Quantcast
Channel: Miss.mn
Viewing all 18678 articles
Browse latest View live

Харри Стайлс ”Gucci”-гийн нүүр царай боллоо

$
0
0
1.JPG_500x500
Дуучин, жүжигчин Харри Стайлс “Gucci” брэндийн эрэгтэй тэйлоринг цуглуулгын нүүр царай болжээ.  Сурталчилгааны зургуудыг Gucci албан ёсны Instagram хуудсаараа дамжуулан цацсан бөгөөд гэрэл зургийг Глен Люкфорд дарж, харин найруулагчаар Кристофер Симмондс ажилласан байна.

Эх сурвалж http://www.info.mn


Чамайг мэдээсэй гэж хүсдэг эрчүүдийн 11 нууц

$
0
0

hipwee-ar3

Үг, үйлдлээрээ л хэлдэггүй болохоос биш эрчүүдэд хэлэхийг хүсдэг олон хүслүүд бий. Тэднийг ойлгож харилцаагаа илүү хялбар болгох бяцхан “толь” бэлдлээ.

Нууц1: Эрчүүд мэдрэмжийн тухай ярихыг нууцалдаг. Мэдрэмжийнхээ тухай ярих нь магадгүй чиний залууд амархан байж мэднэ. Чи түүнээс романтик амрах боломж олдвол юу хийх тухай, аль эсвэл анх танилцаж байсан үедээ юу бодож байсан тухайг нь асуугаарай. Тэр чиний асуултанд дуртайяа хариулах болно. Тэд үнэндээ ярихыг хүсдэг боловч, яаж эхлэхээ мэддэггүйд л хамаг учир байгаа юм.

Нууц2: Эрчүүд ямар нэгэн зүйл хийж байхдаа хайртай гэдгээ илэрхийлдэг. Зарим эрчүүд мэдрэмжээ үгээр илэрхийлэхийг илүүд үздэг. Гэхдээ хэрхэн, яаж гэдгээ мэддэггүй. Тэд гэрийн эд хогшлоо засаж байхдаа, чамтай хамт юм угаалцаж байхдаа ер нь ямар нэг зүйлийг хийж байхдаа гэнэт гайхтал “Би чамдаа хайртай” гэж хэлж байсан удаа бий юу? Тэдэнд нандин үгийг хэлчих зориг тэр бүр байдаггүй. Гэхдээ л тэд ямар нэг “сиймхийгээр” хэлэхийг хүсдэг.

Нууц3: Тэд амлалтыг жинхэнэ утгаар хүлээж авдаг. Эрчүүд ямар нэгэн зүйл амлаж, тэр нь эргээд өөрийнх нь нэр хүндэд сөргөөр нөлөөлөхөөс эмээдэг. Гэхдээ тэд гэрлэх саналыг тун нухацтай бодож байж хэлдэг. Баргийн залуу ийм зүйлээр тоглоом хийдэггүй. Тиймээс эрчүүд энэ тухай маш удаан бодож, зөв шийдвэр гэдэгт итгэлтэй болсон үедээ л ийм санал тавьдаг. Эрчүүдийн 90% нь гэрлэх санал тавих үедээ “надтай гэрлээч” гэдэг үгийг эмэгтэйдээ давтан хэлдэг байна. Энэ удаан бодож, зөв шийдвэр гаргасан гэдэгтээ эргэлзэхгүй байгаагийн шинж шүү.

Нууц4: Тэд үнэндээ чамайг сонсдог. Хэн нэгэн чамтай ярилцах үед чи “тиймүү”, “аанхан” тэгээд цааш нь гэх мэтээр амтархан сонсдог биз дээ? “Би сонсож байна” гэдэг дохиог бие биедээ өгч ярилцдаг нь бүсгүйчүүдийн харилцааны нэг хэв маяг. Харин чиний залуу сонсож байгаа нь мэдэгдэхгүй, яг л дүлий юм шиг суудаг. Тэд ямар нэгэн хариу хэлэхгүй байна гэдэг чамайг сонсохгүй байна гэсэн үг биш. Магадгүй тэдэнд чиний юу ярихыг чинь анхааралтай бөгөөд чимээгүйхэн сонсож суух нь илүү санагддаг байж болно шүү дээ. Тиймээс түүнд “намайг сонсдоггүй” гэж гомдоллохоо болиорой.

Нууц5: Тэд сонирхдог зүйлдээ мөнгө зарахыг хүсдэг. Харилцаагаа илүү бэхжүүлэхийн тулд эрчүүд эхний үеүдэд мэдээж чамд харамгүй “зарцуулна”. Харин яваандаа тэд өөрийнхөө сонирхдог спорт, зугаа цэнгэлд мөн адил “зарцуулахыг” хүснэ. Энэ үед хайртай бүсгүй нь тэднийг ойлгож, дэмжих үед харин ч их баярлах болно.

Нууц6: Тэд өөрсөддөө цаг гаргахыг хүсдэг. Эрчүүд өөрсөддөө цаг гаргах нь, тэдний хувьд маш чухал зүйл юм. Хайрт чинь найзуудтайгаа заал авах, фитнесст явах зэргийг нь ойлгодог байгаасай гэж хүсдэг. Чамайг ч бас өөрийн гэсэн дуртай зүйлтэй болоход тэд баярлах болно. Хувь хүний хөгжлийн тал дээр анхаарлаа хандуулж байна гэдэг та хоёрын харилцаанд ч бас эерэг нөлөө үзүүлэх юм шүү.

Нууц7: Эрчүүд ааваасаа суралцдаг. Хэрвээ чи залуугаа ямархуу эр хүн болохыг нь мэдэхийг хүсэж байвал, түүний аавыг ажигла. Ихэнх эрчүүдийн харицааны хандлагад гэр бүлийн хүмүүжил ихээхэн нөлөө үзүүлдэг. Түүний аав ээжийг нь хэрхэн хайрлаж, хэрхэн гэр бүлээ авч явж байгаагаас тэд үлгэр дуурайл авдаг.

Нууц8: Эрчүүд эмэгтэйчүүдээс хурдан “явдаг”. Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү уур бухимдал, стресс, сэтгэл тавгүйтлийг тэсвэрлэж чаддаг. Харин эрчүүд эсрэгээрээ энэ бүхнээс залхаж, аль болох хурдан холдохыг хичээдэг. Хэрэв та хоёр муудалцсан хэдий ч чамд итгэл найдварын гал байвч, түүнд энэ тухай бодол огт байхгүй ч болсон байж мэдэх юм.

Нууц9: Эрчүүд нүүрний хувиралыг тэр бүр ойлгодоггүй. Ихэнх эрчүүд нүүрний хувирал, хоолойны өнгө өөрчлөгдөхийг тэр бүр ойлгож “уншиж” чаддагүй. Харин бүсгүйчүүд эсрэгээрээ. Тиймээс түүгээр таавар таалгаад байлгүй, юу хүсэж байгаагаа шуудхан хэл.

Нууц10: Эрчүүд сексийн тухай маш их боддог, бүр маш их шүү. Тиймээ, энэ магадгүй нууц биш, тодорхой зүйл байж болох юм. Дийлэнхи 60-аас доош насны эрчүүд сексийн тухай өдөрт хамгийн багадаа нэг удаа бодож амждаг. Харин эмэгтэйчүүдийн дөрөвний нэг нь л энэ тухай боддог байна. Тэд ингэж төсөөлөн бодохдоо ихэнхдээ өөр өөр эмэгтэйчүүдтэй байгаагаар төсөөлдөг гэд боддоо. Гэхдээ ингэж төсөөлдөг гээд үүнийг хэрэгжүүлэх гэж байна гэсэн үг биш юм шүү.

Нууц11: Эрчүүд тохирох хүнээ “хайдаг”. Ихэнх эрчүүд зөвхөн сексийн тухай боддог гэдэг нь худлаа. Тэд секс бол хоёр хүний хоорондын нандин харилцаа гэдгийг мэддэг. Танихгүй хүнтэй секс хийхийн оронд удаан хугацааны турш, тогтвортой нэг л хүнтэй байхыг илүүд үздэг. Гол нь тохирох хүнээ л “хайдаг”-т байгаа юм.

