Quantcast
Channel: Miss.mn
Viewing all 18678 articles
Browse latest View live

Марго Робби ”Harper’s Bazaar” сэтгүүлийг чимлээ

$
0
0
Марго Робби ”Harper’s Bazaar” сэтгүүлийг чимлээ
Жүжигчин Марго Робби “Harper’s Bazaar” сэтгүүлийн арванхоёрдугаар сарын дугаарыг чимжээ. Тэрбээр тус сэтгүүлд зориулж агаарт зураг авалт хийлгэсэн бөгөөд дэлгэрэнгүй ярилцлага ч өгчээ. Жүжигчин бүсгүй өөрийн гэсэн кино продакшн үүсгэн байгуулснаа ярьсан байна.

Эх сурвалж http://www.info.mn

Марго Робби ”Harper’s Bazaar” сэтгүүлийг чимлээ
Марго Робби ”Harper’s Bazaar” сэтгүүлийг чимлээ
Марго Робби ”Harper’s Bazaar” сэтгүүлийг чимлээ
Марго Робби ”Harper’s Bazaar” сэтгүүлийг чимлээ
Марго Робби ”Harper’s Bazaar” сэтгүүлийг чимлээ

НОМ УНШДАГГҮЙ ХҮНТЭЙ БИТГИЙ ГЭРЛЭЭРЭЙ

$
0
0

58d8d504878690.26653758Ном уншдаггүй хүнтэй хэзээ ч гэрлэж болохгүй. Яагаад? Яагаад гэвэл тэр чамайг үргэлж амьдын тамд байлгана. Ном уншдаггүй хүн маш мулгуу нэгэн байдаг. Мулгуу хүн залхуу, хармаа хоосон, аливааг ухаж ойлгох чадвар муу, эдийн шуналтай, уур омог ихтэй, үйл хөдлөл үг хэлээрээ үргэлж хүний дургүй хүргэдэг, бие сэтгэлээрээ эрүүл бус, хүний ач тусыг хэзээ ч боддоггүй, бусдын муу нөлөөнд автамхай, амьдралын зорилгогүй, улс орондоо болон гэр бүлдээ хийсэн бүтээсэн зүйлгүй олон муу зуршлын нийлбэр болсон, сэтгэлийн болоод бие бялдарын хатгүй, ходоод болон бэлгийн таашаал хоёртоо хамаг цаг заваа зориулдаг, худлаа үнэн ярьсан нэгэн байдаг юм.
Тэгэхээр ном уншдаггүй хүнтэй хэзээ ч ханилж сууж болохгүй болж таарч байна. Хэрэв та тийм хүнтэй заяа холбосон бол насны залуу, цусны шингэн дээр салах хэрэгтэй. Олдсон ганцхан насаа тамд өнгөрөөх хэрэггүй. Тэртэй тэргүй үхсэн хойноо там, диваажин хоёрын аль нэгэнд очихоос хойш. Ганц л олдох насандаа хүн аз жаргалтай амьдрах хэрэгтэй. Тэнэг хүний үгийг сонсон бачимдаж, үйл хөдлөлийг нь харан дургүйцэж, хараал зүхлийг нь сонсон гуниглаж, зодуурыг нь амсан дальдчиж, хоосон хармааг нь сэгсрэн гасалж, хоолтой хүний хоолыг харан шүлсээ залгиж, хайр халамжаар дутан ганихарч суух хэрэггүй юм. Ийм хүнтэй та л өөрөө очоод наалдчихдаг болохоос биш өөр хүн таныг түүүнтэй цавуугаар наачихдаггүй.

Тэгэхээр та зовлонг биш аз жаргалыг нь сонгох хэрэгтэй гэсэн үг. Сонголтоо зөв хийх хэрэгтэй гэсэн үг. Сурч байхдаа мэргэжлийн номоо уншдаггүй байсан хүн ур чадвар муутай мэргэжилтэн болж төгсөнө, тэгвэл тэр ур чадвар муутай мэргэжилтэн таны цалин багатай ажил хийх болно, цалин багатай ажил хийж олсон мөнгөөрөө таны болон өөрийнхөө хэрэгцээг хангах мөнгийг олж чадахгүй нь лавтай. Хайр дурлалын тухай ном уншдаггүй хүн таныг хайрлаад хэвтэж байх уу. Тийм хүн таныг гарцаагүй хайраар дутааж, хараар бялхуулж таарна. Тэр номноос амьдрах ухаан аваагүй тул мулгуу үг олныг хэлж таныг гомдооно. Ном уншдаггүй хүн танд сэтгэлийн, бэлгийн болон бусад ямар ч таашаал өгч чадахгүй. Ном уншдаггүй хүн үр хүүхдээ ухаалаг сайхан хүмүүжүүлэх боломжгүй. Ном уншдаггүй хүн ухвар мөчид байдаг учраас таныг болон үр хүүхдээ хайрлахгүй, хараан загнана. Тэр бүү хэл зодох нь энүүхэнд.

Ном уншдаггүй хүн хор хөнөөлийг нь ухаараад ойлгочих чадваргүй байдаг учраас архи, тамхи, авгай хүүхэн гээд аль муу муухай бүхнийг хэрэглэнэ. Үүнээсээ үүдээд худал үнэн ярьж өөрөө өөрөөсөө, өрх гэрээсээ хулгай хийнэ. Хүний сэтгэлийн утсыг хөндсөн сайхан зохиол ном уншдаггүй хүн ямар ч дотоод гоо зүйгүй л байж таарна. Тэр хэрээрээ ч бүдүүлэг авир гаргадаг. Хүн эцэг эхээс мэдлэгтэй төрчихдөггүй. Хэн өөрийгөө маргаашийн амьдралд боловсруулан бэлдэж чадна тэр хүн мөнгөтэй, гэр бүлтэй, хамт олонтой, бизнестэй байна. Хэн мэргэжлийн номоо сайн уншиж, мэргэжлээ сайн эзэмшсэн байна, тэр чадварлаг мэргэжилтэн болно, хэн их олон ном уншиж судалсан байна, тэр амьдрах ухаантай байна.

Мэргэжлээ сайн эзэмшээгүй бол цалин багатай ажил хийнэ, эсвэл ажилгүй гудамж метрлэнэ, ном уншиж, аливаа юмны наад цаадхыг харьцуулж сураагүй хүн амьдрах ухаанд суралцаагүй байдаг. Ийм хүн хань ижил, хамт олонтойгоо хэрэлдэж, маргалдан улмаар ажлаа орхих, авгайгаа солих нь түгээмэл. Хүн болж төрчихөөд ном уншиж юм бүтээж оюуны таашаалтай амьдрахын оронд адгуус амьтан шиг ходоодны болон бэлгийн таашаалыг дээд жаргалд тооцож суудаг. Энэ бол ном уншдаггүй ухаан мулгуу хүний үндсэн дүр төрх юм. Өндөр цалин авах хүсэлтэй бол түүнд хүрэх мэдлэгийг хүн зөвхөн номноос л авдаг. Сурсан мэдсэнээ яаж мөнгө болгох, бусадтай хэрхэн зохицож ажиллах зэрэг амьдрах ухааныг хүн зөвхөн номноос л авдаг. Өөрөөр өмнөх ажлаа сайн хийгээд, өндөр цалин авч, сайн сайхан амьдрахад ном л хүнд тус болно. Зохиолын ном хэрэггүй, цагийн гарз гэж хүмүүс ойлгодог.

