Quantcast
Channel: Miss.mn
Viewing all 18678 articles
Browse latest View live

“АПУ” хэмээх вант улсын “жижиг бизнес эрхлэгч” П.Батчимэг ичиг ичиг

$
0
0

3feeb8c2cf7eb1587e85dec517e76f2d

УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн дүү П.Батчимэг гэх хүүхэн ч ЖДҮ-г элэг барисан байх юм.

Тодруулбал,  УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн хүүхдүүд болон дүү П.Батчимэг нар ЖДҮ-г цөлмөгчдийн цуваанд нэгдсэн байна.

Тэд ЖДҮХ сангаас өнгөрсөн оны наймдугаар сард “Батган агро” ХХК-д 500 сая төгрөгийн зээл авчээ.

“Батган транс” ХХК нь Батхүүгийн Ганбат, Батхүүгийн Ганхөлөг гэх хүмүүсийн нэр дээр байх юм. Тэд бол үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь гэнэ. Харин тус компанийн гүйцэтгэх захирал нь  Пүрэвийн Батчимэг.

П.Батчимэг нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд “АПУ Трейдинг” ХХК-ийн захирлын албыг давхар хашдаг.46837450_2382702225136133_6633868698555777024_n

46817712_212918712970979_7321370646271754240_n

Нийслэлийн иргэдийн төлөөлөгч, бүхэл бүтэн ХХК-ийн захирал хатагтай та өнөөдөр жижиг дунд бизнес эрхлэгч гэж үү?

Олон жилийн тэртээгээс бизнест хөл тавьж өдгөө бизнесийн салбарын акулуудын тоонд зүй ёсоор орох хатагтай жирийн иргэдтэй барьцаж, дээрэмдэхээсээ ичээч!!!

Үнэнч шударгаар хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээх гэсэн иргэдийн өдрийн хоолыг энэ мэт эрхтэн дархтан булаагаад байхаар яаж улс хөгжих билээ.

47083116_1939927572793250_4924556097970241536_ncbxbxdbhhxb45494928_2175404922479726_2027284719023947776_n

 

эх сурвалж:fact.mn

нийтэлсэн:М.Март


Жэки Чаны ижил хүйстэн охин гэрлэжээ

$
0
0

chansdaughtermarries750x422-600x338Хятадын алдарт жүжигчин Жэки Чаны нууц  охин 19 настай Этта У Жо линь, 31 настай Энди Отом гэдэг Канад найз бүсгүйтэйгээ гэрлэсэн гэдгээ инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Тэрбээр өнгөрсөн онд өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарлаад байсан билээ. Хосууд Канадын Торонто хотод гэрлэлтээ батлуулсныхаа дараа Хонконгт иржээ. Хонконгт ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг хориглодог байна.

Жэки Чан гэр бүлтэй байхдаа жүжигчин, мисс Элейн Вутэй нэр холбогдож, удалгүй 1999 онд Элайн түүнийг охиныг төрүүлсэн байна. Гэхдээ охиноо эцгээс нь хамааралгүй, өөрөө бие дааж өсгөхөөр шийдсэн ажээ.

Жэки Чан өөрөө охиныхоо талаар олон нийтэд дэлгэж байсан удаагүй. Харин Этта “Тэр хэзээ ч миний амьдралд байгаагүй. Би түүнийг эцгийгээ гэж боддоггүй, түүнийг аав аа гэж хэзээ ч дуудахгүй. Өө, жүжигчин Жэки Чан байна шүү дээ гэж хэлнэ” хэмээн Express сонинд ярьжээ.

sfhxsdfhfd

 

 

 

Кайли Женнер ADIDAS брэндийн шинэ цуглуулгыг танилцууллаа

$
0
0

738a98f58d816e1f38b9d87a3538d6c1_fitted_740x0

Adidas брэндийн наймдугаар сарын шинэ улирлын нүүр царайгаар 21 настай Кайли Женнер тодорсон билээ. Тэгвэл  тус брэнд өвлийн шинэ цуглуулгынхаа нүүр царайгаар дахин Кайли Женнерыг сонгожээ.

Adidas COEEZE цуглуулга нь 1990-ээд оны хэв маягийг агуулсан төдийгүй Falcon пүүзний шинэчлэгдсэн төрлийг танилцуулж байгаагаар онцлогтой. Falcon пүүз нь алтан шаргал болон улаан, цэнхэр, цагаан өнгийн хослол бүхий загвараар шинэчлэгджээ. Харин Adidas COEEZE цуглуулгад спорт өмд, богино футболк зэрэг багтсан байна. Эдгээр бүх загварууд нь ноосон материалаар хийгдсэн, хүйтний улиралд тохиромжтой аж.

Adidas COEEZE болон Falcon брэндийн шинэ цуглуулга нь энэ оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн Adidas нэрийн дэлгүүр болон онлайн дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхлэх юм.

Кайли Женнер нь алдарт Кардашьян болон Женнерийн гэр бүлээс гаралтай. Тэрбээр дэлхийн хамгийн залуу тэрбумтнаар 21 насандаа тодорсон бөгөөд өдгөө Кайлигийн хөрөнгө  900 сая ам.доллар хүрсэн гэгддэг.

Б.АМИР

WWW.ZINDAA.MN

Нууцхан амьдралдаа хачир нэмье

$
0
0

8701083f66ce8e5b4f77c5d7156489b4

Вибратор гэж сонсож байсан уу? Магадгүй нилээд хэдэн жилийн өмнө байсан бол энэ талаарх мэдээг бэлтгэхэд хүндрэлтэй, та нар минь ч тайван ушихаасаа санаа зовох байсан байх. Өнөөдөр бол манайд секс шопууд үйл ажиллагаагаа явуулж үйлчлүүлэгчдийн тоо ч өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Тэгэхээр шинэ зүйлсийг туршиж үзэхийг хүсэхгүй байна гэж үү. Ганц бие, байнгын сексийн хамтрагчгүй эсвэл зүгээр л хайрттайгаа хамт шинэ зүйлийг туршиж үзэхийг хүсэж байгаа бүсгүйчүүд та нар минь секс тоглоом тэр дундаа вибратор анхлан худалдаж авахдаа юунд анхаарах талаар мэдээд аваарай. Секси Гоолингоо бүсгүйгийн маань нууцхан амьдралд хачир нэмж амттай болгох ч юм бил үү.

Эхний ээлжинд вибратороо өөртөө тохируулж сонгож авах нь чухал. Өнгө, материал, хэмжээ, хэлбэр нь олон төрөл байдаг боловч хамгийн гол нь чиний дур тавих төрлөөс шалтгаална.

Өөртөө тохирох вибратороо сонгосны дараа хэрэглэхдээ анхаарах зүйлс гэвэл хэрэглэхийнхээ өмнө вибратороо зөөлөн савантай усаар эсвэл тусгай цэвэрлэгч шингэнээр цэвэрлэж болно. Хэрвээ вибратор чинь усны хамгаалалтгүй бол зай ордог хэсэгт нь ус хүргэхээс болгоомжлох хэрэгтэй. Зайгаа зааврын дагуу зөв хийгээд удирдлагын товчлуур нь зөв ажиллаж байгаа эсэхийг хэрэглэх бүртээ сайн шалгаж байгаарай.

Эхний ээлжинд ганцаараа байхдаа хэрэглээд үзээрэй. Хамтрагчтайгаа хамтдаа хэрэглэхээр болвол илүү туршлагатай, тухтай байх болно. Вибраторынхоо ажиллагаанд дасах мөн биеийнхээ өөр хэсгүүдэд яаж үйлчлэхийг нь үзчихэд зүгээр. Мөн хурд болон хөдөлгөөнийг нь өөрчилж үзэх зэргээр хэрэглэх туршлагатай болох ба өөрт аль эвтээхнийг нь олчихно гэсэн үг. Хамтрагчтайгаа хамтдаа хэрэглэхээр болвол вибраторынхоо гадуур бэлгэвч хэрэглэхийг зөвлөе.

Анх хэрэглэхдээ өөртөө тайван тухтай орчинг бүрдүүлээрэй. Энэ бол чиний хувийн таашаалаа мэдрэх мөч тул чөлөөтэй байх нь чухал шүү дээ. Хэрэглэж байхдаа эротик өгүүллэг унших, кино бичлэг үзэх эсвэл хайрттайгаа хамт байгаагаар төсөөлвөл дур тавилт илүү хүчтэй байх боломжтой.

Хадгалахадаа савантай ус эсвэл тусгай цэвэрлэгчээр цэвэрлээд сэрүүн хуурай газар хадгалаарай. Шууд нар тусдаг газар хадгалвал материалд нь нөлөө үзүүлдэг учир болохгүй. Мөн зайг нь заавал салгаж байгаарай. Энэ нь зайны эдэлгээний хугацааг уртасгахаас гадна гэнэтийн байдалд асаад ажиллаж эхлэхээс сэргийлж байгаа юм.

Сайн бүтээгдэхүүн + зөв хэрэглэгч = үнэмлэхүй таашаал

1.	Хэлүүгээрээ дур тавьж, таашаал авах дуртай бүсгүйчүүдэд хэлүүг өдөөж өгдөг вибраторыг санал болгож байна.  Хурдыг нь тохируулж болдог бөгөөд хэлүүний мэдрэхүй багатай бүсгүйчүүдэд мэдрэмтгий болгоход тусалдаг.

Реппер Thunder-ийн зургуудаас

Яагаад нөхрийнхөө талаар муугаар ярих нь бүү хэл бодож ч болдоггүй вэ?

$
0
0

8edf94d6b657afda68fe155d0d65d763

Эр нөхрөө хүндлэхгүй байх нь асар муу үр дагавартай. “Эмэгтэй нь нөхрийнхөө тухай яаж юу гэж бодно вэ эр нөхөр нь яг тийм болдог” гэж нэг удаа би интернетээс уншсан юм. Гайхалтай шүү. Яг л ийм болдог, байдаг. Үүнийг яах ч арга байхгүй. Энэ нэг тийм нууцлаг, ид шидтэй зүйл аятай ойлгож байна уу?

Эмэгтэй хүний хүч асар их, заримдаа бүүр яах ч аргагүй болтол маш нарийн нөлөөлдөг. Хэрэв эмэгтэй хүн чамайг хэн ч биш гэж бодвол чи хэн ч биш л болно. Аймшигтай , сөнөөгч хүч шүү. Нөгөө талаас бол хэрэв эмэгтэй хүн “ бүх юм сайн сайхан байна. Ийм л эр хүн надад хэрэгтэй. Энэ бол миний л хүн мөнөөсөө мөн ” гэж бодох аваас эр хүн шууд өөрчлөгдөж , цэцэглэж эхэлдэг “

Тэгээд би бодолд орлоо. Их удаан бодлоо, зарим үйл явдлыг амьдаралаараа тууллаа. Харин өнөөдөр бодлуудаа та нартай хуваалцахаар шийдлээ.