Зөв “партидах” зөвлөмж

$
0
0

huu0217

1. Үдэшлэг болох өдрийн болон, маргааш өдрийнхөө ажлыг урьдаас бэлтгэж тавь. Гэнэтийн урилга ирсэн тохиолдолд ч тэр, эрсдлийг тооцоолж маргааш нь хэрэг болох наад захын зүйлсээ бэлдээрэй.

2. Партинд гарахаасаа өмнө өөрийнхөө хамгийн дуртай хэмнэлтэй аянуудыг сонсож дотроосоо хал. Анхнаасаа “настр”-тай очих юм бол, хөгжилдөхийн тулд заавал хундага юм уух шаардлагагүй болно.

3. Гарахаасаа өмнө аяга сүү, мандарин идээд гар. Ходоодонд тодорхой хэмжээний бүрхүүл үүсгэдэг учраас амархан согтоохгүй, бас шартуулах нь бага.

4. Хэрвээ парти зохиох гэж байгаа бол, алкогольны хэмжээг 30 хувь, ундаа усны хэмжээг 70 хувиар бүрдүүл. Мөн идэх юмтай байлгахаа ч бүү март. Ажлаа тараад хоосон ходоодтой ирсэн зочид чинь шууд архи уувал амархан согтох ба эрүүл мэндэд нь ч муу. Ширээгээ юм юмтай байлга.

5. Үдэшлэгт очихоосоо өмнө өөртөө дүрэм зохио. Хэзээ “хангалттай”-д тооцож гарах, ямар үед хэн рүү залгах, хяналтаа алдахгүй байх гэх мэт. Юу болохыг хэн ч таахгүй, тиймээс ямар ч байсан эрэгтэй бэлгэвч халаасандаа хий.

6. Эмэгтэй хүний биед эрэгтэй хүнийхээс илүү бага шингэн агуулагддаг. Тиймээс ч бидний шарталтын болон согтолтын хэмжээ илүү өндөр байдаг аж.

7. Албан байгууллага юм уу найзуудын үдэшлэгийн үеэр үргэлж завгүй байхыг хичээ. Шинэ танилтай болж бусадтай ярилц.

8. “Шахалт”-аас зугтаа. Эелдэг гэхдээ шийдэмгий байх хэрэгтэй. Хангалттай хэмжээнд уусан гэдгээ хэлээд, үдэшлэгийн гол утга учир согтоход биш гэдгийг сануул. Найзууд чинь уурласан ч, инээмсэглэсэн чигээрээ булт.

9. Аль хэдийн согтчихоод байхад нь хэн нэг найзыгаа бүү “хундага юм”-аар шах. Хүн бүр өөрийнхөө хүслээр байж гэмээнэ, үдэшлэг чинь хөгжилтэй болно шүү дээ.

10. Хэрвээ найзуудтайгаа цуг явж байгаа бол, тэднээс нэг их бүү холдоорой. Бие биедээ анхаарал тавьж, бие биенээ өмгөөлж хамгаал. Гэхдээ үүнийхээ хажуугаар хамтдаа нарги.

11. Нэг л хундага уусан бол бүү жолоо барь. Согтууруулах ундааг басч болохгүй шүү. Архи нь тэр дороо биш, хэсэг хугацааны дараа согтоож эхэлдэг тул, анхандаа эрүүл мэт байснаа машин барьж явахад чинь гэнэт толгой чинь эргэж осол аваарь гаргаж мэднэ. Бас бага ч болов уусан хүний машинд бүү сууж яв.

12. Хэрвээ чиний сарын тэмдэг ирсэн бол, жирийн үеийнхээсээ ч бага уух хэрэгтэй. Учир нь энэ үед бүсгүй хүн согтох нь илүү амархан байдаг.

13. Өөрийнхөө хундагыг сольж болохгүй. Мөн ширээн дээр байгаа өөр хүний хундагатай юмыг ууж хэрхэвч болохгүй. Чамайг айлгах гэсэн юм биш шүү! Гэхдээ дотор нь юу ч хийчихсэн байж мэднэ. Болгоомжтой бас эрүүл шоуд.

14. Томоохон хэмжээний үдэшлэгийг тартал нь байх гээд хэрэггүй. Хэрүүл маргаан, зодоон цохион, бас бус үдэшлэгний “гамшиг”-ууд тарах дөхөх үед л эхэлдэг. Тиймээс оргил цэгт нь хүргээд л гар. Чамд л хангалттай сайхан байсан бол болох нь тэр.

15. Шөнийн клубт эрэгтэй хүнтэй танилцах нь тийм ч сайхан санаа биш. Учир нь тэр чамаас тогтвортой харилцаа хүсэх нь юу л бол. Юу ч болж байсан найзуудаасаа ганцаараа үлдэж болохгүй ба тэгвэл нэг шөнийн явдал хайсан эрчүүдийн нүдэнд амархан өртөх магадлалтай.

16. Гэхдээ нөгөө талаас, хэрвээ чи өөрөө нэг шөнийн явдалд нээлттэй ханддаг бол хүнээ болгоомжтой сонгоорой. Тэгээд хамгаалалт, хамгаалалт, бас дахин хамгаалалт!

17. Хамгийн сүүлийн зөв партидах зөвлөмж. Инээж хөхрөлд, хундага тулган ерөөл хэл. Хөлсөө гартал бүжиглэ, чамайг хэн ч харахгүй байгаа юм шиг л өөрийнхөө дуртай хөдөлгөөнийг хий. Сэтгэлээ сул тавь. Үдэшлэгт стрессээ тайлах гэж ордог болохоос, нэмэх гэж ордоггүй.

Кендалл Женнер Хадидын дүүтэй аальгүйтжээ

$
0
0
efd8f9afb6487c17great-600x486
Шоу бизнесийн ертөнцөд аль хэдийн байр сууриа олсон цөөхөн хэдэн гэр бүлийн нэг бол Кардашьяныхан. Харин Хадидын гэр бүлийн гишүүд өөрсдийн байр суурийг бэхжүүлэхээр хүч түрэн гарч ирцгээж байгаа билээ. Энэ хоёр гэр бүлийн охид хоорондоо найз нөхдийн харилцаатай байдаг. Тодруулбал, супермодель Кендалл Женнер эгч, дүү Жижиг, Белла Хадидтай сайн найзууд. Тэгвэл алдартай гэр бүлийн гишүүдийн харилцаа нөхөрлөлөөс давж, худ ураг болж мэдэх нь гэж хардахаар зураг цахим орчинд таржээ.
Тэрхүү зурган дээр Кендалл Женнер бүсгүй Хадидын гэр бүлийн хамгийн отгон гишүүн болох 18 настай Анвар хүүтэй хамт байх бөгөөд түүнтэй тун аальгүйтсэн байр байдалтай харагдах аж. Хэдийгээр үүнийг найз нөхөд, эгч дүүгийн харилцаа гэж тайлбарлаж болох ч хэдэн жилийн дараа юу болохыг хэн мэдлээ.

Хадам ээжийн чинь чамд хэлэхийг хүсч буй 8 зүйл

$
0
0

monster-in-law-0515_sq

Ганцхан өөрийгөө өмөөрөх хэрэггүй. Хадам ээж чинь ч бас эмэгтэй хүн шүү дээ. Түүнд чамд хэлэхийг хүсдэг зүйл бий. Хайртынхаа ээжтэй тийм ч таарамжтай биш бэрүүдэд энэ зөвлөгөөг зориуллаа.

Намайг үл тоомсорлох хэрэггүй
Хадам ээж чинь будаагаа ургамлын тостой чанадаг байхад чи давстай чанадаг. Хадам чинь хувцсаа дөрвөлжилж эвхдэг байхад чи бүгдийг нь өлгүүрт хийдэг. Тэдний гэрт очсон өдрөөсөө авахуулаад бүхнийг өөрийнхөөрөө янзалж, хиймээр санагдсаныг чинь ойлгож байна аа. Гэхдээ тэр муу ч сайн ч, хайртыг чинь энэ олон жил тэр гэрт, тэр аргаараа өсгөж хүмүүжүүлсэн эмэгтэй. Хадам ээжээ бүү үл тоомсорло, үгийг нь жаахан ч атугай сонсож, хүүхэ, ажил, гэр орны асуудал дээр зөвлөгөө ав. Тэр өөрийгөө чиний хувьд чухал гэдгээ мэдэрвэл чамд уурлах нь багасна. Учир нь хадмууд бэрүүд нь өөрийг нь тоохгүй байх тусам бухимдаж эхэлдэг.