Гэтэл тийм номд гарч байгаа дүр нь хүнд яаж амьдарвал зөв, яаж амьдарвал бурууг ухааруулж, амьдрах ухаанаа хайрлаж байдаг. Утга зохиолын ном олныг уншсан хүн бол хүн бүртэй хэрхэн харьцахаа мэднэ. Тийм хүн хүнтэй харьцахдаа нас, хүйс, үзэл бодлыг нь хүртэл харгалзаж үзэж харьцдаг, өөрөөр хэлбэл хүний эвийг олдог. Тэр зохиолд гарч байгаа сайн муу талын олон дүрээр хүн амьдралын утга учрыг ойлгож, өөрийн амьдрал дээр алдааг нь давтахгүй, оноог нь хэрэглэж ухаалаг, зөв амьдардаг учиртай. Номоос хүн өвөг дээдсээ хүндлэх, үр ач, ах дүү, амраг ханиа хайрлах, бусдын арга эвийг олох, хөдөлмөрөө хэрхэн үнэлүүлэх, бусдын санаа бодлыг хэрхэн тааж мэдэх, ажил амьдралаа нийгэм, хамт олонтойгоо хэрхэн уялдуулах, өөрөө хэрхэн зөв амьдрах ухааныг олж байдаг. Тэнэг хүн өөрөө алдаж байж ухаардаг, ухаантай хүн бусдын алдаанаас суралцдаг гэдэг.

Эрдэмтэн мэргэд өвөг дээдэс маань алдаа оноогоо номонд бичээд үлдээчихсэн байхад бид өөрийн биеэрээ зовлон туулан байж амьдралыг ухаарах ёсгүй юм. Тэд бидний төлөө ном судраа үлдээжээ. Бид ч бас үр хүүхэд ач гучийнхаа алдаагүй амьдралын төлөө толгойгоо цэнэглэх учиртай юм. Номоос олдог мэдлэг бол зөвхөн ач гучид ч биш хүн болоод төрчихсөн бүх хүнд хэрэгтэй зүйл юм. Өөрийн амьдралаа зөв зохицуулж амьдрахад туслах гол туслагч нь ном юм. Ухааныг бусдаас, тэнгэрээс, бурханаас эрэх хэрэггүй. Бурхан багш хүртэл “Ухааныг зөвхөн өөрөөсөө эр.

Аврал өөрт л байдаг” гэсэн байдаг. Энэ юу гэсэн үг вэ? Өөрөө л та юм уншиж байж зовлонгоос гарах арга замаа олно гэсэн үг юм. Хүн бүр өөрийн гэсэн ажил амьдралтай байдаг тул хэн ч танд туслах боломжгүй. Хүн аз жаргалтай амьдрах ухааныг номноос авах учиртай. Манай судлаачдын үзэж байгаагаар бол Монголд оюуны элитүүд бараг байдаггүй, үүнийг нь бидний буурай хөгжил гэрчилж байгаа юм гэж үзсэн байдаг. Тэгэхээр бид аз жаргалтай, зөв амьдрах ухааныг номоос л авах хэрэгтэй байна. Хэн их уншсан нь зорьсондоо саадгүй хүрч хэн бага уншсан нь өөрийгөө болон өрөөлийг зовоох гээд байна. Үүнийг л монголчууд бид ухамсарлачихвал өөртөө болон өрөөлд гай тарихгүй, мөрөөрөө амьдарч чадна.

Монголчууд оюуны чадвараараа дэлхийн 260 гаруй улсаас 25-д нь давхиж яваа. Оюуны чадамж гэж юу вэ? Энэ бол ном уншаад сайхан ойлгочихдог, тэндээс зөвийг нь авч, бурууг нь хаяж, тэр номоос олсон мэдлэгээрээ зөв, сайхан амьдрахыг хэлж байгаа хэрэг. Монголчууд бид оюун тархиндаа мэдлэг хийхгүй байна. Өөрөөр хэлбэл зүгээр ганган хувцаслаад, гудамжаар алхаж явахад нь хүний тархи толгойд нэг сайхан амттай талх хийх жор өөрөө ороод ирнэ гэж байхгүй.

Тэгэхээр яах вэ гэвэл номноос талх хийх жорыг нь олж уншаад, хоёр муу гараа жаахан залхууралгүй хөдөлгөчихвөл тэр хүн мөнгө олох нэг аргатай болоод явчихаж байгаа хэрэг болно. Хэрэв та аз жаргалтай, сайн сайхан амьдрахыг хүсдэг бол заавал ном уншдаг хүнтэй гэрлэх хэрэгтэй гэдгийг хатуу санаж яв. Хүн хэр их ном уншина тэр хэрээр ухаалаг байдаг. Юмны эв дүйг олж байдаг. Хүнд байдлаас хохирол багатай гарч байдаг. Ном уншдаггүй хүн чинь л хүнд байдал тулгарлаа гэхэд аливаа юмыг олон талаас нь ухан бодож, ижил төстэй бусад үйл явдалтай харьцуулан харах чадваргүй байдаг.

ЭРЭГТЭЙ ХҮНИЙГ ГҮН ДУРЛУУЛАХ ҮГС

$
0
0

63_mainХайр. Хайр тэвчээртэй. Хайр сайхан сэтгэлтэй. Хайр хэцүү. Ялангуяа хэн нэгэнтэй болзоогүй удсан эмэгтэйчүүдийн хувьд хайр хэцүү байдаг. Гэхдээ эрэгтэй хүнийг өөртөө дурлуулахын тулд өөрчлөгдөх эсвэл дүр төрхөө өөрчлөх шаардлагагүй. Хэрхэн эрчүүдийг урхидах вэ гэсэн сэдвээр номын дэлгүүрт байсан бүх номыг худалдан авч унших бүр ч хэрэггүй.

Хайртай эрэгтэйгээ өөртөө улам ихээр дурлуулахын тулд дараах гурван үгийг хэлэхэд хангалттай. Энэ хий хоосон үгс биш. Эдгээр үгс яагаад үр дүнтэй байдаг шалтгааныг ойлгоход л болно.

Тэгэхээр ямар гурван үг юм бол?

Би чамд хайртай? Үгүй.

Би чамайг хүсч байна? Үгүй.

Секс? Үгүй.

Дуртай хоолыг чинь хийсэн? Үгүй.

Эрэгтэй хүмүүст эдгээр бүх үгсийг сонсоход тааламжтай санагдах нь гарцаагүй. Хүн бүр л бусдад хайрлагдахыг хүсдэг. Гэхдээ дээрх үгс хариу нэхдэг мэт эрэгтэйчүүдэд санагддаг гэнэ. Түүнд хавханд орсон, эрх мэдлээ алдсан мэт сэтгэгдэл төрдөг. Чиний сэтгэлээ илчилж хэлсэн үгэнд мөн адил хариу барих хэрэгтэй мэт санагдаж, сандарч, айдаг аж.

Гэхдээ яг үнэндээ хайртай эрэгтэйг чинь чамд улам их дурлуулах шидтэй гурван үг бол:

“Би чамд итгэдэг”

Өөрт нь итгэдэг гэдгийг тэр мэддэж байж болно. Гэхдээ эрэгтэй хүнд энэ үгийг хэлэхэд түүнийг байгаагаар нь хүлээж авдаг гэдгээ илэрхийлж буй юм. Түүнийг лидер гэдгийг хүлээн зөвшөөрч, шударга занг нь үнэлж байна. Та хоёрын харилцааг залах жолоог түүний гарт атгуулсан гэсэн үг. Ингэж хэлснээрээ чи түүнд сэдэл, зориг өгч буй хэрэг юм.

Хүн өөрт нь итгэж байхад итгэлийг нь хөсөрдүүлэхгүй байхыг цаанаасаа хүсээд байдаг шүү дээ. Итгэлийг нь даахын тулд улам сайн, найдвартай болохыг хичээдэг. Яг үүнтэй л адил.

