Quantcast
Channel: Miss.mn
Viewing all 18678 articles
Browse latest View live

Кёкүшюүзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарт хилийн хориг тавьжээ

$
0
0

15814742515e4361cb348bbУИХ-ын гишүүн асан, Кёкүшюүзан Д.Батбаяр, түүний эхнэр МУГЖ, дуучин Т.Баясгалан нар өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн аж.

Тэд 2014 онд газрын зөвшөөрөл авахдаа тухайн үеийн буюу Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт “Ахмадын амралт, сувиллын цогцолбор барина” хэмээн төсөл танилцуулсан байна.

Энэ хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газар Д.Батбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан нарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор хилийн хориг тогтоох арга хэмжээ авахуулахаар Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд ханджээ. Саналыг Хан-Уул дүүргийн анхан шатны шүүх энэ сарын 7-ны өдөр хэлэлцэж, таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг шийдвэрлэж дуустал тэдний хилээр гарах эрхийг хязгаарлахаар болсон байна.

Хэргийг тодруулбал, Кёкүшюүзан Д.Батбаяр өөрийн төрсөн дүү Д.Аззаяагийн “Ногоон хана” ХХК-ийн нэрээр Чулуутын аманд найман га, түүний нөхөр Д.Анхбаярын байгуулсан “Том Анхаа” ХХК-ийн нэр дээр Богд уулын Арцатын аманд 8.7 га, хадам ээж Ж.Жавзандуламын дүү Ж.Жагиймаагийн нэр дээрх “Ногоон шүр” компанийн нэрээр тус аманд таван га газар авчээ. Харин Т.Баясгалан “Зэсэн тал” ХХК-иа байгуулж, Чулуутын аманд 10 га, “Гэгээн талбай” ХХК-ийн нэрээр Ташгайн аманд 21 га, “Өлзийт голын эх” компаниар дамжуулан Арцатын аманд таван га газар авсан байна.

http://www.zaluucom.mn/read/44e95dcga?fbclid=IwAR0Klqey4sbyw-ThgN2CyGMugODlHYVcxlSiR1afkt36HtfA707vaP8K_YU


Хиймэл дүрслэл бүхий орчинд нас барсан охиныг ээжтэй нь уулзуулжээ

“Оскар-2020”-иор трэнд болсон хэлбэрлэг үс засалтууд

$
0
0

image-20200211195001-1Үсээ нэг л янзаар байлгасаар уйдаж байна уу? Тэгвэл богино, урт, дунд зэргийн гээд ямар ч үсийг хялбархан бөгөөд хэлбэрлэгээр янзалж болох санааг “Оскар-2020”-ийн afterparty-гаас авч болно.

Скарлетт Йоханссон

Люси Бойнтон

Адриана Лима

 

Сиара

Хайди Клум

 

Хейли Бибер

Тэйлор Хилл

 

Керри Вашингтон

 

Барбара Палвин

 

Билли Айлиш

Каролина Куркова

 

Сальма Хайек

 

Натали Портман

Артист бүсгүйн богино бичлэг өөрт нь балаг тарих шахав

$
0
0

1331c12ae4a66e5bdc47ef717fbe2f9fАНУ-д ажиллаж амьдардаг make up artist Ононтунгалаг K-POP ертөнцөд хүчээ авч буй BTS хамтлагийн шинэ клипэнд хамтран ажиллаж байгаа юм. Тэрээр өөрийнхөө инстаграм хуудаст энэ тухай цухас дурдсан нь эргээд өөртөө балаг авчрав бололтой. Сошиал медиа хурдацтай тархдаг энэ ирэн үед хэдхэн секундын бичлэгээс болж хамтлагийн тухай нууц мэдээлэл задруулсан, гэрээг зөрчсөн гэх мэтээр олон хүнээс сануулга авчээ.

Тэрээр өөрт нь ирсэн дарамт, олон сэтгэгдлээс шалтгаалж инстаграм хаягийнхаа нэрийг өөрчилсөн төдийгүй Монголчууддаа зориулж залруулга хийсэн юм. “Би NDA буюу уран бүтээлчидтэй хийсэн гэрээг огт зөрчсөн зүйл байхгүй, аливаа зүйлийг ялган салгах ухаан бидэнд маш хэрэгтэй байна” гэж бичжээ. Артист бүсгүйд том сургамж болсон гэдгээ ч хэлсэн төдийгүй одоо BTS хамтлагтай хамтарсан ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байна.

Шуурхай.мн


Oneway хамтлагийн Отгоо эхнэртээ зориулсан “дисс” дуу гаргаад амжив

$
0
0

34c99f0fca4a873ba7704b1c752eb719Oneway хамтлагийн дуучин Отгоо сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэлд нэр холбогдож цахим орчноор шуугиан тариад байгаа юм. Эхнэртээ гар хүрсэн зураг болон бичлэгүүд нь нийтэд цацагдсан ба бие давхар байхад нь хүчирхийлсний улмаас үр зулбуулсан баримтыг ч мөн адил дэлгэсэнд олон хүн бухимдсан. Гэтэл тэрээр шүүх, цагдаагийн байгууллагаар асуудалтай явах нь битгий хэл өөрийгөө өмөөрсөн дуу, клип хийгээд амжжээ.  “Psycho” буюу сэтгэцийн өвчтөн гэх нэртэй дуу нь “худлаа охид байдаг юм байна, эрчүүд минь эхнэрээ зөв сонгоорой” гэсэн үгнүүдтэй бөгөөд нэр төрд халдсан эхнэрээсээ хариугаа авч буй байдал нь олон хүнд хөгтэй санагдав бололтой.

Дуучин Маралжингоогийн зургуудаас

Гэрийн нөхцөлд хүүхдийнхээ дархлааг хэрхэн ДЭМЖИХ вэ?

$
0
0

03_sqDyxQo

Хүйтний улиралд хүүхдээ ханиад, томуунаас сэргийлэхийн тулд гэрийн нөхцөлд хэрхэн чийрэгжүүлэх талаар дараах  5 зөвлөгөөг хүргэж байна.

- УСААР ЧИЙРЭГЖҮҮЛЭХ

Хүүхдийг зургаан сар хүртэл өдөр бүр усанд оруулж байх хэрэгтэй. Харин нэг нас хүртэл өнжөөд нэг, түүнээс дээш бол багадаа долоо хоногт хоёр удаа усанд оруулах нь зүйтэй. Халуун дулааны хүчээр цусны эргэлт сайжирч, бодисын солилцоо эрчимждэг. Хүйтэн усны үйлчилгээ нь судасны гимнастик гэсэн үг. Хүйтэн зүйлд агшиж, өргөсөж байна гэдэг дасан зохицох чадвар сайжирдаг. Мөн усан чийрэгжүүлэлтэд бэлэн халгайн ханд, шилмүүс, давсны гэх мэтчилэн олон төрөл бий.

- ХАР ЦАЙ

Уснаас гадна хүүхдийг хар цайнд оруулах нь дархлааг маш сайн дэмжиж өгдөг. Ялангуяа ханиад хүрэх гэж байгаа хүүхдийг гурван өдөр дараалаад хар цайнд оруулвал дархлаа сайжирч, эмчилгээний нөлөө үзүүлнэ. Хар цай яг яаж чанадаг түүгээрээ л чанана. Ингээд хар цайндаа 15 минут суулгана. Долоо хоногт нэг удаа гээд нэг курс нь 5-6 удаа байхад болно.

- ЯСНЫ ШӨЛ

Шөлний хувьд хонины хавтгай яснаас шөл гаргаж авахыг зөвлөж байна. 14 хоногт нэг гээд 3-4 удаагийнх нь нэг курс болдог. Ясны шөлөнд оруулж байгаа тохиолдолд гам сайн барина. Орой унтахын өмнө оруулж, дааруулж болохгүй.

- ИЛЛЭГ

Хүүхдэд иллэх хийхдээ чээж, нуруу, гар, хөлийг нь дээрээс нь доош нь чиглэлээр илдэг. Иллэг нь судас өргөсгөж, цусан хангамжийг сайжруулж, дархлаа сайжруулахад сайн нөлөөтэй. Сард нэг долоо хоног л хийхэд болно. Иллэгийг зөвхөн нярай гэлтгүй бүх насны хүүхдэд хийж байх хэрэгтэй. Оливын тос, шар тос, сүүлний тосоор иллэг хийхэд харшил өгөхгүй, олон төрлийн ач холбогдолтой.