Намайг битгий хэрүүлдээ оролцуул
Гэр бүлийн хоёрын хооронд үл ойлголцох асуудлууд цөөнгүй гарна. Тэр тоолонд хайртынхаа ээжийг ямар нэг байдлаар хутгах хэрэггүй. Жишээ нь, бид хоёрын хэнийх нь зөв бэ гэж ээжээс нь асуух хэрэггүй. “Энэ бүхэн ээжээс чинь болсон” гэдэг үг бүр ч шаардлагагүй. Үүний оронд шударгаар зөвлөгөө хүссэн нь дээр.

Надад цаг хугацаа хэрэгтэй байна
Чи түүний хүүд анхны харцаар дурлаагүй л байх. Тиймээс хадмыгаа ч бас өөртөө нэг удаа цуг оройн хоол идээд л “анхны харц”-аар чамд сайн хандана гэж найдах хэрэггүй. Чи ч бас адил. Бүх төрлийн харилцаа нэг л зарчмаар өрнөдөг. “Дасах”, “ээнэгших” гэдэг үг хадам бэрийн холбоонд ч бас хамаатай. Түүнд ч бас чамайг охиноо гэж хүлээн зөвшөөрч, үнэлж, хайрлаж эхлэхэд хугацаа хэрэгтэй байгаа.

Би “мангас” биш
Хадам чинь хүү лүүгээ залгаж л байг. Хааяа хааяа гэрт чинь ирж очиж л байг. Тэглээ гээд тэр та хоёрын амьдралд оролцохыг хүсч байна гэсэн үг биш. Тэр зүгээр л хүүтэйгээ холбоогоо таслахыг хүсэхгүй байгаа хэрэг. Тиймээс хадмынхаа тухай сонсмогцоо өөртөө итгэлгүй болох юм уу, хардаж эхлэх хэрэггүй. Учир нь тэр ердөө ч мангас биш. Түүнээс айх шаардлагагүй.

Намайг сайн ээж байсны минь хувьд хүндэл
“Би хүүгээ сайн өсгөхийн тулд их хичээсэн шүү дээ” гэж олон хадмууд бэрдээ хэлэхийг хүсдэг. Хааяа ч болов тэдэнд “Хүүгээ ийм сайхан хүмүүжүүлсэнд баярлалаа. Та маш сайн ээж юм” гээд хэлчихэж бай. Тэгээд ч, энэ бол үнэн. Эр хүний ирээдүйд сайн эр нөхөр болох эсэх нь ээжийнх нь хичээл зүтгэлээс ихээхэн хамааралтай. Тиймээс чиний хайрыг хүртсэн сайхан залууг өсгөснийх нь төлөө түүнд таларха.

Өөрийнхөө төлөө тэмц
Бүх хадам ээжүүд үргэлж хүүгийнхээ талд зогсдог гэж бодож байж магадгүй. Гэвч тэр чиний төлөө ч бас санаа зовж л байгаа. Тэр чамайг дотроо “Төрсөн үрээс минь ялгаа юу байхав” хэмээн бодож хайрлаж байгаа. Тиймээс ч тэр хүүгээ чамд муухай хандахыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Хэдий тэд хүүгээ өөрсдөө өсгөсөн ч гэлээ, хэт дураар нь тавьчихвал эхнэрийнхээ толгой дээр гараад суучихаж мэдэхээр “нөхдүүд” болохыг нь ч андахгүй мэднэ.

Надтай хэт илэн далангүй байх хэрэггүй
Хадам ээж чинь чамайг аз жаргалтай байгаа гэдгийг, бас сайн найз нөхөдтэй, гэрийнхэнтэйгээ сайхан харилцаатай байгаа гэдгийг мэдэх эрхтэй. Гэхдээ тэр чамайг шөнөжингөө хэрхэн шоудсаныг, ажлын чинь газрын залуу чам руу ханд хаяад байгааг, эсвэл та хоёрын сексийн амьдрал бүтэхгүй байгаа талаар мэдэх шаардлагагүй. Ээжтэйгээ сайн найзууд шиг өссөн бүсгүйчүүд, хадмыгаа өөрийнхөө ээж шиг санаад амьдралаа тоочих гээд байдаг талтай. Хүн болгон Facebook-тэй болсон энэ үед, халаалттай эсвэл, хонхны баярынхаа дүрсгүй зургуудыг интернэтэд тавьж болохгүй. Хадам ээж чинь харчихаж мэднэ.

Р.Гончигдоржийн загвар өмсөгч бэр Б.Энхлүүн

$
0
0

Хувийн амьдрал хувьсгалын ажил нь хэзээд нууц байсаар ирсэн Гонио ноёнтон  буюу Р.Гончигдоржийн том хүү Эрдэмхишиг ч аавынхаа замналаар явж байгаа нэгэн.

Улс төрийн талбарт Гонио ноёнтоны хүү гэхээс биш хувийн болоод хувьсгалын ажил нь тун нууц. Тэгвэл түүний гэргий Энхлүүүн гэх загвар өмсөгч бүсгүй бий. Хаана ямар загварынханы холбоотой үйл ажиллагаа болон тэр бүхэн дээр явж байдаг .

Хавь ойрынхон Гонио гишүүний гоё бэр нь энэ явж байна хэмээн шивэр авир хийж байхав дээ. Гоё бэр хэмээн нэрлүүлдэг хэрнээ энгийн, уйтгартай хувцасласаныг гайхаж хэлэх нь холгүй байдаг. Ингээд Гонио гишүүний гоё бэрийн уйтгартай хувцас, энгийн төрхтэй танилцацгаая.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20

Сникерсэн бялуу

$
0
0

no-bake-snickers-pie-3-624x542

Буталсан самар, карамель, зөөлөн хөөсөнцөр давхарга, жигнэмэг, шоколад…хорвоогийн хамгийн сайхан амтуудын 5-ыг нь нэгтгэсэн амттан бол сникерс. Тэгвэл “сникерсэн бялуу” гэвэл ямар сонсогдож байна? Шоколадны фэнүүдэд зориулж энэ зуны супер (гэхдээ нилээд калори ихтэй) дессертийн жорыг хүргэж байна. Хааяа ч болов диваажингийн амтыг мэдрэхийн тулд илүүдэл жингээ мартах хэрэгтэй.

Суурь
16 “Oreo”-гийн жигнэмэг /жижиглэж хугалсан/
4 хоолны халбага цөцгийн /хайлуулж хөргөсөн/
Шарах шүүгээгээ 350 градуст /F/ урьдчилж халаана. Жигнэмэгээ хоол бутлагчид хийж нарийн үйрмэг болтол нь бутална. Жигнэмэгний үйрмэг дээрээ цөцгийн тосоо асгаад тавагных нь хананд нухаж пирогны суурь маягтай хүнхэр болгоно. Ойролцоогоор 5 минут орчим жигнээд, хөргөнө.

Зөөлөн давхарга
6 хоолны халбага гурил
1/2 цайны халбага дрожж
1/8 цайны халбага давс
1/2 аяга цөцгийн тос /хувааж хэрчсэн/
120 гр шоколад /хэрчсэн/
30 гр хар шоколад /хэрчсэн/
1/2 аяга элсэн чихэр
1 тос өндөг
1 том өндөгний шар
1 цайны халбага ваниллийн охь

Дунд зэргийн саванд гурил, дрожж, давс гурваа хийж холино. Шарах шүүгээнд юм уу, усан ваннын аргаар цөцгийн тос, шоколадуудаа хайлуулж хутгана. Миксерээр өндөг, өндөгний шар, элсэн чихэр гурваа жаахан өтгөн болтол нь хутгана. Дээр нь шоколадны хайлмаг болон ваниллийн охио хийж миксерээр сайтар хутгана. Үүнийхээ дээр үлдсэн хуурай найрлагуудаа хийгээд хутгасныхаа дараа дээрийн бялууны суурин дээрээ цутган хийж 17 минут орчим жигнэнэ. Тэгээд 10 минут хөргө. 4 ширхэг дундаж сникерсийг хэрчиж дээр нь эмх замбараагүйгээр тавина.