Хөл хүнд Меган Маркл 200 гаруй ядуучуудад зориулан хоол хийлцжээ

$
0
0

 

 

Их Британийн хунтайж, Сассексийн гүн Харригийн 37 настай эхнэр Меган Маркл хөл хүндтэй ч хоёр сарын өмнө “Хамтдаа: Манай нийгэмлэгийн хоолны цэсний ном”-ыг хамтран гаргасан “Hubb Community Kitchen” буяны нийгэмлэгийг гэнэт эргэжээ.

 

 

Тэрээр гал тогооны өрөөнд нийгэмлэгийн гишүүдийн хамт 200 гаруй орон гэргүй, өндөр настай, цагаач хүмүүст зориулсан перс маягийн шарсан тахиа, ямааны махтай египет үндэсний фаттех, тошлойтой будаа бүхий үдийн хоол хийлцжээ.

 

 

Меган Марклын тусламжтайгаар хэвлэгдсэн ном хоёр сарын дотор 40 мянган хувь борлогдон 269 мянган ам.долларын орлого оруулсны ачаар “Hubb Community Kitchen” буяны нийгэмлэг гал тогоогоо бүрэн шинэчилж, ажлын цагаа нэмсэн аж.

 

Б.Туг

Bataar.mn

Мишель Обама номынхоо борлуулалтаас 65 сая долларын ашиг олжээ

$
0
0
14_500x500
АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн гэргий, экс тэргүүн хатагтай Мишель Обамагийн энэ сарын 13-нд худалдаанд гаргасан “Becoming” гэх ном худалдаанд гарсан даруйдаа “Bestseller” болжээ. Тодруулбал, тус ном ганцхан долоо хоногийн дотор 1.4 сая хувь борлогдсон бөгөөд дахин хэвлүүлэх гэнэ. Мишель Обама номын борлуулалтаасаа 65 сая ам.долларын ашиг олсон байна.

Эх сурвалж http://www.info.mn

Хөгшрөлт бол өвчин учраас түүнийг эмчлэх боломжтой

$
0
0

ftr1Хэзээ ч эмчлэгдэхгүй хэмээн тооцогдож буй хөгшрөлт гэдэг жам ёсны “өвчнийг” бид хэзээ нэгэн цагт анагаах боломжтой уу? Зарим мэргэжилтнүүд үүнд “болно” гэсэн хариулт өгч байна. Төрөл бүрийн вакцинууд, хүчтэй эмийн ач тусаар хүмүүс бид үхлийн аюултай бактери болон вирусуудыг устгаж чаддаг болсон билээ.

Хүмүүсийн эмчилж чаддаг болсон өвчнүүдийг тоочвол үнэхээр олон. Тархи-нугасны халдварт саа, хижиг, улаан бурхан, татран, шар чичрэг, салхин цэцэг, сахуу зэрэг өвчнүүдээс дэлхийн олон бүс нутаг бүрэн ангижраад байна.

Гэтэл ямар ч сайн чадварлаг эмчийн эмчилж чадахааргүй “хөгшрөлт” хэмээх өвчинд бид нэрвэгдсэн хэвээр. Хөгшрөхөөс хэн ч бултан зайлж чадахгүй, хэн ч хөгшрөлтийг эмчилж чадахгүй байгаа нь үнэн.

Хөгшрөхийн хэрээр бидний бие организмын эсүүд өмнөх шигээ ажиллаж чадахаа больдог ба үүний улмаас  зүрх судасний өвчин, Альцгеймерийн өвчин, хорт хавдар үүсдэг. Насжилттай холбоотой янз бүрийн өвчнүүд өдөр бүр 100 мянган хүний амь насыг авч одож бөгөөд хүмүүний мөнх бус бие махбодийн хөгшрөлтийг богино хугацаагаар ч болов уртасгахын тулд асар их хөрөнгө зарцуулж байна.

Гэхдээ зарим судлаачдын үзэж байгаагаар, хөгшрөлтийн талаарх бидний ойлголт үндсээрээ буруу байгаа гэнэ. Тэдний бодлоор, өвчнийг эдгээдгийн нэгэн адилаар хөгшрөлтийг ч мөн адил анагааж болох ажээ.
Хөгшрөлтийг удаашруулах тэр ч байтугай түүнийг зогсоох аргыг эрэн хайж буй зарим эрдэмтэдтэй бид уулзаж ярилцлаа. Тэдний гол итгэл найдвар нь шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтуудад тулгуурлаж байгаа ажээ.

Биологийн үүднээс бол, бие организм нь генийн болон хүрээлэн буй орчны хүчин зүйлүүдээс хамааран харилцан адилгүй хурдтайгаар хөгширдөг байна. Бидний ДНХ-д гарсан өчүүхэн саатлууд хуримтлагдсанаар, эсүүдийн үйл ажиллагаанд алдаа гарч хуримтлагдсанаар эд эсүүд гэмтдэг.

Бие организмд эдгээр өөрчлөлт ямар хэмжээнд гарсан бэ гэдгээс эрүүл сайхан өтлөх үү, өвчин зовлонд баригдан өтлөх үү гэдэг нь хамаардаг байна.

Хүний хөгшрөлтийг удаашруулж эсвэл эмчлэн зогсоож болно хэмээн найдаж буй эрдэмтдийн үйл ажиллагаа дөнгөж эхлэлийн шатандаа байна.

20180609_p1camqobpi1clvv4b12kl12bo1ic33

Гэсэн хэдий ч уг асуудлыг хамгийн гол шийдвэрлэх зорилтоо болгосон судалгааны төвүүд дэлхий дээр хангалттай олон бий. Амьтад дээр хийсэн туршилтуудын үр дүнг харвал, тэдний амьдрах хугацааг нь үлэмж хэмжээгээр уртасгаж болох нь харагдсан.  Ийм туршилтуудыг хүн дээр хийж болно гэсэн найдвар ч бий болсон. Тухайлбал, чихрийн шижинг эмчлэх зориулалттай метформин гэдэг эм нь хархнуудын амьдрах хугацааг уртасгадаг болох нь судалгааны явцад тогтоогдсон байх жишээтэй.

1990-ээд оны эхээр судлаач Синтия Кеньон /одоо Calico Labs судалгааны төвийн дэд ерөнхийлөгч/ нэгэн туршилт хийх явцдаа дугариг хорхойны генийн кодыг ганцхан үсгийг өөрчлөхөд л наслах хугацаа нь 3 долоо хоногоос 6 долоо хоног болж хоёр дахин уртасч байжээ. Calico Labs бол Google-д харьяалагддаг Alphabet компанийн нэгэн салбар бөгөөд хүний биологийн тогтолцоо нь амьдрах хугацааг нь хэрхэн хянан зохицуулдаг вэ гэдгийг тодорхойлох зорилгоор хамгийн орчин үеийн технологиудыг ашигладаг төв юм.

Насжилт судлалаар дэлхийд нэрд гарсан  Их Британийн эрдэмтэн Обри Ди Грей-гийн /Aubrey De Grey/  ярьснаар бол, дээрх аргаар хүний насыг ч мөн адил уртасгаж болох гэнэ. Ди Грей бол SENS (Strategies for Engineered Negligible Senescence/ гэдэг сангийн захирал бөгөөд уг сангийн зорилго нь дунд болон ахимаг насны хүмүүсийн оюуны болон биеийн хүчний чадавхийг 30 хүрээгүй хүнийхтэй ижил түвшинд хүргэх зорилгоор иж бүрдэл эм бэлдмэлийг гарган авах явдал ажээ.

Ди Грей-гийн үзэж байгаагаар, насжилттай холбоотой өвчнүүдийн эх үүсвэр болдог, хөгшрөлтийг дагалдан бий болдог эсийн гэмтэлд нөлөөлдөг биологийн 7 гол хүчин зүйл байдаг байна.

