Quantcast
Channel: Miss.mn
Viewing all 18678 articles
Browse latest View live

Н.Сарнай: Топ моделиор шалгарахдаа нулимсаа барьж дийлээгүй

$
0
0
Screenshot_3_500x500
“Гоёл 2019″ наадмын топ моделиор “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Н.Сарнай шалгарлаа. Шагналыг топ модель Х.Бадамгэрэл гардуулж өгсөн юм. Тэрбээр 12 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн аж. Н.Сарнай “Загварын ертөнцөд хөл тавьсан хүн бүрийн хүсдэг шагнал. Өмнө нь тус наадмын шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр шалгарч байсан болохоор бас нууцхан хүлээлгүй яах вэ. Миний нэрийг дуудах мөчид өмнө нь байгаагүй сайхан мэдрэмж төрсөн. Би уг нь сэтгэл хөдлөлөө дардаг, өөрийгөө их барьдаг хүн шүү дээ. Уйлахаар зүйл тохиолдсон ч шүдээ зуугаад өнгөрдөг. Гэтэл топ моделиор шалгарахдаа нулимсаа барьж дийлээгүй. Надаас тийм сэтгэл хөдлөл гарна гэж төсөөлөөгүй” хэмээжээ.

Эх сурвалж http://www.info.mn

Н.Сарнай: Топ моделиор шалгарахдаа нулимсаа барьж дийлээгүй

Аллага, амиа хорлолт нь тогтоогдож өгдөггүй хэрэгт хэн буруутай вэ?

$
0
0

31-696x696Манай хууль хүчний байгууллагынхан үнэхээр л ажил нь урагшгүй, үнэнч шударгаар ажиллаж чадахаа байсан газар гэлтэй. Ерөнхийдөө бол ерөнхий сайд ч энэ талаар хэлж байсан. Хууль хүчний байгууллага үнэнч шударгаар ажиллахгүй байгаа, ажиллаж чадахгүй байна гэж.

Нэг загвар өмсөгч, модель охиныг хэн нэг нь 11 давхраас шидсэн үү? Эсвэл өөрөө амиа хорлосон уу гэдгийг л илрүүлчхэж чадахгүй юм.

Загвар өмсөгч Ч харамсалтайгаар амиа алдсан хэрэг гараад даруй сар гаран болж байхад хэрэг нь хаанаа яваа, юу болж байгаа нь нууц хэвээр. Бүхэл бүтэн хүн амины хэрэг, тэр нь болоогүй улс даяар шуугиан тарьсан байдаг. Иймхэн хэргийг л шийдчихэж чаддаггүй өдий хүрлээ.

Гэтэл хаа холоос хүний нутагт суугаа ах нь хуулийнхны гартаа оруулж чадаагүй эсвэл чухал гэж үзээгүй ч маш ноцтой баримтуудыг олж олон нийтэд мэдээлээд байдаг.

Хэрэгтэнг олж хуулийн хариуцлага хүлээлгэх дургүй байна уу? Эсвэл үнэхээр илрэхэд хэцүү ээдрээтэй хэрэг юм уу?

Эцэстээ хэргийг нь хариуцаж байгаа өмгөөлөгч нь утсаа авахгүй таг чиг алга болоодхож. Өргөсөн тангараг гэж байгаа л байлгүй ноён өмгөөлөгчид. Өмнөх өмгөөлөгч нь хэрэгт хайнга хандаж байгаа учраас, өмгөөлөгч Р.Булгамааг хөлслөхөөр болсон. Гэтэл бодит байдал дээр Д.Тамир өмгөөлөгч талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзаж гэрээгээ цуцлаагүй учраас одоогоор Р.Булгамаа өмгөөлөгч хэргийг аваагүй байгаа бололтой.

Талийгаачийн ахын хэлснээр Р.Булгамаа өмгөөлөгч Д.Тамир өмгөөлөгчтэй хоёр ч удаа уулзахаар цаг тохирсон ч ноён өмгөөлөгч ирээгүй бөгөөд утсаа авахгүй байгаа гэнэ.

Мөн хэрэг гардаг өдрийн 09:27 минут орчимд талийгаачийн найз залуу болох Ю.Нэмэхбаяр байрных нь цахилгаан шатаар явж байгаа бичлэг олджээ. Энэ мэт баримтуудаас харахад хэрэг үйлдсэн этгээд ойлгомжтой, тодорхой байгаа ч хуулийнхан шаардлагатай арга хэмжээ авахгүй байгааг талийгаачийн ах өөрийн цахим хуудсанд удаа дараа бичсэн байна.

Нэг хүн амины, эсвэл амиа хорлосон байж болох хэргийг л илрүүлчхэж чадахгүй ард түмнийг талцуулж, ар гэрийнхнийг нь шар махтай нь хатааж байдаг яасан мөрдөж мөшгиж дуусдаггүй шүүх цагдаа вэ?

М.Март

эх сурвалж:FACT.MN

Мишель Обамагийн бичсэн ном борлуултаараа тэргүүлж байна

$
0
0

GettyImages-1051891600АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн бичсэн ном АНУ, Канадад гурван сая хувь борлож дээд амжилт тогтоосон талаар “Вашигтон пост” сонин онцолжээ. “Ве соming” номын нээлт өнгөрсөн сарын 13-нд болж, 2013 оны хамгийн борлуулалттай номоор шалгарчээ. Хатагтай Обамагийн намтар номыг хэвлэсэн “Pеnguin Random House” компани Их Британи, Гярман, Франц, Голланд, Испани, Дани, Норвеги,  Герк зэрэг 31 улсад  орчуулан хэвлэх зөвшөөрөл олгосон байна. Энэхүү номондоо Мишель Обама АНУ-ын тэргүүн хатагтай байсан дурсамжаа бичсэн байна. “Ве соming” номыг amozen.сom сайтын хэрэглэгчид таван одоор үнэлжээ. АНУ-ын хамгийн том номын дэлгүүрийн сүлжээ “Вагnes  Noble” дэлгүүр Мишель Обамагийн дурсамж номыг энэ оны шилдэг бүтээлээр нэрлэсэн байна.

index

К. Номинжин: Аав ээждээ талархсан сэтгэлээ илэрхийлж тоглолт зохион байгуулна

$
0
0

12924389_466038243591126_3023678503425307449_nЗалуу уран бүтээлч, бүх талын авъяастай, хөдөлмөрч, хүмүүнлэг үйлст үргэлж оролцдог дуучин К.Номинжин  шинэ бүтээл гаргасан байна. Тэрээр уран бүтээлийнхээ талаар www.vеntsmagazine.соmсайтад ярилцлага өгсөн байна. Түүний ярилцлагыг та бүхэндээ хөврүүлэн хүргэе. К. Номинжин нь 15 хэлээр дуулдаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт очиж, тоглолтоо хийдэг уран бүтээлч юм.