Бяслаган давхарга
300 гр зөөлөн бяслаг
1/3 аяга элсэн чихэр
1 том өндөг
1 цайны халбага ваниллийн охь
Миксерээр бяслаг, элсэн чихэрээ холь. Дээр нь өндөг, ваниллинаа нэмээд зөөлөртөл нь миксердэнэ. Түрүүний хийсэн Сникерсэн бялуун дээрээ асгаад 15 минут өрөөний температурт хөргөж, хөргөгчинд хийнэ. Хүсвэл дээр нь шоколадны соус асгаж болно.

Сүүлийн үеийн хөмсөгний тренд нэг иймэрхүү

$
0
0

Инстаграм дээр охид бүсгүйчүүдийн дунд хөмсөгний шинэ мода гарсан нь энэ гэнэ. Өтгөн хар хөмсөгөө их ургуулаад зэрлэгээ түүхгүй бол ийм болох магадлал хэр бол бүсгүйчүүд ээ.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20

Хүнд хэзээ ч бэлэглэж болохгүй 12 зүйл

$
0
0

Бид найз нөхөд, гэр бүл, эрхэм нандин хүмүүстэй ямар нэгэн баярт үйл явдал тохиолдоход бэлэг өгдөг. Гэвч бэлгийг зүгээр ч нэг гарт тааралдаж, сэтгэлд хүрснээ сонгож хэн нэгэнд өгдөггүй аж. Учир нь энэ нь бидний мэдэхгүй маш олон сөрөг үр дагаврыг дагуулдаг бөгөөд тааварлахын аргагүй зүйлсэд хөтөлж болно. Бид энэ удаагийнхаа нийтлэлээр хүнд бэлэглэж болохгүй зүйлс болон түүнийг үр дагаврын тухай танд хүргэхээр бэлтгэлээ.

Хүнд хэзээ ч бэлэглэж болохгүй 12 зүйл Хүнд хэзээ ч бэлэглэж болохгүй 12 зүйл

1 Толь

Хүн төрөлхтөн эрт үеэс тольтой ихэд болгоомжлон харьцдаг байжээ. Учир нь түүнд тайлбарлахын аргагүй хүч нуугддаг байсанд итгэдэгтэй холбоотой. Түүнчлэн залуу эрч хүчтэй, үзэсгэлэнтэй нэгэнд толь бэлэглэвэл түүний сүр сүлд, гоо үзэсгэлэнг толь өөртөө шингээн авдаг хэмээх яриа ч бий. Иймд өөрийн өштөн, дайсандаа ийн толь бэлэглэдэг байсан гэдэг. Ялангуяа хэн нэгнээс эртний, хэн нэгний хэрэглэж байсан толийг авах нь маш аймшигтай үр дагаварт хүргэж болно.

Хүнд хэзээ ч бэлэглэж болохгүй 12 зүйл Толь

2 Бугуйн цаг

Толины адилаар цагтай холбоотой маш олон домог, яриа байдаг. Хэрэв та хэн нэгний хуримын өдөр цаг бэлэглэвэл, тэдний хайр сэтгэл тун удалгүй хөрж, үгүй болохыг бэлгэддэг аж.

Хүнд хэзээ ч бэлэглэж болохгүй 12 зүйл Бугуйн цаг

3 Хүүхэлдэй

Хүүхэлдэй нь эзнийхээ энерги, дурсамжийг өөртөө шингээдэг. Энэ нь магадгүй тэдний устаж үгүй болтол хэзээ ч арилахгүй юм. Ялангуяа таагүй дурсамж шингэсэн газрын хуучин хүүхэлдэй, эсвэл хүнтэй хэт төстэй шинэ хүүхэлдэйг хүнд бэлэглэх маш муу. Хуучин хүүхэлдэйнд агуулагдах, энерги дурсамж нь шинэ эзэндээ таагүй зүйлсийг дуудах, цаашлаад хуучин зүйлсийг давтуулж болно. Харин шинэ хэрнээ хэт бодит хүүхэлдэй эзнийхээ бүхий л эрч хүчийг өөртөө сорж байдаг байна.

Хүнд хэзээ ч бэлэглэж болохгүй 12 зүйл Хүүхэлдэй

4 Хутга, сэрээ, ирмэгтэй зүйлс

Та ойр дотны хүндээ бэлэг өгөхөөр бол хутга, сэрээ гэх зэрэг ирмэгтэй зүйлс сонгож болохгүй. Энэ нь айл гэрт сөрөг энерги дуудаж, асуудал үүсгэдэг. Тус бэлгийг авсан хүний ажил үйлс нь бүтэхээ больж, хэрүүл маргаан бий болно.

Хүнд хэзээ ч бэлэглэж болохгүй 12 зүйл Хутга, сэрээ, ирмэгтэй зүйлс

5 Шувууны зураг, баримал

Хутгатай адил шувууны зураг, баримал нь гай зовлон, уйтгар гунигийг авчирдаг. Энэ нь шувууг хамгийн муу муухайн дуу чимээний бэлэг тэмдэг гэж үздэгтэй холбоотой. Шувуу нь цонхоор орж ирэн, уйтгар гунигийг авчирдаг гэж үздэг тул, бусдад бэлэг болгон өгөхийг цээрлэдэг байна.

Хүнд хэзээ ч бэлэглэж болохгүй 12 зүйл Шувууны зураг, баримал

6 Бээлий

Та ахимаг настай хүмүүст бэлэг сонгох гэж байгаа бол бээлийг сонголтын жагсаалтаасаа гаргаарай. Учир нь бээлий нь хурдан үхэхийг бэлэгддэг бөгөөд авсан хүндээ өвчин, зовлон дууддаг гэж үздэг.

Үүнээс гадна эрт дээр үеэс эрчүүд нэг нэгнийгээ тулаанд дуудахдаа бээлий явуулдаг байсан бөгөөд үүнээс улбаалж, найз нөхөддөө бээлий өгөх нь харилцааг сэвтээж, муудалцахад хүргэдэг хэмээдэг аж.

Хүнд хэзээ ч бэлэглэж болохгүй 12 зүйл Бээлий

7 Хоосон хэтэвч

Хоосон хэтэвч, цүнхийг хүнд бэлэглэх нь тухайн хүнийг санхүүгийн хямрал, өрөнд оруулах магадлалтай байдаг. Тиймээс та хэн нэгэнд түрийвч эсвэл цүнх бэлэглэхээр бол дотор нь заавал их бага хамаагүй мөнгө хийж байгаарай.

Хүнд хэзээ ч бэлэглэж болохгүй 12 зүйл Хоосон хэтэвч

8 Нурууны бүс

Амны хаалт, халаагч дэвсгэр, халуун хэмжигч, нурууны бүс зэрэг эрүүл мэндтэй холбоотой эд зүйлсийг бусдад бэлэглэж болохгүй. Энэ нь өвчин дуудаж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюултай байдаг.

Хүнд хэзээ ч бэлэглэж болохгүй 12 зүйл Нурууны бүс

9 Нохой, тэжээмэл амьтан

Амьд амьтныг бусдад бэлэг болгож өгөх нь тийм ч сайхан санаа биш. Учир нь амьтан бэлэглэх нь тухайн хүнд өвчин зовлон дууддаг байна.

Хүнд хэзээ ч бэлэглэж болохгүй 12 зүйл Нохой, тэжээмэл амьтан

10 Дотуур хувцас, оймс

Гэр бүлийн хүндээ дотуур хувцас, оймс бэлэглэх нь урвалтын эсвэл хосуудыг их хугацаагаар хол байлгахын эхлэл гэдэг. Мөн нусны алчуур бэлэглэх нь нулимс дагуулдаг гэж үзэн зайлсхийдэг. Учир нь хүмүүс оршуулгын газраас ирэхдээ нулимсаа арчиж байсан алчуураа үлдээдэг заншилтай гэнэ.

