Quantcast
Channel: Miss.mn
Viewing all 18678 articles
Browse latest View live

Г.Эзэнмөнх: Аавынхаа мөрөөдлийг биелүүлж, урлагийн хүн болсондоо баяртай явдаг

$
0
0

85161476_517374812317601_1063178631108362240_n

“Эмоци” продакшны жүжигчин, МУСТА Ганбатын Эзэнмөнхийг урьж ярилцлаа. Тэрбээр хошин урлагаас гадна дэлгэцийн урлагт үзэгчдийн сэтгэл, зүрхэнд хоногшсон олон дүрийг амжилттай бүтээгээд амжсан. Мөн чамгүй дуулах авьяастай гэдгээ “Дуэт, дуэль” шоуны ялагч болж харуулсан билээ. Уран бүтээлийн завгүй ажлынхаа хажуугаар “Монгол шуудан” ТӨХК-ийн бизнес хөгжлийн хэлтсийн зар сурталчилгаа идэвхжүүлэлт хариуцсан мэргэжилтнээр ажилладаг уйгагүй хөдөлмөрч нэгэн юм.

-Боксын спортоор хичээллэж байсан гэдэг. Урлагийн мэргэжил эзэмшээд боксоо орхисон хэрэг үү?
-Жүжигчний мэргэжил эзэмшихээсээ өмнө дунд сургуульд байхад хөнгөн атлетикийн дугуйланд явдаг байлаа. Ер нь би бүх төрлийн дугуйлан секцэд бүртгүүлж явдаг хүүхэд байсан. Тэр дундаас хамгийн эрчимтэй явсан нь боксын секц. Өсвөр үеийн улсын аваргад 1996 онд явах гэсэн чинь ээж дургүйлхээд “Чи боксоо боль. Т.Үйтүмэн гавьяатын ярилцлагыг зурагтаар үзлээ. Боксын спорт чинь эрсдэл ихтэй, аюултай юм байна, тэмцээнд явж болохгүй”гээд хориглоод болдоггүй. Тэгээд ээжийн  хүссэнээр боксын дугуйлангаас гараад, сагсан бөмбөгийн дугуйланд орсон. Аравдугаар анги төгсөх хүртлээ сагсан бөмбөг тоглолоо. Оюутан болоод оюутны лигт нэг хэсэг тоглосон. Харин одоо спорт гэж явах цаг  зав боломж гарахгүй, урлаг, уран бүтээлийн завгүй ажилтай явна.

-Замын-Үүдэд бага нас тань өнгөрсөн гэл үү. Ямар хүүхэд байсан бэ. Жүжигчний мэргэжилтэй болох багын чинь мөрөөдөл байсан уу?
-Би уг нь Улаанбаатар хотод төрсөн хүүхэд. Дорноговь аймгийн төв Сайншандын Дэнжид миний хүүхэд нас өнгөрсөн. Сүүлд 9-10 ангиа Замын-Үүдэд төгссөн. Би нийгмийн идэвх сайтай хүүхэд байлаа. Бага ангиасаал урлаг, уран сайхны бүхий л тэмцээн, уралдаан, урлагийн үзлэгт оролцож, дуулж, бүжиглэдэг байв. Ардын бүжиг бараг арван жил бүжиглэсэн. Тэгээд бас болоогүй ээ, сургуулийнхаа шинэ жилийн алиалагч болно. Энэ бүхэн миний урлагийн мэргэжлийн суурь болсон байх. Жүжигчин болно гэж нэг их мөрөөдөж байгаагүй. Яагаад ч юм X анги төгсөөд гэнэтхэн СУИС-д  шалгалт өгч үзмээр санагдаад өгсөн чинь тэнцчихсэн. Хожим сонссон аав минь арван жилээ төгсөөд УБДС-ийн кино драмын ангид шалгалт өгч байсан юм билээ. Тэр шалгалтад аав тэнцээгүй гэсэн. Шалгалтад унасандаа хор шар нь хөдлөөд, өөр сургуульд оролгүй гурван жилийн цэрэгт явсан гэдэг. Би одоо урлагийн мэргэжлийн хүн болчхоод эргээд хархад огт санамсаргүй байдлаар аавынхаа хүсэл, мөрөөдөл, хийж бүтээж чадаагүй зүйлийг  гүйцээж яваа. Аавынхаа мөрөөдлийг биелүүлж  урлагийн хүн болж яваадаа дотроо  баярладаг.

-Жүжигчин хүн бүрт анхны дүр хэзээ ч мартагдашгүй дурсамжийг үлдээдэг гэдэг. Дэлгэцэнд мөнхөлсөн анхны дүр тань гэвэл?
-Их сургуулиа төгсөөд 2008 онд “Үхэж үл болно Чингис хаан” кинонд анхны дүрээ бүтээж байлаа.  Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн суманд хоёр сар зураг авалт нь үргэлжилсэн. Кино, дэлгэцийн уран бүтээл хэрхэн, яаж бүтдэг гэдгийг  тэндээс сурч, мэдэрсэн. Тэр кинонд туслах найруулагчаар ажилласан. Энэ миний анхны хамгийн том уран бүтээл. Түүний дараа 2009 онд “9009” гэдэг киноны гол дүрд тоглосон. 2010 бил үү, 2011 онд “Миний муу аав” кинонд Энхболдын дүрийг бүтээсэн.

-Одоо спортоор хичээллэж байгаа юу?
-Гар утас гэдэг спортоор хичээллэж байна даа. Утсаа имэрч, ухахаас өөр ч хөдөлгөөн хийхгүй шахам болжээ. Фитнест явмаар байв ч цаг зав гарахгүй юм.   Хааяа нэг заал авч, сагс тоглодог.

-Тайзны хөдөлгөөн гэдэг чинь бараг л спорт юм биш үү. Жүжигчид тайзанд дээр дуулж, бүжиглэн, гүйж , харайж, өнхрөөд байнгын хөдөлгөөнтэй байдаг биз дээ?
-Тийм шүү. Тайзан дээр бид дуулж, бүжиглэж, гүйж харайдаг. Тэр бүх дасгал хөдөлгөөн жүжигчин бидэнд фитнес, спорт  болчихдог юм. Нэг тоглолтыг сар гаруй хугацаанд бэлддэг. Өдөр болгон бүжиглэж, дуулна. Одоо бид шинэ тоглолтынхоо бэлтгэлд орчихсон яваа.

-Хэзээ шинэ тоглолтоо үзэгчдэд хүргэх  гэж байна вэ?
-Хорио цээр дуусахаар тоглолтоо үзэгчдэд хүргэнэ дээ. Ирэх гуравдугаар сарын 5-ны өдрөөс Соёлын төв өргөөнд тоглох төлөвлөгөөтэй бэлтгэж байна.

-“Эмоци” продакшнд хэзээ жүжигчнээр орж ажиллав аа?
-2013 онд “Эмоци” продакшныг анх байгуулагдахад орсон. Анхны уран бүтээлд нь оролцоод, одоо хүртэл тасралтгүй ажиллаж байгаа.

-Жүжигчин О.Тэмүүжин та хоёр их сургуулийн нэг ангийн хүүхдүүд бил үү?
-Тэмка бид хоёр 2003-2007 он хүртэл СУИС-ийн нэг ангид суралцсан, оюутан цагийн найзууд. Одоо хүртэл нэг ангийн хоёр салж, холдолгүй нэг продакшнд хамтран уран бүтээлээ хийж явна. Манай продакшнд нэг багшийн шавь олон бий. Тэмка бид хоёр Ардын жүжигчин Ж. Лхамхүү багшийн шавь. Бид хоёрын дараагийн дараа үеийн Ж.Лхамхүү багшийн шавь гэвэл Жерри буюу Т.Бадамжав, Б.Номин хоёр байна. Түүний дараагийн үеийн залуу гурван жүжигчин  бий. Манай продакшнд Ж.Лхамхүү багшийн үе, үеийн  7-8 шавь хамтран ажиллаж байгаа.

-Та дууны үгийг хошин хэлбэрт оруулан, өөрчилж дуулдаг. Энэ нь дууны шүлгийг дахин бичиж байгаагаас ялгаагүй, авьяас шаардсан зүйл. Үүнийг хэзээнээс эхлэв?
-МУСТА  Э.Төрмандахын  “Аархал”  дуу хит болж байсан үе ”Эмоци”-ийнхон нэг тоглолтын үеэр энэ дууны үгийг хошин хэлбэрт оруулж дуулсан юм. Харин түүний дараа дуучин МУСТА  Д.Намсрайноровын “Дурлан дурлан хайрламаар байна” дууны үгийг би өөрөө өөрчилж  дуулсан. Тухайн үед үзэгчид халуун, дулаанаар хүлээж авсанд их урамшсан. Түүний дараа дуучин Н.Мөнгөншагайгийн “Гангараа” дууны үгийг хошин хэлбэрт оруулсан.

-Дууны үгийг хошин болгож өөрчлөхөөс гадна шүлгийг нь бичиж, өөрөө дуулсан дуунууд байдаг байх аа?
-Аав, ээж хоёртоо зориулж хийсэн хоёр уран бүтээл бий.  Зохиолч, яруу найрагч  Ш.Гүрбазарын шүлэг, Цэн.Эрдэнэбатын ая “Урт наслаарай ээж ээ” дуундаа клип хийсэн. Мөн “Аавдаа” дууныхаа шүлгийг өөрөө бичсэн, аяыг нь О.Эрдэнэ зохиож, би дуулж, клип хийлгэсэн юм.  Би өөрөө дуулах дуртай.  Тайз, дэлгэцийн уран бүтээлийнхээ хажуугаар амжуулж дууны уран бүтээл гаргах төлөвлөгөө бол бий.

-Дууны үгийг нь өөрчилж дуулахаар дуучид болон үг, аяыг зохиосон хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ. Дургүйцэх юм уу ?
-Харин ч эерэгээр хүлээж авдаг. Хошин урлагийг үздэг олон хүн бий. Тийм болохоор дуучдын уран бүтээлийг  олон хүнд хүргэн, сурталчилж байгаа гэдэг утгаар нь их дэмжиж, талархан хүлээж авдаг. Зарим дуучнаас миний энэ дууг хошин болгоод дуулаад өгөөч гэсэн санал хүртэл ирнэ. Бид дууны үгийг өөрчилж, хошин болгохдоо аль болох дууны утга, агуулгыг алдагдуулахгүй хошин байдлаар хүмүүст хүргэхийг чухалчилдаг.