-Vеnst тавтай морил. Өдрийг сайхан өнгөрүүлж байна уу. Таны ажил амьдрал сайн биздээ?

 - Баярлалаа. Мэдээж бүх зүйл сайхан байна. Би сүүлийн жилүүдэд маш завгүй ажиллаж байна. Учир нь Лос-Анжелес хотын Радонай рекордсын хамт олонтой соло уран бүтээлүүдэээ гаргах гэж байгаа. Би 12 настайгаа урлагийн ертөнцөд хөл тавьсан. Энэ цагаас эхэлж би маш олон зүйлийг суралцаж, өөрийгөө олон талаар хөгжүүллээ.

Би Carnegie Hall Stern Auditorium болон Линкольны Төвийн Дэвид Geфен Холл 5-10 хэл дээр соло тоглолт үзүүлсэн. Өнгөрсөн хугацаанд Карнеги Холлын танхимд 5-10 хэлээр соло тоглолтоо хийж байлаа. Дэлхийн хэмжээний том тайзанд гарсан нь мартагдашгүй сайхан дурсамж шүү дээ. Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайдын Олон нийттэй харилцах хэлтэст хоёр жилийн турш ажилласан.

-Шинэ дууныхаа талаар уншигчад танилцуулаач?

-“Kiss me at midnight” дууг өнгөрсөн сарын 30-нд нийтэд цацсан. Энэ  латин бүжгийн дуу. Дууныхаа үг аяыг өөрөө бичсэн. Анх би аялгууг нь бичсэн юм.  Шинэ уран бүтээлүүд гаргахад аавын минь нөлөө их бий.  Аав минь үргэлж надад урам зориг өгч, тусалж дэмждэг. Мөн америкийн үе үеийн сонгодог поп уран бүтээлүүд намайг үргэлж хөглөж байдаг.

-Дуундаа хэзээ клип хийх  гэж байна?

-Мэдээж хийлгүй яахав. Би саяхан гайхалтай бүжигчидтэй хамтран клипний зураг авалтаа хийж,  дууссан. Шинэ клипээ тун удахгүй олон нийтэд \хүргэнэ.

-Таны шинэ цомгийн  ажил хэр ахицтай амжилттай явж байна вэ?

-“Free Soul” бол сонгодог поп хөгжмийн дуутай цомог. Намайг өсгөж хүмүүжүүлсэн аав, ээждээ талархаж буй нэг илэрхийлэл энэ болох байх. Шинэ онд шинэ цомогтойгоор та бүхэнтэйгээ уулзаж, тоглолт зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Тоглолтын тухайд тодорхой тов гараагүй байгаа.

-Лос анжелост ажиллаж амьдрахад ямар санагддаг вэ?

-Лос анжелос миний төрсөн гэр орон л мэт санагддаг. Би энд 17 настайгаасаа хойш амьдарч байна. Энэ л газар би өөрийн анхны хувийн дасгалжуулагч болох Рожертой уулзсан. Мөн гайхалтай уран бүтээлчидтэй хамтран ажиллах боломжийг Лос анжелос надад олгосонд үргэлж талархаж явдаг.

Мисс А.Баярцэцэг О.Ундрал охины эмчилгээний зардалд хандив өргөхийг уриаллаа

$
0
0

47484322_2750846191806277_7382104666407960576_nМисс А.Баярцэцэгийн 28 насны төрсөн өдөр /2018.11.29/-нд тохиожээ. Тэрбээр төрсөн өдрийн баяртаа зарцуулах мөнгөөрөө хэн нэгэнд хэрэгтэй юм хийчихмээр байна гэж мэдээлж байсан юм.Тэгвэл тэрээр Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн 7е ангийн сурагч О.Ундрал охины эмчилгээний зардалд хандив үзүүлжээ.

Энэ тухай цахим хуудастаа “Төрсөн өдрөөр минь ирсэн, ирж амжаагүй ч сэтгэлийн хандиваа өгсөн бүх найзууддаа чин сэтгэлээсээ талархъя. О.Ундрал охины эмчилгээний зардалд та бүгдийн маань сэтгэлийн илгээмж хандив болон очлоо. О.Ундралын төрсөн ээж төрөхийн хүндрэлээр бурхан болсон бөгөөд эмч нар охиныг нь амьдруулахын тулд хиймэл амьсгал хийхдээ харамсалтай нь буруу хийж, улмаар хавирга нь цөмөрч, зүрх, уушги нь дарагдаж, нурууны гэмтэлтэй болсон. Хэд хэдэн удаагийн хагалгааны дараа охин одоо сүүлийн хагалгаандаа Солонгос улсад орох хэрэгтэй байгаа юм. Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн 7е ангийнх нь 49 хүүхдүүд найзынхаа хагалгааны мөнгийг босгоно гээд үсний боолт, үсний даруулга, саван, энгэрийн тэмдэг, лаа, уруул өнгөлөгч, ээмэг зүүлт, үзэгний сав хийж зарж байгаа нь үнэхээр бахархмаар. О.Ундралд туслахыг хүсч байгаа олон хүмүүс байгаа гэж итгэж байна” гэж бичжээ.

7е ангийн сурагч О.Ундрал охин ирээдүйд Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан мундаг дизайнер болоод эхийн хайраар дутагддаг асрамжийн газрын хүүхдүүд болон өндөр настай хүмүүст өөрийн гараар хувцас урлаж өгөх мөрөөдөлтэй.

Хуримынхаа дараа Ник, Чопра нар сэтгүүл чимжээ

$
0
0

Энэ оны хамгийн сүр дуулиантай хурим өнгөрөгч амралтын өдөр Энэтхэгт зохион байгуулагдлаа. Дуучин Ник Жонас болон жүжигчин Приянка Чопра нар хуримаа хийсэн юм. Хуримын ёслол сүйт бүсгүйн төрсөн нутаг болох Энэтхэгийн Жодпхур мужийн “Umaid Bhawan Palace” гэх зочид буудал зохион байгуулагдсан байна.

Хос Энэтхэгийн үндэсний хувцсаар гоёхоос гадна олон зуун зочинтай нүсэр хурим хийсэн билээ.

