Quantcast
Channel: Miss.mn
Viewing all 18678 articles
Browse latest View live

Үрчлээтэй тэмцэх үнэгүй зөвлөгөө

$
0
0

31665

Хөгшрөлттэй тэмцэх түрийвчнээс гадуур аргууд ч бас бий. Эдгээр үнэгүй “эмчилгээ”-нүүд нь чамайг дотроосоо залуужиж, жавхаажихад туслах болно. Үрчлээтэй тэмцэх үнэгүй төлөвлөгөө Зөв гоо сайхны бүтээгдэхүүнээ хэрэглээд, нарны хурц туяанаас холуур байхыг үрчлээ үүсэхээс сэргийлэх цорын ганц арга хэмээн үздэг байсан цаг саяхан. Гэвч үүнээс ч илүү үр дүнтэй нэг арга байна. Энэ бол илүү ухаалаг амьдрах явдал юм. Судалгаагаар, стресст өртөмтгий бүсгүйчүүдийн арьсанд неуропептид (арьсны мэдрэлийн эсийн төгсгөлд орших бодис) ялгарч, хөгшрөлтийн явцыг түргэсгэдэг байна. Харин сайн мэдээ дуулгахад: Эдгээр ядаргааны молекулыг үгүй хийх амархан, үнэгүй аргууд бий гэнэ. Дараах зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлж, залуу харагдахаасаа гадна өөрийгөө залуугаар мэдрээрэй.

Амьсгалаа аваад… одоо гаргаад… Биднийг яарах тэвдэх үед бие махбодид маань стрессийн шинж тэмдгүүд үүсдэг. Зүрх савлаж, цусны даралт ихэсч байгаа нь мэдэгдээд эхэлвэл бушуухан шиг гүн амьсгаа аваад гаргаарай. Бүр болохгүй бол амьсгалын дасгал хийсэн ч болно. Ингэх нь бидний мэдрэлийн эсүүдийг тайвшруулж хариугүй ялгарах гээд байсан неуропептидийн “дайралт”-ыг зогсоох болно. Амьсгал авахад хэвлий чинь агаараар дүүрч, гаргахад буцаад хавтгайрч байвал чи зөв амьсгалж байна гэсэн үг. Гялс угаа Ажлаасаа тараад гэртээ очмогцоо нүүрээ угаа. Зарим бүсгүйчүүдэд маань нэг мөсөн шөнө унтахдаа л нүүрэндээ ус хүргэх муу зуршил тогтсон байдаг. Энэ нь өөрөө ч мэдээгүй байхад чинь арьсыг чинь стресстүүлж хөгшрөлтийн явцыг түргэсгэнэ. Сексийн хэмжээг ихэсгэ Секс хийх үед эмэгтэйчүүдийн биенд бета эндорфин ялгардаг. Энэ нь стрессийн кортизол буурахад онцгой нөлөөтэй бодисууд болох коллаген, окситоцины хэмжээг хэвийн түвшинд барьдаг. Хэдий чинээ их энгэр зөрүүлнэ, төдий чинээ чи залуугаараа харагдана. Хөдөлгөөн багатай дасгалыг туршиж үз Йог зэргийн дасгал нь чиний мэдрэлийн эсүүдийг тайвшруулах нь мэдээж. Гэвч өдөрт 90 минут маттрасстай нөхөрлөх нь чамд хэцүү байвал, санаа зовох хэрэггүй. Дасгалын тайвшруулах үр дүн нь, нэг дор хэр удаан хийснээс биш, харин хэр тогтмол хийдгээс шалтгаалдаг. Долоо хоногт 5-хан удаа, 10 минутаар йогийн сунгалтын дасгал хийх нь кортисолын хэмжээг багасгана.

Хөдөлгөөнгүй дасгал хиймээр байна уу? 10 минут бясалгахыг зөвлөж байна.Нүдээ аньж, гүн амьсгаа аваад, биеийнхээ бүх булчингуудыг сулла. Толгой дотроо төлөвлөгөө боловсруулахаас зайлсхийж, “Би тайван байна” гэсэн үгээр бодлоо дүүргэ. Зурааснуудыг массажаар арилга Зөв цэгүүдийг “хөндөж” чадвал 5 минутын нүүрний массаж арьсыг толийлгодог. Чи нүүрний хавангаа бууруулахыг хүсвэл шингэн зангирдаг цэгүүдийг олж иллэг хийх хэрэгтэй. Хоёр гарынхаа долоовор болон дунд хуруунуудыг нийлүүлж бариад, чихнийхээ доохно хэсгээс эхлүүлэн тойрог маягаар илж, эгэмний яс хүртэл явулуна. Энэ дасгалыг 5 удаа хий. Дараа нь толгойгоо ү ялиг өргөж, эрүүнийхээ доод талаас хоёр чихнийхээ доод тал хүртэл массажил. Хэрэв нүдний чинь эргэн тойрон хавдсан бол дотор ирмэгээс нь гадар ирмэг хүртэл иллэг хий. Шанаанаасаа эгц доошоо иллэг хийгээд, толинд харж өөрийгөө хэр залуу болсныг гайх.


Та ирээдүйд эдгээр шинэ 10 хүнсийг иднэ

$
0
0

31666

Эрдэмтэд хүн ам хурдацтай өссөний улмаас хоол хүнс хязгаарлагдмал болох бөгөөд ирээдүйд өдөр тутмын хэрэгцээт хүнсний технологи боловсруулах шаардлагатай хэмээн үзэж байна. Хүнсний үйлдвэрлэлийн судалгаа, технологийн хурдацтай өсөлтийг дэмжиж бидний ирээдүйн шинэ хэтийн төлөвийг тодорхойлон гаргаж тавих шаардлага хэдийнээ бий болжээ.

1. Шавьжин хоол

\"\"

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тайланд дурдсанаар, шавьжийг 2 тэрбум гаруй хүн хэрэглэж байна. Хэдийгээр зарим хүмүүс хорхой шавьж идэхийг хүлээн зөвшөөрдөггүй ч өөх тос, уураг, амин дэм, витамин, эрдэс бодисын агууламж өндөр байдаг.

Түүнээс гадна шавьж идэх нь малын тэжээлээс илүү байгаль орчинд ээлтэй бөгөөд зарим нь алим, гахайн мах, самрын тос, эсвэл загасны мах гэх мэт хүнсний бүтээгдэхүүн шиг гайхалтай амттай байдаг.

2.Замаг: Амьсгалаараа өөрийн хоол хүнсээ ургуулах технологи

\"\"

Ихэнх замаг (жишээ нь далайн ургамал) эрүүл мэндийн олон ашиг тустай омега-3 тосны хүчил их хэмжээгээр агуулдаг.Зохион бүтээгч, дизайнер Майкл Бертон, Майкико Нитта нар тусгай маск өмссөнөөр амьсгалах үедээ өөрсдийн замаг ургуулах боломжтой гэж үздэг. Лондонгийн V & A музейд тоглолтын үеэр дуурийн дуучин маскан замагны өсөлтийг хэрхэн нэмэгдүүлж болохыг харуулсан юм.

3. Лабораторид мах үйлдвэрлэх 

\"\"

Лабораторид мах үйлдвэрлэх нь хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлуудтай тэмцэх арга зам юм: хүлэмжийн хийн ялгаруулалт, хэт их тэжээл, мал амьтдын халамжийн асуудлууд юм. Memphis Meatsal нэртэй компани нь лабораторийн нөхцөлд амьтнаас үүдэл эсийг авч (өвдөлтгүй биопсоор авсан) мах ургуулжээ. 450 гр махны үнэ 2,400 долларт хүрсэн байна.

4. 3D-ээр хэвлэсэн амьд хоол

31667

3 хэмжээст хэвлэгч нь хуванцар болон металлын объектуудыг үүсгэж болох ч мөн хоол хэвлэх, хоол хийх, хоолоор үйлчлэх боломжтой. Голландын дизайнер Chloe Rutzerfeld нь хүнсний холимог, цэцэрлэгжүүлэлт, 3D хэвлэлтийг санал болгож байна. Нэгдүгээрт, хүнсний хөрс, төрөл бүрийн үрийг агуулсан зуурмаг дээр суурилсан гадуур бүрхүүлийг хэвлэнэ. Хэдэн өдрийн дараа үр нь өсөж ургаж эхэлдэг бөгөөд энэ тохиолдолд жижиг цооног бүхий нүх гаргаж өгдөг. Энэхүү загвар нь концепцийн үе шатанд одоогоор хийгдэж байна.

5. Өөрөө задардаг хүнсний сав

\"\"

Сав баглаа боодол нь байгальд задрахад маш олон жил шаардагдана. Шведээс гаралтай “Маргаашийн Машин” компани энэ асуудлыг шийджээ. Тэд тосны савыг карамельжсан чихэр, лаанаас гаргаж авсан, далайн ургамал, усаар хийсэн смупи багцыг байгальд амархан задардаг зөгийн лавийн тосоор хийсэн байна. Эдгээр сав баглааны ашиглалтын хугацаа нь хоол хүнстэй адил байдаг.

6. Идэж болдог усны сав

\"\"

Лондонгоос гаралтай далайн ургамал үйлдвэрлэх технологи нь далайн ургамал бүхий хүнсний саваар хуванцар савыг орлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Зах зээл дээр нэг удаа энэ багцыг спирт, гоо сайхан гэх мэт бусад шингэнд ашиглаж болно. Сав баглаа боодлын материалын замаг нь үнэндээ хуванцараас хамаагүй хямд байдаг.

7. Sonic технологиор хооллох

\"\"

Оксфордын их сургуулийн судлаачид хоолны амт нь илүү амттай, сул эсвэл гашуун байх нь сонсож буй хөгжмөөс хамааралтай болохыг олж тогтоожээ. Эрүүл мэндэд зохисгүй хоол хүнсэн дээр хоолны дуршил бууруулах ая тавьж хүмүүсийн анхаарлыг сарниулах боломжтой аж.

8. Хиймэл загас ба далайн ургамал

\"\"

Зөвхөн лабораторид мах ургуулаад зогсохгүй загасыг тэнд үйлдвэрлэж болохыг харуулжээ. 2002 онд Touro коллежийн эрдэмтдийн баг алтан загасны ургийг үхрийн ийлдэс рүү дүрснээр жижиг загасыг бий болгож чаджээ. New Wave Foods нь замаг дээр суурилсан орлуулагчаас хийсэн хуурамч сам хорхойг үүсгэж, хавч болон хавчны төрөлтнийг гарган авчээ.