Хүнд хэзээ ч бэлэглэж болохгүй 12 зүйл Дотуур хувцас, оймс

11 Сувд

Хэдий зарим хүмүүс дотно нэгэндээ сувд гэх зэрэг үнэт чулуу бэлэглэх нь хүндэтгэж байгаагийн дээд хэлбэр гэж тооцдог. Гэсэн ч дийлэнх хүмүүс сувд очиж буй эзэндээ нулимс авчирдаг гэж үздэг гэнэ.

Хүнд хэзээ ч бэлэглэж болохгүй 12 зүйл Сувд

12 Хар, улаан цэцэг

Хэн нэгэнт лиш цэцэг бэлэглэх нь муу, муухай зүйлсийг хамтад нь өгдөг гэсэн мухар сүсэг бий. Мөн зөвхөн улаан болон хар өнгийн лиш цэцгээс бүрдсэн баглаа нь үхлийг дагуулдаг гэж үздэг. Ялангуяа баглаандаа тэгш тооны цэцэгтэй байвал муу ёрыг хамгийн ихээр зөгнөдөг гэнэ.

Хүнд хэзээ ч бэлэглэж болохгүй 12 зүйл Хар, улаан цэцэг

Эх сурвалж: CAAK.MN

УКАГИЙН ЭРИН ҮЕ

$
0
0

Монголын рок попын ертөнцөд өөрийн өнгө төрхийг бүрдуулсэн дуучин бол “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр буюу Ука. Түүний хамгийн сүүлд гаргасан “Don’t stop” дуу нь Азийн шилдэг хип хоп 50 дууны жагсаалтад багтжээ.

ШИНЭ ӨНГӨ АЯСЫГ ЭРЭЛХИЙЛЭГЧ

1813 Укагийн эрин үе

Дуучин Ука “Киви” хамтлагийн алтан шаргал, хамгийн тод өнгө. Магадгүй гал цогтой, гандан бууршгүй Укагүйгээр тус хамтлагийг төсөөлшгүй. Хөгжмийн ертөнцөд хөл тавьснаасаа хойш тэрээр үргэлж шинийг эрэлхийлэгч байсан. “Hot Line”, “Маргаашийн нар луу хамт аялах уу” дуу нь хэв маягийн хувьд барууны өнгө аястай болж, Монголын хөгжмийн чартуудыг удаа дараа тэргүүлсэн билээ.

Тэгвэл түүний хамгийн сүүлд дижей Заяатай хамтарсан “Don’t stop” дуу нь Азийн шилдэг хип хоп 50 дууны жагсаалтад багтжээ. Энэ нь түүнийг Азид хүлээн зөвшөөрөгдсөнийг илтгэнэ. Одоо түүний өмнө дэлхий ойрхон байна.

“DON’T STOP” ДУУГ ДӨРВӨН САЯ ХҮН ҮЗЖЭЭ

Монголын хип хоп хөгжмийн чартуудыг тэргүүлж байсан “Don’t stop” дууг “Youtube” сувгаар дөрвөн сая 262 мянган удаа тоглуулжээ. Түүний шинэ хит дуугаараа нэрлэсэн шинэ цомгийн баяр маргааш болох юм. Ука цахим хуудастаа “Хэдийгээр “Voice Mongolia” шоуны шүүгчээр ажилласан ч цомгийн ажлаа амжууллаа” гэж постолжээ.

Дууны үгийг Quiza бичсэн бол хөгжмийг “Ocean grey” студийнхэн хийсэн юм. Залууст хөнгөн хөгжмийн хэмнэлийг мэдрүүлэх энэ бүтээлийг сонссон хүн бүр эрч хүчийг мэдэрнэ гэж дуучин бүсгүй онцолсон юм. Ингээд Монголын болон Азийн хөгжмийн ертөнцөд цахиур хагалж яваа шаргал үст авьяаслаг бүсгүйн тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.

Ука багийн л урлагийн хүн болохыг хүсдэг байжээ. Цэцэрлэгт байхдаа шалныхаа модыг хөгжим болгон барьчихаад дуулж, бүжиглэдэг байсан. Наймдугаар ангид байхдаа өргөн өмд олдохгүй болохоор нь аавынхаа өмдийг өмсөөд сургууль руугаа явжээ. Ука хэлмэрч, нарийн бичгийн даргын ангид сурч байсан. Гэвч жил сураад энэ нь буруу сонголт гэдгийг мэджээ.

2966 Укагийн эрин үе

Дуучин болохооосоо өмнө тэрээр үсчин, гоо сайханч мэргэжилтэй байсан. “Nature Sounds”-д бүжгийн багш болсон нь “Киви” хамтлагт орох анхны алхам нь байв. Укагийн үсний өнгө бор.

ukaa Укагийн эрин үе

Гэвч тэрээр 11 жилийн турш шар өнгөөр будаж байна. Ука фэнийхээ өгзөг дээр гарын үсэг зурсан анхны монгол дуучин.

Ч.Гантулга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

29 настай үзэсгэлэнтэй бүсгүй харамсалтайгаар амиа алджээ

$
0
0

ОХУ-ын Липецк мужийн иргэн энэ бүсгүй хөхөө томруулах хагалгаа хийлгэхээр шийдсэн нь амьдралдаа хийсэн хамгийн том алдаа нь болжээ.

29 настай үзэсгэлэнтэй бүсгүй харамсалтайгаар амиа алджээ

 

 

Хоёр хүүхдийн ээж, 29 настай бүсгүй Москва хотын нэгэн эмнэлэгт хөх томруулах хагалгаанд оржээ. Харамсалтай нь нойрсуулагч тариа тарих үед түүний зүрх гэнэт цохилохоо больсон байна. Эмч нар аппарат ашиглан зүрхийг нь дахин ажиллуулж чадсан ч гурван минутын турш агаар дутагдсан улмаас гүн комд оржээ.

 

 

Түүний эцэг эх охиноо дахин хөл дээр нь босгохоор эмчилгээнд нь зориулж дөрвөн сая гаруй рубль цуглуулж чадсан ч жилийн турш ухаангүй байсан хөөрхий эмэгтэй саяхан нас барсан аж.

 

Рианна Арабын тэрбумтныг хаяжээ

$
0
0

90a2c2108d12194843ae1b18ef58799b_fitted_740x700

Дуучин Рианна жилийн өмнөөс Саудын Арабын тэрбумтан Хасан Жамилтай үерхэх болсон билээ. 30 настай дуучин, 29 настай тэрбумтан хоёр шинэ оны өмнөхөн хамтдаа амарч яваад гэрэл зурагчдын дуранд өртсөн байдаг. Рианна Нью-Йорк дахь пентхаусаа зарж, найз залуугийндаа нүүж очихоор төлөвлөж байжээ. Дуучин бүсгүйн ядам хуруунд том алмаазан шигтгээтэй бөгж гялалзах болсон юм.

Хасан Жамил нь Саудын Араб дахь “Toyota” компанийн өв залгамжлагч юм. Тэрбээр мөн өөрийнхөө гэр бүлийн “Abdul Latif” компанийн дэд ерөнхийлөгчийн ажилтай. Тэгвэл Рианна, Хасан Жамил нар одоо хосууд биш болжээ. Дуучин бүсгүйн ойр дотныхны ярьснаар тэд Рианнагийн хүсэлтээр салсан байна. “Тэдний харилцаа сайхан байсан ч Рианнад хувийн амьдралдаа зарцуулах цаг байгаагүй болон найз залуугаасаа залхсан нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн байх” гэж тэд ярьжээ. Дуучин бүсгүйд хаягдсан тэрбумтны зүрх ихэд шархалсан гэнэ. Рианна уран бүтээлээ хийхийн зэрэгцээ кинонд тоглож, өөрийн гэсэн гоо сайхны болон гоёл чимэглэлийн бренд гаргаад тун завгүй яваа билээ.