Шинэхэн хос ирэх оны нэгдүгээр сард худалдаанд гарах алдарт “VOGUE” сэтгүүлийг чимсэн талаар “www.dailymail.co.uk сайт” уламжлав.

Чопра сэтгүүлд “Хуримаа хийсэндээ одоо хүртэл итгэж чадахгүй байна” гэж ярьжээ.

Өдгөө 35 настай Чопра нөхрөөсөө 10 насаар эгч ба хос энэ оны гуравдугаар сараас болзож буйгаа мэдэгдсэн юм. Тэд ийнхүү хагас жилийн дараа хуримласан билээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn

Сайхан хөмсөгтэй болох амархан

$
0
0
73s0rouqaa53c7lnkeo4h49ffr_b_500x500_500x500
1. Эхлээд өөрийн царайны төрхт тохирсон хэмжээ, хэлбэрийг сонгох хэрэгтэй.
Хөмсөгийг гурван хэсэгт хуваадаг бөгөөд эхний өтгөн хэсгийн төгсгөл хамрын зах хэсэгтэй нэг шугаманд байх ёстой. Харин нумарсан хэсэг дунд хэсэт байрлаж төгсгөл хэсэг нүдний өнцгөөс бага зэрэг илүү гарсан байна.
2. Өтгөн хөмсөгтэй болох
Хөмсөгний сийрэг хэсгийг тень, харандаа эсвэл гелээр будна. Хар бараан өнгийн үстэй бол үсний өнгөнөөс 2 өнгөөр цайвар өнгө, шаргал үстэй бол 2 өнгөөр бараан өнгийг сонгоорой.
3. Хөмсгөө шивүүлэхээс татгалз
Төгс хөмсөгний хэлбэр хүний ясны хэлбэрээс хамаардаг. Хөмсгөө шивүүлбэл хэлбэрийг илүү тодотгох юм шиг санагдаж байгаа байх. Гэхдээ шивсэн хөмсөг хүнийг ууртай, гайхсан мэт, мөн илүү хөгшин харагдуулдаг. Тиймээс төрөлхийн хөмсөгний хэлбэрээ засч сураарай.
4. Үснийхээ өнгөтэй тохируул
Хэрэв та үсний өнгөө байнга өөрчилдөг бол хөмсөгний өнгө ч мөн дагаж өөрчлөгдөж байх ёстой. Хөмсгөө будахдаа мэргэжлийн хүнд хандаарай. Гэртээ будах хэрэггүй.
5. Төрөлхийн мэт харагдуул
Гоё хөмсөгтэй харагдахын тулд заавал хэт нарийн засах албагүй. Зэрлэгээ зулгаалгүйгээр 3 сар болгоод үзээрэй. Хэт сондгойг нь л зулгааж болно. Ингээд өргөн хөмсгөө өөрт тохируулан янзлаарай.
6. Зөв чимхүүр хэрэглэ
Дугуйрсан үзүүртэй чимхүүр хэрэглэдэг үү эсвэл шулуун чимхүүр үү? Мэргэжилтнүүд шулууныг ихэвчлэн хэрэглэдэг. Хазгай байрлалтай бариад хөмсөгний үзүүрлүү чиглүүлэн татна.
7. Хөмсөгний дээд хэсгийг зулгаадаг уу?
Ихэнхдээ хөмсөгний доод хэсгийн зэрлэгийг зулгаадаг харин дээд хэсгээ хэт их засвал гунигтай харагдуулна.
8. Ямар үед чимхүүр хэрэглэхгүй вэ
Дөнгөж ургаж, цухуйж буй хөмсөгийг зулгааж болохгүй. Арьсаа гэмээж, сорив үлдээхийг хүсэхгүй байгаа биздээ. Харин нэг хоёр хоног хүлээгээд гүйцэт ил гарч ирэх үед чимхүүр хэрэглэж болно.
9. Мэргэжлийн хүнд ханд
Хэрэв та хөмсгөө өөрөө хэрхэн засахаа мэдэхгүй байвал мэргэжлийн гоо сайханчаас туслалцаа аваарай. Таньд тохирох хэлбэрийг сонгож өгнө гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж http://www.info.mn

Жилд 7.5 сая насанд хүрээгүй охид хууль бусаар гэрлэж байна

$
0
0
Тензан улсын 16 настай охин гэрлэлтийнхээ тухай ярихдаа. “Аав маань намайг хүчээр гэрлүүлсний дараа ээжийнхээ араас үхэхийг хүсч байсан тухайгаа ярьжээ.

Дэлхий даяар жил бүр 7.5 сая насанд хүрээгүй охидуудыг хууль бусаар гэрлүүлдэг.Өдөрт, дөрвөн секунд тутамд хууль бус гэрлэлт явагддаг гэсэн тоон үзүүлэлт гарчээ. БНХАУ-д 20 наснаас доош бол гэрлэж болохгүй. Гэвч 27 нас хүрээгүй байхдаа гэрлээгүй бол хэнтэй ч гэрлэж чадахгүй болох юм. Хятадын уламжлалаар  эцэг, эхээ хүндлэх нь хамгийн чухал бөгөөд гэрлээгүй, гэрлэхгүй байх нь эцэг, эхээ үл хүндэтгэсэн хэрэг болно. Энэтхэгт охидын 18 хувь нь 15 нас хүрэхийн өмнө хууль бусаар гэрлэдэг бол Суданд өсвөр насандаа хүрсэн л бол Шүүгчийн зөвшөөрлөөр гэрлэдэг байна. АНУ-ын 27 мужид хууль бусаар, хүчээр гэрлэнэ гэсэн хууль байдаггүй ажээ.

Эх сурвалж: https://www.google.com/amp/s/amp.theguardian.com/lifeandstyle/2017/oct/11/child-marriage-more-than-20000-underage-girls-marry-illegally-each-day-claims-study


Эр хүн ч бас уйлдаг

$
0
0

bcae8b0919bc7e85242fbea31dd166cb

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөр үйлчлүүлэгчдийн 10 орчим хувь нь эрэгтэйчүүд байдаг. Эр хүнийхээ хувьд та амьдарч байгаа орчиндоо байнга хяналт тавих хүсэлтэй байж болох юм. Хүн бүр таниас айн түгшиж, зодуулж, гэмтэж, өөрийгөө хянах чадвараа алдаж байхыг харж байж та энэ зангаа өөрчлөхийг хүсэх хэрэгтэй гэж үү?

