Quantcast
Channel: Miss.mn
Viewing all 18678 articles
Browse latest View live

Хойд туйлын туяаг урласан бөгж худалдаанд гарчээ

$
0
0

Хойд мөсөн туйлтай ойр оршдог Швед, Норвеги улсуудын хойд хэсгээр ногоон өнгийн туяа үзэгддэг нь байгалийн өвөрмөц үзэгдлүүдийн нэгд тооцогддог. Тэгвэл Африкийн сагел модоор хийсэн, зуун хувь гар урлалын бүтээл болох туйлын туяат бөгжийг онлайн худалдаагаар худалдаалж эхэлжээ.

Та тус бөгж болон өөр олон төрлийн гар урлалын бүтээлүүдийг secretwoods-ээс сонирхох боломжтой.


“Хүйтэн өвөр”-тэй эмэгтэй юм биш биз?

$
0
0

44ef4b0d98b58bc1866f14ce1d3ee48f

Сексдээ муу гэдгээ хүлээн зөвшөөрөх мэдээж хүн бүрт амаргүй. Гэхдээ заримдаа бодит байдалтай эвлэрэхээс өөр аргагүй тохиолдол бий. Хэрвээ эрт мэдэж чадвал асуудлыг эрт шийдэж чадна шүү дээ. Доорхи шинж тэмдгүүдийн уншаад дүгнэлт хийгээрэй.

1. Бүрэг ичимхий зан
Хэрвээ чи нүцгэн байгаагаа харуулахыг хүсдэггүй бол, гэрэл асаалттай байхад секс хийхийг хүсдэггүй бол, биеийнхээ зарим хэсэгт хайртыгаа хүргэдэггүй бол бүрэг ичимхий зангаас чинь болж асуудал үүсэж болзошгүй. Сексийн дараа сэтгэл ханамжтай үлдэхийг хүсвэл аль болох нээлттэй байхыг хичээгээрэй. Мөн өөрийнхөө биений аль ч хэсэгт хүрэхийг зөвшөөрөх хэрэгтэй. Ямар ч эмэгтэй нүцгэн байхдаа тачаангуй харагддаг. Чиний биеийн бүх хэсэг бурхны хичээнгүйлэн урласан бүтээл. Хайртдаа чиний гоо сайхныг бүрэн дүүрэн мэдрэхэд бүү саад бол л доо.

2. Яг юу хүсэж байгаагаа хэлдэггүй
Энэ ч гэсэн бүрэг ичимхий зангаас үүдэлтэй. Бие биенийхээ хүслийг мэдэхгүйгээр секс хийх нь энэ нандин харилцааг амьгүй болгож орхино. Энэ зөвхөн чамд биш, харин найз залуу/нөхөрт чинь илүү хэцүү байх болно. “Би юу хүсэж байгаагаа өөрөө ч мэддэггүй” гэж бодож байна уу? Туршлага багатай, аль эсвэл огт туршлагагүй байсан ч хүн юу хүсэж байгаагаа их бага хэмжээгээр мэддэг. Харин тэрийгээ ил гаргахыг хүсэхгүй, эсвэл яаж илэрхийлэхээ л мэдэхгүй байж болох юм. Оролдож, туршиж үзэхийг хүссэн зүйл хүн бүрт бий. Бодол санаагаа чөлөөлөөд нэг үзээрэй.

3. Чи хэзээ ч санаачлага гаргадаггүй
Сексийг өөрөө санаачлах нь чамайг илүү сэтгэл хангалуун, өөртөө итгэлтэй байхад тусална. Секс бол ганцхан түүнд биш, чамд ч бас таалагддаг харилцаа байх ёстой. Чи заавал түрэмгийлэх, эзэгнэх албагүй, гэхдээ санаачлагыг хааяа гартаа авч сурах хэрэгтэй. Ингэснээр өөрийнхөө юу хүсэж, юу хиймээр байгааг тодорхойлж сурна. Өдөж, өдөөж чадахгүй байх вий гэж битгий ай. Ямар ч эрийн сэрэл эмэгтэй хүний жаахан ч болов санаачлаганд амархан хөдөлдөг.

4. Чи их инээдэг
Инээх нь мэдээж сексдээ муу гэсэн үг биш л дээ. Харин бүхий л “үе”-ийн турш инээсээр байвал бүх зүйлийг нураах аюултай. Ганцхан энэ үед л инээх нь асуудлыг үүсгэдэг. Хайртад чинь доог тохуу болсон мэт сэтгэгдэл төрж, чамайг оролдохоос айж эхэлнэ. Харин бэлгэвч мултрах, хийхээр оролдож байхад үе мөч шар хийж дуугарах мэтийн жижиг бүтэлгүйтлийн үед хөгжилтэйгөөр инээж уу амьсгалыг аварч болно.

5. Чи үнэхээр чимээгүй байдаг
Насанд хүрэгчдийн киноны одод хамаагүй орилж, өөртөө хурсан таашаалыг тэр чигт нь ил гаргадгийг чи мэдэх байх. Заавал порно од шиг орилох ёстой биш ч, юу ч болоогүй мэт чимээгүй байж болохгүй. Энэ бүхнээс зөвхөн чи биш, хамтрагч чинь ч гэсэн таашаал авах ёстой. Ямар ч эр дуу чимээнд дуртай байдгийг баталсан байдаг. Тачаангуй хоолой чинь чиний ч гэсэн сэрлийг өдөөж, чи одоо л сексийнхээ үед эрх чөлөөтэй байгаагаа мэдрэх болно.

6. Чи хэтэрхий их боддог
Хэрэв ямар нэгэн зүйлийг хийхийг хүсэж байгаа бол тэр тусмаа ямар ч туршлагагүй бол бодох нь аргагүй. Гэхдээ бодит байдлаас тасартлаа бодох нь буруу. Бүх зүйлийг бүү бод. Энэ байдал олон давтагдвал таагүй үр дүнд хүргэнэ. Ингээд хөдөлчихвөл муухай харагдах болов уу, эсвэл тэр доороос минь юу үнэртэж байгаа бол, будаг минь буучихаагүй байгаа гээд л…эцсийн эцэст энэ бүхэн ямар хамаатай гэж? Чиний бас түүний сэрэл хөдөлсөн байна, одоо та хоёр өөрсдийнхөө үйл хөдлөлийг чөлөөлөхөд л хангалттай.

7. Чамаас ямар ч дэмжлэг очдоггүй
Хэрвээ чи огт хариу үйлдэл хийхгүй бол түүнд хана үнсэж байгаагаас ямар ялгаа байх билээ. Ямар ч хичээл зүтгэл байхгүй, унтлагын өмд цамцаа өмсөөд, нүүрэндээ маск тавиад хүрээд ирвэл хамтрагч чинь ухаан алдах дөхөх вий. Секс бол хоёр хүний хамтын “үйл ажиллагаа”. Тиймээс чамаас ч мөн адил дэмжлэг, зүтгэл шаардана гэдгийг санаарай. Өмнө хэлсэнчлэн санаачлагатай байх нь бэлгийн амьдралд маш чухал. Хэрэв оролдож үзээд таалагдахгүй бол дахин хийхгүй байж болно. Харин шинэ зүйл туршихаас бүү ай. Хэтэрхий назгай байх нь сексдээ муу байх шалтгаан болдог.

Хамгийн чухал нь сексийн үеэр ичих хэрэггүй. Өөрийгөө мэдрэхийг хичээгээрэй. Хэрвээ дээрх шалтгаан чамд илэрсэн бол сайжруулах тал дээр анхаарч эхлээрэй. Чамд таалагдана даа. Хүн төрөлхтөнд заяагдсан ийм гайхамшигтай зүйлийг бүрэн дүүрэн мэдэр.

