Quantcast
Channel: Miss.mn
Viewing all 18678 articles
Browse latest View live

Бөгж зүүхийн учир

$
0
0

-25082014-1408935438-462289854

Өнөө үед та бид гоёл чимэглэлийн зүйлсийг ямар нэг дүрэм журамд захирагдалгүй өөрийнхөөрөө зүүж хэрэглэх нь элбэг болжээ. Та бөгжөө аль хуруундаа зүүснээс шалтгаалж энэ нь таны амьдрал ахуйд нөлөөлдөг.

  • Зүүн гарын долоовор хуруунд бөгж зүүх нь уй гашуу хагацал, таагүй зүйл болсныг илэрхийлдэг. Мөн хүний сэтгэлийг тогтворгүй хөнгөн болгодог гэж үздэг байна.
  • Баруун гарын долоовор хуруунд зүүсэн бөгж нь ойр дотны хамаатан садан, найз нөхдөөсөө хагацаж салсны болон тэднийг дурсаж хүндэтгэхийн илэрхийлэл болдог байна. Эрхий хуруунд бөгж зүүх нь оюун ухаан эрх мэдлийн билгэдэл хэмээн үздэг. Мөн өөртөө итгэх итгэлийг болон дотоод хүчийг илүү харуулдаг байна.
  • Дунд хуруунд ерөнхийдөө бэлэг дурсгалын, бат нөхөрлөлийн гэх мэт бөгж зүүдэг байна. Ингэснээр тухайн хүнийг хүндэтгэж буйн шинж ажээ. Зарим газарт зүүн гарын дунд хуруунд сүйн бөгжийг зүүдэг ёс их дэлгэрсэн байдаг.
  • Ядам хуруунд бөгж зүүх нь хайр дурлалд одтой байх, хүний сэтгэлийг өөрт татах чанарыг сэргээдэг гэх бөгөөд түүнчлэн сэтгэл үл хувирахыг билэгддэг ажээ. Тиймээс ч зүүн гарын ядам хуруунд олон орны хүмүүс бөгж солилцон хайр дурлалын илэрхийлэл болгож хуримын бөгж зүүдэг аж.
  • Баруун гарын ядам хуруунд эрдэнийн шигтгээтэй болон чамин хийцтэй бөгж зүүх нь хайр дурлалд азтай байх мөн тухайн хүний аз хийморь, цог жавхааг сэргээдэг байна.
  • Чигчий хуруунд бөгж зүүх нь эд баялаг, олз омог ашиг орлогыг билэгддэг.
  • Баруун гарын чигчий хуруунд алт болон монетон элдэв шигтгээтэй /кольцо/ хэлбэртэй бөгж зүүдэг бөгөөд энэ нь дотор тал буюу алган тал нь ангархайтай хавчдаг байж болно. Учир нь тэр ангархайгаар үргэлж ашиг орлого, олз омог хуран цуглахыг билэгддэг байна.
  • Зүүн гарын чигчий хуруунд алт болон монетон чамин хийцтэй эрдэнийн шигтгээтэй ангархайгүй битүү бөгж зүүдэг. Энэ нь эд баялаг, ашиг орлогыг даллаж арвижуулж тогтоохыг билэгддэг байна.
Эх сурвалж: info.mn

СЭТГЭЛИЙН АМАР АМГАЛАН БА АМАР ТАЙВАН ОРШИХУЙ

$
0
0

31520

Дэлхийн хүн төрөлтөн бодитоор амар тайван оршихуй хүснэ. Түүнийг хайж бидэрч ирж.
Амар амгалан тайван амьдралыг цогцлоохуйд; хөгжил, эдийн засаг, эд хөрөнгө, баян хоосон, хэвлэл мэдээлэл, хууль, эмнэлэг, сургууль, шинжлэх ухаан, уул уурхай, өмч, газар, үл хөдлөх хөрөнгө, шашин, төр, засгийн газар гэх мэт хүн төрөлтөний хиймэлээр зохиосон байгалын бүхэн нэмэр оруулах нь өчүүхэн.
Үгүйтэй адил мэт.
Үүний учир шалтгаан нь энгийн.
Учир нь амар амгалан хэмээх тайван байдал нь хувь хүн бүрт өөрийн дотор оршдогт бий юм.
Түүнийг таниулаж өөрсдөд нь ухуулж таалуулж таашахад нь тус болох нь чухал.
Манай өвөг дээдээс уламжилж ирсэн хосгүй гайхамшигт үгт өвд;
Хүн хэлхээс наашгүй гэж үг бий.
Тэр нь хэлж таницлах тухай танин мэдэхүйн шидэт сургааль юм.
Иймд түмэн олноо энэхүү аүн төрөлтөний бодит жаргал сэтгэлийн их цэнгэлийн хэлж сургах нь түмэн тустай үйл.
Үүнийг манайд ч гэлтгүй дэлхийн хүн төрөлтөнд таниулах даалгавар энэ цагын бидэнд бий.
Бидэнд хэмээхийн учир нь бодит үнэний тухай бүрэн ойлгодтыг дэлхийн хүн төрөлтөний дундаас Монгол үндэсний нэгэн алив шашин бясалгал гэлгүй таниж энэ цагт харь хүмүүст түгээж эхэлсэн тул тэр.
Бидий энэ цагт дэлхийн хүн төрөрөлтөний хэдэн зуу магад мянган жилээр хайж ирсэн тэрхүү нууц тайлагдсан.
Тиймд бид өөрсдөө энэхүү учир шалтгааныг мэдэж авч хүн ба амьдралыг таньж. Өөрсдийгөө мэдэж түмнээ дуулгах чухал даалгаварыг дэлхийн хүн төрөлтөний өмнө хүлээсэн.
Үүний шалтгаан нь дэлхийн хүн төрөлтөн үүнийг хараахан мэдэж олоогүй болно.
Тиймд энэ цагын бид дэдхий даянаа Монголын их амар амгалангаа түгээж учир шалтгааныг тайлж өгөх цаг ирсэн.
Энэ бол Өвөг дээдэс Их хаадын маань хийж ирсэн ариун гэгээлэг үйл хэрэг мөн.
Дэлхийн хүн төрөлтөнг ХҮН нэрэн дор нэгтгэж ХҮННҮҮДИЙН ИХ НЭГДЭЛИЙГ бий болгож энэ цагт болон ирээдүй хойчдоо амар амгалан тайван оршихуйг тогтоон өвлүүлэх оюуны их хувсилийн цагт бид оршиж байна.
Энх цагын бид дэлхий даянаа амар амаланг түгээж сэтгэлийн их цэнгэлийг таалан таашаан эетэй эвтэй орших нэгэн зам мөрийг бий болгох учиртай.
Гэр минь болсон эх дэлхий
Төрөл минь болсон хүннүүд
Амьтан ургамал
Араатан жигүүртэн
Булаг шанд гол горхи
Энэ цагын бүхэн амар амгалан тайван жаргалтай орших болтугай.
Дэлхийн Амар Амгалангийн Хүрээлэн.