- “Аавдаа”дууныхаа клипэнд  дүүгээ тоглуулсан юм уу?
-Манай дүү Г.Эзэнжаргалын хүүхэд тоглосон юм. Г.Эзэнжаргал дүүгийн  том хүүхэд Эзэнтэнгэр гэж лут нэртэй дунд сургуулийн сурагч  хүү бий.

-Ер нь танай гэрийнхэн бүгд ийм эзэн гэсэн нэртэй юу?
-Би эхээс тавуулаа. Бид тавд ээж, аав хоёр  Эзэнмөнх, Эзэнжаргал, Эзэнбат, Эзэнцэцэг, Эзэнтогтох гэсэн нэрийг өгсөн байдаг юм. Эзэнтогтох маань бурхан болсон. Бусад дөрвөн эзэн нь одоо бий.

-Авьяас, чадвар удамшдаг гэдэг. Танай охин Э.Есүй-Үжинд өөрийн чинь дуулж, бүжиглэх, жүжиглэж авьяас удамшах боломжтой.  Танай охин 4-5 наснаасаа эхлэн “Тик Ток”-д ээжтэйгээ бичлэг хийсэн байдаг. Эхнэр, охин хоёр тань их авьяас, мэдрэмжтэй юм билээ?
-Манай эхнэрт жүжиглэх авьяас бол байхгүй ээ. Харин урлагийн мэдрэмжтэй шүү. Миний уран бүтээл сайн, муу болох нь эхнэртэй минь холбоотой гэж хэлж болно. “Энэ чинь болж байна. Тэр нь болохгүй байна” гээд шүүмжлэх  жишээтэй. Намайг шүүмжилж, үнэтэй зөвлөмж, зөвлөгөө өгдөг хүн.  Харин том охин минь “Тик Ток”-ын од” шүү дээ. Хүмүүс “Тик Токчин охин” гэх нь бий. Одоо найруулагчид кинонд тоглуулах санал тавиад байгаа.  Манай аав, ээж хоёр урлагийн хүмүүс биш. Гэхдээ унаган урлагийн авьяас мэдрэмжтэй, их сайхан дуулж, бүжиглэдэг,  хөгжим тоглодог, урлагийн төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс. Ээж сайхан дуулна, ардын бүх төрлийн хөгжмийг чадварлаг тоглодог. Надад аав, ээж хоёрын хөгжим тоглох авьяас удамшаагүй ч дуулж, бүжиглэх мэдрэмж бага боловч бий. Би жүжигчин хүн болохоор энэ талын авьяасаа илүү хөгжүүлэх шаардлага гардаг. Цэцэрлэгт байхдаа дуулж, бүжиглэж медаль авч байснаа санадаггүй. Гэтэл манай том охин  цэцэрлэгт байхдаа дуулж, бүжиглээд,  алт, мөнгөн медаль аваад байх юм.

- 25 дугаар суваг телевизийн “Дуэт дуэль” шоуны ялагч болсон.  Тэр нэвтрүүлэгт урилгаар оролцсон уу?
- 2013 онд  25 дугаар суваг телевизийн  “Дуэт дуэль” шоу нэвтрүүлэгт дуучин, МУСТ  Х. Мөнгөнцэцэгтэй нэг баг болж ороод түрүүлсэн. Олон авьяаслаг залуучуудтай өрсөлдсөндөө баяртай явдаг. Хүмүүс дуучин С.Сэрчмаагийн “Сэтгэлийн драм” гэдэг дууг Х.Мөнгөнцэцэг бид хоёрын дуулснаар хүлээж авдаг юм билээ. Тэр дууны үгийг ялимгүй жаахан өөрчилж бичээд дуулсан юм. Х.Мөнгөнцэцэг их гоё дуулдаг чадварлаг дуучин.

-Сүүлийн үед  дэлгэцийн ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Уул, ус, уурхай, газар нутгийн тухай өгүүлсэн нэг кинонд тоглосон. Хорио цээр тавигдах үеэр, нэг их удахгүй нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болно. Одоо цаашид хийх зүйл, бодож төлөвлөсөн олон ажил байна.

-Телевизийн олон ангит кинонуудад тоглосон.  Хэдэн кинонд тоглоод амжив аа?
-Анх  “Боловсрол” телевизийн  “Хувь тавилангийн ээдрээ”  гэдэг 60 ангит кинонд тоглосон. Тэгээд “Эмоци” продакшны “Их хотын залуус”, “Гурван найз”  гэсэн цуврал кинонд дүр бүтээгээд байна.

-Түүхэн кинонд дүр бүтээж байв уу?
-“Үхэж үл болно Чингис хаан” кинонд тоглосон. 2011 онд байхаа VIII Богд хааны  тухай  өгүүлсэн кинонд  Чингисийн алтан ургийн Дашням хан гэдэг их хэл амтай, өөрийгөө хаан болгох гэж зүтгэдэг ноёны дүрийг бүтээсэн. Энэ онд тэр киноны  II ангийг хийсэн. Энэ ангид нь Дашням хааныхаа дүрд үргэлжлүүлэн тоглосон. Миний зураг авалт дуусан, киноны бусад зураг авалт үргэлжилж байгаа.

-Түүх хэр сонирхдог вэ. МҮОНТ-ийн хүүхэд, залууст зориулсан түүхэн цуврал нэвтрүүлгийг хөтөлсөн биз дээ?
-Арваад жилийн өмнө МҮОНТ-ийн хийсэн уран бүтээл байгаа юм. Тус төслийг санаачлагч нь Ц.Оюундарь, зохиолч Г.Аюурзана нар энэ бүтээл дээр хөтлөгчөөр ажиллах боломж гарсан. Монголын төрт улсыг 2200 гаруй жилийн өмнө анх байгуулсан Модун Шаньюгаас эхлээд, Монголын эзэнт гүрэн, их хаад, бага хаадын үеийн түүхийг харуулсан их сайхан нэвтрүүлэг.

-Хоёр охиндоо Чингис хааны эгч, дүү хатдын нэрийг өгсөн нь түүх уншиж сонирхдогтой тань холбоотой юу?
-Би түүх сонирхон, уншиж, судлаад байдаггүй ээ. МҮОНТ-ийн нэвтрүүлгийг хөтлөхдөө түүхийн талаар бага зэрэг ном уншсан юм. Анх охинтой болчихоод  нэр өгөх болоход миний баруун, зүүн чихэнд Есүй-Үжин гэдэг нэрийг шивнэх шиг болсон. Тэгээд тэр мэдрэмжиндээ хөтлөгдөөд өгсөн нэр байгаа юм. Тэрнээс биш түүхийн ном зохиол уншин, судалж байгаад өгсөн нэр биш. Харин хоёр дахь охиндоо эхнэртэйгээ ярилцаж байгаад эгчийнх нь нэртэй ойролцоог нь бодоод Есүйгэн гэж нэр өгсөн. Ер нь бол Татар аймгийн Есүй, Есүйгэн гэдэг эгч дүү хатдын нэр юм билээ. Одоо тэгээд дараагийн хүүхэддээ Есүйтэй холбоотой нэр өгөх байх даа.

Үндэсний шуудан


Тараг эрүүл мэндэд ямар ашиг тустай вэ?

$
0
0

কেন খাবেন টক দইМонголчууд бидний уламжлалт цагаан идээнд кальци болон бусад витаминууд ихээр агуулагддаг билээ. Иймд таргийг өдөр болгон тогтмол цагт ууж хэвшвэл тустай юм.

Үүнээс гадна тарганд агуулагддаг бактериуд нь ходоодны өнгөр үүсгэж, цусан суулга болон гэдэсний элдвэрт халдварт өвчнөөс сэргийлэх ач тустай байдаг.   Гэхдээ тараг уухдаа хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй.

Тараг нь:

  • Элэг, нойр булчирхай, хоол боловсруулах замын эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулдаг
  • Хоол шингээлтэнд сайнаар нөлөөлнө
  • Хаван буулгаж, цусны даралт тогтворжуулдаг
  • Бүх төрлийн гурилан бүтээгдэхүүн болон овъёостой сайн зохицож, гэдэс цэвэрлэдэг
  • Хөөрүүлсэн сүүгээр бүрсэн тарагны тослог бага байдаг учир жингээ хасахад тустай.

Мөн уламжлалт гар аргаар бүрсэн тараг хэрэглэхийг хичээж гэртээ бага хэмжээгээр тараг бүрэхдээ сүүгээ буцалгаад 40-450 хүртэл хөргөж, таргийн хөрөнгийг сүүний 5%-ийн хэмжээнд хийж сайтар хутгана.

Тараг 4-6 цагийн дотор бүрэлдэнэ. Тиймээс унтахдаа бүрж хонуулаад, маргааш нь шинэ тараг хэрэглээрэй. Таргийг ямар сүүгээр бүрснээсээ шалтгаалаад тослог, тэжээллэг чанар нь өөр байдаг. Түүхий сүүний тараг 3.2%-иас доошгүй, буцалгасан сүүнийх 1.0-1.3%, машиндсан сүүнийх 0.05-0.07% -ийн тослогтой байдаг.

Таргийг өлөн элгэн дээрээ ууж хэвшвэл, үйлчлэл нь хамгийн сайн бөгөөд оройн цагаар хэрэглэж байгаа бол оройн хоол идэхгүй байх нь хамгийн зүйтэй. Та тараг ууснаар сайхан унтаж амрахын зэрэгцээ, жингээ хасахад дэмжлэг үзүүлдэг. Таргийг унтахаас хоёр цагийн өмнө уух нь хамгийн тохиромжтой.

BTS Биллбоардын “Social 50” чартыг хамгийн удаан тэргүүлсэн хамтлаг болов

$
0
0

beb7f720c6e01e510edbf3bf992882aaa5c329e1

Өмнөд Солонгосын к-поп хөвгүүдийн хамтлаг BTS Биллбоардын “Social 50″ чартыг хамгийн удаан буюу 164 долоо хоног тэргүүлсэн уран бүтээлчид болж, нэгдүгээрт бичигдлээ.

Тус амжилтыг өмнө нь дуучин Жастин Бибер 163 долоо хоног тэргүүлсэн амжилтаар эзэмшиж байв.