9. Эрүүл хүнс 

\"\"

Бид идэж байгаа зүйлийнхээ талаар мэддэггүй. TellSpec-ийн хүнсний сканнер нь энэ асуудлыг шийднэ. Та төхөөрөмжид хүнсний зүйлс рүүгээ чиглүүлж заахад, төхөөрөмж танд химийн бодис, харшлын тухай сэрэмжлүүлж, витамины хэрэглээгээ хянах боломжийг танд олгодог. Скан хийгч нь урьдчилан захиалга өгч болох бөгөөд хэрэв амжилттай болсон бол ирээдүйд олон хүн авах боломжтой болох ажээ.

10. DNA-суурилсан хооллолт

 \"\"

DNA-ийн дараалал нь бид ямар хоол идвэл илүү үр өгөөжтэй, сайн унтаж, эрүүл болох болон ямар хоол хүнснээс зайлсхийх хэрэгтэй талаарх мэдээллээр хангах боломжийг бүрдүүлж өгнө. Хүн бүр генетикийн хувьд ялгаатай тул бид бүгдэд зориулж ганц хоол байдаггүй. Ийм учраас хоол үйлдвэрлэх чиглэлээр мэргэшсэн компаниуд байдаг билээ.

Зажилдаг кофе

\"\"

Бас нэгэн гайхалтай бүтээгдэхүүний нэг нь яах аргагүй зажилдаг кофе юм. Зажилдаг кофе нь дэлгүүрийн лангуун дээр худалдаалагдахад хэдийнээ бэлэн болсон аж. Та кофе уухыг хүсэхгүй байвал идэж болох юм.

Х.Мөнх

http://undesten.mn/24068.html

Хоолны хордлогот халдвар гэж юу вэ?

$
0
0

31670

Эмгэгтөрөгч нянгаар бохирлогдсон хоол хүнс идсэнээс хоолны хордлогот цочмог халдварт өвчнөөр өвчилнө. Өвчин гэнэт эхэлнэ. Энэ өвчин нь хоол хүнсний боловсруулалт, хадгалалтын горим зөрчигдсөнөөс болж үүснэ.

Нийтлэг шинж тэмдэг:

 Өвчний нууц үе 2 -12 цаг
 Гэнэт дотор муухайрах
 Бөөлжих (идсэн зүйлээрээ)
 Шингэн суулгах
 Халууралт бага зэрэг
 Аюулхай орчим өвдөх, хэвлийгээр базалж өвдөх, бие арзайх

Хоолны хордлогот халдварын шалтгаанд:

 Түүхий мах, муудсан, нянгаар бохирлогдсон, хоносон хоол хүнс
 Удсан муудсан өндөг, өндгөн бүтээгдэхүүн
 Угаагаагүй жимс, жимсгэнэ
 Кремтэй бялуу
 Бохирдсон ус

Урьдчилан сэргийлэлт:

 Гараа бохирдсон тохиолдол бүрт сайтар савандаж угаах
 Гал тогоонд ажиллуулах хүнийг эрүүл мэндийн шинжилгээнд бүрэн хамруулсан байх
 Хүнсний бүтээгдэхүүнийг зөв хэрэглэх

Хоол хүнсийг худалдан авахдаа сонголтыг зөв хийх:

 Стандартын шаардлага хангасан баталгаат дэлгүүрээр үйлчлүүлэх
 Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн ба хэрэглэх хугацааг сайн мэддэг байх
 Лаазалсан, савласан хүнсний бүрэн бүтэн байдлыг шалгаж авах

Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах:

 Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалах
 Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодисоос тусгай хадгалах
 Хоолыг чанаж, гүйцэд болгосны дараа тэр даруйд нь хэрэглэх
 Хүйтэн зууш, хоол хүнсийг идэж хэрэглэхийн өмнө хөргөгчнөөс гаргах

Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших:

 Жимсийг буцалсан усаар угааж хэрэглэх
 Усыг буцалгаж уух
 Мах, ногооны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь байлгах
 Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших
 Хоолыг таглаж тоос шороо, ялаа, нян зэргээс хамгаалах

Та эрүүл ахуйн энгийн журмыг сахиснаар хоолны ходлогот халдвараас сэргийлж болно.

Чөлөөт радикал болон антиоксидант гоо сайханд ямар нөлөөтэй вэ?

$
0
0

31671

Чөлөөт радикал, антиоксидант гэдэг үгсийг олон удаа сонсож байсан ч гоо сайхны хувьд яг ямар нөлөөтэй болох тухай тайлбарыг энд хүргэж байна. Энгийнээр хэлбэл бидний арьс гадна орчноос болж бохирддог. Ингэснээр чөлөөт радикал үүсэх бөгөөд атиоксиданттай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэснээр чөлөөт радикалын аюулаас хамгаалдаг байна.

Чөлөөт радикал гэж юу вэ?

Хос электроны нэг нь дутуу атомууд муу байгаад зогсохгүй, зэргэлдээ байгаа атомуудын электронуудыг нь булааж атомуудыг устгадаг байна. Нэг электрон нь дутуу атомуудыг чөлөөт радикал гэдэг. Тэдгээр чөлөөт радикалууд нь эсийн бүтцийг өөрчлөх юмуу эсвэл эсүүдийг хөнөөдөг байна. Үхэж байгаа эсүүд болон бүтэц нь гэмтэлтэй эсүүд дахин гэмтсэн хэлбэрээр хуваагдан үржих ба энэхүү гинжин урвал нь улмаар газар авч бүх биеэр тархана.

Чөлөөт радикалууд маш олон эх үүсвэртэй. Үүнд:

-Тамхи татах
-Стресс
-Нарны туяа
-Хүнсний ногооны хорхой шавжны эсрэг хэрэглэдэг химийн бодисууд
-Агаар, усны бохирдол
-Хүнсэнд хэрэглэдэг нэмэлт бодисууд
-Ус цэвэршүүлэхэд хэрэглэсэн хлор
-Шүдний пломбонд орсон хар тугалгаас гадна өөр олон хүчин зүйлүүд багтана. Үүний нөлөөнд бидний арьс эрт хөгширч үрчлээ суун, нөсөө толбо үүсч арьс хуурайшин, өнгөө алддаг. Чөлөөт радикал нь арьсыг үрэвсүүлдэг учир батга болон арьсны өвчин ч мөн үүнээс үүсэлтэй. Энэ нь хүний биеийн ДНК-г гэмтээж, цаашилбал арьсны хавдар үүсгэх аюултай.

Антиоксидант хэрхэн чөлөөт радикалыг зогсоодог вэ?

Антиоксидант гэдэг нь хүний бие организмын нэгдэх исэлдлийг саатуулж бууруулдаг байгалийн болон хиймэл бодисууд юм. Антиоксидантууд нь чөлөөт радикалд дутагдаж байгаа электроныг нөхөж өгснөөр тухайн эсийг ч, организмыг ч бүхэлд нь аюулгүй болгож хамгаалдаг. Ингэснээр хүний бие организмыг өөх тос болон нүүрс усны илүүдлээс ангижруулдаг. Антиоксидантыг тогтмол хэрэглэснээр хүний биеийн дархлалын систем хүчирхэгждэг бөгөөд хөгшрөлтийг удаашруулж, зүрхний өвчин, хорт хавдраар өвдөх магадлалыг бууруулдаг байна.


Happy girl in group of fruit.

Өөрийн эрүүл мэнд, арьсыг хамгаалахын тулд ногоон цай, оливын тос, хар шоколад, хар навчтай ногоонууд, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, нэрс зэрэг антиоксидантаар баялаг хүнс хэрэглэх хэрэгтэй. Чөлөөт радикалаас арьсаа хамгаалах өөр нэгэн үр дүнтэй арга бол антиоксиданттай арьс арчилгааны бүтээгдэхүүнийг өдөр тутам хэрэглэх явдал юм. Хамгийн хүчтэй антиоксидант бол витамин С, Е. Эдгээр витаминыг агуулсан серум нь таны арьсандаа хөрөнгө оруулж буй үнэт зүйл юм.

Серум гэх үгийг илүү ойлгомжтойгоор тайлбарлавал “Баяжмал” гэсэн утгатай үг бөгөөд арьсны өнгөн давхаргад нэвтрэх чадвартай, биологийн идэвхит бодисын өндөр агууламжтай гоо сайхны бүтээгдэхүүн. Сeрум арьсны биологийн үйл ажиллагаанд нөлөөлж, арьсны бүтцийг сайжруулдаг нь түүний гол чадвар юм. Гэхдээ биологийн идэвхит бодисын агууламж өндөртэй, арьсны өнгөн давхаргад нэвчдэг, эсийн түвшинд үйлчилдэг крем, лосьон бүрийг серум гэвэл өрөөсгөл. Чөлөөт өрсөлдөөний явцад сайн, муу серум олноор гарч байна. Ямартай ч эмчилгээний чанартай гоо сайхны бүтээгдэхүүнийг энгийнээр “Серум” гэж нэрлэж болох юм. Жинхэнэ серумын бүтэц маш хөнгөхөн бүтэцтэй, арьсанд амархан шингэдэг байх ёстойг санаарай.

ГОМДОХГҮЙ бол УУРЛАХГҮЙ

$
0
0

31673

Энэ ертѳнцѳд цор ганцаар заяагдсан ХҮН гээч бодьгал адил орчилд амьдарч байгаа бусад хүн болгоныг ѳѳртэйгээ адилхан байлгах гэдэг адбиш хүсэлтэй. Ѳѳрийн мэлмийгээрээ харж, сэтгэлээрээ чагнаж байгаа юмс үзэгдэл болгондоо ѳѳрийнхѳѳрѳѳ дүгнэлт хийж, түүнийгээ тѳгс ҮНЭН гэж бодохдоо бусдыг яг л тийм байлгахыг хүсдэг гэнэн, тачаангүй сэтгэлтэй. Бусад нь шал ѳѳрѳѳр харж, сэтгэж болохыг мэдэхгүйдээ ѳѳрийн санаанаас зѳрсѳн хүн болгонд ѳѳрийнх нь хүссэнээр байсангүй хэмээн гомддог муу зуршилтай. Тэгээд л гомдож туниж эхэлнэ. Тэр болгон нь ѳѳрийнх сэтгэлийн ѳчүүхэн булгийн ундарга гэдгийг ердѳѳ ч анзаардаггүй. Бусад хүн болгон ѳѳрийн сэтгэлийн булаг нь ундарч байгаа гэдгийг бид сэтгэлдээ хүлээн зѳвшѳѳрдѳггүй “новшийн” зантай. “Яг тийм л байх ёстой” гэж хүлэгдсэн бодлын ѳчүүхэн сэтгэлдээ бид ѳѳрсдѳѳ хүлэгдэн зовж шанална.