• Тэр бол азгүй амьтан
• Түүнд итгэх аргагүй
• Тэр юу ч чадахгүй
• Тэрний юу ч бүтэхгүй
• Би илүү сайхан жаргалтай байх тавилантай
• Тэр заавал өөрчлөгдөх ёстой
• Тэр маш их дутагдалтай

Энэхүү жагсаалтыг цагийг нь олж зогсоохгүй л бол тасралтгүй үргэлжилнэ. Бид энэ жагсаалтаа өөрийн найз бүсгүйчүүдтэй, ээжтэйгээ байнга гомдоллон хуваалцдаг, үгүй юм аа гэхэд өөрийн толгойдоо байнга эргэлдүүлж байдаг

Бид яагаад ингэдэг вэ?

Бид өөрсдийгөө түүнийг өөрчилж чадна, тэгээд бидний амьдрал өөрчлөгдөж бид зөөлөн, ялдам, хайрлагч нэгэн болж хувирна гэж итгэж байдаг. Гэхдээ эхлээд тэр компьютерын хамаарлаасаа салж, миний хүссэн хэмжээний мөнгө олдог болж хаашаа ч юм намайг урьж, юу ч юм бэлэглэдэг болох ёстой.

Өөрчлөгдөг л дээ

Бид хүүхэд насандаа саатаж өөрийн амьдрал болон өөрөө өөрийгөө хөндлөнгөөс харахыг хүсэлгүй зөвхөн л эр хүнээс өөрчлөлт гарахыг хүлээгээд байдаг. Хэрэв эр хүн өөрийн дутагдлаа засчихвал би аз жаргалтай болох болно гэдэг бодол маш гэнэн бодол юм шүү. Хүний алдааг л дөрөөлж анхаарлаа хандуулах явдал нь өөрийн алдаа дутагдлаа олж харахгүй байдалд хүргэдэг.

Бусдыг шүүмжлэхдээ бид өөрийгөө олж хардаггүй. Өөрийн алдаа дутагдлаа олж харах нь их хүнд ба эмзэг байдаг ба хэрэв өөртөө шударга хандвал алдаа дутагдлаа засах хэрэгтэй болдог. Нөхрийхөө алдааг засах гэх нь хамаагүй хялбар ба бусдад гомдоллож дэмжлэг хүртэх нь илүү амттай байдаг.

Би сайн, тэр бол муу

Бид нөхрөө буруутгангаа тэнгэрт хөөрч, түүнээс илүү ухаантай, илүү гэж боддог. Бусдаар анхаарал яаж хүртэхийг бид нар мэддэггүй. Түүнээс дээр гарсанаар бид дэмжлэг хүртээд байх шиг болдог.
Нөхрөө шүүмжилж, түүний тухай муугаар рих хэрэггүй, хэрэв тэгвэл нөхөр чинь салаад явчихна, нууц амрагтай болчихно гэдгий интернет ба хэвлэл мэдээллээс байнга л олж хардаг. Бидний сэтгэл тавгүйтэж дотор арзганасан үедээ бид дээрхийг хамгийн сүүлд боддог. Бид сөрөг болгоноо гадагш нь гаргах хэрэгтэй.

Бид үүнээ дотроо хадгалаад байж чаддаггүй ба гаргах хүнээ хайж эхэлдэг

Бид дотор тулгуургүй, насанд хүрсэн хүчийг өөрөөсөө мэдэрдэггүй учраас өөрсдийгөө өрөвдүүлэх, дэмжүүлэх хэрэгтэй байдаг учраас гомдоллож, нөхрөө шүүмжилдэг. Сул дорой байдлаа яахаа бид мэддэггүй. Өөрийнхөө амьдралыг бие даан хэрхэн өөрчлөхөө бид нар мэддэггүй. Бидний амьдралыг өөрчилчих байх гэсэндээ бид бусдыг тунихийг эрмэлздэг. Үнэндээ хүүхэд шиг гэнэн ойлголт байгаа биз?

Бид нөхрийхөө талаар найз бүсгүйчүүлдээ юм уу ээждээ гомдоллохдоо өөрийгөө хаацайлан тэдний дэмжлэгийг авахыг хүсдэг.

Энэ үнэхээр хүүхэд шиг гэнэн хуурталт шүү

Бид түүнд болон бусдад түүнийг муу гэж хэлж ярихдаа далд ухамсартаа бидний амьдралыг сайхан болгоогүйнх нь төлөө түүнээс хонзонгоо авч байдаг. Тэгсэнээр бид нөхөр лүүгээ энерги шилжүүлэлтийг дотроо блоkлож түүнийг дэмжихээ больчихдог.

Энэ нь юунд хүргэдэг вэ?

Нөхрийхөө тухай муугаар ярих бодох үедээ эмэгтэй хүн түүнийг үл хүндэлж, бодлоороо түүнээс холдож, энергийн хувьд түүнийг дэмжихгүй болдог. Түүний хамаг л юм нь бүтэлгүйтэж эхлэж, мөнгө олдохгүй болж, тэрээр сэтгэл гутралаа архиар тайлахыг хичээж эхлэх ба бид түүнийг хүндлэл ахадсан хүн, бидний зөв байсан гэсэн бодолдоо улам бүр автагдаж эхэлдэг. Бид битүү тойрогт орчихдог. Ийм нөхцөлд эр хүн юуг ч өөрчилөх хүчгүй болчихдог.

Хэрэв бага дээр нь л зогсохгүй бол шүүмжлэх сэдэв заавал олддог. Энэ бол маш муу үйлдэл юм шүү. Түүний тцхай муугаар бодож, найз бүсгүйчүүл болон ээждээ муугаар ярихаар улам бүр өөрийн зөв юм шиг бодогдож эхлэх ба ингэснээр өөрсдийн харилцааг нураагаад зогсохгүй өөрийгөө ч үгүй хийж байгаа юм.

Энэ нь мэдрэлийг савлуулж, эмэгтэйн зүрх сэтгэлийг хатууруулж, бид өөрийн сэтгэлийг хордуулж, өөрийн махбодийг сөрөг бүхнээр бохирдуулахад хүргэдэг.

Ингэхдээ энэ муу бүхнээ хадгалж цааш нь дамжуулдаг гээч

Сөрөг бодлууд маш их энергийг шавхдаг. Эр хүний хувьд эмэгтэй хүний оролцоо, энерги, сайшаал нь эр хүнийг боловсруулах, амжилтанд хүргэх хамгийн үнэт түлш нь юм. Эм хүн нөхрийхөө тухай муугаар бодож байсан цагт эр хүнд амжилтанд хүрэх, танд таалагдах ямар ч боломж үгүй болдог.
Эмэгтэй хүн эр нөхрөө хайрлахгүй байдал гаргаснаараа хүүхдүүддээ ч муу нөлөө үзүүлж байдаг.

Одоо санахыг хичээгээд дараахи асуултанд хариулаарай:

• Танай ээж чинь аавыг чинь хүндэлдэг байсан уу?
• Та үүнийг яаж ойлгож байсан бэ?
Та үүнийг зөвхөн мэдэрч л байсан. Хүүхдүүдэд юуг ч тайлбарлах шаардлагагүй. Хэрэв та эр нөхөрөө үл хүндэлдэг бол:
• Хүүхдүүд муу сурч эсэргүүцлээ илэрхийлдэг
• Таны үгэнд үл орж, тантай бүдүүлэг харьцаж эхэлдэг
• Бүхнийг эсрэгээр нь хийж, муу хүүхдүүдтэй нийлж, буруу зуршилд автаж эхэлдэг
• Тэд цаашдаа гэр бүлийн харилцаанд орж чадахгүй болчихдог

Нөхрөө үл хүндлэх нь асар их үнэтэй, их үр дагавартай

Нөхрийхөө талаар бусдад гомдоллосоноор та “ тэр чиний хань биш ээ ” “ сал, сал ” мэтийн зөвлөгөө их сонсдог. Энэ хэлэлцүүлэгт та өөрийгөө биш өөрийн зүрх сэтгэлээ бус өрөөлийн бодол санааг сонсож байгаа шүү дээ.

Нөхрийхөө тухай ээждээ гомдоллох үед та ээжтэйгээ үл харагдах шижмээр холбогдож хүүхэд хэвээрээ байна гэсэн үг юм. Ээжтэйгээ хамтран нөхрийхөө эсрэг болсоноор та тодорхой хэмжээнд нөхрөөсөө урваж байна гэсэн үг юм. Эх хүн бол өөрийн хүүхдээ өрөвдөөд гомдоосон нэгнийг загнах л болно. Ингэснээр тэгээд юунд хүрэх юм? Ээж чинь нөхрийг чинь хүндлэхээ болино. Дараа нь та нөхрийгөө нэр төрийг сэргээх чинь маш хэцүү болно.

Шударга бай л даа, хэрэв тэр үнэхээр муу бол түүнээс яваад л өг, тэгээд ээжтэйгээ амьдар

Та дэмжлэг авахын тулд найз бүсгүйдээ гомдоллосноор тэр нь ам дамжин яригдаж бүр таны тухай яриагаар хүртэл хачирлагдан түгэх болно. Таны нэр ч бас сэвтэх л болно. Ингэх хэрэг байна уу? Эсвэл та өөрийн найз бүсгүйгээ ” эрэлхэг Бор шиг ” ганц ч үг –цааш ярихгүй гэж гэнэхэнээр бодож байна уу?

Та нөхрийхөө тухай муугаар ярихдаа өөрийгөө хамаагүй илүү гэж бодож байдаг. Та өөрийхөө бардам давлиун занг хөгжүүлж байдаг. Эмэгтэй хүн нөхрийхөө тухай муугаар ярьж эхлэхдээ нөхөртэйгээ холбогдох үл харагдах шижмийг таслаж өөрийн амьдралаар амьдарч эхэлдэг. Энэ үед бол гэр бүл гэж үгүй болно. Нөхөр нь өөрийн амьдралаар амьдарна. Та үүнийг нь мэдрээд хамгаалалтанд орж буцах замаа хайж эхэлнэ. Тэгээд эцэст нь яагаад бидний хооронд ийм болчихов оо? Бид яагаад хамтран амьдрагчид болчихов оо гэсэн тэнэг асуулт гарна

Нөхрөө буруутгаснаар та өөрийн мэдэлгүй түүнийг “муу” бүхэн рүү түлхэж байгаа юм. Тэр өөрчлөгдөөд ч хэрэггүй. Тэгвэл бид хэнийгээ буруутгах болж байна аа?

Өөрийнх нь тухай бодсон муу бодол бүрийг чинь эр хүн тооцож, таны хувьд мөрөөдлийн залуу нь байхаа больсоноо мэдэрч, та түүнд хайргүй болсон гэдгийг чинь мэдрэх ба ийм үед буйдан дээрээ хэвтээд танаас хариугаа авч эхэлдэг. Бид дахиад л муу мухайгийн тойрогт орж эхэллээ. Буйдан дээрээ хэвтэнгээ тэрээр өөрийхөө тухай огт мэдээгүй олон олон зүйлийг сонсож мэдэж авч байдаг. Гэтэл бид түүнийг гавъяа, амжтилт руу түлхэх гээд байгаа шүү дээ.

