Quantcast
Channel: Miss.mn
Viewing all 18678 articles
Browse latest View live

Сахарын илүүдэлд орсныг илтгэх 9 шинж

$
0
0

72

Сахар бидний бие махбодод хортой гэдгийг хүмүүс тодорхой хэмжээгээр мэддэг. Гэхдээ үүнийг огт тоолгүйгээр амттан идэж, хийжүүлсэн ундаа ууж, сахараа хэтрүүлсээр байдаг шүү дээ. Үнэхээр ч сахар бол гайхалтай амттай хэрнээ аюултай бүтээгдэхүүн. Уг бүтээгдэхүүнийг хэтрүүлээд л байвал эрт орой хэзээ нэгэн цагт бие махбод, эрүүл мэнд тань муудна шүү.

Сахарын хэрэглээ хэтэрснийг илтгэх 9 шинж тэмдгийг цуглууллаа.

1. Булчин, үеэр өвдөх. Бие янгинаад байдаг болохоор та явган аялал зугаалга, гадаах ажил, спортын зугаа цэнгэлд оролцохоос татгалздаг болсон уу? Магадгүй энэ нь таны бие махбодод дотроосоо үрэвсэл эхэлснийг илтгэж байж мэдэх вм. Бие махбодод сахарын түвшин өндөр байснаар дархлааны эсүүд илүүдэл глюкозыг шимэгдүүлэхийн тулд цусанд үрэвсэл үүсгэгч бодис ялгаруулж эхэлдэг байна.

painful-knee-joint Сахарын илүүдэлд орсныг илтгэх 9 шинж

Тиймээс та сахар их хэмжээгээр хэрэглэх тусам глюкозыг устгах үрэвслийн үйл явцыг нэмэгдүүлдэг гэсэн үг. Биохимийн энэхүү ярвигтай үйл явцын улмаас өвдөх мэдрэмж төрж, цаашид зүрхний өвчлөл, ой санамж муудах, харалган болох зэрэг өвчлөл үүсдэг байна.

2. Амттанд тэмүүлэх. Амтлаг бүтээгдэхүүн идсэнээр цадна гэж байхгүй. Маш хурдан шингэдэг болохоор ямар нэгэн амттан идсэнээс хойш нэг цагийн дотор л дахин өлсөх мэдрэмж төрнө. Үүнээс гадна бялуу, жигнэмэг зэрэг нь хар тамхитай төстэй хамаарал үүсгэдэг байна.

21888710-frankie-cordoba-526925-unsplash-1523597528-728-4671e8b697-1523945304 Сахарын илүүдэлд орсныг илтгэх 9 шинж

Энэ нь сахар допанамин хэмээх аз жаргалын дааврыг ялгаруулдагтай холбоотой. Ингэснээр сэтгэл санаа сайхан, өөдрөг болно. Бие махбодод сахар нь эерэг сэтгэл хөдлөлийн эх үүсвэр болдог болохоор шагнал болгон дахин шинэ тунг шаардаж эхэлдэг байна. Энэ бол гарахад хэцүү тойрог юм. Сахараас татгалзсанаар  та хар тамхичинтай адил жинхэнэ хүнд асуудлыг мэдэрдэг.

3.Эрч хүч эрс ихсэх. Глюкоз нь бидний бие махбодыг энергиэр хангадаг чухал бодис. Өдрийн турш сахраа нэг түвшинд барих нь чухал бөгөөд жаахан л алдагдуулчихвал эрч хүч огцом унадаг байна. Энэ үйл явцыг тайлбарлавад амттан хэрэглэх үед нойр булчирхай нь глюкозыг таны эсүүдэд хүргэхэд тусалдаг инсулин ялгаруулдаг. Ингэснээр таны эрч хүч нэмэгдэнэ. Харин энэ үйл явц дууссанаар энергийн түвшин огцом унаж, бие махбод дахин шинэ амттан хэрэглэхийг шаарддаг байна. Тэгэхээр хүнсэндээ уураг, ашигтай өөх тосоор баялаг хүнс хэрэглэвэл амттаны оронд сахарыг цусанд жигд тарааж, эрч хүч огцом нэмэгдэх, буурах үзэгдэл үгүй болно.

4. Арьсан дээр тууралт гарах. Сахар агуулсан бүтээгдэхүүнүүд хэрэглэснээр инсулин тосны булчирхайн идэвхжлийг нэмэгдүүлдэг тул арьсан дээр үрэвсэл, батга гарч эхэлдэг байна. Хэрвээ та батгашаад, арьс салст эвгүйрхэж, эм бэлдмэл, тос түрхээд ч нэмэргүй байвал сахарын агууламж өндөр хүнсний бүтээгдэхүүнээ аль болох багасгаарай.

5. Жин нэмэгдэх. Өмсдөг жийнс тань багтахаа болих мэдрэмж хамгийн муухайг хүмүүс мэднэ. Та хүлээн зөвшөөрөхгүй байсан ч энэ бол амттан ихээр хэрэглэсний уршиг юм. Амттан нь гэдэс хавиар илүүдэл өөхөн давхарга үүсэхэд нөлөөлдөг. Сахар хэрэглэх үед ялгардаг инсулин нь бэлхүүс хавьцаа илүүдэл өөр болон хуримтлагддаг байна. Тиймээс та сахар цаашид хэрэглээд л байвал галбираа улам алдана гэдгийг ухаарах хэрэгтэй.

6. Шүд хорхойтох. Амттай бүтээгдэхүүн шүд хорхойдолтыг ихэсгэдэг. Гэхдээ шүдний хорхойдолт нь сахар, эсвэл өөр нэгдэл биш, хоол хүнсний үлдэгдлийг дутуу цэвэрлэснээс болдог гэдгийг санах хэрэгтэй. Шүдээ цаг тухайд нь угаахгүй бол өнгөр тогтож, шүдний хатуу бүтцийг гэмтээж эхэлдэг байна. Амттан, тэр дундаа чихэр нь хоёр шүдний хооронд үлдэж, цэвэрлэхэд хүнд болдог. Үүнээс болж шүд мууддаг байна. Тиймээс та амттан хэрэглэсний дараа амны хөндийн ариун цэвэртээ илүү анхаарах хэрэгтэй гэсэн үг.

7. Сахарт илүү тэсвэртэй болно. Сахарыг байнга ихээр хэрэглэснээр мэдрэх эрхтнүүд ийм хэмжээний сахарт дасан зохицож, илүү амтлаг зүйл нэхдэг болно.

34ed44a5b84ab3fb91f1d7957246b357_do-you-have-a-sweet-tooth-quiz-quizonycom_1910-1000 Сахарын илүүдэлд орсныг илтгэх 9 шинж

Хэрвээ та идэж буй алим, гадилныхаа амтыг бүрэн дүүрэн мэдэрч чадахгүй байвал хоол хүнсэндээ ер нь ямар бүтээгдэхүүн түлхүү хэрэглэж байгаагаа анзаараарай. Амттангаа багасгаснаар та байгалийн бүтээгдэхүүний амт, үнэрийг илүү тод мэдрэх болно.

8. Байнга ханиад, томуу тусна. Сахар их хэмжээгээр хэрэглэснээр бие махбод өвчин үүсгэгч бактериудтай тэмцэх чадваргүй болдог. Ханиад томуу, бусад вирустэй тэмцэхэд тустай С витамин нь химийн бүтцийн хувьд глюкозтой төстэй байдаг. Тиймээс өвчинтэй тэмцэх С витамин хэрэглэхийн оронд дархлааны систем нь глюкозыг хэрэглэдэг байна. Гэтэл энэ нь бактеритай тэмцэх ямар ч чадваргүй. Тиймээс ханиад томууны улиралд амттаныг багасгаж, С витаминаар баялаг ногоо, жимс хэрэглэх нь ханиад томуугаас урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга юм.

9. Гэдэс дүүрэх. Хоол боловсруулах замын эмгэг нь бидний хэрэглэж буй хүнстэй холбоотой гэдэг нь нууц биш. Тухайлбал, хоол боловсруулах замд үүсдэг зарим таагүй асуудал сахараас үүдэлтэй. Хэрвээ сахар нарийн гэдсээр шимэгдэж чадаагүй бол бүдүүн гэдэс рүү шууд орно. Ингэснээр хий үүсгэдэг бактерийг нэмэгдүүлдэг байна.

21889060-Depositphotos_175964486_xl-2015-1523859402-728-ec4300e625-1523945304 Сахарын илүүдэлд орсныг илтгэх 9 шинж

Тиймээс гэдэс дүүрэлтээс ангижиръя гэвэл сахарын өндөр агууламжтай бүтээгдэхүүнээ хязгаарлах хэрэгтэй. ДЭМБ-аас сахарын хэмжээг өдөрт хэрэглэх хүнсний зохистойн хэмжээний 10%-иас хэтрэхгүй байх ёстой гэж үздэг. 10% гэдэг нь цайны 7 халбага цэвэр сахар юм. Нэг цайны халбаганд 4 грамм нүүрс ус агуулдаг байна.

muskul.pro


УОК-д хандивласан спиртээр ариутгалын бодис үйлдвэрлэнэ

$
0
0

Үндэсний үйлдвэрлэгч “Жем Интернэшнл” ХХК-ийн УОК-д хандивласан спиртээр ариутгал халдваргүйтгэлийн бодис үйлдвэрлэх болсныг ОБЕГ мэдэгдлээ.

УОК-д хандивласан спиртээр ариутгалын бодис үйлдвэрлэнэ
Урдчилж захиалбал илүү хэмнэнэ!
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 13-ны өдөр “Жем Интернэшнл” ХХК спиртийн аюулгүй ажиллагааны дүрэм журам болон бусад мэдээллүүдийг танилцуулж, шинжилгээний бичгийн хамт 2000 литр спиртийг “Монхимо” эмийн үйлдвэрт хүлээлгэн өглөө. Тус компанийн хандивласан 2000 литр спирт нь 100 мл савлаж гаргавал 32000 ширхэг гар ариутгалын бодис болно.
Тодруулбал: Улсын онцгой комиссын 06 дугаар хуралдаанаар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үед ариутгалын бодисуудын хүрэлцээ хангамж урт хугацаанд хомсдохоос сэргийлэн спирт, архины үйлдвэрүүдийн түүхий эдийг ариутгалын бодис хийхэд ашиглах шийдвэрийг гаргасан. Энэхүү уриалга, шийдвэрийг дэмжиж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “ЖЕМ ИНТЕРНЭШНЛ” ХХК спирт хандивласан анхдагч компани болсон юм.

