийг алдаагүй. Түүний англи хэл зорилгодоо хүрэхэд нь саад болж байсан ч хятад бүсгүй толь бичиг нээгээд нэг л үг цээжилжээ. “Hire me” буюу “намайг хөлсөл”. “Оскар”-ын шагналт “Чикаго”-гийн найруулагч Стивен Спилберг, Роб Маршалл хоёрыг тодорхой зүйл хүлээж байв. Эхний дублиэр л тэд гол дүрийн жүжигчнээ олжээ.

Хятад бүсгүй япон эмэгтэйн дүр бүтээнэ гэх мэдээ Бээжинд жинхэнэ шуурга дэгдээв. Сонины шүүмжлэлүүдийг Зи аав ээжээсээ олж сонсжээ. Гэвч түүний сэтгэлийг шүүмжлэл бус, огт өөр зүйл эзэмдэж байжээ. Тэрбээр “Би мэдээж гейшагийн тухай юу ч мэддэггүй байсан. Олон ном худалдаж авсан даа. Японы түүхээс ч уншиж судалсан. Одоо бол би гейшагийн талаар муугүй мэдлэгтэй болсон. Бүр лекц уншиж чадна гээч” гэж ярьсан байдаг.

“Гейшагийн дурсамж” Америкт ч алдаршив. Жан Зи Холливудтай үүрд холбогдсон гэхэд болно. “Би Америкт үнэн сэтгэлээсээ дурласан. Энд надад амралтын өдөртэй байдаг нь таалагддаг. Хятадад бол долоо хоногийн бүх өдөр ажиллах хэрэгтэй болдог шүү дээ” гэж тэр дурссан юм. Гэвч АНУ-ын иргэн болох төлөвлөгөө Зид байхгүй. “Би амьдралаа бүр мөсөн өөрчлөх гээгүй байна. Одоо юу мөрөөдөж байна гээч? Гоё инээдмийн дүрд тогломоор байна. Хятадууд бидэнд нэг гоё зүйр үг байдаг юм. “Хүнийг уйлуулах нь инээлгэхээс амархан байдаг юм” гэж. Намайг битгий шоолоорой. Бас би франц хэл сурмаар байна. Дуртай кино болох “Харанхуйд бүжиглэгч”-ээ хадмал орчуулгагүйгээр үзмээр байна. Бас 30 хүрээд л нөхөрт гармаар байна. Гэвч бүх зүйл таашгүй шүү дээ. Ингэж ярих нь утгагүй. Бид оройн хоолондоо юу идэхээ л сайн мэднэ. Маргааш юу болох нь оньсого хэвээр шүү дээ” гэжээ. Тэр амжилтаа нуудаг. “Амжилтын төлөө би их тэмцсэн. Алдахаас айх хэрэггүй шүү. Хүн алдаан дээрээсээ л суралцдаг юм” гэж Холливудад алдаршсан Ази бүсгүй ярьж байна.

“Кун-фу надад хөдлөхөөсөө өмнө бодох хэрэгтэйг сургасан”

Жан Зигийн “Time Out” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Дахиад л “төмөр” хатагтайн дүрийг бүтээж байна. Хатуу, зодоонч, өөртэйгөө тэрсэлддэг эмэгтэйн дүр. Та амьдрал дээр ч ийм хүн үү?

-Би хүнд хоёр тал байдаг гэж боддог. Хатуу, бас зөөлөн. Би хатуу дүр дээр ажиллаж байхдаа өөрийгөө олж хардаг, бас зөөлөн дүрд тоглож байхдаа  ч өөрийгөө олж хараад байдаг юм.

-Гэхдээ таныг найруулагчид дандаа л чанга хатуу, бууж өгдөггүй эмэгтэйн дүрд сонгох юм…

-Энэ дүрүүдийн ихэнх нь агуу эмэгтэйчүүдийн тухай байдаг юм. Нэг их өндөр ч биш, намхан ч биш. Иймээс л намайг тийм дүрд сонгодог байх.

-“2046” киноны дараа Вон Кар Вай та хоёрыг их дотно болсон гэж сонссон?

-Бид эелдэг дотно харилцаатай. Ялангуяа “Канн-2006” наадмаас хойш. Бид хоёр хоёулаа шүүгчээр ажилласан. Хамтдаа нэлээд удсан. Үүний дараа тэр миний хувьд зөвхөн найруулагч ч биш, багш, найз минь болсон. Вон бол жинхэнэ мастер.

-Та тэгээд л “Их мастер”-т зохиолыг нь ч уншилгүй тоглочихсон уу?

-Би дүрээ ихэвчлэн тэр дүр намайг уяраавал сонгодог юм. Вон Кар Вайд зохиолыг нь хараагүй шууд зөвшөөрсөн. Түүнд итгэж байсан учраас тэр. Ер нь хүнтэй ажиллахад итгэл чухал байдаг. Чамайг чиглүүлэхийг нь зөвшөөр гэсэн үг л дээ. Зохиол байх үгүй нь чухал биш. Вонд өөрийн гэсэн гайхамшигтай арга барил байдаг юм. Ажлын төлөвлөгөөнд маань миний дүрийг нь бүтээж буй баатар сэтгэл хөдлөлөө хүчтэй гаргаж буй нэлээд хэсэг байсан. Тухайлбаал, аавыгаа нас барсан тухай сонсоод тэр цурхиран уйлдаг кадр бий. Эхлээд би кинонд тэгэх ёстой учраас л нулимсаа асгаж байсан. Харин киноныхоо голд ороод ирэхээр тэр дүрд бүрэн ууссан даа. Их ч зүйлийг ойлгосон.

-Тэр таныг кун-фу сур гэсэн үү?

-Тийм ээ. “Их мастер” бусад киноноос илүү тулааны урлагийг харуулж, бидний дотор нуугдан байдаг философийг нээсэн. Аура, харизм, кунг-фуг илүүгээр харуулсан кино. Гурваас таван өдрийн дасгал сургуулилт хийж байсан. Яагаад бид тийм удаан бэлдсэн нь киноноос харагдах байх. Энэ үе миний амьдралыг үнэхээр их өөрчилсөн. Санаа бодлыг минь хүртэл. Кун-фу надад амгалан тайван байдал өгсөн гэж боддог. Хөдлөхөөсөө өмнө боддог болгосон гэх үү дээ.

-Дүрийн сонголт танд нөлөөлдөг байх нь ээ?

-Тийм ээ. Тухайлбал, Жет Литэй хамтран тоглосон “Баатар” кинонд би болгоомжтойгоор, бүх хүчээ дайчлан тоглосон. Надад туршлага ч байгаагүй. Зүгээр л жүжиглэх чадвараараа бүхнийг гүйцэтгэж байсан юм. Гэвч киноноос кинонд тоглосоор би их зүйл ойлгосон доо. Миний хувьд шинэ дүр маань өвөрмөц бөгөөд төгс, өмнө бүтээж байсан дүрүүдээс өөр байх нь чухал. Тийм байвал ажиллахад ч сонирхолтой байдаг юм.

https://zindaa.mn/352j

Хүнд цэцэг бэлэглэхдээ ивээл цэцгийг нь сонгоорой

$
0
0

1526636_1420168084952402_3262548195541083782_n

Та цэцэг бэлэглэх гэж буй хүнээ тийм ч сайн таньдаггүй, аль эсвэл ямар цэцгэнд дуртайг нь мэддэггүй бол санаа зовох хэрэггүй. Гагцхүү тухайн хүний төрсөн сарыг л мэдэж байхад хангалттай. Мэдээж тухайн хүн өөрийн ивээл цэцгийг мэддэггүй бол та ивээл цэцгийг нь бэлэглэхдээ багахан тайлбар хийхэд л түүнд хангалттай сайхан сэтгэгдэл төрүүлэх болно.