Яах вэ?

Нөхрийхөө тухай муугаар ярих нь бүү хэл бодох ч үгүй болох нь чухал. Бид өөрсдийн бодлыг ил гаргаж хэлэхгүй ч гэсэн тэдгээр нь материаллаг байх ба болит байдалд нөлөөлж л байдаг юм. Та нөхрийхөө талаар гомдоллохоо больсон ч дотроо азгүй амьтан гэж бодсоор л байх аваас юу ч өөрчлөгдөхгүй урдныхаасаа ч дор болж мэднэ. Энэ бүхнийг л би дандаа алдаж байсан юм л даа.
Төгс төгөлдөр нөхрийн талаарх бодлоосоо салах. Энэ бодол бидний дотор маш гүнзгий суусан байдаг болохоор энэ бодлоосоо ангижран салахад маш хэцүү байдаг. Амьдрал яагаад ч юм ийм л зохион байгуулалттай байдаг. Бусдыг өөрчлөхийн тулд тасралтгүй уйгагүй тэмцэж болдог л доо, Гэхдээ энэ санаагаа жаахан л сулруулж орхиход сэтгэл санаа сэргэж, эргэн тойрон чинь үлгэрийн юм шиг л өөрчлөгдөж эхэлдэг.

Төгс төгөлдөр хүнийг хүсэх явдал нь төгс төгөлдөр эцэгтэй байх гэсэн дотоод бодолтой холбоотой. Энэ хүсэл нь байрандаа зогсоод л “ тэнгэрийн муухай арилах ”-ыг хүлээхэд хүргэдэг. Та юу гэж бодож байна? Төгс төгөлдөр эр хүн гараад ирэх үү? Таны эр нөхөр чинь яг юу юу хийх ёстой, ямар орлоготой байх талаар хүсэл горьдлогоосоо сал.

Энэ горьдлого хүсэл нь өвдөлт, сэтгэл гутралаас өөр юунд ч хүргэхгүй

Та хажууд эрийхээ талаар муугаар ярихаа больмогц түүнийг өөрчлөх бодолоосоо ангижирдаг. Тэгсэнээр та түүнийг яг байгаа чигээр нь л хүлээн авдаг. Өөрчлөгдөх гэдэг нь эр хүний зорилтод багтдаггүй гэдгийг та ойлгох хэрэгтэй. Эр хүн бол баримлын шавар биш. Харин эмэгтэй нь өөрчлөгдөх ёстой юм. Эмэгтэй хүн л өөрийн уян зөөлөн байдлыг хөгжүүлэх учиртай.

Таны найз бүсгүйчүүд зөвхөн таны үгэнд итгэж, таны ашиг сонирхолын л үүднээс ханддаг учраас хэзээ ч тэдэндээ нөхрөө бүү муул. Тэд үнэнийг ялган салгаж зөв хариулт зөвлөгөө хэзээ ч өгч чадахгүй. Тэдний зөвлөгөө нь дандаа л буруу байдаг. Тэгвэл тэднээс зөвлөгөө авах гээд яах юм бэ?
Эр нөхрийхөө талаар найз бүсгүйчүүдтэйгээ зөвлөлдөж байгаа эмэгтэй бол хүүхэд гэдгийг санаж яв. Өөрийн хүч энергийг нөхөртөө чиглүүлэн шингээхийн оронд өөрийн найз бүсгүйчүүлдээ зарцуулж байдаг.

Хэрэв та хажуу дахь эрийхээ талаар муугаар бодож байгаа бол энэ нь танд л ямар нэг учир байна, та түүнээ олж харахыг хүсэхгүй байна гэсэн үг.

“Бусдаас олж харсан болгон бидэнд байдаг. Таны дотор байгаа юмыг бид гаднаас нь харна. Өрөөлийг харахдаа таны сэтгэлд мэдрэгдэх бүхэн бидний энергид байж байдаг. Өөрчлөлт хийх анхны алхам бол өрөөлийг биш өөрийгөө олж харах” Мария Ракитина

Өөрийн бодлуудаа хянаж эхэл. Хажууд эрийхээ талаар муугаар бодож эхлэх л юм бол энэ нь та ямар нэгэн сөрөг бодолд автаж өөрийн зовлон шаналалын бурууг түүнд тохохыг хүсэж байна гэсэн үг. Ийм үеүдээ сайтар мэдрэн тогтоож бусдад бурууг тохох гэсэн эрмэлзэлдээ сэтгэлийн тэнхээ гаргаж өөрийгөө хазаарла.

Хохирогч байхаа боль

Өөрийн эрийг хүндлэх явдалд суралц. Тэгэх аваас эр хүн үүнээ эргэн тойрондоо шилжүүлж түүнийг бусад хүмүүс хүндэлдэг болно. Түүнийг хэрэгтэй, үнэ цэнэтэй гэдгийг мэдэрч сур. Энэ нь эр хүнийг өөртөө итгэлтэй болгож өгдөг. Түүний амжилт олох нь гарцаагүй болох ба энэ нь зөвхөн цаг хугацааны л асуудал байх болно. Эмэгтэй хүн хажууд эрийхээ давуу тал энэ тэрийг мэдрэн өөгшүүлсэн цагт эр хүнд жигүүр ургах мэт болж тэр азтай байж, түүний хийсэн бүхэн нь амжилттай болно. Тэр хэзээ ч буйдан дээр налайн хэвтэхгүй, гэрийн мухар сахихгүй.

Эр хүн аз жаргалыг боловсруулан гаргаж чаддаггүй юм. Тэр зөвхөн хажууд эмэгтэй нь хэрхэн түүнийг хайрлаж байгаа, хүндэлж байгаа, үнэлж байгаагаас шууд шалтгаалан аз жаргалыг олдог.

Эх сурвалж: Олег Торсунов

Орос мисс бүсгүй 49 настай Малайзын хаантай гэрлэжээ

$
0
0

Малайзын хаан V Мухаммад Москва хотын миссээр нэгэн цагт шалгарч байсан 25 настай орос бүсгүйтэй нижгэр хурим хийжээ. Оксана Воеводина ийнхүү лалын шашинт эрийн гэргий болжээ. Тиймээс тэрбээр лалын шашинтан бол нүүрний хаалт буюу хижаб зүүх болж байна.

Хурим исламын ёс заншлаар явагдаж, архи, согтууруулах ундааны зүйлс байсангүй. 49 настай Мухаммад V улс орныхоо бүрэн эрхт эзэн хаан биш, хягаарлагдмал эрхтэй. Түүний засаглал 2022 онд дуусах юм. Малайзыг Ерөнхий сайд, Засгийн газар нь удирддаг. Мухаммад өмнө нь нэг удаа гэрлэж байсан ч тэрбээр анхны эхнэрээсээ салсан, хүүхэдгүй нэгэн аж.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16

Dorgio.mn

Өөрийгөө голох мэдрэмж биднийг юунд хүргэдэг вэ?

$
0
0

9999999999999

“Ажлын бүсгүйчүүлийг хараач, тэд яаж ингэж гоё биеэ авч явдаг юм бэ, гэтэл миний байж байгааг”, “Тэр охин яг жилийн өмнө англи хэлний курст явж гадаадад сурна гэж ярьж байсан, ирэх сард Австри явахаар болжээ. Бид 2 яг адилхан зорилготой хэрнээ би л зорилгынхоо төлөө юу ч хийгээгүй, өнөөх л байрандаа л үлдлээ”, “Тэд амлалтдаа хүрч өөрсдийнхөө хийнэ гэсэн зүйлсээ хийж чаддаг, харин би…”, “Аль гурван сарын өмнө л өөртөө турах зорилго тавьсан би одоо ч чадаагүй л байна, би ийм л…”

Ийм үгс чамайг өдөр бүр дагадаг уу? Чи л болохгүй байгаа мэт, чи л бусдаас хоцрогдоод байгаа юм шиг мэдрэмж үргэлж төрдөг үү? “Би өөрөө л болохгүй байна” гэдэг бодлууд чамайг дотроос чинь зулгаадаг уу? Өөрийгөө голох эдгээр мэдрэмжүүд заримдаа хөлийг чинь газарт тушчихаад хаашаа ч явуулахгүй гацааж буй мэт мэдрэмж чамд олон төрж байсан уу?

Ямар нэг алдаа гаргах бүртээ “Би яагаад ийм зүйлийг чадахгүй байгаа юм бэ” гэх бодолд автаж, хийж чадсан ажлаа биш хийж чадаагүйгээ бодсоор шаналдаг. Үе тэнгийнхэн хурдан хугацаанд их зүйл сурч, амархан шат дээшилж байгаа нь өөрийгөө бусдаас хэт их хоцрогдоод байгаа мэт, тэдний хажууд хэн ч биш мэт мэдрэмж төрүүлнэ. Бусад хүний нүдээр мундаг юм шиг харагдаж болох ч өөрийнхөө нүдээр л хамгийн чадваргүй нэгэн мэт сэтгэгдэл төрнө. Бусдад сайхан үгс хэлж чаддаг хэрнээ зөвхөн өөртөө л урмын үгс хэлж чаддаггүй. Алдаа гарах бүрт өөрийгөө л буруутгадагаас өөр нэгэнд хир халдааж байсан удаа тун бага. Бодит байдлаас нь хараад үзвэл бид хэн нэгний хувьд “Үзэсгэлэнтэй, чадварлаг, боловсролтой, сайн гэрийн эзэгтэй, бичих чадварын хувьд хэнийг ч араасаа дагуулахгүй, бусадтай гайхамшигтай сайн ойлголцож, бусдыг зөв удирдаж чаддаг, тусч өгөөмөр, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, сайхан дуулдаг, сэтгэл татам зан ааштай, мэдлэгтэй, лекц яриа хийхдээ гаргууд” гээд олон тэмдгийг зүүж бусдад хүндлэгдэж, зөв үлгэр дууриал болж чаддаг. Гэхдээ өөрийнхөө өмнө чи хэн бэ, хэн байж чаддаг вэ? гэдэг л хамгийн чухал. Энэ асуултанд итгэл бардам хариулахад тулгардаг цорын ганц бэрхшээл бол бид ямар нэг зүйлийг чадахгүй байгаад биш, чадвар мэдлэг багатайдаа ч биш харин өөрсдийгөө бодит хэмжээнээс нь доогуур үнэлдэгт, маш ихээр голдогт л хэргийн учир байгаа хэрэг.

Өөрийгөө голох мэдрэмж биднийг юунд хүргэдэг гээч?

