Quantcast
Channel: Miss.mn
Viewing all 18678 articles
Browse latest View live

Хамгийн ихээр таргалуулах хоол хүнс

$
0
0

1994

Таргалалт нь өнөөдөр дэлхий дахины чимээгүй тахал болж байна. Тарган хүн тал бүрийн өвчтэй ч гэдэг. Таргалаахаас сэргийлэхийн тулд дараах хоол хүнсний хэрэглээг анхаарна уу…

Та бидний өдөр тутам хоол хүнсэндээ хэрэглэдэг энгийн зүйлс ихээр таргалуулах нөлөөтэй байдгийг хүмүүс төдийлөн анзаардаггүй. Аливаа хоол хүнсийг их идсэнээс зөвхөн таргалдаг гэж ойлгож болохгүй. Та өөрийн бие организм шаардлагатай хэмжээний хоол хүнсийг иддэг хэрнээ таргалах тохиолдол байдаг. Энэ нь мэдээж таны байнгын өдөр тутмын хоолны сонголтонд таргалуулах хүнс орсон байна гэсэн үг. Тэгвэл ямар ямар хоол хүнс таргалахад илүү их нөлөөлдгийг мэдээд аваарай.

1. Элсэн чихэр - Та элсэн чихрийг өдөрт хэр их хэрэглэдэг вэ? Цайнд элсэн чихэр хутгаж уух, чихэртэй тараг идэх, чихэрлэг нарийн боов, чихэртэй талх идэх, халаасандаа байнга чихэр авч явдаг юм биш биз. Чихэр нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлснээр бодисын солилцоо, зурх судасны үйл ажиллагаа удааширч таргалах, өөхлөх улмаар чихрийн шижин гэх мэт олон талын өвчин үүсгэх эх үүсвэр болдог.

2. Сүүтэй кофе буюу кофений хуурай сүү - Хэрвээ та тогтмол найруулж уусгадаг хуурай сүүтэй кофе уудаг бол амархан жин нэмэхээс гадна зүрхний үйл ажиллагаанд муу. Хуурай сүүг химийн аргаар гаргаж авдаг тул хүний бие организмыг богино хугацаанд эрчимтэй таргалуулах сөрөг нөлөөтэй. Үүний оронд сүүгүй бага зэрэг чихэртэй /чихэргүй бол бүр сайн/ хар кофэ ууж занших нь эрүүл мэндэд хамаагүй дээр.

3. Давс бага хэрэглэх хэрэгтэй - Давс нь гурван цагаан хорны нэгэнд ордог гэж манай ард түмэн ярьдаг.  Энэ нь ч учиртай юм. Давслаг, давс ихтэй хоол хүнс байнга хэрэглэснээс зүрх өөхлөж олон сөрөг үр дагаварт хүргэж болно. Тиймээс давсгүй эсвэл давс багатай хоол хүнс хэрэглэж занших нь таргалалтаас сэргийлэх болно.

4. Хийжүүлсэн, өнгөтэй ундаа, өнгө оруулсан жимсний шүүс - Байнга хийжүүлсэн ундаа уудаг бол яс, шүд сийрэгжиж, гэдэс, гүзээгээр амархан өөхөлдөг.

5. Түргэн хоол, хачиртай талх, шарсан тахиа, пицца - Түргэн хоол нь хүнийг таргалуулдгаараа дэлхийд номер нэг яваа бөгөөд дэлхий дахиныг айлгаж байна. Манай монголд ч дэлхийн томоохон түргэн хоолны сүлжээ ресторанууд үүд хаалгаа нээсэн бөгөөд байнга биш хааяа идэж байхыг зөвлөж байна.

6. Төмс - Шарсан, хуурсан, чанасан бүх төрлийн төмс цардуул ихтэй байдаг тул амархан таргалуулдаг хүнсний тоонд зүй ёсоор ордог.

7. Шар айраг - Та байнга тогтмол цагт шар айраг уудаг юм биш биз. Энэ нь хавин, хэвлийн өөхлөлтийг үүсгэдэг.

8. Хиам, шарсан, утсан зайдас - Хиаманд химийн аргаар өнгө оруулдаг тул байнга хоол хүнсэндээ хэрэглэхэд тохиромжгүй. Мөн илчлэг ихтэй утсан зайдас, гахайн мах зэргийг шарж хуурч идэх нь таргалалтын үндэс болдог.