Токиогийн Олимпын галт бамбарыг асаалаа

$
0
0

5e6a3e110e40e

ТОКИО. /Kyodo/.  Японы нийслэл Токио хотноо энэ зун болох Олимпын наадмын галт бамбарыг Грекийн Олимпиа хотод өнөөдөр асаалаа. Уг ёслолын арга хэмжээг үзэгчгүйгээр зохион байгуулжээ.

Шинэ коронавирусний халдварын улмаас дөрвөн жил тутам зохион байгуулдаг Олимпын наадам хуваарийн дагуу зохион байгуулагдах эсэхэд олон нийт эргэлзэж буй энэ үед галт бамбарыг асаах ёслол боллоо. Галт бамбарыг ирэх долдугаар сарын 24-нд эхлэх Олимпын наадам хүртэл буухиалах юм.

Олимпиа хотод болсон галт бамбарыг асаах ёслолд Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах, Токиогийн Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах  хорооны төлөөлөгчид багтсан 100 орчим хүн оролцжээ. Галт бамбарыг Японд энэ сарын 20-нд авчрах ажээ.

Монцамэ агентлаг

Жүжигчин Урнаагийн зургуудаас

Шинэ долоо хоногийн эхний өдрийг бид хэрхэн угтах ёстой вэ

$
0
0

T63J08YChXI6y1qna7JQ6QnBnEENqTeQvjKwZzAmkJcjWvcKvQdam6ynPXjyQUt-Шинэ долоо хоногийн эхний өдрийг бид хэрхэн угтах ёстой вэ (time.mn)

Шинэ долоо хоногийн эхлэлийг та амьдралынхаа нэгэн шинэ хуудас мэт хүлээж авдаг уу. Ирж буй өдрүүдэд би юу хийж, бүтээх вэ. Ямар зүйл шинээр сурах вэ гэдгээ нарийн төлөвлөж бичдэг үү. Хэрэв “үгүй” бол та өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун, хөдөлмөрч нэгэн биш бололтой. Зорилгоо тодорхойлж, түүнийхээ төлөө хичээдэггүй хүн өдөр хоног хэрхэн үгүй болж байгааг анзаардаггүй. Даваа болон баасан гараг хэрхэн өнгөрч байгааг мэдэлгүй амралтын өдрөө хий дэмий унтаж өнгөрүүлдэг. Гэтэл бидэнд заяасан энэ амьдрал ганцхан шүү дээ. Дахин 2020 он гэж байхгүй. Дахиж энэ өдөртэй та таарч чадахгүй. Тэгэхээр өөрт оногдсон амьдралын өдөр бүрийг хайрлаж, өнгөлөг дурсамж бүтээхийг, өрөөл бусдад туслахыг хичээгээрэй. Маргааш даваа гараг. Та энэ өдрийг хэрхэн угтахаа мэдэхгүй байгаа бол дараах зөвлөгөөг дагаад үзээрэй.

- ЭРТ БОСВОЛ НЭГИЙГ ДУУЛНА ..

Мэдээж даваа гарагт 12.00 цагаас босвол тэр долоо хоногт өглөө гэж үг байхгүй тийм үү. Өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлж, ажлаа цагт нь амжуулахын тулд өглөө эрт босох хэрэгтэй. Магадгүй та эрт сэрэх тал дээр тийм ч сайн биш байж болох юм. Нойроо харамлаж, дулаан хөнжилдөө шигдмээр санагдав ч өмнөө тавьсан зорилгоо дахин нэг санаарай. Сэрүүлгээ байн, байн хойшлуулах хэрэггүй. Эхний дуугаралтаар орноосоо босоод, цэвэр ус уугаарай. Таны өглөө гайхалтай сайхан эхлэх болно.

- ЦЭВЭРХЭН ХУВЦАС, ӨНГӨЛӨГ ЦАРАЙ ..

Шинэ долоо хоногийн эхний өдөр өөртөө байгаа хамгийн дэгжин хувцсаа өмсөөд гэрээсээ гараарай. Эрэгтэйчүүд цагаан цамцаа индүүдэж, үсээ янзалж, сахлаа хусаарай. Харин эмэгтэйчүүд хараа булаам даашинз өмсөөд, нүүрээ будаарай. Үсээ ороож, сүрчиг түрхээрэй. Энэ нь танд өөртөө итгэх итгэлийг нэмэхийн зэрэгцээ таныг бусдад сайхан харагдуулна. Ажлын эхний өдрийг инээмсэглэн эхлүүлж, бусдад урам зориг өгөөрэй. Утсаараа зургаа дарж, олон нийтийн сүлжээгээр найзууддаа мэндчилгээ илгээсэн ч болно.

- ЧУХАЛ БА ЗААВАЛ ХИЙХ АЖИЛ ..

Ирж буй долоо хоногт хийх ёстой чухал болон заавал хийх ажлаа жагсаан бичээрэй. Хийх ёстой зүйл тодорхой байвал хэрэгжүүлэхэд амар шүү дээ. Утсаар ярих, захиалга өгөх, унших, хүнтэй уулзах гэх мэт жижиг ажлуудаа ч гэсэн тэмдэглээрэй. Хийж гүйцэтгэсэн ажлаа зөвлөөд явах юм бол олон зүйлд сэтгэл зовинох зүйлгүй, тайвнаар ажлаа зохицуулж сурна.

- УНШИХ БОЛОН СОНСОХ ..

Шинэ долоо хоногийн сайхан зүйл уншиж, сэтгэлд хоногшсон дуу сонсох нь ажлын бүтээмжинд сайнаар нөлөөлнө. Жижиг нийтлэл, эерэг ярилцлага, хөрөг уншсан ч болно шүү дээ. Мөн сэтгэл зүйн лекцийг подкаст хэлбэрээр сонсоорой. Уншихаа болих үед сэтгэхээ болино гэдэг. Ажлын ачаалал их байсан ч гэсэн тархиа цэнэглэхээс төвөгшөөх хэрэггүй. Даваа гарагт унших нийтлэлийн жагсаалт гаргасан ч болно.