Ѳѳрийнхѳѳ ѳчүүхэн бодолд захирагдсангүй хэмээн гомдохдоо бид бусдад уурладаг. Тэгээд л уурлаж уцаарлана, харааж зүхнэ, хилэгнэн бачимдана. Элдэв хэлэх хэлэхгүйгээр зүхэхдээ ѳѳрийн санаа бодол дээр л тулгуурлана. “Чи тэгсэнгүй, чи тийм байсангүй, чи тэгэх ёстой” хэмээн бачимдахдаа бүх зүйлсийг зѳвхѳн ѳѳрийнхѳѳ харж буй ѳнцгѳѳс л тулгана. Мэдээж заримдаа тэр хүнд хэрэгтэй зүйл хэлдэг л дээ. Гэхдээ тэр хүн чи биш болохоор бас л ѳѳрийнхѳѳ ѳнцгѳѳс харж эсэргүүцнэ. Эсэргүүцэх тусам нь чи улам хилэгнэн бухимдана. Тэгээд л та нарын дунд “хар муур” гүйж асуудал улам л хурцдана. “Хн, би шударга шулуун хүн” гэж ѳѳрийгѳѳ дѳвийлгѳвч, “Би хатуу хүн” гэж шугам шиг зогсовч энэ бүхний эцэст чамаас ѳѳр хохирсон хүн байдаггүй. Алдаж оновч хүн болгон ѳѳрийн тавилангаараа энэ хорвоог элээж, ѳѳр ѳѳрийн тавилангаараа энэ хорвоогоос буцдаг.

Би нилээд хэдэн жилийн ѳмнѳ ѳѳртѳѳ “Бусдад гомдохгүй, хэнд ч уурлахгүй” байх зорилт тавилаа. Эхэндээ амаргүй байв. Хэн нэгэнд гомдож дургүйцээд, бусдад муучлих гээд л. Тэр болгонд “энэ хүн ѳѳрийнхѳѳрѳѳ байх эрхтэй шүү дээ” гэж ѳѳртѳѳ хэлдэг болов. Аажим аажимдаа хүн болгоныг байгаагаар нь хүлээн зѳвшѳѳрч эхэлсэн. Надаас дор нэгнийг “За яахав дээ энэ хүний байгаа хэмжээ нь энэ шүү дээ” хэмээн уучилж хандан, ѳѳрѳѳсѳѳ дээр байгаа нэгнийг “Энэ ч яалт ч үгүй илүү юмаа , гэхдээ энэ хүнээс сайныг нь сурах хэрэгтэй юм байна шүү” гэж ѳѳртэйгээ ярилцана. Хэн нэгнийг нѳгѳѳд нь муучилж ярьсан яриа бүх ѳнгѳѳ хувиргаад чамайг “доош нь хийх” шалтаг болж ирэх үед л хүнд яагаад “нэг ам , хоёр чих заяасан” шалтгааныг жинхэнэ утгаар нь ойлгодог. Чиний нисгэсэн “Ялаа Заан болж ирэх” үед л “ Дааганаас унаж үхдэггүй, даравгараасаа болж үхдэг” сургаалийн утгыг ухаарна.

Бидэнд нэг боломж байнаа. Хэрвээ чи эргэн тойрныхоо хүн болгоныг байгаагаар нь хүлээн зѳвшѳѳрч, тэдний ямар ч үйлдэлд гомддоггүй болчихвол уурлахаа больчихно доо. Чи юунд ч уурлахгүй болбол чиний сэтгэл ихэд амар амгалан болно. Ѳѳрѳѳсѳѳ тэнэг нэгнийг уучилж бай, ѳѳрѳѳсѳѳ ухаантай нэгнийг хүлээн зѳвшѳѳрч бай. Ердѳѳ л энэ. Бусдыг заавал ѳѳрийн санаж, хүссэнээр байлгах гээд дэмий дээ. Тэдэнд ѳѳрийнхѳѳрѳѳ байх боломж олго. Алдлаа алдлаа гэхэд тэр хүн ѳѳрѳѳ л лайгаа үүрэг. Чиний сайхан сэтгэлийн зѳвлѳлгѳѳг авах нь аваг, авахгүй бол орхичих оо. Амьдрал бүгдийг сургаад л ойлгуулаад ѳгдѳг. Яг үнэндээ энэ амьдрал гэдэг чинь биднээс аугаа БАГШ юм шүү дээ. Бид урдуур нь орж ѳрѳѳлийг ч, бас ѳѳрсдийгѳѳ зовоогоод байгаа болохоос. Зүгээр л чи ѳѳрийнхѳѳрѳѳ зѳв амьдрахад аяндаа бүх зүйл болоод явчихдаг юм даа. Сэтгэлийн амар амгалан гэдэг энэ ертѳнцийн жаргал юм шүү дээ. Амьдрал сайхаан гэж…

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

31672

Бухимдал тайлах шилдэг 9 арга

$
0
0

409te4fcof3r3bpg2fbvp83r9o_b

Сэтгэл гутрал орчин үеийн нийгмийн хамгийн хөнөөлтэй аюул болоод байна. Хүмүүс бид маш олон зүйлээс стресст орж, амьдрал бүхэлдээ стресс мэт санагдах нь бий. Гэвч бүх зүйл тийм ч муу биш бөгөөд зөвхөн хэр ноцтой хүлээн авч байгаагаас шалтгаалдаг аж. Үнэндээ биднийг  стресст орж байгаа шалтгаан нь бодит байдлыг хэрхэн ойлгож байгаатай холбоотой юм. Тиймээс танд стрессээс ангид байж аз жаргалыг мэдрэх аргаас хүргэж байна.

1.  Өөрийгөө шинж

Хамгийн эхэнд өөрөөсөө өөрийгөө хэн болохыг асуу. Дараа нь өөрөөсөө ямар нэгэн сайхан шинж чанарыг олж хараарай. Гадаад гоо үзэсгэлэн, сайхан сэтгэл гээд юу ч байж болно. Өөртөө хамгийн их зохидог хувцсаа өмсөөд толины өмнө зогсоорой. Ийм сайхан бүсгүйд бухимдах шалтгаан байна гэж үү? Өөрөөсөө сайн асуугаад үз.

2.  Төлөвлөгөө гарга

Энэ нь таныг ямар ч хэцүү бухимдалтай үеэс аваад гарна. Юу хийсэн, юу хийх ёстой тухайгаа төлөвлөн бичээд ажлаа хуваарилах хэрэгтэй. Яг одоо чухал биш, цаг үрсэн ажлыг хойш тавиад хамгийн тулгамдаад байгааг нь хийж эхлээрэй. Энэ нь таныг бухимдлаас гаргах болно.

3. Найз нартайгаа цагийг хамт өнгөрүүл

Хэцүү үед найз нөхдийн халамж юунаас ч илүү байдаг.  Сэтгэл тавгүй, бухимдалтай үедээ тэдэнтэйгээ уулзаж ярилцах, дуулах, бүжиглэх зэргээр цагийг зугаатай өнгөрөөж, өөрийнхөө ч, тэдний сэтгэлийг сэргээгээрэй.

4. Өдөр бүр өөртөө бага ч гэсэн амралт гарга

Заримдаа ачаалалтай үед өдрийн хоолоо ч идэлгүй ажиллах нь байдаг. Тэгвэл энэ маш буруу. Ямар ч тохиолдолд өдрийн хоолоо тав тухтай идээд, 15-20 минут тайван орчинд амраад ажилдаа орох хэрэгтэй. Энэ нь таны үдээс өмнө уур, бухимдлыг тайлж, эрүүл ухаан бэлэглэх болно.

5. Инээмсэглэл бэлэглэ

Сайхан инээмсэглэл хэний ч сэтгэлийг сэргээж чаддаг. Тиймээс та өөртөө болон бусдад сайхан инээмсэглэл бэлэглэж байгаарай.

6. Шүтлэгтэй бай

Бурхан шашин, байгаль, эх дэлхий, эцэг эх, хань нөхөр, үр хүүхэд, хэн нэгэн алдартан гээд таны сэтгэлд илүү тааламжтай байдаг зүйлээ бишрэн шүтэж байгаарай. Энэ нь таныг бухимдалтай үед тайвшруулах бас нэгэн хүчин зүйл болно.

7. Бусдын зовлонг хуваалц

Таниас илүү асуудалд орсон хэн нэгний зовлонг анхааралтай сонсож, түүнд туслахыг чин сэтгэлээсээ хичээ. Энэ нь таныг өөртөө итгэлтэй болгох болно.

8.  Идэвхтэй амьдар, Спортоор хичээллэ

Хөшиж, ядарсан бие сэтгэл санаа хямрахад маш ихээр нөлөөлдөг. Тиймээс дасгал хөдөлгөөн хийж, биеэ сэргээж бай. Үүнийг дагаад сэтгэл санаа тань хөнгөрч байгааг ч та мэдрэх болно.

9.  Цэвэр агаарт гарч бай

Энэ нь бухимдал тайлах хамгийн шилдэг арга. Хүн байгальтайгаа ойртох тусам сайн энерги авч байдаг. Тиймболохоор болж өгвөл сард нэг удаа цэвэр агаарт гарч, саруул тал, уулсын барааг ширтэж байгаарай.

Б.Гангаамаа “Алуурчин”К2 оргилыг зорьж өнөөдөр мордлоо

$
0
0

31705

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил “К2” уулын оргилд төрийн далбаагаа мандуулахаар өнөөдөр эх орноосоо мордлоо.

Тэрбээр энэ сарын 15-нд Сланабад, 16-нд захын тосгон Скардод очих юм байна. Харин авиралт энэ сарын 18-наас эхэлж нийт хоёр сарын хугацаанд үргэлжлэх аж.

Б.Гангаамаа энэ авиралтынхаа талаар “Энэ авиралтад 2013 оноос хойш таван жил бэлдлээ. Учир мэддэггүй ганц нэг хүмүүс үгний алдаа гаргаж хобби хэмээн хэлж байсныг би тод санаж байна. Тэгвэл ямар ч уулчин хобби хөөж энэ ууланд авирдаггүй юм шүү гэдгийг хатуу хэлье” гэжээ.

 Пакистаны К2 оргилыг уулчид “Алуурчин” уул гэдэг. Догшин, сүрлэг энэ оргил Хятад, Пакистаны хилийн заагт, далайн төвшнөөс дээш 8611 метрийн өндөрт оршдог юм.