Нэгдүгээр сард төрсөн хүнд:

  • Лиш
  • Яргуй
  • Нил

Хоёрдугаар сард төрсөн хүнд:

  • Нил
  • Хонин зангуу
  • Нарцисс

Гуравдугаар сард төрсөн хүнд:

  • Сараана
  • Үнэрт хонхорцог
  • Нарцисс

Дөрөвдүгээр сард төрсөн хүнд:

  • Замбага
  • Голт бор
  • Сараана

Тавдугаар сард төрсөн хүнд:

  • Хонхорцог
  • Намуу
  • Сарнай

Зургаадугаар сард төрсөн хүнд:

  • Сарнай
  • Мэлрэг
  • Хонхорцог

Долдугаар сард төрсөн хүнд:

  • Гэзэг цэцэг
  • Удвал
  • Алтанзул

Наймдугаар сард төрсөн хүнд:

  • Хонгорзул
  • Наранцэцэг
  • Гэсэрт цэцэг

Есдүгээр сард төрсөн хүнд:

  • Гэсэрт цэцэг
  • Даль
  • Хумсан цэцэг

Аравдугаар сард төрсөн хүнд:

  • Хумсан цэцэг
  • Цээнэ
  • Голт бор

Арваннэгдүгээр сард төрсөн хүнд:

  • Хамба шарилж
  • Цахирмаа
  • Хонгорзул

Арванхоёрдугаар сард төрсөн хүнд:

  • Нарцисс
  • Алтанзул
  • Лиш зэрэг цэцгээс сонголтоо хийн бэлэглээрэй.

Ахуйн хэрэглээний зүйлсээ тусдаа байлгах нь эрсдэлийг бууруулна

$
0
0

25

  • Аяга халбага, хувцас хунараа хольж солихгүй байх нь таны болоод хайртай хүмүүсийн тань эрүүл мэндийг хамгаалах чухал ач холбогдолтой

Бид үр хүүхдэдээ хүнээс юмаа битгий харамла, хувааж хэрэглэж сур гэж заадаг ч бусадтай хуваалцаж болохгүй зүйлс гэж бий. Хэдийгээр гэр бүлийн гишүүд, нэг гэрт өсөж төрсөн ах дүүс, бие биедээ хайртай хань ижил ч гэлээ эрүүл мэнд, хувийн ариун цэвэр сахих үүднээс бусдаас юугаа “харамлах” ёстой вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Учир нь бид бүгд тусдаа хувь хүн, бие махбод, хэрэглээтэй тул ахуйн хэрэглээний зүйлс, аяга халбага, хувцас хунараа хольж солихгүй байх нь таны болоод хайртай хүмүүсийн тань эрүүл мэндийг хамгаалах чухал ач холбогдолтой юм. Энэ нь өдгөө дэгдээд байгаа коронавирус болоод бусад халдварт өвчнөөс таныг болон хайртай хүмүүсийг тань хамгаалах эхний алхам болно.

Шүдний сойз

Амны хөндий эрүүл бол бие эрүүл гэдэг. Гэвч зарим хос дундаа нэг сойзоор угаадаг гэвэл та итгэх үү. Цөөнгүй хос жилээс ч урт хугацаанд дундаа нэг сойз хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тухай Их Британид хийсэн нэгэн судалгаанд дурджээ. Хосууд үүнийгээ ариун цэвэрт тийм ч харш зүйл гэж үздэггүй байна. Гэтэл Америкийн шүдний холбооноос шүдний сойзоор олон төрлийн нян, халдварт өвчин дамждаг болохыг анхааруулж, амны хөндийн болон хоол боловсруулах эрхтний эмчилгээ хийлгэснийхээ дараа шүдний сойзоо солихыг зөвлөжээ.

Сахлын татуурга

Сахлын татуургыг арьсны гадна талд (эмэгтэйчүүдийн татуурга мөн багтана) хэрэглэдэг учраас заавал тусдаа байх албагүй гэж та бодож магадгүй. Гэвч татуургууд арьс зүсэгдэж гэмтээгүй байсан ч үү, үсний уутанцарт үүссэн үрэвсэл, мөөгөнцрийн халдвар зэрэг арьс болон зөөлөн эдийн халдвар тараадаг байна. Тиймээс хэдий нэг гэрт амьдарч байгаа ч тусдаа татуургатай байх нь чухал. Түүнчлэн 5-10 удаа хэрэглэснийхээ дараа хутгыг нь солих шаардлагатай гэдгийг арьсны эмч нар зөвлөжээ.

 Гарын болон биеийн алчуур

Гэр бүлийн гишүүд нүүр гарын алчуураа дундаа хэрэглэж огтхон ч болохгүй. Тэр ч байтугай биеийн алчуур нь ч тусдаа байх хэрэгтэй. Алчууранд стафилококкийн халдвар хэдэн цаг, хоног, сараар ч амьдрах чадвартай байдаг аж. Тиймээс хамгийн багадаа долоо хоног болгон угааж, чийгтэй алчуураа дэлгэж хатаан, хэн нэгэнтэй хуваалцахгүй байхыг хичээгээрэй.

Саван

Саван (хатуу саван) нь цэвэрлэгээний бодис ч гэлээ нян үржих таатай нөхцөл болдог. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс шингэн саван хэрэглэхийг зөвлөж байна. Хэрвээ та хатуу савангаар угаах дуртай бол бусадтай хуваалцахгүй байхыг зөвлөжээ. Учир нь саван чийгтэй байх үед нян, мөөгөнцөр үрждэг бөгөөд дараа дараагийн хүн гараа угаахад хатаж амжилгүй дамждаг байна.

Сам 

Самаар бөөс, хамуу, заримдаа бүр стафилококкийн халдвар дамждаг аж. Тиймээс хүн болгон хувьдаа самтай байх хэрэгтэй бөгөөд үсчинд орохдоо ч самаа ариутгасан эсэхэд анхаарч, шаардлага тавьж байх нь чухал. Мөн та өөрөө ч самаа хоёр долоо хоног болгон цэвэрлэж, бактерийн эсрэг савантай усанд цаг орчим ариутгахыг зөвлөжээ.

Аяга, халбага

Зарим эцэг, эхчүүд халуун хүйтнийг нь мэдэхийн тулд хүүхдийнхээ хоолноос амссан халбагаа буцаагаад хоол руу нь хийдэг. Мөн өөрийн идсэн аяганаас хоол өгөх, хүүхдэдээ амандаа зажилж өгөх нь ч бий. Аяга халбагаар амны хөндийн бүхий л төрлийн өвчлөл, тэр дундаа хоолой, шүд, хоол боловсруулах эрхтний өвчлөл үүсгэдэг олон төрлийн нян дамждаг. Тухайлбал, гэрт нэг л хүн хеликобактерийн халдвартай, хоолойн ангинатай бол гэр бүлийн бусад гишүүнд маш амархан халдварлах эрсдэлтэй. Тиймээс нэг савнаас ус, ундаа дамжуулж уух, хүнсний зүйлээ дамжуулан хазаж, хувааж идэх зэргийг хязгаарлах шаардлагатай.

Дотуур хувцас, ор хөнжлийн даавуу

“Юу гэж дотуур хувцсаа солих вэ дээ” гэж та гайхаж магадгүй. Гэвч том болсон хүү нь аавынхаа дотоожийг, ах дүүс бие биеийнхийгээ, эгч дүүс хөхний даруулгаа сольж өмсөх тохиолдол зарим гэр бүлд байдаг. Гэвч хувь хүний наад захын соёл дотуур хувцаснаас эхэлнэ. Дотуур хувцсыг өдөр бүр сольж байх хэрэгтэй ба халуун усаар нянгийн эсрэг савангаар угааж индүүдэн өмсөхөөс гадна хамгийн гол нь бусадтай сольж болохгүй. Ор дэрний даавуу ч мөн адил тусдаа байх хэрэгтэй. Боломжтой бол та хүүхдүүдээ тусад нь оронд унтуулах нь чухал. Мөн даавуугаа долоо хоног бүр сольж, халуун усаар угаан, индүүдэж ариутгаснаар арьсны халдвар, мөөгөнцөр халдварлахаас сэргийлнэ.