Time.mn

“Цагаан хор” сахарын талаарх 7 ташаа ойлголт

$
0
0
 3184BE7B-B8BF-45EC-95E9-5AF498DE33FC Сахарыг “цагаан хор” гэж нэрлэх нь бий. Гэхдээ сахар бол бидний бодож байгаа шиг тийм их аюултай бодис биш хэмээн Шведийн хоол судлаач Мария Карлинг ярьж байна. Тэрбээр Шведийн “Svenska Dagbladet” сонинд бичсэн нийтлэлдээ сахарын талаар түгээмэл тархсан 7 ташаа ойлголтыг няцаажээ. Үүний сацуу зөв хооллолт гэдгийг мартаж болохгүй, ямар ч тохиолдолд аммтанг хэтрүүлэн хэрэглэж болохгүй гэдгийг санууллаа.
Сахар эрүүл мэндэд хортой гэж олон хүн үздэг боловч яг үнэндээ бол тийм ч их хортой биш ажээ. Зарим үед амттан идэх нь түүнээс бүрмөсөн татгалзсанаас илүүтэй эрүүл мэндэд тустай байдаг гэнэ.
Хоол судлаач Сара Аск “цагаан хор”-ны бодит нөлөөллийг тогтоохын тулд судалгаа хийсэн байна. Тэрбээр “Сахартай нөхөрлөцгөөе” гэдэг номондоо сүүлийн жилүүдэд ихэд тархсан сахараас болгоомжлох үзэгдэл нь үндэслэлтэй эсэхэд эргэлздэг гэдгээ тодорхой бичжээ. Ингээд сахарын талаарх шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй 7 ташаа ойлголт, төөрөгдлийг залруулцгаая.
Төөрөгдөл 1. Цусан дахь сахарын хэмжээ буурвал ямар нэгэн амттан идэх хэрэгтэй
Үгүй, тийм биш ээ. Эрүүл хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээ хэт багасч унах ёсгүй. Өөрөөр хэлбэл, сахарын хэмжээ нь маш бага хэлбэлзэнэ гэсэн үг. Хэдий чинээ их амттан иднэ, цусан дахь сахарын түвшин төдийчинээ өндөрсөж, өдрийн туршид дээш доош хэлбэлздэг гэж бодож болохоор. Гэтэл үнэн хэрэг дээрээ мацаг барих үед ч гэсэн цусан дахь сахарын хэмжээ төдийлөн унадаггүй аж. Тархины цусан хангамжийг найдвартай түвшинд байлгахын тулд сахарын хэмжээг өсгөж байдаг хэд хэдэн механизм хүний бие организмд бий. Хэрвээ танд гэнэт шоколадны хэлтэрхий идмээр санагдвал энэ нь цусан дахь сахарын хэмжээтэй огт хамаагүй шүү. Шоколад идмээр санагдах нь та хэсэг хугацаанд юм идээгүй болохыг сануулж буй өлсгөлөнгийн даавартай холбоотой байж магадгүй, эсвэл та ядарсан учраас түр амрах эсвэл бага зэргийн дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй болсон ч байж магад.
Төөрөгдөл 2. II хэлбэрийн чихрийн шижин сахараас үүдэлтэй
Үгүй ээ, сахарын хэрэглээ ба чихрийн шижин өвчний хооронд шалтгаан-үр дагаврын холбоо хамаарал байдаг гэдгийг хэн ч батлаагүй байгаа. I хэлбэрийн чихрийн шижин нь сахартай огт хамаагүй бол II хэлбэрийн шижин нь хүний амьдралын хэв маягтай холбоотой бөгөөд сахарт асуудлын гол нь байгаа юм бишээ. Амттанг хэтрүүлэн хэрэглэх, үүний улмаас илүүдэл жинтэй болох, булчингийн масс багасах нь түгээмэл байдаг. Таргалалт нь II хэлбэрийн чихрийн шижин үүсч даамжрах шалтгаануудын нэг бөгөөд генийн онцлог, хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг, стресс зэрэг нь эрсдэлт хүчин зүйлүүд билээ. Сахартай ундаанууд нь өвчин тусах магадлалыг нэмэгдүүлдэгийн учир шалтгаан нь ийм төрлийн ундаанууд илүүдэл жинтэй болоход нөлөөлдөг гэдэгт оршино.
Төөрөгдөл 3. Сахар нь хүүхдүүдийг хэт идэвхтэй болгодог
Энэ бол бодит байдалд огт нийцэхгүй дүгнэлт. Хүүхдүүдийн ийм зан байдал нь хүрээлэн буй орчин нөхцөлтэй холбоотой болохоос бус сахараас ямар ч хамааралгүй. Хүүхдүүд амттанд хэрхэн ханддаг вэ гэдэг талаар олон тооны судалгаа хийгдсэн.
Сахарт хэт мэдрэг гэгддэг хүүхдүүдийн талаарх судалгааг Америкийн эрдэмтэд хийсэн байна. Хүүхдүүд нь амттан идсэнийхээ дараа хэт идэвхтэй болж байна гэсэн ташаа эцэг эхчүүдэд төрөх болжээ. Үнэн хэрэгтээ бол сахар нь тодорхой хэмжээнд өвчин намдаах, тайвшруулах үйлчилгээтэй байдаг, гэхдээ энэ нь тусдаа өөр сэдэв юм.
Төөрөгдөл 4. Сахар үрэвслийг даамжруулдаг
Үгүй ээ, сахарын хэрэглээ ба үрэвслийн хооронд ямар нэгэн шалтгаан-үр дагаврын холбоо хамаарал байхгүй бололтой. Дахин хэлэхэд, хүмүүс амттанг хэтрүүлэн хэрэглэдэг учраас илүүдэл жинтэй болдог ба таргалалт нь янз бүрийн үрэвслийн үйл явцыг даамжруулдаг байна. Тэгэхээр асуудлын гол нь сахарт байгаа юм биш ээ.
Эрүүл мэндээ сайжруулахын тулд ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүнийг дагнан хэрэглэхгүй байх нь зүйтэй гэдгийг хоол судлаач Сара Аск онцлон зөвлөсөн юм. Тэрбээр “үрэвслийн эсрэг үйлчилгээтэй хоол хүнс”-ний тухай янз бүрийн онолд итгэдэггүй аж.
Төөрөгдөл 5.  Хавдрын эсүүд сахараар хооллодог
Үгүй ээ, сахар нь хавдрын өвчлөл даамжрах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж дүгнэж болохгүй. Гэхдээ хэт их хэмжээгээр сахар идсэнийхээ дараа хорт хавдраар өвчилсөн хулганууд дээр туршилт судалгаа хийж байсан тохиолдол бий. Хэрвээ эрүүл амьдралын хэв маягийг мөрдөж, сайн хооллож байх юм бол хорт хавдрын гурван тохиолдол бүрийн нэгээс нь зайлсхийх боломжтой гэж эрдэмтэд ярьдаг. Гэхдээ “сайн хооллоно” гэдэг нь сахараас бүрмөсөн татгалз гэсэн үг биш ээ.
Хавдар даамжрах эрсдэлд хоол хүнс хэрхэн нөлөөлдөг нь одоогоор тодорхойгүй байгаа. Эрүүл хооллох талаарх зөвлөмжүүдийг судлаачид өгдөг боловч ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүнийг хоолныхоо жороос бүрмөсөн хасах эсвэл их хэмжээгээр хэрэглэхийг зөвлөдөггүй билээ. Харин хорт хавдар нь нөхцөл байдал таагүй байдлаар өрнөсөнтэй олон талаар холбоотой байдаг. Энэ тохиолдолд төгс хооллолт ч танд тус болохгүй.
Төөрөгдөл 6. Сахараас бүрмөсөн татгалзвал эрүүл мэндэд тустай
Мэдээжийн хэрэг, сахар бол тэжээлийн чухал бодис биш, тэгэхээр түүнээс татгалзахыг хүсч байгаа бол энэ нь тухайн хүний өөрийнх нь сонголт. Гэхдээ ямар ч байсан сахарыг дунд зэргийн хэмжээгээр хэрэглэхэд эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөхгүй. Шведийн эрдэмтэд сахарын хэрэглээ ба эрт нас барах эрсдэлийн хооронд шалтгаан-үр дагаврын ямар холбоо хамаарал байдаг вэ гэдгийг тогтоохын тулд 50 мянган хүнийг оролцуулсан судалгаа хийжээ. Хэт их сахар хэрэглэдэг хүмүүсийн хувьд цагаас өмнө нас барах эрсдэл өндөр байсан бол үүний зэрэгцээ сахар огт иддэггүй хүмүүсийн хувьд ч мөн адил эрсдэлийн үзүүлэлт өндөр байжээ. Харин эрүүл хооллолтын зөвлөмжид заасан сахарын хэрэглэх хамгийн дээд хэмжээнээс арай бага хэмжээгээр сахар хэрэглэж байсан хүмүүсийн хувьд цагаас эрт нас барах эрсдэл хамгийн бага байв.
Иймэрхүү судалгааны дүн нь шалтгаан ба үр дагаврын талаар ямар ч тодорхой ойлголт өгөхгүй боловч сахарыг зохистой хэмжээнд хэрэглэх нь эрүүл мэндэд хоргүй гэдгийг харуулж байгаа юм.
Төөрөгдөл 7. Бэлэн хүнсэн дэх сахар бол аюултай “урхи”
Тэгэхээр……Ийм нууцлаг сахар нь хортой байж болох юм, гэхдээ нөхцөл байдлыг илүү өргөн хүрээнд харах хэрэгтэй л дээ. Жишээ нь, гахайн утсан маханд агуулагдаж буй 0,05 гр сахар ямар хэмжээний аюул учруулахаар “урхи” вэ? Давсалсан май загас, улаан лоолийн сүмс /кетчуп/, загасны түрс, суши зэрэг хоол хүнсийг сахар ихтэй гэж ор үндэсгүйгээр “муулдаг” боловч үнэндээ тэдгээрт тун өчүүхэн хэмжээний сахар агуулагддаг. Эдгээр хүнсийг орц найрлагынх нь гуравны нэг нь сахараас бүрддэг хийжүүлсэн ундаа, 100 гр тутамдаа 48 гр сахар агуулдаг сүүтэй шоколад эсвэл орц найрлагынх нь тал хувь нь цэвэр сахараас бүрддэг бөөрөлзгөнийн чанамалтай харьцуулаад үз дээ.

 

Б.Адъяахүү
Эх сурвалжууд: Монцамэ агентлаг

М.Анхцэцэг олимпын эрхийн оноо олгох тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ

$
0
0
712-15843213345e6ecf6b3dd73
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Охайо мужийн Коламбус хотноо болсон хүндийн өргөлтийн дэлхийн цомын тэмцээнд хүчээ сорьсон ДАШТ-ий хошой хүрэл медальт М.Анхцэцэг огцом болон түлхэлттэй өргөлтөөр алт, мөнгө, нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртжээ.
“Токио 2020″ олимпын эрхийн оноо авах тус тэмцээнд Монголоос хоёр тамирчин, дасгалжуулагчийн хамт оролцсон бөгөөд Дэлхийн цомын аварга Э.Билэгсайхан тавдугаар байр эзэлжээ. Олимпын эрхийн оноо авах уг тэмцээнд 780 тамирчин өрсөлджээ.
Ташрамд дуулгахад,  шинэ коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд Монголын хүндийн өргөлт, бокс, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн 30 орчим тамирчин, дасгалжуулагч нар Турк улсад хөл хорионд ороод байгаа аж. Тэд эх орноосоо ирэх тусгай үүргийн онгоцыг хүлээж байна.
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос Улаанбаатар-Истанбулын нислэгийг гуравдугаар сарын 18-ны өдрийн 06.30 цагт хийхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа аж. Онгоц Истанбул хотноо орон нутгийн цагаар 10.00 цагт бууж, Улаанбаатар хот руу орон нутгийн цагаар 11.40 цагт хөөрөх төлөвлөгөөтэй байна.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Хамгийн чухал гоёл: МАСК

$
0
0

Д.АРИУН

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас пандемик буюу цар тахал гэж зарласан короновирус дэлхий даяар амны хаалт буюу маскны өргөн хэрэглээг бий болголоо.  Энэ хэрэглээг дагаад амны хаалт   хамгийн чухал гоёлын нэг болж, энгийн эмнэлгийнхээс эхлээд брэндийн загварын брэндүүдийн таних тэмдэгтэйгээр ч гарч эхэллээ. Амны хаалт зүүхийг сурталчилсан хүмүүс  сошиал хуудсуудаа маскаар “гоёсон” зургуудаараа дүүргэж байна. Хамгийн чухал гоёлын заримыг  Татлер толилуулсан байна.


Модель, жүжигчин О.Номингийн гэрэл зургаас

$
0
0
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17

Ирина Шейк экс нөхөртэйгээ эргэж нийлэх үү?

$
0
0

95

Супермодель Ирина Шейк (34 настай) болон түүний экс нөхөр, Холливүүдийн од Брэдли Күпер (45) нарыг охин Леягийн хамт зугаалж байгаа гэрэл зургийг папарацци нар авдаг. Гэхдээ мэдээж, тус тусдаа охиноо эрхлүүлж байгааг нь шүү дээ.