Юуны түрүүнд, эсүүд хангалттай хурдан сэргэж чадахгүй болдог нь хамгийн эхний шалтгаан юм. Нөгөө нэг хүчин зүйл бол эсүүд ямар ч хяналтгүйгээр хуваагдаж эхэлдэг явдал. /хорт хавдрын үед ажиглагддаг/. Гуравдугаарт, эсүүд “үхэх ёстой цагтаа” үхдэггүй байна. Энэ нь мөн хорт хавдартай холбоотой. Дөрөвдэх шалтгаан нь бидний биеийн эсүүдийн эрчим хүчний бяцхан станц болох митохондруудын ДНХ гэмтдэгтэй холбоотой. Тавдугаарт, эсүүдийн дотор задралын бүтээгдэхүүнүүд хуримтлагдах явдал. Зургадугаарт, эсүүдийн гадна талд задралын бүтээгдэхүүнүүд хуримтлагдах явдал. Долдугаарт, эд эсүүдийн сунаж агших чадварыг тодорхойлдог эсийн гадуурх матриц болон эс хоорондын бодисын хатуулаг нэмэгдэх зэрэг нь хүнийг хөгшрөхөд хүргэдэг байна.

Ди Грей болон SENS сангийн судлаачид эдгээр хүчин зүйлүүдийг “ялан дийлж” болох аргуудыг олсон тухайгаа ярьж байна. Тухайлбал, эхний асуудлыг үүдэл эсийн эмчилгээ хийснээр шийдэж болно гэдгийг Ди Грей хэллээ. Бие организмын эд эсүүд шинэ залуу эсүүдийг хүлээн авснаар хөгшрөлтийн явцад үхэж буй хуучин эсүүдийг орлох болно.

Харин “үхэх ёстой цагтаа” үхэхгүй байгаа эсүүдийн хувьд нэлээд ярвигтай арга хэрэглэнэ. “Генүүдэд нөлөөлснөөр бие организмд “амиа хорлогч генүүд” бий болох бөгөөд тэдгээр нь эсийг үхүүлэгч уургийг ялгаруулна” хэмээн Ди Грей тайлбарлалаа. Эл үйл явцад тохиолдох гол бэрхшээл бол бие организмд хэрэггүй болсон эсүүдэд зориулан үхлийн уураг ялгаруулж чадах генүүдийг гарган авах явдал юм.

Хэдийгээр эдгээр арга нь хөгшрөлтийг бүрэн зогсоож чадахгүй боловч хүний насыг 30 жилээр уртасгах боломжийг олгоно.

“Залуужуулах технологи”-ийг хэрэглэснээр ирээдүйд өндөр настнуудын бие организмын эсүүдийг залуу байх үеийнхтэй нь адилхан ажиллуулж чадна гэдэгт Ди Грей бүрэн итгэлтэй байна. Жишээ нь, 60 настай хүнийг биологийн 30 насанд нь буцаан аваачих боломжтой. Гэхдээ тухайн хүний эсүүд нь 30 жилийн дараа дахиад л 60 настай хүнийх шиг болох гэнэ. Тухайн цаг үед нь эмчилгээг дахиад хийх боломжтой бөгөөд 150 насанд нь тухайн хүний бие организмыг 60 настай хүнийх шиг байлгах боломжтой ажээ.

Гэхдээ иймэрхүү амлалтад болгоомжтой хандах хэрэгтэй. Бидний бие организм иймэрхүү “программын апдейт”-ийг ямар нэгэн хүндрэлгүйгээр хүлээж авна гэдгийг туршилтаар батлаагүй байгаа билээ.  Компьютертай нэгэн адилаар хэтэрхий олон апдейт хийх аваас системийг бүхэлд нь зогсоож магадгүй.

a5bf67dee4a3c78364d95a0ee43bdf9fef81e299

Харин Ди Грей-гийн үзэж байгаагаар, ийм маягийн сэтгэлгээ /хөгшрөлт зайлшгүй гэсэн ховсдолтонд автах/ нь эмчилгээний технологи хөгжихөд саад тотгор болж байна. Хүмүүс бид хөгшрөлтийг зайлшгүй жам ёсны үзэгдэл гэж үзсээр байгаад л гол учир нь бий. Үүний улмаас хөгшрөлтийг ялан дийлэх гэсэн аливаа оролдлогыг шинжлэх ухааны эсрэг зүйл, хууран мэхлэх үйлдэл гэж үзсээр байгаа юм.

Ди Грей бол хөгшрөлттэй холбоотой өвчнүүдийг ялан дийлж болно гэж үздэг цорын ганц хүн биш ээ. Харвардын их сургуулийн ген судлаач Жорж Черч-ийн хувьд ийм төрлийн өвчнүүдийг эмчлэх боломжгүй хэмээн ярьдаг мэргэжил нэгт нөхдийнхөө хандлагыг буруу гэж үздэг. “Хэрвээ хүрээлэн буй орчин болон удамшил зүйг /генетик/ залж чиглүүлж чадах юм бол хүмүүс бид эрүүл саруул, залуу байж, одоогийнхоос хамаагүй урт наслах боломжтой” гэж тэрбээр ярьж байна.

Амьдралыг уртасгах аргуудын нэг бол “вампир эмчилгээ” гэдэг айдас төрүүлэм нэртэй эмчилгээ юм. Нас дээр гарсны улмаас тэнэгрэл /деменция/ өвчин туссан хүмүүст 18-30 настай доноруудын цусыг сэлбэн хийхийг “вампир эмчилгээ” гэдэг аж.  Уг эмчилгээг хийхэд өндөр настай хүмүүсийн биеийн байдал сайжирч байсныг саяхан хийсэн судалгаа харуулсан юм. Эмчилгээний дүнд Альцгеймерийн өвчний эхний шатанд байгаа өвчтөн хувцсаа өмсч, нүүр гараа угааж чаддаг болсноос гадна ойр зуурын гэрийн ажлыг хийж байжээ.

Ийм төрлийн судалгааг үргэлжлүүлэн хийсээр байгаа бөгөөд тухайлбал, Америкийн “Амброзиа” гэдэг старт-ап компани өндөр настай өвчтөнүүдэд 16-25 настай доноруудын цусыг сэлбэх үйлчилгээг санал болгож байгаа бөгөөд нэг удаагийн сэлбэлт нь 8 мянган долларын үнэтэй аж. Тус компанийн төлөөлөгчийн ярьснаар бол, цус сэлбэснээр өтөлж доройтсон бие организмын унтаа эсүүд “сэрж”, Альцгеймерийн өвчний эхний шатанд байгаа өвчтөний биеийн байдал сайжирч, тэр ч байтугай 60 настай хүний үс бууралтах нь багасах аж.

“Амброзиа” компанийн судалгааны тайлан шинжлэх ухааны сэтгүүлүүдэд хараахан нийтлэгдээгүй байна. Эл судалгаанд үл итгэгчдийн зүгээс “плацебогийн нөлөөллийг харгалзан үзээгүй” хэмээн шүүмжилж байгаа юм.

Гэсэн хэдий ч амьтад дээр хийсэн хэд хэдэн туршилтаас харвал, эмчилгээний ийм арга нь биологийн үндэслэлтэй байж магадгүй. Залуу амьтны цусан дахь GDF11 бодисын тусламжтайгаар хулганын булчингийн хүчийг нэмэгдүүлж болно гэдгийг 2013 онд Харвардын их сургуулийн эрдэмтдийн явуулсан үүдэл эсийн туршилт харуулсан юм. Харамсалтай нь, дараа дараагийн туршилтаар ийм үр дүнд дахиад хүрч чадаагүй байна.

Лабораторийн иймэрхүү туршилтуудыг үгүйсгэдэг зарим судлаачид “ердөө илчлэг багатай хоол хүнс хэрэглэснээр амьдрах хугацаагаа уртасгаж болно” гэж үздэг.