Үрчлээтэй тэмцэх үнэгүй зөвлөгөө

$
0
0

Хөгшрөлттэй тэмцэх түрийвчнээс гадуур аргууд ч бас бий. Эдгээр үнэгүй “эмчилгээ”-нүүд нь чамайг дотроосоо залуужиж, жавхаажихад туслах болно. Үрчлээтэй тэмцэх үнэгүй төлөвлөгөө Зөв гоо сайхны бүтээгдэхүүнээ хэрэглээд, нарны хурц туяанаас холуур байхыг үрчлээ үүсэхээс сэргийлэх цорын ганц арга хэмээн үздэг байсан цаг саяхан. Гэвч үүнээс ч илүү үр дүнтэй нэг арга байна. Энэ бол илүү ухаалаг амьдрах явдал юм. Судалгаагаар, стресст өртөмтгий бүсгүйчүүдийн арьсанд неуропептид (арьсны мэдрэлийн эсийн төгсгөлд орших бодис) ялгарч, хөгшрөлтийн явцыг түргэсгэдэг байна. Харин сайн мэдээ дуулгахад: Эдгээр ядаргааны молекулыг үгүй хийх амархан, үнэгүй аргууд бий гэнэ. Дараах зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлж, залуу харагдахаасаа гадна өөрийгөө залуугаар мэдрээрэй.

Амьсгалаа аваад… одоо гаргаад… Биднийг яарах тэвдэх үед бие махбодид маань стрессийн шинж тэмдгүүд үүсдэг. Зүрх савлаж, цусны даралт ихэсч байгаа нь мэдэгдээд эхэлвэл бушуухан шиг гүн амьсгаа аваад гаргаарай. Бүр болохгүй бол амьсгалын дасгал хийсэн ч болно. Ингэх нь бидний мэдрэлийн эсүүдийг тайвшруулж хариугүй ялгарах гээд байсан неуропептидийн “дайралт”-ыг зогсоох болно. Амьсгал авахад хэвлий чинь агаараар дүүрч, гаргахад буцаад хавтгайрч байвал чи зөв амьсгалж байна гэсэн үг. Гялс угаа Ажлаасаа тараад гэртээ очмогцоо нүүрээ угаа. Зарим бүсгүйчүүдэд маань нэг мөсөн шөнө унтахдаа л нүүрэндээ ус хүргэх муу зуршил тогтсон байдаг. Энэ нь өөрөө ч мэдээгүй байхад чинь арьсыг чинь стресстүүлж хөгшрөлтийн явцыг түргэсгэнэ. Сексийн хэмжээг ихэсгэ Секс хийх үед эмэгтэйчүүдийн биенд бета эндорфин ялгардаг. Энэ нь стрессийн кортизол буурахад онцгой нөлөөтэй бодисууд болох коллаген, окситоцины хэмжээг хэвийн түвшинд барьдаг. Хэдий чинээ их энгэр зөрүүлнэ, төдий чинээ чи залуугаараа харагдана. Хөдөлгөөн багатай дасгалыг туршиж үз Йог зэргийн дасгал нь чиний мэдрэлийн эсүүдийг тайвшруулах нь мэдээж. Гэвч өдөрт 90 минут маттрасстай нөхөрлөх нь чамд хэцүү байвал, санаа зовох хэрэггүй. Дасгалын тайвшруулах үр дүн нь, нэг дор хэр удаан хийснээс биш, харин хэр тогтмол хийдгээс шалтгаалдаг. Долоо хоногт 5-хан удаа, 10 минутаар йогийн сунгалтын дасгал хийх нь кортисолын хэмжээг багасгана.

Хөдөлгөөнгүй дасгал хиймээр байна уу? 10 минут бясалгахыг зөвлөж байна.Нүдээ аньж, гүн амьсгаа аваад, биеийнхээ бүх булчингуудыг сулла. Толгой дотроо төлөвлөгөө боловсруулахаас зайлсхийж, “Би тайван байна” гэсэн үгээр бодлоо дүүргэ. Зурааснуудыг массажаар арилга Зөв цэгүүдийг “хөндөж” чадвал 5 минутын нүүрний массаж арьсыг толийлгодог. Чи нүүрний хавангаа бууруулахыг хүсвэл шингэн зангирдаг цэгүүдийг олж иллэг хийх хэрэгтэй. Хоёр гарынхаа долоовор болон дунд хуруунуудыг нийлүүлж бариад, чихнийхээ доохно хэсгээс эхлүүлэн тойрог маягаар илж, эгэмний яс хүртэл явулуна. Энэ дасгалыг 5 удаа хий. Дараа нь толгойгоо ү ялиг өргөж, эрүүнийхээ доод талаас хоёр чихнийхээ доод тал хүртэл массажил. Хэрэв нүдний чинь эргэн тойрон хавдсан бол дотор ирмэгээс нь гадар ирмэг хүртэл иллэг хий. Шанаанаасаа эгц доошоо иллэг хийгээд, толинд харж өөрийгөө хэр залуу болсныг гайх.


Жирэмсэн үед жин нэмэхгүй ЗӨВ ХООЛЛОЛТ

$
0
0

Жирэмсэн болон төрсний дараах эхчүүдэд тулгардаг хамгийн том асуудал бол таргалалт, илүүдэл жингийн асуудал юм. Үүнийг жирэмсэн байх үедээ шийдвэрлэж болно.

 

Манай монголын үрс маш олон болж төрөлт ихсэж залуу гэлтгүй дунд, хичээл насны төрөлтийн тоо ч харьцангуй ихсэх хандлагатай байгаа. Энэ бол сайхан мэдээ. Гэхдээ жирэмсэн болон төрсний дараах хөхүүл эхчүүдэд маань зайлшгүй тулгардаг хүндхэн асуудал бол таргалалт.

 

Эмэгтэй хүн хэвлийдээ ураг олж 10 сар тээх хугацаандаа буюу жирэмсэн үедээ таргалах ёстой юу? Таргалах нь хэвийн үзэгдэл мөн үү гэсэн асуултанд АНУ-ын эмч нар олон жилийн судалгаа, шинжилгээ хийсний дүнд ийнхүү хариулж байна.

Жирэмсэн үеийн таргалалт гэж юу вэ? Ураг тээсэн эмэгтэй хүний жин байгалаасаа нэмэгдэх ёстой. Эмэгтэй хүний өөрийн жингээс гадна ургийн тээлтний жин нэмэгдэнэ гэсэн үг. Энэ жинг мэдэхийн тулд таны эмч сар бүр зүй зохистой байх жинг тогтоож, хянаж өгнө. Харин жирэмслэлтийн саруудад байх ёстой биеийн жингээсээ хэт их байх, гар хөл, гуя өөхлөн таргалахыг жирэмсэн үеийн таргалалт гэнэ. Жирэмсэн үед хэт их таргалсан бол төрсний дараа хэвийн жиндээ эргэж ороход тун хэцүү байдаг. Мөн жирэмсэн үед буруу хооллосноос таргалахаас гадна төрсний дараа хэт огцом таргалах үзэгдэл ажиглагддаг.

 

Эмэгтэй хүн жирэмслэснээр өөрөөсөө гадна дахин нэг хүний өмнөөс хооллох хэрэг гардаг. Жирэмсэн эхэд илүү их уураг, олон төрлийн амин дэм, эрдэс бодис жишээлбэл фолийн хүчил, төмөр, калци шаардлагатай болдог төдийгүй эрч хүч, энергийг хангаж, сэлбэхийн тулд энгийн үеэс илүү их илчлэг – калори шаардлагатай болдог. Ингэлээ гээд нэг дор хоёр хүний хоолны порцоор хүссэн хоол хүнсийг идэх нь маш буруу. Их уураг, тэжээлтэй гэсэн бүрийг хамаа намаагүй идэж, ууж болохгүй бөгөөд энэ нь сөрөг муу талтай байх нь ч бий. Үүнээс үүдэн жирэмсэн үеийн болон төрсний дараах таргалалт, арьс язралт, хүүхэд гиадиз болон тархны даралт зэрэг аливаа өвчин, эмгэгтэй төрөх, төрөх үеийн хүндрэл зэрэг олон асуудлууд урган гардаг.

Үүнээс сэргийлэхийн тулд эмчийнхээ заавар зөвлөгөөнөөс гадна олон улсад зөвшөөрөгдөөд байгаа жирэмсэн үеийн дэглэм, зөв хооллолтыг ягштал мөрдөхөд л хангалттай бөгөөд бүсгүй та бяцхан үрээ тээж төрүүлэхдээ таргалалтаас айх хэрэггүй болно.

Жирэмсэн үед илүү их уураг, тэжээлийг бие мах бод цаанаасаа л шаарддаг. Тэглээ гээд энгийн үед иддэг хоолныхоо порцыг нэмж идэх, эсвэл би л нэг жирэмсэн, бие давхар хүн гэж хүссэн болгоноо иддэг зуршил хамгийн буруу. Тэжээл ихтэй хоол ид гэснээс биш их ид гэсэн үг биш гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Үүний оронд энгийн үед иддэг хоол, хүнсэндээрээ зохимжтой каллори, амин дэм, тэжээлийг нэмж идэхэд л хангалттай.

 

Жишээ нь жирэмслээгүй, эрүүл чийрэг эмэгтэй хүн 19-30 насны хооронд бол өдөрт 2400-2600 кл калори шаардлагай, 31-ээс дээш настай бол 2200-2400кл калори шаардлагатай байдаг байна. Харин жирэмсэлсний эхний 3 сард өдөр тутам авах ёстой калори дээрээ нэмж 150-200кл калори авах ёстой, хоёрдугаар 3 сар буюу 4,5,6 сартайдаа өдөрт 300кл калори, харин 7,8,9 сартайдаа 450кл калори авах ёстой аж. Эдгээр нэмэлт калорыг илчлэг, тэжээл ихтэй эрүүл хоол хүнсээр зөв хооллож авснаар та өөртөө болон хүүхэддээ шаардлагатай тэжээлийг зүй зохистой хувиарлаж өгснөөр илүүдэл жин, таргалалт элдэв өвчлөлтгүйгээр амаржих бүрэн боломжтой.

Ингэхийн тулд дээрх зөвлөгөөн дээр үндэслэн өөрийн биеийн жингээс хамаарч, эмчтэйгээ ярилцсаны дүнд өдөрт авах калорын хэмжээгээ тогтоож зөв хооллож эхлээрэй.

Жирэмсэн үед жин нэмэхээс сэргийлэх хоол хүнс:

Шарсан, хуурсан, хайрсан, өөх тос ихтэй хурц, олон төрлийн амтлагчтай хоолноос татгалзах хэрэгтэй.