Та хэн нэгнээр шаардуулж байснаас өөрөө энэ бүхнийг мэдэрч ойлгох замаар өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Хэрэв та өөрийн хүч чадалдаа итгэдэг бол үргэлж бусдыг хараандаа байлгах гэж зүтгэхгүй байхсан.

ТЭГЭХДЭЭ ТА ӨӨРЧЛӨГДӨЖ ЧАДНА. Яаж гэж үү? Өөрийгөө танин мэд, өөрийн дотоод хүч чадалдаа итгэ, өөрийгөө үнэлж, хүндэлж өөртөө итгэлтэй болсон цагт бүх хүн таныг хүндэлж эхлэх болно. Таны хамгийн хайртай хүмүүс таниас айсандаа таны үгийг сонсох бус харин хүндэлсэндээ сонсох болно. Яагаад эр хүн уйлж, буруу юм хийсэн үедээ уучлалт гуйж болдоггүй юм бэ? Таны сэтгэлийн гүнд бусдыг хайрлах хайр, өрөвч зөөлөн сэтгэл байгаа шүү дээ. Учир нь та ХҮН.

Та гэр бүлийнхэндээ хайртай гэдгээ хэл. Та нарын хооронд зөрөлдөх, үл ойлголцох зүйл гарна. “ҮГҮЙ” гэж хэлэх нь таныг хүндлээгүйдээ биш хүсэл сонирхол өөр гэдгээ илэрхийлж байгаа юм. Та сэтгэлээ бүрэн нээж эхнэр хүүхэдтэйгээ хуваалцаад үзээрэй. Хариуд нь тэдний ойлголцох хүндлэлийг мэдрэх болно.

Бяцхан хүүгээ уйлахад “Эр хүн уйлдаггүй” гэж бүү сурга. Тэр бусдыг өрөвдөж буруу юм хийсэндээ гэмшиж, түүнийгээ нэрэлхэлгүй хэлж, бусадтай сэтгэлээ хуваалцаж, уйлж сураг. Тэр тусмаа таны хүү жинхэнэ ХҮН, эр хүн болно.

О.Анужин Шанхайн олон улсын балетын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

$
0
0
Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин, гавьяат жүжигчин О.Анужин Шанхайн зургаа дахь удаагийн олон улсын балетын тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртлээ.

Энэ сарын 3-нд “Шанхайн хэмнэлд бүжье” нэрийн дор эхэлсэн уг тэмцээнд манай улсыг төлөөлөн Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын бүжигчин, гавьяат жүжигчин О.Анужин, Ц.Хишигжаргал нар оролцсон юм. Энэ удаагийн тэмцээнд гавьяат жүжигчин О.Анужин болон УДБЭТ-ын бүжигчин Ц.Хишигжаргал нарыг Д.Дашлхагва багш бэлтгэн оролцуулсан байна.

О.Анужингийн хувьд өмнө нь энэхүү тэмцээнд 2016 онд оролцохдоо балетын гоцлооч О.Ганцоожийн хамт “Шилдэг хос” шагнал хүртэж байсан юм. Шанхайн олон улсын балетын тэмцээн нь балетын уралдаанууд дундаа өндөр зэрэглэлтэй тооцогддог бөгөөд 50 мянган ам.долларын шагналын сантай гэдгээрээ ялгардаг. Энэ жилийн  тэмцээнд 16 орны 125 бүжигчин бүртгүүлснээс 73 бүжигчин шалгаран оролцжээ. Дашрамд дурдахад, уг тэмцээний зочин шүүгчээр гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг оролцсон билээ.

Үндэсний шуудан

Кайли Женнер сүй тавьжээ

$
0
0

Реалити шоуны од Ким Кардашианы отгон дүү Кайли Женнер сүй тавьсан тухайгаа албан ёсоор зарласан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Тэрбээр өнгөрсөн оноос үерхсэн, реппер Травис Скоттой авахуулсан зургаа инстаграм хуудастаа байршуулаад эможи сүйн бөгжийг зургийнхаа дээр байршуулаад “Энэ бүхэн жинхэнэ” гэж бичжээ.

Хос арван сарын өмнө Сторми гэх охинтой болсон билээ.

Кайли амаржсаны дараа Травис хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьсан хэмээн шар хэвлэлүүд мэдээлж байсан ч хос батлаагүй юм.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn

Хараа тэглэх лазер заслын талаар

$
0
0

a0cec11c4544eb1b28329a905875b846

Офтальмологийн шинжлэх ухаанд лазераар хараа засах хагалгаа нь эдүгээ 15 жилийн түүхтэй бөгөөд дэлхийн 50 гаруй оронд хийгдэж байгаа юм байна. Хэдэн сая хүн уг хагалгааг хийлгээд ойрын болон холын хараагаа эрс сайжруулж, өөрийн имиж, стиль, амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчилсөн гэхэд болно.

Танд лазераар хараа засах хагалгаа үнэхээр хэрэгтэй юу? 
Лазерийн хагалгаа хийлгэхийг хүссэн хүмүүсийн шалтгаан нь дараах 3 төрөлд хуваагддаг гэхэд болно. Эхнийх нь нүдний шил болон линзийн алийг ч зүүгээд нэмэргүй болсон хараа муутай хүмүүс. Хоёр дахь нь мэргэжлийн онцлогоос шалтгаалж шил болон линз нь тодорхой хэмжээгээр өөрт нь тээр саад болдог хүмүүс. Харин 3 дахь нь хамгийн түгээмэл шалтаг буюу зүгээр л нүдний шил зүүхийг хүсдэггүй хүмүүс. Ийм хүмүүс нүдний шилийг өөрийнхөө хоёр дахь нүд гэж хүлээн авахаасаа бусдын нүднээс далдалж болдоггүй, гоо сайхан, сэтгэл санааг нь гутаасан хиймэл эрхтэн мэтээр хүлээж авдаг байна.

Лазераар хараа засах хагалгаа хэрхэн хийгддэг вэ?
Лазераар хараа засах технологийн хамгийн боловсронгуй нь LASIK хагалгаа юм. Хамгийн оновчтой, өвдөлтгүй технологи. Энэ хагалгаа нь өндөр нарийвчлалтай мэс заслын технологийг эксимер лазерын үйлчилгээтэй хослуулсан байдаг бөгөөд нүдний эвэрлэгийн давхаргуудын бүтцийг аль болох гэмтээлгүй хадгалж үлдээх хамгийн үр дүнтэй, оновчтой аргад тооцогддог. Лазераар хараа засах хагалгаа нь юун түрүүнд харааг иж бүрэн оношлохоос эхэлнэ. Уг оношлогоогоор хараа, түүний төрөл, харааны эмгэгийн зэрэг, нүдний даралт, эвэрлэг бүрхэвчийн топографи, зузаан, муруйлт зэргийг тодорхойлдог. Эцэст нь лазер хагалгаа хийх боломжтой эсэхийг тогтоож өгнө.