“Social 50″ чатрыг тэргүүлдэг топ 10 уран бүтээлчийг жагсаавал:

  • 164, BTS
  • 163, Justin Bieber
  • 28, Taylor Swift
  • 21, Miley Cyrus
  • 21, Rihanna
  • 18, Ariana Grande
  • 11, Adele
  • 11, Lady Gaga
  • 11, PSY
  • 8, One Direction

“Шилдэг-99″ Бизнес эрхлэгч залуучуудыг тодруулах санал асуулга дуусахад цөөхөн хоног үлдлээ

$
0
0

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас /МҮХАҮТ/ санаачлан зохион байгуулж буй Шороон гахай жилийн “Шилдэг-99″ Бизнес эрхлэгч залуучуудыг тодруулах бүх нийтийн санал асуулга http://ardiinelch.mn/ сайтаар явагдаж байгаа билээ.
Уг санал асуулгын зорилго нь бизнес эрхлэгч залуучуудын тухайн жилийн ажлын ололт амжилтыг дэмжин урамшуулах, олон нийтэд сурталчлан таниулах, тэдний бүтээмжийг нь үнэлэхэд орших юм.

Шороон гахай жилийн ”Шилдэг-99″ Бизнес эрхлэгч залуусыг бүтээмжийг нь үнэлэн урам зориг өгөх, дэмжих зорилгоор Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын “Шилдэг залуу бизнесмен” алтан медаль, хүндэт өргөмжлөл олгоно. Энэхүү ёслол хүндэтгэлийн ажиллагааг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулах юм.

“Шилдэг-99″ Бизнес эрхлэгч залуучуудыг тодруулах санал асуулга дуусахад цөөхөн хоног үлдсэн тул та http://ardiinelch.mn/сайтаар нэвтэрч, өөрийн дэмжиж буй бизнес эрхлэгчид саналаа өгөөрэй.
77277070(2), 9907-8303, 8088-2222 дугаараас авна уу.

Алла Пугачевагийн охины аавдаа бэлтгэсэн өглөөний цай

$
0
0

image-20200213155648-2Оросын нэрт дуучин Алла Пугачевагийн нөхөр, 43 настай Максим Галкин зургаан настай охин Лизагийнхаа бэлтгэсэн өглөөний хоолыг цахим хуудсаараа харуулжээ. Максимыг Австрали руу ажлаар яваад буцаж ирэхэд нь зургаан настай ихрүүд нь болон Алла Пугачева сюрприз дүүрэн хүлээж авсан байна. Тэдгээрийн дундаас бяцхан охиныхоо бэлтгэсэн амттай өглөөний хоолыг Максим онцолжээ.

Фэнүүд нь Максимыг хүүхдүүдийнхээ зураг, бичлэгийг тавихад их дуртай хүлээж авдаг билээ. Ихрүүд гадаад хэлнүүддээ сайн, дуулж, бүжиглэж, зураг зурах зэргээр тус тусын авьяасаа багаасаа эхлэн харуулсан юм.

Байгальтайгаа би дэндүү адилхаан…

$
0
0

baby

Эмэгтэй хүн болгон яагаад цэцгэнд дуртай байдгийг мэдэх үү? Өөртэй нь адилхан учраас л тэр.

Өөртэй нь адилхан үзэсгэлэнтэй. Өөртэй нь адилхан наранд дэлгэрч, харанхуйд хумигддаг. Хайраар услахгүй л бол хатаж, хамаг сайхнаа өөр лүүгээ шингээгээд өөр хэнд ч харуулахгүйгээр бүр өөрөөсөө хүртэл нуучихдаг гэдгээрээ ч ав адилхан. Тийм болохоор ямар ч цэцгийг хараад эмэгтэй хүний гүн ухамсарт өөрийгөө харж байгаа юм шиг л санагдаж сэтгэл нь хөдөлдөг биз.

Заримдаа хамгийн мэргэн ухаантантай ч ярилцаад шийдэж чадахгүй байсан асуудлаа байгальд очоод “илтгэхэд” хамгийн зөв, энэрэнгүй замыг надад далдын дуудлагаар шивнэж, асуудлыг минь шийдэж өгөх шиг санагддаг. Үнэрээрээ, агаараараа бодлыг минь чиглүүлж, миний очихыг хүссэн цэг рүү сүнсийг минь дагуулан оччих шиг бодогддог. Байгаль бүсгүй хүн хоёр хоорондоо гайхалтай ойлголцдог бололтой. Нэгэн бүхэл юм шиг л.

Бид байгалиасаа, төрөлхийн бусдаас өшөө авдаг, зохиомол эд баялаг руу шунадаг, өрөөлд дайсагнадаг, эрх мэдэл булаацалддаг байхаар заяагдаагүй байх гэж бодогдоно. Хааяа өөрийнхөө гаргаж байгаа араншинг хараад “Байгаль бидэнд ингэж ханддаг билүү?” гэж бодоход л ичих шиг болдог. Учир нь бид байгалийн, байгаль бидний тусгал юм. Байгалийн эд эс бүр хоорондоо ямар эв найрамдалтай, зохицолтой, дөлгөөхөн, нинжин байдаг билээ, бүсгүйчүүд бид яг тийм л байх учиртай үр төл нь юм шиг ээ. Тийм байлгахын тулд л байгаль өөрийнхөө амьд ертөнцийг төрүүлсэн эрхэм чанараа бүсгүйчүүдэд өвлүүлж, биднээр хүн төрөлхтнийг төрүүлүүлсэн юм шиг санагдахгүй байна гэж үү? Бүсгүйчүүд хүнийг, байгаль амьдралыг бүтээдэг. Хоёулаа бидний “эх”. Бид ээжийгээ яаж ч гомдоож, зовоож байсан хэзээд хайраа харамладаггүй шиг, биднийг өөрийг нь хэчнээн их сэндийчиж, үл тоомсорлож байсан ч байгаль эх үр шимээ эцсийн мөч хүртэл өгсөөр л байна гэж бодохоор өр өвдөм.

Ганцхан цэцэг ч биш, байгаль тэр чигтээ бидэнтэй адилхан. Гол ус урсах шиг алхдаг бүсгүй, биш ээ, бүсгүй хүний алхаа шиг урсдаг гол ус. Ой модод найгах шиг санаа алддаг бүсгүй, бас бүсгүй хүн санаа алдах шиг найгадаг ой модод. Цэлийсэн тал чимээгүй дүнхийх шиг бүсгүй хүний уйтгар, бүсгүй хүн уйтгарлах шиг дүнхийх цэлийсэн тал. Бүгд ихэр юм шиг л ижил. Байгальтайгаа л ойр байвал өөрийгөө одооныхоосоо илүү ойлгох бололтой. Учир нь байгальтайгаа би дэндүү адилхаан…

“Үүрд би
Гол ус ширтэж суухдаа
Үсний чинь ширхэг хөвөхийг үзээд
Гоо сайхныг чинь юу ч эс гүйцэхтэй эвлэрсээр байх болно” (О.Цэнд-Аюуш)

Цуйван сэгсрэгч дүрээрээ олны танил болсон Ариукагийн “өөрчлөлт”

$
0
0

Хөлс гаргадаг цуйван гэхээр зарим хүн гайхаж байж магадгүй. Учир нь  жүжигчин Ариунцэцэг МҮОНТВ-ээр гарсан “Амьдралд тавтай морил” олон ангит уран сайхны кинонд ийм нэгэн дүрээр олны танил болсон билээ.

Тэрбээр тус кинонд жудочин охины зрийг бүтээдэг бөгөөд  хайртай залуудаа хөлсийг нь гартал  цуйван сэгсэрч өгдөг хөгжилтэй хэсгийг уншигчид өдгөө ч мартаагүй биз. Түүний уран бүтээлийн карьер амжилттай яваа ч хувийн амьдрал нь ганц бие ээж болсон. Учир нь түүний амьдралынхаа ханиар сонгосон охиных нь аав нь хэрэг төвөгт орооцолдсоноос үүдэж хосууд хоёр тийш болсон гэлцдэг. Ингээд цуйван сэгсрэгч охин хэрхэн өөрчлөгдсөнийг гэрэл зургаас нь сонирхоцгооё.

​​​​​​​

\

Dorgio.mn

ВАЛЕНТИНЫ ӨДӨРТ: Үл мэдэгдэх эрээс 60 жилийн турш бэлэг авчээ

$
0
0

v

Канадын Скарборо хотын нэгэн эмэгтэй 60 жилийн турш тасралтгүй Валентины баярын өдөр ил захидал хүлээн авчээ. Гайхахаар зүйл биш ч хэнээс захидал ирж байгааг тэр мэдэхгүй байв. Анхны ил захидал 1928 онд ирэхэд Мэрил Дансмор дөнгөж 16 нас хүрээд байлаа. Мэрил 1988 онд нас бартлаа ил захидал авсаар байсан бөгөөд амьсгал хураатлаа энэхүү нууцлаг залуу хэн болохыг мэдэж чадаагүй байна.

Бүтэн 60 жилийн турш нэг ч удаа алгасалгүй ирэхдээ ил захидлын илгээсэн хаяг Хонконг, Тунис, Австрали, Хавай, Хаити болон солигдож байв. Нэг ангийн хүүхэд нь далайчин болсон юм биш биз? Ангиас маань надад сайн хөвгүүн хэн байлаа?…Анхны ил захидал дээр тэрхүү залуу түүнийг “их зантай хатагтай” гэж нэрлэсэн байлаа. Харин жилийн дараа “Хөгшин хатагтай” гэж шогложээ. Гэвч цаг хугацаа өнгөрсөөр захидлууд илүү эелдэг, улам романтик болсоор байв. Мэрил нөхөртэй болж, хоёр хүүхэд төрүүлсэн ч нууцлаг залуу ил захидлаа илгээсээр байлаа.

Энэ түүхийг мэдсэн сэтгүүлч нарт Мэрил 1972 онд “Тэр ил захидлаа илгээсээр байгаасай гэж би хүсэж байна” гэж хэмээн хэлж байсан аж. Баярын мэндчилгээний доор гарын үсэг байхгүй ч “Чи өөрөө намайг хэн гэдгийг мэдэж байгаа”, “Тийм ээ, би байна” гэх үгнээс эхлээд жирийн асуултын тэмдэгтэй мэндчилгээ ч ирж байлаа.

Мэрил Дансмор 1998 оны есдүгээр сард зүрхний өвчнөөр насан эцэслэсэн. Тэр жил Мэрил 60 дахь ил захидлаа хүлээн аваад байв. Нууцлаг эр түүний оршуулгад “Тайван нойрс доо, миний хайрт” гэсэн бичигтэй цэцэг илгээгээд сураггүй болсон байна. Мэрил түүнийг хэн болохыг мэдээгүй хэвээр энэ хорвоог үүрд орхисон билээ. Магадгүй энэ эр “Дэлхийн хамгийн романтик залуу” ч байсан байж мэдэх юм.