Мэдээж тамхи, алкохолны төрлийн зүйл хэрэглэхээс бүрэн татгалзах

Шарсан төмс, чипс, попкорн идвэл эх, хүүхэд хоёрын алинд ч жинхэнэ уураг, тэжээл болж чадахгүй.

Хийжүүлсэн ундаа эхийн биеийг цэрийлгэж, хавагнуулах ялангуяа ургийн ясны хөгжлийг сийрэгжүүлэх аюултай.

Даршилсан жимс, ногоо, лаазалсан хүнс, махнаас болгоомжлоорой.

Байгалийн бус үйлдвэрийн аргаар хийсэн чихэрлэг жимсний шүүс, ундаа, зайрмаг, чихэрний төрлийн хүнс их хэрэглэвэл эх хүүхдийн цусан дах сахарын хэмжээ ихэсч, эх төрсний дараа, хөхүүл үедээ таргалах, хэвийн жиндээ эргэж орж чадахгүй байх, хүүхэд чихрийн шижингээр өвчлөх магадлал өндөр болдог.

Орчин үеийн жирэмсэн эхчүүдийн таргалалтын үндсэн шалтгааны нэг бол түргэн хоол, захиалгын хоолууд гэдгийг эмч, эрдэмтэд онцлож байна. Хачиртай талх – бургер, хотдог, зайдас, шарсан тахиа, гахайн мах, дицца, шарсан төмс зэрэг нь урагт ямар ч шим тэжээл болж очихгүй атлаа эхийг таргалуулж, цусны эргэлтийг удаашруулж, нэг ёсний зүгээр л хөөлгөж орхидог байна. Тиймээс жирэмсэн үедээ түргэн хоол, захиалгын хоолноос аль болох татгалзаарай.

Мөн төрсний дараа хөхөнд сүү сайн оруулдаг гэсэн буруу ойлголтоос үүдэн цагаан гурил, дээд болон нэг дүгээр гурил, гурилан бүтээгдэхүүн, талх, нарийн боов их хэрэглэдэг нь хамгийн буруу ажээ. Дээд зэргээр боловсруулсан цагаан гурил, будаа нь цардуул, цавуулаг ихтэй учраас уураг, тэжээл болохын оронд эхийн биеийг зүгээр л хөөлгөж орхидог. Энэ нь таргалалтын үндсэн шалтгаан болох нь бий.

Харин үүнийг зохицуулах хамгийн энгийн хүнс бол бүхэл үр тариан бүтээгдэхүүн буюу арвай буудайн гурил, бор гурил, хөц будаа, гурвалжин будаа, овьёос, амуу тариа зэргийг хүнсэндээ өргөн хэрэглэж заншсанаар эх болон хүүхдэд шаардлагатай уураг тэжээлийг шууд биенд хүлээн авдаг байна. Эдгээр хүнс нь илүүдэл жин үүсгэх ямар ч нөлөөгүй. Харин ч цус цэвэрлэх, хоол боловсруулах тогтолцоог сайжруулж ураг болон эхэд шаардлагатай эрдэс бодисыг түгээж, хүүхдийн өсөлт, оюун ухааны хөгжилд нэн сайн байдаг байна.

Махан хэрэглээний хувьд түүхий болон дутуу болгосон бүх төрлийн мах, хиам, зайдас, махан бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Энэ нь халдвар авах хамгийн эрсдэлтэй нөхцөл болдог. Мах гэлтгүй түүхий, дутуу боловсорсон цагаан идээ, сүү – сүүн бүтээгдэхүүн, жимс ногооноос татгалзаж бүрэн чанаж боловсруулж идэх хэрэгтэй.

 

Жирэмсэн үеийн таргалах бас нэгэн чухал шалтгаан бол эхийн сэтгэл санааны байдал тайван бус байдал аж.

Үргэлж эмзэглэж, уурлаж, бухимддаг бол ургийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд сөргөөс гадна биед орсон уураг тэжээл нь сэтгэл санааны байдлаас хамаарч зүй зохистой хувиарлагдаж чадахгүй илүүдэл калори – жин болон хувирдаг байна.

Бүсгүй та жирэмсэн үедээ таргалахгүйн тулд дээрх ерөнхий зөвлөгөөг дагаж хооллохоос гадна өдөр тутмын хүнсэндээ химийн хольцгүй үйлдвэрлэсэн байгалийн органик гаралтай хүнс – эрүүл, шинэхэн хүнсний ногоо /үүнд майлз, өргөст хэмх, лууван, байцаа, брокколи, ногоон сонгино, чинжүү, салат навч, бууцай гэх мэт/, жимс жимсгэнэ /үүнд байгалиар нь бордсон хүчиллэггүй жимс орно/, бүхэл үрийн гурил, будаа, шинэхэн хонь, үхэр, тахиан махыг бүрэн боловсруулж хоол хүнс хийж идэхээс гадна нэмэлт тэжээл, амин дэм, эрдэс бодисыг хэрэглээрэй.

Манай сайт дараа дараагийн мэдээ мэдээлэл, жоруудаараа жирэмсэн үеийн зөв хооллолтын жорууд, төрсний дараах жин хасах хоолны дэглэм, жор, зөвлөгөөг хүргэх болно. Та манай сайттай үргэлж хамт байгаарай.

Тавилан

$
0
0

31711

Цэцэгсийн дэлбээн дээр бөнжигнөх шүүдэр өглөөний мандаж буй нарны тусгалд гялтагнаж үзэгдэх нь эрдэнийн шигтгээ гэлтэй гоёмсог харагдана .Өглөө эртлэн мордсон өвгөн Балдан насаараа нутаглаж буй Унаган толгойнхоо баруун сугаар ороон пөг пөг шогшуулахдаа сэтгэлийнх нь угт үргэлж байдаг хөндүүрээ сэдрээн нэгэн гунигт дурсамжаа бодон шүүрс алдана
Балдан өвгөн залуудаа тэвхэгэр өргөн цээжтэй өтгөн хар хөмсөгтэй яггүй барилдчихдаг нутаг усныхандаа нэр сайтай сайхан залуу байлаа.Тэрээр хар багаас тоглож өссөн нутгийн бүсгүй Цэрмаатай нэг л мэдхэд хайр сэтгэлийн холбоотой болж гэрлэж амьдрахаар сэтгэл шулуудсан байлаа.Цэрмаа бол гол усандаа байтугай сумандаа толгой цохих сайхан бүсгүй агаад ажил төрлөөрөө гайхагдсан нэгэн.Цэрмаагийн аав панз Доной гэгч бүдүүн халзан эр элдэв наймаа панз үсэргэн мөрийтэй тоглоом тоглож тогооны архи эргүүлж явдаг хүн.Тэрээр хэд хоногоор тоглоом эргүүлээд явчихана ирэхдээ хонь үхэр адуу туугаад л эсхүл элдэв хатуу эдлэл авчирна гэхдээ дандаа олз омогтой ирэхгүй заримдаа хоосон хараал урсгасаар л согтуу ирнэ.Цэрмаагийн ээж залуугаараа хорвоог орхисон учир тэр аавтайгаа хоёулханаа амьдардаг тов хийсэн амьжиргааны хэдэн малтай болоод л байдаг улс .Панз Доной урдын адил хэд хоног мөрийтэй тоглоомоо эргүүлж яваад ирэхдэа их л уруу царайтай хараал тавьсаар иржээ .Тэгээд л хүрлийчээд л бодол болон тамхи татаад л таг суучихдаг болов охин нь аав минь юу болоов гэж асуухад хариу эс хэлнэ .Гэтэл хагас сарын дараа тэднийд нэгэн зочин ирэв тэр бол ханх Ойдов гэгч ойворгон эр Түүнийг хараад панз Доной байх суух газраа олж ядан хавчигнаж буйг охин нь анзаарсан ч учрыг нь эс ойлгоно .Хоёр эр хойд хамар дээр гарч удаан ярилцаж ярилцаж ирээд ханх Ойдов харихаар мордов Тэр цагаас хойш Ойдов өдөр бүр ирж ааваас нь өр нэхэн дарамтлаж буйг Цэрмаа харах бүр эцгийгээ өрөвдөнө.Ханх Ойдов бүр тэднийхээс салахаа больж Цэрмааг ичгүүр сонжуургүйгээр элдэвлэн зовоох болов аав нь тэр байдлыг мэдсэн ч нүдээ аниад л бүлх залгисан мэт таг дуугүй байх аж.Нэг өдөр Балдан хайрт бүсгүйндээ иртэл ханх Ойдов хэзээ язааны гэрийн эзэн шиг тухлан байх агаад Балданг хараад их л ёозгүй за дүү хүү хаа хүрч явна даа гээд бас элдэв муу үгээр өдөж хатгаж эхлэв .Угийн үг дуу цөөнтэй Балдан ч нээх юм ярьсангүй өөрөөс олон ах хүнтэй адарч сөргөлдөхийг ч хүссэнгүй Цэрмааг гарая гэж дохиод гарчээ.Балдан гэрийн гадаа хайртай бүсгүйгээ нарч ирэхийг хүлээгээд зогсож байтал гэрээс Цэрмаагийн Балдаан гэж орилох дуу гарч Балдан ч ухасхийн гэрт харайн ортол Ойдов Цэрмааг хүчээр тэврээд авчихсан Балданг чи муу гуйлагчин эндээс зайл дахин үүгээр битгий үзэгдээрэй гэж давшлав.Балдангийн уур маш их хүрч Ойдовыг чирч гаргаад л гөвшиж гарчээ гэнэт Цэрмаагий болиочээ хүн аллаа гэх дуунаар л ухаарч зодохоо болив .Энэ өдрөөс гурав хоногийн дараа сумын хэсгийн төлөөлөгч ирж Балданг аймагруу авч яваад хүн зодож танхайрсан хэргээр эрүү үүсгэн цагдан сэргийлэхэд өгч удалгүй шүүх хурал болж ханх Ойдов гомдолтой хэмээсэн учир шүүх Балданг жирийн дэглэмтэй хорих ангид жил зургаан сар хүмүүжих ял оноожээ.Ингээд л Балдан аавын хаалга татаж жил орчим суугаад ажилаа сайн хийж хэрэг зөрчил гаргаагүйн уламаас хугацаанаасаа өмнө суллагдан ирэв.Гэтэл Балдангийн хувьд хорвоо хөмрөх шиг болж хайртай бүсгүй нь өөрөөсөө олон ах ханх Ойдовын эхнэр болсон байлаа . Тэр цагаас хойш Балдан өдий хүртэл эхнэр авалгүй ганцаараа хорвоог туулж яваа нь энэ бөлгөө.Ийнхүү гунигт дурсамжаа бодон шогшиж яваа өвгөн Балдан нутгийн хүмүүсээс Цэрмаа хөгшиний бие тааруу гэж дуулаад очиж биеийг нь асуухаар өглөө эртлэн мордсон нь энэ ажээ.Өвгөн цоггүй болсон нүдээрээ уулсын оройг ширтэн шогшсоор л …….