Хумсны хутга

Хумсны хутга, хайчийг ч мөн гэр бүлийн гишүүд дундаа хэрэглэж болохгүй. Хумсны хутга, мах авагч болон бусад хэрэгслээр олон төрлийн нян, вирус дамжих эрсдэлтэй гэж үздэг. Тухайлбал, хумсны мах авагчийг цэвэрлэж ариутгаагүй үед хепатит С вирус халдварлах аюултай. Мөн гарт байгаа нянгийн ихэнх хувь нь хумсны завсар байдаг тул хумсны хутгаа дундаа хэрэглэснээр бие биедээ халдвар тараах орчин бүрддэг байна.

Амны хаалт

Үхлийн аюултай халдварт өвчин тархаад буй энэ цаг үед хүн бүр тус тусдаа амны хаалттай байх хэрэгтэй. Амны хаалтыг удаан зүүснээр нян үржих таатай нөхцөл бүрддэг тул хувь хүн хоёр цаг тутам солихыг зөвлөж буй. Гэвч амны хаалтын хомсдолоос үүдэн өрх гэрийн гишүүд орж гарахдаа нэгнийхээ хэрэглэсэн амны хаалтыг зүүгээд гарах нь түгээмэл үзэгдэл болжээ. Тиймээс та эрүүл ахуйн үүднээс нэг удаагийн маск хэрэглэж хэвшээрэй.

www.zgm.mn

“Юта Жазз” багийн тоглогч Руди Гоберээс “COVID-19” вирус илэрснээс шалтгаалан NBA бүх тоглогчоо шинжилгээнд хамруулахаар боллоо

$
0
0

26

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Юта Жазз” багийн тоглогч Руди Гоберээс “COVID-19” вирусний шинжилгээгээр эерэг буюу тус халдвараар өвчилсөн гэж оношлогджээ.

Иймд тус холбооны улирлын бүх тоглолтыг тодорхойгүй хугацаагаар цуцалсныг албан ёсоор мэдэгдсэн байна. Мөн түүний багийнхан болон бусад тамирчинд халдвар тарсан байж болзошгүй хэмээн үзэж NBA бүх тоглогчоо шинжилгээнд хамруулахаар болжээ. Уг нь энэ улирлын 82 тоглолтоос бүх баг 60 гаруйг нь хийгээд байсан бөгөөд ирэх дөрөвдүгээр сард тус холбооны плэй-оффын тоглолт эхлэх байсан юм. Сонирхуулахад, Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо өмнө нь дөрвөн удаа улирлын тоглолтоо цуцалж байв. Тодруулбал, 1995 онд гурван сарын хугацаатай, 1996, 1998-1999 онд зургаан сар гаруй хугацаатай (улирлын 82 тоглолтоос 50 тоглолт тоглогдсон), 2011 онд улирлын 82 тоглолтоос 66 тоглолт болж байсан юм.

Модель, жүжигчин О.Номингийн гэрэл зургаас

$
0
0
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17

Хүмүүсийн 95 хувь нь гараа зөв угаадаггүй

$
0
0

29

Коронавирусийн халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга бол гараа зөв угаах.

  • Гараа норгож, савандах
  • Алга, хурууны засвар, хумсаа угаах
  • Усаар сайтар зайлах
  • Цэвэр алчуур эсвэл хатаагчаар хатаах

Ер нь бол хүн бие зассаны дараа бохир зүйлд хүрсний дараа байнга гараа савандаж угаах нь зүйтэй. Гараа зөв угааж эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж дадал болгох нь эрүүл мэндээ хамгаалахад оруулж буй том хувь нэмэр болох юм.

-Хатуу саван, шингэн саван, гар ариутгагч бодис гээд маш олон төрлийн хэрэглээний материал байна. Эдгээрийн дотроос алийг нь хэрэглэх нь зүйтэй вэ?

-Химийн элемент бага орсон, бактерийн эсрэг саванг хэрэглэх нь илүү тохиромжтой. Хүмүүс саван сонгохдоо ихэвчлэн өнгө үнэрээр нь авдаг. Энэ бол буруу юм. Химийн элементийг агуулсан байдаг учир харшил үзүүлэх нөлөөтэй байдаг. Савандаж угаах боломжгүй тохиолдолд гар ариутгагч бодис хэрэглэх нь зүйтэй.


Брэд Питт бүсгүйчүүдээс яагаад “бултдаг” болсон бэ

$
0
0
32
56 настай Холливүүдийн од Брэд Питт (Brad Pitt) гоонь эрийн амьдралдаа сэтгэл хангалуун байгаа.Түүнийг сонирхох бүсгүйчүүдийн тоо багасаагүй тэрбээр шинээр амьдрал зохиох бодолгүй байгаа бололтой. Уг нь Анжелина Жолигоос салаад бараг дөрвөн жилийн нүүрийг үзэж байгаа билээ.

Энэ хугацаанд тэрбээр олон ч бүсгүйтэй нэр холбогдоод амжсан. Тэрбээр бүсгүйчүүдтэй уриалгахан болзоонд явдаг ч үүнээс хэтэрдэггүй гэнэ. Учир нь сайхан залуу маань бүсгүйчүүдийг уяраах урлаг, найрах ур чадвараа алдахгүйн тулд л ийн болзоонд явж байгаа аж.

Хэргийн гол нь ааш муутай экс эхнэр Энжигээс хүүхдүүдтэйгээ уулзах зөвшөөрлийг аваад удаагүй байгаа болохоор тэдэнтэйгээ хааяа ч гэсэн хамтдаа байхын тулд эхнэр, хүүхний асуудлаас зай барьж байгаа гэнэ.

Эх сурвалж www.wikimon.mn

Таны харилцааны чадварыг тодорхойлох сорил

$
0
0

 

37

 

 

Эх сурвалж: Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв

Ээждээ бичсэн захидал: Диваажинд суугаа ээждээ

$
0
0

38

“Ээждээ бичсэн захидал” улсын уралдааны Гуравдугаар байрын шагналт захидал

Улаанбаатар хотын оролцогч Д.Эрдэнэбилэгийн “Диваажинд суугаа ээждээ”  захидал

ДИВААЖИНД СУУГАА ЭЭЖДЭЭ

Би өөрийгөө 1951 онд, ээжийгээ 1927-1930 онд төрсөн болов уу гэж таадаг. Хүрдний ч байг, бутач ч байг, оргодол босуул ч байг бичиг үсэггүй тэр шавилхан, гүжирмэг эмэгтэй хэчнээн их нууцыг аваад буцаа вэ. Энэ тухай өгүүлье.

          Ой тойнд минь үлдсэн анхны дурсамж бол ээж намайг тэврээд уйлаад л байдаг сан. Там тумхан санаж байгаа миний нэг дурсамжинд хүүхэд бужигнаж, эмэгтэйчүүд холхисон газар байсан санагдана. Үдэш голдуу орны минь дэргэд ээжий уйлж сууна. Хожим ухаарахнээ тэр олон хүүхдийн баас шээстэй зууралдахын хажуугаар өдөртөө чөлөө гарган над дээр гүйн ирж, шөнөдөө сахиж хонодог байж. Өвөлдөө уулын амны хоёр шар байшинд, зундаа хэдэн амбаарт шуугилдаж явснаа бүүр түүрхэн л санадаг юм.