– Эхлээд сэтгэл гутралд 

Энэ нийтлэлийг бичин суугаа надад өөрийгөө голох мэдрэмж нэг хэсэг маш их төрж, үүнээсээ салж чадахгүй удаан явсан. “Би чадахгүй байна, бусад хүмүүс мундаг байна, би мэдэхгүй байна, бусад хүмүүс дэндүү ухаантай юм, би хэт удаан байна, харин бусад нь ажлаа хурдан хурдан гүйцэтгэж, яг од мэт гялалзаж байна, ерөөсөө би л болохгүй байна” гэдэг бодол нэг хэсэг намайг эзэмдэж, үүнээсээ болоод сэтгэлд гутралд орсон юм. Сэтгэлд гутралд “нэрвэгдсэн” хүн сайхан зүйлсийг олж харахаа больж, шаналж, сөрөг таагүй мэдрэмжиндээ дийлдэж, алхам тутамдаа өөрийгөө дотроосоо мэрж эхэлнэ. Харин өөрийгөө “мэрж” эхэлсэн хүн яах вэ гэхээр зүгээр л ямар ч хүчгүй болдог. Ямар нэг зүйлийг хийх хүч, сурах хүч, урам зоригтой байх хүч, бодох ч хүч үгүй болчихдог.

– Сэтгэл хангалуун бус амьдралд

Үргэлж өөрийгөө голдог хүн нэг өдрийг ч сэтгэл хангалуун, жаргалтай өнгөрөөж чаддаггүй. Өнөөх бүтэлгүй бодлууд тархийг эзэмдсээр байгаа цагт байгаа ажилдаа, гэр бүлийн болон найз нөхдийн харилцаандаа, хүсэл мөрөөдлийнхөө төлөө хийж байгаа алхмууддаа хэзээ ч хангалуун байж чадахгүй. Чин сэтгэлээсээ хандаж ч чадахгүй. Учир нь “би ийм юм чинь дээ” гэсэн бодол дотор хүнийг минь үгүй хийж, дутуу мэдрэмж төрүүлсээр байдаг.

– Юу ч үгүй “сорогдсон” чиний урам зориг

Чи маш их урам зоригтойгоор шинэхэн ажилд орлоо гэж бодъё. Ажлаа эхэлж байгаа хэнд ч чадвар дутах олон зүйлс гарч ирнэ. Харин энэ үед “өөрийгөө голдог” хүмүүсийн толгойд юу бодогддог гээч? “Би иймхэн зүйлийг ч хийж чадахгүй байна шүү дээ, ажил олгогч минь намайг голвол яана аа, би ажлаасаа халагдвал яах вэ, би хэзээ сайжирна даа…” Угтаа бол чадахгүй, мэдэхгүй зүйлс гарч ирэх нь жам ёсны л зүйл шүү дээ. Мэддэггүй зүйлээ алдаж л мэдэж авна, хийж үзэж л сурна. Харин бид нэг жижигхэн зүйл дээр л алдсанаа хараад шууд л сэтгэлээр унаж, гутарч, өөрийгөө байж болох хамгийн муу ажилтан мэтээр бодчихдог. Анх эхлэхэд бий болсон урам зориг, үзүүлээд өгнө дөө гэсэн эрч хүч юу ч үгүй алга болж, сарын дараа гэхэд хий нь гарсан шаар шиг болж орхино.

Гэхдээ мэдээж шийдэл бий

Өөрийгөө голохоо боль гэж хэлэх нь шийдэл болж чадах уу гэвэл чадахгүй. Ингэж хэлээд хүн шууд л өөрийгөө голохоо больчихдог бол хорвоогийн бүх эмэгтэй өөртөө дэндүү итгэлтэй болчих байсан даа. Тиймээс бага багаар л урагшилцгаая!

– Өөрийгөө хийж, бүтээж чаддаг нэгэн гэдгийг батлах шалгаан ол

Хүн бүрт өгөгдөл байдаг гэдэгт би хувьдаа итгэдэг. Хэн нэгний бичиж найруулах чадвар сайн байхад, нөгөөгийнх нь бусдын өмнө ярих, илтгэх чадвар илүү хөгжсөн байдаг. Нэг хэсэг нь хувцас урлаж, нэг хэсэг нь дуулж, нэг хэсэг нь өөрийн сурснаа бусадтай дуртай нь аргагүй хуваалцаж, нэг хэсэг нь хүүхдээ сайн хүн болгон хүмүүжүүлэхэд насаа зориулж түүгээрээ аз жаргалаа мэдэрдэг. Хүн бүрийн чаддаг мэддэг зүйлс ондоо, тэс өөр. Тэдэнд байгаа зүйл чамд байхгүй ч, чамд байгаа зүйл тэдэнд байхгүй байж мэднэ. Тэгэхээр өөрийгөө голж, өөрийгөө хэн ч биш болгох шалтгаан бий гэж үү? Үүний оронд, яг одоо цаас үзэг гаргаад өөрийгөө голохгүй байхад хүргэж шалтгаануудыг жагсаагаад үзээрэй.

– Дутагдлаа хүлээн зөвшөөрч, тэдгээрийг “гоё” гэж харах шалтгаан ол 

Чи өөрийгөө махлаг гэж голдог байж магадгүй л дээ. Гэхдээ нөгөө талд жаахан ч гэсэн мах нэмж хэвийн жиндээ очих чин хүсэлтэй эмэгтэйчүүд байдгийг чи минь мэдэх үү? Эвгүй дуу гаргаж инээдэг чинь, хээгүй сайхан зан чинь, булцгар хацар чинь, хэт бардам эсвэл хэт хэнэггүй араншин чинь, аливаад амархан гомддог чинь, сэвхтэй төрх чинь, бамбаргар уруул чинь, эмэгтэй бүхэнд заяагаагүй өндөр сайхан нуруу чинь гээд чиний бусдаас доогуур гэж хардаг зүйлс чинь чамайг бүтээж, бусдаас харин ч онцгой болгодог гэдгийг сана. Чиний байгаа байдал чиний өөрийгөө голох шалтгаан биш, харин чиний өөрийнхөөрөө давтагдашгүй байх шалтгаан болог.

– Өөрийгөө хайрлах шалтгаан ол 

Өчигдөрхөн үзсэн Хюго (Hugo) гэдэг кинонд дээрээс “Чи энэ хорвоо дээр ямар нэг зүйл бүтээх гэж л ирсэн байгаа, бурхан хэн нэгнийг зүв зүгээр л энэ ертөнц дээр илгээдэггүй” гэх үгийг сонсоод өөртөө итгэх итгэл минь хэдэн хувиар нэмэгдэж, өөрийгөө илүү хайрлах сэтгэл төрсөн юм. Би ээж аавдаа энхрий үр нь болж ирсэн, хөөрхөн дүү нартаа сайн эгч нь болох гэж төрсөн, ажилдаа итгэл даах ажилтан нь байх гэж ирсэн, нөхөртөө халамжтай хань нь байж хамтдаа амьдралаа бүтээх гэж би түүнтэй учирсан. Найзуудаа жинхэнэ нөхөрлөлийг батлах гэж, өөрийнхөөрөө байж энэ хорвоог чимэх гэж бүсгүй хүн болон мэндэлсэн. Ингээд бодохоор амьдарч байгаа минь заавал ямар нэг утга учиртай л байж таарах нь. Чинийх ч бас утга учиртай чи л харж амжаагүй байхгүй юу! Тэгэхээр өөрийгөө хэн ч биш эсвэл бусдаас доогуур гэж үзэх шалтгаан бидэнд үлдэж байна уу?

“Сайн өөрчлөлтийг эерэг арга замаар авчирч болно гэдэгт бид итгэдэг. ”
“Гоо сайхан хүний өөрийн мөн чанарт оршдог гэдэгт бид итгэдэг”

http://seen.mn/post/4313


Байгаагаараа сайхан Стефания Феррарио

$
0
0

Байгаагаараа сайхан Стефания Феррарио

90-60-90 биеийн харьцааг хамгийн төгс гэж үздэг үе ард хоцорч, гоо сайхныг үнэлэх хүн төрөлхтний үнэлэмж өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлтөд хувь нэмрээ оруулж байгаа цөөхөн эмэгтэй загвар өмсөгчийн нэг нь Стефания Феррарио юм.

Өдгөө түүний тухай хэвлэлүүд “Гоо сайхны шинэ стандарт тогтоогч” хэмээн өргөмжилдөг болжээ. Гэвч үнэндээ бол тэр шинэ стандарт тогтоосон юм ч биш. Стандарт гэж тогтсон зүйлийг хэлдэг. Харин гоо сайхан бол тогтсон нэг стандарт байх боломжгүй тийм зүйл. Тиймээс Феррариог гоо сайхны шинэ стандарт тогтоогч биш, харин гоо сайханд стандарт байхгүй гэдгийг хүн төрөлхтөнд ойлгуулагч гэж тодорхойлбол илүү зохилтой.

Өмнө нь бат тогтсон байсан загварын хэмжүүрээр бол тэр яалт ч үгүй бүдүүн загвар өмсөгчийн тоонд орно. Гэсэн ч түүнд өөрийн гэсэн давтагдашгүй чанар бий. Австрали бол Америк шиг олон үндэстэн холилдсон цагаачдын улс. Монголчууд эрлийз хүмүүсийг царайлаг байдаг гэж ярьдаг. Канберрагийн уугуул Стефаниягийн ээж нь цэвэр итали бүсгүй бол аав нь англи саксон хүн. Эцэг эхээс нь түүнд гоо үзэсгэлэнтэй өвөрмөц төрхөөс гадна оюуны өндөр чадвар өвлөгджээ. Эцэг эх нь хоёул улсдаа нэр хүндтэй эрдэмтэд байдаг аж. Тэд охиноо эрдэм номын мөр хөөлгөхөөр Австралийн Үндэсний их сургуульд оруулсан ч охин нь хоёрдугаар дамжаанаасаа сургуулиа орхиж, загвар өмсөгч болох багын мөрөөдлөө биелүүлэхээр Мельбурныг зорьсон гэдэг.

Мельбурнд танил нь нэг зурагчинтай танилцуулснаар шинэ салбарт орох анхны алхмаа хийжээ. Зурагчинд төлсөн 800 ав.долларыг түүнд аав нь өгсөн гэдэг. Тэрээр энэ тухайгаа “Мельбурнд оргилуун мөрөөдөлтэй ирсэн би энэ салбарт амжилт олохын тулд олон жил зарцуулах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Ээж Австралийн Үндэсний их сургуулийн Математикийн тэнхимийн эрхлэгч, аав маань шинжлэх ухааны зураач тул аль, аль нь загварын ертөнцөөс хол хөндий хүмүүс байсан гэж болно. Гэсэн ч намайг дэмжиж, зурагчинд өгөх мөнгийг төлж билээ. Тэр үед зурагчинд найман зуун доллар өгөөд оронд нь өөрийнхөө найман зургийг аваад хоцорч байлаа” хэмээн ярьсан байдаг. Стефания зорилгынхоо төлөө тууштай зүтгэж, энд тэндхийн шалгаруулалтад оролцохын зэрэгцээ жимс ногооны дэлгүүрт ажиллан амьжиргаагаа залгуулдаг байв. Гэхдээ бүтэн жил ажилгүй суух үе ч гарч байжээ. Энэ үеэс тэрээр бас нэгэн сонирхлоо дагаж Мельбурны шөнийн цэнгээний газруудад тайчих болсон байна. Хамгийн чухал нь, тэрээр энэ үедээ өөр нь хамгийн их хэрэг болсон “Өөрийнхөөрөө гоо үзэсгэлэнтэй байх” санаагаа олоод автчихсан байжээ.