Ж.Баянмөнх 2018-1-10

Мэс заслын эмч нар эмэгтэйчүүдийг UGG гутал өмсөхгүй байхыг анхааруулж байна

$
0
0

3239fb4b559536243d2c32b683600e74

UGG – маш эвтэйхэн өвлийн гутал. Дулаахан, эвтэйхэн учраас эмэгтэйчүүд маш ихээр дурладаг. Австралиас гаралтай энэ дулаахан гутал моод болоод удаж байгааг ч хэлэх үү. Хүүхдийнх, тэр ч бүү хэл эрчүүдийнх ч гэж гарсан байна лээ. Будран орох цаснаар хөнгөн, зөөлөн бас дулаахан алхахыг хүн болгон л хүсэлгүй яах вэ дээ. Харамсалтай нь бидний төсөөлж байгаа шиг тийм ч сайхан дүр зураг биднийг хүлээхгүй бололтой.Дэлхийн эмч болгон UGG өмсөхгүй байхыг уриалж байна. Энэ гутлыг өмссөн бүсгүйчүүд гэмтэл согогийн эмч нарт зовиур хэлж ихээр үзүүлэх болжээ. Өвдгөөр хатгаж өвдөх зэрэг олон өвчинд шаналж байна. Танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр бид шийдэв.

Аюултай гутал Эмэгтэйчүүд минь энэ гутлыг өмсөхгүй байхыг эмч нар таниас гуйж байна, эс бөгөөс мэс заслын орон дээр хэвтэх магадлал өндөрсөнө. Хэт зөөлөн, дотроо сул зай ихтэй учраас хөлөнд зохих дэмжлэгийг өгч чадахгүйд хүргэж байна. Ялангуяа өвдөгний өвчлөлд их өртөх болжээ. Ортопед мэс заслын эмчийн баталж байгаагаар, маш зөөлөн гутал өмсдөг хүний нурууны яс өөрчлөгддөг, үүний зэрэгцээ бие махбодийн ерөнхий бүтэц ч өөрчлөгдөнө.
Ингээд өвдгөнд ирэх ачаалал нэмэгдэнэ, яг л дотор талаасаа нурж байгаа мэт. Хөлийн хэлбэр “Х” болж өөрчлөгдөнө. Үр дагавар үүгээр дуусахгүй, үе мөч хоорондоо үрэгдэж мөгөөрсний гэмтэлд хүргэнэ.

Өөрийгөө энэ гуталгүйгээр төсөөлж чадахгүй байгаа бол сонголтондоо нухацтай хандах хэрэгтэй. Хөл гутлан дотроо сул холхиж болохгүй, гутал хөлийг бүрэн барьж байх тийм хэмжээг сонго. Өнөөдрийн зах зээл дээр маш олон загварын гутал зарагдаж байна. Энэ дотроос өөрийн хөлийн хэлбэрт тохирох загварыг л сонгоорой. Эрүүл хөлтэй хүмүүст зөөлөн гутлыг богино хугацаанд л өмсөхийг зөвлөнө – 30 минутаас илүүгүй. Гэрийн углаашны хувьд ч мөн адил. “UGG өвлийн гутлын хувьд шилдэг нь байж болно, гэхдээ хөлийг бүрэн дэмжих гутал өмсөх нь чухал” гэж эмч нар онцолж байна. Хөлийн ул хавтгай хүмүүсийн хувьд энэ гутлыг мартсан нь дээр. Хэрвээ үе мөчний холбоос нь төрөлхийн сул эсвэл нуруу нугас, тулгуур эрхтний ямар нэгэн асуудалтай л бол энэ гутлаас бүрмөсөн татгалзах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Хэрвээ та UGG-ээс салдаггүй нэгэн бол өөрийн эрүүл мэндийн төлөө сонголтоо өөрчлөхөөс өөр аргагүй. Энэ хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

http://dorgio.mn/p/90251

120 КГ ЖИНТЭЙ ЭМЭГТЭЙН ЖИНГЭЭ ХАССАН ТҮҮХ

$
0
0

28 настай Кристин Картер 275 фунт стерлинг буюу (124 кг) жинтэй байв. Тэрбээр тамхи татсаныхаа дараа хоолоо иддэг муу зуршилтай байсан аж. Түүнийг “эвдэлж” буй энэ муухай зуршилаасаа салахад нь гэр бүлийн цугларалт нөлөөлж өөртэйгээ тэмцэх хэрэгтэй гэдэгээ ойлгосон байна.Учир нь түүнийг авга ах нь хараад таниагүй аж.

01-7 120 кг жинтэй эмэгтэйн жингээ хассан түүх

Кристин Картер жингээ хасахын тулд ходоодоо боолгуулах мэс засал хийлгэсэн ч сэтгэл хангалуун биш байв. Тэрбээр жингээ хасахаасаа өмнө ойролцоогоор 50 кг “илүүдэл өөх”-өө хаяжээ. Түүний жингээ хассан нууцаас сонирхъё.

02-6 120 кг жинтэй эмэгтэйн жингээ хассан түүх

Кристиан амьдралынхаа хэв маягийг өөрчлөх ёстой гэж үзсэн байна. Ингээд жингээ хаях хамгийн зөв алхам болох спортоор хичээллэх болжээ. Хувийн багш хөлслөж бэлтгэл хийсний үр дүнд хоёр жилийн дотор 68 кг болж хүссэн жиндээ хүрч эхэлсэн байна.

from_fatty_to_fitty_amazing_weight_loss_success_story_640_02 120 кг жинтэй эмэгтэйн жингээ хассан түүх

Түүнийг хүссэн жингээ урлаж өөрийгөө ялан дийлэхэд найз залуу нь дэмжлэг үзүүлсэн гэнэ.

from_fatty_to_fitty_amazing_weight_loss_success_story_640_03 120 кг жинтэй эмэгтэйн жингээ хассан түүх

Тэрбээр илүүдэл жинтэй байхдаа өөрийгөө дайчлах, илүү их амжилтанд хүрнэ гэж боддогүй байжээ. Гэхдээ Кристиан  өөрийнхөө төлөө  “тарган, аз жаргалтай” байх газраас явж чадсан.

from_fatty_to_fitty_amazing_weight_loss_success_story_640_04 120 кг жинтэй эмэгтэйн жингээ хассан түүх

Түүнийг гэр бүлийнхэн нь турна гэдэгт огт итгэлгүй байсан гэнэ.

from_fatty_to_fitty_amazing_weight_loss_success_story_640_05 120 кг жинтэй эмэгтэйн жингээ хассан түүх

Харин тэр өнөөдөр өөрийгөө хэн болсоноо гэр бүл, эргэн тойрныхондоо нотлон харуулж чаджээ.

from_fatty_to_fitty_amazing_weight_loss_success_story_640_06 120 кг жинтэй эмэгтэйн жингээ хассан түүх

from_fatty_to_fitty_amazing_weight_loss_success_story_640_08 120 кг жинтэй эмэгтэйн жингээ хассан түүх

from_fatty_to_fitty_amazing_weight_loss_success_story_640_09 120 кг жинтэй эмэгтэйн жингээ хассан түүх
from_fatty_to_fitty_amazing_weight_loss_success_story_640_11 120 кг жинтэй эмэгтэйн жингээ хассан түүх

Өвөрмөц царайтай хүмүүс

$
0
0

Өвөрмөц  царайтай хүмүүс гэдэг чинь жинхэн энэ хүмүүс байна даа. Өвөрмөц гэдэг бол сонин содон төрхийг хэлж байна. Харин манайхан нэг хэсэг царай муутай хүмүүсийг өвөрмөц царайтай гэж хошигноод байсан билүү.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20

Өндөр өсгийттэйгээ тулж ажилла!

$
0
0

e242bfc8d3cb3b268b3eb19bc30d9c6a

Өсгийтэй гутал өмсчихөөрөө чи өөрийн эрхгүй нуруугаа цэхлээд, гэдсээ татдаг биз дээ? Гэхдээ түүнийг санасныхаа хэрээр зүгээр л нэг өмсчихдөг юм биш. Эхлээд хөл өвдөнө, цэврүүтнэ, холгоно гээд асуудал мундахгүй. Өндөр өсгийт өмсмөөр байдаг ч өвдөхөөс нь айгаад, аль дээр авсан чамин гутлаа шүүгээнийхээ хаа нэг мухарт хийчихсэн юм биш биз? Алив гаргаад ир хамтдаа сургуулилт хийе.

- Юуны өмнө эхлээд гэртээ өлмий дээрээ явах сургуулилт хий. Энэ нь чамайг өндөр өсгийт өмсөх үеийн чинь сургуулилт болохоос гадна булчинг чинь дасгах болно. Гэртээ хоол хийж байхдаа, алхахдаа өлмий дээрээ явж бай. Өлмий дээрээ яваад сурчихвал дараа нь өндөр өсгийт өмсөхөд тийм ч хэцүү биш байх болно. Учир нь өсгий чамайг “түшээд” өгнө.

- Намхан өсгийтөөс эхлэ. Яваандаа гуталныхаа өсгийний өндрийг бага багаар нэмэгдүүл. Өсгийтэй гутал өмсөж байхдаа шагайны аюулгүй байдлыг дээд зэргээр бодолцох хэрэгтэй. Нэг л эвгүй гишгэвэл шагай мултрах аюултай.

- Яаж “асуултын тэмдэг” шиг явахгүй байх вэ, гэж үү? Хөлөө ойр ойрхон тавьж, нэг шугамын дагуу алх. Эхлээд өсгийгөө, дараа нь улаараа гишгэ. Энэ бол өндөр өсгийтийн дүрэм шүү! Өвдөг нугалараад байдгийн гол учир нь үүнийг зөрчсөнд л байгаа юм.

- Шантраад байвал чи хэзээ ч чадахгүй. Өндөр өсгийт дээр торолгүй явдаг бүсгүйчүүд ч бас анхандаа чам шиг л бэрхшээлтэй тулгарч байсан гэдгийг санаарай. Тиймээс юу юугүй хөл өвдөөд байна гээд гутлаа тайлаад шидчихэж болохгүй.