9. Өндөг - Өндгийг өдөр тутам тогтмол цагт чанаж эсвэл шарж идвэл хүний биеийн жинг жигд нэмэгдүүлдэг.

10. Сүүтэй цай - Манай ард түмний уламжлалт цай. Гэхдээ тогтмол өтгөн, тостой сүүтэй цай уудаг бол гэдэс дүүргэж хавин суулгах нөлөөтэй.


Монгол бүсгүйн хатан зоригийг дахин харуулаарай Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа

$
0
0

Жүдо бөхийн 2015 оны Ази тивийн АШТ-ээс Ц.Мөнхзаяа Алтан медаль хүртэж Төрийнхөө дуулалыг эгшиглүүлсэн билээ. Түүний Алтан медаль хүртсэн нь биш аваргын төлөө барилдахдаа мөрөө гэмтээн тамирчин хүний тэвчээр хатуужилыг харуулсан нь Монгол түмний бахархан ярих сэдэв болсон юм.

Мөн Казахын Астанад болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөвдэх өдөр хүрэл медалийн төлөөх барилдаанаа хийж ялалт байгуулан 10 жилийн хөдөлмөрөө үнэлүүлж чадсан нь мөн Монгол түмний Бахархал болсон. Асгарсан хөлс хүчний тоогоор амжилт гаргаж чадсан охиноороо Монгол түмэн дахин омогшиж, өөрсдөө медаль зүүсэн юм шиг баярласан.
Дэлхийн аваргаас ирсэний дараа анхны багш Баавайн Буядаа багшынхаа гэрт очсон зураг нь мөн л олны талархал хүлээсэн.

Тэрбээр Лондоны олимпод Словен жүдочоос ганц үнэлгээ илүү авсан бол анхны Олимпийн медальт эмэгтэй жүдоч болох байв. Гэхдээ түүнд харамсах зүйлгүй. Олимпын дараа хөөрхөн охинтой болж, жүдогийн татами дээрээ эрч хүчтэйхэн эргэн ирсэн билээ. Түүний дараагийн учраа РИО.

Риогийн татамид тэрээр эхний тойрогт Мароккогийн бөх Р.Зоуактай учраа таарсан. Дараагийн тойрогт Казахстан-Хятадын аль ялсантай хүч үзнэ. Эхний хоёр тойрогт түүний ялах магадлал өндөр байгаа бөгөөд хэсгийн аваргын төлөө Словений бөх Тина Трстеняктай барилдах юм. Лондоны олимпод медалиа Словен жүдочид алдсан Ц.Мөнхзаяа маань энэ удаа хариугаа чангахан авах биз ээ. Түүнийг ялж чадвал Израйлийн юм уу, Германы жүдочийн аль нэгэнтэй нь барилдаад хүсэн хүлээсэн медалиа авах боломжтой болно.
Тэнгэрт морилсон Б.Буядаа багшийнхаа атгаад алдсан медалийг, хайрт хань Халиуны Болдбаатарынхаа Атлантын олимпод луйвардуулсан медалийг Риогийн татамид аваарай.
Эх орон чинь, бяцхан охин чинь үзэсгэлэнт охиныхоо дээлийн захыг мушгин хүлээж байгаа шүү.

Ч.Амар

Гутлын хэмжээгээ хэрхэн зөв сонгох вэ?

$
0
0

emegteichudassdftЯагаад?

Яагаад гэвэл хүн 18 нас хүрэхэд хөлний хэмжээ аль хэдийнэ тогтсон байдаг ч, буруу размерын гутал сонгож өмссөнөөс болж таны хөл “эвдрэх” аюултай.

Тэгвэл яаж гутлынхаа хэмжээг зөв сонгох вэ?

Таны гутлын хэмжээг таны хөлийн урт болон хамгийн өргөн хэсгээр хэмжиж тодорхойлдог. Зарим хүмүүсийн нэг хөл нь нөгөөгөөсөө үл мэдэг урт байдаг ба энэ нь энгийн үзэгдэл юм. Мөн зарим хүмүүст “бүтэн” размер таардаггүй болохоор хагас размерыг сонгох нь их чухал юм.

