Quantcast
Channel: Miss.mn
Viewing all 18678 articles
Browse latest View live

The Pussycat Dolls хамтлагийнхны эргэн ирэлт

$
0
0

 pussy-cat-dolls-scaledThe Pussycat Dolls хамтлаг нь анх 1995 онд бүжгээр нэгдэж байсан бол 2003 оноос хөгжмийн чиглэл рүү орж дуулж эхэлсэн юм. Хамтлагаа байгуулаад хоёр жилийн дараа “PCD” нэртэй анхны цомгоо гаргаж байсан ч 2010 онд хамтлаг тарж тус тусын карьераа хөөсөн юм. Тэгвэл 10 жилийн дараа The Pussycat Dolls-ын эрч хүчтэй бүсгүйчүүд эргэн нэгдэж шинэ клипээрээ шүтэн бишрэгчиддээ гэнэтийн бэлэг барьлаа. “React” нэртэй энэхүү шинэ дууны клипэнд хамтлагийн анхдагч гишүүдийн нэг Мелоди Торнтоноос бусад бүх гишүүд нэгдсэн бөгөөд тэд энэ оны дөрөвдүгээр сард Манчестер, Лондон, Дублин, Кардифф болон бусад хотуудаар аялан тоглолт хийх  гэж байгаа гэнэ.


Г.Ган-Эрдэнэ: Монголд сурдаг оюутнуудад атаархдаг байсан

$
0
0

  • Залуучууд ирээдүйдээ санаа тавьж, судалж, суралцдаг болсон нь анзаарагдсан. Хувь тавиланд итгээд, гараа хумхиад суудаг хүн цөөхөн болжээ
  • Хүмүүс намайг монгол залуутай үерхэж байгааг гайхаж хүлээж авсан нь сонин санагдсан. Би монгол хүнд л дуртай ирээдүйн нөхрөө эх орноосоо сонгоно гэж боддог байлаа
  • Тэрбээр Youtube хуудсандаа 105 мянга, Facebook-тээ 200 орчим мянган дагагчтай
  • Манайх энгийн л дундаж амьдралтай айл. Хүүхдүүдээ сайхан амьдраасай, сайн хүн болоосой гэсэндээ ээж, аав минь цаг наргүй хөдөлмөрлөж, өөрийнхөө эдэлж, хэрэглэх бүхнийг бидэнд зориулдаг. Бид ч эрвийх, дэрвийхээрээ хичээдэг

“Ардын аниа GiGi” нэрээр цахим хэрэглэгчдэд танигдсан Г.Ган-Эрдэнэтэй ярилцлаа. Lindenwood их сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн тэрбээр хэрхэн гадаадад суралцах, яаж АНУ-д ажиллах зэрэг влог хийж, хүмүүст хүргэдэг. Түүнчлэн эерэг энерги түгээх зорилготой хөгжилтэй бичлэг хийдэг түүнийг цахим сүлжээнд цөөнгүй хүн дагадаг. Монгол хүнтэй гэр бүл болж, эх орондоо амьдрах хүсэлтэй түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.

-Таныг сошиал инфлюенсер гэдгээр хүмүүс эчнээ мэддэг болсон. Бичлэгүүдийг чинь алгасалгүй үздэг хүмүүс ч цөөнгүй. Анх яагаад влог хийх болсноос яриагаа эхлэх үү?

-Өөрт тохиолдсон адал явдлыг бичлэг болгон хадгалах нь дурсгалтай учир оюутан байхаасаа л сонирхолтой бичлэг хийдэг байсан. Гэхдээ түүнийгээ зөвхөн компьютертээ хадгалдаг байлаа. Харин хүмүүсийн влогийг үзээд “бичлэгээ олон хүнд хүргэж болох юм” гэж бодогдох болсон. Ийнхүү шинэ жилийн үдшийг гэр бүлээрээ тэмдэглэж буйгаа бичлэг болгож, анх цахим хуудсандаа байршуулж байлаа. Надад маш сонирхолтой санагдсан. Гэхдээ өөрийнхөө юу хийж, хэрхэн амьдарч байгааг нийтлэх нь ач холбогдолгүй юм билээ. Тиймээс 10-20 минутын хугацаанд хүмүүст хэрэгтэй, сонирхолтой мэдээлэл хүргэхийг хичээдэг болсон. Гэхдээ миний бичлэгүүд нэг хэв маягт баригддаггүй. Учир нь хүмүүс наснаасаа хамаарч өөр, өөр төрлийн мэдээлэл хүлээж авдаг нь анзаарагдсан. Тухайлбал, хөгжилтэй, инээдмийн бичлэгийг арван жилийн хүүхдүүд их үздэг. Харин 20-30 насныхан хэрхэн төлөвлөгөө гаргаж, үр дүнтэй ажиллах, яаж өөдрөг байх зэрэг мэдээллийн шинж чанартай бичлэг хүлээж авах сонирхолтой байдаг. Тиймээс төрөл бүрийн влог хийж, аль болох нас, насны хүнд хүргэхийг зорьдог.

-Бичлэг хийж хүмүүст танигдана гэдэг амаргүй байх. Цаг хугацаа ч их шаарддаг болов уу. Хэзээнээс хүмүүс таныг “Ардын аниа GiGi”-р таньдаг болсон бэ. Мөн анх хамгийн их хүнд хүрсэн бичлэг юу байсан?

-Үнэнийг хэлэхэд, анх бичлэгийг маань олон хүн үздэггүй байсан. Миний хүрээллийн, таньдаг хүмүүс л хардаг байсан байх. Гэхдээ надад үнэхээр сонирхолтой байсан учир хүмүүс үзэх эсэх нь сонин байгаагүй. Тиймээс үзэхгүй байна гээд орхиогүй юм. Шөнийн турш бичлэгээ эвлүүлээд суух үе ч цөөнгүй байлаа. Мөн үүнийг хийснээр би их өөрчлөгдсөн л дөө. Өөрийгөө илэрхийлэх чадвартай болсон. Сул үг хэрэглэж ярьдаг байснаа ч больсон. Энэ мэт надад эерэг өөрчлөлтүүд бий болсон болохоор урам зоригтой влогоо хийж, нийтэлдэг болсон. Анх камер бариад ярихаар өөрөө өөртэйгөө яриад байгаа юм шиг эвгүй сэтгэгдэл төрдөг юм билээ. Өөрийнхөө бичлэгийн эвлүүлэх бүр ч инээдтэй. Хамгийн анх олон хүнд хүрсэн бичлэг бол миний хэрхэн турсан тухай влог байсан юм. Төсөөлснөөс их хандалт авсан шүү.

-Цахим сүлжээнд бичлэг нийтэлж, хандалтын тоогоор цалинждаг хүмүүс цөөнгүй болсон. Та Youtube-ээс цалин авч байв уу?

-Бичлэг маань олон хүнд хүрч эхэлснээс хойш надад бизнесийн санал маш их ирдэг болсон. Гэхдээ би тэдгээр саналыг хүлээж авдаггүй. Харин Youtube-ээс тодорхой хэмжээний цалин авдаг. Хөгжүүлээд явбал их мөнгө олох боломжтой юм билээ. Гэхдээ надад түүнд зарцуулах зав гардаггүй.

-АНУ-ын Сиэтл хотод дүүтэйгээ хамт амьдардаг гэсэн. Аав, ээж нь Монголд байдаг уу?

-Би Эрдэнэт хотынх. Нэг ах, нэг дүүтэй. Ах, дүү хоёр маань бас АНУ-д амьдардаг, харин аав, ээж хоёр минь Монголдоо байгаа. Би нэг зүйл хэлмээр санагддаг юм. Зарим хүн баян айлын хүүхдүүд л гадаадад сурч, ажилладаг гэж боддог. Бид гурвуулаа энд байдаг болохоор аав, ээж нь баян учраас хөрөнгөөр нь ингэж яваа гэж боддог хүн их байдаг байх. Заримдаа бичлэг, зурагны доор ийм сэтгэгдэл их харагддаг. Үнэндээ, манайх энгийн л дундаж амьдралтай айл. Хүүхдүүдээ сайхан амьдраасай, сайн хүн болоосой гэсэндээ ээж, аав минь цаг наргүй хөдөлмөрлөж, өөрийнхөө эдэлж, хэрэглэх бүхнийг бидэнд зориулдаг. Мөн бид ч эрвийх, дэрвийхээрээ хичээдэг. Байрны түрээс, хэрэглээний зардлаа өөрсдөө олж, аль болох “ачаа” болохгүйг эрмэлздэг.

-Таныг Ган-Эрдэнэ нэрээр чинь хүмүүс сайн мэддэггүй байх. Учир нь “Ардын аниа GiGi” нэрээрээ танигдсан. Яагаад ингэж нэрлэх болсон бэ?