Дэлхийн хамгийн үнэтэй вибратор

$
0
0

Австралийн үнэт эдлэлийн дизайнер 15 жилийн турш бүтээсэн ”Royal Pearl”  хэмээх вибратороо танилцуулсан байна. Сувд, алмаз гээд бүхий л үнэт ховор чулууг шигтгэсэн вибратор 1.8 ая долларын үнэтэй ажээ.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8

Хятадууд дунд Ли овогтнууд түгээмэл

$
0
0

Дэлхий дээр Исландын иргэдээс бусад нь бүгд овогтой. Эндхийн хүүхдүүдэд ургийн овгийн оронд эцгийн овгоо хэрэглэдэг байна.Тэгвэл дэлхийн бусад улсад ямар овог түгээмэл байдаг бяцхан сонирхолтой судалгааг хүргэе.

АНУ

АНУ-д хамгийн түгээмэл овог бол Смит. Хоёр сая гаруй америк ийм овогтой. Гэхдээ зөвхөн АНУ-д төдийгүй Британи, Австрали, Шинэ Зеланд болон бусад англи хэлтэй орнууд ч Смит гэсэн овогтнуудаар дүүрэн. Түүний араас Жонсон орно. Нэрийн хувьд Жеймс, Эмма хэмээх нэрс сүүлийн 100 жилийн турш хамгийн түгээмэл хэвээр байна.

Орос

Та Ивановууд хамгийн түгээмэл гэж бодож байвал эндүүрчээ. Өдгөө Смирнов овогтнууд толгой цохиж байна. Орост эрчүүдийн олонх нь Александр нэртэй бол охидын дунд Анастастия нэр түгээмэл.

Хятад

Хятадуудын хамгийн түгээмэл овог бол Ли. Энэ овог зөвхөн Хятаддаа төдийгүй дэлхий дахинаа хамгийн олон хүн эзэмшдэг. 100 сая хүн Ли овогтой байдаг аж. Араас нь Вонг хэмээх овог (93 сая) орно.

Эрчүүд ихэвчлэн Вэй хэмээх нэртэй байдаг бол эмэгтэйчүүд дунд Фанг хэмээх нэр түгээмэл.

Герман

Германчууд эртний Мюллер хэмээх овог олонтойгоороо бахархдаг. Статистикийн дунджаас үзэхэд германчууд ихэвчлэн Мюллер, фрау Шмидт овог авдаг байна.Хамгийн түгээмэл нэр бол Бен, Эмма нар юм.

Япон

Арлын Япон улсад Сүзүки хэмээх овог хамгийн түгээмэл. Мөн Сато хэмээх овог ч өчнөөн дайралдана. Япончуудын овгийг хөрвүүлбэл “Бяцхан ой”, “Будаан талбай” зэрэг нэртэй байх нь бий. Сүүлийн үед хүүхдүүддээ Минато, Сакура хэмээх нэр өгөх нь олширчээ.

Бразил

Бразилчууд Сильва, эсвэл Сантос овогтой байх нь элбэг. Ихэнх овог, нэр португал гаралтай байх нь бий. Үүнд ч гайхах зүйл үгүй. Португал улс Бразилийг 300 орчим жил эзэлж байсан билээ.  «Сильва»-г орчуулбал ширэнгэн ой гэсэн утгатай.

 

Эцэг эхчүүд хүүхдүүддээ ихэвчлэн Мигель, Алисия хэмээх нэр хайрладаг. Түүнчлэн давхар нэр хайрлах дуртай.Мария Эдуарда, Жоао Мигель зэрэг нэр олон байдаг.

ӨАБНУ

Дламини, Нтули бол Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын түгээмэл овог. Кейптаун, Йоханнесбургийн ихэнх иргэд Жуниор, Иманати хэмээх нэр өгдөг

Тус улсын нэг хэл болох ндбеле хэлнээс Иманати нэрийг хөрвүүлбэл хүүхдээ гай зовлонгоос хамгаалахыг бурханд даатгасан үг гэнэ. Тус улсын ээж аавууд хүүхдүүддээ Блесс (бурхан ивээсэн), Гифт (бэлэг), Прешес (эрдэнэ), Принцесс (гүнж) хэмээх нэр хайрлах дуртай.

Энэтхэг

Деви, Сингх хэмээх овгууд түгээмэл. Энэтхэгчүүд их бурханлаг ард түмэн. Тийм болохоор баатарлаг, агуу нэр хайрлах дуртай. Сингх л гэхэд хаан гэсэн утгатай бол  Хан нь хаан, Деви нь Дева бурхан гэнэ. Нэрийн хувьд Эмэгтэйчүүд Адия, эрчүүд Арав нэртэй байх нь элбэг.

Швед

XX зууны эхээр шведүүд мөн л эцгийнхээ нэрээр явж, овог хэрэглэдэггүй байжээ. Харин иргэн бүр овогтой байх ёстой гэснээр Андерссон, Йоханссон хэмээх түгээмэл овгууд бий болсон байна. Нэрийн хувьд Карл, Мария хэмээх нэрс түгээмэл.

Итали

Халуухан италичууд Росси, эсвэл Руссо овогтой байх нь элбэг. Энэ нь “улаан үс” гэсэн үгнээс гаралтай. Франческо, София хэмээх нэрс хамгийн түгээмэл. Италид эцэг нь амьд бол хүүд нь эцгийнх нь нэрийг өгч болдоггүй. Мөн ах дүүс ижил нэртэй байх, овгоо өөрийн нэр болгон ашиглахыг хориглодог.

Польш

Польшид славян гаралтай овог түгээмэл. Тэр дундаа Новак хамгийн олон. Зөвхөн Польшдоо л гэхэд 200 мянга гаруй хүн ийм овогтой. Ковальски ч бас түгээмэл овгийн тоонд орно.

Үндэсний хамгийн түгээмэл нэрс нь Матеуш, Александра нар юм.

Вьетнам

Нгуен бол Вьетнамд хамгийн түгээмэл нэр. Тус улсын хүн амын 40 % хувь нь ижил овогтой. Мөн Чан овог хоёрдугаарт бичигддэг. Вьетнам нэр гурван хэсгээс бүрддэг бөгөөд дундах нь эцгийн нэр, сүүлийнх нь өөрийн нэр юм.  Хо, Дук хэмээх нэрс хамгийн түгээмэл байдаг.

Ийм өмдийг та 590 доллароор авах уу

$
0
0

openingceremony.com гэх сайтанд хажуу талдаа торон оруулгатай тун этгээд загвартай жинсэн хувцас сурталчилан худалдаалж байгаа нь олон хүн үүнийг авах сэдэл төрүүлэх бус шүүмжлүүлэх сэдэв болжээ. Дотуур хувцасгүй өмсдөг энэ өмдийг 590 доллароор худалдаанд гаргасан ч одоо хөнгөлөлт зарлан 236 доллар болгожээ.