Байгаагаараа сайхан Стефания Феррарио

Стефания энэ санааныхаа тухай “16 настай, энэ салбарт анх хөл тавьж байх үедээ би одоо байгаагаасаа 20 кг-аар хөнгөн байв. Гэтэл намайг загвар өмсөгч болмоор байгаа л бол тур гэж хэлсэн. Эхэндээ хичээж, маш мэрийлттэйгээр жингээ хасч байсан ч сүүлдээ энэ нь миний эрүүл мэнд, бие махбодод сөргөөр нөлөөлж байгааг ойлгосон юм. Тиймээс жин хасахаа больж, байгаагаараа амжилтад хүрэхийн тулд хичээх болсон” хэмээн ярьсан нь бий. Тэрээр замналынхаа хамгийн чухал мөч, “эргэлтийн цэг”-ээр Британийн стилист Гок Вантай танилцсанаа нэрлэдэг. Стефания түүний үндэсний хэмжээний Target хэмээх цувралын загварыг өмссөн бөгөөд Дита фон Тизтай танилцаж, алдар нэрд гарах үүд хаалга энэ үеэс л нээгджээ.

Байгаагаараа сайхан Стефания Феррарио

Нэлээд том биетэй түүнийг “Нэмэх хэмжээтэй” гэж тодотгодог ч үнэн хэрэгтээ бол тэр нэг ч кг илүү жингүй нэгэн билээ. Тиймдээ ч тэр үү #DropThePlus хэмээх хөдөлгөөний үүсгэн өрнүүлж байгаа. Энэ хөдөлгөөн нь хүмүүсийг нэгнийхээ бие галбирын янз бүрийн байдалд тэвчээртэй хандаж, ач холбогдол өгөхгүй байхыг сурталчилдаг юм. Том биетэй загвар өмсөгчдийг “Нэмэх хэмжээтэй” хэмээн тодотгох нь залуу охидын хүмүүжилд муугаар нөлөөлнө гэж үзээд ийм тодотгол хийхгүй байхыг мөн тэмцлийнхээ нэгэн шинэ зорилт болгожээ.

Тууштай байж, өөртөө итгэсэн нь амжилтад хүргэсэн гэж Стефания ярьдаг. Тэрээр ажилдаа үнэн голоосоо дуртай. Тайчигч хийж байхдаа ч үнэхээр таалагдаж байсан учраас хийж байсан гэж өөрөө ярьдаг. Түүний энэ эерэг чанарууд загвар өмсөгч заавал туранхай байх албагүй гэдгийг баталж чадсан юм. Стефаниягийн биеийн харьцаа нь 100/72/104. Хоёр жилийн өмнө 98-69-98 байсан. Харин загварын карьераа эхлүүлэх үед үүнээс ч туранхай байсан нь тодорхой. Гэхдээ бусад загвар өмсөгчид жингээ барьдаг бол тэрээр жингээ барьсангүй. Байгаагаараа л гоо сайхны хэмжүүр болж чадаж байна.

Байгаагаараа сайхан Стефания Феррарио

Ажил эрхлэлт: Австралийн Myer их дэлгүүр, Дита фон Тиз брэндийн дотуур хувцасны загвар өмсөгч. Өмнө нь Gok Wan for Target, Sportsgirl, Berlei зэрэг брэндийн нүүр царай болж байв. Хилийн чанадад Италийн Fiorella Rubino их дэлгүүр, Малайзын хувцасны брэнд Flow, Swimsuits For All-тай хамтарч ажиллаж байв.

Блиц

Өдрийг эхлүүлэхдээ заавал хийдэг зүйл: Муу зуршил л даа, өглөө сэрээд орноосоо босоогүй байхдаа гар утсаараа оролдож, олон нийтийн сүлжээнд ордог. Бараг донтож, энэ алдаагаа зас гэж өөртөө хэлээд л байгаа.

Дуртай умдаан: Халуун капучино

Ширээний ном: Марк Мэнсоны хувь хүний хөгжлийн талаар өгүүлсэн “F * ck өгөхгүй байх нарийн урлаг” номыг уншихад үнэхээр гайхалтай байсан. Гэхдээ би ном нэг их уншдаггүй.

Дуртай эшлэл: Фрэнсис Бэконы “Ямар нэг өвөрмөц онцлог зүйлгүй гоо сайхан бол гоо сайхан биш” гэдэг үг таалагддаг. Ганцхан танд л байдаг, таныг үзэсгэлэнтэй болгодог тэр давтагдашгүй тэр зүйлийг яг оноод хэлчихсэн санагддаг.

Дуртай дуучин: 80-аад оны хайрын дууч Билли Айдол

Айдаг зүйл: Амьдаараа булагдахаас айдаг

Хэлсэн үгс:

“Би загвар өмсөгч гэдгээрээ бахархдаг. Учир нь энэ бол миний мэргэжил”

 “Та өөрөө бүрэн итгэлтэй байх ёстой. Энэ бол таныг үзэсгэлэнтэй харагдуулдаг хамгийн гол чанар юм шүү”

“Өөртөө л итгэвэл бүхнийг хийж чадна. Өөртөө итгэнэ гэж ердөө бууж өгөхгүй байхыг хэлж байгаа хэрэг”

“Ялагдал сорилт нь таныг шархлуулдаг ч илүү хүчирхэг болгодог гэдгийг мартаж болохгүй”

“Би өөрийгөө чөлөөтэй, бүрэн биеэ даасан хүн гэдгийг мэдэрсэн. Маш таатай мэдрэмж байсан. Энэ нь өөртөө итгэх итгэлийг илүү төрүүлж, амжилтад хүргэсэн гэж би боддог.

Eagle.mn

Ирина Шейк супер баатрын дүрд тоглохыг хүсдэг

$
0
0
480x497_0_104351fc87432bb40cb972246f74d538@480x497_0x0a330c9a_1036155401531478741
Оросын супермодель Ирина Шейк загварын тайзнаас кино урлагт хөл тавьсан. Тэгвэл модель бүсгүй кино урлагаас татгалзахыг хүсэхгүй байгаа бөгөөд супер баатрын дүрд тоглохыг хүсдэг гэнэ. Энэ тухайд тэрбээр “Супер баатрын дүр, хүчирхэг эмэгтэйн дүрд тоглохыг хүсч байна. Саяхан бид Бэтмэн, Супермэний киног үзсэн. Кино үзсэнийхээ дараа л энэ бодол төрөх болсон. Тун удахгүй мөрөөдлийн дүрдээ тоглоно гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьжээ.

Дуучин Хишгээгийн олноос нуусан ”Хайр”

$
0
0

Анх “UBS” телевизийн “Universe Best Songs” тэмцээнд оролцож урлагт хөл тавьж байсан нэгэн бол дуучин Хишигээ. Тэмцээний шилдэгт шалгаран үлдэж кинонд дүр бүтээсэн цагаасаа эхлэн олны хараанд өртсөн тэрээр удалгүй продюсер Ангирмаагийн ивээлд багтан уран бүтээл туурвих болсон. Дуулах, жүжиглэхээс гадна дууныхаа шүлгийг хүртэл өөрөө зохиочихдог чамгүй авьяастай тэрээр телевийн салбарт мөн хүч үзэн нэвтрүүлэг хөтлөх болсон.

Уран бүтээлийн хувьд хамгийн сүүлд гаргасан “Thinking about you” дуу нь түүний ирээдүйг зөгнөсөн гэхэд хилсдэхгүй. Ганц бие байх үедээ зохиосон энэхүү дуу нь түүнд хайр дурлал дууджээ. Тун удахгүй амаржих гэж буй тэрээр өнөөг хүртэл найз залуугаа олонд ил болгоогүй байгаа бөгөөд түүний олноос нуусан “хайр”-ын эзнийг мэдэх хүсэлтэй хүмүүс багагүй байсан биз ээ. Тэрээр мөн л урлагийн авьяастай Г.Ганшагай хэмээх залууг насны ханиараа сонгосон бөгөөд гал халуун хайрандаа шатаж яваа дуучин бүсгүй “Нэг л өдөр санаандгүй гэнэтхэн л тэр хүн чинь хүрээд ирнэ… Тэр хүн ирэхэд бүх зүйл нүд ирмэхийн зуурт ид шид мэт яг үлгэр шиг өрнөх бөгөөд алдсан бүх хугацааг нөхөх мэт маш богино хугацаанд бие биедээ татагдаж жинхэнэ хайр жинхэнэ амьдрал эхэлдэг…. Ингээд л амар сайхандаа жаргаж гэнэ гэдэг шиг л юм болно ккк… Болох юм цагаа болохоор нүд ирмэхийн зуурт л болдог юм шүү! ХАЙР ДУРЛАЛЫН БУРХАН ТЭНГЭР БИДНИЙГ ИВЭЭГ” хэмээн удаан хүлээсэн хайр дурлалаа олсноо зарлаж байж. Харин түүний энэхүү гал халуун хайрын эзэн ийм залуу байдаг ажээ.

Image may contain: 1 person, smiling, sitting and indoor

Image may contain: one or more people, people sitting, food and indoor

Image may contain: 10 people, including Misheel Enkhtur, people smiling, people sitting, indoor and food

Image may contain: 1 person, closeup

Image may contain: 2 people, people standing

Image may contain: 1 person, selfie, hat and closeup

Image may contain: 1 person

Б.Болор

Эх  сурвалж: Factnews.mn

Оливын тосыг гоо сайхандаа шууд хэрэглэх 3 арга

$
0
0

oliveoil-1

Оливын тосны чийгшүүлэх чадварыг бишрэн шүтэе! Усыг ууршуулдаггүй нэгэн ер бусын хүчлийг оливын тос өөртөө агуулдаг. Энэ хүчил нь хүний биед агуулагддаггүй учир оливын тосоор дамжуулан түүний чийгшүүлэх ид шидийг нь мэдэрч болох юм. Доор оливын тосыг гоо сайхан, арьс арчилгаандаа ашиглах 3 аргыг дурьдлаа.

1. Үсний ширэлдээс тайлах
Багахан хэмжээний оливын тосыг чийгтэй үсэндээ түрхэж, нилэнхүүд нь тараагаад гараараа ширэлдсэн хэсгийг нь зөөлнөөр самнан орооцолдоосыг гаргана.

2. Биеийн тос
Усанд орж дуусаад биеэ гүйцэд хатаагүй чийгтэй байхад энэ аргыг хэрэглэнэ. Биеээ угааж усаар сайтар зайлсны дараа оливын тосоор биеээ чийгшүүлж байгаа мэт массажлан түрхэнэ. Хүсвэл хэдэн дусал эфирийн тос дусаагаад хэрэглэвэл сайхан үнэр биед чинь шингэнэ. Эфирийн тосыг гоо сайхны, биеийн савангийн дэлгүүрүүдэд худалддаг. Үүний дараа та гэрэлтэн гялтганасан, торгомсог зөөлөн арьстай болсон байна. Ялангуяа хуурайшилтаас болж үүссэн биржгэр, сайр, хар өнгө зэргийг арилгахад сайнаар нөлөөлнө.