-Анх Youtube-т хэрхэн англи хэл хэрхэн сурах, яаж турах зэрэг мэдээлэл өгөх зорилгоор бичлэг хийж эхэлсэн чинь “аниа надад туслаач, эгчээ надад зөвлөөч” гэсэн зурвас маш их ирсэн. Ихэвчлэн ЕБС-ийн хүүхдүүд холбогдож байсан болохоор тэгсэн байх. Үүнээс үүдээд “Ардын аниа” гээд нэрлэчихсэн юм. Gi Gi гэдэг нь миний овог, нэрийн товчилсон хувилбар л даа. Заримдаа надаас ах, эгч хүн “Ардын аниа, ардын элч ээ” гэж дуудахаар эвгүй санагддаг л юм. /инээв/

-ЕБС-ийн хүүхдүүд холбогдож, зөвлөгөө их авдаг гэлээ. Ер нь сүүлийн үед залуучууд хэл сурч, гадаадад сурах сонирхолтой болсон. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Тийм шүү. Залуучууд ирээдүйдээ санаа тавьж, судалж, суралцдаг болсон нь анзаарагдсан. Хувь тавиланд итгээд, гараа хумхиад суудаг хүн цөөхөн болжээ. Над руу маш олон хүүхэд холбогдож, зөвлөгөө авдаг. Би их сургуульдаа 40 хувийн тэтгэлэгтэй суралцсан. Магадгүй сайн судалсан бол илүү боломж байсан байх гэж боддог. Тухайн үед надад зөвлөгөө өгөх хүн байгаагүй. Тиймээс надаас тусламж хүссэн хүмүүст аль болох мэдээлэл өгөхийг хичээдэг. Гэхдээ манайхан жаахан залхуу, тууштай биш юм шиг санагддаг. Хэрэв зорьсон л бол ямар ч саад тулгарсан бууж өгөхгүй хичээдэг байх хэрэгтэй.

-Залуучууд гадаадад суралцаж, дэлхийн хэмжээний боловсрол эзэмших хүсэлтэй болсон нь илт анзаарагдлаа. Бакалаврын боловсролыг Монголд эзэмших, АНУ-д суралцах харилцан адилгүй байх?

-Би ЕБС-иа Эрдэнэт хотын “Мон-Турк” сургуульд төгссөн. Тэнд сурч, турк хэл сурсан болохоор цаашдаа Турк явна гэж боддог байлаа. Гэхдээ гэр бүлийнхнийхээ зөвлөснөөр энд ирсэн. Аав, ээжийн бяцхан охин хайртай бүхнээсээ хол, хүний нутагт бие дааж амьдарна гэдэг амаргүй юм билээ. Заримдаа Монголд сурдаг оюутнуудад атаархдаг л байлаа. Учир нь тэд ээж, аавтайгаа, эх орондоо сурч байгаа болохоор санаа зовох зүйл багатай, ямар ч зүйл тохиолдсон өмөөрч, өмгөөлөх өмөг түшиг нь хажууд нь байдаг юм шиг санагддаг. Харин хилийн чанадад суралцаж байгаа хүүхдүүдийн хувьд бүх зүйл эсрэгээрээ. Бүх л хариуцлага, ачаа өөрийн нуруун дээр ирдэг. Ямар ч асуудал тулгарч, юу ч тохиолдож байсан бүхнийг өөрөө зохицуулдаг. Ийм нөхцөлд амьдарч байх үед өвдөх хамгийн хэцүү юм билээ. Хүн сул дорой үедээ хайртай бүхнээ хамгийн их санадаг. Заримдаа Монголд оюутан байж үзмээр санагддаг л юм. Гэхдээ надад тийм боломж олдохгүй байх. Ирэх наймдугаар сараас эндээ мэргэжил дээшлүүлж сурахаар төлөвлөсөн. Гэхдээ АНУ-д бакалаврт сурсан нь сайн хэрэг гэж боддог. Учир нь амьдралыг харах өнцөг маш их өөрчлөгдсөн. Энд хүмүүс ямар нэг зүйлд баригдахгүй, задгай сэтгэдэг. Мөн асуудлыг зоригтой шийдэж, бие биеэ дэмжиж, хамтарч ажиллах чадвартай байдаг.

-Саяхан найз залуутайгаа авахуулсан зургаа цахим хуудсандаа нийтэлсэн “GiGi найз залуутай болжээ, монгол залуутай үерхэж байна” зэрэг мэдээлэл цацагдсан л даа. Найз залуугийнхаа тухай ярьж болох уу?

-Хүмүүс намайг монгол залуутай үерхэж байгааг гайхаж хүлээж авсан нь сонин санагдсан. Би монгол хүнд л дуртай. Тиймээс ирээдүйн нөхрөө эх орноосоо сонгоно гэж боддог байлаа. Найз залуугаа анх Сиэтл хотод зохион байгуулагдсан наадмын үеэр харсан юм. Тухайн үед сайн анзаараагүй. Дараа нь энд гар бөмбөгийн тэмцээний үеэр таарахад нүдэнд дулаахан залуу шиг санагдсан. Гэхдээ над руу муухай хараад байсан болохоор “надад дургүй бололтой” гэж бодож байлаа. Гэтэл үгүй байсан юм билээ. /инээв/ Бид хоёр үерхээд хоёр сар л болж байна.

-Монголчууддаа дуртай гэлээ. Ирээдүйд эх орондоо ирж ажиллах хүсэл байна уу?

-2-3 жилдээ энд амьдрах байх. Учир нь мэргэжил дээшлүүлж, сурахаар төлөвлөж байгаа. Харин цаашдаа Монголд амьдрахыг хүсдэг. Миний анзаарснаар Монголын компаниуд гадаадад боловсрол эзэмшсэн залууст маш их боломж олгодог. Энд их сургуульд сураад төгссөн олон залуус эх орондоо очиж ажиллаад сайхан амьдарч байна. Гэхдээ ажлын нөхцөл ямар байдгийг сайн мэдэхгүй юм. Би сургуулиа төгсөөд Amazon компанид ажилласан. Тэнд ажилчдадаа маш олон боломж олгодог. Жишээ нь, даатгал сайн хийдэг. Мөн заавал ажлын цагаар оффисын ширээний ард сууж ажиллах шаардлагагүй. Хүссэн газраасаа ажлаа хийх боломжоор хангадаг. Өөрөөр хэлбэл, ажлын бүтээмжид ач холбогдол өгдөг нь их таалагдсан. Монголын компаниуд ч гэсэн ийм системээр ажилаасай гэж бодогддог.

Засгийн газрын мэдээ

Хосуудын Оскар үзэх мөрөөдөл биелжээ

$
0
0

8a2e65eb6f523290bcf05a7941ce218a

Түвшөө, Дөлгөөн нарын влогийг мэдэхгүй хүмүүс ховор болсон төдийгүй тэдний Юү-Түб суваг зуун мянган дагагчтай болж “Silver button ”шагналаа гардаж авсан юм. Монголдоо гал голомтоо бадраагаад удаагүй байгаа хосууд маань энэ удаад өөрсдийнхөө мөрөөдлийг биелүүлж Оскарын аялалд гарчээ. Тэд шинэ байраа тохижуулах, АНУ явах гэсэн сонголтоос амьдралдаа үлдэх дурсамжийг бүтээхээр бяцхан Дагинаа дагуулан “Оскар” наадмыг дэргэдээс нь үзэхээр Лос Анжелес  хотын “Dolby” театрыг зорьсон юм. Тэд найзуудтайгаа буюу жүжигчин Дөлгөөний гэр бүлтэй хамт яваа төдийгүй сүр дуулиант шагнал гардуулах ёслолоос бэлтгэсэн бичлэгээ тун удахгүй цахим хуудастаа байршуулна гэдгээ хэллээ.

Шуурхай.мн

Жоли Брэд Питтэд хүүхдүүдтэйгээ учраа олоход нь туслав

$
0
0

image-20200214133932-1

“Оскар”-ын шагналт жүжигчин Брэд Питт хүүхдүүдтэйгээ уулзаж байх бүрэн эрхээ эргүүлэн олж авчээ. Жолигоос салсны дараа хүүхдүүдтэйгээ хүссэн үедээ уулзах эрхгүй болсон нь түүнд хэцүү байсан юм. Ялангуяа үрчилж авсан хүүхдүүд нь Брэдээс хөндийрсөн байв. Тэгвэл Жоли том хүү Мэддоксоо ятгаснаар хүүхдүүд аавтайгаа эргэн дотносож эхэлжээ.

Жолигийн 2002 онд үрчилж авсан хүү Мэддокс нь одоо Өмнөд Солонгост Йонсей их сургуульд сурдаг билээ. Түүнийг Лос-Анжелест ирснийг сонссон Брэд Питт “BAFTA”-д оролцохоосоо татгалзан, 18 настайгаа хүүтэйгээ уулзахыг сонгожээ.

Брэдийн найз ярихдаа “Тэр хүүтэйгээ уулзахаар болсныхоо дараа урьд өмнө байгаагүйгээр их жаргалтай болсон” гэжээ.

18 настай Мэддокс хүү эцэг, эхийнхээ салалтад аавыгаа буруутган, түүнээс хөндийрөөд байсан бол одоо Брэдийг уучилсан гэж “The Sun” сонинд бичжээ.

Брэд Питт хүүтэйгээ харилцаагаа сэргээхэд тусалсанд Жолид талархсанаа илэрхийлжээ. Тэрбээр “Оскар” гардахдаа “Энэ шагнал бол миний хийж байгаа бүх зүйлийг гэгээтэй болгодог хүүхдүүдийн минь шагнал” гэж тайзан дээрээс хэлсэн билээ.

Zindaa.mn

Ж.Алтаншагай: Аав маань хумсгүй, нусгүй л яваарай гэж захисан

$
0
0

5b0d1b2bb2a44b48f6285d327cd09292

Жүжигчин Ж.Алтаншагай “Хариуцлагатай байх, цаг барих, үнэн ярих, аливаа ажлаа сайн хийх нь хүнд байх хамгийн том чанар” хэмээн Алганы ток шоунд оролцож, залуустаа хар тамхинаас холуур явахыг чин сэтгэлээсээ гуйв.