Дуртгалын минь гүнд тунаж үлдсэн дараагийн үзэгдэл бол ээж саальчин, би тугалчин болсон үе. Ануухан хоёр хөгшинтэй айл бууж, өнөөгийнхөөр бол туслах малчин болсон шиг. Хоёр хөгшин уналгын ганц морь, таргийн таван ямаа, саалийн арваад үнээтэй. Ядарсан бид хоёрыг өрөвдөөд хаяандаа буулгасан хэрэг. Тэр газрыг Толгойтын баруун салааны эцэс, Баян-Уулын амралтын хавьцаа юм болов уу гэж тааварладаг юм. Хожим наяад онд тэнд амрахад уул ус, газрын байц нь танил харагдаад байж билээ. Тэнд би 6 нас хүртлээ байсан болов уу. Нэг өвөл айлын өвөө морио унаж явсан эзгүй үеэр би өвдөж л дээ. Мухар олгой үрэвссэн байж. Ээж тэндээс өнөөгийн Цэргийн госпитал хүртэл намайг үүрч очлоо. 20 орчим км газар шүү дээ. Түүнээс болж хоёр хуруу нь хөлдөж моонийсон юм. Бичиг баримтгүй босуул улс болохоор ээж минь орос эмчийн хөлийг тэвэрч уйлж байж амийг минь авруулсан гэдэг. Төө шахам урт, палийлгаж оёсон гүнзгий сорви одоо ч хэвлийд минь бий.

Тэр явдлаас сургамж авсан уу, бид хот бараадаж, бичиг баримттай ч боллоо. Дахин нэрсээ сольсон нь, ээж маань гарал угсаа, нутаг усаа төөрүүлсэн биз ээ. Манайх Маахуур толгойд бууж, ээж цэргийн эмнэлгийн асрагч болж, би ч аавтай боллоо. Аав цэргийн хүн байсан юм. Өдөржин шал зүлгэсэн ээжид минь шөнөжин агсам тавьдаг байсныг санадаг. Муу ээж минь хичнээн ч нүдүүлсэн ганц үг ган хийдэггүй шазруун ч хүн байж. Би сургуульд орлоо. Нэг удаа аав согтуу ирэхдээ данхтай цай өшиглөөд хөлийг минь түлж орхив. Хүлцэнгүй ноомой ээж минь улайрсан барс шиг аашилж, дарийн утаа үнэртсэн согтуу галзуу аавыг тасар татах шахаж билээ. Аавыг унтсан хойгуур намайг тэрлэгт ороож шөнө дөлээс үүр цайтал алхсаар Яармагийн дэнжид байдаг Жинжгээгийнд очсон юм. Ээж Жинжгээ хоёр чухам ямар холбоотой улс байсныг хожим ч мэдэж чадаагүй юм.

Жинжгээгийн буянт хаяаг бараадсан зургаа, долоон жил амьдралын минь хамгийн аз жаргалтай үе байв. Ээж оёдлын үйлдвэрийн хөдөлмөрийн гавшгайч, би таван онцын эзэн болж, авьяасаараа манлайлж “Алтан” Москвад хүртэл тоглосон юм. 1966 оны зун Артек зусланд амраад ирэхэд минь ижий минь зулын гэгээ болсон байж билээ. Юу ч гэх вэ дээ. Жаран зургаан оны их усан үерээс хоёр хүүхдийн амийг аварчихаад өөрөө урссан гэдэг юм. Солонгосын дайны хөлөөс дайжуулж 1953 онд Монголд авчирсан 2-5 насны тураалтай 200 хүүхдийн хамгийн бага, сул дорой нь би байсныг хожим Жинжгээгээсээ сонссоон.

Ээж 16 насандаа айлын бэр болж очоод үр заяагаагүй тул Улаанбаатар руу оргож, асрамжийн асрагч болсон нь тэр байж. Намайг өрөвдөж хайрлахдаа ямар нэг аргаар авч хөдөө гарч. Анхны дуртгал хоёр шар байшин бол Зайсанд байсан солонгос хүүхдүүдийн асрамж, хэдэн амбаар бол Жигжид дэх бидний зуслан байсныг хожим мэдсээн.

Ээж ээ, овог нэр, нас жил, нутаг усыг чинь би мэдэхгүй, өрцнөөс чинь нь ч унаагүй ээ. Гэхдээ Та минь жинхэнэ эх хүн байсныг муу хүү нь мэдэхийн дээдээр мэднэ шүү ээж ээ.

Тахианы мах, бууцайтай хучмал

$
0
0

Орц:
Таxианы маx – 200гр /өөр төрлийн маxаар орлуулсан ч болно/
Нунтаг xар перец – 1/4 жижиг xалбага
Лууван – 100гр
Давс – 3/4 жижиг xалбага
Бууцай – 150гр
Масло – 50гр
Өндөг – 4 ширхэг

1. Төмс луувангаа зөөлөн болтол нь чанаж болгоно.

2. Хооронд нь холингоо холигчоор биш гар аргаар нухаарай.

3. Дээр нь нэг ширхэг өндөг, давсаа хийгээд хутга.

4. Харин одоо маxаа холигчинд хийн жижиглэ. Махны машин ч ашиглаж болно.

5. Бууцайгаа жижиглээд маxтайгаа xольж сайн xутгана.

6. Бууцайгаа жижиглээд маxтайгаа xольж сайн xутгана. Ахиад дээр нь нэг ширхэг өндөг xийж xутгана.

7. Шарах шүүгээнийхээ тавгийг эсвэл саваа маслоор сайн тослоод лууван төмсний нуxашныхаа талыг нь xийж тэгшлээрэй.

8. Дараа нь бууцай, махтай шанзаа xийж дахин тэгшилнэ.

9. Үлдсэн лууван төмсний нуxашаа xийж тэгшлээд, дээд талд нь нарийxан зүссэн масло тавиарай.

10. Өндөгөө дээр нь багсаар түрхэж өгвөл болсоны дараа үзэмжтэй шаргал харагддаг. 90 xэмийн xалуун шараx шүүгээнд 40 минут орчим болгох хэрэгтэй шүү.