Харин үхлийг эмчилж болох тухайд? Шинжлэх ухаан хэзээ нэгэн цагт үхэгсдийг амь оруулж чаддаг болох тэр цагийг хүлээхийн тулд дөнгөж нас барсан хүний биеийг хөлдөөх хувилбарыг зарим хүмүүс сонгож байна. Хөлдөөх үйлчилгээ үзүүлдэг компаниудаар үйлчлүүлсэн хүмүүсийн хэн нь ч амьдралд буцаж ирээгүй байгаа билээ.

Америкийн ирээдүй судлаач, зохион бүтээгч Рей Курцвейл “хиймэл хүн” бүтээснээр үхэшгүй мөнхийн хутгийг олох өөр нэгэн хувилбарыг санал болгож байна. “Нанотехнологийн тусламжтайгаар биологийн бус биеийг бий болгож болно, виртуаль бие болон виртуаль бодит байдлыг бий болгож болно. Ингэснээр виртуаль биеүд нь жинхэнэ биологийн бие шиг үнэмшилтэй болно” гэж тэрбээр ярьж байна.

Иймэрхүү санаанууд нь галзуу солиотой мэт санагдаж магадгүй, ийм санааг шинжлэх ухааны уран зөгнөл гэж дүгнэхэд маш амархан. Гэхдээ ямар ч арга замаар амьдралыг уртасгах боломжтой боллоо ч гэсэн энэ нь нийгэмд томоохон асуудал үүсгэх болно. Хүний насыг уртасгах нь манай гарагийн хүн амыг хэт олшроход хүргэж магадгүй. Ди Грей-гийн ярьснаар, нас уртасгах технологи нь зөвхөн баячууд болон дарангуйлагчдын гарт байдаг зэвсэг болчих юм биш биз гэсэн асуултыг хүмүүс түүнд олонтоо тавьдаг аж.

Насыг уртасгах боломжтой болсон тэр үед өөр бусад технологиуд бий болж, тэдгээрийн тусламжтайгаар хиймэл хүнсний бүтээгдэхүүнүүд гарган авч, нарны эрчим хүч болон бусад эх үүсвэрийг үр дүнтэй ашигласнаар маш олон тооны хүн манай бяцхан гараг дэлхий дээр урт удаан, амар амгалан амьдрах боломжтой гэж Ди Грей үзэж байна.

Гэхдээ түүний хийсэн дүгнэлтүүдийн учир дутагдалтай тал нь юунд байна вэ? Үр дүнг нь бид бүхэн дөнгөж тааварлах төдий байгаа технологийн ололтууд дээр дөрөөлөн тэрбээр таамаглал дэвшүүлж байгаад л сул тал нь оршино.

Гэхдээ энд нэг зүйлийг заавал санах хэрэгтэй. Хэрвээ бид бүхэн иймэрхүү болгоомжлолд автаад вакцин, антибиотикийг гарган авсан эрдэмтдийн судалгаанд саад хийгээд байсан бол орчин цагийн хүмүүсийн нас 40-өөс хэтрэхгүй байх байлаа.

Сүүлийн хоёр зууны туршид бий болсон анагаах ухааны ололтууд нь өвчнийг ялан дийлэх боломжийг бидэнд олгосон. Тэгэхээр хөгшрөлтийг ч мөн ялан дийлж чадах ч  юм билүү?

Орчуулсан Б.Адъяахүү

Эх сурвалж: http://www.bbc.com/future/story/20180203-the-ambitious-quest-to-cure-ageing-like-a-disease

Жүжигчин Б.Тамирын зургуудаас

Япончуудын хүүхдээ залхуугаас ангижруулдаг 5 дүрэм

$
0
0

1220_1a26728d0b1542f5675254845c4217de

Япончуудын хүүхдээ залхуугаас ангижруулдаг 5 дүрэм

Хүмүүс ямарваа нэг зүйл хийх ёстой ч түүнийгээ хийхээс нэг л зайлсхийгээд залхуу хүрэх тохиолдол байдаг. Тэгвэл энэ байдлаас яаж гарах вэ. Энэ бол зөвхөн чамаас л шалтгаалах асуудал. Ингээд залхуугаас гарч өөрсдийгөө зоригжуулахад урагшаа.

1. Сэтгэлийн хүч чиний хөдөлгөөнөөс

Энэ нь чи ямар нэг зүйл хийхээс залхуу чинь хүрээд байвал өөрийгөө зоригжуулах ямарваа нэг үгийг чи өөртөө хэл жишээ нь “би чаднаа” гэж. Гэхдээ энэ үгийг чи зүгээр хэлэх биш өөрийгөө зоригжуулахаар хүчтэй бөгөөд чангаар хэлхэд чамд маш их энерги хуримтлагдах болно.

2. Ямарваа нэг сайхан зүйлийн талаар бод

Ямар нэг баяртай зүлийн талаар бод. Урд нь ямар нэг бодсон зүйлээ хийж дуусгаад ямар амжилтанд хүрч байсан үеээ дурса, толгойгоо сэргээ. Ингэхэд л цаанаасаа чиний хийх хүсэл чинь ундраад л гараа ирнэ.

3. Хийх гэж байгаа зүйлээ хийснээр төсөөл

Энэ нь чи хийх гэж байгаа зүйлээ амжилттай хийснээр өөрийгөө төсөөл. Ургуулан бод.

4. Хэн нэгний амжилтанд хүрсэн түүхийг цаг заваараа байнга уншиж байх.

Ингэснээр мэдээж чм тэр хүний амжилтанд бага зэрэг атаархаж өөрийгөө түүнтэй харьцуулж бодож эхэлдэг ба чамд ч бас амжилтанд хүрэх арга зам байгааг чи мэдрэх болно.

Хамгийн сүүлд нь хэлэхэд энгийн боловч амьдралд маш том нөлөө үзүүлэх “5 сайн” зарчмыг та бүхэнд хүргэе. Энэ 5 сайн зарчмыг япончууд цэцэрлэгийн наснаасаа л мөрдөж эхэлдэг гэнэ шүү. Бид яагаад болохгүй гэж.

1. Сайн нягт нямбай байх
2. Сайн цэвэрлэж цэмцийлгэх
3. Сайн зохион байгуулалттай байх
4. Сайн хэвшүүлэх
5. Сайн сахилага баттай байх.


Бүсгүйчүүд эрчүүдийн нүдээр

$
0
0

XopoM.com-Эмэгтэй-хүн-бүрийн-мэдэж-байх-эрчүүдийн-тухай-17-баримт-08

Эрчvvдийг бvсгvйчvvд хэнэггvй, гоёлын талаар бvр ч ойлголт муутай гэж дvгнэдэг. Гэтэл эрчvvд маань тийм ч болхи, нарийн ширийн зvйл ойлгодоггvй гэх бодол том эндvvрэл юм. “Моодны” харагдах гэж хvсдэг бvсгvйчvvдийн хувцаслалт, нvvрээ будсан байдал нь хvvхэлдэй ч юм уу, дундад зууны vеийн театрын дvрийг санагдvулам тєрхтэй болгодог гэж эрчvvдийн 90 хувь нь vздэг. Бvсгvйчvvдийн гаднах ямар байдал хувцаслалт эрчvvдэд vл таалагддагийг мэдэж байх нь илvvц биш болов уу.
Vvнд:
• vсээ химээр буржийлгах, овоолж самнах
• цагаан, шар, ер нь тод єнгийн терко
• элдэв тєрлийн ретуз, бариу нимгэн ємп, ялангуяа гялгар синтетик
• хатагтай нарын бяцхан цvнх
• хиймэл мєр /эмэгтэй хvний мєр байгалиасаа байвал зvгээр/
• доошлуулсан бvсэлхийтэй даашинз
• жинхэнэ vслэг эдлэл / омог бардам, ууртай харагдуулдаг
• тємєр дэгээ, гогцоо унжлага, Шармал гинж, зvvлт болсон хийц муутай гутал
• ноосон синтетик, нэхмэл бvхий элдэв цэцэг навч хээ угалз, гар хатгамалтай есєн тєрлийн кофтнууд /эдгээр нь ямар ч царайлаг эмэгтэйг гутаах чадвартай/
• хэт бариу дотуур хувцас. Ялангуяа зуны цамц, сарфанчикны мєрнєєс гарч цухуйсан, биед шигдсэн лифчикний резин гэх мэт.
• хэт богино эсвэл урт цамц Мєн зарим бvсгуйчvvд vдэшлэг уулзалтанд очихдоо хэлэлцсэн юм шиг тас хар хувцас ємсєх, эсвэл бvгд шахуу ємдєєр гангарах нь эрчvvдэд таалагддаггvй. Бvсгvйчvvд бидний болхи гэж дvгнэдэг эрчvvд ийм бодолтой байдаг шvv.