Zindaa.mn


Худалдагчаас загвар өмсөгч болсон азтай хүүхэн

$
0
0

Руби Вонг гэх 24 настай британи бүсгүй маш олон газар ажиллаж байжээ. Түүний хувьд зочид буудлын үйлчлэгч, түргэн хоолны газар зөөгч, зоогийн газрын зөөгч гээд хийгээгүй ажил ховор.

Харин нэгэн өдөр найзаараа наран шарлагын газар авахуулсан зургаараа амьдралаа өөрчилнө гэж огт бодоогүй. Энэ зургаа инстаграмдаа оруулснаар Немесис загварын агентлагийн мэргэжилтний нүдэнд өртөн фото моделийн сонгон шалгаруулалтанд уригджээ.

Энэ цагаас хойш аяга тавга угааж, шар айраг зөөх ажлаас холдож, загварын ертөнцөд ихээхэн амжилттай нэгэн болжээ.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19

Ядарсан царайг тань сэргээх энгийн таван маск

$
0
0
363620523234e1736a28fa3ee1c339e0
Дутуу нойртой хонох, стресстэй байх зэрэг нь хүний нүүрний арьсанд шууд сөргөөр нөлөөлдөг. Өнгөгүй саарал болж арьс унжих нь энүүхэнд. Ийм царайтай явахыг хэн ч хүсэхгүй. Элдэв нэмэлт зардалгүйгээр гэртээ өөрөө бэлдэх боломжтойгоос гадна өндөр үр дүнтэй маскыг танд санал болгож байна.

Өргөст хэмхийн маск

Орц:

Өргөст хэмх – 1 ш
Өндөгний цагаан – 1

Хийх арга:

Хөөсөртөл нь өндөгний цагаанаа хутгана
Өргөст хэмхээ жижиг ширхэгтэй үрүүлээр үрж жижиглэнэ (2 х.х халбага өргөст хэмхийн нухаш байхаар)
Хөөсөрсөн өндөгний цагаан болон өргөст хэмхээ сайтар холино

Хэрэглэх арга: Бэлдмэлийг нүүрэндээ түрхэнэ 15 минут байлгана Усаар угаана

Нимбэгний маск

Орц:

Өндөгний цагаан – 1
Зөгийн бал – 1 ц.х
Сүү – 1 ц.х Нимбэгийн шүүс – 1 ц.х

Хийх арга:

Өндөгний цагаанаа хөөсрүүлнэ.
Хөөсөрсөн өндөгний цагаан дээр бусад орцуудаа хийж сайтар хутгана.
Шингэн болсон санагдаад байвал хөх тарианы буудай нэмж болно.

Хэрэглэх арга:

Нүүрэндээ түрхээд 15 минут байлгана
Бүлээн компрессор маскыг арчиж авна
Балжингарав цэцгийн хандтай усаар нүүрээ угааж болно.

Овъёос маск

Орц:

Овъёос – 1 х.х
Оливийн тос – 1 х.х
Ногоон ислэг алим – 1 ш
Өтгөн зөгийн бал – 1 х.х
Тараг – 2 х.х
1 нимбэгийн шахсан шүүс

Хийх арга:

Блендерт овъёосоо буталж жижиглэнэ.
Үрүүлээр алимаа үрнэ.
Дунд зэргийн 3 сав бэлдээд нэгэнд нь буталж жижиглэсэн овъёос болон оливийн тосоо хийж холино.
Хоёр дахь саванд – алим + зөгийн бал
Гурав дахь саванд – тараг + нимбэгийн шүүс

Хэрэглэх арга:

Маскыг давхарга тус бүрээр тавина. Бийрээр түрхвэл танд амар байх болно.
Цэвэрлэсэн нүүрэндээ эхлээд овъёостой маскыг түрхээд бага зэрэг хатаана.
Дараагийн үе нь алим+зөгийн балтай маск түрхээд 5 минут байлгана.
Сүүлийн үе нь тараг+нимбэгийн шүүстэй маскыг өмнөх түрхсэн 2 үе маск дээрээ давхарлан түрхэнэ.
5 минут байлгана. Ингээд нийт 15 минут байх юм.
Усаар сайтар угааж цэвэрлэнэ.

Куркумагаар хийсэн маск

Орц:

Нунтаг куркума – ¼ ц.х
Авокадо – 1 х.х Йогурт – 1 ц.х

Хийх арга: Авокадогоор нухаш хийнэ. Нухаш дээрээ куркума болон йогуртаа хийж сайтар хутгана.

Хэрэглэх арга:

Маскыг нүүрэндээ тойрог байдлаар иллэг хийж түрхэнэ.
5 минут байлгана. Усаар угааж цэвэрлэнэ

Зөвлөгөө:

Маск түрхэхээсээ өмнө үсээ хамгаалж малгай өмсвөл зүгээр.
Өөрт тохирох йогуртыг сонгож аваарай. Чихэрлэг биш, арьсанд харшил өгөхөөргүй байх ёстой.
Хуучин муу хувцас өмсөж маск түрхвэл зүгээр, магадгүй куркуматай маск хувцасан дээр чинь дусаж толбо үлдээж болно.

Шоколад, бүхэл үрийн буудайтай маск

Орц:

Нунтаг какао – 1/3
аяага Зөгийн бал – ¼ аяга
Тослог ихтэй зөөхий – 2 х.х
Бүхэл үрийн буудайн нунтаг – 3 х.х

Хийх арга: Бүхэл үрийн буудайг блендерт хийж бутална. Дээрээс нь үлдсэн бүх орцыг хийж сайтар хутгана.

Хэрэглэх арга:

Маскыг бэлдсэн даруйдаа бийрээр түрхвэл зохилтой.
Түрхээд нүүрэндээ бага зэрэг зөөлөн иллэг хийнэ 15-20 минут маскыг тавина
Усаар угааж цэвэрлэнэ

Маск тавихад өгөх ерөнхий зөвлөгөө

Маск тавихдаа таны арьсанд харшил өгөх эсэхийг нь шалгах хэрэгтэй. Тохойн орчим байдаг нимгэн арьсанд багахан түрхээд хэсэг ажиглана. Хэрвээ элдэв зүйл мэдэгдэхгүй бол харшлах зүйлгүй гэж ойлгоно.
Маск тавихаасаа өмнө нүүрээ цэвэрлэсэн байх хэрэгтэй.
Маск хийх гэж байгаа бүтээгдэхүүн нь шинэ эсэхийг анхаараарай. Маскыг бэлдээд шууд хэрэглэнэ, хадгалах хэрэггүй.
Маскыг иллэг хийх байдлаар нүүрэндээ түрхэнэ, доороос дээш буюу хүзүүнээс эхлээд дээш яваад духан дээр дуусна. Дараа нь эрүүнээс чих хүртэл, цаашлаад духнаас хоёр тийш үс хүртэл иллэг хийж маскыг түрхэнэ.
Маскыг нүд болон уруулыг тойруулж түрхэхгүй. Нүдээ аниад тайван хэвт. Унтахаасаа өмнө маск тавьбал илүү үр дүнтэй байна.
Маскыг тавих хугацаанаас хэтрүүлж болохгүй. Мөн цаг болоогүй ч эвгүй мэдрэгдээд байвал шууд угааж цэвэрлээрэй.
Маскыг цэвэр усаар угааж цэвэрлэнэ, өөр бусад цэвэрлэх бодисоор арчих хэрэггүй. Тослог ихтэй арьсанд халуун бүлээн ус тохирохгүй тул хүйтэн усаар, харин хуурай арьстай бол бүлээн усаар угаана. Маскаа цэвэрлээд чийгшүүлэгч тос нүүрэндээ түрхэнэ.

Эх сурвалж http://www.info.mn

Эрүүл харилцаанаас суралцдаг 9 зүйл

$
0
0

6a9a475f0fb42cb18718e6c25a2a9f5b

Би ч бас өөрийгөө сайн найз охин, сайн эхнэр болоход аль хэдийнэ бэлтгэгдчихсэн хүн л гэж бодож байлаа. Хайртынхаа түшиг тулгуур нь болж, амьдралыг хамт босгох арга ухаанаа мэднэ ээ л гэж боддог байв. Гэхдээ суралцаагүй зүйлс ямар олон байсан юм бэ? Түүнтэй учраад л “Аан, ийм учиртай юм байна ш дээ. Одоог хүртэл үүнийг ойлгоогүй би юу хийж яваа вэ?” гэж бодохоор зүйл хичнээн олон гарсан гээч.

Жинхэнэ хайр бидэнд олон зүйлийг зааж өгдөг. Өмнөх харилцаанууд дээрээ хэзээ ч гаргахааргүй байсан ухаалаг үйлдлийг хүртэл бид гаргаж, үнэхээр өөрийгөө “томоожиж” байгаагаа дотроосоо мэдэрдэг. Юм бүхнийг нь ойлгох юм шиг, сэтгэл нэг их хүчтэй, сул дорой биш болчихсон юм шиг санагддаг. Хэрвээ чи ч бас өөрийгөө эрүүл харилцаанд байгаагаар хардаг бол хамт өнгөрүүлсэн цаг хугацаа чинь чамд ийм 9 зүйлийг зааж өгсөн л байгаа:

1. Бодлоо үгээр илэрхийлэх хэрэгтэй гэдгийг
“Заяаны ханиуд анхнаасаа л харцаараа ойлголцдог” гэдэг үгийг ер нь хэн зохиож биднийг төөрөлдүүлээ вэ? Ярилцахгүй л бол ойлголцохгүй гэдэг бол харин үнэхээр үнэн үг гэдгийг бид эрүүл харилцаанаас ойлгосон. Нарийн учрыг нь асууж тодруулаагүй мөртлөө шууд өөрийнхөөрөө дүгнэлт өгөөд, түүнээсээ болж ямар ч утгагүй үг, үйлдэл гаргаж хайртыгаа гомдоочихсон хойноо бүхнийг үнэн мөнөөр нь мэдсэний дараа бид өөрсдийгөө зүхээд барахгүй. Уурласан бол уурласан гэдгээ хэлдэг, санал нийлэхгүй байгаа бол яагаад гэдгээ илэн далангүй илтгэдэг, ямар нэг ойлгомжгүй зүйл байвал тойруулж, үг хаяхын оронд шууд асууж, бас ярилцаж чаддаг хосууд л бүрэн ойлголцож, тэр нь яван явсаар үнэхээр “харцаараа ойлголцох”, нэгэн адилаар бодох хэмжээнд хүртэл тэр хоёрыг ойртуулдаг юм.