Арьсаа өнгөлөг, толигор болгох аргууд

$
0
0
6ab8e310f2420944e882488a5d22091c
Эмэгтэй хүний арьс төрөлхийн булбарай байдаг ч арчилгаа хэрэгтэй.  Тиймээс арьсаа өнгөлөг, гэрэлтсэн, толигор болгох аргыг бүсгүй танд зөвлөж байна.
Нүүрээ цэвэрлэ: Нүүр цэвэрлэгч сүүн шингэнээр нүүрэндээ аажим аажмаар доороосоо дээш чиглэлтэй нүүрээ усаар угаана.
Цусны эргэлтээ сайжруул: Бүлээн усанд эмчилгээний ургамлын гаралтай анхилуун үнэртэй тос дусаагаад сайтар хутгана. Зөөлөн даавууны тусламжтайгаар энэ холимогийг нүүрэндээ түрх. Даавуугаараа 4-5 удаа нүүрээ дарж сайтар шингээнэ. Ингэснээр цусан хангамж сайжирч өгөх болно.
Гуужуулагч хэрэглэ: Тогтмол гуужуулагч хэрэглэвэл нүүр толигор болж, арьсанд хийх эмчилгээг илүү үр дүнтэй болгоно.
Нүүрэндээ маск тавь: Нүүр арчилгааны хамгийн чухал нэг хэсэг бол маск тавих юм. Тэр дундаа шавар маск нь битүүрсэн нүх сүвийг нээж, арьсыг толигор болгодог. Харин усан маск нь арьсыг чийгшүүлж өгдөг.
Тэжээлийн тос түрх: Хамгийн сүүлд нүүрэндээ тэжээлийн тос түрхэж нүүрний арьсаа зөөлөл.
Эрт унт: “Их унтдаг охид хөөрхөн байдаг” гэж ортой үг. Хэрвээ та арьсаа амрааж, тухайн өдрийн бухимдал, стрессээ тайлахгүй бол үрчлээний эсрэг хичнээн их мөнгө гарздаж, гоо сайхны бараа аваад нэмэргүй. Арьсаа амрааж, алжаалаа тайлахад 6-8 цаг сайхан унтах хэрэгтэй.
Тайван бай: Бухимдаж, стрессдэх нь хөгшрөлтийг түргэсгэдэг. Стресстэй тэмцэх хамгийн баатарлаг арга бол бясалгал… Өдөрт хийх хэдхэн амархан дасгал ч гэсэн таны цусны эргэлтийг сайжруулж, хүчилтөрөгчийн солилцоог нэмэгдүүлж, таныг бухимдлаас гаргана.
Насандаа тохируулж тур: 30 насандаа жин хас, гэхдээ хацраараа буцаж таргалж болохгүй. Харин эсрэгээрээ хонхорхой хацар хүнийг настай харагдуулдаг. Иймээс хэт их жин хасахаас болгоомжил.
Хэт халуун, хэт хүйтэн орчинд бүү ор: Хүний арьс гэнэтийн цочролд дургүй. Гадны хүйтэн орчноос дулаан гэрт орох, агааржуулагчтай оффисоос өдрийн халуун наранд гарах зэрэг нь хүний арьсыг цочроодог. Орчин өөрчлөгдөх тусам хүний арьс дасан зохицох гэж нэлээдгүй энрерги зарцуулдаг.
Чихэрлэг зүйлсээс зайлсхий: Хэтэрхий их шоколад идэх нь арьсанд үрчлээс суулгадаг аюултай.
Арьсаа чийгшүүл: Чийг бол арьсыг чийглэг, булцгар харагдуулахад чухал үүрэгтэй. Унтлагынхаа өрөөнд агаар чийгшүүлэгч эсвэл шөнө унтахдаа дааран дээрээ нойтон алчуур тавьж хоно.
Үрчлээсээ массажаар тэнийлгэ: Арьсаа эрүүл, залуу байлгахын тулд тассаж хийж байх хэрэгтэй.
Гүйгээд хэрэггүй, алх: Хүнд дасгалууд хүний биеийг ядраагаад зогсохгүй, арьсыг цочроодог байна. Иймээс алхах, зөөлөн хөдөлгөөнүүд илүү ач тустай байдаг байна.
Таримал цэцэг, ургамал нь арьсыг бохирдлоос хамгаалдаг: NASA-гийн хийсэн судалгаагаар гэртээ 15 төрлийн таримал цэцэг, ургамалтай байсан тохиолдолд гэрийн агаарыг цэвэрлэдэг болох нь тогтоогджээ.
Арьсны гоо сайханд хооллолт чухал үүрэгтэй
Арьсыг толигор уян хатан , зөөлөн байлгахад хооллолт хамгийн чухал зүйлүүдийн нэг юм. Тэр ч байтугай арьсыг эрүүл мэндийн толь гэдэг шүү дээ. Та бие эрүүл саруул байж эрүүл хоол хүнс хэрэглэнэ гэдэг нь таны арьс төдийн чинээ өнгөлөг толигор байна гэж ойлгож болох юм.
Хооллох зуршил бол хүний эрүүл мэндийн байдлыг тодорхойлогч чухал хүчин зүйлүүдийн нэг мөнөөс мөн. Хэдийгээр бид арьс арчилгаандаа ихээхэн анхаарч гоо сайхны бүтээгдэхүүнээс аль болох сайныг нь сонгож хэрэглэхийг хичээдэг ч хоол тэжээл хэмээгч хүчин зүйлийг тоохгүй байж болохгүй.
Учир нь энэ бол арьсыг тань сайхан байлгах хамгийн хямд төсөр аргын нэг юм. Зарим бүтээгдэхүүнд агуулагддаг витамин, антиоксидантууд нь арьсны бүтцийг сайжруулж, нарны хэт ягаан туяаны хорноос хамгаалж түүгээр ч зогсохгүй хөгшрөх явцыг удаашруулдаг байна.
Гүзээлзгэнэ – Энэхүү жимс С витаминаар баялаг бөгөөз чөлөөт радикалуудтай тэмцэж, коллагены нийлэгжилтэнд оролцдог шинж чанараараа хөгшрөлтийн эсрэг олон тосны найрлаганд ордог байна. Үүнээс гадна гүзээлзгэнэ нь найрлагандаа витамин К, В5, В6, фолийн хүчил, кали, зэс, магни агуулдаг.
Грек самар буюу хушга -Түүний найрлаганд Омега-3 тосны хүчлүүд, витамин Е болон арьсыг уян хатан, өнгөлөг байлгахад шаардлагатай тэжээлийн бодисууд их хэмжэгээр агуулагддаг болохоор хоолныхоо цэсэнд байнга байлгах шаардлагатай.
Бүйлс самар нь маш их хэмжээний уураг агуулдаг, хүний биед ашигтай тэжээллэг бодисуудын юугаар ч сольшгүй эх үүсвэр юм. Түүнчлэн арьс арчилгаанд чухал шаардлагатай цайрыг их хэмжээгээр агуулдаг. Хүний биед цайр дутагдвал гормоны өөрчлөлтөнд ороод зогсохгүй батга гаралт ихсэх шалтгаан болдог ажээ. Цайрыг хангалттай хэмжээгээр хэрэглэж байвал батга гарахаас урьдчилан сэргийлж, булбарай, толигор арьстай болгодог байна.
Лууван – Энэ бол арьсыг сайхан байлгахад тустай хүнсний ногооны нэг. Тэрээр бета-каротин болон ликопины эх үүсвэр бөгөөд хоол хүнсэндээ тогтмол хэрэглэснээр арьсыг нарны хэт ягаан туяаны нөлөөллөөс хамгаалдаг. Луувангийн найрлаган дахь тэжээллэг бодисууд нь амархан шингэдэг учраас бета-каротиныг витамин А болгоход хялбар байдаг. Гэхдээ илүү сайн шингээхийн тулд бага зэргийн тос /сайн чанарын/-той хамт хэрэглэх нь зүйтэй.
Цагаан идээ – Эдгээр нь өө сэвгүй арьстай байхыг хүсдэг хүмүүсийн хоолны цэсэнд чухал байр суурь эзэлдэг. Найрлагандаа их хэмжээний Са, уураг агуулагддаг учир арьсанд сайн нөлөө үзүүлдэг. Кальци дутагдвал ясанд хөгшрөлт хурдан явагддаг. Түүнээс гадна тараг, сүүнд агуулагддаг сүүн хүчил нь түрхэж хэрэлэхэд ч арьсыг толигор болгодог шидтэй.
Загас – Загасыг хоолныхоо цэсэнд оруулах зайлшгүй шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн юм. Нэгдүгээрт түүнд агуулагддаг Омега-3 хэмээх тосны хүчлүүд нь үрэвслийг намдаадаг болохоор арьсны хэд хэдэн асуудлыг шийдвэрлэдэг байна.
Хоёрдугаарт, зарим төрлийн загас, тухайлбал туна загас нь эсийн гэмтлээс урьдчилан сэргийлдэг Селен гэдэг загас нь эрдэс бодисоор маш баялаг байдаг.

А.Баярцэцэг төрсөн өдөр тэмдэглэх мөнгөөрөө төрөх өрөө тохижуулна

$
0
0
46520549_2741231219434441_7128600337794990080_n_500x500
Мисс, жүжигчин А.Баярцэцэгийн төрсөн өдөр удахгүй болох гэж байгаа аж. Тэгвэл мисс бүсгүй төрсөн өдөр тэмдэглэх мөнгөөрөө сайн үйлс хийхийг зорьжээ. Энэ тухайд тэрбээр “Төрсөн өдөр удахгүй болох нь ээ. Тэмдэглэж мөнгө үрэхийн оронд найзуудтайгаа нийлээд энэ жил бас үр бүтээлтэй, хэн нэгэнд хэрэгтэй юм хийчихмээр байна. Юу хийвэл зүгээр вэ? Маш хэцүү нөхцөл байдалд байдаг төрөхийн өрөөнүүдийн зураг яваад байсан. Тийм өрөө тохижуулбал яах бол? Даанч хэнтэй холбогдохоо мэддэггүй ээ. Гоё санаанууд байвал хуваалцаарай найзууд аа” гэжээ. Түүнчлэн тэрбээр хандивын санд хуримтлал үүсгэн агаарын бохирдол ихтэй захын дүүргүүдэд байрлах цэцэрлэгийн хүүхдүүдэд агаар цэвэршүүлэгч төхөөрөмж авч өгөхөөр ажиллаж байгаа гэнэ.

Эх сурвалж http://www.info.mn

Оффист хэрхэн загварлаг хувцаслах вэ?

$
0
0

WorkwearWorkstyleOfficestyleOfficewearOutfit

Оффис, ажлын орчин бүр харилцан адилгүй. Магадгүй танай ажлын орчин хувцаслалт заасан нарийн дэгтэй ч байж мэднэ эсвэл энгийн чөлөөтэй ч байж магад ямартаа ч тэнд үйлчлэх энгийн 9 дүрмийг танд хүргэж байна.

1. Таны цамцны ухлаадас эгэмнээс доош 10 см, түүнээс ихгүй хэмжээнд байх ёстойг мартаж болохгүй.

2. Ханцуйгүй топны ирмэг таны мөрийг бүрэн далдалсан байх. Мөн сул биш бариудуу загвартай байх.

3. Хэрэв гутал сонголтонд эргэлзэж байвал зүгээр л хар дуфль сонго. Мэдээж ажлын 8 цаг өндөр өсгийт дээр байх амаргүй. Харин хар өнгийн битүү ажил хэрэгч загварын ботинк байх нь илүү сонголт.

4. Юбканы урт өвдөгний үеэр байх л хамгийн зохистой харьцаа. Хэт богино юбка хэзээ ч битгий өмсөөрэй. Хэдий та ажилдаа мундаг байж болох ч таны хувцаслалт илүү ихийг бусдад дамжуулна.

5. Хэрвээ та үл ялиг гэрэлтсэн топ өмсөх гэж байгаа бол хэзээ ч дангаар нь бүү өмсөөрэй. Өнгө дагуу хүрэм дээр нь өмсөхийг анхааруулж байна!Таны хөхний даруулга нэвт харагдсан нимгэн цамцтай гүйж явах хамгийн бүдүүлэг алдаануудын нэг гэдгийг үргэлж сана.

6. Таны бүх хувцас сайтар индүүдлэгтэй байх ёстой. Магадгүй индүүдлэг шаарддаггүй, үрчийдэггүй материалтай бол бүр янзтай шүү. 

7. Хэрэв та хээтэй өмд өмсөхөөр шийдсэн бол дээрх цамц нь зөвхөн цулгуй өнгийнх байхыг битгий мартаарай. Магадгүй оффисоос өөр орчинд та юу дуртайгаа дээр нь өмсөж болно л доо.

8. Хээ хуарыг хэтрүүлж болохгүй. Та цэцгэн хээтэй юбкан дээр үл мэдэг судалтай цамцыг л хослуулж болно. Хэт хэтрүүлэг зохихгүй шүү.

9. Зарим оффист Баасан гарагийг чөлөөт хувцаслалтын өдөр болгосон байдаг. Хэрвээ та дуртай жийнсээ өмсөх гэж байгаа бол мөн л ялгаагүй хүрмээ угалж, доор нь ботинк хослуул. Casual хэрнээ цаанаа л ажил хэрэгч шинжтэй.

Их Британийн хамгийн өндөр настай ихрүүд 102 нас хүрчээ

$
0
0

jrtuyИх Британийн  хамгийн өндөр настай ихрүүд арваннэгдүгээр сарын 20-нд 102 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Ихэр эгч, дүүс болох Филлис Жонес, Айрен Крамп нар нь 1916 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр хоорондоо 25 минутын зайтай хорвоод мэндэлсэн байна.

Ихрүүдийн ийн урт насалж, ухаан санаа нь цэлмэг байгаагийн гол нууц нь загасны мах иддэгтэй  холбоотой гэж үздэг аж.

Ихрүүд 100 насныхаа төрсөн өдрөөр Хатан хаан Елизаветаас ил захидал хүлээж авч байжээ. Одоогоор  Их Британийн хамгийн өндөр настай хүн 112 насыг зооглож байгаа бол, дэлхийн хамгийн өндөр настай ихрүүд 104 нас хүрч байсан гэнэ.

Зөвлөгөө: өглөөний цай ууж хэвшихийн 10 гайхалтай давуу тал

$
0
0

breakfast1Хүн ойролцоогоор найман цаг унтдаг гэж үзвэл өглөөний цайгаа уулгүй ажилдаа шууд гарснаар өдрийн унд хүртэл ойролцоогоор 12 цаг өлсгөлөн явна гэсэн үг. Мэдээж энэ бол эрүүл мэндийнхээ эсрэг хийж буй “гэмт хэрэг” мөн. Үүнийг аврах нэг зүйл бол өглөөний цай тогтмол ууж хэвших юм.

Өглөөний цай ууж хэвшсэнээр таны биед ямар эерэг өөрчлөлтүүд гарах вэ?

Эрч хүчтэй өдрийн эхлэл

Хүн бүхэн өглөө боломжтой хэмжээгээрээ витамин, шим тэжээлүүд авч байх хэрэгтэй. Өглөөний цайны нэг ид шид үүнд бий. Өглөөдөө нэг өндөг идэх нь танд уураг амин хүчил өгч, витамин Д болон ясанд тань хэрэгтэй кальцийн эх үүсвэр болж өгдөг. Мөн бүхэл үрийн талх, жүрж, усан үзэм зэрэг нь өглөөг эрч хүчтэй эхлүүлэх боломж өгнө.

Зөвлөгөө: өглөөний цай ууж хэвшихийн 10 гайхалтай давуу тал

Илүү сайн төвлөрөх

Өглөөний цайгаа уухгүй гарснаар хичээл сургууль, ажил дээр байхад тань таны тархи зөвхөн өглөө уулгүй гарсан өглөөний цайнд төвлөрөх болно. Өглөөний цайгаа уугаад гарснаар гэдэс хоржигнох зовлонгүй илүү бүтээмжтэй, ажилдаа илүү сайн төвлөрнө.