Мишель Обамагийн ном 7 хоногийн дотор 1.4 сая хувь зарагджээ

$
0
0

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн гэргий, экс Тэргүүн хатагтай Мишель Обама энэ сарын 13-ны өдөр “Becoming” гэх нэртэй дурсамж номоо гаргасан билээ.

Тэгвэл уг ном энэ онд хамгийн ашиг орлоготой, хамгийн хурдан хугацаанд борлуулагдсан номоор тодорсон талаар www.dailymail.co.uk сайт мэдээлэв.

Тэргүүн хатагтай бичсэн ном ганцхан долоо хоногийн дотор 1.4 сая хувь борлогдсон ба дахин хэвлэхээр болсон гэнэ.

Хатагтай Обама ийнхүү бүх номоо борлуулж, 65 сая ам.долларын ашиг олжээ.

Их Британи, Герман, Франц, Финланд, Голланд, Денмарк болон Испани улсад уг ном “Шилдэг борлуулалттай ном”-оор шалгарчээ.

“Becoming” ном худалдаанд гарсан эхний өдрөө 725, 000 хувь зарагдсан бол зөвхөн Герман улсад 100, 000 хувь борлуулагджээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn

Хэн ч, хэзээ ч санхүүгийн тал дээр таныг батлан даахгүй гэдгийг хатуу сана

$
0
0

11885155_856080717810564_7929071500856925782_n

“Ухаантай эмэгтэй баяжиж чадна” Дэвид Бах номын товчлолоос хүргэж байна. Юун түрүүнд танд алхам алхамаар ахих системийн дүрмүүдийг танилцуулья.
Дүрэм 1: Та хүрэх гэсэн зүйлээ цаасан дээр бичиж буулгаагүй цагт энэ нь зорилго биш ердөө л уриа
Дүрэм 2: Зорилго гэдэг нь тодорхой, ойлгомжтой, хэмжигдэх боломжтой, батлагдаж нотлогдохоор байх ёстой
Дүрэм 3: Зорилго хэрэгжүүлэхийн төлөө ирэх 48 цагт хийх ажлаа төлөвлө.
Дүрэм 4: Зорилгоо өдөр бүр харагдах байдлаар ил байрлуул.
Дүрэм 5: Итгэдэг дотно хүнтэйгээ зорилгоо хуваалц.
Дүрэм 6: Өөрийн үнэ цэнтэйгээ тохирсон зорилгуудыг дэвшүүл.
Дүрэм 7: Зорилгуудаа тогтмол шинэчил.
ХЭРЭГЖҮҮЛЭХ АЛХАМУУД
Алхам 1: Хэн ч, хэзээ ч санхүүгийн тал дээр таныг батлан даахгүй гэдгийг хатуу сана.
Алхам 2: Өөрийн үнэ цэнийн шатаа тодорхойл.
Алхам 3: Санхүүгийн хувьд та одоо ханаа явж байна вэ? Дараа хаашаа явахыг хүсэж байна вэ?
Алхам 4: “Худалдан авалтаа хязгаарлах” системийн хүчийг ашигла.
Алхам 5: Санхүүгийн баталгаат байдалд хүрэх эмэг эхийн 3 дүрэм буюу хадгаламжийн 3 сагс.
1 сагс – Богино хугацааны хадгаламж
2 сагс – Урт хугацааны данс
3 сагс – Мөрөөдлийн данс
ӨӨРИЙН ОЛЖ БАЙГАА ОРЛОГОО ЯГ ТАГ МЭДДЭГ БАЙ.

Жингээ барихын тулд давсны хэрэглээгээ багасга

$
0
0

sodium-720

Эрүүл хооллож жингээ барьж байгаа хүмүүст давсны хэрэглээг хязгаарлах нь маш чухал. Огт давсгүй, тосгүй хоолыг зөв цагаар идэхэд хүн хүний онцлогоос хамааран 7 хоногт 5 кг хүртэл турах боломжтой. Тиймээс давстай холбоотой дараах зөвлөгөөг хүргэж байна. Давс нь шаардлагатай хүнс боловч хэрэглээг нь зохистой хэмжээнд тохируулах учиртай.

Өдөрт 3г-аас илүү давс хэрэглэж болохгүй. Энэ нь нэг цайны халбагатай тэнцэнэ. Гэтэл ихэнх хүн үүнээс илүүг хэрэглэдэг. Хоолны давсны хэрэглээг яаж багасгах вэ?

  • Хоолыг бага зэргийн давстай идэх ба аль болохоор давс нэмэхгүй байх
  • Цайг давсгүй уух
  • Хоол чанах, амтлахдаа ургамлын гаралтай амтлагчууд, халуу ногоо хэрэглэх

Үүнд:

  • халиар, жууцай, лаврын навч, гоньд, яншуй, чинжүү, хүнхээл, мангир, таана гэх мэт бусад төрлийн ногоон өнгөтэй амтлагчууд
  • Аль болох шинэ ногоо хэрэглэх
  • Нимэгний шүүс, дарс, бөөрөнхий хар перец
  • Загас болон төрөл бүрийн махыг чанахдаа өөр өөр төрлйин амтлагчуудыг хэрэглэ

Жишээ:

  • Тахиа, шувууны маханд: Сармис, сонгино, мөөг, дарс, чинжүү
  • Загасны маханд: Сонгино, шинэ мөөг, амтат ногоон чинжүү
  • Гахайн маханд: Сонгино, сармис гэх мэт
  • Бэлэн гоймон, нөөшөлсөн мах, ногоо, шөл, жимс, бяслаг, болон даршилсан хүнсний хэрэглээг багасгах
  • Давсалсан мах, загасны хэрэглээг багасгах (хиам, зайдас, гахайн утсан мах г.м)
  • Нэмэлт амтлагч хэрэглэхийг багасгах (төрөл бүрийн соус, кетчуп)
  • Дөрвөлжин шөлний амтлагчын хэрэглээг багасгах
  • Давсалсан зуушны хэрэглээг хязгаарлах (шарсан төмс, эрдэнэшиш, давсалсан самар)
  • Нөөшилсөн уут савтай хүнс, хоолыг худалдаж авахдаа шошгийг нь сайтар уншиж, натригүй хүнс, хоол сонгох хэрэгтэй шүү.

Эрүүл зөв хооллолт хуудас

”Anemone” хамтлагийн Ооноо хаана явна вэ?

$
0
0

25-р суваг телевизийн “Making The Band” реалити шоу нэвтрүүлгээс төрөн гарсан хамгийн анхны хамтлаг бол “Anemone” хамтлаг. Хамгийн эхэнд гарсан ч хамгийн удаан оршин тогтносон гэж болох тус хамтлаг албан ёсоор тарсан бөгөөд охид өдгөө тус тусын амьдралаар амьдарч буй. Хамтлагийн охидоос хамгийн түрүүнд Япон улсад суралцахаар болж хамтлагаа орхисон Ооноо буюу Т.Оюунтуяа үзэгчдийн хамгийн хайртай гишүүн байсан гэхэд хилсдэхгүй. Үүнээс хойш сураг тасарсан түүнийг өдгөө Өвөр Монголд уран бүтээлээ үргэлжлүүлэн хийж буй хэмээх хүмүүс бий. Япон улсаас ирэхдээ гэр бүлийн хамтаар ирсэн түүний охин хэдийнээ таван нас хүрсэн бөгөөд ээжтэйгээ усны дусал мэт ижилхэн аж.