Рианна бросила арабского миллиардера

О.Саша

WWW.ZINDAA.MN

Та зөв, зохистой хооллож байна уу

$
0
0

31508

Эрүүл зөв хооллох нь хэцүү, хүнд хэмээх хандлага байдаг нь эндүүрэл бөгөөд энэ нь хүн бүр хэрэгжүүлэх боломжтой юм. Таны зорилго булчинлаг болох эсвэл жингээ барих, турах аль нь ч бай эрүүл хооллох дэглэм барих нь эрүүл байх хамгийн түрүүний зорилт юм. Хэрвээ та өөрийнхөө эрүүл мэнддээ үнэхээр анхаарч байгаа бол зөв хооллох зарчимуудтай танилцах хэрэгтэй.

Ашигтай нүүрс ус хэрэглэх
Удаан шимэгддэг нүүрс ус эсвэл ашигтай нүүрс ус нь таны цусан дахь сахарын хэмжээг ноцтой ихэсгэхгүй ба хурдан шимэгддэг нүүрс ус шиг өөх тосны нөөцлөлтийг дэмжинэ. Ашигтай нүүрс усанд бүхэл үр, буудайтай хүнсүүд овьёосны гурил, жимс, хүнсний ногоо, буурцаг зэрэг орно.
Тослог багатай уураглаг хүнс хэрэглэх
Хүнснийхээ уургийн хэрэглээгээ өөх тос багатай хүнснээс авах хэрэгтэй ба ханасан өөх тостой хоолны оронд жишээ нь тахиа, тэмээн хяруулны мах, өндөгний цагаан, самар, загас хэрэглэнэ. Өөхлөг мах нь ханасан өөх тосны агууламж их байдаг. Харвардын Нийгмийн Эрүүл Мэндийн сургуулиас долоо хоногт идэх өөхлөг махны хэмжээ 18н унц ба түүнээс их хэрэглээ нь бүдүүн гэдэсний хавдар үүсэх өндөр эрсдэл болдог гэж мэдэгдсэн.
Ширхэглэг хүнс хэрэглэх
Ихэнх Америкчууд хангалттай ширхэглэг хүнс хэрэглэдэггүй ба учир нь тэд хангалттай жимс, хүнсний ногоо, бүхэл үр хэрэглэдэггүй. Насанд хүрсэн хүн өдөрт 20-30 грам ширхэглэг хүнс хэрэглэх хэрэгтэй. Мөн хүнсний ногоо, бүхэл үр, шош, овьёосны гурил зэрэг нь ширхэглэг хүнсний эх үүсвэр юм.
Транс өөх тосноос татгалзах
Транс өөх тосны хэрэглээгээ хянах, эсвэл бүр мөсөн татгалзах хэрэгтэй. Транс өөх тос нь таны өндөр нягтралтай липопротейн буюу “сайн” холестеролын хэмжээг бууруулдаг ба бага нягтралтай липопротейн буюу “муу ” холестролын хэмжээг ихэсгэдэг. Түүний хэрэглээнд биед хамгаалалт, тохиромжтой хэмжээ гэж байхгүй. Түргэн хоол, жигнэсэн хайрсан бүтээгдэхүүнүүд, дессерт, хэсэгчлэн гидрогенжсэн ургамлын тос найрлагандаа агуулсан бүх бүтээгдхүүн транс өөх тос агуулсан бүтээгдхүүнд орно.
Жимс хүнсний ногоо хэрэглэх
Та өдөрт 4,5 эсвэл 9 аяга жимс болон ногоо хэрэглэх хэрэгтэй. Жимс болон ногоо нь шим тэжээл болон антиоксидант агуулдаг. Калори багатай хөнгөн зуушнууд нь бидний биед эрүүл бөгөөд тослог ихтэй зуушнууд болох зайрмаг, чихэр, зүсмэл пицца болон төмсний чипс зэргийг орлодог.
Ус уух
Эрүүл байх буюу эрүүл хооллоход мартагддаг гол зүйл нь ус юм. Энгийн хүнд өдөрт 6-8 аяга ус шаардагддаг. Та хэтэрхий их усыг ууж чадахгүй учир нь бөөр өдөрт 60 аяга усыг боловсруулах чадвартай байдаг.
Сахар агуулсан ундаанаас татгалзах
Чихэр ихтэй уух юм болох чихрийн агууламжтай хийжүүлсэн ундаа, спортын ундаа болон жимсний ундаанаас зайлс хийхийг хичээ. Эдгээр уух юмнууд нь ямарч калоригүй зүгээр л цусан дахь сахарийг ихэсгэж байдаг.
Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс татгалзах
Хоол хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд нь нийтлэг хэрэглэгддэг хэдий ч магадгүй танд тэдгээр нь хэрэггүй. Хэрвээ танд хоол хүнс дутагдахгүй л бол хоол хүнсээ хэрэгцээгээ ихэсгэх нь таны эрүүл мэндэд болоод таны фитнессийн зорилгод хурдан хүргэхгүй. Нэмэлт хоол хүнс хэрэглэхээсээ өмнө эмчтэй ярилцаарай.

Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй “Дэлхийн мисс”-үүд

$
0
0

Дэлхийн мисс тэмцээн  хамгийн анхны гоо сайхны тэмцээний нэг юм. Тус тэмцээнийг хамгийн анх 1951 онд Их Британийн зар сурталчилгааны төлөөлөгч Эрик Морли зохион байгуулсан түүхтэй.

Энэхүү тэмцээнийг тухайн үедээ нэг л удаа зохион байгуулна гэж төлөвлөсөн боловч тус тэмцээнийг 1951 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болжээ. Дэлхийн мисс тэмцээнд оролцож титмийн эзэн болсон 18 үзэсгэлэнтэй гоо бүсгүйг нэрлэж  байна.

Сузанна Дуижм /Венесуэль/ -1955 оны мисс

Пенелопе Коелин /Өмнөд Африк/- 1958 оны мисс

Энн Сидни /Их Британи/- 1963 оны мисс

Мэдлин Хартог-Бэл /Перу/- 1967 оны мисс

Женнифер Хьюстон /Гренад/-1970 оны мисс

Синди Брикспир /Ямайк/-1976 оны мисс

Сара Жэйн-Хатт /Их Британи/- 1983 оны мисс

Линда Петирсдотир /Исланд/-1988 оны мисс

Айшвария Рай /Энэтхэг/-1994 оны мисс

Приянка Чопра /Энэтхэг/- 2000 оны мисс

Азра Акин /Турк/- 2002 оны мисс

Росанна Дэвисон /Ирланд/-2003 оны мисс

Ксенья Сухинова /ОХУ/-2008 оны мисс

Меган Ян /Филиппин/-2013 оны мисс

Ролен Страусс /Өмнөд Африк/-2014 оны мисс

Мирея Лалагуна Ройо /Испани/ 2015 оны мисс

Стефани Дель Валле /Пуэрто-Рико/ 2016 оны мисс

 Мануши Чиллар /Энэтхэг улс/   2017 оны мисс

Өсвөр насны хүүхдээ амьдралд хэрхэн бэлтгэх вэ?

$
0
0

78631171(1)

Өсвөр насны хүүхдүүдэд тулгардаг хамгийн том бэрхшээл бол эцэг эхээсээ бүрэн хамааралтай байхаа больж, бодит амьдрал руу хөл тавихдаа хэрхэн бэлтгэхээ мэдэхгүй балмагдах явдал юм. Насанд хүрэгч болохын тулд тэд одооныхоосоо илүү ухаалаг, бас хариуцлагатай байж гэмээнэ амжилттай амьдарч чадна.

Бидний нэг алдаа нь хүүхдээ асран хамгаалахад бүх анхаарлаа төвлөрүүлдгээс тэднийг болзошгүй эрсдлүүдэд ч бэлтгэж, унасан ч босоод ирэх сэтгэлийн тэнхээтэй болгож төлөвшүүлэх ёстой гэдгийг мартаж орхидог.

Өсвөр насныхныг том хүмүүсийн ертөнц рүү хөл тавихаас нь өмнө бид тэдэнд амьдралын зах зухаас нь амсуулж сэтгэл санааг нь бэлэн байлгах ёстой. Тэгэхгүй бол тэд маш олон бэрхшээлүүдтэй тулгарах болно. Амьдралын үнэ цэнэтэй зүйлсийн талаар, ухаалаг зарчмуудын талаар зааж сургаж, тэдэнд хариуцлага болон тууштай хөдөлмөрлөх гээч зүйлийг суулгаж чадвал та өөрийн чадах бүхнийг хийлээ л гэсэн үг.