Дольче, Габбана коронавирусний судалгааг санхүүжүүлжээ

$
0
0

5e4b38374fd90

РОМ. /TASS/. Италийн алдартай загвар зохион бүтээгчид болох Доменико Дольче, Стефано Габбана нар “Humanitas” олон улсын их сургуулийн явуулж буй “2019-nCoV” шинэ коронавирусний судалгаа шинжилгээний төслийг санхүүжүүлжээ. Энэ тухай загвар зохион бүтээгчид болон тус шинжлэх ухаан боловсролын байгууллагын хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Шинэ коронавируст хүний дархлааны систем ямар хариу үйлдэг үзүүлдгийг Профессор Альберто Мантовани вирус судлаач Элиза Веченци, Массимо Климентай нартай судалж байгааг мэдэгдэлд цохон дурдсан байна.

“Хятадаас эхлэн хүн төрөлхтөнд аюул учруулаад буй энэ вирусийг даван туулахын тулд ямар нэг зүйл зайлшгүй хийх шаардлагатайг бид ойлгож байгаа. Ийм хэмжээний хямралтай байгаа үед ямар ч үйл ажиллагаа ялихгүй санагдаж болох хэдий ч эмчилгээний арга замыг олох нь ёс зүйн үүрэг бөгөөд бидний оруулах хувь нэмэр хэрэгцээтэй байх болно гэж найдаж байна”  хэмээн загвар зохион бүтээгчид мэдэгдсэн байна.

Монцамэ агентлаг

Эрчүүдэд таалагддаггүй будалтууд

$
0
0

6la2s3ld90h2nl8v2rf506qnhb

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нэг зүйлийг харах өнцөг нь өөр, өөр байдаг нь сонин. Бүсгүйчүүдэд гоё сайхан харагдаж байгаа зүйлс эрчүүдэд таагүй харагдах нь бий. Заримдаа бүр тэднийг айлгадаг гэнэ шүү. Ингээд бүсгүй танд эрчүүдийн гайхширлыг төрүүлдэг, тэдэнд таалагддаггүй нүүр будалтаас хүргэе.

Хэт тод шанаа

Хэрвээ та сэтгүүлийн зураг дээрх бүсгүйчүүд шиг будалт хийх гэж оролдон, шанаагаа хэт тодотгодог бол эрчүүд үүнийг гайхдаг гэнэ. Тэд таныг өөрсдийг нь хуурч байна гэж хардаг аж. Учир нь хүний шанаа сэтгүүлийн зурган дээрх моделиудынхаас өөр байдаг.

Өргөн хөмсөг

Өргөн хөмсөг бүсгүйчүүдэд их таалагддаг ч хар, тод, өтгөн хөмсөг нь эрэгтэй хүмүүст аймаар санагддаг гэнэ. Тэд бүсгүйчүүдийн унаган төрхөнд дуртай хүмүүс.

Урт контур

Контур нь нүдийг гайхалтай харагдуулдаг ч хэт урт, өргөн, хурц зурвал эрчүүд таныг өөрийг нь эсэргүүцэж байна гэж ойлгоно. Мөн та ширүүн төрхтэй харагдана.

Түрэмгий смоки будалт

Нүдээ хар бараан өнгөөр будах дуртай бүсгүйчүүдийг ихэнх эрчүүд панда гэж нэрлэх болно. Смоки будалтыг хэт хурц хийх нь эрчүүдэд төдийгүй ямар ч хүнд таагүй сэтгэгдэл төрүүлнэ.

Хацраа хэт өнгөлөх

Улаан хацар нь зарим хүнд зохидог ч хацар өнгөлгөөгөө хэтрүүлэх, буруу өнгө сонгох нь бүсгүй таныг хиймэл харагдуулна.

Наадаг сормуус

Эрчүүд эмэгтэй хүнийг хиймэл сормуус наасан эсэхийг хараад л мэддэг. Ялангуяа сормуус тань танд тохироогүй бол маш хиймэл, тэнэг харагдуулна. Энэ нь хэнд таалагдана гэж?

Хэт гялалзуулах

Саатай гэрэл сүүдэр, хацар өнгөлөгч, тень нь бүсгүй таныг ямар нэгэн карнавалд очих гэж байгаа мэт харагдуулна. Эрчүүд гялалзсан өнгөө хэтрүүлсэн нүүр будалтад дургүй. Ялангуяа найз залуудаа тэврүүлсний дараа түүний хувцсанд гялтгар зүйл наалдаж үлдвэл түүнд таагүй санагдана.

Загвар өмсөгч С.Төгс, Ч.Цэнгүүн нар ЦЭГ тавив

$
0
0

tsegЗагвар өмсөгч С.Төгс болон бүжигчин Ч.Цэнгүүн нар хайр сэтгэлийн холбоотой болсон гэх мэдээлэл цацагдаж байсан цаг саяхан. Хамтдаа байгаа нь папарацичидын дуранд өртөж шуугиан тарьж, удалгүй хамтдаа зар сурталчилгаа, телевизийн нэвтрүүлгүүдэд оролцох болсон тэднийг салсан гэх мэдээлэл нэг хэсэг цацагдаж эхэлсэн.

Харин тэд энэхүү асуултад цэг тавьжээ. Хосуудын харилцаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд тэд хувийн харилцаагаа ил болгохоос эрс татгалзаж эхэлсэн байна.

Магадгүй энэ нь тэдний карьерт нөлөөлж эхэлсэн байж ч болзошгүй. Ямартаа ч тэд хамт байгаа гэдгээ сторигоороо дамжуулан олон нийтэд зарласан бөгөөд хувийн орон зайгаа хамгаалж үлдэхийг илүүд үзсэн бололтой.

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Хилэнцэд бүү дурла. Тэд чамайг сүйрүүлнэ

$
0
0

bfhfhbТаарсан болгондоо зүрхээ өгдөггүй, олон зүрхийг гомдоож буцаадаг, голж шилэмтгий Хилэнцүүдэд бүү дурла.

Хилэнцэд бүү дурла. Тэд чамд, хүн харагдаж байгаа шигээ байдаггүй гэдгийг заана, хоёр өөр зан чанар нэг хүнд цогцлохын жишээг үзүүлнэ. Үдэшлэгт хэрхэн олны харцыг булааж, хаалттай хаалганы цаана интроверт байж болдгийг харуулна.

Анхны сэтгэгдэл үргэлж үнэн байдаггүйг сургана.

Хилэнцэд бүү дурла, тэд чамд хайр ямар хатуу байж болдгийг харуулна, гомдмоор үнэнийг шударга хэлэх нь чамайг өвтгөнө.

Шударга бус байдал илүү их өвтгөдгийг тэд сайн мэддэг болохоор тэр биз.

Хэтэрхий эмзэг бол Хилэнцэд бүү дурла, хэлэх гэсэн үгээ хэлчихдэг, шударга хүнээс ер нь хол яв.

Хилэнцэд бүү дурла, тэд чамайг хэн бүгдээс илүү шахаж, хурцлах болно. Хилэнц бусдын хараагүйг харж чаддаг юм. Чиний мэдэхгүй нөөц боломжийг чамаас олж харсан болохоор тэгж байгаа юм.

Хиэнцэд бүү дурла, чи өөртөө ч итгэхээ больсон байхад, чамд үргэлжлүүлэн итгэсээр байх сүүлийн хүн нь тэр байх болно.

Хилэнцэд бүү дурла, зурхайн бүх ордоос хамгийн үнэнч нь юм. Хэнээс ч мэдрээгүй, мэдрэх ч үгүй хайрыг үзэх гээгүй юм бол үнэнч Хилэнцээс хол яв.

Зөрүүд Хилэнцэд бүү дурла, эхэлсэн зүйлээ дуусгаж, орсон дайндаа ялдаг шаргуу тэдэнд бүү дурла.

Хилэнцэд бүү дурла, чамтай холбоотой бүх зүйлийг огтхон ч мартдаггүй юм, шивнэж хэлсэн үгийг чинь, анхны болзоон дээр өмссөн хувцсыг чинь…

Хилэнцэд бүү дурла, тэр чамайг үгүй хийж цоо шинэ чамайг бүтээнэ, толинд өөрийгөө харахдаа чи түүнийг ч бас хардаг болно.

Хилэнцэд бүү дурла, энэ дурлал дууссан ч чамайг хойноос чинь үүрд ангуучлах болно. Хол байсан ч санаа бодлоос чинь гарахгүй харанхуй өдрүүд чамайг угтах болно.

Зүрхнийхээ нэг хэсгийг өөр хүнд үүрд алдах гээгүй бол, Хилэнцэд битгий дурла.

Хувцсыг материалаас нь шалтгаалан хэрхэн арчлах ёстой вэ?

$
0
0

cb28c916bd085ef8eff24b5a6d2b93ea

Өөртөө хэр зэрэг арчаатай эр болохыг түүний хувцаслалт, биеэ авч яваа байдлаас хялбархан мэдэж болно. Ажилдаа, болзоондоо, ямар нэг уулзалтад индүүдээгүй, суга нь шарласан цамцтай ирэх нь түүнийг “ажилгүй, арчаагүй” нэгэн мэт харагдуулна. Залуус минь одоо ээжээрээ хувцсаа угаалгадаг цаг тань өнгөрсөн бол хувцас арчлах арга ухаанд өөрөө суралцах хэрэгтэй. Тиймээс хувцасны материалаас шалтгаалан хэрхэн арчлан ёстойг хэлж өгье.

