Quantcast
Channel: Miss.mn
Viewing all 18678 articles
Browse latest View live

Тренд болж буй даашинзнуудаас танилцуулья

$
0
0

46994081_1064359273723662_1868729365567635456_n-556x570Шинэ жил дөхчихлөө. 12 дугаар сар гараад л байгууллага, аж ахуйн нэгжүүдийн шинэ жилийн баярын арга хэмжээнүүд болж эхэлнэ. Харин бүсгүй та энэ шинэ жилийн баяраар ямар даашинз өмсөх вэ. Сонголтоо хийж амжсан уу. Тэгвэл энэ жилийн тренд болж байгаа даашинзнуудаас танилцуулья. Сонголтоо хийхэд танд эдгээр зурагнууд бага ч болов тус болно гэж найдаж байна. Бүсгүй та энэ шинэ жилийн хамгийн үзэсгэлэнтэй, хараа булаам нэгэн байна гэдэгт итгэж байна. Амжилт хүсье.

        


Фото:“Солирын од” киноны гол дүрийн жүжигчин Жерри Ян

$
0
0

2015CL-347-1“Солирын од” киноны гол дүрд тоглосон жүжигчин Жерри Яныг энэ удаагийнхаа фото мэдээ буланд танилцуулж байна.

“Солирын од” буюу Тайваны F4 кино нь 2001 онд үзэгчдийн хүртээл болж Азийн шилдэг киногоор тодорч байсан уран бүтээл юм.

“Солирын од” киноны гол дүрд тоглосон жүжигчин Жерри Ян 1977 онд Тайван улсад төрсөн бөгөөд жүжигчин дуучин, загвар өмсөгч мэргэжилтэй.

Жерри Ян 1998 онд TVBS Modeling Competition шалгаруулалтад орж 2000 онд албан ёсоор загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн. Үүний дараа богино хэмжээний зар сурталчилгаанд тоглож 2001 онд жүжигчний карьеараа телевизийн олон ангит “Love Scar” киноноос эхлүүлж байжээ.

Удалгүй “Солирын од” киноны гол дүрийн жүжигчнээр сонгогдож Тайвань, Азид нэр хүндтэй болсон. Кинонд тоглосныхоо дараа F4 нэртэй хамтлаг байгуулж гурван цомгийг гаргасан байна. Жерри Ян 2004 онд өөрийн бие даасан “Jerry for you” цомгийг худалдаанд гаргаж “Хонконгийн шилдэг 10 цомог” –ийн шагналыг хүртсэн. Мөн оны шилдэг дуучин, шилдэг цомгийн эзнээр шалгарч Хонконгийн алдартнуудын эгнээнд бичигдэх болсон.

2006 онд Жерри “Тайзан” хэмээх Японы NHK телевиз, Тайваны хамтын уран бүтээлд тоглож Азид үнэлэгдэх алхмыг хийжээ. Түүнээс хойш Хятадын төв телевизийн цувралд гол дүр бүтээснээр тухайн ондоо “Freedom” нэртэй хоёр дах бие даасан цомгоо гаргасан.

Жерри энэ цомгоороо Тайваны хамгийн их борлуулалттай шилдэг 9 цомгийн нэгд багтжээ. Тэрбээр “Олон улсын уран бүтээлч” гэсэн шагналыг хүртсэн Хятадын цор ганц жүжигчний нэгээр тодорч Зүүн Өмнөд бүсийн хөгжмийн жагсаалтаас “Азийн шилдэг дуучин” гэсэн шагналыг хүртжээ.

2015 онд Хятадын My Best Ex-Boyfriend цувралд тоглож “Our Times” сэтгүүлээс зохиогдсон хамгийн алдартай залуу уран бүтээлчийн нэгээр шалгарч байжээ.

Цаг хугацаа биднийг өөрчилж байна

$
0
0

o7yir

Зураач Г.Оюунтөгс

Өнөөдөр эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, ялангуяа жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл нь эрүүл мэнд, хүний эрх, үндэсний хөгжилд өргөн хүрээнд нөлөөлсөн нийгмийн хамгийн том тулгамдсан асуудлуудын нэг болоод байна.

Жендэрт суурилсан хүчирхийлэл нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх мэдлийн тэнцвэртэй бус байдлаас үүдэлтэй бөгөөд энэ нь уг тэгш бус байдлыг улам даамжруулдаг. Саяхан болтол олон улс оронд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг гэр бүлийн дотоод асуудал гэж үзэж байлаа. Ингэснээр эрэгтэйчүүд эхнэрээ дарамтлан зовоодог явдлаа зөвтгөн түүнийг эсэргүүцэхийг цаад утгаараа хориглож эмэгтэйчүүдийг айлын хүнд хэцүү бүхнийг үүрэн хувь заяандаа гомдон гутарч явах зам руу түлхэж эхнэртээ гар хүрсний төлөө огтхон ч хариуцлага цээрлэл хүлээх ёсгүй гэдэгт итгэл үнэмшилтэй байлаа.

Гэтэл өнөөдөр бид их өөрчлөлтийн эрин үед амьдарч байна. Ихэнх улс оронд эрчүүд өөрсдийнхөө гэмийн төлөө хариуцлага хүлээх ёстойг ойлгоод зогсохгүй бусад эрчүүддээ үүнийг уриалах болжээ. Эхнэр, нөхөр гэдэг айл гэрийн ачааг тэгш үүрэгч хос багана билээ. Тулгуур багана өндөр, нам байвал гэр маань бат бөх байж яахин чадах билээ. Өнөөдөр гэр бүл болж байгаа залуус харилцан итгэлцэл, хүндэтгэл дээр суурилсан хос багана босгохыг чармайж байна.

Хүн бүр ХҮН болж төрснийхөө хувьд үндсэн эрх, эрх чөлөөг эдэлнэ. Хүн бүрийн эдлэх хүний эрхүүдэд аливаа хүчирхийлэл, дарамт, ялгаварлан гадуурхалтаас ангид, хэнээс ч хараат бус, халдашгүй амьдрах эрх багтдаг. Иймд хэн байхаас нь үл хамааран хүний эрхэм чанарыг хүндлэх ёстой. Жендэрт суурилсан хүчирхийлэл нь хүний эрхийн ноцтой зөрчил юм. Иймээс хүн бүр гэр бүл, найз нөхөд, ажил сургуулийн орчинд аливаа зөрчилдөөн үүсэхэд харилцан ярилцаж, эерэгээр шийдвэрлэж занших хэрэгтэй.

Гэрт тань аз жаргал авчрах дөрвөн цэцэг

$
0
0

5Bj6lRy

Шимтэглээ

Шимтэглээ нь бусад цэцгийг бодвол маш элбэг байдаг бөгөөд гэрт элдэв сөрөг, муу энергийг зайлуулж, стресс бухимдлаас ангижруулдаг байна. Энэхүү цэцгийг унтлагын өрөөндөө тавих нь илүү тохиромжтойгоос гадна, гал тогоондоо тавьбал агаарыг цэвэршүүлэх ач тустай юм.

 

Фикус

Фикус нь их усалгаа шаарддаггүй бөгөөд агаарыг цэвэрлэж, эргэн тойронд эерэг энергийг цацруулдаг байна. Хүмүүс гэртээ шинэ тавилга, эд зүйл авах үедээ фикусыг дээр нь тавьдаг байна. Энэ нь тухайн эд хогшлыг гэрт тань дасгаж, муу энергийг зайлуулдаг.

Зуун наст

Зуун настыг ханиад томуу тусах, хамар битүүрэх үед эсвэл дархлаагаа сайжруулах үүднээс тарьж ургуулдаг билээ. Харин гэртээ тавьснаар агаарыг цэвэршүүлж, таны эрүүл мэндэд анхаарах болно.

Хлорофитум

Энэхүү цэцэг нь гэр дэх сөрөг, муу энергийг зайлуулахаас гадна, төрөл бүрийн нян, бактери болон тоосонцорыг устгадаг.

 

Эрчүүд яагаад богино насалдаг вэ?

2019 оны өвлийн малгайн трэнд загварууд

Хүүхдээ монгол ёсоор хүмүүжүүлье

$
0
0
15435570215c00cf9d39a76
“Аяга тавгаа өрж хонуулвал өрөнд орно!” гэж биднийг бага байхад ээж аав минь сургадаг байсан билээ. Ухаант ардын минь эртнээс мөрдөж уламжилж ирсэн энэ мэт хорио цээр нь зүгээр ч нэг мухар сүсэг төдий байсангүй.

Хүүхдээ монгол ёсоор хүмүүжүүлье
Харин хүүхдэд багаас нь “болох”, “болохгүй”-г мэдүүлэх, тэднийг осол гэмтлээс сэргийлэх, хүмүүс болон эд зүйлс, байгальтай зөв харьцахад сургах санаа зорилгыг чамгүй агуулсан байдаг ажээ. Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлэхдээ мөрддөг байсан ёс заншлаас энд заримыг дурдлаа.