3. Батганы эсрэг үйлчилгээ
Энэ нь бага зэрэг утгагүй сонсогдож байгаа ч зарим хүмүүст оливын тосыг арьсныхаa асуудалтай хэсэгт хэрэглэхэд үнэхээр гайхалтай үр дүн өгсөн байдаг юм шүү. Гурван халбага оливын тосыг дөрвөн халбага давстай холин зуурмаг болтол нь сайтар хутгаарай. Бэлэн болсон бүтээгдэхүүнээрээ гарынхаа хуруугаар нүүрэндээ түрхэж массажлаад бүлээн усаар сайтар зайлаарай. Хамгийн сүүлд сальфеткаар тосны үлдэгдлийг зөөлөн дарж аваад л боллоо.

Стив Жобс нас барахынхаа өмнө…

$
0
0

45353096_1088563041336450_2046900758082748416_nДөнгөж 56 насандаа нойр булчирхайн хавдраас болж амиа алдсан Стив Жобс нас барахынхаа өмнө өвчтөний оронд хэвтэж байхдаа сүүлчийн үгээ болгон дараах зүйлсийг та бидэнд захиас болгожээ.

Би бизнесийн ертөнцийн оргил дээр гарч чадсан. Бусдын нүдэнд миний ажил, амьдрал амжилтын пуужин шиг л харагддаг. Бизнесийг маань эс тооцвол хувийн амьдрал маань жаргалтай байгаагүй. Энэ бүхний эцэст эд баялаг, мөнгө хөрөнгөд би “донтож”, эдгээрийг амьдралын зорилго болгон хальтирсан байжээ гэдгээ ойлголоо.

Яг одоо би хүнд өвчний улмаас эмнэлгийн орон дээр өнгөрсөн амьдралаа цэгнэн хэвтэж байна. Гарцаагүй үхлийн өмнө миний амжилт, эд хөрөнгө, бизнесийн бахархал ямар ч үнэ цэнэгүй, утга учиргүй гэдгийг мэдлээ.

Магадгүй чи мөнгөтэй бол хэн нэгнийг хөлслөөд жолоочоо хийлгэн дуртай зүгтээ аялж чадах бол ямар ч их мөнгөтэй байсан өвчнөө хэн нэг хүнд дамжуулан өвдөлт, үхлээс зугтаах боломжгүй.

Материалаг эд хөрөнгөө та алдсан бол дараа нь олох, бүр шинээр бүтээх боломжтой. Гэвч хэзээ ч буцааж авч чаддаггүй зүйл бол хүний эрүүл мэнд-амьдрал юм.

Мэс заслын хагалгааны өрөөд ороод ямар ч хүн амьдралдаа нэг номыг заавал уншсан байх ёстойгоо ойлгодог юм байна. Тэр бол “Эрүүл амьдрахуй”-н тухай ном. Хөгшин, залуу, эрүүл, өвчтэй ямар ч бай танд нэг л өдөр ийм үе ирнэ…

*Гэр бүл, найз нөхдийнхөө хайрыг үнэт эрдэнэс мэт нандигнаж яваарай. Мөн өөрийгөө хүндэлж, хайрлахын сацуу бусдад урам өгч, дэмжиж амьдраарай…

*Нас нэмэх тусам бид хорвоог арай өөр нүдээр харж эхлэдэг. Яваандаа чи,

300 долларын цагаар гангарсан ч, 30 долларын цаг зүүсэн ч тэд нэг л цаг хугацааг заадаг гэдгийг ойлгоно.

300 долларын хэтэвчээр гангарсан ч, 30 долларын түрийвч авсан ч доторх мөнгө тань өөрчлөгддөггүй гэдгийг мэддэг болно.

150 мянган долларын машин авсан ч, 30 мянган долларын машин унасан ч нэг л зүг рүү нэг л замаар явдаг гэдгээ ухаарах болно.

300 долларын дарс ханатлаа хүртсэн ч, 30 долларын дарс залгилсантай адилхан шартдаг гэдгийг мэддэг болно.

300 метр квадрат харшид амьдарсан ч, 30 метр квадрат байранд орсон ч өөрөө л хичээхгүй бол ганцаардал гэдгээс салж чадахгүй гэдгээ ойлгох болно.

Аз жаргал материаллаг баялгаас ирдэггүй гэдгийг мэддэг болно. Бизнес ба энгийн ангиллаар нисэж байсан ч онгоц сүйрэх үед ямар ч “ялгаа” байдаггүй.

Тиймээс танд үзэл бодлоо хуваалцдаг жинхэнэ найзууд, инээж хөхрөлцдөг хуучны танилууд, дуулалдан хөгжилддөг ах, эгч байгаа бол та энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн.

Тойрч гарч боломгүй амьдралын таван шугам :

1. Хүүхдээ баян хүн бол гэж бүү сургаж хүмүүжүүл. Тэднийгээ аз жаргалтай болгохын тул соён гэгээрүүл. Ингэж чадвал тэд ирээдүйд материаллаг зүйлсийн үнэ өртгийг биш амьдралын үнэ цэнийг мэддэг нэгэн болно.
2. Нэгэн алдартай эшлэл байдаг. “Хоолоо эм мэт ид. Эс бөгөөс эмийг хоол мэт хэрэглэдэг болно.”
3. Хэн нэгний хайрыг татаж хайрлагдаж чадсан л бол та хэзээ ч ганцаардахгүй. Таныг хаях 100 шалтаг байсан ч хаяхгүй байх ганц шалтгаан байхад хангалттай байдаг.
4. Хүн байх ба хүн шиг байхын хооронд асар том ялгаа байдаг. Маш цөөн хүн үүнийг ойлгож мэдэрдэг.
5. Төрөхөөс авахуулаад нас барах хүртэл таныг хайрлах хүмүүс байдаг. Гэхдээ энэ бүхэн таниас шууд хамаардаг гэдгийг бүү мартаарай…

*Хурдан явъя гэвэл ганцаараа, хол явъя гэвэл олуулаа яв гэдэг зүйр цэцэн үг байдаг.

Дэлхийн хамгийн шилдэг зургаан эмч бол:
1. Нарны гэрэл
2. Амралт
3. Дасгал хөдөлгөөн
4. Эрүүл хооллолт
5. Өөртөө итгэх итгэл, өмнөө тавьсан зорилго
6. Найзууд

Бүхий л амьдралынхаа турш эдгээрийг санаж, өөрийн ухаанаар эрүүл бас жаргалтай амьдралаа цогцлоогоорой. Бурхан таныг өршөөх болтугай.

Чи 24 Насанд хүрсэн бол юуг болих ёстой вэ

$
0
0

hoiae8olru

1. Хямдхан хувцас авахаа боль
Хүүхэд байхад бас оюутан байхад хямдхан хувцас авч хэд өмсөөд загвар дагаад шинийг аваад байж болдог байж. Харин одоо бол чи ажил мэргэжлийн талбартаа байр сууриа олж яваа хүн болохоор олон хямдхан хувцаснаас хэдэн чанартай брэнд хувцасыг илүүд үзэж сонгох нь зүйтэй

2. Угаас бүтэхгүй хүнтэй уулзахаа боль
Өөртөө таарсан хүнийг олох нь хэцүү гэхдээ 25 нас дөхөөд ирэхээр яг ямар хүн хайж байгаагаа илүү сайн мэддэг болно. Чамд хань болохгүй гэдгийг нь мэдэж байгаа хүнд цагаа үрэх хэрэггүй.

3. Бусад хүмүүс юу гэж бодох бол гэдэгт санаа зовохоо боль
Хүмүүс юу гэж бодох талаар санаа зовох нь хүний байгалийн зан. Гэхдээ бусдын бодолд хэт анхаарснаар та өөрийгөө алдаж өөрийнхөө биш бусдын амьдралаар амьдарч эхэлдэг. Хэн гэдэгтээ үнэнч бай.

4. Эцэг эхээ буруутгахаа боль
Бүх эцэг эхчүүд төгс биш шүү дээ тэд ч бас алдаа гаргадаг. Тиймээс юм болгонд эцэг эхээ буруутгадагаа болих хэрэгтэй.

5. Хуучин хүсэл мөрөөдлөөсөө зүүгдэхээ боль.
Хуучин хийсвэр мөрөөдлөө илүү бодит амьдралд ойрхон мөрөөдлөөр орлуул гэхдээ хэн болохыг хүсдэг байснаа март гэж байгаа юм биш. Зүгээр л илүү бодитой байх хэрэгтэй

6. Санхүүгийн асуудлыг хайхралгүй орхидгоо зогсоо
1000 төгрөгөөрөө бэлэн хоол авч идчихээд өөр юунд ч санаа зовохгүй амьдардаг цаг чинь өнгөрсөн. Одооноос эхлээд хадгаламжтай бол бас ирээдүйгээ бодож нийгмийн даатгал төлж эхлэ.

7. Хэтэрхий сайхан аашилдгаа боль
Юм бүр толгой дохиж явдагаа болих хэрэгтэй. Одоо чи юу чадах юу чадахгүйгээ мэддэг болсон тиймээс зарим зүйлст шулуухан үгүй гэж хэлж чаддаг байх хэрэгтэй.

8. Интернэтэд хамаг цагаа үрдэгээ боль.
Өнөө үед интэрнэтгүй зүйл гэж үгүй болж. Гэсэн ч өөртөө цаг гаргаж долоо хоногийн нэг өдрийг ч юм уу интэрнэтгүй өнгөрөөж амьд харилцаа, бодит мэдрэмжийг бий болго.

9. Өөрийнхөө бие, эрүүл мэндээ үл хайхардгаа боль
Оюутан байхад шөнөжин уугаад маргааш нь өдөржин бэлэн хоол идэхэд бие зүгээр л байдаг байж харин 25 гараад 30 дөхөөд ирэхээр эрүүл мэнд, эрүүл хооллолтдоо анхаарах хэрэгтэй болно.

10. Замбараагүй байдгаа боль
Чи хэчнээн цагийг түлхүүр түрийвчээ хайж өнгөрүүлсэн бэ? Яг одооноос эмх цэгцтэй байдалд суралц.

Зүүдээ манадаг хэн бүхэнд зориулав

$
0
0

41

Нямд зүүдэлвэл – Үдийн хоолны өмнө, эсвэл жилийн дараа биелнэ.
Даваа – Хэрвээ энэ өдөр төрсөн бол биелнэ.
Мягмар – Зүүд 7 жилийн дараа биелж болох юм.
Лхагва – Зөн, дохио үзүүлж байна.
Пүрэв – Биелэхгүй.
Баасан – Урьдчилан хэлж байна.
Бямба – Үргэлж биш боловч хааяа биелнэ.

Зүүдний биелэл сарын өдрүүдээр

Зүүд нь тэр бүр биелэхгүй, бас адил биелэгдэхгүй. ‘Зүүдний биелэх магадлал нь сарын аль өдөр зүүдлэгдсэнээсээ хамаарч тодорхойлогдоно. Сарын өдрүүдийн жагсаалтаас та зүүдэлсэн өдрөө олоод ард нь зүүд биелэх магадлалыг олж үзэх юм.