Та гутал өмсөж үзэхдээ таны хөл гутлан дотроо ямар нэгэн хөдөлгөөний хязгаарлалтгүйгээр, саадгүй хөдөлж чадаж байгаа эсэхийг анхаараарай. Гуталны тань урд талд хөлний хуруунууд чинь чөлөөтэй хөдөлж байх зай хэрэгтэй. Хэрвээ зай байхгүй бол гуталны дээд тал хуруунуудыг чинь үрж, эвэрших магдлалтайг анхаарна уу.

Ер нь гутлын хамар буюу үзүүр хэсэг нь таны хөлний байгалийн хэлбэрийг дагавал хамгийн тохиромжтой ба шөвгөр гутлыг аль болох бага өмсөх хэрэгтэй. Гутлын урд хэсэг хөлний хуруунаас 1 см– 1,25 см хүртэлх зайтай байх ёстой. Энэ зай нь алхахад хөлийг бүрэн сунгаж, хөлний хуруу мөн хумсыг гэмтэхээс сэргийлдэг.

f0eb40a763e85e5a0bc079525cdb43da-600x402

Өөрийгөө таних 7 зарчим

$
0
0

Та өөрийгөө таньж мэдэх тусмаа өөрийнхөө чадварын ямар багахан хэсгийг ашиглаж байгаагаа анзааран гайхах болно. Таныг 7-хон алхамд өөрийнхөө авьяас чадвараа олж нээхийг урьж байна. Хүмүүс бид цаг үргэлж бусдын алдааг харахыг, олж мэдэхийг оролддог. Тэгвэл бид бусдыг таньж мэдэхэд зарцуулдаг зүтгэлийнхээ хэр зэрэг хэсгийг нь өөрийнхөө төлөө зарцуулдаг билээ?
x_1094f93cТа өөрийнхөө сул талаа, дутагдлаа мэддэг үү? Бүрэг хулчгар зангаасаа болж хэдэн удаа гадуурхагдаж, хаана хаана орж чадаагүй вэ? Найз нөхдөдөө гадуурхагдаж байсан уу? Өөрөө өөрийгөө хэр мэдэх вэ ? Хувь хүнийхээ эрхийн талаар та ер нь бодож байсан уу? Та амжилттай сайн сурган хүмүүжүүлэгч, сайн сурагч эсвэл сайн эцэг эх байхын тулд өөрийнхөө сайн талыг болон муу талаа мэддэг, өөртэйгөө холбоотой бүх асуудлыг даван туулсан байх хэрэгтэй юм. Та өөрийгөө таньж мэдэх тусмаа өөрийнхөө чадварын ямар багахан хэсгийг ашиглаж байгаагаа анзааран гайхах болно. Бид таныг авьяас чадвараа нээн олох аялалд урьж байна. Өөрийгөө таньж мэдэх тусам таны амьдрал илүү утга учиртай болж мөн таны давж чадахгүй байгаа асуудлын чинь шийдвэр нь таны мэдэх л зүйл байсан болохыг та харах болно. Өөрийгөө таньж мэдэхэд тань тус болох хэдэн арга.
1. Та өөрийгөө сонс. 
Та толины өмнө зогсоод өөрийнхөө нүд рүү эгцлэн харж чадах уу? За юу харагдаж байна вэ? Хүний нүдний харц зүрх сэтгэлийнх нь толь байдаг. Өөрийн дотоод ертөнц рүүгээ хийх аялалаа харцнаасаа эхлээд аажим аажмаар нүдээ анин ухаан санааныхаа дууг чагнаж үргэлжлүүлээрэй. Тэгээд мэдэрч буй бүх дотоод мэдрэмжээ, санаа бодлоо тэмдэглэж аваарай.
2. Зорилтоо тодорхойл. 
Тодорхой бай онилоогүй сумны мэргэн байх боломжгүй байдгийн адил, зорилго нь тодорхой бус хүний явах ёстой газраа хүрэх нь мөн л бэрх бөгөөд боломжгүй байдаг. Зорилгоо тодорхойл, амьдралд чинь зөв чиг болох зүйлсээ жагсаан бич. Оройтолгүй өөрийн амьдралынхаа төлөвлөгөөг зохион гарга.
3. Дуртай зүйлсээ тодорхойл.
Хүмүүс бид баярласан үедээ яагаад баярлав, гутарсан үедээ яагаад гутрав гэдгээ ихэвчлэн боддоггүй. Зөвхөн л баярласан эсвэл гутарснаа л боддог. Та дэвтэр аваад дуртай болон дургүй зүйлээ мөн яагаад дуртай яагаад дургүй вэ гэдэг шалтгааных нь хамт жагсаан бичээрэй.
4. Та өөрийнхөө тайван тухтай байдаг орчноо олж нээгээрэй.
Зарим орчин хүний сэтгэлийг тавгүйтүүлдэг байхад зарим орчин нь үүний эсрэг хүнд баяр хөөр төрүүлсэн, сэтгэл амраасан сайхан байдаг. Та өөрийнхөө сэтгэлийг амраасан, аз жаргалтай, тав тухтай байдаг орчноо мөн таны сэтгэлийг тавгүйтүүлдэг, танд тухгүй санагддаг орчноо эдгээрийн шалтгааных нь хамт жагсаан бичээрэй. Үүнийг хийх үедээ тухайн орчинд байдаг хүмүүсийг ч бас бодож хийхээ бүү мартаарай.
5. Амьдралд чинь байхгүй бол болохгүй гэсэн зүйлээ мэд. 
Амьдралд минь байхгүй бол болохгүй гэж боддог зүйл нь хүний амьдралын философийнх нь тасрахгүй чухал хэсэг юм. Байхгүй л бол болохгүй гэсэн зүйлсээ бичиж зүйл бүрийнх нь хойно яагаад энэ зүйлээсээ татгалзаж чадахгүй байгаагаа тодорхойл. Татгалзаж чадахгүй байгаа зүйл чинь өөрийн чинь хувьд зөв үү буруу юу гэдгийг тогтоо мөн түүнийхээ үндэслэлийг нь олж энэ нь таны амьдралыг үзэх үзэлтэй чинь зөрөхгүй байхад анхаараарай.
6. Зүрх алддаг зүйл бүхнээ тодорхойл. 
Бүрэг зан нь хүн бүрт өөр өөр хэмжээгээр мөн өөр өөр орчинд илэрдэг дотоод мэдрэмжийн нэг илрэл юм. Та өөрийнхөө “Хурал дээр байсан хүмүүс миний тухай юу гэж бодсон бол?”,”Ярьж байхдаа буруу зүйл хэлчихээгүй байгаа?” гэх мэтчилэн боддог айдас, эмээлт бүрээ шалтгааных нь хамт олж тэмдэглээрэй.
7. Өөрийнхөө эрхийг мэддэг бай. 
Та өөрийн эрхийн хүрээг мэддэг байхад бусдын эрхийн хүрээг ч гэсэн мэднэ. Өөрийнхөө эрхийн болон эрх чөлөөний хязгаарыг тогтоон тодорхойлоорой.