1. Зан төлөв, харилцаа
• Худал хэлдэггүй
• Хүмүүсийн хооронд хов зөөдөггүй
• Ахмад хүний дээд талд суудаггүй
• Аав, ахынхаа дэргэд завилж суудаггүй
• Хүний өмнүүр орж ярьдаггүй
• Зочны өмнүүр гүйдэггүй
• Хүний юмыг зөвшөөрөлгүй авдаггүй
• Хүний толгой, малгайд хүрдэггүй
• Хүн рүү хуруугаараа зангаж ярьдаггүй
• Ахмад настны мөрөн дээр гараа тавьддаггүй

2. Эмх цэгц
• Аяга, тавгаа өрж хонуулдаггүй (өрөнд орно)
• Цүнхний амыг онгорхой орхидоггүй (гарз гарна)
• Ороо засалгүй орхидоггүй (ажил бүтэхгүй)
• Авдрын тагийг онгорхой орхидоггүй (гарз гарна)
• Халбагаа аягандаа хийж тавьдаггүй (ажил үйл үл бүтнэ)

3. Хооллолт
• Цайгаа дутуу ууж үлдээдэггүй (амны хишгээ үлдээнэ)
• Зогсоогоор цай уудаггүй (ажил бүтдэггүй)
• Хэвтэж хоол иддэггүй (өвчин тусна)
• Буруу харж сууж хоол иддэггүй
• Цагаан будаа асгадаггүй (өрөнд орно)

4. Эрүүл ахуй
• Хуруугаа хөхдөггүй (ээж нь үхнэ)
• Самандаа сэвээ үлдээдэггүй (ажил бүтэхгүй)
• Зуухны үүдэнд хогтой хонодоггүй v • Үснийхээ үзүүрийг амандаа хийдэггүй (эмэгтэй хүн зовно)
• Орой усанд явдаггүй
• Эмэгтэй хүн завилж суудаггүй
• Хөлийнхөө улыг нийлүүлдэггүй (муудалцана)
• Амаараа тургидаггүй (бороо орно)

 

5. Эд юмстай харьцах
• Босгон дээр гишгэдэггүй (гарз дуудна)
• Хаалга савдаггүй (муу ёр)
• Хаалга алдалдаггүй (олзны үүдийг хаана)
• Тотгоноос зүүгддэггүй
• Хана дөрөөлдөггүй (муу ёр зөгнөнө)
• Багана түшдэггүй (баганы зовлонг үүрнэ)
• Давс асгадаггүй (гай тохиолдоно)

• Аягыг хооронд нь харшуулдаггүй (хэрүүл ирнэ)

• Ширээн дээр суудаггүй (өрөнд орно)
• Угаасан хувцсаа гадаа хонуулдаггүй (муу юм шүгэлнэ)
• Энгэрээ зуудаггүй (ээж нь үхнэ)
• Малгайгаа буруу харуулж өмсдөггүй (нас барсан хүн дээр ингэж орно)
• Уурган дээгүүр гишгэдэггүй

6. Осол гэмтлээс сэргийлэх
• Хайчны ам ангайлгаж тавьдаггүй (гарз гарна)
• Бороо ороход хаалга голлож суудаггүй (аянганд цохиулна)
• Тулга тойрч гүйж, харайдаггүй
• Харанхуй шөнө, харуй бүрийгээр үс, хумс авдаггүй
• Галаар тоглодоггүй
• Хутга мэсний ирийг дээш нь харуулж тавьдаггүй
• Хайч, хутганы үзүүрийг хүн рүү харуулдаггүй
• Унинаас зүүгддэггүй
• Чихээ төмрөөр ухдаггүй (буян барагдана)

7. Байгальтай харьцах
• Амьтан, хорхой шавж алдаггүй (нүгэл болно)
• Газар шороо хөндөж сүйтгэдэггүй (эзэн савдаг хэлэгнэнэ)
• Усанд өнгөтэй юм /сүү цагаа, цус/ оруулдаггүй (бохирдоно)
• Галд хог, хувцас, хоол, ундны үлдэгдэл хийдэггүй (гал бохирдоно)
• Гал руу сонгины хальс хийдэггүй (малын нүд өвдөнө)
• Булгийн эхэн дээр гэрээ барьдаггүй (лус хэлэгнэнэ)

Тамхины утаа хүүхдийн гэдэс дүүрэхэд нөлөөлдөг

$
0
0

15435563265c00cce658beb

Тамхины утаа хүүхдийн гэдэс дүүрэхэд нөлөөлдөг…

Эцэг эхчүүдийн хамгийн том айдас болох нярай хүүхдийн гэдэс дүүрэлт нь эхийн сүүгээр хооллодог нярайчуудад түгээмэл тохиолддог зовиур юм.Төрсний дараах эхний 4 сард гэдэс дүүрэх үзэгдэл нь хүүхэд бүрт тохиолддог.Гэдэс дүүрэлтэд гэрийн нөхцөлд тамхины утаа хамгийн ихээр нөлөөлдөг байна. Гэрт тамхи татдаг хүний тоо хэдий олон байна хүүхдийн гэдэс дүүрэх магадлал төдий чинээ өндөр байна гэсэн үг. Гэдэс нь их дүүрдэг хүүхдийн ээж нь болон гэрт хамтран амьдардаг бусад хүмүүст тамхи татахыг хориглох нь зүйтэй. Мөн ээж нь кафейн агуулсан кофе, цай, кола, шоколад гэх мэтийн хоол хүнсийг хязгаартай хэрэглэх ёстой. Ээжийн идэж ууж буй газтай ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүн, шошны төрлийн хоол хүнс, халуун ногоо, сонгино, саримс, байцаа, брокколи, цэцэгт байцаа, бруксэл байцаа зэргийн хоол хүнсийг болгоомжтой, хэмжээ хязгаартай хэрэглэхэд анхаарах хэрэгтэйг эмч зөвлөж байна.


Аз жаргалтай амьдралын 14 зөвлөгөө

$
0
0

15435564385c00cd56c6f09

1. Таны сонсох хамгийн дуртай дуу – Таны амьдралд тохиолдсон, сэтгэл бодолд тань хадаастай байдаг тэр нэг чухал үйл явдалтай холбоотой байдаг. Энэ нь шинжлэх ухааны судалгаагаар нотлогдсон билээ.

2. Хөгжим таны шийдвэрт нөлөөлж чадна. Жишээ нь, Гронингений их сургуулийн эрдэмтэд хэмнэлт хөгжим сонсож буй жолооч хурдаа нэмж эрчимтэй явдаг болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл хөгжилтэй хэмнэлтэй аялгуу таны сэтгэлийг сэргээж жаргалтай болгодог бол гунигтай хөгжим уйтгарт автуулдаг байна. Ямар хөгжим сонсохоо та өөрөө л шийднэ шүү дээ.

3. Мөнгө үрэх нь хүнийг аз жаргалтай болгодог. Энэ нь олон тооны судалгаагаар батлагдсан байна. Хүн бүрт байх нийтлэг мэдрэмж нь олсон мөнгөө өөртөө зарцуулах хэрэгтэй гэж зөвлөдөг. Гэхдээ биологийн хүчин зүйлсийн нөлөөгөөр бид гэр бүл, ойр дотныхоо хүмүүст анхаарал халамж тавих ёстой хэмээх дүрэм журмыг тогтоосон.

4. Аз жаргалтай болохын тулд мөнгө үрэх шаардлагатай ч аар саархан зүйлд зориулах хэрэггүй.

Та үзвэр үйлчилгээнд мөнгө зарцуулаад дараа нь харамсаж байвал юуных нь аз жаргал байх билээ дээ. Харин удаан хугацааны турш таашаал, сэтгэл ханамж авч болох тэр зүйлд мөнгөө үрээрэй. Энэ бол жинхэнэ аз жаргал юм.

5. Сэтгэл мэдрэлийн эмнэлэг өнөөдөр 1950 оны түвшиндээ байсан бол өнөө цагийн хүүхдүүдийн ихэнх нь галзуугийн эмнэлэгт хэвтэж байх байлаа.

Дэлхийн насанд хүрсэн хүн амын бараг тэн хагас нь сэтгэл гутрал, сэтгэл зовнилын архаг хам шинжтэй болох нь тогтоогджээ. Эдгээр хүмүүс нь эд материал, аливаа хэрэглээнээс шууд хамааралтай болсон байдаг. XX зууны дунд үеэс сэтгэцийн эмнэлэг, сэтгэл судлалын шинжлэх ухаан нийгмийн хөгжлийг дагаж өөрчлөгдсөний үрээр сэтгэл гутрал, сэтгэл зовнилын архаг хам шинжтэй болох дэлхийн тал хүн ам эмнэлэгт хэвтэхээргүй болсон юм. Тиймээс аль болох хэрэглээгээ тохируулж аливаа зүйлээс хэт хамааралтай болохоос сэргийлэх хэрэгтэй. Тэгж чадвал та аз жаргалыг мэдрэх болно.

6. Залбирал, бясалгал стрессийг бууруулдаг. Судалгаанаас харахад тогтмол залбирч, бясалгал хийдэг хүмүүс стресс, сэтгэл гутралд бага автдаг байна. Тиймээс бясалгал хийж хэвших хэрэгтэй.