1. Даавуу

Даавуу
Цэвэр даавуун хувцас нь биед эвтэйхнээс гадна чийглэгийг сайн шингээж, яаж ч угаасан, индүүдсэн бат бөх байж чадна. Гэхдээ цагаанаас бусад өнгийн даавуун хувцсыг 60 градусаас дээш халуун усанд угааж болохгүй. Үүнээс гадна өнгөт хувцсанд цайруулагч хийж болохгүй гэдгийг санаарай. Харин дотуур хувцасны хувьд хамгийн ихдээ 40 градусын халуун усаар угаах нь зүйтэй.

Индүүдэх болон хатаахад тусгай анхаарал хандуулах хэрэгтэй. Даавуун материалтай хувцас нь амархан хатдаг хэдий ч хэт их хатаах нь даавууны бүтцэнд муугаар нөлөөлнө. Хэрвээ таны угаалгын машин автомат хатаагчтай бол болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь хувцас тань агшиж магадгүй. Хэтрүүлэн хатаасан тохиолдолд шууд индүүдэхгүйгээр ус цацаж даавуугаа зөөллөх хэрэгтэй. Даавуун хувцсыг индүүдэхдээ эхлээд жижиг зүйлсийг нь индүүдэж, дараа нь нуруу болон цээж хэсгийг индүүднэ.

Улаан дарсны толбыг цагаан дарс эсвэл хийжүүлсэн усаар арилгаж болно. Харин уруулын будагны толбыг сахлын хөөс, тосны толбыг хүүхдийн цацлагаар (шөнө хонуулах) арилгах боломжтой.

2. Маалингын даавуу

Маалингын даавуу
Маалингаар хийсэн даавуу нь хамгийн шилдэг, чанартай даавууны нэг юм. Маалингын даавуугаар хийсэн хувцас бага бохирдохоос гадна агаарын солилцоо сайтай учир та халууцахгүй бас цахилгаанждаггүй байна. Будаггүй маалингын даавууг ямар ч хэмийн усанд угааж болох бөгөөд харин өнгөтэй тохиолдолд 60 градусаас дээш халуун усанд угааж болохгүй.

Маалингын даавууны сул тал нь маш амархан үрчийдэг бөгөөд үрчгэрийг нь арилгах тийм ч хялбар биш. Гэхдээ хэт их хатаахгүйгээр, индүүнийхээ чийгшүүлэгчтэй горимыг тавьж индүүдвэл энэ асуудлаас ангижирч чадна.

3. Вискоз материал

Вискоз материал

Вискоз даавууг химийн арга замаар гаргаж авдаг учир бага зэрэг гялалзсан өнгөтэй байдаг. Хэдийгээр цэвэр даавуунаас төдийлөн ялгарахгүй ч арчилгаа маш ихээр шаардана. Энэ төрлийн хувцсыг 40 хүртэлх халуун усанд угаах бөгөөд зөөлөн угаагч бодис ашиглах хэрэгтэй.

Индүүдэхдээ 150 градусын, чийгшүүлэгчтэй горимыг ашиглана. Хэрвээ түлэгдэж магадгүй гэж санаа зовж байвал марлыг норгож тавиад индүүдэж болно.

4. Ноолуур

Ноолуур
Ноолуур бол хамгийн тансаг материалын нэг. Санаандгүй алхам хийхэд л таны дуртай ноолууран цамц агшиж, мууранд л таарах болно. Тиймээс ноолууран хувцсыг гараараа, бага температуртай усанд угаах хэрэгтэй. Ноолууран хувцсыг зайлахдаа төмпөнтэй усанд дарсны хүчил хийнэ. Энэ нь хувцасны таагүй үнэрийг арилгах юм. Харин шарласан хувцасны өнгийг сэргээхийн тулд нимбэгтэй усанд хийж болно.

Босоо байрлалаар, даавуун дээр хатаах хэрэгтэй бөгөөд даавуу нь илүүдэл шингэнийг өөртөө шингээж, ноолууран эдлэлийг хэт их хатахаас сэргийлнэ. Хэрвээ индүүдэх шаардлагатай бол уксустай усанд норгосон даавууны цаанаас индүүдэх хэрэгтэй. Ноолууран хувцсыг: ноолууран болон хагас ноолууран хэмээн ангилдаг бөгөөд 90%-иас дээш ноолуурны агууламжтай бол ноолууран, 90%-иас бага бол хагас ноолууран гэж үздэг байна.  Хагас ноолууран хувцсыг арчлах нь илүү хялбар байдаг. Ерөнхийдөө ноолууран эдлэлийг хими цэвэрлэгээнд өгсөн нь хамгийн тохиромжтой.

5. Торго

Торго
Өөртөө итгэлтэй, загварлаг хүмүүсийн сонголт бол торгон хувцас юм. Торго нь маш бат бөх боловч гандахдаа амархан байдаг. Тиймээс наранд удаан хатаах, эсвэл угаалгын машины автомат хатаагчинд хийх хэрэггүй. Хэрвээ та торгон хувцсаа өөрөө угаахаар шийдсэн бол хүйтэн бүлээн усанд угаах нь зүйтэй.

Торгон хувцсыг хагас чийгтэй байхад нь дотор талаас нь индүүдэх хэрэгтэй. Хэт их мушгих хэрэггүй. Торгон хувцас гэдэг маш үнэтэй зүйл учир хэрвээ танд нэг ч болов торгон хувцас байгаа бол хими цэвэрлэгээнд өгөх нь зүйтэй.

Үүнээс гадна авсан хувцасныхаа шошгийг байнга хадгалж байгаарай. Шошгон дээр тухайн даавуутай холбоотой бүхий л мэдээлэл бий. Зааврыг дагаж мөрдөхөд та үргэлж цэвэр, сайхан харагдах болно.

Жастин Бибер Билли Айлишийг хамгаалахыг хүсэж байна

$
0
0

5ab3d015095b1158008b45aaДуучин Жастин Бибер Apple Music-д өгсөн ярилцлагынхаа үеэр Билли Айлишийн талаар ярьжээ. Тэрээр залуу дуучныг супер од гэж хэлэхийн зэрэгцээ түүнийг хамгаалахыг хүсэж буйгаа дурдсан байна.

“Надад хэцүү байсан. Би хөгжмийн ертөнцөд маш залуудаа хөл тавьж, ямар алхам хийхээ ч мэдэхгүй байсан. Хүн бүр л надад хайртай гэж хэлдэг байсан мөртлөө хормын зуур л нүүр буруулдаг байв. Хэрэв би түүнд хэрэг болбол үргэлж дэргэд нь байх болно. Тийм ээ, би түүнийг хамгаалахыг хүсэж байна. Би түүнийг миний туулсан зүйлсийг туулаасай гэж хүсэхгүй байна. Би ер нь хэнд ч үүнийг хүсэхгүй” гэж Жастин Бибер нулимс дуслуулан ярьжээ.

Харин Билли Айлиш ярилцлагын хэсгийг өөрийн Instagram хуудастаа нийтэлсэн байна.

Эргэн сануулахад дуучин Жастин Бибер Youtube сувгаар өөрийн уран бүтээлээ цацдаг байсан бөгөөд удалгүй түүний авьяасыг дуучин Usher олж харснаар од болох гараа нь эхэлсэн юм. Улмаар тэрээр ердөө 14 настайдаа Def Jam Records студитэй гэрээ байгуулж, дэлхий хэмжээний поп од болох карьераа эхлүүлсэн билээ.

Сонирхуулахад хэсэг хугацаанд хувийн амьдралдаа төвлөрч байсан Жастин Бибер хэдхэн хоногийн өмнө “Changes” нэртэй тав дах цомгоо танилцуулсан юм.

Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг

$
0
0

996aea_thumbnail_pic_x800

Та 2020 онд өөртөө зорилго тавьсан уу? Ихэнх хүмүүс он солигдох агшинд тухайн оны зорилгоо тодорхойлдог. Эхний саруудад зорилго маань биелэх юм шиг, энэ жил л яг чадах юм шиг сэтгэлд багтаад байдаг. Гэтэл нэг л мэдэхэд 12 сар хонх жингэнүүлэн айлчлан ирэх нь тэр. 2019 онд хийгдсэн АНУ-ын сэтгэл судлалын судалгаагаар насанд хүрэгчдийн 50% нь шинэ жилээр зорилго тавьдаг ч тэдний 10 хүрэхгүй хувь нь л зорилгодоо хүрдэг гэнэ. Харин та өнгөрсөн жилийн зорилгодоо хүрсэн үү?

Миний хувьд өмнөх оны зорилгодоо хүрч чадаагүй учраас шалтгааныг нь хайж эхэллээ. Мэдээж маш олон зүйл нөлөөлсөн ч зорилгоо хэтэрхий томоор хараад байсан нь эхлэх итгэлийг минь үгүй хийж, чадахгүй гэсэн бодлыг төрүүлсэн юм шиг. Тиймээс энэ онд зорилгоо эхлээд цаасан дээр буулгалаа. Дараа нь олон жижиг зорилтуудад хувааж, алийг нь хэзээ хийхээ төлөвлөв. Ингэснээр аль сард ямар ажил хийх тодорхой болж зорилго маань хаана эхлээд, хаана дуусах нь тодорхойгүй алс холын зүйл биш хялбар, жижиг ажлууд болон хуваагдлаа.

Зорилгоо төлөвлөх явцад давхар санхүүгээ тооцоолох хэрэгтэй болов. Учир нь зарим зорилгууд мөнгөнөөс хамааралтай байдаг, мөн мөнгөнөөс болж бүтэлгүйтэж болдгийг бид бүгд мэднэ. Тиймээс цаг зав, санхүүгээ тооцоолоод ажлуудаа хуваарилах нь хамгийн зөв алхам санагдсан.