Хуучин амрагуудыг хамтдаа байгаа зургийг дарах гэж ихэд хичээж байгаа ч  папарацци нар нэг л завдахгүй байгаа билээ. Гэхдээ ийм боломж гарч магадгүй гэнэ. Учир нь загвар өмсөгч бүсгүй, жүжигчин эр хоёрыг Нью-Йоркийн нэгэн зоогийн газарт өдрийн хоол хамтдаа идэж байхыг нь харсан тухайгаа нэгэн этгээд Daily Mail сонины сэтгүүлчид “матаад” амжсан аж.

Тодруулахад, Шейк, Күпер хоёр 2017 оноос үерхэж эхэлсэн бөгөөд тухайн жилдээ Лея гэх хөөрхөн охинтой болсон билээ. Гэвч харамсалтай нь өнгөрсөн жилээс залуус тус тусдаа амьдрах болсон юм.

Эх сурвалж www.wikimon.mn

Оксфордын их сургуулиас урлагийн үнэт бүтээлүүдийг хулгайлжээ

$
0
0

96

Оксфордын их сургуулийн урлагийн үзэсгэлэнгээс өнгөрсөн амралтын өдрүүдэд гурван ч үнэт бүтээл уран зургийг хулгайлсан хэрэг гарчээ.

Хулгайлагдсан бүтээлүүдийн дунд 17 дугаар зууны үеийн уран зургийн мастер Энтони Ван Дайкийн “Морьтой цэрэг” бүтээл багтсан байна.

Уг зурагнаас гадна Сэнт Алдатесийн Крайст Чөрч коллежийн уран зургийн галерейгээс  1580 онд Аннибале Карраччигийн зурсан “Юм ууж буй хүү”, 1640-өөд оны үед Сальватор Розагийн зурсан “Хадан эрэгт төлөвлөгөө боловсруулж буй цэргүүд” гэсэн түүхэн олдворууд алга болжээ.

Цагдаа нар хэргийг мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн ба хулгайн гэмт хэрэг бямба гарагаас ням гарагт шилжих шөнө үйлдэгдсэн гэж үзжээ. Эдгээр хэргүүдтэй холбоотой мэдээ мэдээлэл, харсан зүйл байвал цагдаад мэдэгдэхийг иргэдээс хүссэн ба хяналтын камеруудыг шалгаж байгаа ажээ.

Эх сурвалж: BBC

“LOUIS VUITTON”-ыг эзэмшигч корпораци гар ариутгагч үйлдвэрлэнэ

$
0
0

97

“Louis Vuitton” брэндийг эзэмшигч “LVMH” корпорац коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор үнэртэй усны үйлдвэрлэлийн шугамуудаа ашиглан гар ариутгагч үйлдвэрлэж эхлэхээр болжээ.

“Франц даяар үүссэн вирусний эсрэг бүтээгдэхүүнүүдийн хомсдолыг зохицуулахад хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна” гэж тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “LVMH” компани мэдэгдсэн бөгөөд гар ариутгагч гелийг эмнэлгийн ажилтнуудад үнэгүй тараах ажээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр Францад коронавирусний халдварын 5400 гаруй тохиолдол бүртгэгдэж, 120 хүн нас баржээ. Дэлхий даяар 160 мянга гаруй хүнд халдварлаж, 6000 гаруй хүн нас барсан халдварын тархалтыг хязгаарлах үүднээс Францад зоогийн газар, кафе, ихэнх дэлгүүрийг хаасан байна.

24news.mn

 

Эр хүнийг бид ийм байгаасай гэж хүсдэг

$
0
0

11391714_952755651412583_8288983582398530484_n

“Ямар залуутай таарахаараа чи эр хүний шинжгүй гэж үнэлдэг вэ?”, “Ямар залуу чамд ёстой л эр хүний дэргэд байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг вэ?” гэдэг хоёр асуултыг бүсгүйчүүдэд тавиад хамгийн их давтагдаж байгаа хариултуудыг нь цуглууллаа. Санал нийлж байвал “түүнд” уншуулаарай…

1. Санхүүгийн баталгаат эх үүсвэртэй
Баян бай гэсэн үг биш ээ, эрчүүд ээ. Харин нэг ч гэсэн санхүүгийн баталгаат эх үүсвэртэй байх тухай ярьж байгаа юм. Учир нь эмэгтэйчүүд бид эр хүнийг далд ухамсраараа хүүхдийнхээ эцэг болох хүний дүрээр хардаг. Сүүлийн үед эхнэртээ гэр бүлийн бүх санхүүгийн асуудлыг үүрүүлсэн эрчүүдийн тухай захидал манай сайтад тогтмол ирж байна. Энэ юу гэсэн үг байх нь уу, эрчүүд ээ?

2. Гарын уртай
“Хайрт минь манай гэрийнхэнтэй лагер дээр танилцчихаад, тэр өдрөө өөрөө санаачлагаараа таг нь эвдэрчихсэн байсан усны хувинг янзалж, хуучин сандлыг эвдээд байшингийн маань салхи сийгээд байсан хэсгийг сэв хийтэл нь хадчихсан. Тийм өөриймсөг бас хүчтэй байхыг нь хараад би энэ хүнтэй суувал гар минь хэзээд сайхнаараа байх нь ээ гэдэгт итгэлтэй байх болсон” – ( 23 настай А)
Эр хүний гар бүсгүй хүнийг эвдэрч хагарсан зүйлд хүргэхгүй байхад зориулагдсан биш гэж үү?

3. Надаас илүү…
Эмэгтэй хүний сэтгэлийн нас эрэгтэй хүнийхээс хэдэн жилээр түрүүлдэг. Энэ шинжээ эмэгтэйчүүд арван жилийн жаахан охин байхаасаа л мэдэрч, ангийнхаа хөвгүүдийг биш дээд ангийн ах нарт эр хүнийх нь үүднээс татагдаж эхэлдэг шүү дээ. Эр нөхөр нь бүсгүй хүний хүндлэх, бишрэх хэрэгцээг нь бүрэн хангадаг бол ямар ч үед түүнийх байхдаа бэлэн. Бүх юмаараа биш гэхэд ядаж ганц зүйлээрээ л бүсгүйгээсээ илүү дээд түвшинд байдаг эр хүний төлөө эмэгтэй хүн хамгийн гоо үзэсгэлэнтэйгээрээ байх болно.

4. Шулуун шударга
“Би юм юман дээр гуйлгах гээд байдаг эрчүүдийг үнэхээр ойлгодоггүй. Дургүй байвал дургүй, дуртай байвал дуртай гэдгээ хэлдэг эрчүүдийг л би эр хүн гэж хэлнэ” – (26 настай Э)
Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байснаас хэтрүүлээд ч болов шулуухан хэлчихсэн нь дээр. Бид шулуун шударга байсныг чинь “мэдрэмжгүй” гэхээс биш “эр хүн шиг биш” гэж лав бодохгүй.

5. Асуудлын биш шийдлийн нэг хэсэг байдаг
Ямар бурхан биш дээ? Бүхнийг мэд, чад гэж бид шаардахгүй ээ. Харин амьдралын асуудлууд тулгарахад түүнд шийдэл олоод зүтгэдэг эрчүүдийг л бид хүсдэг. Асуудал дундаа уусч, юу хүсч байгаагаа мэдэхгүй эргэлзсээр зогсдог эрчүүдэд нэг л итгэл төрдөггүй гэдэгтэй бүх бүсгүйчүүд санал нийлнэ.

6. Алсыг хардаг
-Эхнэр нь маргаашдаа бэлдье, харин чи минь ирэх жилдээ бэлдээрэй…
“Богино ухаантай” гэдэг үг үнэндээ богино хугацааны явдлуудад ухаан зардгийг хэлдэг юм гэсэн. Эмэгтэйчүүд бид хэдий ухаалаг ч, сэтгэл хөдлөлдөө төвлөрөмтгэй учраас заримдаа 5 жилийн дараахыг харалгүй шийдвэр гаргах нь элбэг. Харин энэ тохиолдолд учир зүйд төвлөрдөг эр хүн дэргэд байж, хамтдаа холын, ойрын бүх асуудлыг тооцоолоосой гэж бид хүсдэг.

7. Зөв зүйлд хөрөнгө оруулж чаддаг
Зөв хөрөнгө оруулалт гэдэгт эхнэрийнхээ гоо сайхан, хүсэл сонирхлын төлөө зарцуулах баялаг ч бас хамаарна. Ийм эртэй хамт байхдаа бүсгүйчүүд өөрийнхөө сэтгэл зүрхний угт байдаг хүслийг хангаж, жаргалтай байж чаддаг.

8. Өөрийн гэсэн толгойтой
“Зарим хүн бусад хүний бодлоор бүх үйлдлээ удирдуулдаг. Миний хувьд ялангуяа эрэгтэй хүн аливаад өөрийн гэсэн толгойтой, тархиа угаалгадаггүй байх ёстой гэж боддог. Эмэгтэйчүүдэд яг юу хүсч байгаагаа мэдэхгүй тохиолдол их байдаг шүү дээ” – (27 настай Ж)
Цаг үеийн шинж, нөхцөл байдал, мэдрэмжээс хамааралгүй, өөрөөр хэлвэл ямар ч тохиолдолд бат зогсож чадах үзэл бодолтой эрчүүдэд найдахад урам хугалдаггүй учраас бид өөрийгөө бүхэлд нь даатгаж чаддаг.

9. Үгээ үйлдэл болгодог байх
“Хэлсэн амандаа хүрэх” гэдэг үгийг илүү тодорхой болговол ингэж нэрлэх байх. Мөрөөдмөөр зүйлсийг амладаг ч, түүндээ хүрэхийн төлөө жижигхэн ч болов алхам хийлгүй бүтэн жилийг өнгөрүүлдэг залуусын бусад үг ч хуурмаг сэтгэгдэл төрүүлэхээс гарцаагүй. Үгийг үйлдэл болгоход хичээл зүтгэл, зориулалт, зохион байгуулалт, өөртөө итгэлтэй байдал гээд маш их зүйл хэрэгтэй.