- НОЙР

Орой 21 цаг гэхэд л хүүхдээ унтуулж байх хэрэгтэй. Тогтмол цагт унтах нь дархлааны хамгийн том зэвсэг болдог. Шинэ төрсөн хүүхэд 18 цаг, цэцэрлэгийн насны хүүхэд 12-13 цаг, сургуулийн насны хүүхэд 10 цаг унтах шаардлагатай. Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдээ тогтмол цагт унтуулахад хүндрэлтэй байдаг талаар эцэг эхчүүд учирладаг. Тэгвэл тогтмол цагт унтуулж сургахын тулд бүдэг гэрэл, анхаарал сарниулах дуу чимээгүй болгон орчинг нь бүрдүүлэх хэрэгтэй.

Ээжийн минь хэлсэн алтнаас үнэтэй 10 захиас /БҮХ ОХИДОД/

$
0
0

header_image_Oot2SQZОхин минь

1. Өглөө их унтдаг хүнтэй битгий гэрлээрэй – Өглөө залхуурдаг хүн үдээс хойш хичээнгүй болно гэж байхгүй

2.Гүзээтэй хүнтэй битгий гэрлээрэй – Өөртөө анхаарал тавьдаггүй хүн гэр бүлдээ анхаарал тавьж хариуцлагатай хандаж чадахгүй л болов уу

3. Эд зүйлсээ шидэлдэг хүнтэй битгий гэрлээрэй – Сүүлдээ хүнийг ч авч шиддэг болдог юм

4.Эцэг эхтэйгээ ширүү харьцдаг хүнтэй битгий гэрлээрэй – Эцэг эхтэйгээ тэгж харьцаж байгаа юм чинь чамтай ч бас удахгүй тэгж л харьцах болно

5.Удаан хөдөлгөөнтэй хүнээс сэрэмжлээрэй – Чамд амьдарлаа даатгаад сууж байж ч мэднэ шүү

6.Найз нөхдийнхөө хажууд зэмлэх дуртай хүнтэй битгий гэрлээрэй – Хөнгөхөн шалтгаанаар амархан салчихаж мэднэ

7.Хүн болгонд саймширдаг хүнээс болгоомжлоорой – Таарамжгүй харилцаанаас болж шаналж мэднэ

8.Түрүүлж холбоо барьдаггүй хүнтэй битгий гэрлээрэй – Хайр дуудаагүй байхад л өөрөө хайгаад ирдэг юм

9.Бүрэн сэтгэлд хүрээгүй хүнтэй битгий гэрлээрэй – Энэ хүн л биш бол амьдарч чадахгүй гэж бодон байсан хүнээсээ ч салдаг юм

10. Амжилтанд хүрсэн хүнд битгий их найдаарай – Нэг ч удаа алдаж үзээгүй хүн амьдарлыг дэндүү амархан гэж боддог гэсэн үг

Сайхан сэтгэлтэй хүнтэй гэрлээрэй

Чамайг өлсгөхгүй, хааяа цэцэг бэлэглэдэг

Халуун кофе атгаад эхнэрээ хүлээдэг тийм л хүнтэй гэрлээрэй охин минь…

*************************************

Бурхан багшийн хамгаас чухаг 14 сургааль:

1. Хүний амьдралын хамгийн том дайсан бол тэр өөрөө.

2. Хүний амьдралын хамгийн том тэнэглэл бол худлаа хэлэх.

3. Хүний амьдралын хамгийн том ялагдал бол их зан.

4. Хүний амьдралын хамгийн том гуниг бол атаархал.

5. Хүний амьдралын хамгийн том алдаа бол өөрийгөө алдах.

6. Хүний амьдралын хамгийн том гэм буруу бол үл талархах.

7. Хүний амьдралын хамгийн том харамсал бол өөрийн чанар чансааг доогуур үнэлэх.

8. Хүний амьдралын хамгийн том алхам бол унасны дараа босох.

9. Хүний амьдралын хамгийн том гарз хохирол бол итгэл найдвараа алдах.

10. Хүний амьдралын хамгийн том баялаг бол эрүүл мэнд, оюун ухаан.

11. Хүний амьдралын хамгийн том үүрэг харицлага бол чин сэтгэл.

12. Хүний амьдралын хамгийн том хишиг бол өгөөмөр сэтгэл.

13. Хүний амьдралын хамгийн том дутагдал бол үл ойлгох.

14. Хүний амьдралын хамгийн том тайтгарал бол буян үйлдэх


Эмх цэгцтэй амьдрах конмари хэв маяг

$
0
0

-4112522369671994801_900_x_506

Сүүлийн жилүүдэд хэт хэрэглээнээс татгалзах философи “цэцэглэж”, хүмүүс эх дэлхийн хязгаартай нөөцийг хязгааргүй хэрэглэж буйгаа ойлгож эхэлсэн. Улмаар энэ төрлийн хэв маягаар амьдардаг хүн ч цөөнгүй болжээ. Тэднийг нэг бол “хэрэгцээгүй бүхнээ зоригтой хая” гэх үзлийг дэлхий нийтэд сурталчилж, эмх цэгцийн ач тусыг бусдад хүргэдэг япон бүсгүй Мэри Кондо юм. Тэрбээр “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номын зохиолч, цэгцлэх урлагийн мэргэжилтэн бөгөөд Tidying Up With Marie Kondo буюу “Мэри Кондогийн хамт гэрээ цэгцэлцгээе” реалити шоугаараа дамжуулан олон хүмүүст эмх цэгцийг сурталчилж буй нэгэн. Тэрбээр эмх цэгц бий болгох амьдралын хэв маяг боловсруулсан бөгөөд үүнийгээ “Конмари” хэмээн нэрийдсэн байна. Үгийн утга нь Кондо Мари гэх нэрнийх нь товчлол аж. Энэхүү үзлийн гол философи нь тухайн зүйл танд баяр баясгалан, дулаан, эерэг мэдрэмж төрүүлээгүй бол хаях ёстой гэх суртахуун юм. Эмх цэгц хүний сэтгэл зүй, амжилт, аз жаргалд шууд нөлөө үзүүлдэг бөгөөд хосын харилцааг ч шинэ шатанд гаргадаг гэж тэрбээр үздэг нэгэн. Гэхдээ зөвхөн ахуйн эмх цэгц бус хүн хоорондын харилцаагаа ч “Конмаридах” хандлага бий болжээ. Мэри Кондогийн нөхрийг Такүми Кавахара гэдэг бөгөөд тэд эхнэр, нөхрийн харилцаагаа “эмх цэгцтэй”, эн тэнцүү хуваарилдаг байна. Тухайлбал, Такүми гэртээ хоол хийх дуртай бол Мэри Кондо угааж цэвэрлэх, эмхэлж цэгцлэх ажлыг хийдэг ажээ.

Конмарын үзлийн гол санаа

Эмх цэгцтэй байна гэдэг зөвхөн орон гэрээ цэвэрлэж, цэгцлэхийн нэр биш. Хүн өөрийн амьдралд хэрэг болох, болохгүй зүйлсийг ангилж ялгаснаар давхар оюун бодлоо цэгцэлж, өөрийгөө танин мэдэж, цаашдын зорилгоо тодорхойлж сурдаг. Хэрэв зөв арга, зөв дэс дарааллаар эмхэлж цэгцэлвэл гэр орон тань дахиж хэзээ ч хөглөрөхгүйн дээр эмх цэгцтэй байдлаа үргэлж хадгалах боломжтой. Өөрийгөө зөвхөн өөрт баяр баясал авчрах зүйлсээр хүрээлүүлэх нь биднийг аз жаргалтай болгодог хэмээн мэри Кондо өгүүлсэн юм.

Эмх цэгц төлөвшүүлэх Мэри Кондогийн зөвлөгөө

Хугацаа бус үр дүн чухал

Өрөө тань эмх цэгцтэй болохын тулд түр эмх замбараагүй болоход гэмгүй. Залуу хосууд, бага насны хүүхэдтэй айл, ганц бие бүсгүй хүний эд зүйлдээ хандах хандлага, хадгалсан эд хогшил нь харилцан адилгүй учир цэгцлэх хугацаа нь ч өөр өөр байдаг. Магадгүй бүх зүйлээ эмхлэхийн тулд 1-2 сар ч болж болох юм. Энэ тийм ч чухал биш. Хамгийн гол нь төгс цэгцэртэл нь хаяж, ангилах хэрэгтэй.

Эмхэлж цэгцлэх зургаан дүрэм

Мэри Кондо эмх цэгцтэй амьдралын зөвлөхөөр ажиллах явцдаа эмхэлж цэгцлэх зургаан дүрмийг боловсруулжээ. Үүнд:

● Эмхэлж цэгцлэхийг өөртөө даалга

● Өөрийн мөрөөдлийн амьдралын хэв маягийг төсөөл

● Эхлээд хаяж дуусга

● Юмсыг байршлаар нь бус төрөлжүүлэх замаар цэгцэл

● Дарааллыг зөв дагаж мөрд

● “Энэ зүйл үнэхээр миний сэтгэлийг догдлуулж байна уу” гэж асуу.