Өөдрөг явах 25 зарчим

$
0
0
large
1. Сэтгэлийн их тэнхээтэй яв
2. Хэн нэгэн таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай, тэвчээртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил.
3. Зорилготой байж түүндээ хүр. Дэмий зүйлд санаагаа бүү зовоо. Хий хоосон мөрөөдөлд битгий авт. Хийх зүйлээ төлөвлө. Саад учирвал юунаас болсоныг тунгаа. Тэгэхдээ олон юмны хойноос бүү хөөцөлд.
4. Найз нөхрөө зөв сонго. Инээсэн бүхэн нөхөр биш. Чамайг өөд нь татах нөхөр ол.
5. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхийгээ урьд үдэш нь төлөвлө. Удаан, олон жил хийх ажлаа ч төлөвлө.
6. Үгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч, үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн, өөдтэй явсан нь үгүй.
7. Өөрийгээ битгий чамла. Хувийнхаа шилдэг чанарыг улам бүр зүлгэн өнгө оруул. Би чадна гэж зориглож сур.
8. Муу зуршлаас бага багаар сал. Дутагдлаа шударгаар хүлээ. Өөрийгөө зэмлэж сур. Биеэ хуурдаг хүн бүтэлтэй явсан нь ховор.
9. Өдрийн аль цагт хамгийн их үр бүтээлтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр цагийг бүү үр. Амрах, хооллоход тэр цаг мөчийг бүү зориул. Цагаа зохицуулж сур.
10. Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаа.
11. Битгий цухалдаж бачимд. Хэнээс юунаас болов гэдгийг тунгаа. Ядарвал ажлаа хойш тавь. Санаа зовох хэрэггүй. Үе үе хөдлөх, босох, суух, явган явахыг хичээ.
12. Үнэхээр юм бүтээе гэвэл биеэ эрүүл авч яв. Эрүүл биед саруул ухаан оршдог нь хамгаас үнэн.
13. Сайн сайхныг мөрөөд. Гутранги үзэл сайн юманд хүргэдэггүй. Үүнээс ч их юм хийж чадна гэж өөрийгээ зоригжуулж бай.
14. Хийх зүйлээ зүрх алдалгүй барьж ав. Ажлаа хаанаас, юунаас эхлэхийг эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Хүнтэй элбэх бол түүнтэйгээ зөвлө. Бүтэх эсэхийг тооцоолж, үр дүнг шалгаж бай.
15. Та дарга ч бай, цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла.
16. Бусдыг ашигтай зүйлд урамшуулан ятга, зоригжуул. Тусал.
17. Хийх гэсэн ажлаа хойш нь бүү тавь. Нэн даруй хийж сур.
18. Бусдын үгийг нухацтай сонсож сур. Хүний хэлснээс хэрэгтэйг нь ав. Хэрэггүйг нь гээ.
19. Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай. Тэгвэл таны ажил бүтэмжтэй байх болно. Зорьсондоо хүрэхэд ч хялбар болно.
20. Мэдрэхүй зөн совиндоо хааяа ч гэсэн итгэж бай. Дан ухаанаар бүхнийг дийлэхгүй байх үе бий.
21. Даруу байж сур. Бардам зан, хулчгар шинж хүнийг өөдтэй болгосон удаагүй. Бусдын шүүмжлэлийг хүлээж авч сур. Энэ нь амжилт олохын үндэс.
22. Хийж байгаа зүйлээ хэцүү хүнд гэж хааяа бусаддаа ойлгуулж бай.
23. Хүнээс үг дуулах сайхан. Бусдыг магтаж, өөрийгээ магтуулахад муу нь юу байхав. Нөхөр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусал
24. Өөртөө их үүрэг, ачаалал хүлээж сур. Тэгвэл илүү ихийг бүтээнэ.
25. Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж, гагцхүү зорьсноо хэрэгжүүлэхийг хичээж сур.

COVID-19 тархалтын судалгаа: 45 суудалтай автобусанд халдвар ингэж тархжээ

$
0
0

57

БНХАУ-ын халдвар судлаачдын судалгаагаар “Covid-19” нь 30 минут хүртэл хугацаанд 4.5 метр зайд агаарт тархах боломжтой нь тогтоогджээ. Мөн тухайн гадаргын онцлог, төрөл, орчны температураас шалтгаалан гадаргуу дээр харилцан адилгүй хугацаанд амьдрах чадвартай аж. Тухайлбал, уг вирус цельсийн 37 хэмийн орчинд шил, бөс даавуу, төмөр, хуванцар, цаасан гадаргуу дээр 2-3 хоног амьдрах боломжтой байна. Мөн хүний биеэс ялгарч буй шингэн болон өтгөнд 5 хүртэл хоног амьдрах чадвартайг судлаачид анхааруулж байна.

Судлаачид 01 дүгээр сарын 22-ний өдөр Хунань мужид 48 суудалтай, хот хоорондын нийтийн тээврийн автобусанд гарсан халдвар хэрхэн тархасан талаар дараах зураглалыг гаргасан байна. Халдвартай иргэн болон бусад зорчигч автобусанд суух үедээ амны хаалт хэрэглээгүй байсан бөгөөд цонхнууд нь бүгд хаалттай байжээ.

bus COVID-19 тархалтын судалгаа: 45 суудалтай автобусанд халдвар ингэж тархжээ

Улаан – халдвар тараагч.

Шар – Халдвар авсан хүмүүс.

Цэнхэр – халдвар авсан боловч шинж тэмдэг илрээгүй хүн.

Ягаан – Халдвартай иргэн автобуснаас бууснаас хойш 30 минутын дараа автобусанд сууж халдвар авсан хүн.

Судалгааны дүнд битүү орчинд, агааржуулагч ажиллаж буй үед коронавирус илүү хол зайд тархаж байгаа нь тогтоогдсон байна. Халдвартай хүн автобусанд сууснаас хойш нэг ч хүнтэй яриагүй бөгөөд түүнийг автобусанд байх үед 7 хүнд вирус халдварласан байна.

Түүнчлэн халдвар тээгч автобуснаас буусны дараа ч вирус тухайн орчинд үлдэж, халдвар тархаж байжээ.

Халдвар тээгч тухайн автобуснаас буун дараагийн автобусанд сууж явах үед түүнээс 4.5 метрийн зайд сууж явсан 2 иргэн халдвар авсан бөгөөд 2 сарын дунд үе гэхэд анхны халдвар тээгч нийт 13 хүнд вирус тараасан байжээ.

Гэвч уг судалгаанд зарим зүйл тодорхойгүй үлдсэн бөгөөд халдвартай иргэнтэй зэрэгцэн сууж явсан хүмүүс халдвар аваагүй нь сонирхол татаж байгаа аж.

Судалгааны дүнд үндэслэн Хятадын эрх баригчид, эрдэмтэд иргэддээ дараах зөвлөмжийг өгч байна:

  • Амны хаалт тогтмол зүүх, гараа байнга угааж, хувийн ариун цэвэр чанд сахих;
  • Автобус, онгоц, машин зэрэг битүү орчинд байхдаа амны хаалт тогтмол зүүх;
  • Гараа угааж цэвэрлээгүй үедээ нүүр, ам болон биеийн бусад хэсэгт гараараа хүрэхгүй байх;
  • Олон нийтийн үйлчилгээний газруудад савх, халбага хэрэглэхгүй байх;
  • Олон нийтийн газар тамхи татахыг хориглож, тамхины цэгүүдийн тоог багасгах;
  • Нийтийн тээврийн хэрэгслийн ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээг өдөрт 1-2 удаа хийхийг зөвлөж байна.

Тагнуулын ерөнхий газар

Амьдралын их багш: Коронавирусээс авсан сургамж, давуу тал

$
0
0

58

Өнөө цагийн материалист нийгмийнхэнд коронавирусын халдвар хүчтэй цохилт өгч, хүн төрөлхтнийг багахан ч болов ухааруулж, амьдралын үнэ цэнийг нийтэд нь ойлгуулж байх шиг байна. Зовлон зүдгүүр бол хүн төрөлхтний багш юм аа гэсэн мэргэдийн үг бөмбөрцөг дээр мөр гаргаж яваа хүн бүгдийн орой руу орж, хүн гэдэг бардам амьтан аюулт өвчин ирсэн цагт ямархан эмзэг болохыг COVID-19 халдварын жишээ нэг ижил өнгөөр ойлгуулж чадлаа.

Нөхцөл байдлаас харахад хүн төрөлхтний амьдрал гурав дахь мянган жилдээ аюулт өвчин, байгалийн гамшгийг даван туулах чадваргүй үй олноороо үрэгдэж байсан чулуун зэвсгийн үеэс нэг их сайжирч чадаагүй болохыг дэлхийн хэвлэлүүд сөхөн хөндөж байна.

Гэхдээ коронавирусын халдвараас болж хүн төрөлхтөнд хэд хэдэн дэвшил ажиглагдаж байгааг дэлхийн хэвлэлүүд онцолж байна. NASA-гаас саяхан коронавирусын “ачаар” гэнэтийн эерэг үр дүн гарсныг тэмдэглэсэн байгаа. Энэ халдварын үеэр үйлдвэрүүд зогссоноос болж Ухань хотын төдийгүй Хятад даяар экологийн нөхцөл байдал эрс сайжирсан нь манай гарагт ч эергээр нөлөөлсөн гэнэ.