1- Зүүд энэ өдөр яг таг биелэгдэх ба сайн сайхныг зөгнөнө.
2- Зүүд нь хоосон: Ямар нэг зүйл зөгнөхгүй, утгагүй.
3- Зүүд түргэн биелэгдэнэ.
4- Зүүд биелэх хэдий ч мөдгүй.
5- Зүүд нь сайн утга холбогдолтой.
6- Зүүд нь биелнэ, гэхдээ мөдгүй.
7- Зүүд нь аз жаргалтай, гэхдээ энэ тухай хэнд ч хэлэх хэрэггүй.
8- Зүүд хүсэл чинь биелэх тал руу хөтөлнө
9- Зүүд биелнэ, тун удахгүй амжилт ирнэ
10- Зүүд удахгүй биелнэ. Гэхдээ таагүй байдал авчирна.
11- Зүүд нь 11 хоногийн хугацаанд биелж баяр хөөр авчирна.
12- Зүүд нь хурдан бас тааламжтайгаар биелнэ.
13- Зүүд нь таагүй явдал руу хөтөлнө.
14- Зүүд нь тун азгүй
15- Зүүд удахгүй биелнэ, бас маш тааламжтай:
16- Зүүд биелэхгүй, тэгээд ч ямар ч ач холбогдолгүй.
17- Зүүд амжилт авчрах ба хорь хоногийн хугацаанд биелнэ.
18- Зүүд нь амжилт, шинэчлэл авчирна.
19- Зүүд нь гэр бүлийн таагүй байдал авчирна.
20- Зүүд удахгүй биелнэ.
21- Зүүд амархан биелэхгүй боловч баялаг авчирна
22- Зүүд таагүй явдлыг анхааруулж байна.
23- Зүүд удахгүй биелнэ.
24- Зүүд нь баяр баясгалан авчирна, удахгүй биелнэ.
25- Зүүд худал, хуурмагийнх.
26- Зүүд нь таашаал, тоглоом наргианых
27- Зүүд нь утгагүй, ямар ч ач холбогдолгүй.
28- Зүүд нь ямар нэг хүндрэл авчирна, гуч хоногийн дотор биелнэ.
29- Зүүд биелэхгүй.
30- Зүүд нь зөгнөх, мөрөөдөл маягтай, тэгээд ч биелэгдэх нь ховор эсвэл удаж байж биелнэ.
31- Зүүд нь хайр дурлалын ялалт, таашаалынх бөгөөд арван тав хоногийн хугацаанд биелнэ.


Мисс Э.Энхриймаагийн cүүлийн үеийн зургаас

$
0
0

13324b9abe0321574d7be6252e10610f-1024x683

Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 68 дахь удаагийн тэмцээн Хятадын Санья хотноо үргэлжилж байна. Тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн мисс Э.Энхриймаа оролцож байгаа. Ингээд та бүхэндээ түүний фотог хүргэе.

Хаамгийн их хараал хэлдэг мэргэжлийн жагсаалт

$
0
0

haraall (1)

Оросын Mail.ru Group ямар мэргэжлийн хүмүүс ажил дээрээ хараалын үг хэллэг илүү их хэрэглэдэг болохыг судалжээ.

09 дугаар сарын 16-наас 10 дүгээр сарын 13-ныг хүртэл явагдсан энэ судалгаанд компанийн үйлчилгээг хэрэглэгч 1100 гаруй хүн оролцсон байна.

Ингээд гарсан үр дүнгээс нь сонирхуулбал барилгын салбарынхан хараал их хэлдэг нь тогтоогджээ. Судалгаанд оролцогчдын 64% нь ажил дээрээ байнга хараал, зүй бус үг хэллэг хэрэглэдэг гэснээ хүлээсэн байна. Харин хоёрдугаар байрт аж үйлдвэрийн янз бүрийн салбарын ажилтнууд орсон байна. Тэд барилгачдаас нэг их дутахгүй, 60%-тайгаар хараал хэлдгүүдийг манлайлж явна.

Тэгвэл алтан гуравт мэдээллийн технологийн салбарынхан (58%) орсон байна. Цааш нь дөрөвдүгээрт худалдааны салбарынхан (51%), маркетингийн ажилтнууд (49%) тавдугаарт оржээ.

Харин хамгийн соёлтой хүмүүсээр боловсролын салбарынхан тодорчээ. Тэд зөвхөн нийт тохиолдлын 17%-д л хэрэлдэж, хараал хэлдэг байна.

Сонирхолтой нь хараал, зүй бус үг хэллэг хэлдэг ажилтнууд бүдүүлэг үгээ ажил төрлөө сайн гүйцэтгэхэд тус болдог, тавьсан зорилгодоо хүрэхэд эергээр нөлөөлдөг гэж үзжээ. Зарим нь зүй зохисгүй үг хэллэгийнхээ ачаар бодол санаагаа илүү амар хялбараар илэрхийлж болдог гэж өгүүлжээ.

Хүрэхэд л аз жаргалтай болдог 10 хөшөө

$
0
0

hoshooo

Дэлхийн том, жижиг гэлтгүй бараг бүх хотод аз, амжилт авчирдаг гэж нутгийнхны ярьдаг хөшөөнүүд бий. Жуулчид ч аз, одтой болохын тулд тэдгээрт нь хүрч, үрж, үнсдэг уламжлал хэдийн тогтжээ.

1.Галзуурсан охид

sculpture-01 Хүрэхэд л аз жаргалтай болгодог 10 хөшөө

“Галзуурсан охид” хөшөө. Лас-Вегас, АНУ.

“Нүглийн хот” Лас-Вегаст азтай болохын тулд өгзгийг нь үрдэг хөшөө бий. “Галзуурсан охид” бол үзэгчид рүү нуруугаа харуулан тэврэлдсэн охидын баримал юм. Үнэхээр ч охидын өгзөг хүрсээр байгаад гялалзаж байгаа биз. “Crazy Girls” нь үнэн хэрэгтээ амьд шоу байсан бөгөөд “Riviera” зочид буудал, казинод 28 жилийн турш явагдсан үзүүлбэр ажээ. 2015 онд зочид буудлыг хаахад хөшөөг “Холливудын ертөнц” рүү шилжүүлжээ. Өнөөдөр энэ нь жуулчдын очих дуртай газар болоод байна.

2.Виктор Нуар

sculpture-02 Хүрэхэд л аз жаргалтай болгодог 10 хөшөө

Виктор Нуарын булш. Парис, Франц улс.

Энэ бол хүний булшин дотор байгааг дүрсэлсэн хөшөө юм. Улстөрийн сэтгүүлч Виктор Нуарыг 1870 онд хунтайж Пьер Бонапарт буюу III Наполеоны ач хүү буудаж хороосон юм. Үүнээс хойш Нуарыг зовлон зүдгүүр үзсэн нэгэн гэж үзэж, оршуулган дээр нь 100 мянга гаруй хүн цугларчээ. Сэтгүүлчийг Пер-Лашез оршуулгын газарт оршуулсан бөгөөд түүний нэрийг мөнхжүүлэх зорилгоор газар хэвтэж буй Викторыг дүрсэлсэн баримал босгожээ.

Энэ хөшөөний нэг онцлог нь өмдөн доторх овгор хэсэгтээ нэлээд элэгдсэн байгаа. Хэрвээ тэрхүү овгор хэсгийг үрэх юм бол үргүйдлээс урьдчилан сэргийлдэг гэж үздэг. Тиймээс орон орны бүсгүйчүүд Парист энэ оршуулгын газарт ирж, ийм ёслол үйлддэг байна.

3.Дайрч буй бух

sculpture-03 Хүрэхэд л аз жаргалтай болгодог 10 хөшөө

“Дайрч буй бух” хөшөө. Нью-Йорк, АНУ.

3200 кг жинтэй энэ хөшөөг 1989 онд Зул сарын үзүүлбэрийн хүрээнд анх Нью-Йоркт авчирчээ. Хөшөөг хурааж авахад нутгийн иргэд гомдоллож, буцааж тавихыг шаардсан байна. Тиймээс “Бух”-ыг эргүүлж, Санхүүгийн хороололд байршуулжээ. Энэ баримал бухны доодхыг үрвэл санхүүгийн байдал сайжирна гэж үздэг.

Жуулчид сүсгээрээ ингэж үрсээр байгаад бухын доодох үнэхээр гялтганаж байгаа биз. Бух нь Уолл-стритийн цэцэглэлт, хөгжил, амжилтыг бэлгэддэг гэж тооцдог байна. Харин баримал урлаач нь өөрөө Америкийн хүч чадал, цэцэглэлтийг бэлгэдсэн гэдэг.

4.Долли Партон

 sculpture-04 Хүрэхэд л аз жаргалтай болгодог 10 хөшөө

“Долли Партон” хөшөө. Севьер, АНУ.

Теннеси мужийн Севьер тойргийн шүүхийн эсрэг талд алдарт дуучин Долли Партоны хөшөө байдаг. Хадан дээр суугаад гитар тоглож буй энэ хөшөөг нутгийнх нь иргэд алдарт дуучныхаа дурсгалд зориулан босгожээ. Өнөөдөр жуулчид дуучны зүүн хөхөнд хүрэх нь хайр дурлалд аз авчирна гэж үздэг болсон.

5.Молли Малоун

sculpture-05 Хүрэхэд л аз жаргалтай болгодог 10 хөшөө

“Молли Малоун” хөшөө. Дублин, Ирланд улс.

Нийслэл Дублины Саффолк-стритэд энэхүү хөөрхөн хатагтайн хөшөөг үзэх боломжтой. Графтон-стрит гудамжнаас хуучин барилгуудыг нь нурааж, шинэ барилга барих болсонтой холбоотойгоор нүүлгэн шилжүүлсэн ч энэ хөшөөний нэр хүнд жуулчдын дунд улам л өссөөр байна. Энэ бүсгүйг замаа алдсан хүүхэн байсан, эсвэл загасчин байсан гээд л түүх өчнөөн хөвөрдөг. Гэхдээ өнөөдөр Моллигийн тухай дуу Ирландын албан бус бэлгэдэл болж, жуулчид хөшөөнийх нь хөхөнд хүрэх дуртай болжээ.

6.Адам

sculpture-06 Хүрэхэд л аз жаргалтай болгодог 10 хөшөө

“Адам” хөшөө. Нью-Йорк, АНУ.

Энэ баримал Нью-Йоркийн худалдааны төвийн дотор оршдог. “The Shops at Columbus Circle” худалдааны төвийн нэгдүгээр давхраас Адамын хоёр ч том хөшөөг харах боломжтой. Бас л энд тэнд нь үрж, өнгийг нь өөрчилсөн хэрнээ хүмүүс яагаад түүнд хүрдгийг мэддэггүй.

7.Агуу Юйгийн гэргий

sculpture-07 Хүрэхэд л аз жаргалтай болгодог 10 хөшөө

“Агуу Юйгийн гэргий” хөшөө. Ухань, Хятад улс.