Хэрэгцээгүй бүхнэээ зоригтой хая

Жижигхэн ч гэсэн танд баяр хөөр авчирдаг зүйлсийн талаар бодоод үз. Магадгүй энэ нь гөлгөө тэврэх, дуртай хувцсаа өмсөх, таалагддаг стилиэрээ үсээ янзлах байж болно. Энэ бол юмсаа эмхэлж цэгцлэх, төрөлжүүлж ялгах явцдаа олж мэдрэх ёстой Мари Кондогийн хэлээд буй мэдрэмж юм. Барьж, хүрч үзэх нь үүний нэг хэсэг. Хэрэв та хувцсаа барьж байхдаа үүнийг өмсөөд хэчнээн сайхан харагддаг тухайгаа бодож, баяр баясал төрж байвал авч үлдэх нь зүйтэй. Харин өмсөхөд сайхан таардаггүй, өнгө нь таны арьсны өнгөтэй зохицдоггүй бол зоригтой хая. Энэ аргыг зөвхөн хувцсан дээр ч биш тоглоом, гал тогооны хэрэгсэл зэрэг гэрт байгаа бүхий л эд хогшлыг ангилж, ялгахад ашиглаарай.

Эхлээд хувцасаа цэгцэл

Эмх цэгцтэй амьдралын эксперт маань хувцаснаасаа эхэлж цэгцлэхийг зөвлөж байна. Дараа нь жижиг хэрэгслүүд, бичиг баримтууд, ном, хамгийн сүүлд өөрт нандин зүйлс гэсэн дарааллын дагуу янзлаарай. Харин хувцсаа ангилахдаа гэр бүлийн бүх гишүүд хувцсаа нэг дор овоолж, гэртээ байгаа бүх хувцсаа нэг дор харах боломжтой болго. Ихэнх гэр бүл хэчнээн их хувцастайгаа мэдээд гайхаж хоцордог. Үүний дараа алийг нь авч үлдэх, алийг нь хандивлах, хаяхаа шийдээрэй.

Засгийн газрын мэдээ

Хүүхэд хүмүүжилдээ сөргөөр нөлөөлөхүйц контент үзэхийг нь хэрхэн болиулах вэ

$
0
0

What_Role_Does_Television_Play_in_Child_Development

Сүүлийн үед хүүхдүүд интернэт орчинд чөлөөтэй нэвтэрч, элдэв төрлийн контентыг ямар ч хараа хяналтгүй үзэх болсон билээ. Хэдийгээр эцэг, эхчүүд хүүхдийнхээ интернэт орчинд үзэж буйд хараа хяналт тавихыг хичээдэг ч төдийлөн үр дүнтэй байдаггүй. Тэгвэл хүүхдийн үзэж буй контентод хяналт тавих боломжтой болж байна. Учир нь, технологийн компаниуд  гэр доторх дижитал төхөөрөмж бүрийг хянах утасны программ зохион туршиж эхлээд байна. Тухайлбал, “Koala Safe” программ болон “Ikydz” төхөөрөмжийг нэрлэж болох юм. Эдгээр нь сүүлийн үед Европын орнуудад ихэд дэлгэрч байгаа бөгөөд “Wifi router”-тэй холбосноор утас, зөөврийн компьютер, таблет зэргээс хүүхдийнхээ юу үзэж байгааг хянах боломжтойгоос гадна зарим төрлийн контентыг үзэх боломжгүй болгож болгодог аж. Гэхдээ заавал олон янзын төхөөрөмж, программ ашиглалгүйгээр хүүхдийнхээ үзэж буй зүйлст хяналт тавих хэд хэдэн зөвлөмжийг мэргэжилтнүүд мөн онцолж байна.

Тухайлбал,

Хүүхдүүдтэйгээ  интернэтийн сөрөг нөлөөллийн талаар ярилцах

Хувийн мэдээллийнхээ талаар интернэт орчинд дэлгэж болохгүй, төлбөрийн карт, хувийн мэдээлэл, нууц код шаарддаг контент руу нэвтрэхгүй байх, баримт бичиг татаж авч болохгүй гэдгийг сайн хэлж ойлгуулж байх хэрэгтэй аж.

Хүүхдээ хувийн компьютер ашиглахыг нь бүү зөвшөөр

Хүүхдээ өөрийнхөө өрөөнд хувийн компьютер болон таблет ашиглахыг битгий зөвшөөрөөрэй. Хэдийгээр таблет, компьютер ашиглахыг хориглож болох ч ухаалаг утсанд хяналт тавина гэдэг амаргүй. Тиймээс шөнийн цагаар “Wifi”  төхөөрөмжөө унтраах нь хамгийн зөв шийдэл гэнэ шүү.

Интернэт түүхийг нь шалгаж байх

Хүүхдийнхээ утас, таблетаас нь ямар мэдээлэл голчлон үзэж байгааг нь шалгаж байх хэрэгтэй аж. Гэхдээ аль болох өөрт нь мэдэгдэлгүйгээр. Хэрэв таныг шалгаж байгааг мэдвэл, нэвтэрсэн сайтуудаа устгаж магадгүй юм.

children bad content-н зурган илэрц

 “Facebook”, “Instagram”, “Snapchat”, “MySpace” зэрэг нийгмийн сүлжээнд найзууд болох

Хүүхэдтэйгээ нийгмийн сүлжээнд найзууд болсноор тэднийг юу хийж байгааг нь харах боломжтой.

Товчлол, түгээмэл хэрэглэгддэг кодын талаар мэдээлэлтэй байх

Цахим орчинд өсвөр насныхан товчилсон үгээр хоорондоо харилцах, код болон нэр томьёо ашиглаж, ойлголцох тохиолдол түгээмэл  байдаг. Тиймээс эцэг эхчүүд сүүлийн үед өсвөр насныхан, залуусын дунд тренд болж буй товчилсон үг хэллэгийн талаар байнга судалж байх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөжээ.\

children bad content-н зурган илэрц

Цахим тоглоом тоглохыг хориглох

Зөвхөн хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид ч цахим тоглоом тоглодог. Цахим тоглоомоор дамжуулан хувийн мэдээлэлээ алдах, янз бүрийн хүмүүстэй найз болох магадлал өндөр байдаг учраас энэ төрлийн тоглоом тоглохыг хүүхдэдээ аль болох зөвшөөрөхгүй байх хэрэгтэй гэнэ.

Эх сурвалж:https://www.bbc.com/news/business-47853554

7 хоногт 7кг турах гайхалтай хоолны дэглэм

$
0
0

weight_650x400_61517546552Алимны дэглэм нь хамгийн амар болон бүтээмжтэй дэглэмүүдийн нэг нь юм аа. Дэглэмийн үргэлжлэх хугацаа нь 7 хоног байдаг. Энэхүү дэглэмийг барьснаар дунджаар 6-7 кг-аар турна. Энэ дэглэмийг эрүүл мэндийн байдлын улмаас зарим нэгэн дэглэм (жишээ нь кремлийн, шоколадны дэглэм) сахиж болохгүй хүмүүст зөвөлдөг юм.

Алимны дэглэмийн хоолны цэс:

  1. дэх өдөр: 1 кг алим
  2. дахь өдөр: 1,5 кг алим
  3. дахь өдөр: 2 кг алим
  4. дэх өдөр: 2 кг алим
  5. дахь өдөр: 1,5 кг алим
  6. дахь өдөр: 1,5 кг алим
  7. дахь өдөр: 1 кг алим

7 хоногийн туршид дан алим идэх маш хэцүү байдаг ч, үр дүн нь үнэхээр гайхалтай юм. Хэрэв та алиманд дуртай юм бол, энэ дэглэм танд тохирно. Алимнаас гадна ногоон цай болон хийжүүлээгүй цэвэр ус хязгааргүй ууж болно. Алимны хувьд гэвэл ямар ч хамаагүй алим идэж болно, жишээлбэл ногоон, улаан, мөн эсгэлэн эсвэл чихэрлэг алим гэх мэт. Алимнаас гадна дэглэмийн 5 дахь хоногоос эхлээд өдөрт бага зэрэг хар талх идэж болно.

“Бушхүүгийн үлгэр”-ийн лусын дагина

$
0
0

-622845018409992869_900_x_674

1979 онд есдүгээр ангийн жаахан охиныг гудамжаар алхаж явахад нь найруулагч П.Цогзол тааралдаад кинонд тоглох санал тавьжээ. Тухайн үед балмагдсан охин “Аав, ээжээсээ асууя” гэж хариулсан гэдэг. Энэ хүн бол “Бушхүүгийн үлгэр” киноны үзэсгэлэнт лусын дагина Ц.Сайнсанаа юм. 41 жилийн өмнө лусын дагинын дүрд тоглосон үзэсгэлэнт бүсгүй өдгөө ОХУ-д суугаа Элчин сайдын нарийн бичгээр ажиллаж байна.