Үүнээс гадна өнгөрсөн намаржин дэлхийн өнцөг булан бүрт гарсан бослого хөдөлгөөн, жагсаал цуглаан зогсож, нийгэм эмх замбараатай, тайван болсон байна. Хүмүүс үхлийн аюултай халдвараас эмээн олон хүн цугларсан газарт очих нь эрс цөөрч, хашхирч орилон эсэргүүцлээ илэрхийлдэг үзэгдэл багасчээ.

Коронавирус угсаатан хоорондын маргаан тэмцлийг зогсоож, олон үндэстэн, ястан, арьс өнгөтэй хүмүүс өдгөө “халдвар авсан” болон “эрүүл” гэсэн хоёрхон ангилалд л хуваагддагийг мэдэж авлаа.

Мэдээж Украинд Уханиас ирсэн хүмүүсийг түр тусгаарлах үеэр хүмүүс зэрлэг бүдүүлэг төрөлхийн чанараа дээд зэргээр гаргаж, өөрсдийнх нь эрүүл мэнд, аюулгүй байдалд аюул учруулж мэдэх хүмүүсийг төрөл төрөгсдөө юу, өөрийн улсын иргэд үү гэдгээс үл хамааран үзэн ядаж, бослого дэгдээсэн тохиолдлыг эс тооцвол шүү дээ.

Эцсийн эцэст COVID-19-ийн аюулын өмнө үндэс угсаа, хэлт, шашин шүтлэг, нийгмийн статус юу ч биш гэдгийг ойлгож, аливаа амбиц гэдэг хий хоосон зүйл болохыг мэдэрлээ.

Тухайлбал, Иранд эрх бүхий өндөр албан тушаалтнууд, парламентын гишүүд бөөнөөрөө халдвар авсан бол Японд аяллын хөлөг онгоцонд баян, алдартай хүмүүс ч аймшигт өвчний өмнө айж чичирдэгийг мэдэрлээ. Одоо бол Парис, Лондон гээд хаа ч зугтаагаад нэмэргүйг хүмүүс ойлголоо.

Эцэст нь хэрвээ COVID-19 гараагүй бол улс орнуудын төр засгаас өдөр тутмын соёлыг судлах  ажлыг эрчимжүүлж, эрүүл ахуйд сургах, хүн амыг соён гэгээрүүлэх ажлыг тоолгүй орхисон хэвээр байх байлаа. Коронавирус ерөнхийдөө хүнийг даруу төлөв, арвич хямгач байдал, элдэв зугаа цэнгэлээс хол байлгахад сургаж байна.

Д.ОТГОНЖАРГАЛ


тусгаарлах

$
0
0

2667286c1211fd3da0f55a654ab6ef9f_x3

“Ээждээ бичсэн захидал” улсын уралдааны хоёрдугаар байрын шагналт захидал

Булган аймгийн Тэшиг сумын оролцогч Г.Нямгэрэлийн “Уулзаж амжаагүй хадам ээждээ бичсэн захидал”

УУЛЗАЖ АМЖААГҮЙ ХАДАМ ЭЭЖДЭЭ

Сайн байна уу, ээж ээ. Тэнгэрийн орноо хавар цаг байдаг эсэхийг мэдэхгүй ч таныхаа амрыг эрэн мэндчилж байна. Тийм ээ, та намайг хараагүй, та бид танилцаж амжаагүй. Ердөө л амжаагүй. Би таны бэр охин байна. Таны өөрөөсөө ургуулж өсгөсөн ганц хүүгийн тань насны хань бас л таны харж чадаагүй цорын ганц ач хүүгийн тань ээж. Хэзээ ч харж уулзаж байгаагүй ээждээ захидал бичихийн учир надад бий. Би хүүгээ төрүүлж байх, хоёр яс салахын тэсэхүйеэ бэрх өвдөлтийн дор таны тухай бодож байлаа. Бүсгүй бие цэцэглэсэн ид 44-хөн насандаа та энэ хорвоогоос буцсан юм билээ. Тэр цагт би таны хүүтэй танилцсан. Яваандаа бид нэг нэгэндээ сэтгэлтэй болж одоо хоймор эзэгнэсэн эрх шар хүүтэй гурвуулаа амьдарч байна.

Энэ хорвоогийн хамгийн хайртай эмэгтэй, ээжийгээ аймшигт өвчний хүйтэн саварт алдчихсан таны ганц хүү дэндүү сайн хүү шүү. Хүүгийн тань харцнаас, үйлдлээс таны хэн байсныг би хардаг учраас таныг би ингэтлээ их хайрладаг. Магадгүй ээж бүрийн мөрөөдөл хүүгээ баян, том дарга болоосой гэхээс илүүтэй сайн зөв хүн болоосой гэх л хүсэл байдаг биз. Тийм ээ, таны хүү дэндүү зөв хүн. Гудамжинд хувцасгүй хүн сууж байвал өвлийн хүйтэнд ч хүрмээ тайлж өгчихөөд өөрөө нүцгэн алхаад өгч чадах тийм л сэтгэлтэй хүн. Идэж буй хоолноос нь горьдож буй нохойнд тавагтай хоолоо өгчихөөд би зүгээр ээ гээд өөрөө өлсөн ч инээж суух өгөөмөр хүн. Зуны бүгчим шөнө халууцахдаа уйлаад унтаж чадахгүй байгаа хүүгээ бас хүүгээ мөөмөөрөө аргадан үүрэглэх намайг өмсөж байгаа майкаараа үүр цайтал сэвж сэрүүлж унтуулдаг хүн таны хүү. Тийм ээ, та ийм л сайн хүүгээ надад үлдээсэн учраас би таныг үргэлж санан дурсаж өглөө бүрийн наранд цайныхаа дээжийг өргөхдөө нэг удаа ч гэсэн гэртээ авчирж цай хувааж ууж үзсэн болоосой гэж хүсдэг. Би таны залуу насыг бас гуниг цөхрөл бүхнийг хүүгээс тань сонссон. Энэ хорвоо жаргаах цагтаа бид ханатал жаргаадаг атлаа зовоох үедээ бүхнээс хатуу байх юм. Хүү, охин хоёртой хүсэл биелэсэн амьдралаас нэг л өдрийн ширүүн борооны дараах үерт насны хань, нялх сэвлэгтэй охиноо алдчихсан таны гунигийг би төсөөлөхөд л зүрх шимширдэг. Тийм гунигийн ард тэвэрч үлдсэн ганц хүүгээ эх хүн яаж хайрлаж байсныг би өөрөө эх хүн болж ахуй цагтаа мэдэрч суусан юм. Зөвхөн энэ уралдаанд зориулж биш хэзээ нэгэн хэлэхсэн гэж хүсдэг бүхнээ би энд бичмээр байна. Магадгүй энэ захидлыг цаасан дээр буулгаад шатаавал тэнгэрийн орноо байгаа та минь уншиж чадах ч юм шиг. Ийм сайхан ханагар эрийг намайг хайрлаж халамжилж яваасай гэж өсгөж хүмүүжүүлсэн тандаа үнэхээр их баярлалаа ээжээ. Би хүүгээ яг аав шигээ ухаантай, уяхан, алсын хараатай эр хүн болоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж залбирдаг. Ингэхэд ээж ээ залбирлыг минь та сонсдог уу. Бид одоо охинтой болно. Залбирлыг минь захиасаар та наддаа охин болж ирээрэй. Амсаж амжаагүй жаргал, эдлэж үзээгүй бүхнийг чинь хүртээхийн төлөө хүү, охин хоёр чинь бүхнээ дайчлан зүтгэхэд бэлэн байна. Эргэж төрдөг хорвоо биз дээ, ээж ээ. Хүү тань надад хэлсэн, би яг ээж шигээ эмэгтэйг эхнэрээ болгосоон гэж. Би таны тэр их сэтгэлийн тэвчээр, алсын ухааныг гүйцэхгүй ч гэлээ амьдралд орь ганцаар өнчирч үлдсэн хүүг тань хэзээ ч ганцаардал цөхрөлийг үзэхгүй амьдраасай гэхдээ би ээж шиг нь хайрлаж, эхнэр хүн шиг халамжилж явахыг хичээж байна даа. Үнсэж үлдээсэн ганц үрээ хаана хэрхэн амьдарч байдгийг тэнгэрийн орноо харахдаа та сэтгэл түвшин байдаг гэдэгт охин нь итгэж байна. Таньдаа дахин хэлье. Баярлалаа ээжээ. Ийм сайхан хүүгээ надад итгэж үлдээсэнд, ийм сайн хүнийг эх орондоо хүмүүжүүлж төлөвшүүлж үлдээсэнд!   Булган аймаг,

ЭМЯ: Эмнэлэгт яаран очихгүй байхыг зөвлөж байна

$
0
0

59

Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.