2. Итгэх тусам тэд итгэл алддаггүй гэдгийг
Итгэл бол эрүүл харилцааны хамгийн чухал суурь гэдгийг мэдээд байгаа хэрнээ л бид фейсбүүкийг нь шалгахыг, мессежийг нь ухахыг, мэйлийг нь уншихыг хүсээд байдаг. Хэрвээ чи түүнд итгэж чадахгүй байвал, хэчнээн үнэнч шударга хандах гээд нэг л болохгүй байвал та хоёрын харилцаа эрүүл бус байгаагаас өөрцгүй. Нэг бол чамд, нэг бол түүнд, эсвэл та хоёрт хоёуланд чинь бүхнийг зүгшрүүлэхэд хэрэгтэй ямар нэг зан чанар дутаж байна гэсэн үг. Жинхэнэ хайртайгаа учирсан үед юм бүхэнд нь үнэмших сэтгэл цаанаасаа төрж “Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа” мэтийн сэтгэл үймүүлсэн үгийг хумсын чинээ ч тоохоо болино. Итгэнэ гэдэг тэр хүний чамд хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр үнэн гэдэгт хормын төдий ч эргэлзэхгүй, өөрийнхөө үг үйлдэлд ч тээнэгэлзэх сэтгэл төрөхгүй бат бөх холбогдохыг хэлдэг бололтой. Түүнд итгэхгүй байвал өөртөө итгэхгүй байгаагаас ялгаагүй гэмтэй мэдрэмж ч бас төрөх болно. Хамгийн сайхан нь, эрүүл харилцааны үед хайртай хүндээ итгэх тусам л тэд итгэлийг маань улам өндөрт өргөдөг юм шүү.

3. Муудалцлаа гээд тохирохгүй гэсэн үг биш гэдгийг
Та хоёр хорвоогийн хамгийн эвтэй найртай хос байсан ч муудалцах тохиолдол гарах л болно. Харин ч асуудал байсаар байхад үг зөрөхгүй, үгүй ядахнаа санал бодлоо солилцохгүй байвал тэр нь эрүүл бус харилцааны шинж. Учир нь бие биетэйгээ хамт байхыг чин сэтгэлээсээ хүсч байгаа хүмүүст маргаан нь энэ харилцааг цаашид үргэлжлүүлэхийн төлөө юу хийх ёстойг сануулах сануулга болдог. Юм бүхэн дээр санал нийлнэ гэдэг байж боломгүй зүйл. Ухаангүй шалтгаанаас үүддэг мөн өдөр тутам өрнөдөг болоод ирэхээрээ л маргаан эрүүл харилцааны шинж биш болон хувирдаг.

4. Хайр хүнд өсөн дэвших эрмэлзэл бэлэглэдэг гэдгийг
Буруу харилцаа хүнд одоо байгаагаа сайжруулах талаар бодох сөхөө өгдөггүй. Харин жинхэнэ, зүй зохистой харилцаа хосын аль алиныг амьдралыг илүү өөртөө итгэлтэй, өөдрөгөөр харж, өсөн дэвших урам зоригийг төрүүлдэг юм. Чамайг өөрийнхөө ирээдүйн төлөө боломж өндөртэй ажлаасаа гараад гадаад руу сургуульд явах шийдвэр гаргасан ч хайрт чинь чамайг дэмжих болно. Чи ч бас эргүүлээд ийм дэмжлэгийг хайртдаа харамгүй өгнө. Эрүүл харилцаанд хосууд бие биенийхээ хүсэл сонирхол, хобби, өөрчлөлт, шийдвэрийг зоригжуулдаг. Хайртыгаа хүссэн зүйлээ аз жаргалтайгаар хийж байгааг харах нь л тэдний сэтгэлийн тэжээл байдаг юм.

5. Үнэндээ та хоёр л хамт байвал бүх зүйл болдог гэдгийг
Хайр байхад үнэндээ бүх зүйл яаж ийгээд болдог гэдэгт би одоо итгэлтэй байдаг болсон. “Бүх зүйл болно” гэдэг нь нэг ч асуудал тулгарахгүй гэсэн үг биш л дээ. Хэчнээн бие биедээ хайртай байлаа гээд хадам ээжтэйгээ таарамжгүй, та хоёрт халаасандаа нэг ч төгрөггүй үеүд ч олон тохиолдохыг үгүйсгэхгүй. Гэхдээ зөв үндэстэй хайрын дэргэд үүнээс гаднах асуудлууд юу ч биш. Хэрвээ та хоёр нэг зүг рүү харахаа л болиогүй бол, итгэл чинь унтраагүй бол, бас хамт л байгаа цагт бүх зүйл болно бас бүтнэ. Үүнийг бидэнд эрүүл харилцаа л зааж өгдөг.

6. Өөр талууд чинь та хоёрыг улам хүчирхэг болгодог гэдгийг
Супер гэр бүл хүүхэлдэйн киног санаж байна уу? Тэр кинон дээр нөхрийнх нь бүхнийг дийлэх хүч чадал, эхнэрийнх нь уян хатан байдал хоёр нийлж дайснаа хамтдаа даран авч чаддаг шүү дээ. Амьдрал дээр ч гэсэн бид бие биенийхээ өөр өөр давуу талыг өөрчлөх гэж оролдолгүй, хүлээн зөвшөөрсөн цагт хамгийн супер гэр бүлийг бүтээж чадна. Ялгаатай зан араншингууд буруу харилцаанд асуудал үүсгэж, зөв харилцаанд хос хоёрыг харин ч илүү нэгдмэл болгодог.

7. “Нэг тийм мэдрэмж” гэж үнэхээр байдаг гэдгийг
Хараад л шууд заяаны ханиа мөн гэдгийг мэдэрсэн тухай аав ээжийн яриаг хүүхдүүд нь шоолоод л байдаг. Би ч гэсэн багадаа аавыг тэгж ярихыг сонсоод “За, аав худлаа романтиклаад” гэж боддог байлаа. Гэтэл хэн нэгэнтэй анх уулзаад л “Түүнтэй бол би урт удаан аз жаргалтай байж чадах байх аа” гэдэг бодол үнэхээр төрж болдог юм билээ. Эрүүл харилцаанд байгаа бүсгүйчүүд л үүнтэй санал нийлнэ. “Нэг тийм мэдрэмж” гэдэг нь түүний гадаад төрх, уран яруу үгс зэрэгтэй огтхон ч холбоогүйгээр, хамт өнгөрүүлсэн цаг хугацаа хүртэл тийм ч чухал биш санагдахуйц хүчтэйгээр төрдөг. Гэхдээ олон хүн эхэндээ энэ мэдрэмжиндээ итгэлгүй, айдаст автсан байдаг ч олон жилийн дараа үнэхээр л анхнаасаа тэр хүн нэг л өөр байсныг эргэн санадаг байх.

8. Аль болох хурдан бас үнэнээсээ уучлах хэрэгтэй гэдгийг
Нэг нэгэндээ буулт хийнэ гэдэг нь ялагдаж байна гэсэн үг биш гэдгийг эрүүл харилцаа л бидэнд ойлгуулж чадна. Бусад харилцаанд бид дийлдэхгүйн тулд, өөрийнхөө зөв болохыг батлах гэж тэмцсээр байгаад маш их цагийг урсгасан байдаг. Харин эрүүл харилцаа бидэнд яг үнэндээ ялалт, эв найрамдал хоёрын аль нь бидний эцсийн зорилго вэ гэдгийг тунгаах боломж олгодог юм.

9. “Хайртай шүү” гэж олон хэллээ ч үнэ цэнэ нь алдагддаггүй гэдгийг
“Би чамд хайртай”, “Санаж байна” зэрэг үгсийг үргэлж хэлэхээс зайлсхийх нь далд айдастай, итгэлгүй харилцааны шинж. Нэг нэгнээ гэсэн, хайртыгаа биенийхээ нөгөө тал мэтээр мэдэрсэн харилцаанд хүчлэх шаардлагагүйгээр, цэгнэх ч шаардлагагүйгээр түүнд өөрийнхөө мэдрэмжийг илэн далангүй гаргаж чадна. Энэ үгийг хэлж байгаа тоонд биш, энэ бат бөх итгэлд л жинхэнэ үнэ цэнэ нь оршдог гэдгийг бидэнд зааж өгдөг.

Тээр, бүгдээрээ таарч байгаа биз? Дээрхийг бүгдийг нь чамд зааж өгсөн, энэ эрүүл сайхан харилцаагаа юугаар ч битгий солиорой. Сайхан хайр гэж үнэхээр байх юм аа, олдвол гагцхүү алдаж л болохгүй…

“Мундаг нь” байхын 7 давуу тал

$
0
0

bab2166032f1c2023067de22e27bae42

Энэхүү нийтлэлийг уншихаас өмнө чиний амьдралд эцсийн эцэст хэн, юу хамгийн чухал вэ гэдгийг өөрөөсөө асууж, хариултыг нь бичээд хажуудаа тавиарай.

Ер нь Хамгийн мундгууд нь гэртээ үлддэг гэж сонссон уу? Эсвэл тэгэж бодож байсан уу? Хүүхдүүдээ өсгөж, гэртээ үлдэх нь нэр хүндгүй ажил гэж үзэх нь их байдаг ч яг үнэндээ хамгийн их давуу талтай, чухал зүйлсийг нуруун дээрээ авч явах үүрэг хүлээдэг. Тэд байхгүй бол гэрээсээ гарч байгаа нөхрүүд санаа амар ажлаа хийж, карьер хөөн амжилтанд хүрч, хүүхдүүд нь жаргалтай нь аргагүй инээмсэглэн сургууль, цэцэрлэгтээ явж чадна гэж үү?

Ингээд бодоод үзвэл бидэнд маш олон давуу талууд бий. Бас маш их зүйлийг амжуулж болно. Жишээ нь:

1. Эрх чөлөө
Бодоод үз л дээ. Хүссэн цагтаа унтаж амарна, өдрийн цагаар дэлгүүр эсвэл онлайн дэлгүүр хэсч, дуртай зүйлээ худалдан авч болно. Бүхэл бүтэн өдрийг юунд зарцуулах нь зөвхөн чиний л дур байна. Харин ажил хийдэг эмэгтэйчүүдийн өдрийн ихэнх буюу 9 цаг нь ажил дээр өнгөрөх ба хүссэнээрээ гадуур гарч зугаалах боломж бараг байхгүй. Ажлаа тараад л гэр орон үр хүүхэд шүү дээ.