НТӨ 2070 онд Хятадын анхны их гүрнийг байгуулсан Агуу Юйгийн эхнэрийн хөшөөний нэг хөх ил гарсан байдаг. Жуулчид ч ийм газар илүү их хүрдэг зуршилтай юм хойно, өнгийг нь өөрчилтөл зүлгэжээ. Нутгийн засаг захиргаа хөшөөг сүйтгэж байна гэж гомдоллож, Хятадын соёлыг үл хүндэтгэлээ л буруутгасаар иржээ.

8.Жульетта

sculpture-08 Хүрэхэд л аз жаргалтай болгодог 10 хөшөө

“Жульетта” баримал. Мюнхен, Герман улс.

Баварын энэ үзэсгэлэнт хотын төвөөс эмэгтэй хүний сайхан баримлыг ч олох боломжтой. Энэ хөшөөг “Ромео, Жульетта”-гийн агуу их хайрын түүхийн баатраас сэдэвлэн бүтээжээ. Мюнхений ихэр Жульетта Италид байдаг бөгөөд үнэндээ Италийн Верона хотын засаг захиргаанаас Мюнхенд ижлийг нь бэлэглэжээ.

Верона хотын Жульеттагийн хөхөнд жуулчид хүрсээр байгаад тэр хэсэг нь элэгдсэн бол Мюнхенийх арай өөр уламжлалтай. Түүний гарт цэцэг тавих ёстой. Гэсэн хэдий ч хөх нь элэгдсэн байхыг бодоход нутгийн иргэд ч хөхийг нь барих дуртай бололтой.

9.Андраш Хадик

sculpture-09 Хүрэхэд л аз жаргалтай болгодог 10 хөшөө

“Андраш Хадик” хөшөө. Будапешт, Унгар улс.

Андраш Хадик бол Унгарын алдарт морьт цэрэг юм. Долоон жил үргэлжилсэн дайнд Австри-Унгарын армийн дээд цолтой байсан түүнд зориулж, 1937 онд Будапешт хот Маттиас сүмийн ойролцоо хөшөө босгохоор шийдвэрлэжээ.

Андрас Хадикийн морьтой хөшөө эр зориг, эрэлхэг тулаанч занг нь бэлгэдэх ёстой байв. Гэвч морийг нь Уолл-стритийн бухын адил алдартай төмсөгтэй болно чинээ хэн санах билээ. Техникийн их сургуулийн оюутнууд нь шалгалтын өмнө азтай тасалбар сугалахын тулд морины эмзэг газрыг зулгартал үрдэг байна.

10.Парк Хэсиндан

sculpture-10 Хүрэхэд л аз жаргалтай болгодог 10 хөшөө

Хэсиндан цэцэрлэгт хүрээлэнгийн баримлууд. Самчок, Өмнөд Солонгос улс.

Эрэгтэй бэлэг эрхтний цэцэрлэг болсон газрыг танилцуулж байна. Эдгээрт зориуд хүргэх гэж барьж байгуулжээ. Энэхүү түүхэн хөшөө хуучны нэгэн домгоос үүдэлтэй. Эрд гараагүй нэгэн охин хайртай хүнтэйгээ гэрлэх гэж байжээ. Гэтэл тэнгисийн давалгаа түүний амийг авч оджээ.

Энэ цагаас хойш тосгоны загасчид загас барьж чадахаа больж, хүмүүс хараал хүрчээ гэж итгэх болж гэнэ. Гэтэл нэгэн удаа нэг загасчин нь тэнгис рүү шээтэл асар их хэмжээний загас баригджээ. Энэ цагаас хойш нутгийн иргэд энэ үйл явдлыг бодолцож, эргийн дагуу эрэгтэй хүний бэлэг эрхтний хэлбэртэй хөшөө босгож эхэлсэн байна.

Өнөөдөр энэ газар бүхэл бүтэн цэцэрлэгт хүрээлэн болон хувирсан бөгөөд хүн болгон баримал дээр сууж, түүнд хүрч болно. Энэ цэцэрлэгт хүрээлэн солонгосчууд төдийгүй жуулчдын сонирхон очдог газар болон хувирчээ.

Чи 24 Насанд хүрсэн бол юуг болих ёстой вэ

$
0
0

21271106_1137776853033482_6858408751688610836_n1. Хямдхан хувцас авахаа боль

download (1)
Хүүхэд байхад бас оюутан байхад хямдхан хувцас авч хэд өмсөөд загвар дагаад шинийг аваад байж болдог байж. Харин одоо бол чи ажил мэргэжлийн талбартаа байр сууриа олж яваа хүн болохоор олон хямдхан хувцаснаас хэдэн чанартай брэнд хувцасыг илүүд үзэж сонгох нь зүйтэй

2. Угаас бүтэхгүй хүнтэй уулзахаа боль

download
Өөртөө таарсан хүнийг олох нь хэцүү гэхдээ 25 нас дөхөөд ирэхээр яг ямар хүн хайж байгаагаа илүү сайн мэддэг болно. Чамд хань болохгүй гэдгийг нь мэдэж байгаа хүнд цагаа үрэх хэрэггүй.

3. Бусад хүмүүс юу гэж бодох бол гэдэгт санаа зовохоо боль

12-oshibok-muzhchin-na-pervom-svidanii2
Хүмүүс юу гэж бодох талаар санаа зовох нь хүний байгалийн зан. Гэхдээ бусдын бодолд хэт анхаарснаар та өөрийгөө алдаж өөрийнхөө биш бусдын амьдралаар амьдарч эхэлдэг. Хэн гэдэгтээ үнэнч бай.

4. Эцэг эхээ буруутгахаа боль

52
Бүх эцэг эхчүүд төгс биш шүү дээ тэд ч бас алдаа гаргадаг. Тиймээс юм болгонд эцэг эхээ буруутгадагаа болих хэрэгтэй.

5. Хуучин хүсэл мөрөөдлөөсөө зүүгдэхээ боль.

olloo_mn_1463476454_Untitled-1
Хуучин хийсвэр мөрөөдлөө илүү бодит амьдралд ойрхон мөрөөдлөөр орлуул гэхдээ хэн болохыг хүсдэг байснаа март гэж байгаа юм биш. Зүгээр л илүү бодитой байх хэрэгтэй

6. Санхүүгийн асуудлыг хайхралгүй орхидгоо зогсоо

48f07136aefcc1b3b947c0ef159dab73_1200
1000 төгрөгөөрөө бэлэн хоол авч идчихээд өөр юунд ч санаа зовохгүй амьдардаг цаг чинь өнгөрсөн. Одооноос эхлээд хадгаламжтай бол бас ирээдүйгээ бодож нийгмийн даатгал төлж эхлэ.

7. Хэтэрхий сайхан аашилдгаа боль

images (1)
Юм бүр толгой дохиж явдагаа болих хэрэгтэй. Одоо чи юу чадах юу чадахгүйгээ мэддэг болсон тиймээс зарим зүйлст шулуухан үгүй гэж хэлж чаддаг байх хэрэгтэй.

8. Интернэтэд хамаг цагаа үрдэгээ боль.

5bcfddf356398
Өнөө үед интэрнэтгүй зүйл гэж үгүй болж. Гэсэн ч өөртөө цаг гаргаж долоо хоногийн нэг өдрийг ч юм уу интэрнэтгүй өнгөрөөж амьд харилцаа, бодит мэдрэмжийг бий болго.

9. Өөрийнхөө бие, эрүүл мэндээ үл хайхардгаа боль

120152727
Оюутан байхад шөнөжин уугаад маргааш нь өдөржин бэлэн хоол идэхэд бие зүгээр л байдаг байж харин 25 гараад 30 дөхөөд ирэхээр эрүүл мэнд, эрүүл хооллолтдоо анхаарах хэрэгтэй болно.

10. Замбараагүй байдгаа боль

family-photography-2
Чи хэчнээн цагийг түлхүүр түрийвчээ хайж өнгөрүүлсэн бэ? Яг одооноос эмх цэгцтэй байдалд суралц.

Өвлийн улиралд ноёрхох 5 өнгө

$
0
0
image649f18

“Цэнхэр манан” буюу “Blue Nebula”

Өвлийн улиралд ноёрхох ТАВАН ӨНГӨ

Сансар огторгуй, шөнийн тэнгэрийг санагдуулах 18-4048 кодтой “Цэнхэр манан” буюу “Blue Nebula” гэх нэртэй гүн цэнхэр өнгө энэ улирлын онцлох өнгөний нэгээр нэрлэгдлээ. Энэхүү өнгө нь улаан, улбар шар, шар болон цайвар цэнхэр өнгөнүүдтэй илүүтэйгээр зохицдог.

“Гүргэм цэцгийн дэлбээ” буюу “Crocus Petal”

Өвлийн улиралд ноёрхох ТАВАН ӨНГӨ

Pantone институтээс зарласан хүйтний улирлын онцлох өнгөнүүдэд зун цагийг санагдуулам нэгэн өнгө багтсан нь бүдэг нил ягаан өнгө байлаа. 15-3520 кодтой бүдэг нил ягаан нь ямар ч төрлийн өнгөтэй уусах боломжтойг Dries Van Noten, Gucci брэндүүдийн намар-өвөл 2018 цуглуулгууд харуулсан байгаа.

“Чидун жимстэй мартини” буюу “Martini Olive”

Өвлийн улиралд ноёрхох ТАВАН ӨНГӨ

Хүчирхэг байдлыг илтгэх 18-0625 кодтой хүрэн ногоон өнгийг Altuzarra, Fendi зэрэг брэндүүд цэргийн хэв маягтай загвар, хослол зэргийг урлахдаа түлхүү ашиглажээ. Энэхүү өнгө нь бор, саарал өнгөтэй сайхан зохицно.

“Нил ягаан” буюу “Ultra Violet”

Өвлийн улиралд ноёрхох ТАВАН ӨНГӨ

2018 оны гол өнгөөр тодорсон 18-3838 кодтой “Ultra Violet” буюу “Нил ягаан” өнгийг хүйтний улиралд ноёрхох өнгөнүүдийн нэгээр нэрлэжээ. “Ultra Violet” нь хамгийн тод нил ягаан өнгө бөгөөд цагаан, шар, ногоон, ягаан зэрэг өнгөнүүдтэй гайхалтай зохицдог.
“Нимбэгийн шар өнгө” буюу “Limelight”

Өвлийн улиралд ноёрхох ТАВАН ӨНГӨ

Футуристик хэв маяг, спортлог уур амьсгалыг мэдрүүлэх 12-0740 кодтой хурц тод шар өнгийг off-white, Balmain, Balenciaga зэрэг брэндүүд намар-өвлийн цуглуулгаа бүтээхдээ ашиглажээ. Тэр болгон хүмүүсийн сонгож өмсөөд байдаггүй уг өнгийг дулаан төрлийн өнгөнүүдтэй зохицуулах нь тохиромжтой.

Эх сурвалж: BURO247.MN
Viewing all 18678 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>