- Үргэлж шулуун замаар яваад байлгүй шатаар өгсөж, уруудаж, өвсөн дээгүүр, зөөлөн газраар явах зэргээр олон замыг “турших” хэрэгтэй.

- “Запас” байгаа юм чинь санаа зовох хэрэггүй. Эхний ээлжинд намхан ултай гутал цүнхэлж явж бай. Тэгвэл санаа амар явдаг болно. Гэхдээ юу юугүй намхан гутлаа өмсөхгүй шүү. Бүр аргагүй болсон үедээ л запасаа хэрэглэ.

Өсгийтэй гутал худалдаж авахдаа анхаарах зүйлс:
• Таалагдсан гутлаа хараад шууд авахаар бүү шийд. Сэтгэл чинь хэтэрхий их хөдөлснөөс болоод хөлийн хэлбэр, нумны тохироодоо таараагүй гутал авах вий. Тиймээс авах гэж буй гутлаа сайтар өмсөж үзэх хэрэгтэй.

• Хямд гутал хямд л байдаг. Гутал сайт гурвын өмнө гэдэг дээ. Тэгээд ч хямд гуталнууд хөлд тийм ч эвтэйхэн биш, эдэлгээ муутай байдаг. Нэг улиралд чанар муутай гутал дахин дахин авч байснаас, нэг мөсөн ганц сайн гутал авчих хэрэгтэй.

• Өлмий хэсгээрээ өндөрлөгчтэй гутал сонго. Нэгдүгээрт ийм гутал шороо, чулуун дээгүүр явсан ч хөлийн улыг өвтгөхгүй байх болно. Хоёрдугаарт өмсөхөд эвтэйхэн байх болно. Учир нь өсгийний өндрөөс улны өндөр хасагдана шүү дээ. Нэг ёсондоо энэ нь ухаалаг зохион бүтээгчдийн нүд хуурах залжин аргуудын нэг юм.

• Зуузай, ул зөөлөнтэй гутал сонго. Эс тэгвэл хөлийг чинь холгож хэд хоногтоо худалдаж авсан сайхан гутлаа харж санаашрахаас өөрцгүй болно.

• Чамайг сайхан харагдуулахын тулд их “хичээл зүтгэл” гаргасан хөлөндөө орой бүр иллэг хийж, бүлээн усанд амрааж бай. Орой унтахдаа хөлөө тосолж маргаашийн “албанд” нь бэлтгэж байгаарай.

 

Загвар өмсөгч Линдсей Пеласын халуухан зургууд

$
0
0

27 настай Америк загвар өмсөгч Линдсей Пелас олон нийтийн сүлжээ сайтад олон сая дагагчтай нэгэн. Тэрбээр бараг оруулсан зураг бүрээрээ л мөнгө олдог нэгэн.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23

ЗАЯАНЫ ХАНЬ

$
0
0

31730

Яаж заяаны ханиа таних вэ гэж нэг найз асуулаа.Зав зайтай сууж байсных нээх хөөрхөн энэ асуултанд нь хариулмаар санагдчихлаа.Би гэр бүл судлаач биш л дээ гэхдээ өдий оймс элээснийх дүү нартаа бол бяцхан зөвлөгөө өгөхтэйгээ.
Энэ хүнийг би яаж заяаны ханиа гэж мэдэх вэ?..гэж.
Аймаар чухал асуулт шүү.Гэр бүл болох гээд ярилцаж байгаа хосууд,синглээрээ таваргаж яваа нөхөр,сайхан гэр бүл мөрөөдөөд хэвтэж байгаа хэн ч бай ийм асуултыг өөртөө тавьдаг.Хариултыг нь олох хэцүү л дээ.Хорвоо дээр заяаны хань гэсэн тусгай хүн байдаггүй юм.Хүн бүр амьдралын ханиа өөрөө олж олон замын уулзвар дээрээс аль замаар явахаа сонгодог.Ихэнхи хүмүүс царай зүс,бие галбир,боловсрол,амьдралын түвшин,хөрөнгө хогшил,ажил төрөл,нэр төрийг чухалчилдаг.Өөрөө үгүй юмаа гэхэд ойр дотных хүмүүс ямар хүнтэй танилцсийн гэж ирээд нөгөө хүнийг нь дээрхи үзүүлэлтүүдээс ядаж хоёрых нь жишээ болгож харьцуулна.Нийгэм маань нэгэнт өөрөө ийм гавтлийст тул энэ хүмүүсийн буруу биш юм.
Хүрэлбаатар эмчийн ярьснаар манайд оффист суудаг,дээд боловсролтой 25-47 насны 176 мянган эмэгтэй байдаг гэнэ.Үнэн худлыг нь мэдэхгүй ч ямартаа энэ аймаар тоонд багш,эмч,хувиараа хөдөлмөр эрхэлдэг эмэгтэйчүүд ч орох байх гэж бодов.Эмэгтэйчүүдийн илүүцтэй манай улсад цагаан морьтой ханхүүгийн үлгэр биелэх хэцүү л дээ.Гэхдээ хань ижлээ зөв таниад сэтгэлд нийцсэн хүнтэйгээ гэр бүл болох нь ганц хувь хүний төдий биш үндэсний асуудал юм.Цөөхөн хүн амтай улсад гэр бүлийн хүчирхийлэл,ураг садны хүчингийн хэрэг их гардаг нь үүнтэй холбоотой ч байж болох юм.
Хүн бүхэнд өөр өөрийн хайр дурлалын мөрөөдөл байдаг.Энэ мөрөөдөлдөө ихэнхидээ хүсч байгаа хүнийхээ гадна төрх байдлыг хийсвэрлэн боддог.Тийм хүнтэйгээ учирсан ч гэлээ амьдрал хүссэнээс нь өөрөөр үргэлжилнэ.Энэ бол гаднах төрх байдал,хүсэл сонирхол хоёр хамааралгүйн нотолгоо.
Ихэнхи гоонь хүмүүс гэр бүл хэт мөрөөссөн хүмүүс хэн нэгэн хүчирхэг хүнд сайн дураараа, ухаанаа алдтал захирагдах хүсэлтэй байдаг. Үүгээр тэдний тухайн хүнд өгч байгаа хайр итгэл харагддаг бөгөөд,гэр бүлийг удирдаж байгаа хүн нь өөрийг нь бүх зүйлд сургаж боловсруулж байхыг энэ хүмүүс хүсдэг. Сексийн харилцаа, амьдралын жирийн дэг ёс, хэлэх ярих үгийг нь хүртэл хайртай хүн нь багш дасгалжуулагч адилаар зааж сургаж байх ёстой тул хайртай хүнээ сонгох тал дээр эдгээр хүмүүс ямагт өөрөөсөө илүү дээр, өөрийнхөө орой дээр залж болох хүнийг эрж хайж байдаг.Хүссэн ийм ханиа олж чадахгүй шаналж цөхөрсөн хүмүүс хань ижлээ яаж таньж олох вэ гэсэн мөнхийн асуултыг хайж явдаг.Чамд яг тийм хүн тохирно,тэрийг сонго гэх нь бүдүүлэг зөвлөгөө ч ханиа сонгох,шинжих дараахь аргууд байдгийг мэдээд аваарай.Танд сонирхолтой магадгүй гээд товчхоон оруулчий.
1.Физиогномик. (Хүний төрх байдал).
Италийн гэмт хэрэг судлаач,сэтгэл зүйч Чезоре Ломбразо (1835-1909) бүх хүмүүсийн царайны гадаад төрх байдал,үйлдэл хийх хандлага хоёрын хооронд нарийн уялдаа байдгийг нээн илрүүлээд судалгааны том бүтээл туурвижээ.Түүний үзсэнээр,ямарваа хүний чихний гэдэс нь том доод үзүүр нь дотогшоо хумайсан бол эд баялаг сайтай байхын шинж,эр хүний нүдийг ажиглахад тогтуун дөлгөөхөн бол бусдыг хайрлах нигүүлсэх сэтгэл сайтайх,хүйтэн хурц юмуу гөлөгнөсөн нүдтэй бол догшин авиртай,хулгайч шинжтэй байдаг байна.За тэгээд хамар,дух,эрүү,хөмсөг гээд нүүрний бүх шинжээр нь дүгнээд бичсэн байх юм.Энэ хүйтэн царайтай нөхөр цаагуураа яав ч олигтой хүн биш гээд байдаг нь үнэний ортойн нотолгоо.Олон жил шорон оронгоор явсан юмуу байнга гэмт хэрэг хийж явдаг хүмүүс ихэнхи нь ийм зэвүүн хүйтэн төрхтэй болчихсон байдаг.
2.Френлоги. (Гавлын хэлбэрээр нь шинжих).
Энэ нь гавлын ясны хэлбэр хүний зан авир,авъяас чадвар,чиг хандлагыг илтгэн харуулдаг шинжлэх ухааны нээлт юм байна.Жишээ нь хүний толгойн хэлбэр дээд хэсгээрээ нарийвтар доод эрүү орчим нь цулцгар өргөн бол хоолонцор,харамч,хүнийг эд юмсаас дорд үздэг гэнэ.Харин том өргөн магнайтай бол ухаантай,амгалан түвшин байдаг гэжээ.Сайн ажиглаад байвал үнэн ч юм шиг санагдсан.Энэтхэгийн Камасутра сударт ийм тийм шинж төрхтэй хүмүүс тийм тийм зан төрхтэй гээд бичсэн байдаг санагдана.
3.Удам сударыг нь харах.
Ээдээ,энэ бол хөрөнгө хогшил,ажил алба,эзэмшсэн боловсрол,зүүж яваа үнэт эдлэл,унаж яваа машин,амьдардаг байр савтай нь огт холбогдолгүй асуудал шүү.Ген гэдэг нь хромсом дахь хүний удамшлын мэдээллийг агуулсан молекул нэгж.Хүний төрсөн үр удам тэр мэдээллийг хуулбарлан төрнө.Эцгээс хүүд өвлөгддөг генийг Y хромсом буюу ясан удам гэдэг.Эцгийн энэ удам цааш эрэгтэй талаа барин удамшин тархахдаа огт өөрчлөгддөггүй.
Удмыг нь харнаа гээд байдаг маань ах дүү,төрөл садангийх нь хүмүүс ямар гарвал үүсэлтэй,ямар хүмүүс байсныг нотлох ургийн бичиг юм.Одоо нэгэнт ургийн бичигтэй айл байхгүй тул ядаж аав ээж,ах дүү нарыг нь ямар улсууд вэ гэдгийг нь өөрөөр нь яриулах,очиж танилцах,эсвэл нутаг усных нь сайн мэддэг улсуудаар нь дамжуулан судлаж болно.Хүний мууг үзэх гэсэн юм байхгүй,энэ бол тэр хүний удамд алуурчин,орон шорон дамжсан хулгайч,архаг архичин,биеэ үнэлэгч,цус ойртолт,удмын гажиг байгаа эсэхийг тодруулж мэдсэнээр өөрийгөө ирээдүйн хүчирхийллээс,гунигт амьдралаас аварч болох гарц юм.Хог новш бол яг удамшдаг шүү.
4.Ламдах.
Энэ бол эцсийн тийм ч найдвартай бус арга.Манайхан хамгийн түрүүнд Гандан орж мэргэлүүлдэг.Төвдийн зурхайн хуанли нь Григорийн тоололтой адилаар нарны мөчлөгөөр тоологддоггүй.Сарны тоолол мөчлөгөөр ивээл жил буюу 12 жилийн амьтны систем,таван махбодь зэргийн хоорондын зохицлыыг харгалзан үздэг.Өөрөөсөө дээш 4 нас,доош 4 насыг ивээл гэх буюу эсрэгээрээ бас дээш дооших зургаан насыг харш гэж үзээд гэрлэхийг сайшаадаггүй.Мөн таван махбодио өнгөөр илэрхийлээд хоорондыг зохицол ба харшлыг тооцно.Хэрвээ хайрт чинь Гандан дагуулж гүйвэл энэ нь шинжлэх ухааны үндэслэл сайтай муутайг мэдэхгүй хамт амюдрах хүнийхээ сүжгийг хүндлэхээс өөр аргагүй.Ямар ч байсан ивээл жилтэй суусан зарим хүмүүс насан туршдаа толхилцоод зарим нь салж сарнисан байхад харш жилтэй хүмүүс эвлэг амьдраад байдгийн билээ..
Заяаны ханиа мэдрэх,таних ийм аргууд байдгаас гадна Британий эрдэмтийн олон жилийн судалгаагаар эрэгтэй эмэгтэй хүмүүс өөртэйгээ ижил сонирхол,амьдралын хэвшилтэй хүмүүсээ таних код нь тархины үнэрлэхүйн хэсэгт байдгийг нээж илрүүлсэн гэнэ лээ.Хань болох хүнээ үнэрээр нь мэднэ.Би лав үнэмшсэн.Түүнийгээ үнэрээр нь бараг таньчих байхаа.Гэхдээ үүнд их ач холбогдол бүү өгөөрэй,учир нь тархи толгойн гэмтэлтэй хүмүүст хамаарахгүй юм байна лээ шүү.Мориноос унаагүй,зодуулж тархи нь хөдлөөгүй хүн ховор шүү.Миний баттай бодлоор сайхан сэтгэлтэй,үнэнч,хөдөлмөрч хүнийг хань ижлээрээ сонговол алдахгүй гэж боддог доо.