10. Эмэгтэй хүнийг “эмэгтэй хүн” гэдгийг ухамсарладаг байх
“Эмэгтэй хүнийг эрчүүд бид л эвддэг. Тэр төрөхөөсөө тийм төрөөгүй. Зарим нэг нь эрх дураараа байдаг ч гэнэн цайлган байдаг. Бид л үнэндээ тэднийг гомдоодог, уйлуулдаг, шулмас болгодог. Өөрсдөө тийм болгочихоод дараа нь чи тийм ийм гэж ярьдаг. Бид л ухаантай байвал, эмэгтэй хүн тэртээ тэргүй тэнгэрлэг ухаантай.” – (Түвшөө)

Манай сайтад ийм сэтгэгдэл иржээ. Эмэгтэй хүнийг эмзэг, хайрлаад л байвал дэлгэрээд л байдаг, чин сэтгэлээсээ уучлалт л гуйчих юм бол уучилж чаддаг, цаагуураа үргэлж өрөөлийн сайн сайхны төлөө байдаг хүмүүс гэдгийг ойлгож эрхэмлэж ирвэл бид бусад юуг ч үл тоон, насан туршдаа “сохор” амьдарч ч чадахаар хүмүүс.

Зөвхөн амиа хичээсэндээ та нараас эр хүн шиг байхыг шаардаагүй юм шүү. Бид ч гэсэн эр хүний дэргэд жаргасан жинхэнэ эмэгтэй хүн байхыг хүсдэг юм. Хэрвээ чи дээрх шиг байхыг хичээх юм бол бид халуун хоолтой, дулаан гэртэй, цэвэрхэн, цэмцгэр, хайраар дүүрэн гэрийн эзэгтэй байхдаа нэг хором ч гомдоллохгүй…

Дуучин Б.Баярцэцэг эргээд мода-нд орж эхлэв

$
0
0

103

Уянгалаг, өвөрмөц хоолойгоороо нэг хэсэгтээ л моданд орж явсан дуучин Баярцэцэг шинэ уран бүтээлээрээ эргэн иржээ. “Шүрэн бугуйвч”,”Элсний нүүдэл”, “Цавчуур цэг ком” гэх зэрэг ихэвчлэн кино дэлгэцийн уран бүтээлд хоолойгоо эгшиглүүлж явсан түүний цоо шинэ тэсрэлт олонд ихээхэн таалагдаж буй бололтой. Охид бүсгүйчүүдэд зориулан гаргасан “Наашаа суу” уран бүтээлийн дүрсжүүлэлт өнгөлөг, хөнгөн хэмнэлтэй бөгөөд хамтдаа аз жаргал, зовлон гунигаа хуваалцъя гэсэн утгатай дуу юм. Дуучин бүсгүй маань дан ганц өөрийгөө өөрчлөөгүй төдийгүй тус дууны клипэд тоглосон жүжигчин О.Долгорыг хүмүүс танихгүй байна гэнэ шүү.

 

Шуурхай.мн

Хатан хааны малгай урлаач

$
0
0

89385544_699540267451135_3921138994733121536_n

Малгайн хүч бидний төсөөлж бодсоноос үнэндээ хавьгүй их. Гоёмсог бүрх өмссөн ямар ч бүсгүй хатагтай шиг харагддаг, бортого өмссөн эр жентельмен байдаг гэсэн хэлц бий. Эрд үед ордны дээдэс, язгууртнуудын цэнгүүнийг малгайгүйгээр төсөөлөх аргагүй байв. Тиймдээ ч хамгийн дээд зэрэглэлийн арга хэмжээ, үдэшлэгийн дресс кодонд бүрх, бортого малгай багтах нь бий. Хатан хааны бүрх малгайг урлах эрхэм хүндтэй үүргийг олон жил гүйцэтгэж буй “Lock & Co. Hatters” нэртэй дэлгүүр-урлан Лондонд бий.

ДОЛОО ДАХЬ ҮЕИЙН  “МАЛГАЙЧИН”

Хамгийн эртнийх гэж онцолж болох малгайн дэлгүүрийг 1676 онд малгайчин Роберт  Дэвис байгуулжээ. 1759 онд түүний хүргэн Лок нь энэхүү дэлгүүрийг өвлөн авсан бөгөөд 1871 онд Жеймс Беннинг менежер нь болж, тодорхой хувийг эзэмших болов. Өдгөө хамгийн алдартай, 300 жилийн настай энэ компанийг тэдний үр удам үргэлжлүүлж явна. 15 хаан солигдож, эдийн засгийн 47 хямралыг туулан, дэлхийн хоёр дайны нүүр үзсэн “Lock&Co” компани хамгийн урт настай, гэр бүлийн бизнесийн нэг.
Компанийн захирлуудын зөвлөлийн дарга Рожер Стивенсон Бакингемшир гүнлигийн Амершем хотод төржээ. Түүний өвөг дээдэс долоон үеэрээ малгай урласан. Ноён Рожер Стивенсон 1992 онд компанидаа ажиллаж байгаад гарч,  өөр төрлийн бизнес эрхлэх гэж оролдож байжээ. Гэхдээ хэсэг хугацааны дараа олон зууныг дамжсан малгайн урлалд буцан ирсэн гэдэг. Түүний өвөө тэртээх 1953 онд Букингемийн ордны нарийн хонгилоор ач хүүгээ дагуулан алхаж, орчин цагийн хамгийн хүчирхэг, сүр жавхлант хаан сурвалжтан Хатан хаан II Елизаветагийн толгойн хэмжээг авч байсныг тэрбээр одоо ч дурсан ярьдаг. Он жилүүд өнгөрч, түүний аав хүүгээ дагуулан мөн л ордны нарийн хонгилоор алхаж, Диана гүнжийн толгойн хэмжээг авч, чамин тансаг малгай урлаж өгдөг болсон. Өдгөө Рожер Стивенсоны урлангийн нэгэн хэсэг болох багахан музейд Британийн язгууртнуудын толгойн хэвтэй эсгүүрүүд хадгалаастай бий. Алдарт Чарли Чаплин, Японы Эзэн хаан Акихито, Султан Жохор Ибрагим Исмаил, Уинстон Черчиллөөс эхлээд өнөө цагийн алдартнууд болох Дэвид Бекхэм, Жонни Депп зэрэг үйлчлүүлэгчдийнх нь хэмжээ, таашаадаг хэв маягийг энэхүү музейгээс харж болно.
Малгай хийнэ гэдэг үйлдвэрлэлийн гэхээс илүүтэй урлагийн бүтээл урлахтай төстэй үйл явц гэж тэрбээр онцолдог. Тиймдээ ч хэдэн үеэрээ малгай урласан мастерууд дэлгүүрийнх нь босгоор алхсан хүний таашаал, хэмжээ, сонирхлыг барагцаалан тааж чаддаг болжээ. Өөрөөр хэлбэл, тэд ганган, тансаг төдийгүй яг танд л зохих, таарах малгайг урлаж чадна. Технологи төдийлэн хөгжөөгүй  XIX зуунд тэд малгайг хатуу, бат бөх болгохын тулд мөнгөн ус ашигладаг байсан гэдэг. Мөнгөн ус халах явцдаа хорт хий ялгаруулдаг байснаас малгайчид галзуурах, сэтгэцийн өөрчлөлттэй болох тохиолдол ч гардаг байж.

ХАТНЫ ИВЭЭЛ

Вестминстерт байрлах “Lock&Co” урлангаас хэдхэн минут алхаад л VIII Генрихийн зарлигаар бариулж асан Сент-Жеймсийн ордон хүрнэ. Нөгөө талд нь Диана гүнжийн удмынхан болох Спенсерийн шилтгээн буй. Язгууртнуудын харш, ордны дунд он цагийн эрхээр онгосон нарийхан тоосгон байшинд харин малгай урлаачдын дэлгүүр, музей, урлан байрлана. 1670 онд тэнд овоолсон шороо, тахир зам л байсан гэдэг.
1957 онд Хатан хаан II Елизаветаг хаан ширээнд залсны дараа тэд ордны анхны захиалгуудаа хүлээн авчээ. Хатан хааны гэр бүлийн хэрэгцээнд бараа, бүтээгдэхүүн нийлүүлдэг команиудтай таван жилд нэг удаа гэрээ хийдэг аж.

НАРИЙН ХЭМЖЭЭ, ӨРГӨН СОНГОЛТ

Нэрийн дэлгүүрийн ханаар эгнүүлэн өрсөн эрэгтэй малгай бүр дээр компанийн лого бий. Мөн толгойн тойргийг илэрхийлэх 54-64 гэсэн хэмжээ нь хамгийн өргөн сонголттойг илэрхийлнэ. Хамгийн чухал нь малгай урлахдаа үйлчлүүлэгчдийн толгойн хэвийг авдаг. Цилиндр, эсвэл титэм хэлбэрийн хатуу биетийг францаар  “conformateur” буюу хэв бий болгогч гэх бөгөөд яг таг таарсан, эвтэйхэн малгай хийхэд хамгийн чухал зүйл болдог аж.
Эмэгтэй малгайг тэд өргөн хэрэглээ, худалдаанд зориулан 30 гаруй жилийн өмнөөс хийж эхэлжээ. Аль ч улиралд, ямар ч арга хэмжээ, үйл ажиллагаанд зориулсан малгайг энд захиалгаар хийдэг бөгөөд бүрх, энгийн малгай, алчуур зэрэг зүйлсийг ч дагалдуулан захиалж болно. Сүүлийн жилүүдэд хуучин малгайн хэлбэрийг өөрчлөх үйлчилгээ газар авч байгаа аж.
Малгай урлах явц мэдээж хэмжээ авахаас эхэлнэ. Урланг зорьж ирсэн хүмүүс мастеруудад өнгө, хэлбэр, хаана, ямар тохиолдолд өмсөх гэж буйгаа хэлнэ. Дараа нь үйлчлүүлэгч мастерын хамт зоогийн газарт их үдийн цай уух бөгөөд  эцэст нь хэмжээ авах өрөөнд очиж нарийн хэмжээ, толгойн хэлбэрийн хэв авна. Энэ бол зүгээр нэг маяг төдий бус хэдэн зууны турш малгайчдын дунд дэлгэрсэн заншил билээ. “Ascot” морин уралдаан, дуурийн “Glyndebourne” фестиваль, теннисний “Wimbledon” тэмцээн, язгууртнуудын хурим, хүлээн авалтад бидний олж хардаг содон өвөрмөц, тансаг чамин, өөр өөрийн гэсэн хэв маяг, бэлгэдлийг агуулсан малгайнууд бүгд л ингэж бүтдэг ажээ. “Ямар сайхан малгай вэ?” гэж яриагаа эхэлдэг британичууд өөрөөр яах ч билээ.
Малгайн материалыг хийхэд ихэнхдээ долоо хоног шаардлагатай. Түүнээс гадна будах, хатаахад бүтэн өдөр зарцуулна. Гар ажиллагаат чимэглэл хоёр өдрийг ч авах тохиолдол бий. Ингэсний эцэст цор ганц, чамин малгай захиалагчдаа очдог.
Сонирхолтой нь, толгойн контур буюу ерөнхий хэв гарын хээ шиг хүн бүрийнх дахин давтагдашгүй байдаг аж. Хоёр хүний гавлын ясны хэлбэр, хэмжээ нь яг адилхан байсан түүхийг санахгүй гэж малгайн мастерууд ярьдаг. Тэр бүү хэл газар нутгаараа ялгаатай байдаг аж. Тухайлбал, Баруун Европын орнуудын оршин суугчдын толгойн контур голдуу шувтан байдаг бол өмнөдийнхэн дугуй, бөөрөнхий байх нь элбэг.