7. Мөнгөөр аз жаргалыг худалдан авч болдог бол жилд 75.000 ам.доллар шаардлагатай болно. Энэ тоог дундаж давхаргын хүмүүсийн хэрэглээн дээр судалгаа хийн гаргажээ.

Гэхдээ мөнгөөр ямар үед аз жаргалыг худалдан авч болдог вэ?  Таны үндсэн хэрэгцээ хангалттай биш үед мөнгөөр түүнийгээ худалдаж авахад сэтгэл ханамжийг мэдэрч аз жаргалтай болдог ажээ. Дундаж орлоготой хүн гэнэт баяжихад аз жаргал мөнгөтэй хамт ирнэ гэвэл худал. Мөнгөтэй хүн эрх чөлөөг мэдэрч болох ч аз жаргалтай байдаг гэсэн үг биш юм.

8. Стресс нь халдварт өвчин юм. Та сэтгэл гутралтай хүмүүстэй найзалдаг бол удахгүй та өөрөө ч тэдний нэг болно. Амьдралд ямар ч үйл явдал болж байсан та хувь хүнээрээ бай. Өөрийнхөөрөө амьдарна гэдэг аз жаргалтай байхын нэг түлхүүр юм.

9. Та өөртөө итгэлтэй бай. Өөрийгөө үнэмжшүүлж чадвал тархи түүнд чинь итгэж шууд хүлээж авдаг. Учир нь бидний тархинд бодит зүйл, хуурмаг зүйл хоёрын хооронд ямар ч ялгаа байдаггүй. Ав адил хүлээж авдаг. Та 5 цаг унтсан ч сайхан амрлаа гэж бодох төдийд л тархи түүнийг чинь хүлээн авч үнэхээр сайхан амарсан мэт санагдах болно. Тэгэхээр таны бодол тархинд шууд нөлөөлж, энэ хэрээр амьдралд хариу үйлдэл үзүүлдэг байх нь. Сайхан, эерэг бодол аз жаргалыг авчирна.

10. 18-33 насныхан хамгийн их сэтгэл гутралтай байдаг. Энэ насан дээр хүмүүсийг гэр бүл, боловсрол, ажил нь маш их стресстүүлдэг. Бид чухам 18-33 насыг хамгийн сайхан нас, ид цэцэглэж яваа үе гэдэг ч үнэндээ хамгийн хэцүү жилүүд ажээ. Үүнийг үнэн гэж батлах нь илүүц биз ээ.

11. Ухаалаг хүмүүс өөрийгөө зөв үнэлж, бусдыг сонсдог бол тэнэг хүн харин өөрийгөө ямагт магтаж, бусдын үгийг хүлээж авдаггүй. Үүнийг шинжлэх ухаанд “Dunning Kruger”-ийн нөлөө гэж нэрлэдэг. Өөрийгөө ямагт магтдаг хүмүүс бусдын үгийг хүлээж авдаггүй, тэр хэрээр эргээд стресст орох нь амархан байдаг. Сонсож сурах нь чадвар төдийгүй эргээд таныг стрессээс аварч тэр хэрээр жаргалыг мэдрүүлнэ.

12. Таны тархи өнгөрсөн үйл явдлыг санаж байдаг. Тархи дурсамжийг өөрийнхөөрөө “зохион бүтээдэг” аж. Тэгэхээр сайн, муу бүх үйл явдлыг таны тархи санаж байдаг байх нь. Тиймээс муу дурсамжийг санах гэж бүү хичээ. Санах бүрийд шаналах тул мартахыг хичээ. Мартах ганц сайн арга бол тэр тухай санаж, бодохгүй байх юм. Сайхан дурсамж амьдралыг аз жаргалаар хөглөх нь тодорхой.

13. Хэрэв та ямар нэг гадаад хэл мэддэг бол таны гаргах шийдвэр оновчтой байх магадлал өндөр байдаг. Үүнийг Чикагогийн их сургуулийн эрдэмтэд судалгаагаар нотолсон юм. Хүмүүс ямарваа нэг чухал шийдвэр гаргахдаа сэтгэл хөдлөлөөр төдийлөн ханддаггүй. Харин ч логик хандлагаар хандахыг хичээдэг. Гадаад хэл нь хүний логик сэтгэлгээг хөгжихөд чухал түлхэц болдог ажээ. Зөв шийдвэр амжилт авчирна.

14. Хэрэв та өөр өөрийн төлөвлөгөөгөө бусадтай хуваалцдаг бол хэрэгжих магадлал тэг хувьтай. Та үүнийг атаархалаас болж байна гэж бодож болох ч үнэндээ энэ бол атаархал биш юм. Та өөртөө хэт итгэсэн, маадгар байгаа учраас ингэнэ тэгнэ, би чадна гэж ярьж буй хэрэг. Бас нэг талаар сагсуурал юм. Дээр хэлсэнчлэн хүний тархи бодит, хуурмаг ертөнцийн хоорондох ялгааг олж хардаггүй.

Дэлхийн хамгийн баян хүн Карлос Слимийн амжилтад хүрсэн нууц

$
0
0

15435565975c00cdf5b4cfc

Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг түүний амжилтын нууц юунд байв. Ийм амжилтад хүрэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ, эд баялаг алдар нэрийн тавцан дээр гарахын тулд өөртөө ямар чанар, дадaл зуршил бий болгож хөгжүүлэх хэрэгтэй вэ гэх зэрэг асуултад түүний үйл хэрэг хариулт өгдөг.

Карлос Слим Хелу 1940 оны нэгдүгээр сарын 28-нд Мехикод төржээ. Карлос Ливанаас цагаачилж ирсэн христос шашинт гэр бүлийн таван хүүхдийн дөрөв дэх хүүхэд болон мэндэлсэн. Карлосын эцэг Ливанаас 14 настайдаа Мексикт ирсэн байна. Тэр Испани хэлээр “A” ч мэдэхгүй ганцаардаж байсан ч урам зориг эрч хүч, амьдралд хэрэгжүүлэх олон сайхан санаа дүүрэн байв.

Слимын гэр бүлийнхнийг баяжихад юу туслав

Дон Хулиан Слим нэртэй бизнесмэн төдийгүй гэр бүлийн үлгэр жишээ эцэг байлаа. Үр хүүхдээ хөдөлмөрт дуртай, хүндэтгэлтэй, сэтгэл зүйн үнэт зүйлсэд дуртай болгож хүмүүжүүлж чадсан үлгэр жишээ аав байв. Хожим Карлос Слим Хелугийн аав Ливаны худалдаа үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчийн албан тушаалд дэвшин, Мексикийн эдийн засгийн хөгжилд асар их хувь нэмэр оруулсан тул энэ орны иргэний эрх олж авчээ. Дон Хулиан Слим бүх хүүхдүүдээ гэр бүлийн доторх харьцаа бол амьдралын нэг чухал суурь давуу тал гэсэн ойлголтыг өгч чадсан юм. Учир нь гэр бүлийн харьцааг чинээлэг амьдралын өсөлтийн үндэс суурь нь гэж үздэг. Чухамхүү гэр бүл л тавьсан зорилгодоо хүрэх асуудлын учир шалтгаан болдог юм.

Анхны хөрөнгө оруулалт

Ирээдүйн хамгийн баян хүн маань эд баялгаа нэмэгдүүлэх анхны хичээлүүдээ бүр бага балчир насандаа үзжээ. Эцэг нь хүүхэд бүртээ дэвтэр өгч тэднийг өөрийн зарлага, орлогоо бичиж байхад сургажээ. Дараа нь тэд бүгдээрээ цуглан бичсэн зүйлээ хэлэлцэн хүн бүрийн хөрөнгийн хэмжээг тооцон судалгаа хийдэг байв. Энэ хялбархан дүрмийн ачаар Дон Хулиан Слимын хүүхдүүд өөрийн санхүүгийн хэргийг хөтөлж эд баялгийн эх үүсвэртэй болжээ. Чухам тэр үеэс л хадгаламж ба хөрөнгө оруулалт залуу Карлосын амьдралын нэн чухал хэсэг болов. Харин анхны хөрөнгө оруулалтын туршлагаа тэр 12 настай байхдаа “Banco Naciona de Mexico”-ийн хувьцааг худалдаж авах данс нээлгэн эхэлжээ. Карлос Слим Хелугийн эцэг нь 1953 онд түүнийг дөнгөж 13 настай байхад нь зуурдаар нас барсан юм. Энэ нь бяцхан хүүд асар их шаналан байлаа.