Зөвлөгөө: өглөөний цай ууж хэвшихийн 10 гайхалтай давуу тал

Өглөөг сайхан ааштай угтах

Өглөө босох хэцүү санагдаж, дахиад хэдэн цаг унтмаар, орондоо хэвтмээр санагддаг л биз дээ. Дургүйхэн босоод нойроо харамласан муухай ааштай хэвээр өдрийн өнгөрөөх гэж үү. Өглөөний цай таныг сэргэг, бас жаргалтай болгоно.

Зөвлөгөө: өглөөний цай ууж хэвшихийн 10 гайхалтай давуу тал

Бодисын солилцоо

Хүнийг унтаж амрах үед бодисын солилцоо удааширдаг. Бодисын солилцоог хэвийн байдалд оруулах зүйл бол эрүүл өглөөний цай юм.

Зөвлөгөө: өглөөний цай ууж хэвшихийн 10 гайхалтай давуу тал

Таргалалтаас сэргийлнэ

Хүн унтаж байх үедээ хангалттай калор шатааж чаддаггүй. Ийм байдалтай өглөөний цайгаа алгасах нь калорыг улам хуримтлуулж, таргалах шалтгаан болдог байна.

Зөвлөгөө: өглөөний цай ууж хэвшихийн 10 гайхалтай давуу тал

Хооллох зөв хуваарь

Өглөө цайгаа уухгүй гарч, өдөртөө асар их өлсөн өдрийн цайгаа ихдүүлэх, өдрийн их идсэн зүйлс шингэхгүй орой нь мөн хооллохгүй хонох. Танд танил сонсогдож байгаа юм биш биз. Хүний бие эрүүл мэндэд нөлөөлдөг зүйл бол тэнцвэртэй хооллох дадал. Дээрх буруу зуршил нь хооллох тэнцвэрийг алдагдуулж аливаа өвчний эх үүсвэр болно.

Зөвлөгөө: өглөөний цай ууж хэвшихийн 10 гайхалтай давуу тал

Муу холестринийг багасгадаг

Дээр дурдсанчлан өглөөний цайгаа уухгүй гарснаар бодисын солилцоо удааширна. Үүний улмаас тарга таны биед хадгалагдан, та дараагийн хооллох цаг дээрээ ухамсаргүйгээр хэт их иднэ. Ингэж явсаар жин нэмж, муу холестрин таны биед хуримтлагдана.

Зөвлөгөө: өглөөний цай ууж хэвшихийн 10 гайхалтай давуу тал

Өглөөний цай эрүүл байх нь чухал

Өглөөний цай уух нь чухал гээд юу хамаагүй идэх нь буруу. Амин дэм, шим тэжээлээр баялаг зүйлсийг өглөөний цайндаа сонгоорой.

Зөвлөгөө: өглөөний цай ууж хэвшихийн 10 гайхалтай давуу тал

Өдөрт авах ёстой калор

Өглөөний цай танд өдөрт хүний зайлшгүй авах ёстой калорын хэмжээний 20-35 хувийг өгдөг.

Зөвлөгөө: өглөөний цай ууж хэвшихийн 10 гайхалтай давуу тал

Жин хасахад тустай

Өглөө цайгаа ууж гарах нь жингээ барьж, хүссэн жиндээ очиход туслах хамгийн чухал зүйл юм. Та дээр дурдсан ашиг тусын тухай уншсан болохоор өглөө цайгаа уух нь ямар их хэрэгтэйг мэддэг болсон байх. Мөн өглөөний цай уухгүй гарах нь таргалах гол шалтгаануудын нэг болдог тул та заавал өглөөний цайгаа ууж хэвшээрэй.

Зөвлөгөө: өглөөний цай ууж хэвшихийн 10 гайхалтай давуу тал

Амралтын өдөр гэр бүлээрээ хийж болох 5 зүйл

$
0
0

996e75747ba6bd81a2407cc98e057123Амралтын өдөр эхэлж байна. Та энэ өдрүүдэд гэр бүлийнхэнтэйгээ юу хийхээр төлөвлөж байна. Сэтгэл сэргээсэн, мартагдашгүй өдрүүдийг өнгөрөөхийг хүсэж байгаа бол бидний бэлтгэсэн энэхүү нийтлэлийг уншаарай. Эдгээрээс санаа авч, гэр бүлээрээ дурсамжаа бүтээгээрэй.

1. Цана, чаргаар гулгах

Амралтын өдөр гэр бүлээрээ хийж болох 5 зүйл undefined

Амралтын өдрийг утгатай өнгөрүүлэх нэг арга бол гэр бүлээрээ цана, чаргаар гулгахаар явах. Очих газар луугаа өглөө эртхэн босоод гарвал, хүн багатай, дараалал, хүлээлт байхгүй, түгжрэл ч байхгүй байх учир таныг стресстүүлэхгүй. Хүүхдүүдтэйгээ хамт цасан хүн хийхээ битгий мартаарай. Өглөөний цэвэр агаарыг мэдрэх нь хамгийн чухал юм шүү. Мөн энэ өдрөө үүрд хадгалахын тулд бичлэг болон зураг авахуулж, зургийн цомгоо чимээрэй.

2. Гадуур хооллох

Амралтын өдөр гэр бүлээрээ хийж болох 5 зүйл undefined

Амралтын өдрөөр гэртээ цаг гарган хоол хийх хэдий сайхан ч гэсэн амралтын аль нэг өдрийг сонгон, өвөрмөц хоолтой рестораныг сонгоорой. Ямар хоол сонгохоо шийдэхэд хэцүү байгаа бол газрын зураг дээрээс нэг улсын нэрийг санамсаргүй сонгоод, тэр улсынхаа хоолыг амталж үзэхийг зориорой. Таны амралтыг шинэ, содон амт улам чимэх болно.

3. Спорт клубүүдээр үйлчлүүлэх

Амралтын өдөр гэр бүлээрээ хийж болох 5 зүйл undefined

Манай улсад спортоор хичээллэх боломжтой газрууд өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа нь үнэхээр сайшаалтай. Та гэр бүлээрээ амралтын өдрөө сонирхолтой байлгах үүднээс спортын төрлүүдийг жижиг цаасан дээр нэг нэгээр нь бичээд сугалаад, тухайн сонгогдсон спортоор тэр өдрөө хичээллээрэй.

4. Зургийн цомог хийх

Амралтын өдөр гэр бүлээрээ хийж болох 5 зүйл undefined

Сүүлийн үед хүмүүс өөрсдийн зургаа гар утас болон компьютерт хадгалах нь түгээмэл болсон. Гэхдээ таны утас алдагдах, компьютер чинь гацаж, эвдрэх тохиолдолд таны бүх дурсамж байхгүй болно гэж бодохоор харамсалтай байгаа биз дээ. Тиймээс зургийн цомог бүтээхийг ажил хэрэг болгоод амралтын өдрөөр амжуулаарай. Эсвэл унтлагын аль нэг өрөөнийхөө ханыг гэр бүлийг зургийн цомгоор чимж болно шүү дээ.

5. Уламжлалт өдөр бий болгох

Амралтын өдөр гэр бүлээрээ хийж болох 5 зүйл undefined

Амралтын хоёр өдрийнхөө аль нэгийг ямар нэгэн уламжлалт өдөр болгож хувиргаарай. “Гэр бүлээрээ”, “Хамтдаа” гэх мэтчилэн нэрлээд тухайн өдрөөрөө өглөөнөөс орой хүртэлх төлөвлөгөөг гаргаж, хөгжилтэйгөөр өнгөрүүлж болно шүү дээ. Тухайлбал:

  • 10 цагт сэрэх цагтаа сэрээгүй хүнийг шийтгэх
  • 11 цагт өглөөний цай бэлтгэх хамгийн сүүлд боссон хүн өглөөний цай бэлтгэнэ
  • 13 цагт кино театрт кино үзэх
  • 16 цагт хооллох
  • 19 цагт хөзөр тоглох бооцоотой
  • 21 цагт кино үзэх
  • 24 цагт тухайн өдрийн тэмдэглэл хөтлөх

Гэх мэтчилэн төлөвлөгөө гаргаж болно шүү. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлж байх нь танд ирэх аз жаргалын ихэнх хувийг бүрдүүлж өгдөг учраас өдөр бүхнийг өнөөдрөөр хайрлаарай. Танд аз жаргал хүсье.

Эх сурвалж: www.onefit.mn

Мэс заслын бус аргаар хамрын хэлбэрийг өөрчлөх 4 арга

$
0
0

ewweweweФиллер, ботокс ба липолитикийн тарилга, утас татах процедур зэрэг мэс заслын бус аргуудын тусламжтайгаар хамрын хэлбэрийг засах боломжтой. Хамрын нурууг нарийсгахаас эхлээд үзүүрийг нь өргөх гээд маш олон төрлийн засвар хийж болдог байгаа. Энэ бүгдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг мэс засалчид болон арьс ба гоо сайхны эмч нараас тодрууллаа.

Филлерийн тарилга бол хамгийн универсал арга

Хамрын хэлбэр өөрчлөх мэс заслын бус аргачлал нь багахан хэмжээний дутагдлыг засахад зориулагдсан байдаг. “Хамрын тэгш бус хэлбэр, хонхойж, хазайж, товойсон хэсгүүд, монхор хамар зэргийг засах боломжтой. Мөн мэс заслын үр дүнд үүссэн дутагдлуудыг ч засаж болдог” хэмээн Aging Control эмнэлгийн арьсны эмч Алина Колупаева ярилаа.

“Тарилга нь хамрын ерөнхий хэлбэрийг нарийсгаж, өргөсгөхөөс гадна нурууны хэсгийн өргөнийг өөрчилж, өндөрсгөж, хамрын нүхнүүдийн хоорондох хэсгийн хэлбэрийг өөрчилж, үзүүрийг нь өргөх чадвартай. Үл ялиг монхор хамартай хүмүүст тарилгын арга нэн тохиромжтой. Энэ нөхцөлд тарилгыг асуудалтай хэсгийн дээр болон доор хийж, ерөнхий хэлбэрийг нь тэгш болгож өгдөг. Мөн филлерийн ачаар хазайсан хамрыг өөгүй тэгш болгох боломжтой” гэж мэс заслын эмч Андрей Выговский тайлбарлалаа.

Монхойсон хэсгийг арилгах боломжгүй. Филлерээр зөвхөн шаардлагатай хэсгүүдэд нэмэлт эзлэхүүн бий болгож, хамрыг өндөрлөх байдлаар тэгшлэх боломжтой юм. “Багахан хэмжээнд монхойсон хамрыг ойр орчмын хонхойсон хэсгийг дүүргэснээр тэгшилж болно. Харин хүнд хэмжээний монхор хамрыг мэс заслын бус аргаар засах боломжгүй” хэмээн Премиум эстетикс эмнэлгийн арьс ба гоо сайхны эмч Анастасия Шарова хэллээ.

Тарилга хийлгэсэн нөхцөлд үр дүн нь жил хүртэлх эсвэл заримдаа үүнээс илүү удаан хугацаанд хадгалагддаг. “Тарилгын аргачлалд наалдамхай чанартай гиалуроны хүчил агуулсан филлер ашигладаг бөгөөд багахан хэмжээний тэгш бус байдлыг засахад зориулагдсан юм. Филлерийг зүү эсвэл хөндий зүү ашиглан хамрын үзүүр эсвэл нуруу хэсэг рүү тарьдаг байгаа” гэж Алина Копулаева ярьж байна.