Ооноо ”Making The Band” шоунд оролцохоосоо өмнө ”TV8″ телевизээс зохион байгуулсан “Monster” амьд хөгжмийн шоунд амжилттай оролцож байсан туршлагатай нэгэн аж. Харин 2011 онд хамтлагт орж 2012 онд гарсан тэрээр үүнээс хойш нам гүмхэн амьдрах болсон. Хамтлагийн охидын хувьд Жанна, Жульдыз нар “JJ” хэмээх хамтлаг байгуулан өрх тусгаарласан бөгөөд Цэнгэлэн, Халиун нар гэр бүлийн амьдралдаа түлхүү анхаарах болжээ. Ингээд Ооноогийн сүүлийн үеийн зургуудаас танд хүргэж байна.

Image may contain: 1 person

Image may contain: one or more people

Image result for anemone хамтлаг

Image may contain: 1 person, closeup

Image may contain: 1 person, standing and night

Image may contain: 1 person, standing

Image may contain: 11 people

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Жонни Деппийн залуугийн зургуудаас

Дэлхийн мисст оролцож буй Э.Энхриймаагийн танилцуулга


Хүмүүс оройтож ойлгодог, амьдралын долоон чухал дүрэм

$
0
0

f0e2e917931f0deb7bfe2839e9476d8d

1. Хүссэн зүйлээ хийхийг хүсвэл бусад хүмүүсээс илүү хичээ

Бидний ихэнх нь дуртай зүйлээ хийхээс илүү хэн нэгний зөвлөсөн эсвэл нийгмийн шаардлагаар дургүй ч гэсэн аливааг хийдэг, мөн дотроо нууцхан хүсч явдаг тэр зүйлээ хэрэгжүүлдэггүй.

Хэрэв та үнэхээр хүссэн зүйлээ хиймээр байгаа бол түүнийгээ “боломж” гэж харан одооноос түүнийг ажил хэрэг болгох хэрэгтэй. Эс бөгөөс хүмүүс хүсээгүй амьдралаараа амьдарч эхэлдэг. Иймд та нийгмийн шаардлагаар биш өөрийнхөө замаар явахыг хүсвэл хүмүүсээс хэд дахин хичээх хэрэгтэй болох нь.

2. Уур бухимдлын цаана “айдас” байдаг

Айдас муу үр дагавартай. Айдас уурыг бий болгож, уурласан хүн аливааг үзэн ядаж, үзэн ядалт шаналалд хүргэдэг. Бид ямар нэг зүйлд удаан хугацааны турш шаналах үед энэ нь дотроо ямар нэг зүйлийг удаан хадгалсантай эсвэл аливааг үзэн ядсантай холбоотой. Харин айдсаас өөрийгөө чөлөөлөх үед энэ бүхэн уур бухимдлаас, аливааг дотроо удаан тээснээс үүдсэн гэдгийг та ойлгоно. Айдсаа хүлээн зөвшөөрөх үед та түүнээс салахад бэлэн болсон байдаг.

3. Өдөр тутмын хэвшлүүд таны ирээдүйг тодорхойлно

Өнөөдөр хийж буй үйлдэл тань маргаашийн таныг бүтээж байдаг. Аливаа үйлдлийг долоо хоногийн турш хийхэд л энэ нь хэвшил болдог аж. Харин тэр хэвшил нэг жил, хоёр жил, таван жил үргэлжлэхэд та өөрөө ч мэдэхгүй асар их өөрчлөгдсөн байдаг.

Таны хийдэг жижиг гэж боддог хэвшил ч тодорхой цаг хугацааны дараа асар их өөрчлөлтийг бий болгодог. Тэгэхээр таны бий болгосон хэвшлүүд ирээдүйд хэн болохыг тань тодорхойлоход чухал үүрэгтэй учир ирээдүйд таныг хурцлах зөв хэвшлүүдийг суулгах хэрэгтэй.

4. Сэтгэл хөдлөлийг удирдаж болно

Тодорхой чадвараа хөгжүүлж болдог шиг сэтгэл хөдлөлөө ч удирдан чиглүүлэхийг сурч болно. Энэрэнгүй байх, сэтгэлийн хадтай байх, үл ойлголцлыг зохицуулж сурах гэх мэт чадваруудыг та хичээвэл эзэмшиж чадна. Хэн ч “ууртай догшин” төрдөггүй. Энэ үйлдлийг та дахин дахин гаргасан болохоор хэвшил болчихдог. Сэтгэл, оюун санааны талаас хэн бэ гэдэг нь таны олон дахин хийж буй үйлдлээс хамаардаг гэсэн үг.

5. Хүн бүрийн туулах зам, аялал өөр

Амьдрал бол эцсийн дүндээ өөрийнхөө төлөөх тэмцэл юм. Бид бүгд онцлогтой. Хүн бүр өөрийн явах зам өөр, бас давтагдашгүй. Иймд бусадтай өөрийгөө харьцуулж, тэдний амжилтад атаархаж суух хэрэггүй. Өөрийнхөө аяллыг л сайн төлөвлөх хэрэгтэй.

6. Амжилт бол эцсийн цэг биш

Амжилтад хүрэх аялал хамгийн сонирхолтой, адал явдал, алдаа оноогоор дүүрэн.

Харин амжилт өөрөө аяллын төгсгөл гэсэн үг биш. Аялалдаа явах явцад та хэнтэй хамт байсан, юу сурсан, юу үзэж туулсан, хаашаа, хэр удаан, хэрхэн явсан бэ гэдэг тань л чухал. Тэрхүү сурсан зүйлсээрээ дамжуулан нэг аяллаа дуусгасан бол дараагийн аяллаа эхлүүлж чадна.

7. Ажиллангаа хөгжилдөх нь муу биш

Ажлаа сайн хийх, үр бүтээлтэй байх нь чухал царайлах ёстой гэсэн үг биш. Харин ч эргэн тойрны хүмүүстэйгээ сайн харилцаатай, эерэг уур амьсгалтай, үе үе хөгжилдөж байж шинэ санаа, ажлын бүтээмж сайжрах давуу талтай. Хүссэн хүсээгүй бид бүгд хөгширч, үрчлээтэй болно. Иймд залуу дээрээ хөгжилдөхийн хажуугаар эрч хүчтэйгээр ажлаа амжуулахыг сурах хэрэгтэй.

Маргот Робби: Анх удаагаа ийм царай муутай дүр бүтээлээ

$
0
0

Жүжигчин Маргот Робби өчигдөр “Today” шоунд оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “Mary Queen of Scots” кинонд тоглосон юм.

-Энэ киноны трейлерийг үзээд их цочирдсон. Үзэсгэлэн Маргот Робби үнэхээр царай муутай харагдаж байсан?

-Нүүр будалтын дараа би өөрөөсөө хүртэл айсан. Үнэхээр царай муутай харагдаж байсан. /инээв/

-Анх удаагаа л ийм мэдрэмжийг авсан уу?

-Тийм. Би багаасаа л хөөрхөн охин байсан. /инээв/ Анх удаагаа ийм царай муутай дүр бүтээж байна.

-Нүүр хувиралт үнэхээр сайн болсон санагдсан. Энэ талаар?