 

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Халуунд хэт хөлдөөсөн зайрмаг, хүйтэн ундаа ууж болохгүй

$
0
0

31533

Зуны улиралд нарны хүчтэй тусгал их байгаа үед буюу хэт халуун бөгчим өдрүүдэд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Иймд зуны халуун улиралд наршилтаас сэргийлэх хэрэгтэй.
Урьдчилан сэргийлэлт:
-Онцын ажилгүй бол гадуур явахгүй байх /наранд аль болох бага явах/
-Нарны нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх.
-Гар, хөл, хүзүү зэргээ наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй. Нарны тусгалыг шууд хүлээж авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно. Тиймээс хэт халуунд майк, богино ханцуйтай цамц өмсөх биш урт ханцуйтай нимгэн цамц өмсөх
-Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох юм уу нойтон алчуур, малгай хэрэглэх
-Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд мөн чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлэх
-Элсэн шарлага, массаж хийхдээ хэт халах үеийн нарнаас өмнө /9.00-11.00 цаг/, нойтон малгайтай байлгах /үдээс хойш 16.00 цагаас хойш/
-Шингэнийг аль болох олон хэлбэрээр /буцалсан, ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам/ ойр ойрхон уулгах
-Хэт хөлдөөсөн зайрмаг, мөс тэс хүйтэн усыг уух нь хоолой өвдөх нөхцөл бүрдүүлдэг тул эцэг, эхчүүд анхаарах
Илрэх шинж тэмдэг:
-Нууц үе 30 минутаас 18 цаг
-Дотор бачуурч нозоорох
-Огидос хүрэх, бөөлжих
-Суулгах,
-Бага зэрэг халуурах
-Ходоод, гэдэсний хэвийн ажиллагаа хямардаг.
-Нүд харанхуйлж, манарах
Авах арга хэмжээ:
-Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаж үзүүлж, зөвлөгөө авах
-Буцалсан усыг хөргөөж задгай саванд хийж наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг угааж шавших
-Зөв тохирсон шингэнийг насны онцлогт тохируулан аль болох ойрхон олон удаа хэрэглэх
-Нарнаас хамгаалж гэртээ чийгтэй сэрүүн орчныг бүрдүүлэх.
-Мөн хүйтэн жин тавьж халуунаа бууруулаарай /толгой, шилэн хүзүү г.м/
-Хоол унд хорихгүй учраас шим тэжээлтэй хоол идэх нь зүйтэй.
Хэн үүнд өртөх вэ?
-Бүх насны хүмүүс өртөх боломжтой
-Бага насны хүүхэд, артерийн даралт ихэсдэг, зүрх судасны эмгэгтэй болон хууч өвчтэй, өндөр настай хүмүүс илүү өртөх эрсдэлтэй.

31534

Экс амрагаа хэрхэн мартах вэ?

$
0
0
024d85be0072092cgreat
Хэн нэгнээс салсан үедээ өөр зүйлд анхаарлаа хандуулвал хямралт байдлыг амархан давж гарах боломжтой гэсэн дүгнэлтэд Миссуригийн их сургуулийн эрдэмтэд хүрчээ. Хуучин хамтрагчтай огт холбоогүй, эерэг зүйлсийн талаар бодох юм бол хүмүүс аз жаргалтай болдог гэнэ. Гэхдээ энэ бүхэн тухайн хүнд хандах хандлага, бодлоос ангижрахад тус болохгүй. Экс амрагийнхаа таагүй зан чанаруудын тухай бодол унтрахгүй байгаа хүмүүсийн сэтгэл санаа тогтворгүй байдаг аж.

Эрдэмтдийн явуулсан судалгаанд 20-37 насны 24 хүн оролцжээ. Оролцогчид дунджаар 2,5 жил үргэлжилсэн харилцаа нь дуусгавар болсноос үүдэн сэтгэл санаагаар унаж байсан гэнэ. Ихэнх оролцогчдын дунд экс амрагуудаа мартаж чадахгүй байв. Оролцогчдыг хэдэн бүлэгт хуваажээ. Эхний бүлэгт багтсан хүмүүс экс амрагуудтайгаа муухай харилцаатай байх ёстой болжээ.

Хоёр дахь бүлэгт багтсан хүмүүст сэтгэлээ татахыг зөвлөв. Харин үлдсэн хүмүүсийг өөр зүйлд анхаарлаа хандуулж, эерэг зүйлийн тухай бодохыг санал болгов. Дараа нь оролцогчдод экс амрагуудынх нь гэрэл зургийг харуулсан аж. Тэр үеэр мэргэжилтнүүд оролцогчдын уураг тархинд шинжилгээ хийж байсан гэнэ. Мөн оролцогчид асуулга бөглөжээ. Тэгтэл өөр зүйлийн талаар бодож, сэтгэлээ татсан хүмүүс илүү өндөр үр дүн харуулсныг олж мэдэв.

Эх сурвалж www.wikimon.mn

Хайртай гэргийгээ нас барсны дараа 6000 царс суулгасны учир

$
0
0

Хүн жинхэнэ хайртайгаа учирна аа гэж. 7 тэрбум хүний дундаас амьдралынхаа эцсийн өдрийг хүртэл хамт амьдрах хүнээ олох нь хялбархан мэт санагдаж болох юм. Гэхдээ бидний өгүүлэх үйл явдлын баатар залууд бусдаас илүүих аз тохиосон бөгөөд тэрээр өөрийн цорын ганц насны ханиа олжээ

Уинстон Хоус болон түүний хайртай бүсгүй Жанет нар 33 жил хайр сэтгэл, эв найранд умбан амьдарчээ. Хөршүүд нь хосын амар жимэр амьдрал, аз жаргал гэрэлтэн гийсэн харцыг нь хараад гайхдаг байсан бөгөөд тэд жилээс жилд бие биедээ улам бүр ээнэгшин дасч, хэзээ ч ам мурийж байгаагүй аж. Жинхэнэ хайртай хос гэж тэднийг л хэлэх байх гэж бүгд ярьдаг байжээ.

Хувь тавилан тэдэнд ердөө 33 жил өгсөн нь харамсмаар. Нэг л мэдэхэд Жанет хорвоог орхиж,Уинстонд биеийнхээталыг алдчихсан юмшиг болжээ. Ийнхүү тэрээр хайртай эхнэрийнхээ дурсгалд зориулан ямар нэг ер бусын зүйл хийхээр шийдсэн байна.

Тэрээр Жанеттай хамт сууж байсан гэрийнхээ ойролцоо царс мод суулгаж эхэлжээ. Уй гашуугаа тайлдаг энэ арга ямар учиртай юм бол хэмээн хөршүүд нь гайхаж байсан гэдэг. Гэвч Уинстон цэцэрлэгтээ ингэж ажиллаж байхдаа өөрийгөө сатааруулж, элдэв таагүй бодлоо мартдаг байжээ.Харин тэрээр их холын зорилго тавьсан бөгөөд энэ жижигхэн хотын оршин суугчид үүний учрыг 20 жилийн дараа л мэджээ.

Тэрээр маш олон буюу 6000 орчим царс мод суулгажээ. Уинстон энэ моддыг өдөр бүр арчилж,эдгээр өчүүхэн жижиг суулгацнаас хайртай гэргийнхээ дурсгалд зориулан аварга том царс мод ургуулахаар тооцоолсон нь тэр байжээ.

20 жилийн дараа хөршүүдийнх нь нэг нь агаарын бөмбөлгөөр дэргэдүүр нь нисч өнгөрөхдөө, нөгөө эрийн хийсэн ажлын гайхалтай үр дүнг олж харжээ. Суулгасан царс моднуудын суулгац дунд том гэгчийн зүрхний дүрс гаргасан байжээ.

Энэ том зүрхийг хайртай гэргий нь тэнгэрээс заавал харна хэмээн Уинстон бодсон байх.Ийнхүү моддын навч хагдаран унасан үед ч түүний хайр ундарсаар л байна…

.

Ер бусын гэмээр гайхалтай энэхүү явдал хайр дурлалд итгэдэггүй хүмүүсийн зүрх сэтгэлийг ч уярааж мэдэх юм. Тийм ээ ийм их хайр хаа сайгүй яалт ч үгүй бий..