Ямартай ч жилийн 12 сар тус бүрт хийх ажлуудаа төлөвлөчихлөө. Бага байхаасаа л Туйлын туяа үзэхийг хүсдэг байсан тул энэ жил Швед улсаар аялангаа Туйлын туяа үзэх зорилго тавив. Аялах сайхан ч багагүй мөнгө ордог гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. Гэхдээ зээлтэй дээрээс нь цалингаас цалингийн хооронд амьдардаг надад өндөр зарлага гаргах хэрэггүй ч юм шиг санагдаад эхэллээ. Нөгөө л нэг шантардаг, хойшлуулдаг зан минь дараа жил болго гэж хэлээд байх шиг. Дараа жил болгосон ч зардлаа одооноос цуглуулах хэрэгтэй. Ер нь энэ шинэ жилээр гадаадад он гаргангаа, зорилгоо бодит болгож болох юм байна. Тиймээс сар бүр цалингаасаа тогтмол мөнгө хадгалаад, аяллын зардлаа бүрдүүлэхээр шийдэв.

Тэгвэл мөнгөө аль банканд хуримтлуулах вэ? Судалж үзэхэд банкнуудын хугацаатай хадгаламжийн хүү 12.0%-14.4%-ийн хүүтэй байдаг юм байна. Харин миний зорилгод хамгийн тохирсон нь Голомт банкны Үндэсний хуримтлал. Энэ хуримтлал сар болгон тогтмол дүнгээр мөнгө хийсэн хүнд жилийн дараа 20%-ийн урамшуулал олгодог гэнэ. 20, 50, 100, 200, 300, 500 мянга гэсэн мөнгөн дүнгээс сонгоод сар бүр тэр дүнгээрээ хуримтлал хийдэг. Миний хувьд 200,000₮-ийг сонгоод цалингаасаа 2 хувааж хийхэд жилийн дараа 2,400,000₮ цуглуулж, банкнаас 253,000₮-ийн урамшуулал нэмэгдээд хүссэн аяллаа хийж болохоор байв. Ваав, үнэхээр итгэмээргүй юм. Өглөө уудаг кофе, өдөр гадуур иддэг хоол, орой таксиддаг мөнгөө хэмнэвэл тийм ч хэцүү биш юм байна шүү. Бас банк оролгүйгээр www.hurimtlal.mn-ээр хуримтлалаа нээлгэчихлээ. Ёстой амархан. Ингээд харсан чинь зорилго маань аль хэдийн биелчихсэн юм шиг л сэтгэл догдлоод байна.

Төлөвлөөгүй зорилго бол зүгээр л хүсэл юм. Та ямар ч гоё зорилготой байсан эхлээд жижиг зорилтуудад хувааж, түүнийгээ хэрхэн хийх төлөвлөгөө гаргаарай. Өнөөдөр хийж чадах зүйлээ маргааш гэж бүү хойшлуулаарай. Мянган бээрийн аялал өнөөдөр таны хийх нэг алхмаас л эхэлнэ. Танд амжилт хүсье!

Нийтлэлч: Ц.Цолмон

Жүжигчин Ооноогийн зургуудаас

Жүжигчин Б.Азжаргалын халуухан бие галбирын нууц юу вэ?

$
0
0

9585

Тэртээ 2013 онд Классик мюзикль продакшн Ромео Жульеттааг Азид анх удаа мюзикль хэлбэрээр Монголд тавьж байсан бөгөөд A-Cappellа хамтлагийн дуучин Д.Мөнх-Од сонгогдож байсан юм. Олон жилийн өмнөөс ИЗИС-д багшилж байхдаа хичээл заадаг байсан оюутан бүсгүйг эхнэрээрээ сонгосон гэдгийг хүмүүс мэр сэр гадарлах болов уу. Залуу хосууд нэг охинтой бөгөөд халуухан эхнэр нь амаржсан шинжгүй өөрийн биеэ гайхалтай авч явдаг нэгэн. Жүжигчин Б.Азжаргал өдгөө 25 настай. Тэрбээр ”Хамгийн азтай үе” уран сайхны кинонд тоглосон. Түүний тоглосон эсрэг дүр охидод ихэд таалагдсан бөгөөд зарим нэг нь бүр хоёрдугаар бүлгийг бүтээхийг зохиолч, найруулагч нараас гуйх болсон гэнэ шүү. Өмнө нь Захирагч Зий, Админ Зий, Тоглоомын дүрэм, Хамгийн хөөрхөн охин  зэрэг дэлгэцийн бүтээлд тоглосон. Жүжигчин, модель бүсгүй олон авьяастай бөгөөд түүний гоё бие галбирын нууц нь боксын спорт гэнэ шүү.

Шуурхай.мн

Салалтын дараа сэтгэлийн шархаа эдгээхэд чинь туслах 40 зүйл

$
0
0

divorcio-kpsb-advogadosХөтлөлцөн алхах жаргалтай хосууд, Валентин, эксээ бодоод гуниглаж суугаа юм биш биз? Мэргэжилтнүүд салалтын дараа чамайг илүү эрүүл, аз жаргалтай болоход чинь туслах зүйлсийг нэрлэжээ. 


1. Өөрийгөө бусдын адил хүн гэдгийг хүлээн зөвшөөр. Сэтгэлийн шарх хүний биед физиологийн болон нейрохимийн томоохон өөрчлөлтүүдийг үүсгэдэг бөгөөд эдгээр нь хэвийн зүйл юм. Тиймээс салалтын дараа өөрийгөө өөрчлөгдөж байгааг хараад санаа зовох шаардлагагүй.

2. Эксээ unfollow хийсэн үү? Зарим хүн салсны дараа ч гэсэн хуучин найз залуу, бүсгүйгээ юу хийж, ямархуу байгааг нь шалгахыг хүсдэг. Иймэрхүү үйлдэл таныг улам шархлуулж, харамсахад хүргэж мэдэх тул түүний фэйсбүүк, инстаграм руу нууцаар шагайхаа зогсоогоорой.

3. Шөнийн цагаар чамайг тайвшруулах зүйлийг ол. Салалт олон зүйлийг “хулгайлдаг”, тэр бүү хэл шөнийн нойрыг чинь ч үгүй хийж мэднэ. Тиймээс оройн цагаар чамайг тайвшруулж, бат бөх нойрсоход чинь туслах зүйлийг туршаарай.

4. Сэтгэлзүйчид ханд. Мэдээж салсан хүн бүр сэтгэлзүйд очих шаардлагагүй. Гэвч чамд тэсэхэд бэрх хүнд санагдаж байвал мэргэжлийн хүнд хандсан нь хамгийн зөв юм.

5. Унш. Одоогийн нөхцөл байдлаас чамайг холдуулж чадах хамгийн эрүүл аргуудын нэг бол ном унших юм. Өөртөө хамгийн сонирхолтой санагддаг номоо сонгоорой.

6. Өөртөө цаг гарга. Долоо хоногийн аль нэг өдрийг сонгож, тухайн өдрийг зөвхөн өөртөө зориулаарай. Үсчин орж, нүүрэндээ маск тавьж, цэвэр агаарт гарах зэргээр өөрийгөө арчил, хайрла!

7. Амьтан тэжээ. Хэдийгээр хүн шиг илэн далангүй ярилцаж, сэтгэлээ уудлах боломжгүй ч амьтад хамгийн сайн хань, сэтгэлзүйгээр дэмжигчид байдаг. Гэхдээ зөвхөн хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж амьтан тэжээх бус, урт удаан хамт байх хамтрагч, гэр бүлийн гишүүнтэй болж байгаагаа ухамсарласан хойноо л амьтан тэжээх шийдвэр гаргаарай.

8. Гэрээсээ гар. Зарим хүн салалтын дараа хэдэн долоо хоногоор гэртээ бүгэх нь бий. Ингэж өөрийгөө тусгаарлахын оронд цэвэр агаарт гарч, хүнсээ цуглуулж, алхах нь сэтгэлийн шархаа эдгээхэд илүү тустай.

9. Дасгал хий. Дасгал хийхэд “эндорфин” буюу аз жаргалын гормон ялгарч байдаг. Тиймээс хөдөл!

10. Эксийнхээ гаргасан алдааг жагсааж бич. Заримдаа бид салалтынхаа шалтгааныг өөрөөсөө эрж хэдэн сараар толгойгоо гашилгадаг. Яг үнэндээ чиний буруу биш, зүгээр л тэр чамд тохирох хүн биш байсан бол яах вэ? Эксийнхээ гаргасан алдаа, чамд таалагддаггүй зан чанар, зуршлыг нь жагсааж бичээд үзээрэй.

11. Алх. Оюун бодлоо цэгцэлж, өнгөрснийг эрүүл ухаанаар тунгаан бодоход хамгийн тустай арга бол алхах юм.

12. Амьсгалаа ажигла. Яг үнэндээ бид ихэнх цагаа өөртөө биш бусдад анхаарал хандуулж, тэднийг юу бодож байгаа бол гэж бодож өнгөрөөдөг. Тэгвэл яг одоо амьсгалаа ажиглаж, уртаар амьсгаа ав. Жишээ нь, зургаа тоолоход амьсгалаа авч, зургаа тоолоход амьсгалаа алгуур гарга.

13. Таларх. Одоо байгаа амьдралдаа талархах олон шалтгаан байгааг чи ойлгох болно.