2. Чи хүссэнээрээ гэрээ тохижуулж, цэвэрлэж эсвэл цэвэрлэхгүй ч байсан болно
Хэдий тийм ч чи тэнд байгаа учраас үргэлж л халуун дулаан уур амьсгалтай байна. Халуун хоол цайгаар хайртай хүмүүс чинь тасрахгүй, эхнэр ээжийнхээ хайранд умбаад жаргалтай байна шүү дээ. Чи үүнийг л хүсч байгаа биз дээ?
Үүнээс гадна “Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь” гэдэг үг яагаад гарсан гэж бодож байна? Гэр гэдэг газар, ээж гэдэг хүний дэргэд бүх хүн өөрийнхөөрөө байж болдог болохоор л тэр шүү дээ. Бусад хүмүүстэй эелдэг, шийдэмгий, мэдлэгтэй, ухаалаг гэх мэт дүр эсгэж харилцах хэрэг гардаг бол ээжийнхээ дэргэд чи огт тэгэх шаардлага байхгүй. Бусад газар чи биеэ цэнэж, цэх суудаг бол гэртээ толгойгоороо хөл хийсэн ч хэн ч чамд юм хэлэхгүй. Ийм л учраас гэр гэдэг хамгийн чухал орон зай байгаа юм. Хэд хэдэн хүний чухал орон зайг нь өөрийнхөөрөө залах эрх чамд байна гээд төсөөл дөө. Гал тогоогоо хүссэнээрээ засч, угаалгын машин хэр чанартай байхыг чи л тодорхойлж, зурагтаа аль хананд тогтоохыг чи л шийднэ. Өмнөхийг нь өөрчилчихсөн байсан ч энэ бол ЭЗЭГТЭЙН шийдвэр.

3. Хувийнхаа аз жаргалд зарцуулах цагтай байна
Өдрийн цагаар чөлөө зав ихтэй учраас өөрийгөө хөгжүүлж, гоо сайхандаа цаг зарцуулж, гэрийн эзэгтэйн чадваруудаа дээшлүүлж, хүссэнээрээ цэсээ өргөжүүлэхээс гадна эрүүл мэнддээ өмнөхөөсөө илүү анхаарч чадна.
Нөхөр хүүхдээ ажил сургуульд нь явуулчихаад буцаж жаахан унтаж байгаад сэрж, сайхан дуу тавьж, нүүрэндээ чийгшүүлэгч маск түрхээд, интернэтээс шинэ бялууны жор харж байгаад туршиж үзнэ. Дараа нь хүүхдээ сургуулиас нь авч, дамжаанд нь хүргэж өгчихөөд, эргэж ирээд шинэ гадаад хэлнийхээ хичээлийг хийж, интернэтээр унаган хэлтэнтэй нь “чат”-лаад, гэрээ бага зэрэг цэвэрлээд нөхөр хүүхдээ ирэхийг дөхүүлээд сайхан хоол хийж эхэлнэ дээ. Хоолны хажуугаар дуртай киногоо үзэнгээ өдөр хийсэн бялуугаа идэхэд бэлэн болгоод ширээгээ засаад хайртуудыгаа дайлна. Ингээд орой нь хөөстэй ваннанд хэвтэнгээ уншиж байгаа номоо дуусгачихаад, хархүүтэйгээ тэврэлдээд, жаргалтай гэгч нь унтахаар хэвтэнэ.

4. Нөхөр чинь эхнээсээ л чиний хэрэгцээг мэддэг болчихно
Бүх орлогынхоо ихэнхийг чамд өгөх ба тэрнээс хэдэн хувийг нь гэр бүлийн биш зөвхөн чиний хэрэгцээнд гээд сайн дураараа санхүүдээ тусгадаг болно. Тэр мөнгө хангалтгүй байвал чи гэрээсээ орлого олж болох өөр зүйл санаачилсан ч болно. №6 дээрээс үүнд тохирох шинэ санаанууд тусгасан холбоосыг авч болно.

5. Жаргалын орныг чи л бүтээнэ
Ихэнх эрчүүд эхнэрээсээ халуун дулаан гэр орныг хүсдэг. Энэ нь өөрөө гадуур зугаалаад чамайг гэрийн мухар сахь гэж хэлж байгаа хэрэг огт биш. Өөрийгөө тэр гэр бүлийг авч явах, санхүүгээ босгох гол хүн нь гэж бодож байгаа болохоор, чамайг өөртэйгөө нэг баг гэж итгэж байгаа болохоор, хамтдаа сайхан ирээдүйг бүтээнэ гэж төсөөлж байгаа болохоор, чамайг өөрийг нь дэмжиж туслана гэдэгэт эргэлзэхгүй, туслаасай гэж хүсч байгаа болохоор, ар гэр хэмээх хамгийн чухал зүйлээ чамд л даатгамаар байгаа учраас л тэр юм шүү дээ. Энэ бол дэлхий дээрх хамгийн сайн эхнэр болох сайхан боломж. Хайртыгаа хүссэнээрээ халамжилж хайрлан, өөрийнхөөрөө анхаарал тавих, түүнээс хамааралтай хайрт эхнэр, харилцаандаа сэтгэл хангалуун нөхөртэй байх сайхан боломж. Чамайг хэчнээн сайн эхнэр, эзэгтэй болохыг найз нөхөд, хамаатан саднууддаа магтаж байгаа “хөөрхөн” царайг нь төсөөл дөө.

6. Мөрөөдлийн оффис ч бас чинийх
Хамгийн шилдэг, мөрөөдлийн оффисын жишээ гээд л “Google” – ийнхийг шүлсээ гоожуулан хардаг шүү дээ. Тэр үед ямар сэтгэгдэл төрдгийг санаж байна уу? Чиний ширээ гээд нэг л буландаа үргэлж гозойн суух биш хаана ч хамаагүй сууж хэвтэж, тоглож, ТВ үзэж болно. Яг л бидний гэр шиг. Тэгэхээр бид нар ч гэсэн гэрээ оффис болгож яагаад болохгүй гэж? Үүний шинэ санааг эндээс уншаарай. Эзэгтэй нарт л ийм боломж олдоно гэж бодохоор сайхан шүү.

7. Хүүхдүүд ч сэтгэл өндөр байна
Миний сайн таньдаг, карьер, гэр хоёроо зэрэг авч яваа хүүхнүүдийн толгойны өвчний нэг нь хүүхдүүддээ анхаарал халамж тавьж чадахгүй байгаа нь байдаг. Өглөө эртлэн босч сургууль, цэцэрлэгт нь хүргэчихээд орой гэртээ ирж хоолыг нь хальт мульт амжуулж хийж өгөөд “Гэрийн даалгавраа хийсэн үү?” гэж асуунгаа дүнг нь нэг гүйлгэж харчихаад л унтдаг гэнэ. Маргааш нь ахиад л үүнээс нэг их өөрцгүй өдөр эхэлнэ. Гэхдээ тэд юу хүсч байгаа гээч! Охиныхоо шинэ найзын тухай, хүүгийнхээ дурласан охиныг хэрхэн өөртөө татахад нь туслах тухай, хичээл нь хэцүү эсвэл амархан байгаа тухай бас зүгээр л амьдралын тухай олон зүйл ярилцаж, тоглож, цагийг хамтдаа өнгөрүүлмээр байгаа. Харин энэ боломж эзэгтэй нарт хангалттай бий. Харин өөрт нь бага санаа тавидагийн төлөө аавууддаа л гомдоллож магадгүй юм.

Одоо нийтлэлийн эхэнд бичиж тавьсан зүйлээ хар даа. “Мундаг нь” байхын давуу талууд тэр зүйлтэй чинь бүх талаараа эсвэл ядаж нэг талаараа ч гэсэн холбогдож байгаа биз дээ? Тэгэхээр чи яг зөв зам дээрээ явж байна гэсэн үг.

Ажил гэрээ хамтад нь зохицуулдаг бүсгүйчүүдээс суралцах зүйл ихээс гадна чи өөрийгөө ч гэсэн хамтад нь амжуулж чадна гэж бодож байгаа ч эхлээд байгаа зүйлдээ талархаж, түүнийгээ илүү сайжруулж, сонирхолтой болго. Ингэж чадвал чиний гараар орсон юм бүхэн тодорхой хэмжээгээр сайжирдаг бас сонирхол татахуйц болдог болно. Магадгүй чи гэртээ бялуу хийж худалдаалсаар байгаад өөрийн гэсэн нарийн боовны газар, кофе шоптой болчих ч юм билүү? Чиний нарийн боовны газрын бүтээгдэхүүнийг амсаж үзэхээр, өглөө бүрийг танайд угтахаар Улаанбаатарын өнцөг булан бүрээс хүмүүс хошуурдаг болох ч юм билүү?

Валентины баярыг хэрхэн тэмдэглэх вэ

$
0
0

Өнөөдөр бол Гэгээн Валентины өдөр. Вирусийн халдвар гарч, хөл хорио тогтоосон учраас хосууд энэ өдрийг гэртээ тэмдэглэх шаардлагатай болсон. Валентины баярыг гэрээс гарахгүйгээр хэрхэн романтик тэмдэглэж болох тухай сонирхолтой зөвлөгөө хүргэж байна. Ганц бие хүмүүсийг ч мартаагүй шүү.

Гэртээ романтик оройн зоог барих нь санхүүд хэмнэлттэй

Энэ өдөр ресторануудын ширээ захиалга дүүрч, хосын өрөөний үнэ тэнгэрт хаддаг. Гэхдээ гэртээ сайхан ширээ засаж, хайртынхаа дуртай хоолыг өөрийн гараар хийж өгөх нь санхүүд хэмнэлттэйгээс гадна хосын харилцаанд эергээр нөлөөлөх болно. Дуртай хоолыг нь бэлтгэхээс гадна ширээгээ гоёмсог бүтээлгээр бүтээгээрэй. Эцэст нь чихэрлэг улаан дарс сонгож, лаа асаахаа мартуузай.