Хагалгаа нь хэсэгчилсэн мэдээ алдуулалтан дор нүд тус бүрд 10 минут орчим хугацаатай хийгдэх бөгөөд лазераар үйлчлэх хугацаа нь 20 секундээс 1.5 минут орчим байна. Энэ хугацаа нь харааны гэмтлийн зэргээс шалтгаална. Биологийн эдүүдэд эксимер лазер үйлчилснээр молекул хоорондын холбоос тасарч зарим молекулууд чөлөөлөгдөнө. Энэ нь эвэрлэг бүрхэвчийн эдийг халаахгүйгээр ууршуулах боломжтой болгоно. Эксимерлазерын туяа нь эвэрлэгийн зөвхөн өнгөн давхаргад үйлчилж эвэрлэгийн хэлбэрийг өөрчилдөг.

Эхлээд микрокерат хэмээх мэс заслын автомат төхөөрөмжийн тусламжтайгаар эвэрлэг эдийн дунд давхарга руу нэвтрэнэ. Энэ нь ердөө 2-5-хан секунд болох бөгөөд өвчин мэдрэгдэхгүй. Энэ үед эвэрлэг бүрхэвчийн өнгөн давхаргыг хуулах бөгөөд лазерын тусламжтайгаар гэрлийн туяа нүдний торлогийн яг төвд тусаж байхаар оптик хэмжигдхүүнүүдийг өөрчилж эвэрлэг бүрхэвчийн хэлбэрийг засна. Дараа нь өмнө хуулсан эвэрлэг бүрхэвчийн өнгөн давхаргыг буцааж /бүтээнэ/ тавина. Ингэхдээ оёдол хэрэглэхгүй. Эксимер лазерийн бүх үйлчилгээ компьютерийн программаар удирдагдана. Мэдээж уг программд өвчтөний нүдний бүх үзүүлэлтийг урьдчилан суулгасан байдаг. Хагалгааны дараа хагас цаг болоод нүдэнд үзлэг хийнэ. Үзлэгийн үеэр өвчтөнд 7 хоногийн турш дусаах нүдний дусал, өвчин намдаах болон үрэвслийн эсрэг бэлдмэл өгнө.

Хагалгааны дараа нүд торох, нулимс гоожих, гэрлээс зайлсхийх гэх мэт бага зэрэг гаж нөлөө үүсч болох бөгөөд энэ нь ихэнхдээ 2 цагийн дараа арилна. Тэгээд л ердийн эрүүл хараатай болж, нүдний шил, линз зэргээс хараат бус байхаа болино. Эхний өдрөөсөө л машин жолоодох, компьютер дээр ажиллах, зурагт үзэх, спортоор хичээллэх зэргээр хэвийн амьдралаа үргэлжлүүлэх боломжтой.

Гэхдээ хагалгаа хийлгэхэд хориглох заалтууд гэж байгаа. Тухайлбал ойрын хараа түргэн хугацаанд хэт муудсан, жирэмсэн байх, хатгаа туссан, эвэрлэг бүрхэвч чинь хэтэрхий нимгэн байх болон нүдний хэд хэдэн төрлийн өвчний үед лазераар хараагаа тэглүүлэх боломжгүй юм байна. Хамгийн гол нь иж бүрэн оношлогоо хийлгэх нь чухал.

Анхааруулга! 
Контакт линз байнга зүүдэг хүн шинжилгээ оношлогоонд орохоос 7 хоногийн өмнөөс линз хэрэглэхээ болих хэрэгтэй гэнэ. Учир нь контакт линз нь эвэрлэг бүрхэвчийг бага зэрэг гэмтээдэг учир буруу оношлогдох эрсдэлтэй. Хагалгаа хийлгэсэн өдөр бүдэг гэрэл илүү тохиромжтой байдаг учир нарны шил зүүж, хагалгаанд орохын өмнө болон дараа /тэр өдөртөө/ нүүрэндээ элдэв крем тос хэрэглэхгүй байх хэрэгтэй. Эцэст нь лазер хагалгаатай холбоотой нийтлэг асуултууд болон түүнд мэргэжлийн нүдний эмчийн өгсөн хариултыг толилуулъя.

Жирэмсэн болон хөхүүл үед яагаад лазер хагалгаа хийлгэж болдоггүй вэ? 
Жирэмсэн болон хөхүүл үед эмэгтэй хүний биед гормоны асар том өөрчлөлт шинэчлэл явагдаж байдаг. Энэ нь холын болон ойрын харааны үзүүлэлт түр зуур болон заримдаа бүрмөсөн өөрчлөгдөх нөхцөл болдог. Тиймээс бие организмаа хэвийн нөхцөлд орсны дараа /төрсний дараа дор хаяж 1 жил, хүүхдээ хөхнөөс нь гаргасаны дараа/ оношлогоонд орж болно.

Лазерийн хагалгаа хийлгэхэд тохиромжтой нас гэж бий юу?
Тийм нас байхгүй. 18 наснаас дээш л бол хэдэн ч настай хүн хийлгэж болно.

Хагалгааны дараа ямар нэг хорио хязгаарлалт бий юу?
Сүйдтэй хориод байх зүйл байхгүй. Ганц хоёр хоногтоо хагалгаа хийлгэсэн нүдтэй талаараа хажуулдаж унтахгүй байх, нүдээ үрэхгүй байх, гадны цохиж гэмтээх эрсдлээс хол байх, нүдэндээ хэт ачаалал өгөхгүй байх, тамхины утаа мэтийн хортой хүчин зүйлээс зайлсхийх мэтийг эс тооцвол.

Лазер хагалгааны дараа төрж болох уу? 
LASIK аргыг хэрэглэсэн тохиолдолд хагалгааны дараа төрөхөд ямар нэг хүндрэл гаж нөлөө үүсэхгүй.

Бидний хуучин танилууд хэрхэн өөрчлөгдсөн бэ

$
0
0

sony”Халтар царайт” олон ангит уран сайхны кино 1996 онд монгол телевизийн дэлгэцээр гарч Монголчуудыг дэлгэцний өмнө уяж чадсан анхны олон ангит кино болж байв. Тэгвэл 1996 оны танилууд маань 2015 онд хэрхэн өөрчлөгдснийг доорх зургаас харна уу.