Засгийн газрын мэдээ

Фитнессээр хичээллэх үед гаргадаг түгээмэл алдаанууд

$
0
0

11656

Сайн ус болон шингэн зүйл уух

Дасгал хийж байгаа үед их хэмжээгээр шингэнээ алддаг байна.Тиймээс дасгалын үеэр болон дараа ус болон шингэн зүйл хангалттай уухгүй бол шөрмөс татах, сульдах зэрэг муу үр дагаврууд үүсдэг байна.

Дасгал хийхийн өмнөх бие халаалт 

Дасгал хийхээс өмнө биеэ сайн халаахгүй бол бэртэж гэмтэх магадлал ихэсдэг бөгөөд мөн дасгал нь үр дүн муутай байдаг гэнэ. Хэт их амралт Зарим хүмүүс дасгал дундуур утсаар ярих, оролдох бусад сарниулах үйлдлээс болж дасгал хоорондын амралт урт болдог. Ингэснээр бие хөрдөг учраас үүнээс үүдэн бэртэл авж болзошгүй тул ахин халаах хэрэгтэй.

Тааруулан хийх

Өөрийн жин болон булчингийн массдаа тааруулж дасгал хийх нь илүү үр дүнтэй бөгөөд хэт их жингээр хийснээс нуруунд суулт өгөх, хүзүү хөших зэрэг сөрөг нөлөөтэй байна. Дасгал их хийснээр эрүүл булчинлаг болох биш сайн амрах болон хооллох нь үүнээс чухал асуудал юм. Ихэнх хүмүүс их жингээр хийснээр хурдан үр өгөөж өгнө гэж боддог нь эндүүрэл бөгөөд дээрх алдаанууд танд байвал яаралтай засах хэрэгтэй.

Дэлхийн хамгийн царайлаг залуугаар Роберт Паттинсон тодорчээ

$
0
0

5e3ba5fd766eb

ВАШИНГТОН. /CNN/. Дэлхийн хамгийн царайлаг бүсгүйгээр Америкийн загвар өмсөгч Белла Хадид өнгөрсөн онд тодорсон бол хамгийн царайлаг залуугаар Английн жүжигчин Роберт Паттинсон нэрлэгдсэн байна.

Их Британийн “Daily Mail” сонинд мэдээлснээр, Английн гоо сайхны мэс засалч, доктор Жулиан Де Сильвагийн гаргасан Гоо үзэсгэлэнгийн алтан харьцааны “шинжлэх ухаан”-д тулгуурлан Р.Паттинсоныг ийнхүү тодруулсан ажээ.

Энэхүү харьцааг Европын сэргэн мандалтын үеийн уран бүтээлчид, уран барималчдын нэртэй бүтээлүүддээ дүрсэлсэн хүний бие махбодын төгс хэмжүүрүүдэд үндэслэн гаргасан байна.

“Зарим хүнийг яагаад бусдаас илүү үзэсгэлэнтэй хэмээн үздэгийг тайлбарлах математикийн томьёо”-ны талаар Небраска муж улсын их сургуулийн профессор Кендра Шмид 2009 онд Опра Уинфригийн ярилцлагын шоунд оролцох үеэрээ ярьжээ. Уг харьцааг гаргахын тулд нүүрний хэмжүүрүүдийг авж үзэн тооцоолдог байна.

К.Шмидийн хэлснээр, төгс царайтай хүний чих болон хамрын хэмжээ ижил, нүдний хэмжээ болон нүд хоорондын зайн хэмжээ тус тус адилхан байх ёстой ажээ.

Р.Паттинсоны Гоо үзэсгэлэнгийн алтан харьцаа 92.15 хувь байжээ. Өдгөө 33 настай түүний нүд, хөмсөг, хамар, уруул, эрүү, нүүрний хэлбэр гоо үзэсгэлэнгийн төгс харьцаанд бусад жүжигчнийхээс илүү дөхсөн байна.

Английн жүжигчний араас Хенри Кавилл, Брэдли Купер, Брэд Питт, Жорж Клуни нар жагсжээ. Уг жагсаалтын эхний 10 байрт:

  1. Роберт Паттинсон (92.15%)
  2. Хенри Кавилл (91.64%)
  3. Брэдли Купер (91.08%)
  4. Брэд Питт (90.15%)
  5. Жорж Клуни (89.91%)
  6. Хью Жекман (89.64%)
  7. Дэвид Бекхэм (88.96%)
  8. Идрис Эльба (88.01%)
  9. Канье Уэст (87.94%)
  10. Райан Гослинг (87.48%) нар бичигджээ.
Монцамэ агентлаг

Амьдралд битгий яараарай бүсгүй минь…

$
0
0

fbe613585df1f9500cedd0413bc40b53

Алга дарам цаасан дээр нулимс асгаруулан бичсэн энэхүү захидлыг би хогийн савнаасаа олсон юм. Эмэгтэй хүн гэх нэр томъёо бардам зан гэгчийг үргэлж дотроо агуулж байдаг бол надад тэр зүйл нь байгаагүй эсвэл хэн нэгнийг хайрлах замын дунд гээгдсэн юм шиг байна. Бүхий л амьдралдаа хайж явсан тэр хүн нь гэнэт гараад ирсэн үүлэн дээрх өдрүүдийг эргэцүүлж суухдаа инээмсэглэж, тэгснээ тольруу бага зэрэгт хавдаж хөхөрсөн нүүрээ хараад захиагаа дахин уншиж энэ удаад түүний гараар биш үзэг барьж үгс нийлүүлсэн өөрийн гараар хогийн савруу чулуудаад чемоданаа чирэн гадагш гарлаа.

Амнаас минь урсаагүй үгс бичгээр очихдоо түүнд сонсогдоогүй бололтой. Магад танд ч сонин санагдахгүй биз. Гэхдээ л уншина бид өөрийн түүхээс илүү өрөөлийн муу муухайд чихээ сортолзуулан амаа билүүддэг араатан учраас та цааш нь уншина. Би түүнтэй учраад 4 жил болж байна. Төсөөлж байнуу? Эхний 2 жил аз жаргал гэж ийм юм байдаг юмуу гэмээр хүн болж төрсөндөө баярламаар энэ залууг олсондоо өөрийгөө ямагт азтайд тооцож, зүгээр л дүүлэн ниссэн. Өглөө бүр өндөг шарж зогсохдоо араас ирээд тэврэхийг нь хүлээж тэгэх бүрт нь амьдрал ямар амттайг гайхна. Яг ингээд л үргэлжлэх хэдэн арван жилийг төсөөлөхийн ч аргагүй сайхан байж. Гэвч Хүн шаналахаа мэдэхгүй дурладаг юм байналээ.

Анх тэр надруу фэйсбүүкээр бичсэн юм. Юу гэж бичсэнийг нь санахгүй ч түүнээс хойш өдөр бүр чатлаж уулзахаар ч болсон. Болзоо харин мартагдахын аргагүй сайхан болж, сар ч болоогүй хамт амьдарч өнөөдрийг үзсэн. Та нар намайг хямдхан, үнэ цэнэгүй гэж хэлж болно юу ч гэж бодож болно. Харин өөрийгөө өмөөрч хэлэх ганцхан зүйл бол би дурлаж үзээгүй байсан юм. Гэвч надруу хэн ч бичдэггүй байсан уу гэвэл үгүй. Би сургуульдаа олны анхаарлын төвд байдаг байсныг манай найзууд, эргэн тойрныхон маань гэрчилнэ. Надруу бичдэг миний хажууд суух гэж оролддог залууст би зүгээр л муухай хандаад холдуулчихдаг байсан. Яагаад ингэдэг байснаа ойлгохгүй юм. Магадгүй хүн бүрээс ямар нэг өө олж харан өөрийнхөө доторх төгс нэгнийг хайсан байж мэднэ. Харин яагаад бусдаас ялгарах юмгүй тэр залууд боломж олгосныг бурхан л мэдэх байх.

Аав ээж маань намайг бага байхад хоёр тийшээ болж тус тусдаа амьдрал зохиосон. Би ээжтэйгээ мөн ээжийг минь ёстой газар гишгүүлдэггүй сайн хойд аавтайгаа амьдардаг байсан юм. Намайг дагавар гэж нэг ч удаа бодож үзээгүй тэр хүнийг л би аавыгаа гэж бодож явдаг учир нь миний төрсөн эцэг намайг дурсаж хайж сураглаж яваагүйгээр барахгүй 4н настайдаа нурууг нь хараад хоцорсноос хойш тэр хүнийг гэх ганц ч зүйл ой тоонд үлдээгүй билээ. Би ээжийнхээ өмнөөс туйлын их баярладаг. Ээж минь хамгийн зөв шийдвэрийг хийсэн. Заримдаа салалт гэдэг хэцүү буруу шийдвэр байх боловч заримдаа төсөөлж ч байгаагүй шинэ аз жаргалыг авч ирдэг гэлтэй. Явмаар байгааг нь явуулж өөрөө явмаар байгаа бол явж сурах нь амьдралын хамгийн энгийн хэрнээ хамгийн хэцүү шийдвэр. Би одоо үүнийг бичиж байхдаа маш тайван байна. Тэгээд л та нарт бүхнээ яриад суумаар санагдсан учраас, хэн нэгэн хөөрхөн охин миний алдааг битгий давтаасай гэсэндээ үүнийг бичиж сууна.