ӨВӨРМӨЦ ЗАХИАЛГА

Хачирхалтай гэмээр захиалгуудыг ч тэд хүлээж авна. Жүжигчин Николас Кейжид зориулан ноорхой, цоорхой малгайн оронцог захиалан зураг авалтад ашиглаж байжээ. 2012 оны Лондоны олимпын өмнөхөн Трафальгарын талбай дахь адмирал Нельсоны хөшөөнд өмсгөх гурвалжин хэлбэрт малгайг тэд захиалгаар урлаж байв. Компанийн музейд хадгалаастай буй захиалгын дэвтэрт манай гаригийн хамгийн алдартай хүмүүс ямархуу малгай таашаадаг байсныг харж болно. Англи, Европын язгууртнууд хайртай зохиолч, яруу найрагч, зураачдаа зориулан малгай урлуулдаг байсан агаад зарим нь төлбөрөө төлөөгүй алдартнуудын өрийг цайруулдаг ч байсан гэдэг. Оскар Уайльдын тавьсан гурван фунт, 30 центийн өрийг Баруун Суссекс гүнлигийн нэгэн эрхэм нэрээ нууцлан төлсөн баримт музейд бий.

ЭРГЭН ИРЖ БУЙ УЛАМЖЛАЛ

Викторианы үед малгай гэдэг ажилчин ангийнхны хэрэглээ байв. Хожим 1912  оноос бортого малгайгаараа алдартай, нэрт жүжигчин Чарли Чаплин  тус компанид анхны малгайгаа захиалж байсан түүхтэй. 1960 онд гэхэд өөрийгөө эрхэмлэдэг язгууртан, дээдсүүд бүгд бортого малгай өмсдөг болов. Өдгөө ч жүжигчид, дуучид энд малгай захиалсаар байна. Лондоны олимпын үеэр хот даяараа бортгоор ижилсэж байсныг санаж байгаа биз дээ?
Мөн панам  малгай ч тэдний “нэрийн хуудас”. Эквадороос гаралтай энэхүү малгайг хээ угалз бүрийг нь нэгбүрчлэн зурж, урлах бөгөөд дал модны мөчрөөр нямбайлан сүлжинэ. Хамгийн үнэтэй сүлжмэл малгай 6750 фунтийн үнэтэй, харин хамгийн төсөр нь 135 фунт гэдэг.
1950-иад оноос Британи даяар цэцэглэж байсан малгайн үйлдвэрлэл одоо хумигдаж, дийлэнх нь захиалгаар хийдэг, урлан болжээ. Гэсэн ч чанараараа гайхагдсан Испани,  Италид  малгайн материалын үйлдвэрлэл хэвийн байна. Сонгодог загварын бүрх, бортого малгайнаас гадна залуусын сонирхдог сүлжмэл малгай, кепка, ердийн углаа малгайг ч тэд хийдэг.
Хэдийгээр британичуд өдөр тутамдаа энгийн малгай өмсдөг  болсон ч үндэстнийх нь онцлог, соёлын илэрхийлэл болсон бүрх, бортгоос татгалзах болоогүй гэж ноён малгай урлаач онцолж байна.

Үндэсний шуудан


Зурагт, утас хэтрүүлэн үзэх нь хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ?

$
0
0

108

Хүүхдээ уйлагнаад, ээж ааваасаа салахгүй, гэрийн ажил хийлгэхгүй үед зурагт үзүүлээд суулгахаар хэдэн цагаар ч хамаагүй томоотой суугаад мөн чиг амар шүү. Гэвч ингэж их зурагт үзэх нь хүүхдэд сөрөг нөлөөтэй гэдгийг аав ээжүүд маань хэлүүлэлтгүй мэднэ. Мэддэг хэдий ч тоодоггүй зүйлсийг тань илүү тодруулъя.

Зурагт үзэх зохистой хэмжээ:
0-2 насанд үзэхгүй
2-4 насанд 15-35 минут
4-6 насанд 50 хүртэл минут нас сэтгэхүйн онцлогтоо тохирсон хөтөлбөр үзэх нь хүүхдийн хөгжилд эерэгээр нөлөөлдөг.

Зурагтыг хэм хэмжээнээс хэтрүүлэн үзэх нь:

• Хүүхдийн хэл ярианы хөгжилд сөрөг нөлөөтэй
Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхийн тулд байнга л харилцан ярилцаж байх ёстой байдаг. Гэтэл хэдэн цагаар зурагт үзсэн хүүхэд хүний яриаг сонсохоос биш эргүүлэн ярилцах хүсэлгүй болдог. Хэл ярианы хөгжил сэтгэхүйн хөгжил шууд холбоотой тул яваандаа сэтгэхүйн хөгжил удаашралтай болно. Тийм болохоор зурагтаас илүү бага насны хүүхэдтэйгээ тоглож, ярилцаж, үнсэж, тэвэрч хамтдаа цагийг өнгөрүүлбэл хүүхдийн сэтгэц, хэл ярианы хөгжилд их тустай байдаг.

• Даган дуурайх
Хүүхдүүд өөрийн харсан үзсэн зүйлийг заавал дуурайх гээд байдаг хандлагатай. Тэр тусмаа зурагтаар гарч буй зүйлийн аль болох зүггүй, муу дүрийг хүүхэд авч үлддэг. Эцэг эхчүүд ч мөн адил хүүхдийнхээ өмнө гаргаж буй үйлдлээ хянаж байх хэрэгтэй.

• Цахилгаан соронзон долгионы нөлөөнд өртөх
Хайрч хуурсан түлэгдсэн хоол идэх нь ходоодонд тун муугаар нөлөөлдөг шүү дээ. Цахилгаан соронзон долгион нь түүнээс илүүтэйгээр хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Энэ долгионы нөлөөгөөр толгой өвдөх, нойр хулжих, цээжлэх чадавх буурах, хараа муудах, эцэг эхийн удамшлын хамааралгүй огцом түргэн уур уцаартай болдог.

• Бие бялдрын хөгжилд нөлөөлөх
1-3 насандаа зурагт их үзсэн хүүхдүүдийн бүсэлхийн хэмжээнд өөрчлөлт ордог гэдгийг та сонсож байсан уу? Хүүхэд хэр их зурагт үзнэ төдий чинээгээр бүсэлхийн тойргийн хэмжээ ихэсдэг байна. Канадын Монреал хотын үндэсний их сургуулийн эрдэмтэд 1-3 насны 1413 хүүхдэд судалгаа хийхэд 7 хоногт 1 цаг зурагт үздэг хүүхдийн бүсэлхий дунджаар 0,5 мм-ээр нэмэгддэг гэсэн дүгнэлт гарчээ. Мөн АНУ-ын хүүхдийн эмч нар 2 настай хүүхдийг өдөрт 2 цагаас дээш зурагт үзүүлэхгүй байхыг зөвлөж байна.

Эцэг эхчүүд бололцооныхоо хэрээр бага насны хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлж, түүнд хайртайгаа мэдрүүлж, анхаарал тавьж түүнтэй тоглож, ярилцаж байхыг зөвлөж байна. Ингэснээрээ та түүнийг ирээдүйд өөрийгөө илэрхийлэх, найз нөхөдтэй болох, хүнтэй харилцах, холбоо тогтоох үндэс суурийг тавьж өгч байгаа юм шүү.

Г. Төмөрзаяа (Хөөрхөн шар шувуу сургалт судалгааны төвийн үүсгэн байгуулагч)

Коронавирусын халдвар авсан дэлхийн улстөрчид, алдартнууд

$
0
0

109

Коронавирусын халдвар дэлхий даяар идэвхтэй тархаж байна. Энэ өвчин нийгмийн давхарга, мэргэжил, нас хамаарахгүй бүгдийг хамарч байгаа юм. Вирус алдартнууд, тамирчид, улстөрчдийг ч ялгасангүй. Тиймээс коронавирусын халдвар авсан алдартнууд, одод, улстөрчдийн нэрсийг жагсаая.

Одод

Том-Хэнкс Коронавирусын халдвар авсан дэлхийн улстөрчид, алдартнууд

Сүүлийн өдрүүдийн хамгийн халуухан мэдээллийн тоонд жүжигчин Том Хэнкс болон түүний эхнэр Рита Уилсон нар коронавирусын халдвар авсан тухай мэдээ орж байна. 63 настай жүжигчин эр өдгөө эхнэртэйгээ тусгаарлагдсан аж. Хэнкс Австралид Элвис Преслийн амьдралыг харуулсан кинонд дээр ажиллаж байгаа бөгөөд эндээ вирусын халдвар авчээ.