Зайрмаг эмчилгээний шидтэй

$
0
0

053543336icecream

Сэтгэл судлаачид аль эртнээс л хүмүүс яагаад элдэв амттан дундаас чухам зайрмагийг илүүд үздэг вэ гэдгийг олж мэдэхийг зорьсон билээ. Тэгвэл тэд мөхөөлдөст дурлах явдал аль хүүхэд байхаас тухайн хүнд хоногшдог бөгөөд өөрөөр хэлбэл, бага байхдаа түүнд дурлаж эхэлснээр цаашдаа нөгөөх рүүгээ тэмүүлдэг болохыг тогтоосон аж.

Хүүхдийн олон ч ном зохиолд чухамхүү мөхөөлдсийг л хүүхдүүдэд бэлэг юм уу урамшуулал болгож санал болгодог юм. Тиймээс том болсон хойноо ч гэсэн сэтгэлээр унасан, уйтгарласан хүн нөгөөх зайрмагаа идэж байж тайвширдаг гэнэ. Мөхөөлдөс сэтгэл гутралыг тайлдаг хүчтэй эм гэдэгт Их Британийн нейрофизиологчид итгэлтэй байгаа юм. Зайрмаг сэтгэлийн тун ч эвгүй гутралыг дарах гайхалтай чадвартай гэнэ шүү.

Түүгээр ч үл барам, мөхөөлдөсний шинж чанаруудыг судалснаар энэ амттан сэтгэл гутралыг тайлаад зогсохгүй хүмүүний уураг тархинд ер бусын нөлөөлөл үзүүлснээр үйлчлэл нь маш хурдан илэрдэг байна. Зайрмаг идэх үеэр дуртай дуугаа сонсох юм уу дотно хүнтэйгээ уулзсантай адилхан тийм сэтгэгдэл төрдөг аж. Эрдэмтдийн үзэж байгаагаар шоколадтай зайрмаг маш хүчтэй үйлчилгээтэй юм.

Emch.mn

Жиү-Жицү бөхөөр хичээллэдэг Алия Монгол кинонд дүр бүтээнэ

$
0
0

31733

Өнгөрсөн хоёрдугаар сард Жү жицүгээр хичээллэдэг охины зураг цахим сүлжээнд тархаж олон залуучуудын сэтгэл зүрхийг татсан билээ. Тэгвэл түүнийг Алия Байбусинова гэдэг бөгөөд тэрбээр 21 настай бөгөөд Казахстаны Астанад амьдардаг юм байна. Тэрбээр жүдо, жиү-жицү бөхөөр хичээллэдэг бөгөөд эхэндээ сонирхогчийн түвшинд хичээллэж байсан бол яваандаа энэ нь түүний хобби болжээ. Хөөрхөн Алия Байбусинова жүдо, жиү-жицүгээр хичээллэхийнхээ хажуугаар жүжиглэх авьяастай гэнэ.

Түүнд жүжигчин, найруулагч, продюсер Г.Эрдэнэбилэг өөрийн найруулан хийж буй “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэсэн “Хийморь” уран сайхны кинондоо тоглох саналыг тавьсан байна. Алия Байбусинова жүжигчин Г. Эрдэнэбилэгийн саналыг зөвшөөрсөн гэнэ.

Н.Алтанцэцэг

“Mrs.Mongolia World 2018-Гоо ээж”-ийн шилдгүүд тодорлоо

$
0
0

“Mrs.Mongolia World 2018-Гоо ээж” улсын анхдугаар уралдаан алдарт эхийн 1, 2-р одонтой  үзэсгэлэнт ээжүүдийн дунд амжилттай зохион байгуулагдлаа.

Алтан эрдэнийн өргөмжлөлийг хүртэж, “Mrs.World-2018” уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчаар А.Дэлгэрцэцэг шалгарсан байна.

Есөн эрдэнийн болон номинацийн шагналт үзэсгэлэн гоо ээжүүд:

Алтан эрдэнэ А.Дэлгэрцэцэг
Мөнгөн эрдэнэ М.Отгонтөгс
Зэс эрдэнэ Б.Цэцэгбал
Шүр эрдэнэ О.Орхонтуул
Сувд эрдэнэ Т.Энхцэцэг
Оюу эрдэнэ М.Сайнтуяа
Номин эрдэнэ Б.Ууганбилэг
Тана эрдэнэ Б.Болортуяа
Ган эрдэнэ Ц.Онончимэг

Номинаци:

Оюунлаг гоо ээж- А.Дэлгэрцэцэг
Хүмүүнлэг гоо ээж – С.Ууганцэцэг
Авьяаслаг гоо ээж- Б.Солонго
Үзэсгэлэнт гоо ээж- Б.Цэцэгбал
Гоолингоо ээж- М.Отгонтөгс
Онцлох гоо ээж – Б.Эрдэнэцэцэг
Онцлох гоо ээж – С.Эрдэнэтуяа нар шалгарчээ.

ЯПОНД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨХӨНД ЗОРИУЛАГДСАН СҮМ

$
0
0

Зөвхөн эмэгтэйчүүдийн хөхөнд зориулагдсан Японы нэгэн сүмд тавтай морил. Күдояма хэмээх бяцхан суурингийн Коя-сан хэмээх уулын бэлд орших Зисон-ин сүм бол Японы буддын хамгийн өвөрмөц газар мөн биз ээ.

Гаднаас нь харахад бусад сүмээс ялгарахааргүй энэ газрын дотор нь орж ирэхэд л хөхний хэлбэртэй зүйл энд тэндгүй өлгөөстэй байна. Үүгээр л та арай онцгой газар орж байгаагаа мэднэ. Эндээс та порлон, даавуу, хуванцраар хийсэн модон тавцантай мянга мянган хөх харах боломжтой.

761 Японд эмэгтэйчүүдийн хөхөнд зориулагдсан сүм

Анх Зисон-ин сүмийг Коя-сан дагшин ууланд гарах гарц болгон барьсан аж. Нэг удаа энд хөхний хорт хавдраар өвчилсөн эмэгтэйг дагуулан нэгэн эмч онцгой мөргөл үйлдэх гэж ирснээс сүмд өөрчлөлт гарч эхэлсэн байна. Эмч энэ сүмд хөхний хэлбэртэй зүйл авчирч, өлгөх хүсэлтийг сүмийнхэнд гаргажээ. Сүмийн лам нар ч зөвшөөрч, эндээс шинэ уламжлал мэндэлсэн байна.

667 Японд эмэгтэйчүүдийн хөхөнд зориулагдсан сүм

574 Японд эмэгтэйчүүдийн хөхөнд зориулагдсан сүм

Ийнхүү эхний хөхний дүрс өлгөгдсөн цагаас хойш мөргөлчид мини хөх нэмэрлэхээр ирдэг болжээ. Зарим нь эсэн мэнд жирэмслэхийг гуйдаг бол зарим нь бурхнаас сүү сайн оруулж өгөхийг, эсвэл хөхний хорт хавдрыг нь эдгээж өгөхийг гуйдаг байна.

393 Японд эмэгтэйчүүдийн хөхөнд зориулагдсан сүм

863 Японд эмэгтэйчүүдийн хөхөнд зориулагдсан сүм

Энэ бол нэлээд хачирхалтай ч цаад мөн чанар нь тун гайхалтай уламжлал юм. Гэхдээ эдгээр модон тавцангийн хэд дээр нь хөхийг нь томруулах, эсвэл жижгэсгэхийг гуйсан байдаг бол. Магадгүй энэ сүмд ирсэн цөөнгүй эмэгтэйчүүд ийм зүйл хүсч, мөргөл үйлдсэн байдаг биз ээ.

1187 Японд эмэгтэйчүүдийн хөхөнд зориулагдсан сүм

Viewing all 18678 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>