СЭТГЭЛЗҮЙН БЭЛЭН БАЙДАЛ

• Албаны эх сурвалжаас үнэн, бодит мэдээлэл авч, ухаалаг байх

• Өөрийн бодол болон бусдын буруу ташаа мэдээлэл тараахгүй, цуу ярианд автахгүй байх

• Хэн нэгийг буруутгаж, ялгаварлан гадуурхахгүй байх

• Өндөр настан, архаг хууч өвчтэй хүнийг анхааран халамжлах

• Хэт сүржигнэж, бусдыг үймээн самуунд уриалахгүй байх

• Урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн хэрэгжүүлэх

• Өвчнийг ялан дийлэх итгэл найдвар, эв нэгдэлтэй байх

ЭМНЭЛЭГТ ЯАРАН ОЧИХГҮЙ БАЙХ

Сүүлийн 14 хоногийн хугацаанд өвчлөл гарсан улсад зорчсон, коронавируст халдвараар өвчилсөн хүнтэй ойрын хавьтал болсон, халуурах, хуурай ханиалгах, ядарч сульдах, цэр гарах, амьсгал давчдах, булчин, хоолой, толгой өвдөх, бөөлжих, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 100, 103, 8008-6829, 7028-4393 болон өрх, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагын утсанд хандаж зөвлөгөө аваарай.

89706521_975362606212455_910253490150834176_n.jpg?_nc_cat=100&_nc_sid=8024bb&_nc_eui2=AeHGCHGvLdeYMXWdLrl-9opVOx8dFrvSyWrcshcsiF_7pZp1F4FbEaUmfzTZ04zp50SdZohkOrFTv6U8DS5nlNjty3WYbxJo6vIgkmqSjRpSxA&_nc_ohc=SCqTS6FS5NkAX8fFqhS&_nc_ht=scontent.fuln6-1 ЭМЯ: Эмнэлэгт яаран очихгүй байхыг зөвлөж байна

 

Хуурамч цахим шууданг таних 6 зөвлөмж

$
0
0

67

Манай улсад ухаалаг гар утас хэрэглэдэг хүн давхардсан тоогоор 2.4 сая гаруй бий. Тэдний дийлэнх нь хувь, хувьсгалын ажилдаа цахим шуудан ашигладаг. Гэтэл банкны орлого, зарлагын гүйлгээний мэдээллээс эхлээд аливаа цахим бүртгэлийн нэвтрэх нэрнууц үг солих гэх мэт хувь хүний нууцлалтай холбоотой маш олон чухал мэдээлэл и-мэйлээр дамждаг. Үүнийг кибер гэмт этгээдүүд мэддэг учраас банкнаас илгээсэн мэт харагдахаар хуурамч и-мэйл илгээн иргэдийн анхаарал болгоомжгүй байдлыг ашиглан мэдээллийг нь олж авдаг байна.

Хуурамч и-мэйлийн гол зорилго бол таны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг олж авах. Жишээлбэл, банкны нэрийг барьж, тухайн хүн рүү картын хугацаа дууссан тул мэдээллээ яаралтай шинэчилнэ үү, таны данснаас мөнгө гарсан тул энд дарж нууц үгээ солино уу гэсэн агуулгатай и-мэйл илгээн богино хугацааны дотор эргэн хариу өгөх, холбоос линкэн дээр дарж орохыг шаарддаг.

Гэтэл банк харилцагчийнхаа дансны дугаар, нэвтрэх нэр, нууц үг гэх мэт мэдээллийг и-мэйлээр хэзээ ч асуудаггүй гэдгийг та мэдэх үү? Хуурамч и-мэйлийг ялгаж танихад тус болох энгийн  6  зөвлөмжийг танд танилцуулъя.

  1. Хаягийг нягтлах – Банкууд албан ёсны цахим хаягнаас шуудан илгээдэг. Харин гэмт этгээдүүд албан бус и-мэйл буюу idavaadorj@yahoo.comtsoomoo@t-online.de гэх мэт хувийн хаяг ашигладаг. Энэ бол залилангийн и-мэйл мөн эсэхийг таних хамгийн эхний тэмдэг тул ямар хаягнаас ирснийг нягтлах хэрэгтэй.
  2. И-мэйлийн зорилгыг судлах – Цахим шууданг ямар зорилгоор илгээсэн бэ гэдгийг сайтар нягталж, унших хэрэгтэй. Түүнчлэн аливаа холбоос линк дээр дарахад хувийн мэдээллээ оруулахыг шаардсан эсэхийг шалгасны үндсэн дээр дараагийн үйлдлээ хийгээрэй.
  3. Он, сар, өдрийг шалгах – Дансаар шилжүүлсэн гүйлгээний мэдээллийг банк тухай бүрт нь и-мэйлээр ирүүлдэг. Хэрэв танд ирсэн и-мэйлийн өдөр цаг нь гүйлгээ хийсэн хугацаатай зөрж байвал тухайн и-мэйл сэжиг бүхий гэсэн үг.
  4. Лого зургийг нягтлах – Мэргэжлийн байгууллага и-мэйлийн харилцаанд ихээхэн ач холбогдол өгдөг. Тухайн и-мэйл профайл зурагтай эсэхийг нэг нягтлаарай.
  5. Нэвтрэх нэр, нууц үг шаардвал хуурамч и-мэйл гэсэн үг. Хэрэв хуурамч и-мэйл бол шилжүүлгийн мэдээлэл агуулсан хавсралт файлыг нээх үед таны цахим банкны нэвтрэх нэр, нууц үгийг эсвэл ямар нэгэн мэдээлэл оруулахыг шаардана. Банк хэзээ ч хувийн мэдээлэл асуудаггүй.
  6. Дахин нягтлах – Үйлдэл хийхээсээ өмнө илгээгчийн нэр, цахим хаяг, зургийг дахин нэг нягтлаарай. Түүнчлэн, зөв бичгийн дүрмийн алдаа гаргасан, утга найруулга муутай бичсэн эсэхийг анзаарах. Гэмт этгээдүүд ажигч гярхай биш хүмүүсийг онилдог учир зөв бичгийн дүрэм, найруулгад ач холбогдол өгдөггүй. Мөн зарим тохиолдолд орчуулгын програм ашиглан текстийг орчуулсан байдаг нь илт мэдэгдэхүйц дүрмийн болон утга найруулгын алдаатай байдаг. Тэр байтугай хүний анхаарал сул байх цагийг сонгож и-мэйл илгээх нь бий. Ийм учраас та бүхэн үйлдэлдээ үргэлж хянамгай байж, дээр дурдсан зөвлөмжийн дагуу нягтлахыг зөвлөж байна.