Хямрал санаснаас аймшигтай биш

Тэр 1966-1980 оны хооронд хэд хэдэн компани байгуулж бас хэдэн том үйлдвэрийн газрыг худалдан авчээ. 1982 онд Мексик даяар санхүүгийн хямрал нүүрлэж өөрийн өр зээлээ барагдуулах чадваргүй болсон хөрөнгө оруулагчид энэ орныг яаравчлан орхиж өөрийн оруулсан хөрөнгөө татан гаргаж эхлэв. Тэргүүлэх томоохон компаниудын хувьцааны үнэ унаж, эхэлсэн нь Карлос Слимд шинэ компаниудыг сул үнээр худалдан авч өөрийн эзэнт гүрнийг тэлэх боломж олгон түүнийг Мексик даяар алдартай бизнесмэнүүдийн нэг болгов. 1990-ээд оны эхээр “Carso Group”-ын бүрэлдэхүүнд уул уурхайн олборлолт, металлургын болон химийн үйлдвэрүүд багтаж, банкны, худалдаа үйлчилгээний болон зочид буудлын бизнес эрхэлж байлаа. Мексикийн хямрал Карлосын хувьд өөдөлж өндийх цаг үе нь байлаа. Үүнээс үүдэн хямрал ч бас сайн юм гэсэн дүгнэлт хийж болох нь.

Карлос Слим дэлхийг эзэгнэх нь

      Энэ үед дэлхийн ирээдүйн хамгийн баян хүн маань зөвхөн Мексик орны хүрээнд бизнес эрхлэх нь давчуу санагдаж олон улсын зах зээл рүү гарахаар шийдэв. “Grupo Carso” нь олон нийтийн компани болж өөрийн анхдагч хувьцааг (IPO) байршуулж эхлэв. Өөрөөр хэлбэл, хүссэн бүхэн компаний хувьцаа эзэмшигч болж компанийг хэсэгчлэн авч болно гэсэн үг юм. 2000 оны үед Карлос Слим хоршоолол,  харилцаа холбооны салбарт нөлөөгөө өргөтгөж эхэлсэн. Хоршооллын үндсэн эргэлтийн хөрөнгө нь Латин Америкийн концерциум дахь “America Movil” үүрэн холбооны операторын хувь болон “Inbursa” санхүүгийн компаний хувьцаа юм.

2002-2007 онд сеньор Карлос Слим бүх Латин Америкийн харилцаа холбооны компаниудыг үргэлжлүүлэн худалдж авсаар байв. Тэр Бразил, Перу, Гондурас, Аргентин, Колумби, Сальвадорийн эргэлтийн хөрөнгийг худалдан авчээ. 2008 онд Слим “Citibank” ба “The New York Times” сонины багахан эргэлтийн хөрөнгийг худалдан авсан байна. Мэдээллээс үзэхэд бизнесмэн хямралын байдалд орсон буюу хямдхан үнэлэгдсэн эргэлтийн хөрөнгийг худалдан авч сайжруулаад цааш нь дамлан зардаг ажээ.

Карлос Слим, Билл Гейтс, Уоррен Баффет нарын хэн нь илүү вэ?

2002 онд Карлос Слим “Форбэс” сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад анх оржээ. Түүний хөрөнгө 11 тэрбум еврогоор үнэлэгдэж байж. Харин 2006 онд тэр 30 тэрбум ам.долларын хөрөнгөөр Уоррен Баффет, Билл Гейтс хоёрын дараа жагсаалтын гуравдугаарт бичигдсэн байна. 2007 онд “Fortune” сэтгүүл Карлос Слим Хелуг дэлхийн хамгийн баян хүн гэж анх мэдэгдсэн боловч “Форбэс” сэтгүүлийнхэн энэ саналыг дэмжээгүй татгалзсан юм. Харин 2010 оны эхээр компанийн үйл ажиллагаа сайжирсны үрээр Карлос Слим “Форбэс” сэтгүүлийн чансаагаар дэлхийн хамгийн баян хүн болж түүний хөрөнгө 53.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Түүний араас Билл Гейтс 53 тэрбум ам.доллараар удаалсан аж. Мөн 2011, 2012 оны жагсаалтыг ч тэргүүлж байгаа бөгөөд түүний нийт хөрөнгийн хэмжээ нь 74 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.

Дэлхийн хамгийн баян хүний хэлсэн сонгодог гурван хэллэг

-Баялаг бол модыг нь биш үр жимсийг нь хурааж авах ногооны талбай
-Ихэнх хүмүүс үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө дэлхийг өөрчлөх гэж хүсдэг. Би бол дэлхийд үйлчлүүлэх гэж үр хүүхдээ сайн сайхан болгох гэж оролддог
-Амьдралынхаа хамгийн хөнгөн сайхан цаг үед ч аливааг хэтрүүлэхээс зайлс хийж яв, тэгвэл хамгийн хүнд хэцүү үед ч хэвийн тогтонги байдлыг хангаж өгнө

Гэр бүл бүхнээс чухал

     Слим Хелу бэлэвсэн эр хүн. Түүний гэргий 1999 онд зургаан хүүхдээ үлдээгээд нас барсан юм. Хамгийн том нь Карлос Слим Долиот одоо “Carso Group”-ын захирлуудын зөвлөлийг тэргүүлж байна. Бусад хөвгүүд болох Марко, Антонио, Патрик, нар эцгийнхээ бизнесийн ажилд гар бие оролцож байна. Карлос Слим Хелу өөрийн гэр бүлд маш чухал олон зүйлийг оруулсан хүн. Гэхдээ мөнгө биш. Тэр гэр бүлийн бүх гишүүдэд гэр бүлийн харьцааны үнэ цэнийг мэдрүүлж, бие биеэ хайрлах хүндлэх хүмүүжлийг олгосон.

Карлос дэлхийн баян хүмүүсийн нэгэн адил, өглөг буяны ажилд гар татаад байдаггүй нэгэн. Латин Америкийн хөгжилд ойрын үед маш хүчтэй урам өгч магадгүй. Дэлхийн хамгийн баян эр маань боловсролын болон нийгмийн тусламжид асар их хөрөнгө хаядаг. Ер нь ажил үйлс нь өөдрөг амжилттай яваа хүмүүс өөрийн амбиц, хүсэл хяслаа хангахаас илүүтэй даяаршлын зорилго тавьж байдаг. Өөрийнхөө өмнө эх дэлхийн сайн сайхны төлөө, хожим хойч үеийнхэн талархан дурсахаар сайн үйлсийн ул мөр үлдээх зорилго тавьж явахыг эрхэмлэх нь чухал юм.

Лимонтой ус танд тусална

$
0
0

limon

Биеийг цэвэршүүлнэ.

Ходоодны үйл ажиллагааг дэмжиж элгийг цэвэршүүлэхээс эхлээд элдэв бактерийг устгах, цаашлаад ходоод, хоол боловсруулах эрхтний элдэв эмгэгт өртөх эрсдлийг бууруулж биед хурсан хорт бодисыг гадагшлуухах сайн талтай.

Цусыг цэвэршүүлж, цусны даралтыг тогтворжуулна.

Лимон нь калигаар нэн баялаг тул зүрх судасны өвчтэй хүмүүс хэрэглэхэд нэн тохиромжтой ба толгой эргэх, дотор муухай оргихыг багасгаж цусны даралтыг тогтворжуулах ба стрессийг багасгаж амраах үйлчилгээтэй гэнэ.

Амны хөндийг эрүүл байлгана.

Лимонтой усыг мөн амны хөндийн эрүүл ахуйд сайн нөлөөтэй гэж үзэх нь бий. Буйлнаас цус шүүрэх зэрэг буйлны үрэвсэл элдэв эмгэгийн үед лимонтой ус, лимоны хальс, лимоны шүүсээр массажлах, амаа зайлах нь буйлны үрэвсэлт өвчинг намдааж, амны эвгүй үнэрийг дардаг гэнэ.

Жингээ хасахад тустай.

Өглөө өлөн элгэн дээрээ лимонтой ус уух нь дээр дурьдсанчлан элгийг цэвэршүүлээд зогсохгүй жингээ хасахад тустай ажээ. Түүнчлэн лимоны шүүсийг бүлээн устай хольж зөгийн бал нэмж уух нь мөн л эрүүл мэндэд, жингээ хурдан хасахад эерэг нөлөөтэй юм байна.

Ургийн өсөлт, хөгжилд эерэг нөлөөтэй.

Жирэмсэн эмэгтэйн ургийн ясны бэхжилтэд сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ тархины өсөлт хөгжилт болон мэдрэлийн эсүүдэд эерэг нөлөөтэй гэнэ. Нэг ширхэг лимонд агуулагдах кали нь 48.3%, кальци 29.9%, фосфор 11.1% ба магни 4.4% буюу хамгийн өндөр агууламжтай тул байнга хэрэглэж заншвал зохих амин дэмүүдийн нэг юм.

Таны гоо сайханд олон талын ач холбогдолтой

Лимон бол байгалийн гаралтай хүний биед нэн хэрэгцээт амин дэмүүдийг агуулсан гайхалтай жимс бөгөөд лимонтой усыг тогтмол ууснаар арьсны үхэжсэн эд эс сэргэж, яр шархлаа анихаас гадна С амин дэмийн агууламжаар баялаг тул үрчлээтэхээс сэргийлж, хар батга, хөгшрөлтийн эсрэг тэмцэх сонгодог бүтээгдэхүүн ажээ. Түүнчлэн сэвх толбыг бүдэгрүүлж, үснийхээ өнгийг өөрчилж мөн сэргээхэд хэрэглэдэг байна.