ДЭЛХИЙ ДЭЭРХ ХАМГИЙН ИХ МОДТОЙ 12 ХОТ

$
0
0
origДэлхий нийтээрээ ногоон байгууламжийг хайрлан хамгаалж, нэмэгдүүлэх замаар цөлжилтийн эсрэг тэмцэж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Үүнтэй холбоотойгоор гарах үр дүнг ил тод  байлгах зорилготойгоор “Дэлхийн эдийн засгийн форум”-с санаачилж Google Street View-ийн агаарын зургийг ашиглан хот тус бүрийн ногоон байгууламж, модны эзлэх хувь хэмжээг тооцоолж дэлхийн хамгийн их мод, ногоон байгууламжтай хотуудыг жагсаадаг вэб сайт үүсгэсэн байдаг. Одоогийн байдлаар энэхүү вэб сайтад ихэвчлэн хөгжингүй орнууд, томоохон хот улсууд багтаад байгаа аж. Ингээд дэлхийн хамгийн их мод, ногоон байгууламжтай 12 хоттой танилцацгаая. 

#1 Сингапур: 29,3%

singapure11
 
Азийн томоохон төлөөллүүдийн нэг Сингапур хотын төлөвлөлтийг хийхдээ ямар ч оршин суугчийн гэрийн ойролцоох 400 метр дотор заавал цэцэрлэгт хүрээлэн байх ёстой гэсэн зарчмаар төлөвлөсөн байна.

# 2 Канад, Ванкувер: 25.9%

vancouver11

Ванкувер бол хамгийн их байгаль орчноо хайрладаг иргэдтэй хот юм. Ийм ч учраас энэхүү жагсаалтад дээгүүр байр эзлэх нь зүй ёсны хэрэг билээ.

#3 Калифорни, Сакраменто хот: 23.6%

sacramento11

Сакраменто хот нь хотын захаас төв гудамж хүртэл буюу хотын тэн хагас нь цэцэрлэгт хүрээлэн бөгөөд аялагчдын хувьд заавал зочлох хэрэгтэй төгс төгөлдөр ногоон хот юм.

# 4 Франкфурт, Герман: 21.5%

frankfurt11

Франкфурт нь Европын хамгийн их ногоон байгууламжтай хот юм. Моддоор хүрээлэгдсэн гайхалтай үзэсгэлэнтэй хот юм.

# 5 Женев, Швейцарь: 21.4%

geneva11

Уулсаар хүрээлэгдсэн Женев хот 5-рт жагссан байна. Зүй ёсоор орох ёстой хот гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ.

# 6 Amsterdam, Нидерланд: 20.6%

amsterdam11

Дугуйчдын дунд алдартай Амстердам хот нь харьцангуй их ногоон байгууламжтай бөгөөд хот дотроо олон цэцэрлэгт хүрээлэн байдаг.

# 7 Seattle, Washington: 20%

seattle11

Сиатл нь нарсан мод, хүрхрээ, нуур, байгалийн үзэсгэлэнт газруудаар хүрээлэгдсэн байдаг бөгөөд энэхүү жагсаалтад 7-рт жагссан байна.

# 8 Торонто, Канад: 19.5%

toronto11

Maple навчны эх нутгаас 2 улс энэхүү жагсаалтад орох нь зүй ёсны хэрэг. Канадын хотууд ногоон байгууламж ихтэй байдгийг зочилж үзсэн хүмүүс мэдэх бизээ.

# 9 Майами, Флорида: 19.4%

miami11

Майами хот ногоон байгууламж ихтэй бөгөөд модны ихэнх хувийг дал мод эзэлдэг байна.

# 10 Бостон, Массачусеттс: 18.2%

boston11

Бостон хотын ногоон байгууламжийн хэмжээ 18.2 хувьтай өндөр байгаа нь хотын захын хороолол их байдагтай холбоотой.

ХОЛБООТОЙ: Хүүхдийнхээ оюун ухааныг хэрхэн хөгжүүлэх вэ?

#11 Израил, Тель Авив: 17.5%

tel aviv11

Тел Авив хот нь Yarkon гол зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт тогтоцтой.

# 12 Los Angeles, California: 15.2%

LA11

Калифорниа, Лос Анжелас хот нь далайн болон дал модны эх орон юм. Та энд ирсэнээр халуун орны олон төрлийн моднуудыг харах боломжтой.

Зөөлхөн, цагаан гартай болох арга

$
0
0
4t16io28hlni5rb0uj2m6pnk77_b_500x500_500x500
Эрс тэс уур амьсгалтай хавар цагт ч гэсэн богино хугацаанд гараа зөөлхөн булбарай болгох шалгагдсан арга байдаг гэдгийг та мэдэх үү.
Сахар, оливийн тос хоёроор гоо сайхандаа анхаарал тавьж, гараа зөөллөх зөвлөгөөг хүргэе.
Элсэн чихэр ба оливын тосны хольц
Орц: 1-2 хоолны халбага элсэн чихэр,  1-2 хоолны халбага оливын тос бэлтгэ.
Элсэн чихэрээ гар дээрээ хий.
Дараа нь оливын тосоо хий.
Дараа нь элсэн чихэр, оливын тосоо гараараа сайтар холь.
Тэгээд гараа бүхэлд нь уг хольцоороо сайтар үр. Үрэхдээ тойрог маягаар үрэх нь гарын үхэжсэн арьсыг цэвэрлэж өгөх болно. Зөвхөн гар ч биш бугуй, шуу, тохойгоо ч үрж зөөлрүүлж болно.
Эцэст нь усаар сайтар зайлаад, зориулалтын тос түрхээрэй.

Эх сурвалж http://www.info.mn


“Хуанжу гэг” киноны Шио Ян Зигийн дүрд тоглосон Жао Вэй

$
0
0

“Хуанжу Гэг” киноны гол дүр Шио Ян Зигийн дүрийг чадварлаг бүтээсэн жүжигчин, дуучин, найруулагч, Жао Вэй энэ удаагийнхаа фото мэдээ буланд танилцуулж байна.