Тамирчид

tamirchid Коронавирусын халдвар авсан дэлхийн улстөрчид, алдартнууд

Лондоны “Арсенал” багийн ерөнхий дасгалжуулагч Микель Артета коронавирусын шинжилгээ өгтөл эерэг хариу гарчээ. “Сэтгэлээр маш их уналаа. Гэхдээ би биеэ эвгүйрхмэгц л шинжилгээ өгч үзсэн. Боломжтой болохоороо ажилдаа орно” хэмээн Артета мэдэгджээ. Энэ асуудлаас болоод багийн дасгал сургуулилтаа хийдэг баазыг хаасан аж. Мөн түүний ойртын хавьтагчдыг хөл хорионд оруулжээ.

Түүнчлэн Италийн “Сампдория”-гийн алдарт хөлбөмбөгчин Маноло Габбьядини ч халдвар авсан байна.
Саяхан NBA-ийн тоглогч Руди Гобер коронавирусын аюулын тухай асуултад тохуурхан инээж байсан бол хоёр хоногийн дараа вирусын халдвартай нь тогтоогдож, Үндэсний сагсан бөмбөгийн ассоциаци улирлын тоглолтоо тодорхойгүй хугацаагаар зогсоохоор болсноо зарлалаа.

Түүнчлэн Криштиано Роналдотой нэг клубт байдаг хүн коронавирусын халдвар авч, “Ювентус” хөлбөмбөгийн багийн хамгаалагч Даниэл Ругани COBID-19-ийн халдвартай нь тогтоогдсон. Германы “Ханновер 96” хөлбөмбөгийн багийн төвийн хамгаалагч Тимо Хюберс коронавирусээр өвчилснөө энэ сарын 11-нд зарласан байна.

Улстөрчид, сайд нар

ulstorch-covid Коронавирусын халдвар авсан дэлхийн улстөрчид, алдартнууд

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн эхнэр Софи ч мөн коронавирусын халдвар авчээ. Нөхөр нь одоогоор шинжилгээний хариугаа хүлээж, хоёр долоо хоногийн хөл хорионд ороод байна.

Австралийн Дотоод хэргийн сайд Питер Даттон коронавирусын шинжилгээ өгч, халдвартай гэсэн хариу авчээ. Тэрбээр баасан гарагийн өглөө сэртэл халуурч, хоолой нь өвдөж байсан гэнэ. Одоогоор биеийн байдал нь сайн байна.

Испанийн Тэгш байдлын асуудал эрхэлсэн сайд Ирен Монтеро халдвар авсан анхны том албан тушаалтан болсон. Одоогоор энэ эмэгтэйн биеийн байдал сайн байна. Энэ асуудлаас болоод Испанийн Шадар сайд Пабло Иглесиас болон Монтерогийн нөхөр хөл хорионд орсон. Мөн Засгийн газрын бүх гишүүн халдвар авсан уу гэдгээ шалгуулах шаардлагатай болжээ.

Их Британид коронавирусын халдвар парламентын гишүүн, Өвчтөнүүдийн аюулгүй байдал, амиа хорлолт, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн сайд Надин Доррисын биеийг доройтуулсан байна. Өдгөө 62 настай тэрбээр оношоо сонсмогцоо шууд л эмчийн зааврыг биелүүлж, өөрийгөө тусгаарлаж эхэлсэн гэжээ.
Польшийн зэвсэгт хүчний командлагч Ярослав Мика коронавирус туссан. Тэрбээр Германд цэргийн зөвлөлд оролцоод эргэж ирэхдээ коронавирусын халдвартай болох нь тогтоогджээ. Генералыг дагалдан явсан бүх хүнийг тусгаарласан байна. Одоогор түүний биеийн байдал хэвийн байна.

Коронавирусын халдвар тархсан Иран улсад парламентын гишүүдийн 8% нь халдвар авсан. Ираны Үйлдвэрлэлийн сайд Реза Рахманигаас гадна Эмэгтэйчүүд, гэр бүлийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Масуме Эбтекар, Эрүүл мэндийн дэд сайд Ираж Харирчи нар өвджээ.

Үүнээс гадна Францын үндэсний хуралдааны Эльзасын төлөөлөгч Жан-Люк Райцер коронавирусын өвчлөл туссан, биеийн байдал нь хүнд байгаа болохоор Мюлузын эмнэлэгт хүргэжээ.

Түүнчлэн Францын Соёлын сайд Франк Ристер халдвар авсан нь тогтоогджээ.

Италийн Ардчилсан намын тэргүүн, эвслийн тэргүүн, Лацио мужийн захирагч Никола Зингаретти коронвирусын эерэг хариу авснаа хүлээн зөвшөөрч, түүнтэй сүүлийн өдрүүдэд харьцсан бүх хүн шинжилгээнд хамрагдаж байна.

Нас барагсад

37f4297fc6e141fddf72f873b616dee8e7394d1e Коронавирусын халдвар авсан дэлхийн улстөрчид, алдартнууд

Ираны гурван ч улстөрч коронавирусын халдвараар нас баржээ. Ватикан, Египет дэх Ираны Элчин сайдаар ажиллаж байсан Хади Хосроушахи хоёрдугаар сарын 27-нд коронавирусээс болж нас барсан бол Сири дэх Ираны Элчин сайд асан Хосейн Шейхольислам мөн гуравдугаар сард нас баржээ.

Түүнчлэн Иранд гуравдугаар сарын 7-нд шинэ парламентын бүрэлдэхүүнд багтах ёстой байсан гишүүн Фатима Рахбар коронавирусын хүндрэлээр өөд болжээ.

Эх сурвалж: tsn.ua

Орчуулсан: Э.МАРТ

Энэ бол хүн болгоны өөрчлөлтөөс зугтдаг, танихгүй хүнээс үргэдэг, хийе гэсэн зүйлээ эхлүүлж чаддаггүйн шалтгаан юм!

$
0
0

header_image_tuUXb7b

Амьдралаа сайжруулах, гарааны бизнес эхлүүлэх гэх мэт том алхмууд нь урьд хийж байсан зүйлсээ орхиж, шинэ өөрчлөлтийг бий болгохыг шаарддаг. Аливаа цоо шинэ санааг эхлүүлж, үл мэдэгдэх зүйлийг оролдож үзнэ гэдэг нь маш сүрдмээр үйл явдал байдаг.

Бидний түүх бидэнд яаж бүтэлгүйтэх тухай анхааруулга шивнэнэ. Жаахан байгаа итгэл маань илүү төгс зүйлийг шаардаж, гацаанд оруулна гэх мэт. Болдог бол бидний тархи, мэдрэмж болон хүсэл маань аль болох нөгөө л мэддэг, батлагдсан зүйлүүдийг л хийлгэх гэж оролдоно. Энэ бол хүн болгоны өөрчлөлтөөс зугтдаг, танихгүй хүнээс үргэдэг, хийе гэсэн зүйлээ эхлүүлж чаддаггүйн шалтгаан юм.

Миний хувьд олон жил гарааны бизнесийн орчноос сурсан туршлагынхаа хүрээнд аливаа эргэлзээнүүдээ арилгаж зоригтой хөдөлж сурсан. Үндсэн санаа нь гэвэл, бидний хийж буй бүх оролдлогын амжилт ихэнх тохиолдолд хэнд ч мэдэгддэггүй байдаг. Бидний мэдэх цэцэн үгийн хэлдгээр “ бид оролдож үзээгүй боломжоо 100 хувь алдсан байдаг” гэдгийг санах хэрэгтэй. Тийм ч учраас аливаа шинэ, үл мэдэгдэх тэр зүйлийг туршиж үзэж байж л хэрэгтэй баталгаа, магадлалууд илэрч эхэлдэг. Оролдож байж л бид ядаж чадах , чадахгүйгээ таних боломж гарч ирн
Lean Startup Mongolia

Яг энэ хандлага болон туршилтын арга барилыг бид гарааны бизнесийн ертөнцөд маш сайн ойлгож авдаг. Бидний гаргаж буй Дэвшилтэт гарааны бизнес буюу Lean Startup номын үндсэн философи, горимыг дагаж, өөрт тулгарах магадлалуудыг эртнээс туршиж, зөв бурууг нь илрүүлэхэд шинийг эхлэх зоригийн нууц агуулагдана. Энэхүү аргачлалын гол философи нь аливаа зорилгын зах зухаас нь энгийнээр оролдож, туршиж, таамаглалыг батлахад оршдог. Оновчтой аргачлал (Lean approach) нь зөвхөн гарааны бизнестэй хамаатай бус амьдралын ерөнхий арга барил байж болохуйц тохиромжтой зүйл юм.

Уг аргачлалын бас нэгэн онцлог нь чи шинийг турших замналдаа алдааг хүртэл урагшлах дэвшил мэт ойлгуулж өгдөг байгаа. Энэ нь ч мөн үргэлжлүүлэн цааш туршаад явах эерэг хандлагыг бий болгодог. Би өөрийн шинэ зуршлыг тогтоох, шинэ ажлыг эхлүүлэх, шинэ компани бий болгох зэрэг алхмууддаа туршилт гэдэг зүйлийг дагуулж явдаг. Харин миний ашигласан энэ арга барил нь намайг нэг бол зөв хариултад хүргэнэ эсвэл алдах замаар үнэн рүү дөхүүлнэ гэсэн хоёр үр дүн дээр хүргэнэ. Тиймээс энэ арга барилыг бид зөвхөн өөрсдөдөө бус эргэн тойрон дахь гэр бүл, багийнхандаа шингээснээр илүү эрсдэл, сонирхолтой нөхцөлөөс зөв хариултаа олж чадна гэж бодож байна. Яг л “Балиар Өөдрөг” сэтгэхүй.