Амралтын өдрүүдэд хүүхдийн ном 20-70 хувийн хямдралтай худалдаалагдана

$
0
0

15435440835c009d133833f
“Уншлагыг дэмжих 2021” төслийн хүрээнд Нийслэл хотод анх удаа Хүүхдийн номын хамгийн хямдралтай үзэсгэлэн худалдаан болох гэж байна.

12 дугаар сарын 1,2-ны Бямба, Ням гарагт Нийслэлийн бүх номын дэлгүүр, Хэвлэлийн газрууд, нэгэн дор хамгийн өндөр хямдралтай Номын худалдааг Соёлын төв өргөө болон Д.Нацагдоржийн нэрэмжит УБ хотын номын санд тус тус зохион байгуулна. Энэ үеэр хүүхдийн номыг 20-70 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаалах бөгөөд “Тагтаа” хэвлэлийн газар, “Сэлэнгэ” пресс, “Аз хур” ХХК, “Соёмбо” пресс, “Мир” ном, “Мон судар”, Нүүдлийн зургаан өгүүлэмж” ТББ-Бумбардай комикоор тус тус оролцох аж.

Яах уу: Хэн нэгэн дутагдлыг чинь шууд хэлэх үед…

$
0
0

girl_mirror_reflection_opinion_87457_3840x2400Хүн бүхэн 10 хуруу тэгш биш. Тиймдээ ч бид бие биенээсээ ялгарах онцлогтой байдаг. Тэдний зарим нь дутагдал болж, зарим нь давуу тал болдог. Зарим хүмүүс өөрийн дутагдлаа мэддэг.

Харин зарим нь түүнийгээ мэддэггүй. Хүмүүс дутагдалдаа эмзэглэж, зарим нь дутагдлаараа харин ч бахархах нь бий. Зарим нэг хэтэрхий “шударга” хүмүүс нүүрэн дээр тэр дундаа олны нүдэн дээр шуудхан дутагдлыг чинь хэлчих үе бий. Энэ үед яах уу?

Сөрөг шийдэл: Хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан хагартлаа уурлах байх. Бас сэтгэлээр унана. Хариугаа авахын тулд түүний ч дутагдлыг бас хэлнэ.

Эерэг шийдэл: Хичнээн өөрт минь таагүй санагдсан ч тайвнаар хүлээж авна. Дутагдлыг минь шуудхан хэлж байгаа түүнд харин ч талархал илэрхийлнэ. Мөн өөрийн дутагдлаа хэрхэн боддог талаараа боловсон байдлаар илэрхийлнэ. Миний дутагдал надад таалагддаг ч байж болно шүү дээ. Хэрэв үнэхээр миний “өө”-г олоод хэлчихсэн бол энэ дутагдлаа хэрхэн засахыг хичээж байгаагаа хуваалцаж, түүнээс тусламж хүснэ. Тэр миний дутагдлыг олж харсан юм чинь, надад бас туслах ч юм бил үү.

Ямар нэг асуудал тулгарах үед, хэн нэгэн чамайг гомдоож хатуу үг хэлэх үед юуны түрүүнд эерэг талаас нь харахыг хичээгээрэй.

Илүүдэл жин ба таргалалт 13 төрлийн хавдрын шалтгаан болдог

$
0
0

849db8bd90a1359e2703987296fb6e85

Өнөөдөр идэж байгаа хоол тань таны сүүлчийн ч хоол байж магадгүй. Таргалалт, зөв хооллолт, хөдөлгөөний дутагдал, сэтгэл гутрал, дасгал хөдөлгөөн, чихрийн шижин, архи тамхины хэрэглээ эдгээрийг бичсээр, сурталчилсаар атал эдгээр нь нийтийн дунд нэг л дасал болчхож. Юу ч бичээд цочроо авахгүй гөлийчхөж. Угаасаа л байх ёстой таргалалт, архидалт, тамхидалт мэт. Таргалалт, илүүдэл жин гэх түлхүүр үгээр гүүглэдэх турах таргалах мянга мянган тухай зөвлөгөө гарч ирнэ. Мэдээлэл ухуулга сурталчилгааны материал хангалттай байхад Монголчуудын дунд таргалалт жилээс жилд нэмэгдсээр байна. Илүүдэл жин ба таргалалттай хүн амын хувь 2005 онд 32.4 хувь, 2009 онд 39.8 хувь байсан бол 2013 онд 54.4 хувь болон гэрлийн хурдаар нэмэгджээ.

ТАРГАЛАЛТ БА ИЛҮҮДЭЛ ЖИН ГЭЖ ЮУ ВЭ?
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь илүүдэл жин ба таргалалт гэдгийг хэвийн биш өөхний хуримтлал буюу биед илүүдэл өөх хэт хуримтлагдсанаас эрүүл мэндийн байдлыг алдагдуулдаг хэмээн тодорхойлжээ. Хүн амын дунд таргалалт ба илүүдэл жинг тогтооход өргөн хэрэглэдэг Биеийн жингийн индекс (БЖИ) гэдэг нь биеийн жинг өндөртэй харьцуулсан үзүүлэлт бөгөөд БЖИ-ийг биеийн жинг биеийн өндрийн квадратад хувааж олдог (кг/м2). Эрэгтэйчүүдийн биеийн нийт жингийн 10-20 хувь, эмэгтэйчүүдийн биеийн нийт жингийн 25-30 хувийг өөх эзэлж байвал эрүүл хэвийн жинтэй гэж үздэг.

ТАРГАЛАЛТ БА ХАВДАР
Эсийн хяналтгүй, үсрэнгүй эмгэг хуваагдлыг хавдар гэнэ. Өөхний эсүүд нь даавар болон хэдэн төрлийн өсөлтийн хүчин зүйлүүдийг ялгаруулдаг. Эдгээр даавар, өсөлтийн хүчин зүйлүүд нь эсүүдэд хуваагд, олшир гэх мэдээллийг өгдөг ба энэ хуваагдал үргэлжилсээр хавдрын шалтгаан болдог. Хүний биеийг өвчин эмгэгээс хамгаалж, гаднын өвчин үүсгэгчдийн эсрэг тэмцэж байдаг тогтолцоог дархлаа тогтолцоо гэнэ. Дархлаа тогтолцооны нэг гол үүрэг нь гаднын биетийг танин мэдэж түүнийг устгах юм. Энэхүү үүргийг гүйцэтгэхэд устгагч эс буюу “Natural killer” чухал үүрэгтэй.

“Nature” сэтгүүлд өөхөн эсийн ялгаруулж буй бодисууд нь Төрөлхийн тулаанч (Natural killer) эсийг таргалуулж хавдрыг таних, түүний эсрэг ажиллах үйл ажиллагааг нь доголдуулдаг хэмээн өгүүлжээ. Энэ нь тарган хүн хавдраар өвчилбөл хавдрын ургалт түргэн байх боломжтойг харуулж байгаа юм. Таргалалт нь дараах 13 төрлийн хавдрын шалтгаан болдог:

Хөхний хавдар

Нарийн гэдэсний хавдар

Улаан хоолойн хавдар

Бөөрний хавдар

Нойр булчирхайн хавдар

Цөсний хүүдийн хорт хавдар

Ходоодны хавдар

Бамбай булчирхайн хавдар

Умайн хавдар

Элэгний хавдар

Өндгөвчний хавдар

Тархи, төв мэдрэлийн системийн хавдар

Цусны хавдар

Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судалгаанд: Таргалалт нь зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэлийг 49 хувь, амьсгалын замын өвчнөөр нас барах эрсдэлийг 38 хувь, хавдраар нас барах эрсдэлийг 19 хувиар нэмэгдүүлдэг нь тогтоогдсон байна.

Таргалалтаас үүдэн гарах зардалд Америкийн Нэгдсэн Улс нийт эрүүл мэндийн салбарын зардлынхаа 9 хувийг зарцуулдаг бол Бразил 3-5.8 хувь, Хятад 3.4 хувь, Япон 3.2 хувь, Канад 2.9 хувьтайгаар удаалжээ. Таргалалт нь зөвхөн хавдрын төдийгүй чихрийн шижин, зүрх судасны зэрэг олон өвчний эрсдэлд хүчин зүйл юм.

Монгол Улс 2017 онд Чихрийн шижин, хоол тэжээлийн ба бодисын солилцооны эмгэгтэй 13,100 хүнд 3.9 тэрбум төгрөг, Даралт ихсэх төрлийн өвчтэй 40,000 хүнд 10 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ.

Энэ зардлыг эмч эрүүл мэндийн мэргэжилтнүүдээ төрөлжсөн мэргэжлээр сургах, хэрэгцээтэй тоног төхөөрөмж авах, Монголд эмчлүүлэх боломжгүй тохиолдлуудад дэмжлэг үзүүлэхэд зарцуулсан бол илүү үр дүнтэй байх байсан нь маргаангүй. Татварын мөнгө хоолоо зохицуулаад, хөл гараа хөдөлгөөд, гүйж харайгаад эрүүл мэнддээ анхаарчхаагүй хариуцлагагүй иргэдэд зарцуулагдсан нь тоогүй юм.

https://www.facebook.com/bold.bayarbaatar

Эмэгтэй хүнийг наснаасаа хөгшин харагдуулдаг гол эрхтэн “чих”

$
0
0

emeg

Эмэгтэй бүр эрт орой хэзээ нэгэн цагт хөгшрөлттэй тэмцэж эхэлдэг. Бид зарим чухал хэсгээ нэгэнт оройтсон хойно нь хамгийн сайн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэсэн ч хоцорсон байх болно. Тиймээс бүсгүй та өөртөө цаг зав гарган цэцэг мэт өөрийгөө услаарай.