Процедурыг эхлэхээс өмнө өвчин намдаагч тос түрхдэг ч, таагүй мэдрэмж төрж, нүднээс нулимс гарах нь хэвийн үзэгдэл юм. Хамрын хэсэг дахь цусны эргэлтийн тогтолцоо маш нарийн байдаг тул некроз, ишемия, хэвийн бус хаван гэх зэрэг хүндрэл үүсэхээс сэргийлэх үүднээс судалгаа сайтар хийж, аль болох өндөр түвшний мэргэжлийн эмч сонгоорой.

Нүүрний хөдөлгөөн ихтэй хүмүүст ботоксын тарилга хийж болно

Хэрвээ ярьж байх үед хамар хөдөлж, хэлбэрээ өөрчилдөг бол энэ асуудлыг ботоксын тарилгын тусламжтайгаар шийдвэрлэж болох юм. “Би үзлэг хийхдээ өвчтөнийг түргэн хэллэг хэлэхийг хүсэж, энэ явцад хамрын үзүүр хөдөлж байгаа эсэхийг анзаардаг. Хэрвээ хөдөлж байвал ботоксын тусламжтай үзүүрийн хөдөлгөөнийг тэнцвэржүүлж, үүний зэрэгцээ үзүүрийг өргөж болно. Ботулины эмчилгээ нь мөн хамрын нүх хэтэрхий их хөдөлдөг нөхцөлд хийгддэг. Гэхдээ гүнзгий амьсгал авах үед хамрын нүхнүүд хаагддаг тохиолдолд ийм төрлийн процедур хийлгэж болохгүй” гэж Анастасия Шарова тайлбарлалаа.

“Ботулины эмчилгээг ихэвчлэн хамрын орчимд үрчлээс үүсэхээс сэргийлэх үүднээс нүүрний хөдөлгөөнийг хязгаарлах зориулалттайгаар хийдэг. Ботоксыг мөн хамрын суурь хэсэгт, нүүр хөдлөх үед хамрын үзүүр унжихаас сэргийлэх үүднээс хийж болно. Гэхдээ үр дүн богино хугацаатай байдгийг санах хэрэгтэй” хэмээн Кирилл Назоев нэмж хэллээ.

Том хамарт липолитикийн тарилга тохиромжтой

Хамрын хэтэрхий өргөн, бөөрөнхий хэлбэртэй үзүүрийг мэс заслын бус аргаар засварлах боломжгүй байдаг. Гэхдээ бүхэлдээ том харагддаг хамрыг липолитикийн тарилгын аргаар багахан хэмжээнд жижгэрүүлж болно. “Липолитикууд нь арьсан доорх өөхийг багасгаж, хаван буулгаж, эсийн хоорондох илүүдэл шингэнийг хөөж, нөхөн сэргэх процессыг дэмжиж өгдөг. Липолитикийн тарилгыг ихэвчлэн хамрын үзүүрийг нарийсгаж, хэмжээг нь үл ялиг жижгэрүүлэх зорилгоор хийдэг байгаа” гэж Алина Колупаева тайлбарлаж байна.

Утас татах процедурыг маш ховор тохиолдолд хийдэг

“Утас татах аргаар хамрын уртыг бага зэрэг богиносгож, үл ялиг тэгшлэх боломжтой. Гэхдээ хамрын орчимд утас татах процедурыг хийлгэхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй. Эс тэгвээс үрэвслийн гаралтай хүндрэл үүсэх өндөр магадлалтай юм” гэж Aging Control эмнэлгийн гоо сайханч хэллээ.

“Утасны тусламжтай хамрын үзүүрийг бага зэрэг өргөсгөхийн зэрэгцээ хамрын дотоод клапаныг өргөсгөснөөр хамрын амьсгалыг сэргээх боломжтой” хэмээн мэс засалч Андрей Вытовский нэмж онцоллоо.

Эх сурвалж: BURO247.MN

Баярын чимэглэлээ өөрсдийн гараар бүтээцгээе

“Зураач бүжигчин хоёр”

$
0
0

 flamenco-dancer-crescendo-185187288841232013-09-27-13-27[www.urlag.mn]Зуны адаг сарын хуучдаар цаг тогтуун тал, хөндийд цэцэг ногоо алаглан жигдэрч, Алтайн нурууны эгц цавчим уулс сvр жавхлангаараа өрсөлдөх мэт ноён шовх оргилоороо тэнгэр баганадан буурал тэргvvнээ vvл манангаар халхалжээ.