14. Хангалттай их шингэн уу. Хэрэв чи нүдээ хавдталаа уйлсан бол ус сайн уух хэрэгтэй шүү.

15. Ой модонд алх. Хамгийн сайн эмч бол байгаль. Ялангуяа ой модонд алхах нь ямар ч эмчилгээнээс илүү үр дүнтэй гэнэ. Эрдэмтдийн судалж тогтоосноор мод өөрийгөө нян, бактериас хамгаалах зорилгоор фитонцид хэмээх тосыг ялгаруулдаг бөгөөд энэ нь хүний эрүүл мэндэд ч давхар эерэг нөлөө үзүүлдэг аж. Хэрэв чи энэ талаар дэлгэрэнгүй уншихыг хүсвэл ЭНД дараарай.

16. Трэнд болж байгаа кино, сериалуудыг үз. Яагаад болохгүй гэж?

17. Уйл. Сэтгэлээ онгойлгоход чинь туслах болно. Хэрэв хүний хажууд уйлахаас санаа зовоод байвал хүнгүй газар очоод хүссэнээрээ уйлж байгаад л хүрээд ир.

18. Инээ. Аз жаргалын гормоныг ялгаруулж, дархлаагаа дэмжих шилдэг арга бол инээх юм.

19. Эксдээ зориулж захидал бич. Сэтгэл дотроо хадгалж байсан, түүнд хэлэхийг хүссэн бүх зүйлээ захидал болгож бичээд дараа нь шатаачих!

20. Чимээгүй байх. Өөрийгөө сатааруулж, өөр зүйлд анхаарал хандуулах гэж хичээхийн оронд зүгээр л орж ирж буй бодол, мэдрэмжийг хүлээн авч, чимээгүй эргэцүүлээд үз.

21. Бясалгал хийх. Бясалгалын ач тусыг тоочвол дуусашгүй урт жагсаалт гарна. Тиймээс юутай ч туршаад үз.

22. Бусдын өмнөөс баярла. Амьдралын минь хамгийн бараан, таагүй өдрүүд тохиолдож байхад юун бусдын төлөө баярлах вэ гэж бодож байж магадгүй. Ер нь өөрийгөө бусадтай харьцуулж зовоосноос тэдний амжилт, аз жаргалтай байдалд яагаад талархаж болохгүй гэж?

23. Бодлоо хяна. Толгойд таагүй бодлууд орж ирэхэд үргэлжлүүлэн бодсоор байх нь алдаа юм. Үүнийг таслан зогсоох боломж байсаар байтал яагаад өөрийгөө сайн дураараа тамлах ёстой юм бэ? Хэрэв чамд сөрөг, муу зүйл бодогдож байвал тэр даруй өөр зүйлд анхаарал хандуулахыг хичээгээрэй.

24. Гэрийнхээ тавилгын байршлыг өөрчил.

25. Хуучин зүйлсээсээ сал. Юун түрүүнд эксийнхээ эд зүйлсийг хаях нь зүйтэй байж мэднэ. Мөн хуучин хувцас, ном дэвтэр, хэрэглэдэггүй эд зүйлсээ өөрөөсөө явуул.

26. Шинэ хоббитой бол. Зүгээр ч нэг шинэ хобби биш, хийх үед эргэн тойрны бүх зүйлийг мартаж, бүрэн төвлөрөхөд чинь тусалдаг тийм л хоббиг олоорой.

27. Хөгжим сонс. Сэтгэлээ сэргээх гэж доргио, хөгжилтэй хөгжим сонсох гэсний хэрэггүй. Гагцхүү сэтгэл санааны байдалд чинь тохирох хөгжмийг сонс. Ямар нэгэн сэтгэл санааны өөрчлөлтөд ороогүй, жирийн хүмүүст гунигтай хөгжим ихэвчлэн уйтгар гуниг, ганцаардал гэх мэт сөрөг мэдрэмжийг төрүүлдэг бол сэтгэлээр унасан хүмүүст эсрэгээрээ нөлөөлж болох талтай гэдгийг судалгаагаар тогтоожээ. Тиймээс чамд гунигтай хөгжим ч тус болж мэднэ.

28. Аял, гэхдээ судалж үзсэний дараа. Амьдралд гэнэтийн өөрчлөлт (салалт, дотны хүнээ алдах гэх мэт) гарсны дараа хүмүүс ихэвчлэн аялахыг хүсдэг. Аялах нь олон талын ач холбогдолтой ч очих газраа сайн төлөвлөж, судалсны дараа шийдвэрээ гаргаарай. Хэрэв ганцаараа аялахаар зорьж байгаа бол Монгол залуусын туршлага: Ганцаараа хийсэн аяллаас тэд юу олж авсан бэ? нийтлэлийг уншаарай.

29. Ажилдаа анхаарлаа төвлөрүүл. Карьертаа анхаарлаа хандуулж, өөрийгөө хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой үе гэдгийг бүү мартаарай.

30. Шинэ хоолны жор туршиж үз. Чи хоол хийж чаддаг, дуртай эсэх нь ер чухал биш. Зүгээр л туршаад үз.

31. Өөрийгөө сорь. Салалтын дараа зарим хүн өөртөө итгэх итгэлээ алдаж, дахин алдаа гаргахаас айж эхэлдэг. Энэ хүлээснээс өөрийгөө ангижруулахыг хүсэж байвал өөрийгөө ямар нэгэн хэмжээгээр сорьж үз.

32. Ганц хүний болзоонд яв. Хүчирхэг эмэгтэйчүүд хэрхэн ганц бие байхдаа аз жаргалтай байж болохыг үлгэрлэж байна. Жишээ нь, жүжигчин Эмма Уотсон өнгөрсөн намар Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Яг одоо би ганц бие байгаадаа маш аз жаргалтай байна. Би өмнө нь хүмүүс ингэж ярихад үүнийг утгагүй зүйл гэж боддог байсан ч удаан хугацаа өнгөрсний дараа өөрөө үүнийг ойлгож, ганцаараа сэтгэл хангалуун амьдарч байгаагаа ухаарсан. Үүнийг би өөр өөртэйгөө хамтран амьдрах нь гэж нэрлэж байгаа” гэжээ. Чи салсан болохоос болзоонд явах эрхээ хасуулаагүй шүү дээ. Тиймээс дуртай зүйлээ хийж л байгаарай.

33. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх. Найз залуу, найз бүсгүй гэсээр хэтэрхий их цагийг хайр сэтгэлдээ зориулсан юм биш биз? Тэгвэл яг одоо гэр бүлдээ цаг зарцуулах болж.

34. Бусдад сайнаар ханд. Нэн ялангуяа эксийнхээ найзуудад! Та хоёрыг салсанд тэд буруугүй шүү дээ.

35. Салалтын талаар бусадтай хуваалц. Өөрийнхөө салалтын тухай, дотроо юу мэдэрч байгаагаа бусадтай илэн далангүй хуваалцаарай. Эсвэл бусдын салалтын түүхийг яриулсан ч болно.

36. Дотны хүмүүстэйгээ байхдаа 100 хувь өөрийгөө зориул. Яг одоо чамд л ганцхан хэцүү байгаа юм шиг санагдаж байж мэднэ. Гэхдээ хүн бүрд өөрийн гэсэн асуудал, бэрхшээл байдаг шүү дээ. Тиймээс дотны хүмүүстэйгээ байхдаа 100 хувь өөрийгөө зориулж, тэднийг ойлгохыг хичээ.

37. Өөрийнхөө таньдаг хамгийн сонирхолтой хүнтэй уулз. Тэдэнтэй ажлын хэргийн хувьд хамтрах, нетворкинг хийх, эсвэл зүгээр л цагийг зугаатай өнгөрүүлж болно шүү дээ.

38. Хэн нэгнийг чангаас чанга тэвэр.

39. Өөрөөсөө олон насны зөрүүтэй хүмүүстэй уулз, нөхөрлө. Тэднээс ямар нэгэн суралцах зүйл байж л таарна.

40. Жинхэнэ болзоонд яв. Дараагийн алхмаа хийхэд бэлэн болсон, амьдралдаа шинэ хүн оруулах цаг ирсэн гэж бодож байвал болзоонд явж яагаад болохгүй гэж?


Брэдли Купер стиллэг охинтойгоо Нью-Йоркийн гудамжаар зугаалав

$
0
0

image-20200218120259-1Ирина Шейк Лондоны загварын долоо хоногт ажиллаж байх зуур экс нөхөр Брэдли Купер нь охинтойгоо цагийг өнгөрүүлж байгаа аж. Тэд дөрвөн жилийн хамтын амьдралдаа цэг тавьсан ч маш эвтэй байдаг юм. Брэдли Иринаг завгүй үед охиноо харж, хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг билээ.

Жүжигчин залуу охиноо маш стиллэг хувцаслан, Нью-Йоркийн гудамжаар тэвэрч яваа зураг олны хайрыг татжээ. Лея охин аавтайгаа хамт маш аз жаргалтай байгаа харагддаг. Брэдли охиныхоо нүүрийг салхинаас халхлан тэвэрч яваа нь харагдана.

Брэдли Купер бүхий л чөлөөт цагаа охиндоо зориулдаг сайн аав гэнэ.