Жао Вэй нь 1976 онд төрсөн. Тэрээр жүжигчин, кино найруулагч дуучин мэргэжилтэй бөгөөд Хятадад төдийгүй дэлхийд алдартай жүжигчин юм. Жао Вэй Бээжингийн Кино Академид суралцаж байх үеэрээ Хуан жу гэг киноны гол дүр болох Шио Ян Зигийн дүрийг бүтээсэн нь түүнийг нэр алдрыг оргилд хүргэжээ. Тус дүрээр 1999 оны 17 дахь “Алтан бүргэд” шагнал гардуулах ёслолоос шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг авчээ.

Жао Вэй нь 1999 онд “Swallow” хэмээх цомгоо худалдаанд гаргаснаар дуучныхаа карьерийг эхлүүлжээ. Үүнээс хойш нийт долоон цомог гаргасан байна. 2012 онд Бээжингийн Кино Академид кино найруулагч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. Түүний хамгийн анхны найруулсан бүтээл нь “So Young” хэмээх кино 2013 онд үзэгчдэд хүрч олон шагнал хүртсэн төдийгүй кино шүүмжлэгчдээс эерэг үнэлгээг авчээ. 2016 онд Жао Вэй 73 дахь Венецийн кино наадмын гол шүүгчээр томилогдсон байна.

Тэрээр 2005 онд НҮБ-ын Хүүхдийн Сангийн элч төлөөлөгчөөр томилсон бөгөөд өдгөө нийт 16 сайн дурын, дотоодын болон олон улсын байгууллагын элч төлөөлөгчөөр ажилладаг байна.

Жао Вэй 2008 онд Хятадын бизнесмэн Хуанг Юу Лонгтой Сингапурт гэрлэсэн бөгөөд хосууд 2010 онд охинтой болжээ.

Эх сурвалж: Ugluu.mn

  • 1

  • 2

  • 3

  • 4

  • 5

  • 6

  • 7

  • 8

  • 9

  • 10

  • 11

  • 12

  • 13

  • 14

  • 15

  • 16

  • 17

  • 18

  • 19

“Хайрын сүлд дуу-2017” тоглолт болно

$
0
0

yhyt

1998 оноос хайрын “Хонгорзул” сониноос уламжлал болгон зохиодог “Хайрын сүлд дуу-2017” наадмын Гала тоглолт болох гэж байна.Тоглолт 12 дугаар сарын 08-нд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын төв ордонд 19цагаас ганцхан удаа тоглогдоно. “Хайрын сүлд дуу-2017″тоглолтонд шинэ шилдгийн шилдэг хайрын дуунууд эгшиглэнэ.

 

ЯАГААД ЭМЭГТЭЙЧҮҮД ЦАРАЙ МУУТАЙ ЭРЧҮҮДИЙГ СОНГОДОГ ВЭ?

$
0
0

776fbc1d628c83b832177f14b4092fbc

Гудамжинд зөрөөд өнгөрсөн сайхан бүсгүйчүүд ихэнх нь царай муутай эрчүүдтэй цуг байх нь элбэг байдаг уу, зөрөөд өнгөрсөн хүн бүрийн толгойнд “дурлал сохор”, эсвэл “энэ охин сохор юм” гэхчлэнгээр бодогддог байж болох юм. Гэвч эрдэмтэдийн хийсэн судалгаагаар царай муутай нөхөртэй эмэгтэйчүүд илүү аз жаргалтай амьдардаг болохыг тогтоожээ.

АНУ-ын Флорида Стэйт их сургуулийн эрдэмтэд шинэхэн гэрлэсэн 113 хосын дунд судалгаа хийсэн бөгөөд үр дүнд нь “царай муутай нөхөртэй” бүсгүйчүүд илүү аз жаргалтай байдаг болохыг илрүүлсэн юм.

Тус сургуулийн багш, Андреа Мелтцер болон Таниа Рэйнолдс нарын хамтарсан судалгаанд ихэнх нь 25 нас хүрээгүй 113 эмэгтэйгээс ярилцлага авчээ. Тэд судалгааныхаа үр дүнг илүү бодитой болгохын тулд бусад их сургуулийн туршлагаас санаа авсан аж.

Үр дүн нь:

Дур булаам нөхөртэй эмэгтэйчүүд үргэлж жингээ хасч, сайхан харагдах талаар санаа зовниж суудаг гэнэ. Энэ ангилалд багтсан бүсгүйчүүдийн ихэнх нь жингээ нэмэхээс айдаг, муухай харагдахыг үзэж чаддаггүй аж. 

Харин муухай нөхөртэй гэх ангилалд багтсан эмэгтэйчүүд энэ асуудал дээр санаа зовох нь бага байдаг бөгөөд өөртөө ямар нэг стандарт тогтоодоггүй. Ингэснээр бүсгүйчүүд илүү санаа амар, аз жаргалтай байдаг бололтой.

Эх сурвалж:unuudur.mn

Мөнгөтэй ухаалаг харьцах нь

$
0
0

28070dc0b2d53cf56ed2adfeb6f1ff6f

Байгаа мөнгөө ухаалгаар зарцуулах нь хадгалж хуримтлуулахаас илүү чухал гэж сонсож байсан биз дээ. Гэхдээ яг яаж гэдгээ сайн мэдэхгүй, бодохоос цаашгүй яваад л байна уу? Дээрээс нь юмны үнэ өдрөөс өдөрт өсөөд л бас хэрэгцээ нэмэгдсээр л.

- Магадгүй өөрт чинь бөөнөөр орлого орж ирлээ гэж бодоход гарж орсоор байгаад л 7 хоногийн дотор юунд үрэгдсэн нь мэдэгдэхгүй дуусгах тохиолдол зөндөө л байсан биз дээ. Тэнд очиж найзуудтайгаа кино үзээд л, энд ирж ресторан, кофе шоп, караоке гээд л чухал хэрэгцээгүй зарлагууд гэнэт ихсээд л. За яадгийн, байнга ингээд байгаа биш гэж бодоод л аль амттай, үнэтэйг нь захиалаад л. Өөрт хэрэгцээтэй зүйлээ авахгүй гар татах хэрнээ, шөнийн клуб, паб, лаунж орох болохоор мөнгөө харамгүй цацаад маргааш нь харамсдаг хүмүүс олон байдаг. Үүнээс зайлсхийхийн тулд өөртөө хязгаар тогтоох хэрэгтэй. 7 хоногтоо нэг л удаа найзуудтайгаа уулзана, тэр үедээ аль болох тэдэн төгрөгөөс илүүг зарцуулахгүй байх гэх мэт.