Хүндлэл ба хариуцлага. Бид бүгд хүндлэл хүлээхийн тулд хүндлэлийг түгээх ёстой гэдгийг мэднэ. Энэ бол зөвхөн өсвөр нас ч биш, ямар ч насны хүүхдэд сургах шаардлагатай чухал зүйл. Хариуцлага болоод хүндлэлийн үнэ цэнийг аль болох эртнээс мэдрүүлж бай. Тэдэнд хийсэн буруу үйлдлийнх нь төлөө хариуцлага хүлээлгэж, сайн үйлийнх нь төлөө шагнаж урамшуул. Мөн өсвөр насны хүүхдээ ажил хийхийг зөвшөөрөх хэрэгтэй. Их Сургууль төгсөхөөсөө өмнө хөдөлмөрийн үр шимийг хүртээд сурчихвал, үндсэн ажилдаа орохдоо алдаа гаргахгүй.

Санхүүгийн зохион байгуулалт. Төсөв гаргах, мөнгөө зөв захиран зарцуула тухай хүүхэддээ зааж сурга. Хүүхэддээ картаа өгч явуулах, эсвэл их хэмжээний мөнгө өгөөд хүссэнээ ав гэж хэлэх нь тэдэнд тус болохгүй. Юуг хамгийн түрүүнд авч юуг хоёрдогч хэрэгцээ байлгах ёстой гэдгийг тэдэнд аажим аажмаар хэлж, харуулж ойлгуул. Аливаа зүйлд дэмий зарлага гаргахаасаа өмнө тооцоолж чадвал ирээдүйд хүүхэд чинь өргүй амьдарна.

Нийгмийн идэвхтэй байлгах. Амжилттай яваа хүмүүс дэлхий дахинд болон эргэн тойрондоо болж байгаа үйл явдлын талаар мэдээтэй байж, үүн дээр тулгуурлан цаашдынхаа сонголтуудыг хийдэг. Тиймээс өсвөр насны хүүхэдтэйгээ цуг мэдээний хөтөлбөр үз. Нийгмийн байдал болон улс төрийн талаар бага сага ярилцаж бай. Гэхдээ тэдэнд болохгүй бүтэхгүй зүйлийн тухай ярих хэрэггүй. Харин ямар байвал зохистой талаар санал бодлоо солилц. Одоо хүүхэд чинь том болсон.

Амжилтанд хүргэхийн тулд… Хүүхдээ амжилтанд хүрэхэд нь залж чиглүүлэхийн тулд эцэг эх нар ч тодорхой хичээл зүтгэлийг гаргах ёстой. Ингэхийн тулд хамгийн түрүүнд хүүхдийнхээ давуу талыг олж илрүүл. Ямар талбарт тэр илүү хүчтэй байна, түүн дээр нь тулгуурлах юм бол хүүхэд илүү хүсэл тэмүүлэлтэй, өөртөө итгэлтэй, идэвхтэйгээр өөрийнхөө төлөө тэмцэх болно. Мөн хүүхэддээ эрхээ эдлэхийн тулд түүнтэй дүйцэх хэмжээний үүрэг хүлээх ёстой байдаг гэдгийг ойлгуул. Жишээ нь хүү чинь таны машины түлхүүрийг гуйлаа гэхэд, шатахууныхаа мөнгийг өөрөө төлөх нөхцөлтэйгөөр өгч болно. Эрх үүрэг хоёр хамт байгаа цагт л амьдарч чадна. Эцэс төгсгөлгүй клуб дугуйланд явуулахынхаа өмнө өөрийг нь яг юунд сонирхолтой болохыг олж мэд. Хүүхдийнхээ хоббиг сонирх. Хэрэв хүүхэд чинь одоогоор тодорхой хоббигүй байвал хоббитой болоход нь тусла.

Олон зүйлийг зэрэг хийлгэхийн хор уршиг. Сүүлийн үеийн амбицтай эцэг эхчүүд хүүхдээ мундаг хүн болгож байна гээд математикийн дугуйлан, бүжгийн секц, англи хэлний сургалт зэргээр булж эхэлдэг. Энэ үнэхээр хүүхэд хүмүүжүүлэх зөв арга барил мөн үү,эсвэл харин ч эсрэгээрээ хүүхдийн анхаарлыг олон тийш сарниулж орхидог уу? Нэг талаар эерэг, нөгөө талаар сөрөг нөлөөтэй аж. Хамгийн гол нь тэдний ухаан санаа, оюун бодлыг дараах аргуудаар тэнцвэржүүлж байх ёстой:

• Дэлгэц ширтэх цаг, хүмүүстэй харилцах цаг хоёрыг нь тэнцүүл. Өөрөөр хэлвэл компьютерийн дэлгэц ширтэж өнгөрүүлсэн нэг цаг тутамд хүмүүстэй харилцан ярилцаж өнгөрүүлэх нэг цагийг олгож бай.

• Идэвтэй хөдлөх цаг, тайван суух цаг хоёрыг нь тэнцүүл. Дэлгэцний өмнө нэг цаг хөдөлгөөнгүй суусан бол, дараа нь хөдлөх боломж олго.

• Чөлөөт цагийг нь утга учиртай өнгөрүүлэх цагтай нь тэнцүүл. Ялангуяа өсвөр насныхны хувьд өөрийнхөө хувьд ямар нэг чухал зүйлээр хөрөнгө оруулалт хийх “утга учиртай цаг” байх ёстой. Харин энэ цагаараа юу хийхийг нь хамтран ярилцаж шийдээрэй.


Баясаа, Мөнхтуяа нар хуримын 10 жилийн ойгоо тэмдэглэв

$
0
0
Жүжигчин Ж.Баясгалан кино урлагт гэнэт гарч ирсэн ч түүнийг жүжигчний хувиар биш хувийн уул уурхайн компанийн эзэн “Баян” Баясаа гэх нэрээр танигдаж байсан билээ. Гурван хүүхдийн аав Баясаа гэргий Мөнхтуяатайгаа хуримаа хийж албан ёсоор гэргийгээ болгож авсан тэр өдөр өчигдөр тохиожээ. Харин тэдний баярыг хуваалцахаар жүжигчин Амраа гэргий Урангийн хамт, түүнчлэн орлон тоглогч Энхжаргал мөн гэргийн хамт хүрэлцэхийн ирэхийн сацуу урлаг соёлын өнөө цагийг тодорхойлогчид хуран цугларч тэдний баярт мөчийг хуваалцсан байна.
PAPARATSI.MN

 

Инстаграмын шинэ од Amber Luke

$
0
0

Австралийн 23 настай залуу бүсгүй Amber Luke 8500 доллараар энэ өвөрмөц төрхтэй болж “Blue Eyes White Dragon” гэдэг давхар нэрийг авчээ.

Хэлээ сэтлүүлсний дараа 7 хоног ярьж,хоол идэж чадахгүй байсан бол нүдээ цэнхэр өнгөтэй болгох шивээсний дараа 3 долоон хоног юу ч харж чадахгүй байсан. Нийтдээ 50 “eрдийн” шивээстэй тэрээр энэ төрхөндөө хайртай бөгөөд гэр бүлийнхэн,найз нөхөд нь дэмждэг гэнэ.