Тэдгээр асгат өндөр уулын хоорондуур урсах нарийхан голын хөвөөнд орших нэгдлийн төв орчим тоос манарах нь олон хvн цугласны шинж ажээ. Тэнд нэгдлийн хорин жилийн ой болж, наадам хийж байгаа юмсанж. Их насны морь ирэхийг хvлээн морьтой нь дөрөөн дээрээ, машинтай нь тэвшин дээрээ зогсож, явган нь өлмий дээрээ өндийх ажээ. «Эргэх яагаа ч vгvй» «энэ хөндий ч ёстой морины чадал шалгана даа!» «мөн ч олон газрын хурд цуглаж дээ» «эргээдэхвэл юу ч удах вэ дээ» гэх зэргээр хэсэг уяачид ярилцав.
Харин явган хvмvvсийн арын машины бvхээг тvшсэн хэдэн залуугийн хараа өмнөхөн талд зогсож буй хvрэн пvvсvv дээлтэй хvvхэн дээр тусаж
- Энэ сvмбэ шиг нуруутай бvсгvй чинь хаанаас гараад ирэв ээ?
- Яагаав Улаанбаатараас яваа бvжигчин хvvхэн л байна.
- Мань эр бvр араас нь таньдаг болчихож,
- Манай мянгадын охин юм чинь.
- Yгvй мөн залаваа хөөе!
- Yнэн юм чинь дээ.
- Хэн гэдэг юм?
- Цэен гэдэг юм. Балчиндорж гуайн бага охин шvv дээ.
- За за, тийм болог. Маргахаа болъё. Би ямар танай Мянгадаас хvн таних биш. Харин ясан савх шиг цэх хөлтэй хонгор байна даа.
- Чи vнэхээр таньдаг юм бол ногоон дурдан бvс шавхийтэл ороосон нарийхан бэлхvvсээр нь тэврээд нvvрийг нь нааш харуулаадах.
- Одоо л тvлэх нь. Хөмсөг багатай хөнхөр бор хvvхэн дээ.
Араас нь хvн цоортол ширтэхийг мэдэрсэн бололтой эргэн харахдаа багын танилаа ойролцоох машин дээр зогсож буйг vзээд толгой дохин инээмсэглэв.
- Шvд нь гөлөгнийх шиг ямар цагаан юм бэ?
- Чимээгvй хvн дуулна.
Тэднийг ийнхvv ярилцаж байтал тасархай айсуй тvрvv морины тоос зурайн харагдахад хvмvvс шуугилдан бужигнаж эхлэв.
~ За «Согоо бор» минь ийшээ дөхье гэж нөгөө хvvхэнд нэгэн залуугийн хэлэхэд тэр юу ч дуугаралгvй тvvнийг дагалдан олны дунд орон алга болов.
Нутгийн заншлаар хvмvvс гvvглэж морийг хөгжөөнө. Дун бvрvv хамартай цэнхэр морь тvрvvлэн ирлээ.
«Энэ чинь манай Мянгадын морь гэнэлээ» хэмээн Цэен гvйлээ. Гэтэл тvрvv морийг тойрон шавах хvмvvсийн дотор нөгөө хэдэн залуу бас л байлаа.
- Таминь бvv шаваач! Салхийг нь тавиад өгөөч! гэж уяачийн хэлэхэд наадамчид тал тал тийшээ боллоо.
Цэен хvvхэн эргэн явтал хэдэн залуу хойноос нь дагалдав.
Тvvний өмнөөс хуучин цуваа товчлолгvй задгай орхисон өндөр хvн гvйн ирж мэхэсхийн мэндлэв. Дагзныхаа хавьцаа хэдэн сэвгэр vстэй мөлгөр халзан толгой нь тэр эрийн сvрийг дарах мэт vзэгдэнэ. Тэрбээр хvvхний сунгасан гарыг атгаж зvрхэн тус газар тавьж
- Мэдэгдэж байна уу? гэж асуув.
- Яагаад ингэж хvчтэй дэлсэнэ вэ? гvйгээ юу? гэж эргvvлэн асуув.
- Yгvй,
- Тэгээд?
- Чамайг хараад гээд халзан хvн уртаар санаа алдан хvvхний гарыг тавив.
- За, яршиг даа гэж хvvхэн сулхан өгvvлэв. Энэ хvнийг зураач Лодон гэнэ. Зураач бvжигчнийг сугадан цааш одоход
- Нутгийн залуу гэхэд чи ч мөн больчихсон эр юм даа. Дөлсөөр яваад гуулин шанага шиг толгойтой амьтанд сэвгэрээ алдчих юм даа гэж нөгөө хэдийн нэг нь залууг цаашлуулав.
- Би өчигдөр уулзаж мэнд усаа мэдэлцсэн юм чинь. Ер тэгээд тэртээ нийслэл хотын хээнцэр бvжигчнээр оролдоод яах ч юм билээ дээ гэв.
Эдний ийнхvv ярилцах vеэр Цэен Лодон хоёр тав гурван vг солиод амжжээ.
- Би чамайг энд явна чинээ санасангvй. Гэнэт учирчаад зvрх минь цээжиндээ багтахаа болих шахлаа.
- Сонин юм даа.
- Сонин ч гэж дээ. Миний зvрх ийм мөрөөдлийг тээж явж дээ.
- Энд хэлэх л гэж vv?
- Хэзээ нэгэн цагт илчлэх гэж тэр хэмээн бvжигчнийг налж эвхээстэй зурвасаа өвөрт нь сэмхэн шургуулав.
- За тэр ч яахав. Хаа хvрч явна?
- Алтайн хязгаарыг сонирхож явна.
- Удах уу?
- Эндээс ингээд нислээ. Ер нь буцах болоогvй.
- Зураг зурах нь уу?
- Яриа юу байх вэ? Хилийн цэргийн амьдралтай танилцах санаатай…
- Амжилт хvсье. Өөрийн чинь бvтээлийг vзэсгэлэнгээс л vзэх юмдаа. Өөрөөр яах вэ дээ? Сэтгэлд сайхан байдаг вэ?
- Миний зураг өөрийн чинь санаанд нийцдэг бол над тvvнээс өөр жаргал алга.
- За яршиг даа. Ингэж хамаагvй ярьж болдог юмуу?
- Ярихгvй явж чадахаасаа нэгэнт өнгөрчээ.
- Сонин юм даа! гэж хэлээд Цэен санаа алдчихав. Гэтэл нисгэгч ирж Лодон гуай одоо хөдөлье гэж хэлээд хvvхэн өөд уучлал гуйсан янзтай харав. Цэен зураачид нэг vг хэлье гэж бодсон боловч чухам юу хэлэх гээд байгаагаа өөрөө эс мэдэн
- Явах цаг чинь болчоо шивдээ. За яахав дараа уулзана биз баяртай гээд гараа сунгав.
Хvvхний энэ vг Лодонд ер бусын горьдлого төрvvлжээ. Зураач бvжигчин хоёр нийслэл хотноо ажилд ирэх очих замдаа дайралдсаар нэг л мэдэхэд хоорондоо мэндэлдэг болж, зарим vед саатан зогсож энэ тэрийг ярилцах удаа гарчээ. Тэгсээр танилцаж, бие биенийхээ сэтгэлийн гvн дэх нууцыг нvдний харцаар мэдрэх төдийхөн явсаар өдий хvрчээ.
«Тvvний сөлөрдvvхэн боловч тунгалаг хар нvдэнд энхрийлэвч, эргэлзэх харц илрэх шиг санагдах юм. Yнэндээ тэр учир нь vл ойлгогдох харц миний сэтгэлд хоногшжээ. Энэ хvvхэн зvрх зvсэм ялдамхан аашилж, нvдээрээ инээвч тэрхэн дороо хөмсөг зангидан гөлрөх юм» гэж бодон Лодон онгоц тасрахыг мэдсэнгvй.
«Тvvний зvрх намайг харах тоолондоо vргэлж ингэж цохилдог юм гэж vv? Өдий болтлоо эхнэр аваагvй явдаг нь хачин юм даа. Эр хvн гэдэг элдэвтэй дээ»
Цэен ийнхvv бодохын чацуу ширвээ хар сахалтай, ширvvн харцтай ганган залуу нvдэнд vзэгдэх шиг боллоо. «Тэр намайг хичнээн энхрийлж юутай уран vг хэлдэг байлаа. Эцэс сvvлд нь зангаа хувилгаж бусдын vvрэнд өндгөө орхих хөхөө шиг гэнэт сураггvй алга болж билээ. Yсээ уртасгаж, өмдөө өргөсгөсөн тэр этгээд миний хvнд итгэх итгэлийг аваад явчихсан юмуу? Саяын уулздаг цайлган, хурц зантай эр дундын насны зураачийг цэвдэг сэтгэлт хуурамч залуутай адилтган бодож яахин болох билээ? Би тvvнийг эс мөрөөдөвч, уулзах бvр сэтгэл сэргэж, агшин зуур бодол болон хувирах юм. Бусдыг өөртөө татаж аливааг бодуулах увдис тvvнд байна уу? Би чинь хvн голохоор хvvхэн юм гэж vv? Тиймээ би эрийг голно ч, гологдоно ч. Аль нэг аян замын хvнтэй зэрвэсхэн уулзаад элдвийг бодож сэтгэлээ зовоогоод яах ч юм билээ!»
Цэен бөх гартал ийм л бодолд автагджээ.
Урлагийн бригадынхан, наадам тармагц аймгийн төв рvv хөдлөв. Бусад наадамчдын адил морь, бөхийн тухай ам хамхилгvй ярилцаж явав. Тэдний ярианд оролцохгvй яваа Цэенгийн нvдэнд ханилж яваад хаясан сахалт залуу, дөнгөж уулзаад ниссэн халзан зураач хоёр, ээлжлэн vзэгдэх мэт болж «Эр хvн элдэвтэй. Гэхдээ монголын бvх эрчvvдийн чанарыг тэр сониучхан этгээдийн араншингаар хэмжиж болохгvй. Тэгвэл насан туршдаа гон ганцаар явах болно. Юутай ч яаран итгэж болохгvй. Yгvй би чинь өөрөөсөө нэлээд ах халзан хvнд сэтгэлтэй болчлоо гэж vv? Ямар ч гэсэн тvvнийг санагалзах болжээ. Хөөрхий минь зvрх нь тэгтлээ юунд цохилсон юм бол? Би чинь цохилсон зvрх бvхнийг тайтгаруулах «эм» биш дээ. Одоо тэр Алтайн нурууны дээгvvр нисэж байгалийн гоо сайханд сэтгэл нь дийлдэж, урлахын онгод нь орж намайг аль хэдvйн мартаад ирээдvйн уран бvтээлийнхээ тухай санааширсаар яваа биз.
Бид хоёр тэнцвэргvй хос юм даа. Гэтэл өнөөдөр тэр миний сэтгэлээс ер гарахгvй юм. Мөн ч сонин юм даа». Машины донсолгоонд сэгсрэгдэн явахдаа Цэен ийм л юм бодох ажээ. Аймгийн төвд ирж байрлах өрөөгөө заалгаж аваад гар нvvрээ угааж хоолонд ортол
«Яачдаг юм бол?» «Нисгэгч нь сvрхий чадмаг хvн гэнэ» «Тэр хавьдаа манан ихтэй байсан юм байх» «Өдий хvртэл сураггvйг бодоход өнгөрөө биз» «Төөрч өөр зvг рvv явчаагvй байгаа даа» гэж хvмvvс хоорондоо битvv хvтvv юм ярилцав.
Цэен гайхаж
- Юу болоов? гэж хажуу дахь хvнээсээ асуувал
- Баахан хvн суулгаж явсан онгоц хvрэх газраа цагтаа буусангvй гэнээ. Сураг, чимээ тасарчээ. Лав л хоёр зураач гуйсаар байгаад дайгдаж явсан гэнэ. Бодвол Лодон л байх. Энд явж байна гэж сонсогдсон шvv гэхэд Цэен «Юу?» гэж дуу алдаад халбагаа тавган дээрээ алдаж чив чимээгvй гөлрөнө. «Yнэн л байгаа даа таминь» гэж шивнэн өгvvлээд нимгэн уруулаа хазлан тунгалаг хар нvд нь нулимс бvрхэн бvрэлзэж, сууж буй сандал нь дайвалзан, өмнөх ширээ нь харагдахаа байж, хажуу дахь хvнээ vзэхээ болив. Дотор нь давчдан vс гэзгээ зулгааж хувцсаа урж тастмаар санагдав. «Алдарт хvний нэрийг барьж, худал маяглаж байна гэж улс амьтан хэлэх вий» гэж санавч тэсч vл чадан хоолоо хаяж гарч өрөөндөө гvйн орж «Лодон! Лодон! Чи минь хаана байна? Амьд явна уу? Хэрэв чи ослоос мултарсан бол би чинийх. Би одоо л ухаарлаа. Yнэндээ чамд битvvхэн дасаж явжээ гэж тvрvvлгээ харан ойчиж цурхиран уйлав. «Заяа байгаад амьд мэнд уулзвал!..» Хvvхний бодлыг дагалдан ухаалаг сэргэлэн нvдтэй, өндөр гоолиг эр харагдах шиг санагдана. Тvvний халзан толгой өргөн нvvрэнд нь онцгой зохисон мэт бодогдоно. «Согоо бор» гэж танайхан чамайг олж өхөөрджээ» гэж нэгэн удаа хэлж байсан нь хvртэл ив илхэн санагдана. Сая уулзахдаа «vнэн байвал сонсоход эвгvй биш юмсанж» гэж хэлэх гээд vгээ олсонгvй. Удаан хугацаагаар цээжиндээ хадгалж явсан зvйлээ уудлан илчлээд тодорхой хариу дуулалгvй явахдаа юv гэж бодоо бол? Хагацан ядан намайг эргэн эргэн харж онгоц зvглэхдээ амьд ахуйнхаа хамаг найдлагаа надад орхиод явсан хэрэг vv? Хэмээн нулимсаа арчихаар өврөө суйлтал эвхээстэй дөрвөлжин цаас гарт нь баригдав. Тvvн дээр Цэенд гэж бичсэн нь зурайн vзэгдэв. Задалбал «Нуулгvй vнэнийг хэлэхэд би эрэлчин хvн. Уран бvтээлийн хайгуулын зэрэгцээ нэг л хvнийг эрэн явжээ. Тэгсээр би тvvнийгээ олж vзлээ. Миний хайсаар явсан эмэгтэй маань чи байжээ. Чамайг анх харсан тэр нэг өдрөөс хойш миний зvрх баяраар бялхаж, бас сэтгэл минь гуниг мөрөөдлөөр дvvрчээ. Бийр, будаг барин зогсохдоо аливаа зvйлийн нодгыг олохоор оролдож цөхрөнгөө барах буюу алжаан ядрах vес чиний дvр сэтгэлд минь бууж урам зоригийг бадраана. Бvхнийг чиний төлөө хийж буй мэт надад санагдана. Нэгэнт эхэлсэн юмаа дуусгахын тулд «Yvнийг гvйцээлгvйгээр «Согоо бортой уулзаж яахин болно» гэж өөртөө тушаадаг билээ. Хэрэв зураг минь барагтай болбол» чиний хайнгуутаас болж «Согоо бор» ичнэ шvv» гэж уран бvтээлдээ тавих шаардлагаа чамтай холбож сэтгэлээ зогоодог билээ. Ийнхvv чи миний өдрийн бодол, шөнийн зvvд болсоор ихэд удлаа. Би энэ хэдэн vгийг чамд хэлэх гэж хичнээн зовбоо. Чи минийх байгаасай гэж vнэн голоосоо хvснэ. Хvсэл минь биелбэл би энэ ертөнц дээр хамгийн азтай хvн төдийгvй өдий хvртэл оролдсон зургийн өнгө будаг улам тодорч, хvн ардад улам ч ойлгомжтой болно гэж гvн итгэнэ. Чамайг өөрийнхөө эхнэр гэж хэлэх эрх олж авбал миний уран бvтээлд vл цуцах жигvvр ургана. Хэрэв чи намайг vнэн сэтгэлээсээ хайрлахгvй, хоромхон зуур уяран өрөвдөх аваас уйдахын цагт чинь тогтоох хvч надад байхгvй. Хэтэрхий нуршив бололтой. Хэлэх vг минь энэ дээ.
Танай бригадыг энд явна гэж сураг сонсоод энэ захидал мэтийг бичиж хоромхон зуур саатахыг нисгэгчээс гуйсан юм. «Согоо бор минь» аян замдаа сайн яваарай. Хэрэв та нар аймаг дээр хоёр хоног саатвал ахин уулзаж юу магад гэж горилно! Чамайг ямагт хvсэгч Лодон vнэн» гэжээ. Цэенгийн бариастай зурваснаас гал авалцах мэт гар нь халуу оргив.
«Нулимсны дусалд нэвтрэн халтардсан ам цаас зураачийн ариун хайрыг төлөөлөн хоцрох нь энэ, vv?» гэж бодоод бvжигчин хvvхэн бахардаж мөнөөх зурвасыг өр зvрхэндээ шингээх гэсэн юм шиг цээжиндээ наалдуулан хоёр гарынхаа алгаар дарлаа.
Yvд тогшивч хvн vл хариулахад бригадын ахлагч гайхан амьсгаа дарж чагнавал мэгшин уйлах чимээ сонсдов. Тэвдэн сандрахдаа хаалгыг угз татвал тvгжээгvй, цовоо цолгин зантай Цэен нулимстайгаа хутгалдан уйтгарт дарагдан суугаа харагдлаа.
- Юу болох нь энэ вэ? хэмээн дэргэд нь очиж суун мөрөн дээр нь гараа тавин, «Цэен яагаав?» гэж аяархан асуув.
Хvvхэн нулимсаа арчиж, уртаар сvvрс алдан
- Би өнөөдөр тоглож чадахгvй шvv ! гээд гөлрөв.
- Тэр ч яана гэх вэ. Яаснаа надад хэлээч.
- Сураг байна уу?
- Юун сураг? гэж асууснаа гэнэт санаа авч «Өө хөөрхий надад яриад байдгаа хэлээд амжиж л дээ» гэж бодон хэлэх vгээ олж ядахдаа толгойгоо сэгсрэв. Бригадыг ахалж яваа Цэрэн Лодон хоёр урлагийн сургуульд нэг жил орж, дотно танилцаж ижилдэн vерхсээр илэн далангvй болсон хоёр юм.
«Танай «Согоо бор» хир хvvхэн бэ? Өдөр хоног өнгөрөх тутам тvvнийг мөрөөдөх боллоо» гэх зэргээр Цэрэнтэй уулзах бvрдээ Лодон Цэенгийн тухай ярих болжээ. Улсын наадмын дараа дайралдахдаа «Сэтгэлээ зовоож явахын оронд vгээ хэлдэг ч юмуу? гэж бодовч нэг л зvрхлэхгvй юм даа» гэж уртаар санаа алдахад нь нэг ч vг дуугаралгvй дэмий инээжээ.
Тvvнээс хойш уулзалдаагvй. Цэрэнгээр дамжуулан мэнд хvргэсэн ажээ. Цэрэн хэсэг дуугvй сууснаа
- Биеэ барьж уужуухан бодох хэрэгтэй. Юм заавал муугаар эргэх ёстой биш. Таван ханатай гэрийн буурийн чинээ газар буучихсан нисгэгч ч байдаг. Онгоцоо эвдрэхэд осолгvй газарддаг, бензинээ дуусахаар гулгуулж суулгадаг гэх зэргээр аль санаанд багтамгvй тохиолдлыг тоочиж барах вэ? Тэгээд энэ Самдан гэдэг чинь эндхийн газрыг таван хуруу шигээ мэддэг, жижиг онгоцоор нисэх албаа гvйцээгээд алсын тээврийн онгоцонд шилжих гэж яваа маш чадамгай эр дуулдана гэж Цэенг тайвшруулахыг оролдов.
«Гурав хоног агаар муудаад шуудан хуримтлагдаж ачаа нь хvндэрсэн юм гэх шив». «Арван хэдэн хvнтэй юм гэнэ шvv дээ» «Өлгийтэй хvvхэдтэй хvvхэн, наян хэдтэй өвгөн хvртэл сууж явсан юм гэнэ» «Туслах нисгэгчээ орхисон сурагтай». Иймэрхvv яриа хvн, хvний ам дамжина.
Лодонгийн бие нэг л хөнгөн, онгоцонд суугаад биш өөрөө жигvvрлэн нисэж яваа мэт баясал төрнө. Алтайн нурууны мөнх цаст уулыг цонхоор ажиглахад мөнгөн дуулгатай vлгэрийн баатар мэт санагдана.
Онгоцны далавч дайвалзан чимээ шуугиан улам ихсэнэ.
«Ботгон хоолой» хэмээх хавцал газрын цав шиг харагдана. Цааш жаахан явтал vргэлжлэх уулын дээгvvр манан татаж харанхуйлжээ.
Онгоц эргэлээ. Дахиад эргэлээ. Уулын хооронд давчуу учир ийнхvv өндөр авдаг ажээ. Нислэг vргэлжлэн онгоц улам дайвалзаж, нарны малгай шиг цагаан vvлсийг шvргэн алдана. Ахиулан ажихад мөсөн тэргvvн дээгvvр нь цас шуурах уул хангал цагаан азарга дэлээ хийсгэн салхи сөрөн довтлох мэт харагдана. «Агаарт зогсож болдогсон бол энэ сvрт vзэгдлийг зурахсан!» Лодон ийнхvv тэр л зvг ширтэнэ.
Гэнэт аянга ниргэх мэт сvрт дуун гарч дотор бие дээшээ огшоод ирэх шиг болж сандлаасаа салан ойн буцаж суухдаа «Ээжээ яанаа!» гэж бvсгvй хvн чарлахыг сонсов.
«Өөр арга алга» гэж хэн нэг хvн хэлэх шиг болов. Тvр, няр хийх чимээ сонсдов. Юу ч vл vзэгдэнэ. «Согоо бор минь» гэж хашгирснаа ч Лодон өөрөө мэдсэнгvй. «Ингээд л өнгөрч дээ». Ийн бодохын чацуу анир чимээ эс сонсогдоно. Тэр аймшигт хормоос арваад мөч өнгөрчээ. Энэ завсар ямар учрал хэрхэн тохиолдсоныг Лодон яахан мэдэх билээ…
Нэг мэдэхнээ онгоц хөдлөхгvй байх шиг. Нvдэнд нь юу ч vл vзэгдэхэд орилохыг завдтал дуу гарч өгсөнгvй.
«Ингээд хэлгvй, нvдгvй болох минь энэ vv? хэмээн бодож биеэ тэмтрэхээр оролдвол гараас нь юм татаад байхад «бас юу дарчдаг билээ? Хугараагvй бололтой бусад маань цөмөөрөө vрэгдээд би ганцаараа эрэмдэг болж vлдээ юу? Эс бөгөөс чих минь бас дvлийрч аливааг сонсохоосоо өнгөрчихөв vv?» Лодонг хэсэг зуур ийм бодол эзлэв. Нэлээд удсаны дараа нvд нь онгойн манан, утаа аль нь мэдэгдэхгvй юм суунаглан орчин тойронд харагдах бараа алга.
Энэ ер нь онгоц шатаж таарваа даа?! Хэзээ дэлбэрдэг бол? Тvрvvн цаашаа харчихсан бол аштай юу? Хоёр дахин vхэх vйлтэй байж дээ. Энэ муу халзан толгой юу! Өдий болтлоо ганцаар явсан атал vхлийнхээ өмнө хvний бvсгvй vрийн сэтгэлийг юунд хөндвөө. Лодон vvнийг бодон цухалдахдаа «Согоо бороо!» гэж хашгиран хэл оров.
Хvн тачигнатал инээж сонсдов. «За би солиорч байна уу даа? Ийм vед хэн инээх билээ» хэмээн бодтол:
- Та нар минь цөм мэнд шив дээ! гэж хэлээд нисгэгч өмнө нь зогсож харагдав.
- Мэнд, мэнд гэж энд тэндээс өгvvлэх сонсдов.
- Нисгэгчээ энэ юун утаа вэ? Онгоц шатаагvй биз гэвэл
- Бvv сандар! Би бvгдийг хийсэн одоо онгоцны аюул огт байхгvй. Харин та нvдээ арч гэхэд нь
- Миний гарыг юм дарчаад байна гэвэл Самдан, зураачийн нvдийг арчиж гар руу нь заав. Лодон сандлаас зуурсан ажээ.
- Онгоцны сvvлээр нь горхины эрэгт шааж тээглvvлэн зогсоочихсон. Ус нь их гvнзгий юм. Маш болгоомжлох хэрэгтэй. Холбоочин бид хоёр л урьтаж гаръя.
Намайг дуудахаар цуварч буугаарай. Тэртэй тэргvй явгарсан улс яараад яах вэ? гэв.
Самдан Лодонг өрөөсөн гараас нь татан буулгаж
- Хvvхэдтэй хvvхнийг урьдаар буулга. Дараа нь өвгөнийг гарга гэж захирангуй өгvvлэв.
- Хvмvvс уван цуван бие биеэ дэмжсээр онгоцноос гарцгаав. Лодон хvvхний дэргэд очиж аг даггvй бархиран буй хvvхдийн дээрээс өнгийн
- Мээмээ нь өгөөд vз дvv минь! Гэхэд бvсгvй гэнэт санаа аван хөхөө гарган аманд нь хийхэд тэр нялх амьтан умар, умар хийн эхийн сvvг залгиж тайвшрав.
Самдан нисгэгч их биенээс бусад нь салам эвдэрсэн онгоцныхоо сэгийг хараад шvvрс алдаж
- Бид бvгдээрээ «ус уух хувьтай улс байж дээ» гэж өгvvлэв.
Асга хадаар дvvрэн явцуу хавцал дунд салхинд цохиулан агаарын цөмрөлтөнд орсон онгоц зориг самбаат нисгэгчийн гараар залуулан дэгдэж далавч, сэнсээ цувуулан гээсээр энд ирэн зогсжээ.
Самдан тамхиа гаргаж асаагаад
- Лодон гуай нэг цэцэг зурах гээд яваа хvн юмаа даа? гэв.
Лодон ихэд гайхан
- Яаж байна? хэмээн нvдээ том болгон асуув.
- Та «согоо бор минь!» гээд ухаан алдсан. Сэхэхдээ бас л «согоо бор минь!» гэж хашгирсан шvv дээ.
Зураач нэрэлхэхийн эрхэнд дуугvй суув.
- Согоо борыг чинь шарханд сайн гэдэг байхаа! гэж холбоочин өгvvлэв. За бvv мэд! Манай Лодонгийн шvтээн ч юм билvv хэн мэдлээ дээ.
- Хvvхээ чи согоо бор авч яваа бол надад өгөөч! Миний муу мойног хуруу шалбарчиж. Бариад боочих юмсан.
- Энд алга даа өвөө минь! гэж хариулав.
«Миний согоо бор» наддаа цэцэг, шvтээн дээ! Харин зvрхний шархыг эдгээх, сэдрvvлэхийг яахан таах билээ. Захидлыг минь уншаа бол уу? Одоо хаахна юу хийж яваа бол» хэмээн бодоод «Согоо бор!» гэж хад цуурайттал хашгирмаар санагдав.