- Нэг 7 хоногийн турш эсвэл нэг сарын хугацаан дахь бүх төлбөрөө тэмдэглээд үз. Жижиг том гэлтгүй бүгдийг нь тэмдэглэ. Дараа нь түүндээ дүгнэлт хийж хэрэгцээгүйг нь хасах нь өөрийн чинь зарлагыг ямар их хэмнэхийг хараарай. Интернэт, кабелийн төлбөр, утасны төлбөр гээд л. Өнөө үед интернэтэд мөнгө төлөх нь бага болсон. Ухаалаг гар утас, таблет төхөөрөмж эсвэл зөөврийн компьютрээрээ хаана ч гэсэн утасгүй интернэт ашиглан орох боломжтой болчихсон. Эсвэл ажил дээр интернэт байхад заавал гэртээ ахиж байлгах шаардлага бий гэж үү? Нэг их зурагт үздэггүй мөртлөө үнэтэй кабелийн телевизүүдэд мөнгө төлөөд байгаа юм биш биз. Бүгдийг тэмдэглээд хэрэгцээгүйг нь хасаад явбал мөнгөтэйгөө ухаалаг харьцахад чинь туслах болно.

- Хадгаламж нээлгэх бол хамгийн уламжлалт сайн аргуудын нэг. Дуслыг хураавал далай гэдэг. Хугацаатай хадгаламж нээлгээд бага багаар мөнгө нэмээд явж болно. Тэртээ тэргүй цалингаас чинь нийгмийн болон эрүүл мэндийн даатгал гээд нийлээд мөнгө хасагддаг дээрээс нь 10000 юм уу эсвэл 20000 төгрөг боломжтой бол арай ихийг ч сардаа хийгээд байж болно. Дансаа холбуулаад цалин дансанд оронгуут цаанаасаа шууд суутгадаг болгоод тохируулчихвал бүр ч сайн. Нэг л мэдэхэд өөрт чинь хаанаас гараад ирэв гэлтэй хөөрхөөөн хэдэн төгрөг цугларчихна гээч. Нээрээ хадгаламж гэснээс Хас банк л хүүнээс хүү боддог юм байна лээ шүү.

- Хэрэгцээгүй жижиг худалдан авалтуудаас зайлсхийгээрэй. Бид зүгээр л хичээлдээ ирэхдээ чихэр шоколад, ундаа жүүс авах шаардлагатай гэж үү? Бид өөрийн мэдэлгүй л эсвэл зүгээр л дэлгүүрт ороод заавал нэг юм авах ёстой юм шиг л нэг юм авдаг. Энэ бол мөнгөний дайсан гэж хэлмээр байна. Дуртай зүйлээ битгий ав гэж байгаа юм биш. Зүгээр л тэвчээртэй бай. Өдрийн хоолоо идчихсэн бол заавал нэг чихэр авч десерт болгох шаардлага байхгүй. Мөнгөтэйгөө ухаалаг харьцаж суръя гэж үнэхээр бодож байгаа бол иймэрхүү жижиг зүйлст өөртөө тэвчээртэй хандаж сураарай.

Зарим хүмүүс зүгээр л бусад хүмүүст мөнгөтэй болж харагдах гэж байнга идэх, уух юм худалдаж аваад л барьж явдаг. Энэ үнэхээр ухаангүй зүйл. Үнэхээр өөрөө дуртай, тэр зүйлээс сайхан мэдрэмж авч чаддаг бол болих шаардлага байхгүй л дээ. Харин өөр бусад хүмүүст таалагдах гэж ийм зүйл хийж байгаа бол мөнгөө дэмий зүйлд үрэхээ эртхэн зогсоогоорой гэж зөвлөе.

Дэлгүүрт явж байтал нэг зүйл үнэхээр таалагдаад би үүнийг авмаар байна гэж хүслээ гэж бодъё. Авч болно л доо. Харин авахаасаа өмнө Энэ үнэхээр надад чухал хэрэгцээтэй зүйл мөн үү? Надад одоо үүнийг авсан ч цаана нь санаа зовохооргүй хангалттай мөнгө байна уу? гэж өөрөөсөө асуугаарай. Хэрвээ хоёуланд нь тийм гэж хариулсан бол зогсоод яахав ав ав. Харин аль нэгэнд нь л үгүй гэж хариулсан бол авах хэрэггүй л болов уу?

Хэрэгцээтэй зүйлээ авахын тулд яагаад заавал илүү үнэ төлөх хэрэгтэй гэж? Наймаа бол ашиг шүү дээ. Мөнгөний ч бай сэтгэл ханамжийн ч бай ашиг л хамгийн гол нь. Ямар зүйл худалдаж авахаас шалтгаалаад уян хатан, бодолтой хандаарай. Зарим зүйлс дээр чанартайг хэрэглэх нь чухал байхад зарим нь хямд төсрийг нь аваад л хэрэгцээгээ хангачих боломжтой байдаг.

Хэрэгцээгүй зарлагаа танаж, тодорхой хэмжээний хуримтлал үүсгэж, уян хатан наймаалцаж сурснаар заавал их орлого хүлээж цаг алдалгүй өөртөө илүү хэрэгцээтэй, авахыг хүсч байгаа зүйлээ авах хангалттай мөнгөтэй болох боломжтой шүү дээ. Гол нь ялгаж салгаж сурах нь чухал шүү. Амжилт хүсье бүсгүйчүүдээ.

Ким Кардашяны тансаг даашинзнууд

$
0
0

KimKardashian2018LACMAArtFilmGalaArrivals8dikTYhfmwZl

Америк гэлтгүй дэлхий дахинаа өөрийн этгээд, задгай хувцаслалт, гоо сайхан, биеийн галбираар танигдаж, улмаар амьдралаараа реалити шоу хүртэл хийж байсан жүжигчин, модель Ким кардашяны хувцаслалтаас хүргэж байна. Энэ шинэ жилээр яагаад түүн шиг хувцаслаж, тэр үдшийн гялалцах од нь байж болохгүй гэж. Мэдээж түүнийг дэмждэг, түүний хувцаслалтад дуртай, өөртөө итгэлтэй охид бүсгүйчүүддээ энэхүү зөвлөгөөг хүргэж байна.
Ким танд таалагддаггүй байсан ч шинэ жилийн баяр ойртож байгаа энэ үед даашинзны сонголт хийхэд тань энэ мэдээлэл тус болох болов уу гэж бодлоо. Түүний жирийн үед бус томоохон арга хэмжээнүүд дээр очихдоо өмссөн тансаг даашинзны зургийг хүргэж байна.

Viewing all 18678 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>