Үрчлээ: Эмэгтэй хүний насан туршдаа тэмцэх цорын ганц зүйл бол үрчлээ юм. Мэдээж үрчлээ ихсэх тусам нас хөгширч харагдана. Нүдний, духны, ирүүний, зовхины, хацарны гээд бүх л хэсгийн үрчлээнд л анхаарал хандуулж эхлэх хэрэгтэй. Учих нь нэгэнт тогтсон үрчлээ арилна гэж үгүй юм. Хамгийн чухал нь уйгагүй өглөө бүр чийгшүүлж, орой бүр цэвэрлэх нь үрчлээнд эрт өртөхгүй байхад тусална.

 

27323350-concept-of-aging-and-skin-care-face-of-young-woman-and-an-old-woman-with-wrinkles-isolated-1024x673 Эмэгтэй хүнийг наснаасаа хөгшин харагдуулах гол эрхтэн "Чих"

 

 Чих: Эмэгтэйчүүд олон жилийн турш чихээ цоолон хүнд ээмэг зүүж явсны эцэст гэдэс нь унжсан том нүхтэй чихтэй болдог. Нэгэнт ийм болсон чихийг хуучин хэвэнд нь оруулах боломжгүй юм. Тиймээс эмэгтэй хүнийг хөгшин харагдуулах гол эрхтэнд чих зүй ёсоор багтаж байна. Чихний дэлбээний гол аюул нь үнэт эдлэл юм тиймээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Өдөр бүр унтахаасаа өмнө байнга чийгшүүлэх хэрэгтэй.

 

374Screenshot_214 Эмэгтэй хүнийг наснаасаа хөгшин харагдуулах гол эрхтэн "Чих"

 

 Нүүр: Хацрын булчингууд нь байнга идэвхитэй ажиллаж байдаг тул тийм ч хурдан үрчийхгүй. Зөвхөн өдөрт бага цагийг хацрын хэсгээ чийгшүүлэхэд анхаараарай.

 

25ebf01f4ea286a6big Эмэгтэй хүнийг наснаасаа хөгшин харагдуулах гол эрхтэн "Чих"

 

Уруул: Уруул бол нүүрний нэг чухал хэсэг учир уруулаа байнга өнгөлж чийглэж байхгүй бол нүүрний арьснаас илүүтэй хурдан үрчийж, өөрийн гэсэн өнгөлөг өнгөө алддаг. Тиймээс уруулын булчинг ажиллуулах дасгалыг өдөрт 5 мин хийж байгаарай. Уруул эмэгтэй хүнийг залуухан харагдуулах хамгийн чухал хэсэг юм.

 

57cf1ac8-2e1b-4033-9ee1-46ae0c0ccbd0 Эмэгтэй хүнийг наснаасаа хөгшин харагдуулах гол эрхтэн "Чих"

 

Гар: Хүзүүтэй адил гар нь арьсан доорх өөх бага байдаг тул нүүрний арьснаас илүүтэй арчилгаа шаардана. Эмэгтэйчүүд бидний гар өдөр бүр халуун, хүйтэн усанд хүрнэ, байнга ил задгай нар салхинд өртөнө. Тиймээс аль болох цэвэрлэгээ гэрийн ажил хийхдээ бээлий хэрэглэн, оройдоо 10 минутыг гараа чийгшүүлэхдээ анхаараарай. Гоё толигор гартай эмэгтэй хүн наснаасаа залуу харагдах нь ч бий.

 

20040-10-tipps-fuer-gesunde-und-schoene-naegel Эмэгтэй хүнийг наснаасаа хөгшин харагдуулах гол эрхтэн "Чих"

Хүзүү: Нүүрний өдөр тутмын арчилгаандаа олон эмэгтэйчүүд хүзүүгээ орхигдуулдаг. Эмэгтэй хүний насыг хүзүү нь илтгэдэг гэсэн ойлголт ч байдаг байна. Хүзүүний арьсыг хөгшрүүлэхгүй гоо сайхны бүтээгдэхүүн байдаг ч тэд зөвхөн түр зуурын нөлөөтэй байдаг. Учир нь хүзүүнд өөхний давхарга маш бага байдагтай холбоотой. Тиймээс өдөр бүр нүүрний арьсаа цэвэрлэж чийгшүүлэхдээ хүзүүгээ ч мөн хамтад нь арчилж байгаарай.

42-22004724-1024x576 Эмэгтэй хүнийг наснаасаа хөгшин харагдуулах гол эрхтэн "Чих"

 


Уншихад илүүдэхгүй

$
0
0

47126134_2214854678792844_7254665174190129152_oМиний ээж нэг дэвтэр байнга цүнхэлж явдаг юм, тэгээд утасны дугаар харах гээд дэлгэтэл ийм зүйлс бичжээ.

1. Хүнлэг сайхан сэтгэлтэй яваарай.

2. Хүний сайнаас өөрийн муу л үргэлж тус болдог гэдгийг л үргэлж санаж яваарай.

3. Ясаа хусаж цусаа шүүсэн ч садан хэвээр шүү муу ч бай сайн ч бай чиний ах ,чиний дүү шүү гэдгийг санаж яваарай .

4. Хүнд тус болсон хүн хойд насандаа бус энэ насандаа гэдгийг сая их өвдөж байхдаа мэдэрлээ. Яг тэгэж өвдөж байхад өөрийн ээж шигээ сувилж хайрласан бэрдээ тун ч их баярласан шүү.

5. Хар санаа атаа хорсолоос зайлж яваарай.

6. Үхсэн хойно үйтэн хуаранд цуглаад, алтаар авс хийгээд ч нэмэргүй шүү, нэг өдөр нэг цаг ч гэсэн сэтгэл амраавал л тэр жинхэнэ хайр шүү.

7. Хүний ядуу нь хүнд тус болдог юм гэж байнга санаж яваарай .

8. Ямар нийгэмд амьдарч байна тэр нийгэмээ л шүтдэг юм шүү гэж аав минь захидагсан, үнэн шүү.

9. Цуглаж инээж цувж уурлаж байгаарай.

10. Орон нутгаа сайн шүтэж яваарай .

11. Аливаа мууг өнгөрөөж сураарай. Нэг хүнтэй ам мурийхад арван өрхийн хүмүүстэй өстөн болдог гэдэг юм шүү.

12. Нохой муучлах хамгийн муу үйл байдаг юм шүү.

13. Хагацашгүй сайн нөхөртөө мартагдашгүй муу үг бүү хэлж байгаарай түүний оронд гэмтэхгүй газар нь цохиод авах нь дээр гэж боддог энэ туулийн үнэн шүү.

14. Зэмэнд хатсанаас зэвэнд хатсан ч болоосой гээд хүний нөхөр урьд цагт уйлж суусан гэдэг, энэ үнэн шүү.

15. Хоолтой айлын хүүхэд хоол голдоггүй юм шүү, хэзээ ч бүү хоол голж шилж яваарай .

16. Арчаагүй анхиагүй арчилж идэж чадахгүй хүн л хоол голдог юм шүү.

17. Ямар ч хүнд сайн санаа сайхан сэтгэлээс өөр юу ч тус болж чадахгүй шүү.

18. Үртэй хүн үрээрээ биетэй хүн биеэрээ гэдэг юм шүү, хүн битгий муулаарай.

19. Гал голомтоо цэвэр авч яваарай.

20. Цайгаа сайн дээдэлж яваарай.

21. Төрсөн газраа шүтэж яваарай.

22. Цайныхаа дээжийг төрийн сүлд, алтан овоо, мөнгөн дэлхий, лус найман аймаг гэж санаж өргөж яваарай.

23. Хуримын хувцас зэхэхээр хурын хувцасаа сайн зэхэж байгаарай.

24. Худал хэлэх хууран мэхлэхийг л цээрлэж яваарай.

25. Хүн амьдралаас л суралцдаг юм . Баяр гүниг бүх зүйлээсээ сургамж авч ойлгож яваарай.

26. Дандаа сайхан зүйл бодож сэтгэж бусаддаа зөвлөж яваарай.

27. Хүнд үнэн санаанаасаа тус болох тун ч багадахгүй шүү.

28. Дээд хүнд ая тал засаж зусардаж бялдуучилж хэзээ ч болохгүй шүү.

29. Тэнхлүүн явахад тэмээ өгснөөс тэвдэж явахад тэвнэ өгсөн нь их тус болдог гэдэг тун ч үнэн үг шүү.