18 дахь удаагийн “Зөн билгийн тулаан”шоуны шилдэг оролцогч Константин Гецати

$
0
0

Оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн 18 дахь дугаарын шилдэг оролцогч Константин Гецати 1987 оны долдугаар сарын 10-нд төрсөн, 31 настай.

Түүнийг 18 дахь дугаарын хамгийн шилдэг зөн билэгтэн хэмээн тодорхойлоод буй бөгөөд тус нэвтрүүлгийн оролцогч Соня Егороватай хайр сэтгэлийн холбоотой хэмээн үзэгчид таамагладаг ч тэд үүнийг үгүйсгэсэн юм.

Константин Гецати одоогоор ганц бие бөгөөд далд ертөнцөөс гадна, фото зураг, спорт, анаагаах ухаан зэрэгт сонирхолтой гэнэ. Түүний биеийн өндөр 188 см ажээ.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 20
  • 21

Өвлийн улиралд 25-аас дээш насныхан арьсаа хэрхэн арчлах вэ

$
0
0

83a30025af4528fce5a5f252da5af477

Манай орон жилийн дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай. Тиймээс охид бүсгүйчүүдийн хувьд нүүрээ арчлахад нэлээн анхаарал шаардагддаг. Хүйтэн сэрүүний улирал эхлэхээр арьсандаа байнга анхаарч байхгүй бол арьс цочрон хэт эмзэг болдог байна. 25-аас дээш насныхны хувьд арьс суларч эхэлдэг. Энэ үеэс арьс чангаруулах бүтээгдэхүүн авч хэрэглэхээс гадна байнга курс эмчилгээнд орж байх нь зөв юм. Мөн арьсаа сайтар цэвэрлэж чийгшүүлж байх нь чухал тэгж чадвал өөрийн өнгө төрхөө хөдгалж гялалзсан толигор болдог. Ингээд гэрийн нөхцөлд хэрхэн арьсаа арчлах зөвөлгөөг хүргэж байна.

  • Долоо хоногт 2-3 удаа чийгшүүлэгч крем түрх
  • Энэ үед элдэв гадны нөлөөллөөс болж үрчлээ үүсэх нь ихэсдэг. Тиймээс нүүрний хувирлаа хянаж аль болох чийгшүүлж, зөөллөж өгөх хэрэгтэй.
  • Хэт өндөр гормон агуулсан тос түрхэхгүй байх хэрэгтэй
  • Байнга массаж хийх
  • Зөв зохистой хооллох
  • Ургамлын хандтай бигнүүрийг өнжөөд нэг удаа тавьж байвал арьсанд үрчлээ үүсэхээс сэргийлж чадна.

Таны хүүхэд хумсаа мэрээд байна уу?

$
0
0

girl-nail-bitting

Хүүхдийн хумсаа мэрэх нь 01-11 насанд зонхилон тохиолддог. Хүүхэд хумсаа мэрдэг гол шалтгаан нь хүүхэд сэтгэл түгших буюу тааламжгүй сэтгэл хөдлөлд автсан үедээ  аяндаа өөрийн мэдэлгүй хумсаа мэрнэ. Тухайлбал:

– Хүүхдийн айдас, түгшилт
– Биеийн болон оюуны хэт ачаалал
– Өөрийгөө анзаарч хайхрахгүй байгааг анзаарсан мэдрэмж
– Шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлууд,
– Эцэг эхийн амжилт гаргахыг шаардсан шахалт зэрэг нь хүүхэд сэтгэл санааны дарамтад ороход нөлөөлдөг байна.
Хумсаа мэрснээр хүүхдийн тэрхүү сэтгэлийн дарамт нь тодорхой хэмжээгээр гадагшладаг ажээ.