С.Инда


Хад жимсний чанамал

$
0
0

Apple_and_Blackcurrant_am

Савлаад удсан үйлдвэрийн чанамалаас илүү жимснийх нь исгэлэн, час хийсэн амт нь алдагдаагүй гэрийн чанамал хамаагүй илүү. Уулын жимс элбэгших энэ үеэр гэртээ хад жимсний варень хийгээрэй. Энэ жороор 4,5 кг жимсний чанамал хийнэ.

Найрлага: 
1.8 кг хад жимс
1.7 литр ус
2.7 кг элсэн чихэр
жаахан цөцгийн тос

1. Угаалтуурандаа хүйтэн ус дүүргэж байгаад хад жимсээ хийж дэвтээнэ. Жимсгэнээ ишнээс нь салгаад паалангүй саван дотор устай нь хий. Тагийг нь тавилгүйгээр зөөлөн галаар 40 минут орчим бургитал нь буцалгана. Ингэсний дараа ус багасч, жимс зөөлрөх болно.

2. Дээр нь элсэн чихрээ хийгээд, уустал нь тогтмол хутгана. Тогтмол хутгах үед зөөлөн буцалж эхлэх ба 10 минут орчим хөөсрүүлж байгаад, амталж үзнэ. Амтлахдаа хөргөсөн тавган дээр нэг халбага чанамал тавиад хөргөгчин дотор 5 минут байлгана. Энэ үеэр чанамалынхаа галыг унтраа. Хөргөсөн чанамал дээр хуруугаараа дарж үзэхэд нягт, зөөлөн, талхан дээр түрхэхэд бутрахааргүй болсон байх ёстой. Хэрвээ тэгээгүй байвал плиткаа асаагаад, дахин буцалгаж, амталж үзнэ.

3. Хамгийн сүүлд цөцгийн тосоо хийгээд сайтар хутга. Чанамалаа 10 минут хөргөж байгаад шилнүүдэд хийж тавина. Дүүртэл нь хийх хэрэггүй шүү. Шилээ таглахаасаа өмнө дахин бага зэрэг хөргөөрэй.

Интернэтгүй үед хийж болох 5 хөгжилтэй зүйлс

$
0
0

TRC_4082-1Заримдаа ямар ч WiFi-гүй, интернэтгүй болчихдог үе бид бүгдэд тохиолддог. Харамсалтай нь өнөө үед бид интернэтгүй 10 минутыг ч өнгөрүүлж чадахгүй тийм л нийгэмд амьдарч байгаа.

Найзуудтайгаа холбогдох, тоглоом тоглох, мэдээлэл авах гэх мэт бидний амьдралын ихэнхи үйл ажиллагаа нетгүй үед явдаггүй. Мэдээж хэрэг хэрэгтэй ч гэлээ хааяа интернет байхгүй байвал эсрэгээрээ эрүүл мэнд, сэтгэл зүйн хувьд бидэнд ашигтай гэдгийг санаарай… Бас тийм ч уйтгартай биш:

1. Хүн шиг харилцаа үүсгэ

Мессэнжэр, чатаар харилцдаг харилцаа биш, өөд өөдөөсөө хараад бодитой харицааг үүсгэж байх хэрэгтэй. Бид чинь роботууд биш шүү дээ, нэгнийхээ сэтгэл хөдлөлийг эможигоор бус жинхнээсээ харж, хамтдаа ярилцаж уулзаж байна гэдэг чинь чатаар харилцаж байснаас илүү үр дүнтэй, ойр дотно. Оройн хоолныхоо үеэр утсандаа нүүрээ наах биш гэр бүлээрээ харилцаа үүсгэж бай, бяцхан яриа хүртэл бие биенийхээ талаар илүү ихийг мэдэж, дотносоход хичнээн тустай гэж санана.

2. Бүтээлч зүйлс хий

Заримдаа сошиал ертөнцөд биш өөрийн гараар ямар нэг зүйлсийг бүтээж сууна гэдэг чинь бяцхан аз жаргал шүү дээ. Амралтын өдрөөр гэртээ хэвтэж байхаар гарч номын дэлгүүр ор, шинэ дэвтэр дээр өдрийн тэмдэглэлээ хөтөл, дарж байсан зургуудаараа дурсамжтай DIY альбум хийх гэх мэт жижигхэн бүтээлч зүйлсийг бүтээж бай. Амьдрал гэдэг чинь “бодитой” байх тусмаа илүү сайхан.

3. Чадвараа хөгжүүл

Хүн бүр нэг авьяастай төрдөг гэж би хэлдэг дээ. Яг түүн шиг, өдөр бүр өөрт байдаг тэр илрээгүй үнэт авьяасдаа цаг гаргаад хөгжүүлж байх хэрэгтэй. Эхэндээ залхуутай санагдана, гэхдээ хийх тусам, ахиж дэвших тусам чи өөрийгөө чадвартай мундаг баатар гэдгээ мэдэрч эхэлнэ шд. Эсвэл огт чадахгүй ч гэсэн сурмаар санагддаг байсан тэр нэг зүйлээ атгаад авч болно.

4. Төлөвлөх

Надад нэг зузаан шар дэвтэр байдгын. Хааяа уйдсан эсвэл өөрийгөө сатааруулмаар үедээ түүнийгээ гаргаж ирээд л ирэх долоо хоног, ирэх сараа, ирэх жилээ төлөвлөж бичнэ. Дөнгөж саяхан өнгөрсөн сард юу сурсан мэдсэнээ бас бичнэ. Тэгээд л бас зүгээр бичихгүй өнгө өнгийн балаар гоёно, янз бүрийн юмаар чимэглэнэ, зурна. Унших номнуудаа, ирээдүйд аялах газруудаа хүртэл төлөвлөчихдөг гээд л бодчих. Зүгээр л бичвэл уйтгартай учраас заавал чимэглэж өнгө алагласан гоё “царайлаг” болгохоор огт уйдахгүй, эсрэгээрээ хөгжилтэй.. Англиар бол үүнийг Bullet Journaling гэнэ.

Интернэтгүй үед хийж болох 5 хөгжилтэй зүйлс Poetry: you are to live (suicide prevention piece) by noor unnahar // art journal ideas inspiration, new blog post, creativity lifestyle bloggers, poem words quotes inspiring, journaling, Tumblr aesthetics instagram photography flatlay fairy lights, diy crafts for teens college students, notebook, Pakistani writers of color, creative work, bookstagram, excerpt, insta poets, mixed media scrapbooking, aesthetically pleasing //:

5. Захидал бичих

Нэг удаа би найзаасаа бид мессенжэрээр биш цаасан дээр өөрийн гараар бичсэн захидлаар харилцдаг байсан бол гоё байхгууюу гэж сонсож байсан юм. Нээрээ л өөрийн гараар сэтгэл гарган бичсэн захидалд хэн дургүйцэх билээ дээ? Дээр үеийнх шиг нууцхан захидлууд цүнхнээсээ олоод л, эсвэл шуудангаар ирвэл баярлаж доглоод л тэднийгээ хадгалж байсан шиг одоо ч гэсэн яг ингэж захидал хүлээж авахийг хүсч байдаг хүмүүс надаас эхлээд зөндөө л байгаа. Тиймээс зав гарган гэр бүлдээ, найзууддаа талархаж явдгаа захидлаар илэрхийлвэл тэд чинь ямар их баярлана гэж санана!