-Мэдээж хэрэг нүүр хувиралтын баг гайхалтай сайн ажилласан гэхэд болно. Миний нүүрийн хэлбэрийг өөрчлөхийн тулд тусгай өмсгөл өмгөж, хамар уруул зэрэгт будалт хийсэн.  Нүүр царайгаа бүрэн өөрчлөхийн тулд ихээхэн хүч гаргасан. Зураг авалт эхлээд удаагүй байхад нүүрэн дээр наасан зүйлс их хэцүү байсан. Гэхдээ хэсэг хугацааны дараа энэ бүхэн асуудал болохоо больсон.

-Цагаан шохойгоор зурчихсан мэт хэт цагаан нүүрний талаар?

-Харанхуй шөнө хүн бүхэн айхаар л цав цагаан цагаан төрх. Өөрчлөлт надад их таалагдсан. Тухайн үед л гоо сайхны бэлгэдэл, сүр хүчийн илэрхийлэл энэ нүүр будалт шүү дээ.

-Кино хэзээ нээлтээ хийх вэ?

-2019 оны нэгдүгээр сарын 1-нээс. Нээлтээ хийх өдөр ойртсоон байна. Сэтгэл минь их хөдөлж байна шүү.

-Та ихэнх уран бүтээлд хамгийн үзэсгэлэнтэй гол дүр байдаг байсан. Харин энэ бүтээлд хамгийн царай муутай нэгэн болсон?

-Үргэлж сайхан бүсгүйн дүрийг бүтээх сонирхолгүй.

-Эртний үеийн сүрлэг хувцас өмсөхөд хэцүү санагдсан уу?

-Хувцас нь их хүнд байсан ч зураг авалтын үеэр надад хүндрэл учруулаагүй. Их тухтай, таатай байсан.

-Залуу жүжигчин Сирша Ронан тантай хамтрагч болсон. Түүнтэй хамтран ажиллах хэр байв?

-Тэр их үзэсгэлэнтэй бас их дайчин бүсгүй. Үргэлж л “Би чадна” гэж хэлдэг. Хэлсэн ёсоороо ч дүрээ сайн бүтээж, хамтрагчдынхаа урмыг хугалахгүйгаар ажлаа төгс дуусгасан. Түүнтэй хамтран ажиллах нэр төрийн хэрэг байлаа. Ронаныг ирээдүйд илүү тод гэрэлтэнэ гэдэгт итгэлтэй байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn

Кейт Миддлтон, хунтайж Уильям хоёрын хайр дурлалын түүхээс

$
0
0

news_77397_1

Кейт Шотландын Сент-Эндрюссын их сургуульд сурч байхдаа хунтайж Уильямтай танилцжээ. Энэ явдал 2002 онд болсон байна. Оюутны амралтын үеэр хунтайж Уильям, Кейт хоёр хамтдаа аялаж, 2003 онд бүсгүй хунтайжийн 21 дэх төрсөн өдрөөр уригдсан цөөхөн найзын тоонд оржээ.  Тийнхүү тэд хоёр жилийн дараа л албан ёсоор хос болсон юм.

 2007 онд тэд золтой л хоёр тийш болчихоогүй байна. Юу гэвэл, хунтайж Дорсет гүнлэгийн цэргийн сургуулилтын хуаран руу явж, харин Кейт Лондонд суухаар үлджээ.  Хэдэн сарын дараа л Уильям алдаа гаргаснаа эргэн санаж, Миддлтонтой харилцаагаа сэргээсэн байна.

 Уильям талийгаач ээж гүнж Дианагийн гэрлэлтийн бөгжийг Кейтэд бэлэглэснээр дэлхийг тэр чигээр нь алмайруулсан юм. Кейт Миддлтон, хунтайж Уильям хоёр 2011 онд гэрлэсэн билээ. Герцог болон Кембрижийн гүнж  хэдийнэ  долоон жил аз жаргалтай аж төрж, гурван хөөрхөн хүүхэдтэй болжээ. Энэ нь Жорж, Шарлотта, Луи нар юм.

С.Инда

Bataar.mn

ХҮҮХДЭЭ ТОМ БОЛОХООС ӨМНӨ ҮЛДЭЭХ 35 ДУРСАМЖ

$
0
0

9659088e7358942a33cba78ab08e64ad00f73e921. Номын санд хамтдаа оч – хүүхэддээ ном сонгож өг

2. Хамтдаа нарийн боов хий

3. Хамтдаа Легогоор хүүхдийнхээ мөрөөдлийн байшинг барь

4. Гарандаа будаг түрхэж, том ватум цаасан дээр гараараа зураг зур

5. Сайн найзыг нь гэртээ урьж, хамтдаа тогло

6. Хамтдаа усан бассейнд яв

7. Том өрөөнийхөө хивсэн дээр пикник хий

8. Хүүхэдтэйгээ бүтэн өдөржин музейгээр зугаал

9. Хамтдаа аавд нь захидал бич

10. Хамтдаа ролликоор гулгаж, дугуйн дээр сундалж яв

11. Яагаад таны хүүхэд онцгой талаар ярьж өг

12. Боломжтой бол хүүхдээ нэг өдөр ажил дээрээ дагуулж очоод, юу хийдгээ, яагаад өөрийнхөө мөрөөдлийн төлөө зүтгэх нь чухал талаар ярьж өг

13. Шувууны үүр хийж, хотын цэцэрлэгт хүрээлэнгийн аль нэг модон дээр өлгө

14. Намрын, зуны, хаврын навчсыг цуглуулж хатаамал хий

15. Ууланд авир

16. Өөрийнхөө бага насны тухай цаг гарган ярьж өг

17. Сургуулийнх нь спортын өдөрлөг, урлагийн үзлэг, хэлний баярыг ямар ч ажилтай байсан заавал очиж үз

18. Хуучин оймсоор нь гарандаа угладаг хүүхэлдэй хийгээд тогло

19. Зун ой модонд гарч жимс түү

20. Хамтдаа цэцэг тарь

21. Зугаалгаар явж голын эрэг дээр майхантай хоно

22. Хүүхэддээ морь хэрхэн унахыг зааж өгөөд, хөдөөгүүр зугаал

23. Баяр ёслолын үеэр гэр бүлийн урлагийн үзлэг зохиож, ялагчийг шагнадаг уламжлалтай бол

24. Хүүхэддээ анхны хуримтлалаа үүсгэх мөнгөний гахай худалдаж авч өг

25. Сонирхолтой бүтээлч зүйлийг хамтдаа хий

26. Хамтдаа сайн дурын үйлсэд оролц. Өөртэйгөө адилхан хүүхдүүдэд тус хүргэх нь ямар сайхан талаар ойлгуул

27. Цаасан шувуу хийж хийсгэ

28. Хамтдаа үлгэр зохиож, зураг зуран бяцхан ном хийгээрэй

29. Ямар нэг зүйл цуглуулж эхлүүл

30. Хүүхэдтэйгээ цуг шохойгоор хүмүүсийн өглөө бүр явдаг зам дээр зураг зур. “Өнөөдөр сайхан өдөр болно оо” гэдэг үгтэй

31. Элсэн цамхаг барь

32. Өдөн дэрээр байлд

33. Попкорн халааж, бүхэл өдөржин дуртай киног нь үз

34. Хамтдаа хүүхдийнхээ өрөөг чимэглэ

35. Хүүхдийнхээ бүтээлүүдээр гэртээ бяцхан үзэсгэлэн гаргаж, хамаатнуудаа урь.

Эдгээр гучин таван санааг хэвлэж аваад нэг нэгээр нь заавал хэрэгжүүлээрэй. Хүүхдийнхээ бага насны дурсамжинд аав, ээжтэйгээ хамтдаа хөгжилтэй байгаа гэр бүлийнх нь дүр зургийг үлдээгээрэй.

Танд хэрэгтэй санаа: Зочны өрөөний ханаа ингэж гоёорой

Viewing all 18678 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>