Хайрыг харж чадахгүй ч киноноос мэдэрч болно

Бүх цаг үеийн хамгийн сонгодог сонголтод кино үзэх хувилбар заавал багтдаг. Энэ өдөр гэртээ гэрлэн чимэглэл асааж, дуртай амттанаа бэлтгээд хайрттайгаа хамт романтик кино үзээрэй. “Би түүнийгээ үргэлж санадаг. Хайр яг л салхи шиг, би харж чадахгүй ч мэдэрч чадна” гэж Walk to remember кинонд өгүүлдэг.

Халуун ваннд хэвтэж, алжаалаа тайлаарай

Хамтдаа сарнайн дэлбээгээр дүүргэсэн халуун ваннд хэвтэж, алжаалаа тайлах нь баярын уур амьсгалыг мэдрүүлэх болно. Мөн лаа асааж илүү романтик орчин бүрдүүлээрэй.

Мөрөөдлийн жагсаалтаа шинэчил

Хосуудын харилцаанд ярилцах хамгийн чухал гэж сэтгэл зүйчид зөвлөдөг. Хайрттайгаа хамт хийж үзэх шинэ содон зүйлс, романтик аяллын төлөвлөгөөгөө боловсруулахад энэ өдөр хамгийн тохиромжтой. Баярт зарцуулах байсан төсвөө аяллын хуримтлалдаа нэмэрлэ. Үүний дараа бол зож байсан үеийнхээ захидал, цахим зурвасуудаа уншиж дурсамжаа сэргээгээрэй.

Ганц бие ч гэсэн гандан буурахгүй

Ганц бие байгаадаа гансарч, уйтгарлаж сууна уу. Цаг нь болоогүй учралын төлөө цагаасаа эрт шаналах хэрэггүй ээ. Таныг илүү олон учрал, гайхалтай дурлал хүлээж байгаа шүү.

Хэрхэн ганц бие байх вэ

Гал цогтой ганц бие уншигчдадаа How to be single киног санал болгоё. Таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.

Найзуудын үдэшлэг хийцгээе

Энэ өдрийг зөвхөн хостойгоо өнгөрүүлэх ёстой гэж үү. Удаан уулзаагүй найзуудтайгаа хамт бяцхан үдэшлэг хийвэл ямар вэ. Хамтдаа сонирхолтой тоглоом тоглож, амттай хоол идэж хөгжилдөх хэрэгтэй. Хоорондоо бэлэг солилцсон ч болно. Финландад хоёрдугаар сарын 14-ийг “Найзуудын өдөр” болгон тэмдэглэдэг аж.

Өөртөө бэлэг худалдан ав

Та өөрийгөө санхүүгийн ямар их хэмнэлттэй амьдардаг гэдгээ мэдэх үү. Хэрвээ хостой байсан бол хэн нэгэнд зориулах байсан тэр мөнгөө өөртөө зарцуулах хэрэгтэй. Массажинд орж, шинэ загварын хувцас, сонирхолтой ном гээд хүссэнээ худалдан ав. Сургалтад бүртгүүлсэн ч болох юм.

Хүссэн зүйлээ хий

Эцэст нь хэлэхэд энэ нийтлэлийг заавал хийх ёстой зүйлийн жагсаалт болгож битгий уншаарай. Таныг өөрөөс чинь илүү мэдэх нэгэн гэж үгүй. Тиймээс танд аз жаргал, сэтгэл ханамж бэлэглэдэг юу ч хийсэн болно.

Засгийн газрын мэдээ

Сүүлийн үеийн тренд болж буй шилэн трико

$
0
0

“Fashion Nova” брэндээс бүсгүйчүүдэд зориулан шинэ загварын гоёсмог шилэн триког худалдаанд гаргажээ. Яарсан үед урж тасдах шаардлагагүй бөгөөд бүсгүй хүнийг улам дур булаам харагдуулах уг шилэн триког 11.99 паундаар худалдан авах боломжтой ажээ. Бүсгүйчүүд ч энэхүү триког өмссөн зургуудаа цахим орчинд тавьсаар байгаа бөгөөд тэдгээрээс хүргэж байна.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20

Амьдрал хайр дээр тогтдог

$
0
0

1ac740e33dec3c1ffe364785525148eb

“Хайр мэдрээгүй хүн олон бий” гэвэл үүн шиг худал томъёо үгүй биз. Хүн бүрт хайрын түүх бий. Тэр нь дурсамж уу, бодит амьдрал уу гэдэг л асуулт болж ургах болов уу. Хүн төрөлхтний мөнхийн дуулал хайрыг задлан шинжилнэ гэхээсээ илүүтэй зүрх нь амьтай, сэтгэл нь халуунаараа байгаа хүн бүрт хайрын өдрийн мэнд хүргэе. Хүн төрөлхтөн бол хайраас ургасан үр. Энэ үр хэрхэн дэлбээлж, навчлан ургахаас бидний инээд хөөр, аз жаргал, урт удаан амьдрал, нүдэн дэх гэрэл гэгээ тодрон цацардаг. Ийм л ид шидэнд автаагүй хүн ховор.

Хүн төрөлхтөн хангалуун, тансаг, соёлт нийгмийг бүтээх явцдаа зэрлэгшдэг байж болмооргүй. Чих халууцуулж, зүрх шимшрүүлсэн хар бараан хэрэг гарсаар л. Ээжийгээ зодлоо л гэх, найз охиноо цонхоор шидчихлээ, хайртай бяцхан үрээ гудамжинд орхилоо, халуун энгэрт нь наалдаж өссөн ээжийгээ асрамжид шилжүүлжээ, сайхан буурал аавынхаа тэтгэврийг хоосолжээ, танхил залуухан амрагаа зоджээ, мөөмнөөсөө ч салаагүй бяцхан үрээ хаяад явжээ…хүн яаж ийм балмад байж болдог байна вэ, хэмээн уулга алдуулам ийм бараан үйл явдал энэ цагт тасрахаа байсан. Нийгмийг цочроосон гунигт энэ явдлыг ариусган, мартагнуулах сайхан үйл явдлууд ч бишгүй. Тэгвэл яг ийм сэтгэл баясгасан, сэтгэл цэлмүүлсэн ирээдүйг бид өсгөн хүмүүжүүлж, Монгол Улсын ухамсарт иргэн болгох үүрэгтэй. Ийм боломж аав, ээж гэх алдар зүүж яваа хүн бүрт бий. Халуун хайраас ургасан ийм үрийг энгэртээ цэцэглүүлж буй танд хайрын өдрийн мэнд хүргэе. Амьдрал хайр дээр тогтдог гэдгийг үртэй бүхэн хамгаас тод мэдэрдэг болов уу.
Монголчууд хайртай бол хартай гэж ярьдаг. Энэхүү гаж үзлээр хосууд биендээ хандахыг чухалчилдаг нь нууц биш. Гэтэл хар буюу хардах гэх үгийн цаад талд зодох, хүчирхийлэх, бухимдах, маргалдах, үл ойлгогдохгүй байх, араар тавих, хууран мэхлэх…гэх явуургүй үгсийн утга нуугдаж байдаг. Гэтэл бид бараг л хайрын тангараг болгон ашигладаг энэхүү хэлц өнөөгийн хосуудын дунд хагарал авчрах эхний шалтгаан болсоор. Тэгэхээр  хайр бол хүндлэл, итгэл, уучлалын нэгдэл. Хайранд ямар ч бардам сэтгэл, их зан, дээрэлхүү үзэл давамгайлдаггүй. Хайр бол халамж, энхрийлэл, мартахгүй байхын үүдэл. Ийм хайр үзсэн, мэдэрсэн хүн хэзээ ч бусдад муу санаж, муухайг үйлддэггүй билээ.

Үндэсний шуудан


Санса Старк анхны хүүхдээ өлгийдөн авна

$
0
0

“Хаадын тоглоом” олон ангит цуврал киноны гол дүрийн жүжигчин 23 настай Софи Тернер буюу бидний сайн мэдэх Санса Старк анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байна хэмээх цуурхал олон улсын хэвлэлүүдээр цацагдаад байна.

Тэрбээр энэ тухайгаа маш нууцалж байгаа ч ойр дотнынхон нь энэ мэдээг аль хэдийнээ ам алдсан ажээ. Эх сурвалжуудын хэлж буйгаар тэрбээр сүүлийн үед сул чөлөөтэй хувцас өмсөх болсон бөгөөд олны өмнө тийм ч их харагдахаа больсон гэсэн юм.

Түүний нөхөр 30 настай  Жое Жонас нь Жонас Бродарс хамтлагийн дуучин билээ. Хосууд 2016 онд анх үерхэж байгаа гэдгээ нийтэд ил болгосон бол 2019 оны 5-р сард хуримаа Лос Анжелес хотноо цомхон хэмжээнд хийсэн юм.

Ингээд хосууд хамтдаа авхуулсан зургуудаас хүргэе.

“Эзэгтэй нарын синдром”-оос өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

$
0
0

11070208_834678183272190_642339730533506733_n

Ийм шинжлэх ухааны нэршил байхгүй л дээ. Гэхдээ ихэнх гэртээ байдаг, ажлаас хөндийрсөн эзэгтэй нарын дунд түгээмэл ажиглагддаг “хов жив хөөх”, “хий хардах” зэрэг сэтгэлзүйн өөрчлөлтүүдийг “эзэгтэй нарын синдром” гээд түр нэрлэчихье. Ийм л болчихгүй юмсан гэж үргэлж айж явдаг байсан чанарууд чинь өөрт чинь хүртэл сүүлийн үед ажиглагдаад байгаа юм биш биз?

Синдром №1: Хов жив хөөх
Шинж чанар: Урьд нь шимтэн сонсдог байсан эдийн засгийн мэдээнд анхаарал татагдахаа больж, тв шоппингийн сувгийг л өдөржин асаах, папараци сэтгүүлүүдийг улирлаар нь захиалдаг болох, хов живийн вебсайтад нэг орохоороо гарахаа мэдэхээ болих, хэн нэг дуучны клипийг үзэхэд түүний хөхөндөө 2 удаа мэс засал хийлгэсэн тухай санаанд орж, хажуудах хүндээ хэлье гэхээс хэл загатнаад байж ядах…

Эмчилгээ: Бидний тархи яг булчин шиг. Хөгжүүлэхгүй бол зогсонги, хүчгүй байдалд орно. Бодлууд маань ямар үед хөгждөг вэ гэж үү? Ямар нэг сорилттой тулгарч, асуудлын шийдлийг эрж, логик дарааллаар нь байрлуулж, болж буй үйл явдлуудын учир шалтгааныг тайлах оролдлого хийх үед. Ийм чиглэлээр толгойгоо тогтмол ажиллуулахгүй удах тусам ямар ч бодох шаардлага гардаггүй хялбархан мэдээлэлд дуртай нь аргагүй татагддаг. Бас тархийг маань хогийн сав шиг болгодог мэдээлэл хүнийг донтуулах чанартай. Холхон байхгүй бол нэг л мэдэхэд зөвхөн тийм мэдээллээр л цангадаг болно. Өөрийнхөө хуучин сонирхлуудыг сэргээж ном зохиол унш. Жолоонд суух, англи хэлний дамжаанд явах зэргээр чадвараа нэмэгдүүлэх зүйл эрэлхийлж сурч мэдэх өчнөөн зүйл бий гэдгийг сана.