Эцэст нь гэж хэлэхэд интернэт байхгүй байсан ч бидний амьдрал үргэлжилнэ. Интернэтээс бус бодит амьдралаасаа аз жаргалтай мөчүүдийг нь алдалгүй мэдрээрэй. ️

Эх сурвалж: JOY.MN

Арьсаа чийгшүүлэх 10 арга

$
0
0

Эдгээр аргуудыг гэртээ хэрэглээрэй

1. Өндөгний цагаан, багахан нимбэгний шүүс, зөгийн бал холиод нүүрэн дээрээ 20 минут маск тавиарай. Таны арьсыг чангаруулж, өнгөлөг болгоно.

2. Түүхий төмсийг үрэгчээр жижиглээд нүүр болон хүзүүн дээрээ тавиарай. 20-30 минут тавихад хангалттай.

3. Гадил, зөгийн бал, цөцгий холино. Нүүр хүзүүндээ түрхэнэ 20минутын дараа арилгана.

4. Өргөст хэмхийг үрэгчээр үрээд шүүс болгон /2 хоолны халбага / түүн дээрээ 50 гр тараг, бага зэрэг хүнсний хивэг хийгээрэй. Нүүр болон хүзүүндээ түрхээд хатсаны дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

5. Авокадо жимсийг нухаад 1цайны халбага зөгийн бал, хагас халбага нимбэгийн шүүс, тарагтай холиод хөргөгчинд хийж хүйтнээр нь түрхэнэ. 20-30мин байлгаад угаана.

6. Оливын тос, наргил модны самрын тосоор нүүр хүзүүндээ иллэг хийх.

7. Шүүсэн тараг, цөцгий, зөгийн бал, нухсан өргөст хэмх зэргийг хооронд холиод 20-25минут байлгаад угаана.

8. Нүүрээ угаах усандаа 1литрт 1-2хоолны халбага зөгийн бал эсвэл сүү хийж угааж байх нь усыг зөөлрүүлж хуурайшихаас сэргийлнэ.

9. Төрөл бүрийн амин дэмээр баялаг жимс ногоог нухаад сүүтэй хольж маск бэлдэж болно. Бэлдсэн маскаа нүүр хүзүүндээ түрхээд 15минут байлгаад чийгтэй алчуур, порлоноор арчиж авна.

10. Өргөст хэмхийг нимгэн хэрчиж маск маягаар тавьдаг уламжлалт арга нь яахын аргагүй үр дүн сайтай. Учир нь өргөст хэмх нь арьсанд чийгшил тэжээлийг өгөх эрдэс бодис, витаминуудыг агуулж байдаг байна.

Данийн жүжигчин бүсгүй хуримын гоёлоороо торон даашинз, сүлжмэл малгай сонгов

$
0
0

1_500x500

Данийн жүжигчин, загвар өмсөгч Эмма Лет “Jacquemus” брэндийн аварга том сүлжмэл малгайг хуримын гоёлоороо сонгож, бүсгүйчүүдийн дунд тренд болгож чадлаа. Тэрбээр “Хуримын ёслол олны нүдэн дээр болж өнгөрдөг хирнээ хосуудын хувьд маш нандин, нууцлаг байх ёстой зүйл. Ийм ч учраас би өөрийгөө халхлахын зэрэгцээ олон хүнтэй баяраа хуваалцахыг хүссэн” хэмээн хуримын гоёлоор сонгосон малгайныхаа талаар жүжигчин бүсгүй тайлбарлажээ.  Эмма Лет аварга том сүлжмэл малгайнаас гадна нэвт гэрэлтсэн торон даашинз сонгосон байна. Жүжигчин, загвар өмсөгч бүсгүйн хуримын зургийг “Jacquemus” брэнд “Instagram” хуудаснаа нийтэлснээр тус малгай бүсгүйчүүдийн дунд тренд болжээ.

Эх сурвалж: info.mn

Дуучин Д.Болдын завгүй үедээ амжуулсан уран бүтээл

$
0
0

rtu-600x431

Төрийн соёрхолт дуучин Д. Болд өөрийн бие даасан 12 дахь “Bold” цомогт багтах  “Торгон мэдрэмж”  нэртэй шинэ уран бүтээлээ гаргалаа. “The Voice of Mongolia” шоуны шүүгчээр ажиллаж байсан ч тэрбээр цомгийн ажлаа ч зэрэг амжуулжээ.  “Торгон мэдрэмж”  дууныхаа клипийг тун удахгүй сонсогчдын хүртээл болгохоор ажиллаж байгаа гэнэ.

 

Kris Wu Vogue сэтгүүлд

Гологдол

$
0
0

eyu-600x400 (1)

Цахим ертөнцөд ид шуугиж байгаа хадамдаа гологдсон тэмээчин бүсгүйн тухай бодож суухдаа Ричийн надад ярьдаг байсан нэгэн түүхийг санав.

Арван дөрөвхөн настай хүү сургуулийн дотуур байрнаас оргон ээжийнхээ гуйвуулсан сарын хэрэглээний мөнгөөр Германаас Швейцар орох галт тэрэгний билет худалдан авч алсыг зорьсноор бяцхан дүрвэгч хүүгийн бие даасан амьдрал эхэлсэн байдаг. Эхлээд тэр Франц хэлтэй фермерийнд зарагдаж, өөртөө ахадсан хүнд ажилд нухлуулж байсан ч хар бор ажлын эв дүй сууж, ажлын амт, мөнгөний үнэ цэнийг мэдэрч, хоёр жилийн дараа өвөртөө мөнгөтэй, өөртөө туршлагатай, франц хэлтэй, бие өсгөлүүн чийрэг залуу болж гарсан байдаг. Цагдаа ирж, насанд хүрээгүй хүүхэд ажил хийх хориотойг сануулж, ямар нэг мэргэжлээр сурвал эндээ үлдэж болно гэж шаардсаны дагуу тэр үедээ нэр хүнд муутай ч сургалтын тэтгэлэг олгодог талх нарийн боовчины мэргэжлээр сурсан гэдэг. Мэргэжлээрээ сайн сурч, томоохон талхны цехэд ажиллаж эхэлсэн үедээ өөрөөсөө долоо насаар эгч, шаргал үст, цэнхэр нүдэт, гимназийн багш бүсгүйд сэтгэл алдаж, дагаж гүйсээр байгаад аваад суучихсан гэнэ.

Хадам аав нь их сургуулийн профессор, жирийн нэг талхчинтай харьцуулахад тэднийх нийгмийн дээд давхаргад багтах айл байсан гэдэг. Хадам ээж гэртээ суух ч өөрөө “профессор” мэт давилуун зантай, хямсгар эмэгтэй усан үзэмийг хутга сэрээгээр идэж хичнээн соёлтой, дээд зиндааны мундаг амьтан болохоо харуулж, гайхуулдаг байж. Мэдээж охиноо талхчинтай суулгаж нэр төрөө гутаахгүй гээд аюул болж…. Рич шаргал үстдээ “надад итгэж байгаа бол дагаад яв, итгэж чадахгүй бол аав ээж дээрээ үлд” л гэж. Хөөрхий бүсгүй хайр сэтгэлээ даган ядуу талхчинд бүх амьдрал, итгэл ирээдүйгээ даатгаад түүнийг дагаад гарсан байдаг. Рич өглөө эрт хүнсний дэлгүүр, цайны газар ресторануудад хийсэн шинэ талх болон бусад бүтээгдэхүүнээ хүргэх ёстой тул шөнө 3 цагаас ажил нь эхэлдэг байсан гэх.