Ахин дурлалынхаа сэдэв рүү орцгооё. Бид 2 бие биенээ үнэхээр жинхэнэ утгаараа хайрлаж байв. Үгүээ ядаж л би тэгж боддог юм. Тэр намайг инээлгэхийн төлөө тэнэг тэнэг царай гаргаж, хөгжилтэй түүх зохиож яриад л заримдаа миний хацар өвддөг байсан. Жаргалтай сонсогдож байгаа биз? Би анзаараагүй ч нэг л зүйл болохгүй болсныг 2 дахь жилийн ойн дээрээ гадарласан юм. Өдрөөс өдөрт нэг л хөндий болж өглөөд гал тогоонд юм идэх гэж л орж ирдэг болж, оройдоо хамт кино үздэг байсан бол нойлд их цагийг өнгөрөөж, утсандаа бүх анхаарлаа шилжүүлээд байгаа нь надад мэдрэгдсэн ч хэрүүл хийх дургүй болохоороо аль болох өөр зүйл бодож эдгээр өөрчлөлтүүдийг нь хараагүй мэдээгүй юм шиг өнгөрөөж байлаа. Нэг удаа унтаж байхад нь утсыг нь аваад хартал кодоо сольчихсон байх юм. Даанч дээ чи минь надаас ингээд л юмаа нуудаг болчих гэж. Маргааш нь өглөөний цайгаа уунгаа утсыг нь бариад кодоо сольчихсон юмуу гэсэнд чимээгүй л ммхм гэж байна хэлдээ гэсэн чинь чи одоо яах гээд байгаа юм? Хувийн орон зайруу халдлаа нтр гээд гэнэт хашгичаад эхлэв. Би үнэндээ юу ч ойлгосонгүй. Сарын өмнө л би түүний бүх зүйлийг мэддэг байлаа. Гэхдээ тэр үед миний мэддэгээс тэс өөр хүн надруу хашгичиж байсныг санаж байна. Тэгээд л уурандаа гараад явчихлаа. Уг нь тэр өдөр бид 2 аавынд очих гэж байсан юм. Би яах учраа олж ядан компьютер дээр хадгалагдсан байсан фэйсбүүкрүү нь орж үзлээ. Миний таних тэр бүсгүйтэй харьцсан байх юм. Тэр эмэгтэй бол түүний минь анхны хайр. Гадаадад олон жил суралцсан болохоор хол зайг давж чадахгүй 2 тийш болсон тухайгаа надад анх танилцахдаа хэлж байсан түүнээс өөр эмэгтэй амьдралд нь байгаагүй болохоор түүндээ их хайртай байснаа ч хэлсэн. Гэтэл тэр нь эргээд иржээ. Түүгээр ч үл барам уулзалдсаныг нь ч мэдлээ. Энд үед л жинхэнэ бодит байдал намайг алгадаад авсан. Өөрөөсөө ч илүү мэднэ гэж бодож байсан хүн минь төсөөлж ч байгаагүй зүйлүүд хийгээд явсныг би анзаараачгүй болохоор өөрийгөө л буруутгаж байв. Гэхдээ маш их гомдсон тэгээд уйлаад ч нэмэргүйг ойлгож бодит байдалтай нүүр тулах гэж хичээв. Хэдхэн цагийн дараа ээж залгаад ирнэ гэсэн яагаав гэхэд нь гэнэт ажлаас дуудаад гээд л худлаа ярьж гарлаа. Би яагаад ээждээ шууд хэлчихээгүйгээ мэдэх юм алга. Орой нар жаргахыг хараад цонхон дээрээ зогсож байтал түлхүүр шажгинах чимээ гарч тэр цэцэг барьсаар орж ирлээ. Үнсээд л өглөө уурласандаа гэмшиж байна гэдгээ ч хэлж киноны 2 тасалбар гартаа барин сэгсэрч хуурамч хэр нь нөгөө л сайхан инээмсэглэлээрээ намайг аргадаж дөнгөлөө. Би бүхнийг баллаж түүнрүү орилох тэнэг эмэгтэй биш гэж тухайн үедээ бодож цагийг хамтдаа түүний хүссэнээр өнгөрүүлэв. Одоо бодоход тэр л буруу шийдвэр байсан юм шиг. Тэр үйлдлийг хийгээгүйгээс болж бүхэл бүтэн 2 жил дотоод тамдаа тарчлан өнгөрөөсөн. Харин хөөрхий тэр залуу намайг юу олж мэдсэнийг анзаараагүй юм. Хосууд бие биенээ дэндүү сайн мэддэг гэж боддог ч үнэндээ өөрсдийгөө ч бүрэн мэддэггүйд асуудал байдаг юм билээ.

Анхны хайраа мартаж чадаагүй түүнд буруу өгч чадсангүй. Анх удаа дурласан өөртөө ч буруу өгч чадсангүй. Чухам хэнд ч буруу байхгүй. Сэтгэл гэдэг хүний хүссэнээр удирдаж болдог зүйл ч биш. За тэгээд мэдээгүй юм шиг яваад л байлаа. Тэд ч болзоцгоож би ч цонхоо харуулдсаар тэр минь намайг үнэхээр мэдээгүй гэж бодон яваад байсанд инээд ч хүрэх шиг. Чатаа устгалаа гээд яах ч билээ түүнийг гэсэн сэтгэлээ устгаж болох биш. Хэд хэд томоохон муудалцаад авлаа. Та нар гайхаж байгаа байх яагаад хуураад байгааг нь мэдсээр байж салж чадахгүй байгаа юм бэ гээд өөрөө дурлахаараа ойлгоноо тэр хүнгүйгээр цаашаа төсөөлж ч чадахгүй байсын. Болъё гэж бодоод үгээ бэлдээд сууж байхад орж ирээд тэврээд хэвтэнгээ ирээдүйгээ ярьж байгаа түүнийг би түлхэж чадахгүй за тэр эмэгтэйгээсээ больсон байлгүй дээ гэж бодон тэврүүлээд мэгшинэ. Сэтгэл нь өөр зүгт байгаа хүнийг хүлээх хамгийн хэцүү хормууд үргэлжилсээр. Тэр хооронд өөрийгөө ч өөрчилж үзэв. Хамгийн гоё даашинзаа өмсөн өмнө нь эргэлдэхэд утаснаасаа нүдээ салгаагүй хэр нь хөөрхөн байна гэх худал үг шүднийхээ завсар сийгүүлнэ. Чихээр минь орж зүрхээр минь шуурч байлаа. Тэдний харилцааг мэдэн будилж жил явсны дараа би жирэмсэн боллоо. Нойлын суултуур дээр сууж байхдаа тэр 2 зураасыг нүдээ томруулж нэг, онийж нэг харлаа. Буржгар үсээ хойш нь гараараа самнаад нүүрээ таглан удаан уйллаа. Энэ хоёр зураас намайг, бидний хайрыг аврах юм шиг санаж догдлон байж хүлээлээ. Тэр ирсэнгүй. Харин “өнөөдөр ажил ихтэй байна эндээ хонох байх гэсэн” зурвас л ирлээ. Уртаар санаа алдахад цээжин тушаа нэг юм хөндүүрлэн зурж хацрыг зүсэн нулимс урслаа. Маргааш орой нь би үнэхээр тэссэнгүй. Уйлж дуулаад дотроо байсан бүхнээ орилж, хашгирч, бүх мэдрэмжээ илэрхийллээ. Хариуд нь яасан гэж санана. Уйлах үед минь нулимс арчдаг байсан тэр гар нүүрэн дундуур минь хүчтэй буулаа. Цочсондоо бас их өвдөлтийг даасангүй шууд л уначихлаа. Түүнээс одоо бүр ийм авир гарна чинээ төсөөлж ч яваагүй тул цочирдлоо. Жирэмсэн гэдгээ ч хэллээ. Тэр сонсоод үнэхээр балмагдаж доош суун намайг тэврэн уйлж уучлал гуйлаа. Би хичнээн удаан хууртахаа мэдэхгүй ч хүүхдээ төрсний дараа өөр болох байх гэж найдан хүлээлээ. Харин тэр цохилт нь шөнө бүр зүүдлэгдэж хөлрөн сэрэх бүрт хажууд минь тайван унтаж байгаа түүнийг хараад заримдаа өрөвдөж заримдаа зэвүү хүрч байлаа. Тэд ч хэсэгтээ харьцахаа больсон юм. Амьдрал дахиад л аятайхан үргэлжилсээр. Хамтдаа эмнэлэг явж, хүүхдийн дэлгүүрээр орон гадуур хооллож буцаад нөгөө сайхан цагруугаа буцчихсан юм шиг. Гэхдээ би түүнийг хүчлээд байгааг мэдэрсээр л байв. Яаж ч хичээгээд болиулж чаддаггүй тийм хүчтэй хайрыг би тэр хоёроос бас өөрөөсөө олж харсан. Намайг 6н сартай жирэмсэн байхад тэр хоёр манай гэрт байж байгаад баригдлаа. Орой нь бас бөөн хэрүүл би л буруугаар ойлгосон юм байх. Дахиад л өөд өөдөөсөө чанга чанга орилж өөрсдийнхөө зөв гэдгийг батлах гэж дайрцгаалаа. Энэ удаад би түүнийг алгадчихав. Тэр маш их уурлан намайг цохиж цохилтууд нь чангарсаар би ухаан алдан эмнэлэгт сэрлээ.