70-аад оны загвар эргэн ирлээ

$
0
0

-4606271830317144384_900_x_450

Хүйтний эрч суларч, хувцсаа нимгэлэх цаг ойртлоо. Өвлийн зузаан нэхий, үнэгэн дотортой шуба зэрэг хувцасны шүүгээнээсээ халж, өнгө өнгийн зүүсгэл, гоёлыг тавиуртаа эгнүүлэх мөч мөдхөн. Түүнчлэн урь орж байгаа учир дэлгүүр хэсэж, дэгжин гоёл сонгохыг зэхэж буй бүсгүйчүүд ч цөөнгүй. Тиймээс энэ хаврын загварын чиг хандлагыг хүргэж байна. Дэлхийн загварын чиг хандлагыг хувцас загварын томоохон брэндүүд тодорхойлдог. Тэд уламжлал ёсоор өнгөрсөн аравдугаар сард 2020 оны хавар, зуны коллекцио танилцуулсан бөгөөд хоорондоо ижил төстэй загвар цөөнгүй байсныг загвар зохион бүтээгчид онцолж байна. Тэдгээрээс хамгийн этгээд, сонирхолтой загварыг хүргэж байна.

Цувны эрэн үе эргэн сэргэлээ

Сүүлийн жилүүдэд хавар, намрын улиралд хүмүүс хувцасныхаа гадуур хүрэм, пальтог өмсөх хандлага түгээмэл болсон. Харин энэ жил 70-аад оны этгээд загвартай цувны эрэн үе эргэн иржээ. Урт хормойтой, гялгар материалтай, сул загвартай, бүстэй, мөртэй гэх мэт төрөл бүрийн цувыг хувцас загварын томоохон брэндүүд гаргаж, танилцуулсан байна. Харин өнгөний хувьд бор шаргал болон неон өнгө зонхилж байна.

Нүд гялбам хурц өнгө

Дулааны улиралд тод өнгө трэнд болдог нь бичигдээгүй хууль. Харин энэ хавар ногоон, ягаан өнгө трэнд болохоос гарна неон өнгө хүч түрэхийг загварынхан онцолж байна. Өөрөөсөө гэрэлтэх мэт тод өнгөөр гангарах нь цайвар арьстай хүнд л тохиромжтой гэх үзэл ч ард үлдэж, өнгөт арьстай, эрэгтэй, эмэгтэй гээд бүх хүн энэ төрлийн хувцсаар гангарах боломжтой аж.

Юбканы оронд жинсэн өмд сонгох болжээ

Жинсэн өмдийг малгайтай цамц, нимгэн ултай гуталтай хослуулж өмсөх нь үеэ өнгөрөөжээ. Учир нь дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлдог томоохон брэндүүд сул загвартай жинсэн өмдийг оффис хувцастай хослуулан өмсөх нь тохиромжтой гэж үзэн, энэ хаврын загварын коллекцио гаргасан байна.

Нэхмэл гоёл мода болно

Энэ жил “эмээгийн нэхсэн” гоёл мода болох аж. Учир нь гар аргаар оймс, малгай, гэр ахуйн хэрэгслийг л нэхдэг гэх ойлголт ард хоцорч, загварлаг даашинз, цамц, хүрэм зэрэг эдлэлийг ч хийдэг болжээ. Түүнчлэн энэ төрлийн хувцас загварын ертөнцөд хүчээ авч, үнэ цэнтэйд тооцогдох болсон байна. Түүнчлэн цаг хугацаа өнгөрөх тусам улам бүр үнэ цэнтэй, уран хийцтэй болж байгаа аж.

Харандаа хэлбэртэй юбка

Бүсгүйчүүдийн шүүгээнд зайлшгүй байх шаардлагатай хувцасны нэг бол харандаа хэлбэртэй юбка юм. Өмнө нь энэ төрлийн юбкаг зөвхөн оффис загварын хувцастай л зохицуулан өмсдөг байсан бол одоо хүссэн үедээ гангарах боломжтой болжээ. Учир нь загварын шоунд оролцсон ихэнх брэнд харандаан хэлбэртэй юбкаг төрөл бүрийн хувцастай зохицуулан гаргасан байна. Түүнчлэн арьс, даавуу, савхи зэрэг төрөл бүрийн материалаар урлаж загварлаг дүр, төрхийг бий болгожээ.

Засгийн газрын мэдээ

Эмэгтэй хүн бүрийн дагаж мөрдвөл зохих 10 зүйл

$
0
0

original_10_c

“Эмэгтэй хүн байна гэдэг их амаргүй. Учир нь тэд үргэлж эрэгтэй хүнтэй харилцах хэрэгтэй болдог” гэж зохиолч Жозеф Конрад хэлсэн байдаг. Бүсгүй хүнд зориулсан зөвлөгөө олон ч тэдний дийлэнх нь уян зөөлөн байхыг “номлосон” байх нь бий. Гэвч эмэгтэй хүн уян зөөлөн гэхээсээ илүү “хүчирхэг” байхыг нийгэм шаарддаг билээ. Ингээд бүсгүйчүүддээ зориулан эмэгтэй хүн бүрийн дагаж мөрдвөл зохих 10 зүйлийг хүргэж байна.

1. Бодитой, бүтэх магадлалтай зүйлийг л мөрөөд. Мөрөөдлийнхөө төлөө өөрийгөө дайчил.

2. Амьдралд тань юу бүхнээс илүү үнэтэй болохыг санаж, нэр төрөө эрхэмлэ. Эмэгтэй хүний бардам зангаа битгий гээ.

3. Эсрэг хүйстэндээ таалагдах гэж хэрээс хэтэрсэн зүйл бүү хий. Байгаагаараа байх шиг сайхан юм хаана ч үгүй.

4. Дэргэдээ байгаа эр хүний амьдралын хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх гэж бүү зүтгэ. Түүнийг битгий зөвтгө. Юм болгонд шалтгаан байдаг.

5. Болзоондоо хоцордог эр хүнээс сайн сайхан зүйлийг хүсэн хүлээх хэрэггүй.

6. Эр хүнийг хэлж ярьснаар нь бус, харин үйл хэргээр нь дүгнэхийг хичээгээрэй.

7. Доромжлол, дээрэлхэлтийг ямар ч тохиолдолд, хэзээ ч битгий хүлээн зөвшөөр.

8. Та ч гэсэн амьдрах эрхтэй хүн гэдгээ бүү март. Авьяас чадвараа битгий булшил. Дотоод чөлөөт байдлаа бүү алд. Хараат байдалд орохоос зайлсхий.

9. Эр хүнтэй үргэлж шударга шулуун харьц, тэдэнд хүндлэгд.

10. Ухаалаг байхыг хичээгээрэй. Хүсэл мөрөөдөл байхад бүтэхгүй зүйл байхгүй гэдгийг санаж сэтгэлээр бүү унаарай.

“Мэдрэмж”академийн төгсөгчид өөрийн гэсэн брэндээ үүсгээд ажилтай, орлоготой амьдарч байна

$
0
0

1582102638_delger

Мэдлэгтэй байхаас мэдрэмжтэй байх нь дээр гэж залуус ярьдаг болсон энэ цагт өөрийгөө олсон хүн амжилтад хүрдэг гэдэг. “Мэдрэмж” академиараа мэдрэмжтэй ч, мэдлэгтэй ч боловсон хүчнийг бэлтгэж буй мэдрэмжтэй мэрийлттэй, бүсгүй М.Дэлгэрцэцэгтэй ярилцаж суухад олон хүнийг ажилтай, орлоготой, зорилготой болгосон хүчирхэг эмэгтэй гэдэг нь үг, үйлдэл бүрээс нь мэдрэгдэж байлаа. Монгол Улсын боловсролын их сургуулийг мэдээлэл зүйн багшийн мэргэжлээр төгссөн тэрбээр Үндэсний мэдээлэл технологийн академийг одоогоос зургаан жилийн өмнө үүсгэн байгуулж байжээ. График дизайнер, веб дизайнер зэрэг ангиуд нээж ажиллаж байгаад өөрийнхөө хүсэл сонирхлыг биелүүлж  загварын чиглэлийн “Мэдрэмж” академиа байгуулсан юм. Бизнесийн удирдлага, боловсролын удирдлага, сошл медиа, фэйшн дизайнер мэргэжилтэй бүсгүйн мөрөөдөл бол хүмүүсийн биеийн онцлогт тохирсон хувцас загварыг сонгоход нь тусалж, цаг үетэйгээ хөл нийлүүлсэн загварлаг дэгжин, чанарлаг өөрийн гэсэн брэндтэй болох байсан бөгөөд үндэсний хэв маягийг шингээсэн “Эхлэл” гэдэг брэндээ үйлдвэрлэж, загварын шоу хийж,  зах зээлд нийлүүлж байсан туршлагатай.

“Мэдрэмж” академи” нь хувь хүний хөгжил, хувцас сонголт, загвар зохион бүтээгч, оёдол эсгүүрчин, уран зургийн дугуйлан гээд олон төрлийн анги хичээллэдэг бөгөөд хувцас загварын салон ажиллуулдгаараа давуу талтай.  Монголд энэ чиглэлийн боловсон хүчин дутмаг байгааг анзаарсан тэрбээр юун түрүүнд чадварлаг хүний нөөц бэлдэх зорилго тээжээ. Богино буюу дөрвөн сарын, урт буюу нэг жилийн гурван шатлалт сургалтын хөтөлбөрөөрөө чадамжид суурилсан практик сургалтыг түлхүү явуулсаар ирсэн юм. Хамгийн эхний хичээл нь өөрийнхөө биеэс зөв хэмжээ авч сурах, өөртөө тохирсон хувцас хийхээс эхэлдэг аж. Цамц, өмд, бошинз, даашинз, дээл, пиджак зэрэг олон төрлийн хувцас хийж сурахын зэрэгцээ гэрэл сүүдэр гаргах, өнгөнөөс өнгө гаргах, өнгө уусгах зэрэг зураг зурах техникийг бүрэн эзэмшүүлдгээрээ онцлогтой. Хоёрдугаар шатлал нь суралцагчаа хүүхдийн хувцас, эрэгтэй, эмэгтэй хувцас, гадуур хувцас зэргээр мэргэшиж, төрөлжүүлдэг. Зураг дээр коллекцилж зурах дадал хэвшлийг олгодог бол гуравдугаар шатлал нь хээрийн дадлага хийж зурах, хувцас загвар бүтээх зэргээр практик дээр өөрийн гэсэн загварын коллекцоороо үзэсгэлэн гаргах, загварын шоугаа хийснээр сургуулиа төгсдөг.