НҮҮРЭЭ БУДДАГ ЭМЭГТЭЙЧҮҮД ӨНДӨР ЦАЛИН АВДАГ

$
0
0

gettyimages-7405232751

Орчин үед оффист ажилладаг эмэгтэйчүүд нүүр будалт, хувцаслалтандаа анхаардаг болсон билээ. Энэ нь ч цалин хөлс болоод ирээдүйн амжилтанд онцгой нөлөөтэй болохыг судалгаагаар тогтоожээ. Сэтгэл судлаач Жаклин Вонг, Эндрю Пеннер нар гадна төрх, дур булаам байдалд онцгойлон анхаардаг эмэгтэйчүүд болон тэдний цалин, орлогын хамаарлыг судлахаар 14000 ажилтны мэдээллийг цуглуулсан байна. Үүний үр дүнд нүүрээ будаж, сайхан хувцасладаг эмэгтэйчүүд бусдаас хамаагүй өндөр орлоготой байдгийг тогтоожээ. Эндээс гоо сайхандаа төдийлөн анхаардаггүй эмэгтэйчүүд амжилт муутай байх магадлалтай гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

Амжилттай яваа эрчүүдийн хувьд ч гэсэн гадаад байдалдаа анхаарах нь чухал гэнэ. Магадгүй та ажлаа л сайн хийж байвал хувцас загвар, гоо сайхан ямар ч хамаагүй гэж бодож болох юм. Үнэндээ энэ бол таны өдөр тутмын ажилтай тийм ч хамааралтай зүйл биш боловч өөртөө анхаардаг хүмүүс бусдаас давуу байдаг ажээ. Тэд илүү зохион байгуулалттай, цагийг зөв ашигладаг, эмх цэгцтэй, бүтээлч байдаг.

Тэгэхээр үс, хумс, нүүр будалтандаа анхаарах тусам өндөр цалин авах магадлалтай гэнэ. Нүүрээ будахгүй, үсээ байнга ардаа боогоод байвал санхүүгийн хувьд асуудалтай болж мэдэх нь ээ.

Эх сурвалж: Metro.co.uk

Шийдвэртээ үнэнч үлдэхэд чинь туслах зөвлөгөө

$
0
0

seks-kadin-iliski-cinsellik-cinsel-yatak-odasi

Уян зөөлөн, уучламтгай, энэрэнгүй зөөлөн-энэ бол биднийг эмэгтэй хүн болгодог нандин чанарууд. Гэхдээ заримдаа бид уучлал хүртэх ёсгүй хүмүүст хэт өгөөмөр хандсанаасаа болоод өөрсдөө дараа нь хохирч үлдэх гээд байдаг талтай. Ялангуяа хайр дурлалын тал дээр.

Сайхан үг хэлээд хүрээд ирэхэд нь уярч хүлээж авсаар байгаад, бид тэдэнд хийсэн гэмээ хэрхэн цайруулах ёстой талаар сургамж үлдээж чаддаггүй. Гаргасан шийдвэртээ үнэнч үлдэхийн тулд дараах зөвлөгөөг унш.

Ямар нөхцөлд буулт хийж болохгүй вэ гэдгийг бод
Ямар ч харилцаа уучлал, буулт дээр тогтдог гэж бид зөндөө сонсож байсан. Хэдий тийм ч гэлээ чамд ч бас өөрийн гэсэн үнэт зүйл, баримтлах жанжин шугам байх ёстой. Юуг зүгээр өнгөрүүлж болох, юуг болохгүй вэ гэдгийг ялгаж салга. Хүүхдээ цэцэрлгээс нь оройтуулж авах, өөр бүсгүйтэй үнсэлцэж байгаад баригдах хоёр ямар том ялгаатай билээ?

Өөрийнхөө хувьд юу чухал болохыг тодорхойл
Ялахын төлөө, эсвэл магадгүй бүр “маргалдахын тулд” маргалдах нь зүгээр л утгагүй. Чиний хувьд юу чухал болохыг бодож ол. Бүхнийг өмгөөлөх эсвэл юуг ч өмгөөлөхгүй байсныхаа төлөө чи үгэндээ ороогдож мэднэ. Тиймээс чиний түүний өөдөөс хэлэх шалтгаан, болсон үйл явдлын учирзүй тодорхой байх ёстой. Маргаан ч гэсэн ямар нэг үр дүнд хүрэх хэрэгтэй гэдгийг ойлгоорой. Хий хоосон уурлахын оронд юуны талаар хэлэлцэж, юунд буулт хийхгүй болохоо жагсааж бич.

Өөрийгөө бүү хойш тавь
“Энх тайван”-г сахиулахын тулд олон бүсгүйчүүд түрүүлээд буугаад өгчихдөг. Энэ тийм ч муу хэрэг биш л дээ, гэхдээ хэрэв чи өөрийнхөө эрх ашгийг бусдынхаас хойно тавьж байгаа нөхцөлд буруу. Чиний хувьд юу чухал болохыг олохын тулд зөн совингоо дага.

“Үгүй” гэж хэлэхэд суралц
“Үгүй” ч амнаас гарч өгдөггүй хэцүүхэн үг шүү. 4-хөн ширхэг үсгийг хэлэхэд нилээдгүй бэрхшээл тулгардаг ч үзэл бодол дээрээ бат зогсохын тулд чи эсэргүүцэх чадвартай байх ёстой. Хэрэв чиний хувьд бүтэн сайн өдөр бүр ууланд авирдаг заншил чинь маш чухал бол, хайртынхаа ажлын газрынхны уулзалтан дээр очихгүй байсан ч болно. “Чи минь ганцаараа яваад хөгжилдчихөөд ир дээ” гээд л хэлчих.

Ширэн нүүрлэ
Чамайг хүмүүс нөхрөө боддоггүй гэж муу хэлж мэдэх л юм. Эсвэл нөхөр чинь чамд гомдож мэдэх л юм. Гэхдээ өөрийнхөө үнэт зүйлсийг хамгийн түрүүнд тавьж сурахын тулд чи зарим нэг зүйл дээр ширэн нүүр гаргаж сураарай. Хэрвээ чиний номер нэг үнэт зүйл “хайрттайгаа цуг цагийг өнгөрүүлэх” мөн бол, чи өөрийнхөө бүх хоббиг орхиод түүн дээр очиж болно. Гэхдээ ингэх нь тийм ч зөв алхам биш л болов уу.

Бодит ертөнцийг хар
Өөрийнхөө үнэт зүйлсийг хамгаалахдаа чи нилээд бэлтгэлтэй болсон байх. Гэвч харилцаагаа эвтэй найртай хэвээр нь хадгалахын тулд зарим нэг зүйл дээр буулт хийх нь дээр гэдгийг бүү мартаарай. Бүх зүйлийг өөрийнхөөрөө хийнэ гэсэн үг биш, харин энд өөрийн хувьд нэн чухалд тооцох цөөн зүйлсийг л хайртынхаа эсвэл бусдын төлөө үрэгдүүлэхгүй байх талаар ярьсан юм. Хэрэв чиний хувьд нэн чухалд тооцогдоогүй зүйлийн тухай ярьж байвал чи хүлээн зөвшөөрч, түүний үгээр байж болно. Магадгүй тэр нь чиний хувьд онцын биш ч, хайртын чинь хувьд “нэн чухал” зүйлсийнх нь нэг ч юм билүү. Бусдын ашиг сонирхлыг ч бас хүндэл.

1994 оны “Дэлхийн мисс” тэмцээний титмийн эзэн Айшвари Рай

$
0
0

1994 оны “Дэлхийн мисс” тэмцээний  титмийн эзнээр шалгарсан үзэсгэлэнт бүсгүй бол  Айшвари Рай юм. Тэрбээр 1973 оны 11-р сарын 1-нд төржээ.  Үзэсгэлэнт бүсгүй  усан боомтын офицер Кришнараж Рай, зохиолч бүсгүй Вринда Рай нарын гэр бүлд төрсөн байна. Айшвари Рай нь Боллувудын оддоос Холливудад хүлээн зөвшөөрөгдсөн цор ганц уран бүтээлч билээ.

  

Холливудад хүлээн зөвшөөрөгдсөн үзэсгэлэнт бүсгүй Айшвари Райг жүжигчин Жулия Робертс “Айшвари Райг бол дэлхийн хамгийн үзэсгэлэнт бүсгүй ” хэмээн нэрлэжээ.

Жүжигчин бүсгүйд жинхэнэ амжилтыг авчирсан уран бүтээл болох «Девдас» кино нь олон улсын Каннын кино наадамд  оролцсон  анхны Болливудын  кино болсон юм. Энэхүү кино нь  борлуулалтаараа Энэтхэгт  төдийгүй АНУ-д ч тэргүүлж чаджээ.

         

  

Viewing all 18678 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>