Аврал гэж бодон бодон тээж байсан сахиусан тэнгэр минь намайг орхин оджээ. Түүнийг бүтээсэн эцгийнхээ гараар эхийнхээ хэвлээс хагацан үүрд байхгүй болчихож. Тэгээд л надад итгэл найдвар хумсын толион чинээ ч үлдсэнгүй. Би түүнийг тэр намайг таниагүй байжээ. Би гэртээ харьсан хойноо зүгээр л амьд үхтэл болон хувирлаа. Төгсөх курс байсан ч хичээлдээ явалгүй жилийн чөлөө авч, ээждээ ч хаалга тайлж өгөхөө болив. Тэр үргэлж дэргэд минь байж тэгэхдээ хязгааргүй ихээр гэмшивч би аль хэдийн өөрийгөө алдчихсан байсан тул бид дэмий л хурц гэрлийн дор өөр өөрийн харанхуйд амьдарна. Ингэж удаан явж чадахгүй ч бие биенээ чөлөөлөхгүй байсан харилцааг түүний сүүлийн гарны хүчинд захирагдсан миний царай дуусгаж өгөв. Эхлээд цохиход нь айж балмагдан уучлал гуйгаад ирэхэд нь дахиад ингэхгүй дээ гэж өөртөө итгүүлж сүүлдээ дүчирчихэв. Сонин юмаа хэд цохиулаад л хаширдаггүй байсан гэхээр. Өнөөдөр миний төрсөн өдөр. Одоо Улаанбаатар хотод 23 цаг болж байна. Өглөө аваад гарсан чемодан, дахин эхлэх итгэл хоёроо өвөрлөн ээжрүүгээ явж байна. Намайг уучлаарай дэндүү эрт, таньж ч амжаагүй залуудаа бүхнээ зориулж эрэмдэглэгдсэн хойноо эхрүүгээ тэмүүлж байгаад. Гэхдээ би хайрласандаа харамсахгүй ээ. Дахиад ч хайрлах байх гэхдээ дараагийн удаад илүү болгоомжтойгоор. Надад хэлэх ганцхан үг байна. Битгий яараарай. Тавьж явуулж өөрөө явж сураарай. Дараагийн шинэ түүхээр дахин холбогдоно гэдгийг мэдэж байна. Би зүгээр л амьд байгаадаа баярлаж байна.

Амьдрал баялаг шүү) Хайрла гэхдээ хэмжээтэй..,


Урт наслах талаар нэрт доктор Дэвид Агусын нууц: Холигч, шахмал аминдэмээс татгалз

$
0
0

ddl1k

Хавдрын нэртэй эмч, өвчин зовлонгүй урт наслах тухай олон ховор номын зохиогч тэрээр саяхан болж өнгөрсөн “Эрүүл Москва” ассамблейд лекц уншжээ.

Докторын тухай товч баримт

Доктор Дэвид Агус, 55 настай, Өмнөд Калифорнийн их сургуулийн дэргэдэх Анагаах ухааны сургуулийн анагаах ухааны болон технологийн профессор. Калифорни дахь Вестсайдын хорт хавдрын төв болон хэрэглээний молекулын анагаах ухааны төвийн удирдагч. Олон шагналын, түүний дотор Хорт хавдрын америкийн нийгэмлэгийн шилдэг анагаахын судалгааны болон Цусны хорт хавдрын олон улсын нийгэмлэгийн шинжлэх ухаанд оруулсан дэвшлийн шагналыг хүртэж байсан. Калифорнид эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.

-Марк Твены хэлсэнчлэн эрүүл мэндээ хамгаалах цорын ганц арга бол дургүй зүйлээ идэж, ууж, хийж үйлдэх юм шүү дээ хэмээн доктор Дэвид Агус инээмсэглэв.

-Одоо “эрүүл мэнд”, эрүүл аж төрөх ёс хэмээх үг, хэллэгээс олон хүн залхаж, заримынх нь бараг дургүй хүрдэг болсон байх. Уйтгартай, хязгаарлаж хориглосон, дургүй хүргэх зүйл хэмээн төсөөлөгддөг биз ээ.

Үнэн хэрэгтээ бүх зүйл тийм ч хэцүү бэрх зүйл биш хэмээн профессор нотолж байна. Эрдэм шинжилгээний ул суурьтай судалгааны баримтуудыг ажиглаж судлангаа тэрээр өвдөж шаналахгүйгээр урт удаан наслах зөвлөмжийн дараалал үйлджээ. Эдгээр зөвлөмжийн заримыг дагаж мөрдөхөд төвөггүй, харин ч тааламжтай (тухайлбал, үдшээр дарс хүртэх) байх биз. Заримыг нь харин дагаж мөрдөхөд өөрийгөө шахаж, хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. “Ийм тохиолдолд үүнийг өөр хэн нэгэнд зориулж биш, харин өөрийнхөө дуртай зүйлээ хийж байна хэмээн ухаарах явдал чухал. Жишээлбэл, би хувьдаа урт наслах, үр хүүхдээ, дараа нь ач, зээ нартайгаа тоглохын тулд эрүүл мэндээ хадгалж хамгаалахыг хүсч байна” гэж боддог хэмээн Дэвид Агус өгүүлэв. Товчхондоо, идэвхтэй урт наслах дүрэм, журмыг дагаж мөрдөх урам зоригийг өөртөө төрүүлэхүйц зорилгоо тодорхойлох явдал маш чухал шүү.

Өдөржин хөдөлгөөнгүй байвал хайрцаг тамхи татсантай адил

Дэвид Агус чөлөөт цагаараа морь унадаг.

Биеийн дасгал хөдөлгөөн амьдралыг уртасгадаг гэдэг бол маргаангүй үнэн хэмээн доктор Агус онцлов. Амьдралын суугаа хэв маяг зүрх – судасны өвчнөөр өвдөх, хар залуугаараа насан өөд болох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мөн хорт хавдар газар авах эрсдэл ихэсдэг болохыг нотолсон. “Зургаан цаг хөдөлгөөнгүй суувал нэг хайрцаг янжуур татсантай тэнцэхүйц хор хөнөөлтэй” хэмээн эмч батлан хэлэв.

Сайн мэдээ: өчүүхэн бага ч гэсэн гэр орондоо хийсэн биеийн ачаалалтай ажил нас уртасгадаг. Өөрийнх нь хэлснээр Дэвид цахим шуудангаа шалгахаар удаан алхдаг байхын тулд компьютерээ зориуд өрөөнийхөө мухарт тавьдаг гэнэ. Гэр орны ажил хийх, ажилдаа явган явах (ядахдаа автобусны хоёр буудал хэртэй), цахилгааны шатаар бус шатаар өгсөж уруудах нь урт наслахад тус нэмэртэй.

САНАМЖ

Та хэрвээ өглөөгүүр биеийн тамирын дасгал хийдэг эсвэл долоо хоногт хоёроос доошгүй удаа фитнесс зааланд хөлс гаргадаг бол хамгийн сайн хувилбар бас биш хэмээн шинжээч сануулж байна. Ажлын цаг дууссаны дараа биеийн идэвхжилийг жигд байлгах явдал маш чухал. Энэ бол салхинд алхах, эсвэл гэр орондоо хүнд хүчир биш ажил амжуулах.