Коллекц гэдэг нь нэг суурь өнгө илэрхийлсэн, хийцээс салаалсан  доод тал нь 6-7 төрлийн хувцастай өөр, өөр загварын хувцсыг хэлдэг бөгөөд тухайн дизайнерын дахин давтагдашгүй дотоод ертөнцийг  харуулсан бүтээгдэхүүн юм. “Мэдрэмж” академийг төгссөн төгсөгчдийн коллекцыг мэргэжлийн моделууд өмсөж загварын тайзнаа толилуулдаг төдийгүй цаашид зах зээлд борлуулах маркатенгийг ч академи нь боловсруулж өгдөг аж. Хамгийн гол нь тухайн  төгсөгчийн гаргасан коллекцыг студид зураг авалт хийснээр сошл орчинд зарж борлуулах давуу талтай юм. тус академийн захирал М.Дэлгэрцэцэг “Нэгэнт цаг зав, мөнгө хөрөнгө гаргаад сурсан юм чинь сурсан мэдлэг чадвараараа мөнгө олох ёстой. Би төгсөгчдөө өөрийн гэсэн брэндээ хөгжүүлээд, салоноо ажиллуулахад нь тусалж дэмжиж, зааж зөвлөх бизнес болон гэрээний эрх зүйн хичээлүүдийг ч давхар ордог. Мөн түүнчлэн брэндийнхээ барааны тэмдгийг зохиох, нэр сонголт, Монголын болон дэлхийн зах зээлд албан ёсны оюуны өмчийн эрхийг авах тал дээр ч бүрэн мэдлэг олгодог” гэсэн нь сургагч багшийн алсыг харсан амьдралын нарийн ухаан гэлтэй.

Академийн боловсон хүчний хувьд СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийг төгссөн зургийн багш, Шинжлэх ухаан технологийн сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийг төгссөн загварын дизайнер, “Говь”, “Ариунаа Сүри”, “Урбан жинс” зэрэг томоохон брэнд дизайнер, Итали, Хятад улсад төгссөн мастер дизайнеруудыг ажиллуулдаг. Тус академид насны хувьд 16 дээш насны хүмүүс өөрийн хүсэл сонирхлоо биелүүлэх гэж суралцдаг бөгөөд зарим нь мэргэжлээ буруу сонгосны улмаас 40 гарсан хойноо ч ирж суралцдаг тухай захирал нь өгүүлэв. “Мэдрэм” академи нь “Өөрийгөө ол. Мөрөөдлөө бүтээ” гэсэн уриатай ажилладаг учраас олон хүнийг өөрийгөө олоход нь тусалж, мөрөөдлөө бүтээхэд нь түлхэц болж байгаа билээ. Амьдрал дээр өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлж чадаагүй хүмүүсийн амжилтын түлхүүр болсон энэхүү академийг төгссөн хүмүүсээс өөрийн гэсэн брэндээ гаргаад, салоноо ажиллуулаад явж байгаа хүн олон. Бас яг мэргэжлээ сонгох гээд 18-20 настай залуучууд ч их ирдэг аж. Өөрийн салбартаа амжилттай явж байгаа төгсөгчдөө дуудаж уулзаж эргэх холбоо тогтоодог нь Дэлгэрцэцэг бүсгүйн нэг чанар. Тэдэнд албан ёсны брэнд үүсгэх найман дүрмийг зааж, оюуны өмчөө баталгаажуулах талаар зөвлөж, сошл дээр үндэслээд бизнесээ хөгжүүлэх таниулах боломжийг олгодог  юм. Загвар зохион бүтээж, шинэ брэнд үүсгэж буй салбарынхныгаа зөвхөн Монголдоо өрсөлдөж жижигхэн голоос жараахай шүүрэх биш дэлхийн зах зээлд гарч том далайгаас загас шүүрэх ухааныг зааж зөвлөж, монгол хүний үнэ цэнийг өсгөхийг хүсэж явдаг тэрбээр монгол сэтгэлгээ, өвөрмөц онцлогийг загвартаа шингээх дуртай.

М.Дэлгэрцэцэг “Хүн заавал хөөрхөн, сайхан байхын тулд турах албагүй, мөнгөтэй байх албагүй. Сул талаа далдалж, давуу талаа тодотгосон хувцаслалтаа тохируулаад өмсчихдөг байх хэрэгтэй” гэж хэлээд мэдрэмжтэй стилистүүдийг бэлтгэх, баялаг бүтээгч дизайнеруудыг төрүүлэх зорилготой “Мэдрэмж” академийнхаа талаар ийнхүү нэмж өгүүлэв. “Манай академ төгсөгчдөө ажлын байранд шууд зуучилж, стилист, зохион бүтээгч, дизайнер, чимэглэл, эсгүүр, оёдол зэргээр аль тохирох чиглэлээр нь томоохон хувцас загварын компаниудад ажилд оруулчихдаг” гэсэн нь тун бахархалтай. Өнөө цагт диплом тэвэрсэн ажилгүй дээд боловсролтой залуус элбэг болсон энэ үед ажилтай, орлоготой байх эх үндсийг нь тавьж өгдөг, анхаардаг, эргэх холбоотой байдаг сургууль ховорхон. Басхүү зураг зурах дуртай хүүхдүүдэд зурах арга техникийг заахын сацуу ямар чиглэлийн хүн болох вэ гэдэг чиглэлийг нь тодорхойлж, мэргэжил сонголтод нь тусалдаг нь олон эцэг эхчүүдэд таалагдаж буй.

Өөрийгөө олсон, давуу тал, сул талаа мэддэг, хаана очих, хаагуур явахаа мэддэг баялаг бүтээгч бий болгохын тулд дэлхийтэй хөл нийлүүлж, сургалтаа хийдэг онцлогтой. Хятад улсын Гуанжу хотноо дадлагажуулж, олон улсын үзэсгэлэнгүүдээр аялуулж тоног төхөөрөмж, бараа метериалтай танилцуулах, томоохон брэндийн дэлгүүрүүдээр явуулж загварын чиг хандлага, үнэ ханш, чанарыг харьцуулан судлуулах, харилцагч түншүүдээ олох зэргээр амьдрал дээр гарахад хэрэгтэй мэдлэг олгодог. Мянга сонсохоор нэг үз гэдэг учир олон улсын хэмжээний үзэсгэлэн үзээд, туршлага судлаад ирсэн хүмүүс загварын хандлага, сэтгэлгээний цараа илүү өргөн болдог нь амьдралаар батлагдсан. Мөн сургалтын явцад Итали улсад “Де Ла Мода” дээд сургууль болон Хятад улсад суралцахад нь зуучилдаг аж.

Олон улсын онлайн дэлгүүр “Алибаба”-гаас зах зээлээ эхэлсэн “Эхлэл” брэндийн жишгээр монгол гэсэн тодотголтой бүхий л брэндийг түгээхэд хувь нэмрээ оруулахыг Дэлгэрцэцэг бүсгүй эрмэлздэгээ илэрхийлэв. Тун удахгүй ирэх сард “Мэдрэмж” нэртэй загварын шоугаа Монголд төдийгүй европын холбооны улсад хийхээр төлөвлөж буй. Нийгмийн өрсөлдөөний салбарт өөрийн гэсэн дахин давтагдашгүй өнгө төрх, содон шийдэл, өвөрмөц загвараараа ялгаран гарч ирж буй “Мэдрэмж” академийн баялаг бүтээгчид сэтгэл хангалуун, хийх бүтээх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн ажиллаж, амьдарч байна. Академийнхаа төлөвлөгөөг цэцэрлэгээс нь эхлээд их сургууль хүртэл нь бүх шатны түвшинд боловсрол олгодог томоохон цогц сургууль болгох мөрөөдөл тээж яваа нь удахгүй биелнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

А.Сүглэгмаа

Эх сурвалж: Zindaa.mn

“Анхны харцаар дурладаг”гэдэгт итгэхгүй байх 13 шалтгаан

$
0
0

11062809_884788654896859_3854006303392456277_n

Хайр дурлалын бэлгэ тэмдэг болсоор ирсэн алдарт хос Ромео, Жульетта бие биенээ анх хармагцаа л дурласан байдаг. Бүх цаг үеийн шилдэгт тооцогдох “Титаник” кинонд ч анхны харцаар дурлахын ид шидийг харуулсныг бид бүхэн мэднэ. Гэвч үнэн хэрэгтээ анхны харцаар дурлана гэдэг нь тийм ч ер бусын зүйл биш аж. Хүмүүс чухам бие биедээ яагаад анхны харцаар дурладаг болохыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж болно. Анхны харцаар яагаад дурладгийн нууц болоод ийм дурлалд итгэж болохгүй шалтгаануудыг та бүхэндээ хүргэж байна.

Viewing all 18678 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>