Залилагчдад боломж бүү олго!

Хүүхэд түгшсэн үедээ “Гэдэс өвдөж байна” гэж хэлдэг

$
0
0

69hooхэ

Арваннайм хүртэлх насны 10 мянган хүүхдээс авсан судалгаагаар 30 хувь нь ямар нэгэн хэмжээгээр түгшиж зовнисон байдалтайгаар гарчээ. Тэдгээрээс 80 хувь нь хугацаанд нь ямар ч эмчилгээ хийлгэж чадаагүй байна.

Ийм байдал үүсдэг шалтгаан нь эцэг эхчүүд хүүхдээ хэт их түгшүртэй байна гэдгийг мэдэж чаддаггүйтэй холбоотой гэнэ. Зарим нь тэднийг энгийн гэдэс өвдөлттэй андуурч орхих нь бий. Тэгвэл хүүхдэд тань түгшүүрийн шинж байгаа эсэхийг анзаарч, туслахад тань туслах зөвлөмжийг хүргэж байна.

Хүүхэд түгшиж байгаа ч юу болоод байгаагаа мэддэггүй

17532065-image-crop-1080x1147-1581599310-728-ad1918447c-1584001501 Хүүхэд түгшсэн үедээ “Гэдэс өвдөж байна” гэж хэлдэг

Түгшүүр төрсөн үедээ хүүхдүүд гэдэс өвдөж байна гэж байнга хэлдэг. Учир нь энэ үед үнэхээр таагүй мэдрэмж төрдөг байна.

Энэ бол стрессийн урвалын нэг юм. Энэ бол таны бие ямар нэгэн таагүй асуудал үүссэнийг илтгэх хариу дохио өгч байна гэсэн үг. Учир нь хүүхэд сэтгэл санаанд нь юу болоод байгааг  ойлгохгүй болохоор биед илэрч байгаагаа л эцэг эхдээ хэлдэг байна.

Түгшүүрээс болж илрэх бусад шинж тэмдгүүд

17532115-image-crop-936x983-1581599025-728-8165bb4cbf-1584001501 Хүүхэд түгшсэн үедээ “Гэдэс өвдөж байна” гэж хэлдэг

  • Тэд өөрийн хүчиндээ итгэхгүй болно. Тэд төгс төгөлдөр рүү тэмүүлж, ямар нэгэн сайн зүйл хийж чадахгүй бол эцэг эхээсээ өмнөөс нь үүнийг хийж өгөхийг хүснэ. Мөн тэд байнга уучлалт гуйх юм уу танаас сайшаал магтаал авах, өөрийнхөө үйлдэл зөв гэдгийг батлахыг хичээнэ.
  • Өлсөх нь багасна. Учир нь түгшүүрийн шинж түүний хоол боловсруулалтыг удаашруулдаг.
  • Ядраад байна гэх боловч унтах гэж зовно.
  • Толгой нь өвдөх, бүлээрэх, амьсгалахад хүнд болох, цээжээр хөндүүрлэх, толгой эргэх, чичрүүдэс хүрэх зэрэг нь түгшүүрийн шинж тэмдэг байж болно.
  • Уцаарлангуй, уйланхай болж, элдэв ааш гаргана.
  • Анхаарал нь төвлөрөхөө больж, тайван бус байна.
  • Байнга л санаа зовнино. “Хэрвээ тэгвэл яах вэ?” гэсэн утгатай асуулт их тавьж, холын ирээдүйд санаа зовж эхэлнэ. Түүнчлэн осол сүйрэл, эсвэл эцэг эхээ алдартай холбоотой тодорхой айдас хүйдэс улам нэмэгдэнэ.
  • Эмзаг болж, бусдын асуудлыг өөр дээрээ тусгаж авдаг болно.
  • Байнга зууралдаж, ганцааранг нь үлдээхэд дургүй болно.

Юу түгшүүр төрүүлдэг вэ?

17531865-57574510-90b0703867fe3d4f59bd44200af9148b5587534d-1500-1-1581661089-728-73e0f32f36-1584001501 Хүүхэд түгшсэн үедээ “Гэдэс өвдөж байна” гэж хэлдэг

6 сараас 3 нас хүртэлх насны хүүхдүүд ихэвчлэн салж хагацахтай холбоотой түгшүүртэй байдаг. Тэд байнга зууралдах дуртай болж, эцэг эх нь явах юм уу сургууль цэцэрлэгт нь үлдээх үед уйлдаг болно. Сургуулийн өмнөх насны хүүхдүүд амьтан, шавж, байгалийн гамшиг, цус, харанхуйтай холбоотой тодорхой айдас хүйдэстэй болдог.

Мөн шинэ сургууль, цэцэрлэгт орох юм уу хяналтын ажил, шалгалттай холбоотой стрессээс болж нийгмийн харилцааны түгшүүр бий болдог. Хэрвээ таны хүүхдүүдэд дээрх шинж тэмдгүүдээс илэрч байвал айдас хүйдэс, түгшүүрт автсан хүүхдүүддээ туслаарай.

17532165-image-crop-667x909-1581411935-728-4fff700824-1584001501 Хүүхэд түгшсэн үедээ “Гэдэс өвдөж байна” гэж хэлдэг

Дархлаа сайтай хүн суурь өвчин тусдаггүй

$
0
0

 

Коронавирусээс сэргийлэх хамгийн чухал алхам бол дархлаагаа дэмжих юм. Иймд та эрүүл мэнддээ анхаарч, зөв дадал хэвшилтэй амьдрах нь чухал гэж эмч, мэргэжилтнүүд зөвлөсөөр байна. Орчин үед хүмүүсийн дархлаа буюу биеийн эсэргүүцэл сулрах, өвчин эмгэгт өртөмтгий болох хандлага гарсаар байна.

Зарим хүчин зүйлсээс шалтгаалан хүний дархлаа суларч амархан ядардаг боллоо. Үүнд: орчны бохирдол, ялангуяа агаарын бохирдол, стресс ядаргаа, хүмүүсийн буруу хооллолт, амьдралын буруу хэвшил, хөдөлгөөний дутагдал гэх мэтээс шалтгаална.

Дархлааг дэмжихийн тулд та дараах зүйлсийг хийгээрэй:

1.    ЗӨВ ХООЛЛОХ

  •  Эрүүл цэвэр байгалийн бүтээгдэхүүн хэрэглэх,
  •  Хоолны чанарыг анхаарах хоолны уураг, нүүрс усны хэмжээ, өөх тосны хэмжээ зэргийг хянах,
  • Өдөр, өглөө маш чанартай хоолыг идэж байх
  • Өдөрт 4-5 ширхэг жимс идэх хэрэгтэй. Учир нь жимсэнд өвчин эсэргүүцэгч, дархлааг дэмжигч С, Евитамин, каротин маш ихээр агуулагддаг.
  • Сармисыг байнга хэрэглэж занших хэрэгтэй.

2.    ТАМХИ БҮҮ ТАТ

3.    ОЮУН САНААГАА  САЙН ХӨГЖҮҮЛЖ, СТРЕССТ АВТАХГҮЙ БАЙХ

4.    ҮРГЭЛЖ ЗӨВ ЮМ БОДОЖ, ЗӨВ ЗҮЙЛ СЭТГЭЖ, ЗӨВ ҮЙЛДЭЛ ХИЙЖ БАЙХ

5.    ӨДӨРТ 30 МИНУТЫН ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН ДАСГАЛ ХИЙХ  

6.    ӨДӨР БҮР 10000 АЛХАМ ЯВГАНААР АЛХАХ 

25439011_1439854882779661_8333231094838687458_o(1) Дархлаа сайтай хүн суурь өвчин тусдаггүй

Viewing all 18678 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>