“Өөрийгөө хяна”

Даралт, пульс, цусан дахь глюкозын (саахарын) болон холестерины хэмжээ энэ бүхэн тогтмол хэмжиж, хянаж байх ёстой үзүүлэлтүүд гэдгийг профессор Агус зөвлөсөн. Тэгэхдээ тухайн хүний нас, биеийн байдал, эмчийн зөвлөгөөнөөс хамаардаг тул ямар давтамжтай байхыг доктор тодруулж хэлсэнгүй. Хэрвээ та архаг хууч өвчингүй (цусны даралт ихсэх, чихрийн шижин г.м.) бол эрүүл мэндийн даатгалаар урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байхыг Оросын шинжээчид зөвлөж байна.

Эмчлэгч эмч таны эрүүл мэндийн байдлын динамик явцыг харж ажиглах зорилгоор дээр дурдсан үзүүлэлтийг хэмжсэн тэмдэглэлээ заавал хадгалж байхыг Дэвид Агус тайлбарлав. Орчин үеийн технологи ашиглан цахим хэлбэрээр хадгалбал хэрэгтэй үед шууд төвөггүй үзэж харах боломжтой.

Зөв хоол

Профессор бусад эмчийн адил хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон түргэн хоолны эсрэг үзэл бодолтон аж. Үүгээр ч зогсохгүй “Хэт гүн боловсруулсан бүтээгдэхүүнээс ч мөн татгалзахыг” шинжээч зөвлөж байна. Энэ нь удаан хугацаагаар шарсан, чанасан, жигнэсэн бүтээгдэхүүнээр хязгаарлагдахгүй юм байна. Шинэхэн шахсан жимсний шүүсэнд танд хэрэгтэй үнэт эсийг үгүй болгож, харин амархан шингэх нүүрс ус, саахар л үлддэг. Холигч, бутлагчаар жижиглэсэн хүнсний бүтээгдэхүүнийг ч организм мөн ялгаагүй харьцангуй хурдан, бас амархан шингээдэг. Хоол боловсруулахад зарцуулах эрчим хүч багасаж (илүүдэл илчлэг хадгалагдана гэсэн үг), цусан дахь глюкозын (саахарын) төвшин улам хурдан дээшилнэ.

Өглөө, өдөр, оройн хоолны хооронд хөнгөн цайлж, юм идэхээс татгалзахыг доктор Агус зөвлөж байна. Өдөрт гурав хооллоно. Байнга идэх дуртай хүмүүсийн хувьд чихрийн шижин газар авах эрсдэл нэмэгдэнэ хэмээн профессор анхааруулж байна. “КП”-гээс явуулсан санал асуулгад оролцсон хоол боловсруулах замын эмч (эндокринолог), чихрийн шижин судлаач нар ч үүнийг мөн нотолжээ. Гэхдээ онцгой тохиолдол бас бий. Хоол боловсруулах эрхтэний тодорхой өвчний үед мэргэжлийн эмч бага багаар хооллохыг зааж зөвлөж болно. Тийм зөвлөгөөг гарцаагүй дагаж мөрдөх ёстой.

ДАШРАМД ӨГҮҮЛЭХЭД

Орчин үеийн хүнсний ногоо, жимсэнд аминдэм хангалттай бий

Орчин үеийн хүнсний ногоо, жимсийг хоол хүнсэнд хэрэглэхийг та юу гэж үзэж байна вэ? Тэдгээрийг гол төлөв хүлэмжинд янз бүрийн химийн бодис ашиглан ургуулж, нарны гэрэл ч бараг үзүүлдэггүй гэсэн асуултыг лекцэнд суусан оролцогчид профессор Агусаас асуув. “Супермаркетын хүнсний ногоо, жимсээр хооллож байгаа хүмүүсээс аминдэмийн дутагдал илрээгүй. Тиймээс өөртөө шаардлагатай хэм хэмжээг авч байгаа, санаа зоволтгүй” хэмээн доктор тайвшруулсан. Харин биологийн нэмэлт бүтээгдэхүүн байдлаар зохиомлоор нийлэгжүүлсэн аминдэмийг хэрэглэхгүй байх нь зөв. Тэгээд ч биологийн идэвхжүүлсэн нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглээд сайн үр дүнд хүрсэн талаар хийсэн бодитой сайн судалгаа алга байна.

Ер нь шинжлэх ухааны үүднээс нотлогдсон урт наслахад үр ашигтай зөвхөн нэг төрлийн хоол бий. Энэ бол газрын дундад тэнгис орчмын хоол хүнс хэмээн Дэвид Агус онцлов. Гол бүрдлийг нь сануулахад загас, хүнсний ногоо, оливын тос, бүхэл үрийн гурил. Хэрэглэх махны оновчтой хэмжээ долоо хоногт 2-3 удаа 200-250 гр. стейк хэмээн профессор тодруулж хэлэв.

Оройн хоолыг дарстай хамт

Алкоголийн эрүүл мэндэд харьцангуй аюулгүй хэмжээг долоо хоногт зургаан хундага дарс хэмээн үзэж болох тухай сүүлийн үеийн эрдэм шинжилгээний судалгааны баримтууд өгүүлж байна (эмнэлгийн хориглосон заалт байхгүй бол). Доктор Агус зөвхөн оройн хоолон дээр дарс хэрэглэхийг зөвлөж байна.

-Хэргийн учир нь алкоголь гол төлөв тайвшруулах үйлчилгээтэй. Энэ нь өдөржин ажилласан таныг хурдан унтахад нэмэртэй. Гэхдээ хэтрүүлж огт болохгүй. Яагаад гэвэл тайвшруулах үеийн дараа буцаад “сэргээх” гармон болох адреналин ялгардаг. Таны зорилт бол хэмжээг тааруулж уух. Миний хувьд жишээлбэл, дунджаар 1.5 хундага. Хэтрүүлж хэрэглэхгүй бол тайвшруулах үйлчилгээний дараагийн сэргээх үе харьцангуй нам жим өнгөрч шөнө дунд таныг сэрээхгүй хэмээн профессор өгүүлэв.

Гэхдээ Оросын эмч нар түүнээс өөр үзэл бодолтой байдаг юм байна. “Оройн цагаар хэрэглэсэн алкоголь ямар ч тохиолдолд нойр алдуулна. Ялангуяа, организм сэргэлт авахад илүү хэрэгтэй гүн нойрсох үеийг алдуулдаг” хэмээн Москвагийн их сургуулийн нойрны эрүүл мэндийн төвийн удирдагч, нойр судлаач Александр Калинкин өгүүлэв. “Алкоголийн ашигтай хэмжээ гэж байдаггүй. Тиймээс түүнийг аль болох хэрэглэхгүй байх нь зөв” хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн яамны зүрх судлалын ерөнхий мэргэжилтэн, профессор Сергей Бойцов зөвлөв.

САНАЖ ЯВААРАЙ

Профессор юу зөвлөв

-Өдрийн дэглэмийг тогтвортой сахиж мөрдөх явдал маш чухал. Юуны өмнө тогтсон нэг цагт өглөө, өдөр, оройн хоол идэж, унтаж амрах хэрэгтэй.

– Ханиаднаас сэргийлэх тарилга заавал хийлгэж бай.

– Тамхинаас татгалз, таны амьдралыг 100 хувь богиносгож, амьдралын чанарыг муутгаж, эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэдэг. Цахим тамхийг ч бүү тат. Ердийн тамхинаас ч аюултай гэдэг нь бүх л талаар харагдаж байна.

– Амрах, тайван байх, алжаал тайлахад зориуд цаг гаргаж бай.

– Таныг шаналгасан аливаа үрэвслийг эмчил. Үрэвсэл бол зүрх судасны өвчин, хорт хавдар, эрт хөгшрөлд хүргэдэг болох нь нотлогдсон учраас газар авахуулж огт болохгүй.

 Эх сурвалж: KP.RU

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.Ариунаа: Тайван орчинд зургаа зурах дуртай

$
0
0

olloo_mn_1581558086_ariu

Нийтэд нэг их танил бус сонсогдох “Алтан хаан” галлерейг зорилоо. Учир нь тус галлерейд бяцхан хатагтай Д.Ариунаагийн “Ариунаагийн гайхамшигт ертөнц” уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгджээ. Нэгэн найзынхаа санал болгосноор  Д.Ариунаагийн уран бүтээлийн үзэсгэлэнг ийн зорьсон хэрэг.

…“Алтан хаан” галерейд Монгол ахуй бүрджээ. Арьсан цүнх сэлтийг үүднээсээ эхлэн өрсөн галлерейн төв хэсгээс цааш “Ариунаагийн гайхамшигт ертөнц” үргэлжилнэ. Гэгээлэг амар амгаланг голчлон дүрсэлсэн зургууд бол Д.Ариунаа хэмээх шинэхэн танилын маань бүтээлүүд…

Түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Долгормаагийн Ариунаа гэдэг. Би арван жилээ “Монгени” цогцолбор сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд СУИС-ын Монгол зургийн ангид урилгаар элсэн орсон. Одоо хоёрдугаар курст сурдаг.