Хумсаа мэрэх нь хүүхдэд дадал зуршил болон тогтох нь ч бий. Үүний нэг илрэл нь хүүхэд асуудлаа шийдсэний дараа ч хумсаа мэрсэн хэвээр байх нь ажиглагддаг.

Нэгэнт дадал зуршил болсон тохиолдолд хүүхэд уйдах, түүнчлэн анхаарлаа төвлөрүүлэн оюуны үйл гүйцэтгэхдээ ч хумсаа мэрэх нь ажиглагддаг.

Хэрэв хүүхэд тань хумсаа мэрж байгаа нь ажиглагдвал энэ нь юунаас болов гэдгийг олж тогтоохыг хичээх нь чухал. Энэ нь үнэхээр хүүхдийн маань сэтгэл санаа тавгүй, дарамттай байдлын илрэл үү, эсвэл гэдгийг тогтоохдоо эцэг эх хүүхдээ сайтар ажиглаж, хүүхэдтэйгээ ойр дотноор ярилцаж, мөн гэр орны уур амьсгал ямар байна гэдэгт шүүмжлэлтэйгээр хандан нягталж үзэх нь зүйтэй. Юуны өмнө та хүүхэдтэйгээ би хэрхэн харилцаж байна вэ гэдгээ анхаарах хэрэгтэй.

Тухайлбал:

– Би хүүхдээсээ хэтэрхий их зүйлийг шаардаж байна уу?
– Хүүхэд маань сэтгэл санаагаа бидэнтэй чөлөөтэй хуваалцаж чадаж байна уу?
– Хүүхдээ сайн сонсож чадаж байна уу?
– Ярьсан зүйлд нь ач холбогдол өгч байна уу?
– Би өөрийнхөө бухимдлыг хэрхэн илэрхийлж байна вэ гэх мэт.
Та эхлээд хүүхэд маань хэзээ, хэр давтамжтайгаар, ямар үйл гүйцэтгэхдээ, ямар нөхцөл байдалд хумсаа мэрж байгаа нь ажиглагдав гэдгийг тогтоохыг хичээгээрэй. Түүний дараа та дараах зүйлүүдийг оролдоод үзээрэй.
– Хүүхэдтэй тухайн насны онцлогт нь тохируулан ойлгож харилцах.
– Зуршил болсон зүйлээсээ ангижрах нь хэцүү гэдгийг мэдэж байгаагаа хүүхдэдээ илэрхийлэх
– Өчүүхэн ч гэсэн амжилт бүрийн дараа та баярлаж байгаагаа хүүхдэдээ илэрхийлээрэй. Энэ нь хүүхдийг хуучин зуршлаасаа салахад зоригжуулна.
– Хүүхэдтэйгээ ойр дотно ярилцаж байх
– Хүүхдийн биеийн болон оюуны ачааллыг насны онцлогт тохируулж байх
Тодорхой үр дүнд хүрэхгүй байвал та мэргэжлийн сэтгэл засалч эмчид, хүүхдийн сэтгэцийн эмчид хандах хэрэгтэй.

2019 оноос ЭМД-аараа фитнесст хамрагдах боломжтой

$
0
0

 1gb210ul35qh1725sc20m1e6ke_b

2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн иргэд Эрүүл мэндийн даатгалаараа фитнест хамрагдах боломжтой болно.

Өнгөрсөн оны долдугаар сарын 6-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр даатгуулагчид уг үйлчилгээг авах боломжтой болж байгаа юм.


Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.4-т “шинжилгээнд хамруулах” гэсний дараа “магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх  үйлчилгээнд урамшуулал олгох” хэмээн өөрчлөлт оруулсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.


Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тодруулахад, “Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний төрөл дээр нэмэгдэж орсон. Хуулийн заалт 2019 оноос хэрэгжиж эхэлнэ. ЭМДаатгалаа тасралтгүй төлдөг ч үр шимийг нь тэр бүр хүртэж чаддаггүй иргэд эрүүл мэнддээ анхааран, спорт клубээр хичээллэх сонирхол байдаг. Тиймээс ЭМД-ыг хүртээмжтэй байлгах үүднээс зохицуулалтыг нийтийн болгох үүднээс, үйлчилгээ авч чадахгүй байгаа хүмүүст зориулсан өөрчлөлт” гэлээ.


Хятадын тэргүүн хатагтай Пэн Ли Юань- ийн эмэгтэйчүүддээ хандан хэлсэн үгс

$
0
0

vhcul7scx8

Эмэгтэй хүн өөрийгөө л арчилж чадвал болно
Харин юуны төлөө эр хүнийг хүртэл арчилах гэж?
Ухаалаг эр хүнд арчилгаа хэрэггүй,
Мунхаг эр хүнийг арчилаад ч нэмэргүй,
Өөрт тань хайртай эр хүнийг арчилахгүй байсан ч болно.
Өөрт тань хайргүй залууг арчилах эрх таньд байхгүй,
Тиймээс та эмэгтэй хүнээрээ л амьдрахад болно.
Өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй.
Эмэгтэй хүн таны амьдралын хамгийн чухал он жилээ,
Эр хүнд зарцуулбал та тэрнээс хойших хэдэн арван жилийг ,
Тэр эр хүнийг таны хажуугаас холдон явуулахгүйн төлөө хичээх шаардлагатай болно.
Харин тэрхүү үнэ цэнэтэй цаг хугацааг өөрийнхөө төлөө зарцуулбал
Та жинхэн хайрыг олж авч чадна.
Эр хүн эмэгтэй хүнийг эмэгтэйлэг байхад л өөрийн эрхгүй ойртож ирдэг учираас юм.
Бие даасан эмэгтэй болоорой.
Санхүүгийн хувьд ч тэр бизнесийн хувьд ч тэр,
Эр хүнд түшихгүй бие даасан эмэгтэй хүн үзэсгэлэнтэй бөгөөд дур булаам байдаг юм.
Хайр нь хайртай хүнээ аз жаргалтай болгохоос биш,
Хайртай хүнээ аз жаргалтай болгох гэж байна гээд өөрийгөө золиослодог зүйл биш юм.
Бүх зүйлээ эр хүнээс хамааралтай амьдарвал,
Тэр эр хүн чиний хувьд сонголтын бүх зүйл байхыг мэдэхгүй ч,
Чи тэр эр хүний хувьд сонголтын өчүүхэн хэсэг нь л байх болно.
Ямар ч хамаагүй эр хүнтэй битгий уулзаарай.
Уйдаж байна гээд ямар ч хамаагүй эр хүнтэй уулзах нь,
Өөрт тань болон тэр эр хүнд хоёуланд тань тэгш бус явдал юм.
Та дургүй эр хүндээ татгалзаж,
Өөртөө хайргүй залуугаас холдоорой.
Хэнд ч тоогдохооргүй хүн хүртэл хостой байдаг хуультай.
Өөрийг тань харамлаж хайрлаж чадахгүй бол,
Хичнээн их хөрөнгө мөнгө, царайлаг сайхан залуу байсан ч хэрэггүй.
Уйдахдаа ямар ч хамаагүй эр хүнтэй уулзахын оронд,
Тэр цагтаа биеээ арчил, арьсаа арчилж,
Сайн залуу гарч ирвэл алдалгүй барьж авах нь илүү зөв сонголт юм.
Ном уншаарай.
Нүүр царайгаараа хөөрхөн байлаа гээд үзэсгэлэнтэй эмэгтэй биш юм.
Сурч мэдсэн зүйлгүй бол та мулгуй эмэгтэй болно.
Ном уншилаа гээд бусдын өмнө гарч гайхуулах шаардлага байхгүй ч,
Ном уншвал багадаа л та муу, сайн залуу мөн таньд хайртай, хайргүй залууг ялгаж чадна.
Драмад урлаг байх боловч,
Номонд амьдралын туршлага оршдог юм.
Үзэсгэлэнтэй эмэгтэй болоорой.
Дэлхий ертөнц дээр залхуу эмэгтэй байх ч,
Царай муутай эмэгтэй байхгүй.
Хичнээн завгүй байсан ч эмэгтэй хүн заавал өөрөө өөрийгөө сайхан, үзэсгэлэнтэй байлгах хэрэгтэй.
Эмэгтэй хүн бохир заваан өөрөө өөрийгөө хайрлахгүй бол ямар залуу тэр эмэгтэйг хайрлах юм бэ?
Эмэгтэй хүн үргэлж өөрийнхөө гадаад үзэмжинд анхаарах хэрэгтэй.
Хүн үргэлж өөрөө өөртөө хатуу,
Бусад хүнд уужим сэтгэлээр хандах хэрэгтэй.

Хүүхдийнхээ үзэх вэбсайтыг хэрхэн хянах вэ?

$
0
0

hghg-600x472

Цахим орон зай улам тэлж, хүмүүсийн холбоо барих, агуулга түгээх хэлбэр улам төрөлжиж байгаа өнөө үед эцэг эх, асран хамгаалагчид /гэр бүлийн гишүүд, эмээ өвөө, дотуур байрны багш, албан томилолтоор хариуцаж яваа насанд хүрэгч гэх мэт/ хүүхдээсээ илүү мэдлэгтэй, ухаалаг байдлаар эрүүл мэндийн болон ёс суртахууны хөгжилд нөлөөлөх, төлөвшүүлэх шаардлага тулгарч байна.

Цахим орчинд эцэг эх хянах /parental control/ боломжийг анх 1995 онд нийтийн чат өрөөнд педофиль хүн хүүхэд уруу татсан үйлдэл гарсан тул санаачилж нэвтрүүлсэн юм.

Хүүхдийн эцэг эх, түүний асран хамгаалагч нь тухайн тоног төхөөрөмжөөр ямар мэдээлэл хүлээн авч, илгээж байгааг хянаснаар боловсролын, хөгжлийн талаарх агуулга түлхүү үзэх, хөгжих орон зай/нөхцөл бүрддэг давуу талтай.

Хэрэв эцэг эхийн зүгээс хянахгүй тохиолдолд хохирогч хүүхдийн:

83 хувь нь 11 нас хүрэхээсээ өмнө өөрт тохиромжгүй агуулга үзсэн, тулгарсан,
43 хувь нь өсвөр насныхан ба өнгөрсөн нэг жилийн хугацаанд цахим орчинд дээрэлхүүлсэн,
50 гаруй хувь нь 10-17 настайдаа эрсдэл дагуулах сэтгэгдэл бичиж, эсвэл зураг онлайн орчинд оруулсан,
8/10 нь зохимжгүй зураг түгээдэг нийгмийн сүлжээгээр танилцсан найзтай байсан,
82 хувь нь нийтийн сүлжээ ашиглаж байхдаа онлайн орчинд бэлгийн шинжтэй гэмт үйлдлийн хохирогч болсон ба гэмт этгээд хохирогч дадал, үйл, дуртай зүйлсийг үүгээр судалж, гэмт үйлдлээ бэлдсэн байжээ.
Үүнтэй уялдан Америкийн хүүхдийн эмч нарын холбооноос хийсэн судалгааны гол үр дүнд эцэг эхийн хяналт өндөр, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээг зохистой ашигласан тохиолдолд:

Дэлгэцийн өмнө зориулах цаг буурах,
Унтах, гүн нойрсох хугацаа уртсах,
Сургуульдаа суралцах сурагчийн амжилт дээшлэх,
Нийгэмших үйл явц сайжирч, хүмүүстэй харилцдаг зан төлөвтэй болох,
Түрэмгий, ширүүн байдлаар өөрийгөө илэрхийлэх нь буурдаг ажээ.
Интернет ашигладаг ухаалаг цахим төхөөрөмжийг хянахад зориулж, антивирусын програм хангамжийг улам боловсруулж байна.