30. Хүн зовоосон хүн тухайлбал хань үр хүүхдээ зовоовол өөдлөхгүй шүү. Хоолоо хийсэнгүй, хогоо цэвэрлэсэнгүй гэж муудалцаад гэр бүл хэзээ ч салахгүй, хар хор, завхай айлгүйгээс л болж болохгүй
бүтэхгүй бүхэн болдог юм шүү.

31. Үр хүүхэддээ сайн талаараа үлгэрлэж , намуун зөөлөн харилцаа, ажил үйлсээрээ үлгэрлэж цаг ашиглаж юухнаар ч юм хийдэг байх хэрэгтэй.

32. Монгол гэрээ сайн дээдлэх хэрэгтэй ядахдаа нар зөв тойроод гарч байгаарай.

33. Үхэх төрөх хоёр адилхан гэдэг, хөл хүнд хүнд туслаж явахыг бодоорой ер нь хүүхэд баярлуулж явах нь л чухал шүү.

34. Мэдэх мэдэхгүй хараалыг бүү уншаарай уурлавал улаан сухай гэж хэлж сур тэр нь үзэсгэлэн төгс мод байдаг юм гэсэн.

35. Багш нараа сайн хүндэлж яваарай. Лам багш эд эрдмийн багш бүгд адилхан шүү.

36. Монгол хүн гэдэг монголоороо л байх хэрэгтэй , ядахдаа бүхэл хоол идэхдээ зөв барьж идэж сураарай. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наанагүй шүү.

37. Хүний ээж гэдэг чинь алтан нарны халууныг алгаараа хааж сэрүүцүүлэх , алиман сарны сэрүүнийг элгээрээ ээж дулаацуулах сэтгэлтэй байж өсгөдөг юм шүү.

38. Хүн чамд хичнээн муу үг хэлсэн ч үргэлж сайн санаж явахыг хичээгээрэй.

39. Баян хангайн бор толгодынхоо халтар хомоолыг ч хайрлаж яваарай.

40. Элсэнд шингэсэн ижийгээ эрээд эрээд нэмэргүй шүү, эргээд нэхэхгүй хайрыг минь эргэцүүлж бодоод ухаараарай .Хүүхдүүд минь…

Таны хүүхдэд хамгийн хэрэгтэй-суудлын бүс тэнцвэржүүлэгч

Хөдөлмөрийн аюулгүй байдлаа сайтар ханган ажиллаарай

Гоо заслын эмч А.Нямдарь: Шууд үр дүнгээ өгдөг гоо заслын шилдэг үйлчилгээг санал болгож байна

$
0
0

39a589353ea8a3216d6d152df0100ff3

“SkinAid” арьсны өвчин, гоо заслын эмнэлгийн  мэргэжлийн арьс, гоо заслын эмч нар таны арьсанд үүсээд байгаа асуудлыг богино хугацаанд дэвшилтэт технологийн тусламжтайгаар чанарын өндөр түвшинд гүйцэтгэж мянга мянган бүсгүйчүүдэд эрүүл арьс, гоо сайхныг бэлэглэсээр байна. Ингээд тус эмнэлгийн шидэт үйлчилгээнүүдийн талаар “SkinAid” арьсны өвчин, гоо заслын эмнэлгийн  арьс гоо заслын эмч, Анагаах Ухааны магистр А.Нямдарьтай ярилцлаа.

-Юуны өмнө манай уншигчдад эмнэлгийн үйл ажиллагаагаа танилцуулахгүй юу?

- Манай эмнэлэг 2018 оны дөрөвдүгээр сард үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Арьс гоо заслын салбарт олон жил ажилласан туршлагатай эмч нар ажиллаж, гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг төдийгүй арьсны өвчлөл, харшил оношилж эмчлэх мөн арьс чийгшүүлэх, нөхөн сэргээх, цайруулах гоо заслын тарилгууд, мэсгүйгээр арьс өргөж залуужуулах аппаратын үйлчилгээ болон коллаген үүсгэгч өргөстэй утас суулгах эмчилгээнүүдийг эмнэлгийн орчинд хийдгээрээ онцлог юм. Түүнчлэн арьс цайх өвчнийг эмчилж байна. Өмнө нь энэ өвчнийг монголд бүрэн эмчилдэггүй, иргэд Япон, Солонгос, Хятад  зэрэг гадаад орнуудыг зорьж эмчилгээ хийлгэдэг байсан үе ард хоцорчээ.

-Танай эмнэлгийн арьс өргөдөг коллаген үүсгэгч утасны талаар охид бүсгүйчүүд нэлээд ам сайтай байх юм билээ. Арьс өргөж, залуужуулах коллаген үүсгэгч, өргөстэй утасны талаар мэдээлэл өгнө үү?

-Ер нь арьсанд суулгадаг утаснууд нь бүтэц, хэмжээ, хэлбэр, нүүрний болон биеийн аль хэсэгт хийхээс хамаараад маш олон төрөл байдаг. Арьс өргөдөг коллаген үүсгэгч өргөстэй утас нь  унжсан арьсыг чангалж татах, арьсны бүтцэд суулгах үед утас хайлах явцдаа коллаген үүсгэж эхэлдэг. Ингэснээр хөгшрөлтийн явцыг удаашруулж залуужуулах ач холбогдолтой.  Мөн дүүргэгч утас нь арьсны үрчлээ нугалаатай хэсгийг дүүргэн арьсыг байгалын мэт засаж өгдгөөрөө давуу талтай.

- Коллаген үүсгэгч, өргөстэй утсыг нэг удаа суулгаснаар үйлчилгээгээ хэдийн хэр хугацаанд хадгалах вэ?

-Тухайн хүний нас болон арьсны хөгшрөлтийн зэргээс хамаарна. Хэрэв 25-35 настайдаа гоо сайхны утас хийлгэсэн тохиолдолд 2-3 жилийн үйлчилгээтэй.  Энэ насныханд арьсны хөгшрөлтийн процесс дөнгөж эхэлж байдаг учраас арьс нөхөн сэргэхдээ хурдан, үйлчилгээг илүү удаан хадгалдаг. Харин ахимаг насны эмэгтэйчүүдийн хувьд гоо сайхны утас хийлгэхэд 1-2 жил  үйлчилгээгээ хадгална.

-Гоо сайхны утас суулгахад сөрөг нөлөө бий юу?

- Гоо сайхны утас бол хамгийн сөрөг нөлөө багатай эмчилгээ юм. Утас нь хайлдаг, хайлдаггүй гэж хоёр төрөл бий. Сүүлийн үед хайлдаг утсаар хийдэг болсон. Гэхдээ утас хайлж дуусах нь үйлчилгээ дуусаж байна гэж ойлгож болохгүй. Анхааруулах зүйл нь гоо сайхны туршлагатай эмчээр гоо сайхны утас суулгуулахгүй бол арьсанд өнгөц суулгах, мэдрэлийн судсыг дайруулах, эмнэлгийн ариутгалын орчинд хийгээгүйгээс халдвар авах эрсдэл гарахыг үгүйсгэхгүй.

- Утас татуулсны дараа утас нь ил гардаг тухай бүсгүйчүүдийн дунд яриа бий. Энэ нь утсыг өнгөц суулгасантай холбоотой юу?

-Тийм ээ. Утас нь  ил гарна гэдэг нь мэргэжлийн хүнээр хийлгээгүй холбоотой байхаа. Арьсан дээр нимгэн өнгөц хийх үед утасны тасарсан хэсгүүд нь булчингийн хөдөлгөөний нөлөөгөөр гарч ирэх боломжтой.

- Гоо сайхны утас суулгахад тохиромжтой улирал гэж байх уу?

- Хэт их халуунд хийлгэвэл үрэвсэл үүсэх магадлалтай. Мөн дэглэм барих ёстой. Энэ үед 7-14 хоног амаа том ангайхгүй, эвшээхгүй, хатуу зүйлс зажлахгүй, гоо сайхны массаж хийлгэхгүй байхыг зөвлөдөг.

- Тус үйлчилгээнийхээ үнийг танилцуулж болох уу?

- Утасны тоо ширхэг, утасны төрлөөс хамаараад үнэлгээ янз бүр байдаг. Утасныхаа тоогоор гэвэл 5 сая хүртэлх төгрөгийн үнэтэй. Тиймээс эмнэлгүүд багцаар нь үнэлдэг. Хэрэв нүүрнийхээ арьсыг зөвхөн дээш нь өргөж чангалуулъя гэхэд 1.6- 2 сая орчим болно. Үүнээс гадна дүүргэгч утасны тусламжтай арьсны цүлхийж унжсан хэсгийг чангалдаг. Манай эмнэлэг 1.6-2.5 сая төгрөгөөр  хүзүү, нүүр, давхар эрүүг чангалж, нүүрний хэлбэрийг V хэлбэрт оруулах үйлчилгээг үзүүлж байна. Зөвхөн нүүрнээс гадна гарын бугалга, гуя, хэвлий хэсгийг галбиржуулан тураах, хөх өгзөг өргөх зорилгоор утас хийлгэх боломжтой.

-Мөн танай эмнэлэг суларч, унжсан арьсыг мэсгүйгээр  өргөж чангалдаг  гэсэн. Мэсгүй гэхээр ихэд олзуурхууштай байна л даа?