-Хэзээнээс зурж эхэлсэн бэ?

-Багаасаа л зурах дуртай байсан. Тийм учраас манай гэрийнхэн намайг “Монгени” сургуулийн зургийн ангид оруулсан.  Есдүгээр ангиасаа Монгол зургаар дагнан зурж эхэлсэн. Миний хүсэл сонирхлыг сонсож, зураг зурахад дэмжсэн эмээ өвөөдөө баярладаг. Мөн намайг чиглүүлж өгсөн Оюун-Эрдэнэ багшдаа баярлаж явдаг. Миний хувьд зургаа зурах л хамгийн сайхан мөч байдаг. Өөрт төрсөн сэтгэгдлээ зургандаа буулгана гэдэг гоё мэдрэмж. Би кино үзэж, дуу сонссоны дараа сэтгэгдлээ зургандаа буулгадаг. Тайван орчинд зургаа зурах дуртай.

-”Ариунаагийн гайхамшигт ертөнц” анхны бие даасан үзэсгэлэн үү?

-Энэ удаагийн “Ариунаагийн гайхамшигт ертөнц” үзэсгэлэн маань миний бие дааж гаргаж байгаа хоёр дахь үзэсгэлэн.  Үзэсгэлэнг маань гаргаж өгч байгаа “Алтан хаан” галлерейгийн менежер Төгөлдөр, маркетингийн зөвлөх Лхамсүрэн, захирал Didier Boissiere нартаа баярлалаа.

Уран бүтээлийн цаашдын зорилгоосоо хуваалцаач?

-Сургуулиа төгсөөд өөрийн гэсэн арга барил, хэв маягтай болчих байх. Одоогоор бол сургалтынх болохоор багш нарынхаа зааж байгааг илүү сайн сурч авахыг хичээж байна.
-Танилцуулга дээрээ гадаад дотоодын маш олон зургийн уралдаанд амжилт үзүүлсэн тухай бичжээ. Хамгийн сүүлд ямар уралдаанд оролцов? 
-Хамгийн сүүлд Малайзын Ерөнхий сайдын 93 насны ойд зориулсан хөргийг нь зурах тэмцээнд оролцоод тэргүүн байр эзэлсэн. Мөн Малайзад суралцах эрх авсан ч түр хойшлуулаад байна. Одоогоор СУИС-д гэрээгээр сурч байгаа болохоор сургуулиа орхиод явж байсан. Үүнээс өмнө Хонконг зургийн уралдаанд орж тусгай байр эзэлсэн.
Анх  2014 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхдийн ертөнц гар зургийн уралдаанд дэд байр эзэлж байсан. Үүний дараа жил Төрийн ордонд багштайгаа хамт “Бодь модны чимээ” үзэсгэлэн гаргасан. Мөн  Оросын холбооны Улан-Удэ хотод үзэсгэлэн гаргасан. 2015 онд Засгийн газрын агентлагийн Монгол улсын шилдэг сурагч алтан медаль хүртэж байсан.  2016 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхдийн ертөнц гар зургийн уралдаанд тэргүүн байр эзлэн Урчуудын Эвлэлийн Хорооны авьяас алтан медиалиар, Нийслэлийн шилдэг сурагчаар шалгарч мөн алтан медиалиар шагнуулсан.  2017 онд Нийслэлийн шилдэг хүүхдээр шалгарч Япон улсад уригдан аялсан. Ингээд 2018 онд  ”Мөрөөдлийн ертөнц” сэдэвт Монгол зургийн үзэсгэлэн бие даан гаргаж байсан.
Бидний яриа түүний бүтээлүүдийн тухай үргэлжиллээ.

Би “Дэгжин бүсгүй”, “Намар” гэж нэрлэсэн хоёр зургаа онцолмоор байна. Зургандаа эмэгтэй хүн, амьтан хоёрыг оруулахыг хүсдэг.  “Намар” гээд энэ зураг маань намрын ойн өглөөний дүр зураг.

Хүмүүс ихэвчлэн нохой муур гээд тэжээвэр амьтдыг илүү их хайрладаг. Тэдгээрийг хайрлаж байгааг буруу гэж хэлээгүй л дээ. Гэхдээ бусад амьтдыг хайрлаасай гэдэг үүднээс энэ зургийг зурсан. Хүйтэн цустай, хүмүүсийн нэг их анхаарч тоодоггүй  гүрвэлийг энэ эмэгтэй хайрлан, энхрийлж байгаагаар үзүүлсэн.  

О.Онон
Оллоо.мн

Жүжигчин З.Ононгийн 30 кг турсан нууц

$
0
0
712-1581555070IMG_9097
Дуучин нөхөр П.Идэржавхлангаа даган зохиолын дууны ертөнц рүү зам салсан жүжигчин З.Онон кино урлагийн карьертаа эргэн иржээ. Хэдийгээр Х-ТҮЦ продакшнаар овоглодог ч нөхөртэйгөө хамтран дуу дуулах болсноор түүний жүжигчний карьер тасалдсан гэхэд болно.
Тэдний дуулсан “Чи бидэн хоёр” дуу нь олны хандалтыг ихээхэн авч, youtube хуудсанд 4.4 сая үзэлттэй болсон нь зарим зохиолын дуучдыг ажилгүй болгосон гэхэд хилсдэхгүй. Ийнхүү жүжигчний мэргэжлээсээ багагүй хугацаанд завсардсан жүжигчин З.Онон саяхан гоолиг сайхан хүүхэн болсон нууцаа дэлгэжээ.
Тэрбээр бага охиноо гарган 80 килограмм хүртэл таргалсан ч Боловсрол телевизийн “Бүтэн амьдрал” олон ангит кинонд гол дүрд тоглох санал авчээ. Гэхдээ тус кинонд тоглохын тулд турах даалгавар авсан байна. Ийнхүү хүссэн дүрдээ тоглохын тулд дасгал хөдөлгөөн хийж, дэглэм барин 30 килограмм турж чадсандаа сэтгэл өндөр байгаа гэнэ шүү. Түүний ингэж турахад нөхрийн халамж ч дэм болсон нь гарцаагүй.

Анна Курникова, Энрике Иглесиас нар гурав дахь хүүхдээ өлгийдлөө

$
0
0

Цагтаа дэлхийн тэргүүн теннисчин явсан 38 настай,орос бүсгүй Анна Курникова,44 настай, дуучин испани залуу Энрике Иглесиас нар саяхан гурав дахь хүүхдээ өлгийдөн авчээ.Энэ тухай  дуучны ах Хулио Чилийн ADN радиод өгсөн ярилцлаганд дурдсан ба “Дүү маань гурван хүүхэдтэй боллоо.Тэр маш аз жаргалтай байгаа”гэсэн аж.

Image result for Анна Курникова,Энрике Иглесиас

 Image result for Анна Курникова,Энрике Иглесиас

Хамтдаа амьдарсаар 18 жил болж буй Анна,Энрике хоёр 2017 оны 12-р сарын 16-нд ихэр хүү,охины аав,ээж болцгоосон билээ.

Image result for Анна Курникова,Энрике Иглесиас

Өдгөө гурван хүүхэдтэйгээ Майамид аж төрж байгаа алдарт хос 2001 онд”Escape”дууны клипний зураг авалтын үеэр танилцсан юм.

“Сургууль 2020” кино тун удахгүй

$
0
0

5-175316-746529116БНСУ-ын хамгийн алдартай цувралуудын нэг болох “School” цуврал нь 1999 оноос эхлэн үзэгчдийн хүртээл болсон билээ. Бидний сайн мэдэх, алдартай жүжигчид уг кинонд тоглож жүжигчний гараагаа эхлүүлж байсан түүхтэй. Нэг хэсэг олон нийтийг шуугиулаад амжсан “Goblin” цувралын Lee Dongwook, Gong Yoo, Yook Sungjae нар ч мөн энэхүү цувралд тоглож байсан аж.

Нэн ялангуяа 2013, 2015, 2017 бүлгүүд нь Монголчуудын дунд ихээхэн алдартай бөгөөд бид жил бүр уг цувралын дараагийн бүлгийг хүлээж суудаг болсон нь үнэн.

Ийнхүү бидний хүлээлт дуусч, “School 2020″ цуврал энэ оны наймдугаар сараас эхлэн үзэгчдийн хүртээл болохоор болсон талаар KBC сувгийн хамт олон мэдээллээ. Гол дүрүүдэд X1 хамтлагийн гишүүн асан Kim Yohan болон бидний сэтгэлд “Dream High” киноны бяцхан охины дүрээр хоногшсон Ahn Seo-Hyun нар тоглохоор болжээ.

Эх сурвалж: All Kpop

Viewing all 18678 articles
Browse latest View live