Ялангуяа манай улсад төрийн алба, хувийн хэвшил, иргэний нийгмийн салбарт гол төлөв Windows үйлдлийн систем ашигладаг тул тухайн үйлдлийн системд зориулсан антивирус програм хангамжийн зүгээс ямар вебсайтад нэвтэрсэн, хэдэн цагт орж болох, гэр бүлийн гишүүдийн нэвтрэх ухаалаг төхөөрөмж, ашигласан чат, илгээсэн, хүлээн авсан богино зурвасын үйлчилгээ, утасны дуудлага, ашигласан нийтийн сүлжээ, татаж авсан файл, програм, цаашилбал хүүхдийн байрлалыг хүртэл бүртгэх, хянах боломжтой болсон билээ.
Мөн 1982 оноос хойш компьютертэй холбоотой аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэргэшиж төрөлжсөн PC Magazine сэтгүүлийн 2018 оны 6-р сард бараа, үнэ, хүүхдээ нэвтрэх боломжийг хязгаарлах, хэрэглэгч нэг бүрийг тохируулах, агуулга болон хаяг шүүлтүүрдэх, нэвтрэх огноо товлох, нийтийн сүлжээг хянах, алсын зайнаас удирдах гэх мэт үйлдлээр жагсаасан хүснэгтийг үзэх боломжтой.

Хүүхэд, өсвөр үеийнхэн өргөн дэлгэр ашиглаж буй Facebook, Instagram, Snapchat, Twitter, WeChat, YouTube, Skype, FaceTime, Google+, Vine, Tumblr зэрэг нийгмийн сүлжээ, ухаалаг төхөөрөмжийн Google Play Store, iPhone App Store – оос татах аппликэшнээс эхлэн гар утасны богино зурвасын үйлчилгээ, үүрэн холбооны утасны дуудлага, Windows, Mac OS X, Android, iOS гэх мэт ухаалаг тоног төхөөрөмжийг дээрх “эцэг эхийн хяналт” гэсэн үйлдлээр анхаарч болох ба гэр бүлийн орчинд эн тэргүүнд интернет, утас, телевизийн үйлчилгээний гурвалсан үйлчилгээг авахдаа тухайн компаниас интернетийн сүлжээнд нэвтрэхдээ хянах хүсэлтийг тавьж, нэвтрэх вебсайт, интернетэд орох хугацаа, тов, төхөөрөмжийг ч тохируулах боломжтой юм.

Харилцаа холбооны зохицуулах хороо

Серхат Теоман: Хайрлаж дурлах зав алга гэж ярьдаг хүмүүст би дургүй

$
0
0

serhat_teoman13

Үзэгчдийг дэлгэцийн өмнө уясаар байгаа Туркийн “Ээж” киноны сайхан залуу, цагдаагийн комиссар Синаны дүрд жүжигчин Серхат Теоман тоглосон билээ. Анх удаа улсынхаа олон алдартай жүжигчинтэй хамт нэг баг болон ажилласан Серхат “Ээж” кино дэлгэцэнд гарсны дараа олны харцыг булааж, охидын анхаарлыг татах болжээ.

Түүний талаар уншигч таны мэдэхгүй зарим мэдээллийг хүргэж байна.

Серхат Теоман 1983 оны зургадугаар сарын 4-нд Туркийн Измир хотод төрсөн. Түүний биеийн өндөр нь 183 см.

Серхат урлагийн магистрын зэрэг хамгаалсан. Тэр найруулагч, продюсер төдийгүй кино зохиол бичдэг.

Серхат цахим сүлжээнд их идэвхтэй байдаг. Тэр мөн хувийн вэб сайттай. Жүжигчин залуу 2001 оноос эхлэн кинонд дүр бүтээсээр одоо Туркт төдийгүй гадаадын орнуудад алдартай болжээ.

Серхат Теоман Арабын “МВС” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо “Би хамгийн сүүлд 27 настайдаа дурласан. Хүмүүс надаас “Тэр цагаас хойш огт дурлаагүй гэж үү” гэж асуудаг. “Ажил ихтэй байна. Хайрлаж, дурлах зав алга” гэж хэлдэг хүмүүст би дургүй. Хайр гэдэг бол цаг зав биш. Хайр бол мэдрэмж. Ажил руугаа явж байхад ч хайрын мэдрэмж тантай хамт л байх болно” гэж ярьжээ.

Лейла Ферай и С.Теоман

Серхатын найз бүсгүй нь Туркийн авьяаслаг залуу жүжигчдийн нэг Лейла Ферай. Лейла 1993 онд төрсөн. Бүсгүй “Кёсем Султан” олон ангит кинонд тоглосон билээ.

Тэрбээр эмэгтэй хүний нүд, хөмсгийг нь хамгийн түрүүн хардаг гэнэ. Хүний нүд түүний дотоод сэтгэлийг илчилдэг гэж Серхат үздэг байна. Жүжигчин залуу “Эмэгтэй хүн зөв байх нь хамгийн чухал. Бусад зүйл нь дараагийн асуудал” гэжээ.

Серхат “Ээж” киноны бяцхан Мелекийн дүрд тоглосон жүжигчин Берен Гёкийлдызтэй хамт энэ онд нээлтээ хийсэн “Охин” олон ангит киноны гол дүрд тоглосон. “Охин” кино одоо туркчүүдийг ид байлдан дагуулж байгаа юм.

Серхат, Лейла нар нохой тэжээдэг. Тэд амралт, зугаалгаар явахдаа нохойгоо үргэлж авч явж, түүнтэйгээ селфидсэн зургаа цахим хуудсандаа байнга оруулдаг.

Турк нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон цахим сүлжээнд хатуу хяналт тавьдаг орон. Хэвлэлийнхэн олны танил хүмүүсийг дагах нь бага ч жүжигчид гадуур явахдаа олноос аль болох нуугддаг. Харин Серхат тийм биш. Түүнийг найз бүсгүйтэйгээ дэлгүүр хэсч явахад нь нууцаар зураг авч байгааг анзаарсан ч мэдээгүй мэт хувцас сонгож зогсоо нь.

Серхат “Ээж” кинонд Туркийн алдартай бүсгүй Жансу Деретэй хамтран тоглосондоо их баяртай байдаг аж. Тэд сайхан нөхөрлөж, зураг авалт дундуур нэгэндээ тусалж суугаа нь.

Жүжигчин залуугийн бүтээсэн дүрүүд дунд хүмүүст үзэн ядалт төрүүлсэн дүр нэлээд хэд байдаг аж. Тухайлбал, “Ордны өнөөгийн хүн” олон ангит киноны Саваш Атаман гэх залуугийн дүр нь үзэгчдийн сэтгэлд үзэн ядалт, хайр хоёрыг зэрэг төрүүлжээ. Серхат уг дүрийнхээ талаар “Миний амьдралд энэ киноны Саваш Атаманд тохиолдсон шиг зүйл болохгүй гэж найдаж байна. Түүний дүрийн зовлон шаналлыг мэдрэхэд надад хүнд байлаа” гэжээ.

Серхат олон алдартай сэтгүүлийн нүүрэнд гарч байсан.

Турецкий популярный актер Серхат Теоман

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Ирина Шейк: Загварын ертөнцөөс хайр, үзэн ядалтыг зэрэг мэдэрсэн

$
0
0

Оросын супермодель Ирина Шейк “Teen Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

-Таны бахархал юу вэ?

-Би эх орноороо бахархдаг. Агуу уудам газар нутаг, нэг нэгнээ хайрладаг ард түмнээрээ бахархдаг. Би хэдээ Орос улсад байнга очиж чадахгүй байгаа хэдий ч зүрх сэтгэлдээ үргэлж эх орныхоо тухай боддог.

-Та бол Оросын загварын ертөнцийг олон улсад танилцуулсан ачтан?

-Би их хичээсэн. Гэр бүлийнхээ дэмжлэгтэйгээр энэ салбарт орсон. Ээж намайг таван настай байхад загварын дамжаанд явуулж, өнөөдрийн амжилтад бэлтгэсэн.

-Энэ салбарт орж ирээд магтаалын үг эсвэл хараалын үгний алийг нь илүү сонссон вэ?

-Аль алийг нь тодорхой хэмжээгээр сонссон. Сэтгэлийг эмзэглүүлж, баярлуулсан олон үгтэй учир ч явлаа. Загварын ертөнцөөс хайр, үзэн ядалтыг зэрэг мэдэрсэн.

-Та хоолны дэглэм барьдаг биз дээ?

-Таргалалттай өлөн ходоод бус хөдөлгөөнөөр тэмцдэг. Ер нь хоолоо сойх нь тун муу. Хэдээ хоолоо сойход турдаг ч дараа нь гарах үр нөлөө тун муу.

-Хэдийнэ та 30 нас хүрсэн. Энэ насан дээр ирэхээр эмэгтэйчүүдийн ихэнх нь гэр бүл, хуримын тухай боддог байх?

-Нас нэмэх бүрдээ гэр бүл, хайр халамжийн тухай бодох нь ихэсдэг юм байна лээ.

-Та өөр шигээ хөөрхөн охинтой болсон. Охин тань сайн уу?

-Тийм ээ. Тэр минь их сайн байгаа. Охиноосоо эрч хүч аваад л ажлаа хийж явна. Охин минь миний далавч.

-Брэдли Купер хэр сайн аав вэ?

-Тэр минь үнэхээр сайн аав шүү. Надаас илүү охиндоо анхаарал хандуулдаг.

-Таныг төрөхөд Брэдли хажууд чинь байгаагүй гэж сонссон. Энэ үнэн үү?

-Тиймээ. Тэр зураг авалттай өөр хотод байсан юм. Тэгээд л хажууд минь байж чадаагүй.

-Хуримаа хэзээ хийх вэ?

-Сайн хэлж мэдэхгүй байна.

-Таны хувийн амьдралын талаар хүмүүс ярилцахад бухимдал төрдөг үү?

-Үнэхээр хэцүү байдаг.

-Таны карьер, хувийн амьдрал олон хүний анхаарлыг татдаг. Энэ бүхэн танд хэцүү санагддаг уу?

-Тиймээ. Тоохгүй байхыг хүсдэг ч заримдаа тайлбар хийхээс аргагүй мэдээ мэдээлэл цацагддаг.

-Загвар өмсөгчөөс жүжигчин болсон. Дахин кинонд тоглох бодол байгаа юу?

-Кино урлагаас би татгалзаж чадахгүй.

-Ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?

-Супер баатрын дүр. Хүчирхэг эмэгтэйн дүрийг бүтээхийг хүсч байна. Саяхан бид Бэтмэн, Супермэний киног үзсэн. Кино үзснийхээ дараа л энэ бодол төрөх болсон. Тун удахгүй мөрөөдлийн дүрээ бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn

Малайзын хаан “Мисс Москва-2015″тэмцээнд түрүүлсэн бүсгүйтэй гэрлэжээ

$
0
0

news_77624_1

Малайзийн хаан V Мухаммад буюу Келантаны султан “Мисс Москва-2015” түрүүлсэн орос бүсгүй Оксана Воеводинатай гэрлэсэн тухай “Islam News” сонин мэдээлж байна. Хуримын ёслол ОХУ-ын нийслэл Москва хотын орчмын Барвихад энэ сарын 22-нд болсон бөгөөд лалын шашны ёсоор архигүй, гахайн махгүй болсон аж.  Хуримын үеэр V Мухаммад уламжлалт малайз хувцас, Оксана Воеводина орос өмсгөл өмсчээ.

V Мухаммад 49 настай бөгөөд хоёр жилийн өмнө Малайзийн хаан ширээнд суусан бол түүний эхнэр ердөө 25 настай гэнэ.

Б.Туг

Viewing all 18678 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>