-Энэхүү үйлчилгээ дэлхийн хамгийн сүүлийн үеийн шилдэг, цор ганц технологи болох мэсийн бус аргаар арьсыг өргөж, чангалдаг “Ultraformer 3″ аппаратын үйлчилгээ юм. Манай эмнэлэг ариутгал, халдваргүйжүүлэлтийг бүрэн хангасан стандарт орчинд, арьс гоо заслын мэргэшсэн эмчийн хяналт аюулгүй, эрсдэлгүй, сэтгэл ханамжтайгаар залуу сайхан, өнгөлөг, эрүүл чанга арьстай болгож байгаа  охид бүсгүйчүүдээс талархал хүлээгээд байгаа.

-Тус аппаратын давуу тал нь юу вэ?

-Хамгийн сүүлд гарсан шилдэг технологи бөгөөд гарах үр дүнг сайжруулж өгсөн. Энэхүү аппарат маань арьсны хамгийн гүн буюу мэс заслын аргаар л хүрдэг тэр давхаргад мэсийн бус аргаар хүрч үйлчилдэг цор ганц технологи юм. Төвлөрүүлсэн хэт авиан тусламжтайгаар эластин, коллагены нийлэгжилтийг идэвхжүүлж арьсны өнгийг сэргээх, булчингийн давхаргад хүрч үйлчилснээр арьсыг өргөж чангалах үйлчилгээтэй. Арьсны хөгшрөлт, унжилтын зэргээс хамаараад эмчилгээний давтамж, барих хугацаа янз бүр боловч ерөнхийдөө 5-10 насаар залуужуулж, хөгшрөлтийг 2-3 жилээр удаашруулна. Энэхүү аппарат нь харьцангуй өвдөлт зовиур багатай, мөн барих хугацаа уртассан гэх мэт олон давуу талтай.

-Сүүлийн жилүүдэд манай улсад арьс цайх өвчлөл нэмэгдэж байгаа.  Өвчин үүсэх шалтгаан нь юу вэ?

Арьс цайх өвчин (Vitiligo) нь арьсны нөсөө үүсэх процесс алдагдах эсвэл огт байхгүй болсноор арьс, салст болон үсний хэвийн өнгө алдагдан цагаан толбоор илэрдэг арьсны өвчин юм. Энэ өвчнөөр бүх насныхан /дөнгөж төрсөн нярайгаас насанд хүрэгчдэд/ өвчилж болох бөгөөд ихэвчлэн 20 наснаас өмнө эхэлсэн байдаг. Мөн хүйс харгалзахгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүст адил тохиолдоно. Арьс цайх өвчний шалтгаан, эмгэг жам нь бүрэн тодорхойлогдоогүй боловч өвчин үүсэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг болохыг судалсаар байна. Өвчин үүсэхэд удамшил, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны алдагдал, сэтгэл санааны хямрал, сэтгэл гутрал, гэнэтийн цочрол, дотоод шүүрлийн булчирхайн эмгэгүүд (бамбай булчирхайн үйл ажиллагааны алдагдал, чихрийн шижин), дотор эрхтний архаг үрэвсэлт өвчнүүд, дархлаа тогтолцооны алдагдал, аутоиммуны шалтгаант өвчнүүд (Хашимотогийн өвчин, Грейвсийн өвчин, витамин В12 дутагдлын цус багадалт, Адиссоны өвчин, үүрлэсэн үс уналт, бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин, тогтолцооны улаан чонон яр г.м), дотоод хордлого (фенол, катихол, сульфгидрилийн нэгдэл агуулсан бүтээгдэхүүний үйлдвэр болон цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдтэй ажилладаг хүмүүс), арьсны гэмтэл, жирэмслэлт зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг байна.

-Арьс цайх өвчин ямар шинжээр илрэх вэ?

Энэхүү өвчний үед биед зовиур шаналгаа, өвдөлт, загатнаа илэрдэггүй боловч арьсны тодорхой хэсгүүд цайрснаар гоо сайхан болон сэтгэлзүйн хувьд таагүй байдал үүсдэг. Үүний улмаас сэтгэл гутралд орох, өөрийгөө дорд үзэх, өөрийгөө нийгмээс тусгаарлах, ялгаварлан гадуурхалд өртөх, өөрөөсөө болон хамтрагчаасаа ичих гэх мэт сэтгэл зүйн хувьд дарамтад ордог. Арьс цайх өвчин нь архаг удаан явцтай бөгөөд янз бүрийн хэлбэр хэмжээтэй, цагаан өнгийн нөсөөгүй толбо биеийн аль ч хэсэгт гарч болно. Энэ цагаан толбо нь зах руугаа тэлж хоорондоо нийлэх хандлагатай, орчны арьснаасаа тод зааглагдаж харагдана. Эдгээр толбо нь наранд шарсны улмаас улам тодрох, улайж үрэвсдэг учраас нарнаас хамгаалах нь зүйтэй. Зарим тохиолдолд толбо үүссэн хэсгийн үс цайрах, унах шинжүүд дагалддаг.

-Арьс цайх өвчнийг танай эмнэлэг эмчилдэг гэж ойлголоо?

Арьс цайх өвчин нь эмчилгээнд үр дүн муутай, тэсвэр тэвчээр их шаардсан өвчин юм. Мөн дэлхий нийтэд хийгдэж буй стандарт эмчилгээнүүд нь өртөг, зардал өндөртэй, зарим эмчилгээний аргууд нь манай улсад нэвтрээгүйгээс заавал гадаад улс руу явж эмчлүүлэх шаардлагатай байсан. Гэвч эдгээр эмчилгээний аргуудаас сүүлийн үед хэрэглэгдэж байгаа, үр дүн сайтай ExSyS 308 гэрэл эмчилгээний аппаратыг  манай эмнэлэг Герман улсаас албан ёсны эрхтэйгээр Монголд анх удаа эмчилгээнд  хэрэглэж байна. Арьс цайх өвчний үед эмчилгээг мэргэжлийн эмчийн хяналтад, хувь хүнд тохирсон аргаар, дотор болон гадуур эмчилгээтэй хавсран удаан хугацаанд тэсвэр тэвчээртэйгээр эмчлүүлэх нь хамгийн зөв сонголт юм.

- Өвлийн улиралд охид залуус арьсаа хэрхэн арчлах талаар зөвлөгөө өгнө үү?

- Арьсаа тогтмол гүн цэвэрлэх ёстой. Үүний дараа арьсыг  гуужуулж, чийгшүүлэх хэрэгтэй. 25-аас дээш насны бүсгүйчүүд маань тодорхой давтамжтайгаар арьс чийгшүүлэх, нөхөн сэргээх тарилгуудыг мэргэжлийн арьс гоо заслын эмчийн зөвлөгөөгөөр хийлгэж байвал ихээхэн ач холбогдолтой. Өвлийн улиралд хүйтэн уур амьсгал, салхины нөлөөгөөр нүүрний арьс их гэмтдэг  учраас  заавал нүүрээ будаж хамгаалах нь зохистой. Нарны тосыг жилийн дөрвөн улиралд өдөр бүр түрхэж арьсаа хамгаалж байгаарай.

- Ярилцлагаа өндөрлүүлэе. Манай уншигчид сонирхож холбогдвол ямар хаяг, утсаар холбогдох вэ?

Ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.  Манай хаяг Тэнгис кино театрын автобусны буудлын баруун талд KFC, Cafe Bene-тэй байрны 5 давхарт байрладаг.

Фэйсбүүк хаяг: SkinAid арьсны өвчин – гоо заслын эмнэлэг Утас: 76000505, 91113734

Брэд, Жоли нар эв зүйгээ олжээ

$
0
0

Брэд, Жоли нар эв зүйгээ олжээ undefined

Холливудын супер одод болох Анжелина Жоли, Брэд Питт нар хоёр жил маргасны эцэст зургаан хүүхдээ асрамжлах нөхцлүүдийг тохиролцож чадсан байна. Тэд энэхүү тохиролцоонд хоёр долоо хоногийн өмнө хүрсэн бөгөөд өчигдөр шүүгчийг байлцуулан гарын үсэг зурсан аж. Ингэснээр тэд шүүхээр орж асуудлаа шийдвэрлүүлэхгүй. Тэдний байгуулсан гэрээний нөхцлүүд нууц хэвээр үлдэв.

10 жил хамт амьдарсны эцэст Жоли 2016 онд гэр бүлээ цуцлуулах өргөдлөө бичсэн билээ. Жоли Британийн нэгэн 40 настай бизнесмэнтэй дотноссон гэх яриа гарсан бөгөөд тэдний хуримын ёслол удахгүй Кампучи улсад болох сурагтай. Харин Питт Британийн 21 настай жүжигчин Элла Пернеллтэй дотноссон гэдэг. Энэ бүсгүй Питтээс 32 насаар дүү бөгөөд Жолигийн залуу насыг санагдуулам төрхтэй юм.

Брэд, Жоли нар эв зүйгээ олжээ

Эх сурвалж: wikimon.mn
Viewing all 18678 articles
Browse latest View live