Тэр ажлынхаа хажуугаар оройгоор сурч, дараа нь дээд сургууль дүүргэж, цехийнхээ эзний итгэлийг олж, яваандаа цехийг нь зуун хувь толгой даан хариуцаж ажиллуулдаг болсон байна. Сүүлдээ хүнсний томоохон үйлдвэрээс Ричид ажлын санал тавьж, тэнд маркетингийн менежерээр ажиллаж, дараа нь илүү том компани ажлын санал тавьж… гэх мэтчилэн шат шатаар ахиж салбарынхаа хүрээнд танигдаж эхэлж. Улмаар гэрлэснээс хойш арван нэгэн жилийн дараа тэр гурван хүүхдийн аав, хүнсний үйлдвэрлэл худалдаагаар дагнасан Юзеко нэртэй Швейцарийн хамгийг том группийн гүйцэтгэх захиралд хүрч чадсан байдаг. Энэ тухай тэр дурсаж ярихдаа: “хадам ээж эхнэрлүү залгаад загнана, намайг элдвээр гутааж доромжилно, охиныхоо ухаан муутайг гайхна. Нэг удаа би тэсэлгүй утсыг нь шүүрч аваад та хоёроос гадна охиныг чинь чин сэтгэлээсээ хайрладаг хүн хорвоо дээр байгаад та баярла, бидний амьдралруу дахин бүү хошуугаа дүрээрэй гэж хашхираад утсаа чулуудчихсан.

Тэрнээс хойш хадам дахиж яриагүй. Би тэднийхээр шагайгаагүй. Харин захирал болсон хойноо тэднийг зул сарын баяраар гэртээ урьж, хадам ээж арван нэгэн жилийн дараа надаас уучлалт гуйсан” гэж билээ. Харамсалтай нь гурван хүүхдийнх нь ээж шаргал үст, цэнхэр нүдэт хань нь хорт хавдраас болж хорвоог залуугаараа орхисон юм билээ.

Би үргэлж санаж явдаг түүний нэг айхтар үг бий:

Хүн голдог, ажил голдог, хоол голдог, орчин голдог улс эхлээд өөрсдөө ямар ч ХҮНД гологдохооргүй төгс байх хэрэгтэй, ямар ч АЖИЛД гологдохооргүй чадварлаг байх хэрэгтэй, хэнд ч гологдохооргүй ямар ч хоолыг хийж чаддаг байх хэрэгтэй, ямарч орчинд гологдохооргүй зохицох чадвартай байх хэрэгтэй…тийм байж чадахгүй бол бусдыг, бусдын хийснийг голох эрх хэнбэгуайд ч байхгүй гэдэг.

Өнөөдөр хаалгыг чинь тогшоод хүүгийн чинь эсвэл охины чинь гараас хөтлөөд орж ирж буй тэр залуусд ирээдүйд улс орноо авч явах асар том амбийц, үүрэг, хариуцлага бий гэдгийг бид мартаж болохгүй. Тэд та бидний хийгээгүйг хийж, амжаагүйг амжуулж, чадаагүйг чадаж, хүрээгүйд хүрч хөгжлийг түүчээлж, түүхийг бүтээлцэнэ гэдгийг үргэлж санаж яваарай хадам аав ээжүүд ээ. Тийм болохоор эхлээд өөрийнхөө хүүхдийг хаана ч хэнд ч гологдохооргүй болгож хүмүүжүүл. Үлдсэнийг нь амьдрал цаадуулд чинь заагаад өгнө.

http://Boldtsetseg Orosoo


Бүсгүйчүүд өглөөний цайгаа уух 9 шалтгаан

$
0
0
cf6b523bcd62189eoriginal
Өглөөний цайгаа өөртөө, өдрийн ундаа найздаа, оройн хоолоо дайсандаа гэдэг үг байдаг даа. Тиймээс өглөө хичээлдээ ч явахдаа, ажилдаа ч гарахдаа цайгаа уух хэрэгтэй. Гэсэн хэдий ч бид цайгаа уулгүй гарах үе зөндөө байдаг нь харамсалтай. Тэгвэл яагаад өглөө цайгаа алгасалгүй ууж байх талаар  бүсгүй чамд шивнэе.

1. Шөнө 8-9 цагийн турш:
Шөнө 8-9 цагийн турш бидний ходоод өлссөн байдаг болохоор өглөө нэг ёсны шим тэжээлээр “сэрээх” хэрэгтэй. Бид унтаж байсан ч бидний ходоод шөнөжин ажиллаад өглөө хоол нэхэх болно.

2. Өглөө хоол идэх нь өдрийн турш зөв хооллолтын суурь болж өгдөг:
Өглөөний цайгаа ууснаар өдрийн хоол болох үеэр өлссөн чоно шиг нэгэн зэрэг их хоол идэхгүй байх.
3. Үүнээс гадна өглөөний цайгаа алгассан хүн:
Үүнээс гадна өглөөний цайгаа алгассан хүн анхааралгүй байж ажлын үр дүн нь буурна. Энэ шинжлэх ухаанаар батлагдсан баримт шүү.
4. Өглөөний цай ууснаар сайхан бие галбиртай болох болно:
Өглөөний цайгаа ууж сурсан хүмүүс илүүдэл жин болон зүрх судасны өвчнөөр өвчлөх нь харьцангүй бага байдаг.
 5. Өглөө сүү уух нь хамгийн тохиромжтой цаг:
Тэглээ ч ажил, сургууль дээр өдрийн цагаар сүү уух нь ховор л байх. Сүү өөрөө кальци -аар баялаг болохоор ясны сийрэгжилтээс хамгаалдаг.
6. Өглөө олон төрлийн хүнс хэрэглэж болно:
Хэрвээ өдөр нь ажил, сургуулийн цайны газрын хоолоор хооллодог бол орой нь хэдээс хаана юу идэх нь тодорхой биш байдаг. Харин өглөө бид өөрсдийн амьдралын хэв маяг болон хэр эрт сэрснээсээ шалтгаалан дуртай хүнсээ хэрэглэж болно.
7. Жимс идэх хамгийн тохиромжтой цаг:
Яагаад гэвэл жимс бидний бие организмыг глюкозын доозоор хангаж оюун ухаан сэргэлэн цовоо байна. Бас л шинжлэх ухааны баримт болохоор маргах аргагүй
 8. Хоолоо сойж байгаа хүмүүст хамгийн сайн жор нь:
Өдөр их иддэг бол өглөөний цай ууснаар өдөр идэх хоолны хэмжээгээ багасгаж хажуугаар нь жимс, сүү, тараг хэрэглэж өдрийн турш сэргэлэн, эрч хүчээр дүүрэн байгаарай.
9.Өглөө ямар хоол идэхээ та л шийд:
Тухайн өдрийн сэтгэл санааны байдал, цаг хугацаанаас хамаараад та өөрөө ямар хүнс хэрэглэхээ шийдсэнээр өдрийг хүссэнээрээ эхлүүлж болно.
Өглөө 10-15 минутаар эрт сэрээд цай бэлдээд уух хэцүү биш биздээ. Тиймээс маргаашнаас эхлээд ядаж хэдэн талх цайтай уугаад гэрээсээ гарахыг хичээгээрэй хонгорхон минь. Эцэст нь хэлэхэд өглөөний цайгаа ууснаар өдрийг сайхан эхлүүлэх болно гэдгийг битгий мартаарай.
Б.Саруул
Unen.mn