Д.Бат-Октябр

Титаникийн сүйрлээс коронавирусын халдвар хүртэлх поп соёлын дэвшүүлсэн ТОП-5 таамаглал

$
0
0

110

Уран зөгнөл, аймшгийн жанраар мэргэшсэн Америкийн зохиолч Дин Кунц 1981 онд “Харанхуйн нүд” романдаа Хятадын коронавирус грана гэдгийг зөгнөн хэлсэн нь олон нийтийн сүлжээгээр шуугиан тарьж байна. Энэ бол поп соёлын бүтээл ирээдүйг зөгнөсөн анхны тохиолдол биш юм. Жишээлбэл, “Симпсоныхон” олон ангид хүүхэлдэйн киног дэмжигчид тухайн үед Дональд Трампыг Ерөнхийлөгч болохыг зөгнөсөн гэдэгт итгэлтэй байдаг. Тэгвэл ямар зохиол бүтээл хүн төрөлхтний ирээдүйд зөв зөгнөсөн байдгийг хүргэе.

“Ухань-400”

1-3 Титаникийн сүйрлээс коронавирусын халдвар хүртэлх поп соёлын дэвшүүлсэн ТОП-5 таамаглал

Дин Кунцын уран зөгнөлт романд шинэ төрлийн коронавирусын талаар урьдчилан хэлсэн гэж фэнтези жанр сонирхдог Валерий Ледовской хэлж байна. “Ли Чен хэмээх нэгэн хятад эрдэмтэн Хятадын шинэ, сүүлийн 10 жилд учруулахуйц хамгийн ноцтой, аюултай биологийн зэвсгийн тухай бичлэг бүхий хатуу дисктэйгээр АНУ руу зугтсан тухай өгүүлдэг. Тэд энэ зэвсгээ “Ухань-400” гэж нэрлэдэг” хэмээн тэрбээр ярьжээ.

Түүнчлэн тэрбээр “Халдварын тархац, хүмүүс халдварын үеэр биеэ хэрхэн авч явж байгаа үзэгдэл, мөн салж хагацаж буй төрөл төрөгсөд, хотын нэр гээд ихэнх зүйл нь давхцаж байна” хэмээн фэнтези жанрыг дэмжигч Валерий Ледовской хэлсэн байна.

Харин Кунцын бүтээлийн орчуулагч Виктор Вебер үүнийг зөн билиг биш, хүмүүсийн баялаг уран зөгнөл л гэжээ.

“Дин Кунц вирус гарна гэж урьдчилан хэлсэн тухай яриа гарахад би эхэндээ хаанаас энэ асуудал гарав гээд огтхон ч ойлгохгүй байсан юм. Вирусыг энэ номны 344-р хуудсанд дурдсан байдаг бөгөөд 330 дахь тал дээр ч гардаг. Номын санаа нь огт өөр буюу өвөрөмц боломжтой хүүхдүүдийн тухай юм” хэмээн тэрбээр ярьжээ.

Үүнээс гадна энэ номыг нарийн судалбал ялгаатай олон талыг нь олж болно гэж Вебер ярьсан байна. Хамгийн гол нь вирусын улмаас үүдэлтэй нас баралтын түвшин Кунцын номон дээр бараг 100% байдаг бол коронавирусын улмаас нас барах тохиолдол 3%-тай байгаа юм.

Романд Ухань байдаг нууц лаборатори, аюулт вирусын талаар ярьдаг бөгөөд амьд амьтан үлдээдэггүй гэсэн байна.

Зөн билигчдийн гэр бүл

shou-3 Титаникийн сүйрлээс коронавирусын халдвар хүртэлх поп соёлын дэвшүүлсэн ТОП-5 таамаглал

Шинэ төрлийн коронавирусын тухай Америкийн “Симпсоныхон” олон ангит хүүхэлдэйн кинонд 27 жилийн өмнө зөгнөж хэлсэн гэж фэнүүд нь үздэг. Энэ өвчнийг санагдуулах үйл явдал 4-р бүлгийн “Гинжинд орсон Марж” нэртэй ангид гардаг. Уг ангид цуврал киноны баатрууд Японоос жимсний шүүс шахагч захиалдаг байна. Ажилчдын нэг нь илгээмжийг савлах үеэрээ хайрцаг руу найтааж, хамт олондоо ханиад хүрсэн гэдгээ хэнд ч хэлэхгүй байхыг хүсчээ. Ингээд халдвар Спрингфилд даяар тархсан байна.
Нэмж хэлэхэд “Симпсоныхон” киноны фанатууд энэ цувралаас урьдчилсан зөгнөл олж харсан анхны тохиолдол биш. Энэ кинон дээр Дональд Трампыг АНУ-ын Ерөнхийлөгч болно гэж зөгнөн хэлсэн гэж тэд хэлдэг. Тухайлбал 11 дэх цувралын 17 дахь үзэгдэлд Лиза Симпсон Трамдын дараа үлдээсэн асуудлыг зогсоохоор Ерөнхийлөгч болдог тухай гардаг аж.

Сонгуулийн өмнөх олон ангит кино

Предвыборный-сериал Титаникийн сүйрлээс коронавирусын халдвар хүртэлх поп соёлын дэвшүүлсэн ТОП-5 таамаглал

Жүжигчин эр зураг авалтын талбай дээр Ерөнхийлөгчийн суудалд суусан дүрд тоглосон нь бодит биелэл болсон юм. Энэ бол Украины одоогийн төрийн тэргүүн Владимир Зеленский. Украины “Ард түмний зарц” хэмээх 2015 оны 11 дүгээр сараас гарч эхэлсэн цуврал кинонд Зеленский эргэн тойрондоо хүндлэл хүлээсэн, шударга үнэний төлөө тэмцэгч Василий Голобородько хэмээх багшийн тухай дүрд тоглодог. Энэ дүр Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор шийдэж, 73%-ийн үр дүнгээр ялалт байгуулдаг юм. Тэгвэл Зеленский өнгөрсөн жил болсон Ерөнхийлөгчийн сонгуульд бараг л ийм үр дүнтэйгээр ялсан. 2015 онд хэн ч энэ цувралыг Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн улстөрийн зар сурталчилгаа болно гэж төсөөлж байгаагүй билээ.

Титан ба Титаник

2 Титаникийн сүйрлээс коронавирусын халдвар хүртэлх поп соёлын дэвшүүлсэн ТОП-5 таамаглал

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн гэнэтийн зөгнөл болж чадсан зүйл гэвэл Америкийн зохиолч Морган Робертсоны гаргасан санаа. Тэрбээр 1898 онд буюу “Титаник”-ийн сүйрлээс 14 жилийн өмнө “Дэмий зүйл” гэдэг романдаа “Титан” хэмээх аварга том усан онгоц сүйрч байгаа тухай дүрсэлсэн байдаг. Усан онгоц санаанд нь орж ирсэн бөгөөд сүйрч, живж буй зорчигчид нь аймшигтайгаар хашхиралдаж байгаа тухай нүдэнд нь харагдсан гэдэг. Романд огт живдэггүй гэж тооцогдож байсан хөлөг эцэстээ Атлантын далайд дөрөвдүгээр сард мөсөн уултай мөргөлдсөн гэжээ.

“Титаник” хөлөг онгоцны сүйрлийн дараа Робертсоныг ХХ зууны агуу зөнч гэж нэрлэх болсон юм. Хэдийгээр тэрбээр алдар нэртэй болсон ч зохиолчийг хараалч хэмээн сүйрэлд буруутгасан захидал ч их ирэх болжээ.

Ирээдүйн зураг

1-pic700-700x467-25823 Титаникийн сүйрлээс коронавирусын халдвар хүртэлх поп соёлын дэвшүүлсэн ТОП-5 таамаглал

Аргентины зураач, барималч Бенжамин Солари Парравичини өнгөрсөн зууны 30-аад онд л XXI зууны олон үйл явдлыг урьдчилан хэлсэн байдаг гэж түүний уран бүтээлийг судалдаг мэргэжилтнүүд тэмдэглэжээ. Тэрээр нэгэн зураг дээрээ “Умард Америкийн эрх чөлөө гэрэл гэгээгээ алдаж, бамбар нь өчигдрийн мэт гэрэлтэхээ болих бөгөөд хөшөө дурсгал руу хоёр ч удаа халдана” гэж дүрсэлжээ.

Зураачийн уран бүтээлд дүн шинжилгээ хийсэн шинжээчид энэ бүтээлээр 2001 оны есдүгээр сарын 11-ний үйл явдал буюу Нью-Йоркт алан хядах ажиллагааны улмаас ихэр цамхгууд дэлбэрч нурна гэдгийг зөгнөсөн гэж үздэг байна.

Үүнээс гадна тэрбээр нэг удаа асар том эргүүлэг дээр уйлж байгаа сахиусан тэнгэрүүдийг дүрсэлж, “Япон” гэж бичжээ. Талбай дээр том “Ф” үсэг дэлбэрч, газраар нэг том шуугиан болно гэжээ. Магадгүй Парравичини 2011 онд Японы Фүкүшимагийн атомын цахилгаан станцад гарах ослыг зөгнөсөн ч юм бил үү.

Эх сурвалж: www.m24.ru

Орчуулсан: Э.МАРТ

“Бэтмен”киноны зураг авалтыг хойшлуулжээ

$
0
0

112

Америкийн “Warner Bros” кино студи ”Бэтмен” киноны зураг авалтыг хоёр долоо хоногоор хойшлуулах шийдвэр гаргажээ.

“Warner Bros” ”Бэтмен” уран сайхны киноны зураг авалтыг хоёр долоо хоногийн хугацаагаар хойшлуулж байна. Студи коронавирустэй холбоотой нөхцөл байдлыг анхааралтай ажиглах болно” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.

Супер баатрын тухай уг киноны зураг авалтыг 1 дүгээр сард Лондонд эхлүүлжээ. Кинонд жүжигчин Роберт Паттинсон, Зои Кравиц, Колин Фаррелл нар гол дүрийг бүтээж байгаа билээ. “Warner Bros” кино студи өмнө нь “Riverdale” цувралын зураг авалтыг зогсоосон байна. Зураг авалтын багийн гишүүний коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсантай холбоотойгоор ийм шийдвэр гаргажээ.

24news.mn

 

Viewing all 18678 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>