Синдром №2: Хий хардах
Шинж чанар: “Ажилдаа яваад ирлээ” гэдэг үгийг нь “Өөр эмэгтэйтэй уулзаж байгаад ирлээ” гэж орчуулан сонсох, утасных нь дуудлагыг шалгах хүсэл тасралтгүй төрөх, урьд нь үерхдэг байсан бүсгүйчүүд нь одоо хаана юу хийж явааг шалтгаангүйгээр шалгаах, нөхрөө секс хийлгүй унтвал сэжиглэсэндээ дотоожных нь дотуур шалгаж үзэх…

Эмчилгээ: Завтай байгаа тархинд элдэв дэмий зүйл бодогдох зай завсар их гардаг. Ургуулан бодох чадвараа илүү хэрэгтэй зүйлд зарцуул. Гэр бүлийнхээ дараагийн 5 жилийн зорилгыг хамтран тодорхойлж түүнийгээ биелсэн байгаагаар төсөөл. Мөрөөдлөө бичдэг дэвтэртэй бол. Мөн өөртөө итгэх итгэлээ хурцлахын тулд “Надаас өөр эмэгтэй рүү яг харж харагдаач” гэсэн бардам бодол төрдөг болтлоо гадаад төрхөндөө анхаарал тавь. Гэхдээ энэ нь нөхрөө “базах” биш, чам шиг сайхан бүсгүйд төрж боломгүй тийм сул дорой бодлуудаасаа өөрийгөө ангижруулахад л төвлөрөх ёстой шүү.

Синдром №3: Савангийн дууринд автах
Шинж чанар: Бүх суваг дээр гардаг олон ангит киног цагийнх нь эрэмбэ дараатай ягштал цээжилсэн байх, огт суралцаж байгаагүй хэрнээ Солонгос хэлний анхан шатны мэдлэгийг гаргууд сайн эзэмшсэн байх, сүүлдээ амьдрал өөрөө олон ангит кино шиг санагдаж киноны дүрүүдийг өөрийнхөө таньдаг хүмүүстэй жишин адилтгах, хэн нэгнээс өшөө авах юм уу хүүхдийнхээ толгой руу алгадах сэдэл төрөх…

Эмчилгээ: “Өнөөдрөөс эхлэн савангийн дуурь үзэхгүй” гэж өөртөө амлалт өг. Тэгээд энэ “хорт зуршил”-аасаа болж өмнөхөөсөө яаж өөрчлөгдсөн тухайгаа жагсаан бич. Нэг их сүржигнэх гээд байгаа юм шиг санагдавч жижигхэн өөрчлөлт ч амлалтын дараа бий болдог шүү дээ. Хүн сонсож, харж байгаа зүйлээ амьдрал дээр өөрөө ч мэдэлгүй давтаж хийх гээд байдаг. Чиний амьдрал драма шиг таагүй адал явдлуудтай байвал яавч сайхан биш. Тиймээс зоригтой шийдвэр гаргаж, оройн цагаар хийдэг өөр зүйлтэй болоорой. Шинэ хобби, фитнес, бүжгийн сургалт ямар сонсогдож байна?

Синдром №4: Уцаарлангуй болох
Шинж чанар: Хүүхэд чинь жаахан л сахилгагүйтэхэд чангаар хашгичих, орой болгон шахуу нөхөртэйгөө шалтгаангүйгээр ам муруйгаад авах, “ёооё” гэдэг үгийг өдөрт 50-иас олон удаа хэлэх, өөртөө ямар ч хяналтгүй болж байгаагаа алхам тутамдаа мэдрэх…

Эмчилгээ: “Ааштай авгай” гэж дуудагддаг, тийм төрлийн эмэгтэй болохыг хүсэхгүй байгаа чинь мэдээж. Эелдэг зөөлөн ааш зан чинь хааччихаа вэ? Энэ синдром зөвхөн гэртээ удаан байснаас үүдээгүй ч байж болно. Ахуйн жижиг асуудлууд, амьдралын нөхцөл бололцоо, тодорхой үйл явдлаас болоод ч чиний ааш аажим аажмаар, үл мэдэгдэм хувирч байж болох юм. Аль нь ч бай, одооноос “ийм хүн” биш гэдгээ ухамсарлаарай. Нэг өдөр цаг гаргаж байгаад тэмдэглэлийн дэвтэр дээр өөрийнхөө талаар эргэцүүлэл бичээрэй. Хэзээнээс эхлэн амьдрал тийм ч сайхан санагдахаа больж, хамаг ачааг нуруун дээрээ аваад байгаа юм шиг санагдаж, хэн ч чамайг ойлгохгүй байгаа мэт мэдрэмж төрөх болов? Тэр учир шалтгааныг амьдралаасаа арилгах зорилго тавь. Мөн уулзах тоолонд сөрөг зүйл ярьж сэтгэл тавгүйтүүлдэг эсвэл чиний амьдралын бүтэлгүй талуудад ач холбогдол өгч ярьдаг өөдрөг биш хүмүүсээс зайгаа барь. Чи энэ тал дээр өөрийнхөө сэтгэлзүйч, аврагч байж чадна гэдгийг бид мэднэ!

Гэртээ хичнээн удсан ч урьдын сэргэлэн цовоо, өөрийгөө хөгжүүлэх дуртай, ухаалаг, “мундаг” эзэгтэй байгаарай. Өөрийгөө жаахан хөндлөнгийн хүний нүдээр харах л юм бол чи дороо эргээд хэвийн болчихно. Амжилт!

“Хайр”-аа хадгалах зургаан дүрэм

$
0
0

0a1f8ef391a12ec136af38f52047ae16_1615

Хайртай хүнээ олох амаргүй ч хайраа олсны дараа түүнийг илүү удаан хугацаанд, цаашилбал насан туршдаа ариун нандин хэвээр хадгалах нь амаргүй даваа гэдгийг бид мэднэ. Тэгвэл The Guardian нас өндөр болтол хамт байсан хосуудаас зөвлөгөө авч зургаан энгийн дүрмийг хосууддаа зориулан нийтэлжээ.

1.    Нөхөрлөл бол гол түлхүүр

Бараг бүх хосууд нэгнийхээ хамгийн ойрын сайн найз нь болсон байдаг. Олон жил хамт амьдарсан хосуудын нэг “Сара байхгүй бол би төөрсөн хүнтэй л адил. Учир нь өдөр бүр бүх зүйлийн тухай түүнтэй ярьдаг. Энэ бол бидний хамтдаа хийдэг сайхан зүйлсийн нэг” хэмээн ярьжээ. Зарим хосын анх танилцсан түүхээс хуваалцвал тэдний ихэнх нь найзууд байж байгаад хосууд болсон байдаг.

2.    Хосууд “дотно” байх хэрэгтэй

Насаараа хамт амьдарсан хосын ярьснаар бие махбодийн холбоо тэдний харилцаанд томоохон байр суурь эзэлдэг гэжээ. Харилцааны цөм нь эротик байдал биш боловч холбоогоо илүү бат бөх байлгахад тус болдог гэжээ. Харьцуулбал ямар нэг зүйлийг тосолбол зөөлрүүлдэгтэй адил дотно байдал цавуу мэт санагддаг байна.

3.    Нэгэн хэвийн биш байдал нь сайн зүйл

Хилари Бэлл хатагтайн хэлснээр түүний нөхөр Филип Жонстон ертөнцийг илүү өөрөөр харж чаддаг нь түүний нүдийг нээж, өөр олон сонирхолтой зүйлсийг таниулдаг нь таатай байдаг ажээ. Энэ нь бусдыг өөрчлөхдөө биш өөр зүйлстэй хамт нэгдэж, нэгнээ ойлгож, өөр ертөнцийг танин мэдэхэд оршино.

4.    Зөрчилдөөнийг даван гарах

Гэрлэсэн хосууд хоорондоо зөрчилдөх ёсгүй гэж хүмүүс ярьдаг. Гэвч зайлшгүй зөрчил гардгийг үгүйсгэх аргагүй. Өдөр бүр маргах муудалцах биш санал зөрөлдсөн асуудлаа харилцан ярилцаж, тохирох, эвлэрэх нь харилцаанд байх ёстой зүйл гэжээ.

5.    Мэргэжилтнүүдэд хандах тус болно

Гэрлэлтийн талаар зөвлөгөө өгдөг мэргэжилтнүүд, амьдралын дасгалжуулагчид харилцаагаа аварч үлдэхэд тус болдог гэдгийг мартаж болохгүй. 50 жил хамт амьдарсан хосын хэлснээр зөвлөх мэргэжилтнүүд тэдний харилцаанд маш том өөрчлөлт авирсан тухай туршлагаасаа хуваалцжээ.

6.    Хүндлэлийн орон зайг хадгалах нь чухал

Харилцаа муудах нь бүх зүйл муугаар эргэж, сүйрч байна гэсэн үг биш юм. Аливаа зүйлд сайн, муу хоёр тал байдаг гэдгийг битгий мартаарай. Бүх зүйл нуран унасан мэт мэдрэмж төрж байсан ч сайн тал, сайн сайхан зүйл ч бас байдаг гэдгийг санаж хүндлэлийн орон зайгаа хадгалж үлдэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: The Guardian

XXl хэмжээтэй амьд барби гэгдэх Пикси

$
0
0

Таны харж байгаа энэ хөөрхөн бүсгүйг Пикси гэдэг.  Хөвсгөр байдалдаа огт санаа зовдоггүй бөгөөд цахим орчинд түүнийг олон сая хүн дагадаг. Түүнийг XXl хэмжээтэй амьд барби хэмээн өхөөрддөг байна. XXl хэмжээтэй амьд барби гэгдэх Пикси бүсгүйн зургуудаас хүргэж байна.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14

Жүжигчин Номингийн зургуудаас

Viewing all 18678 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>