ӨМӨӨРЧ САНАЛ ӨГСНӨӨСӨӨ МУУХАЙ ХАРАГДСАН ЭМЭГТЭЙЧҮҮД

$
0
0

Өнгөрсөн жилийн өдийд билээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ид халуурч, ер бусын баримтууд ар араасаа хөвөрч байв. Сонгуульд өрсөлдсөн гурван нэр дэвшигчийн штабуудаас цацсан хар пиартай зэрэгцэн жилийн өмнөх яг энэ өдөр “УИХ-ын гишүүн хүчингийн хэрэгт холбогджээ” гэсэн мэдээлэл цацагдаж байлаа. Удсан ч үгүй “Баттай эх сурвалжууд” хүчингийн хэрэгт холбогдсон хүн нь УИХ-ын гишүүн Д.Гантулга гэдгийг нотолцгоож сонгуулийн нэр дэвшигчдийн сөрөг пиарууд хүртэл сүрд нь дарагдам дуулиан дэгдээж билээ. Тухайн үед Ардын намынхнаас аль нь ч хүчингийн хэрэгт холбогдсон журмын нөхрөөсөө ичээгүй билээ. Харин ч хайрлаж, харамлаж, өмөөрч, өөгшүүлж байлаа… Тэр явдлаас хойш жил тойрчээ. Ерөнхийлөгчийн сонгууль алсран одож, УИХ-ын сонгуулийн нэгэн цикл хаяанд ирсэн байна. Өөрөөр хэлбэл, одоогийн УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд аль хэдийн хоёр жил болсон байна. Сонгуулийн дөрвөн жилийн циклийн сүүлийн хоёр жил бол манай улстөрчдийн хувьд ирэх сонгуулийнх нь бэлтгэл хангах үе л байдаг. Энэ үедээ тэд үнэн байдаггүй, ихэвчлэн ирэх сонгуулийнхаа оноог цуглуулахад хамаг анхаарлаа хандуулдаг. Бүрэн эрхийн хугацааны сүүлийн хагас гэдэг бол улстөрчдийн хувьд бодлогоор уралдах биш, попролтоор өрсөлдөх талбар л болдог. Ерөөсөө л практикт давтагддаг, батлагдсан үнэн тэр билээ. Баг өмсөн, хамгийн чангаар шударга ёсыг тунхаглах ч харамсалтай нь энэ нь ганцхан саналын төлөөх явуургүй арга байдаг нь гачлантай. Энэ л гажуудсан жимээр алхах энэ удаагийн улстөрчид эхнээсээ ил гарч эхэллээ. УИХ дахь Ардын намын голдуу эмэгтэй гишүүд ардын баатрын дүрд тоглож эхэлснээс харвал шүү дээ. Бараг л тэмцлийн хурц хэлбэрийг сонгох шахуу сүрт мэдэгдэл хийсэн тэд УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан Д.Гантулгын өчигдрийн үйлдлийг “Бидний гавьяа” хэмээн сагсуурцгаав аа. Тухайлбал, Н.Оюундарь гишүүн өөрийн твиттэр хуудсаар дамжуулан “Эмэгтэй гишүүдийн тэмцэл үр дүнгээ өгдөг юм байна гэдгийг харууллаа” гэсэн байв. Уг нь тэд ганцхан хоногийн өмнөөс л “тэмцэж” эхэлцгээсэн юм шүү дээ. Бүтэн жил тойроход ганц үг ганхийгээгүй тэд эцсийн цэг хатгах мөчид цээжээ дэлдэн гүйж ирцгээдэг байна шүү. Үйл явдлын эцэст нь биш, эхэнд нь үгээ хэлж байсан бол тэдний үг үнэн сонсогдож, үйлдэл нь үнэлэгдэх байлаа. Жилийн өмнө хөдөлсөн шударга ёсны галт тэрэгт амжиж суугаагүй тэд жирийн бусаар ийн титмийн төлөө тэмцэлдэх нь Д.Гантулгыг авч үлдэхийн төлөө гараа өргөсөн бусдаасаа ч муухай харагдаад байна.

                                                                                                                     А.Болдбаатар

Гэр бүлээ хэрхэн аз жаргалтай байлгах вэ

$
0
0

31633

Ихэнх гэр бүл хуримаа хийснээс хойш завгүй өдрүүдийг өнгөрөөдөг. Яагаад гэвэл бидэнд ажлаа хийх, хүүхдээ харах, гэрээ цэвэрлэх, хоол хийх гэх мэт өдөр тутмын ажил ундарсаар байдаг. Ийм өдрүүд үргэлжилснээр улмаар бид бие биедээ цаг зав зарцуулж чадахгүй болж эхэлдэг.

Ийм байдалтай байгаа гэр бүл эсвэл удахгүй гэрлэх гэж байгаа хосууддаа зориулан сэтгэл зүйч Дэбра Филэтагийн бичсэн True Love Dates номноос “Аз жаргалтай гэр бүлийн өдөр бүр хийдэг 5 үйлдэл” -ийн талаар танилцуулъя. Тэрээр эргэн тойрныхоо гэр бүлтэй найз нөхөд болон өөрийн туршлагаасаа бусадтайгаа хуваалцахаар шийдэж энэхүү зөвлөгөөг бичжээ. Энэ зөвлөгөө нь хамт амьдраад 5 эсвэл 50 хоносон ч бай хамаагүй бүхий л гэр бүлд хамааралтай гэж үзжээ.

1. БИЕД НЬ ХҮРЭХ

Биед нь хүрэх нь гэр бүлийн хоёрын хувьд маш чухал юм. Намайг хүүхэдтэй болохоосоо өмнө миний найзууд дотор аль хэдийнээ хүүхэдтэй болчихсон гэр бүлүүд байсан. Би тэднийг хараад нэг зүйлийг анзаарсан. Юу вэ гэвэл тэд бие биедээ бараг хүрдэггүй болсон явдал юм. Тухайлбал, бие биенээ сугадан алхах, буйдан дээрээ нэгнийгээ дэрлэн хэвтэх гэх мэт. Ер нь бол гараараа зөөлхөн нуруунд нь хүрэх төдийд байсан ч болно хайртай хүнийхээ биед нь хүрч байгаарай. Яагаад гэвэл ингэснээр та 2 харилцан бие биедээ илүү нээлттэй болж, сайн ойлголцдог болдог учраас тэр.

2. ЦАРАЙГАА ХАРЖ ЯРИЛЦАХ

Яг үнэндээ гэр бүл болсноос хойш өдөрт царай царайгаа хараад ярих цаг маш бага болдог аж. Цаашилбал удаан хамт амьдрах тусам ярилцах цаг нь улам багасаж эхэлдэг. Тиймээс хайртай хүнтэйгээ өдөрт 10-20 минут царай царайгаа хараад, сэтгэлээсээ ярилцахыг зөвлөж байна. Гэхдээ энэ үед аливаа асуудлын талаар ярилцаж болохгүйг анхаараарай. Харин ч “Өнөөдөр ямар нэгэн сайхан зүйл тохиолдсон уу?” “Ямар нэгэн хиймээр байгаа зүйл байна уу?” гэх мэт сайхан зүйлсийн талаар ярилцаарай.

3. ДОЛОО ХОНОГТ НЭГ УДАА ХАМТДАА ГАДУУР ГАРАХ

 Гэр бүл болсон бидний хувьд өдөр бүр ажил төрөл гээд явж байтал л нэг мэдэхэд маргааш болчихдог. Тиймээс ч бид хөгжилдөх талаар бодохоо мартчихдаг байх. Хэдий завгүй байлаа ч гэсэн бидэнд долоо хоногт нэг удаа гадуур хамт гарах цаг байх хэрэгтэй юм шүү. Энэ цагт “Юу хийх нь чухал биш” ба “Хэнтэй хамт байх” нь чухал юм шүү. Хамт гадуур гарах өдөр байснаар та 2-ын харилцаа улам сайжрах болно.

4. БҮХИЙ Л ЗҮЙЛСЭЭ НУУЛГҮЙ ЯРИЛЦАХ

Хосуудад бие биенийхээ муу тал болон алдаанаас болж муудалцах үе цөөнгүй байдаг. Тиймээс зүгээр л бие биенийхээ муу зуршил, алдааны талаар харилцан ярилцаж бие биенээ уучлах хэрэгтэй. Энд хэн нэгний нэр төр ямар ч хамаагүй шүү. Ингэж ойлголцож чадсан хосууд л илүү их сэтгэл хангалуун амьдардаг. Тиймээс та 2 ч гэсэн бие биедээ өөрсдийн муу талаа шударгаар үзүүлээрэй.

5. СЭТГЭЛ ЗҮРХЭЭРЭЭ БАТ БӨХ ХОЛБОГДОХ

Амьдралын хамгийн гайхалтай зүйлсийн нэг бол өөрөөсөө гадна нэг хүнтэй зүрх сэтгэлээрээ холбогдох боломжтой байдаг явдал юм. Тиймээс бид энэхүү цаг хугацааг нандигнан хайрлаж, хайрттайгаа хамтдаа ярилцах цагаа ихэсгэж, бие биенийхээ талаар илүү их таних гэх мэт боломжийг хамтдаа бий болгох хэрэгтэй. Тэгж чадваас та 2 сэтгэл зүрхээрээ бат бөх холбогдож чадна.

Тэврэлдэх нь эрүүл мэндэд тустай

$
0
0

31634

Ингэхэд чи хайртай хүмүүсээ их тэвэрдэг үү?

Магадгүй тэврэлт чамд энгийн л нэг биеийн харилцаа мэт санагдаж байж болох ч, тэвэрч буй хүндээ халуун дотно мэдрэмж өгдөгөөс гадна аюулгүй, эерэг мэдрэмжийг өгдөг “тэврэлт” хэмээх ид шид чиний бодож буйгаас чинь их ач тустай. Тийм учраас өнөөдөр би нь тэврэлт чиний эрүүл мэндэд ямар 5 төрлийн ач тус хүргэдэг талаар хэлж өгье.

1. Стресс бууруулдаг

Тэврэлдэнэ гэдэг бол маш сайн стрессний эм. Тэврэлдэх үед бидний тархинаас их хэмжээний окситоцин хэмээх бодис ялгардаг. Окситоцин нь нэг төрлийн даавар ба үүнийг мөн хайрын даавар ч гэдэг: учир нь энэ даавар ялгарах үед биднийг тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс хэрэв хэн нэгэн стресстчихсэн явж байгаа бол очиж тэврэлт бэлэглээрэй

2. Дархлааг дэмждэг

Бие биедээ тэврэлт бэлэглэснээр мөн өвчин, нян бактертэй тэмцэж дархлааг дэмждэг гэвэл итгэх үү? Судалгаанаас үзэхэд бие биенээсээ их тэврэлт авдаг хүмүүс, бага тэврэлддэг хүмүүсээс илүү эрүүл, дархлаа сайтай байдаг байна. Тэврэлт цагаан эс ялгаруулдаг булчирхайг дэмждэг учраас өвдөхөөсөө өмнө сайтар тэврэлд, за юу!

3. Сэтгэл гутралыг анагаадаг

Сэтгэл санааг тайвшруулдаг допамин хэмээх бодис тэврэлдэх үед ялгардаг. Тийм учраас бид тэврэлдэх мөчид сэтгэл санаа дээшилж илүү аз жаргалыг мэдэрдэг байх нь. Сэтгэл нь гутарч буй найздаа тэврэлтийг харамгүй бэлэглээрй.

4. Сэтгэл санааг дээшлүүлдэг

Тэврэлт бидний тархидахь серотонинг нэмэгдүүлдэг: Серотонин хэмээх энэ бодис ялгарах үед өөртөө итгэх итгэл нэмэгдэж, сэтгэл санаа дээшилдэг байх нь. Тиймээс серотонин бага байх үед бид ганцаардаж, гунигладаг юм шдээ. Харин тэврэлт бидэнд серотониноо нэмэгдүүлж, ажил хичээл дээрээ амжилт гаргахад хүртэл нөлөөөлдөг гээч.

5. Биеийг амраадаг

Тэврэлдэх үед булчин суларч, ядаргаа тайлагдаж тайвширдаг. Ядарсан, уртаас урт өдрийнхөө дараа хайртай хүмүүсээ очиж тэврээд амраарай!

“Миний амьдралыг голох эрх хэнд ч байхгүй”

$
0
0

31662

Миний алхсан замаар алхаад нэг үзээрэй амархан бишээ
Магадгүй чиний хөл чинь эвлэхгүй байж мэднэ
Миний амьдарсан амьдралаар амьдраад бас үзээрэй сайхан бишээ
Магадгүй чи тэвчихгүй итгэл чинь замхарч алга болно
Миний алхаж ирсэн замыг чи голж болох ч
Би өөртөө таарсан аз жаргалаа энэ л замаар хөтөлж алхсан юм
Миний амьдарч ирсэн амьдралыг чи гоочилж болох ч
Би өрөөл бусдын амьдралд шунаагүй энэ л амьдралдаа хайртай
Өмсөх зүүх хомсхонтой өдөр хоногууд надад амьдрал сургасан юм
Өвдөж зовох мөчүүд минь надад хат суулгасан юм
Дутуу дулимаг бүхэн намайг эдийн шуналгүй өсгөсөн юм
Дүүрэн биш дундуур тавилан намайг хүн чанартай минь үлдээсэн юм
Сэмэрхий ноорхой хувцасныхаа цоорхоогоор сэтгэлээ би гээгээгүй юм
Сэхүүн амьдрал үзээгүй болохоороо хайрлах энэрэх минь надаас зугтаагүй юм
Бялдуучилж зусардаж хоол горьдоогүй учираас сэтгэлдээ би өлсөөгүй юм
Байгаа бүхэндээ хангалуун байсан болохоор над шиг баян хүн байгаагүй юм
Миний голоогүй миний амьдралыг чи голоод яахав төвөг цаашаа
Миний гоочлоогүй миний амьдралыг чи гоочлоод юу гэхэв яршиг зүгээр
Миний амьдралыг голох эрх хэнд ч байхгүй өөрийгөө л хичээ
Миний амьдралыг гоочлох зөвшөөрлийг би хэнд ч өгөхгүй өөрсдийнхөөрөө л амьдрая

Viewing all 18678 articles
Browse latest View live