Компьютерийн цацраг туяанаас гоо сайхнаа хэрхэн хамгаалах вэ?

$
0
0

LOOK8_7Саяхан 21 хоногийн амралтаа авчихаад ажилдаа орохдоо би өөрийнхөө хэт хуурайшилттай хэрнээ тасралтгүй тослогждог арьсаа эмчлэгдээд чийглэг, эрүүл болчихлоо гэж ямар их баярласан гэж санана! Шинээр авсан нүүр цэвэрлэгч, тосных уу, зуны улирлынх уу гэдгийг нь бодож олоогүй л байлаа. Гэтэл өдрийн 9-10 цаг компьютерийн ард суудаг ажилдаа эргээд орсон чинь хоёр хоногийн дараа буцаад л крем шингэхээ больчихсон. Эцсийн эцэст миний чийглэг арьс гоо сайхны бүтээгдэхүүн, цаг уур хоёрын алинаас нь ч шалтгаалаагүй, харин би компьютерийн туяанаас холдсонтой л холбоотой байсан юм байна лээ. Биднийг хөгшрүүлж, хуурайшуулж, гоо сайхныг минь алдагдуулж байгаа компьютерийн эсрэг “бамбай” барьж, надтай хамт яаралтай арга хэмжээ авах хүн байна уу?

Компьютерийн арьсанд учруулдаг гол сөрөг нөлөө нь түүний үүсгэдэг чөлөөт радикалууд болон цахилгаан статик бүсээс нь үүдэлтэй. “Дам тамхидалт”-ын адилаар бид дэргэд нь байснаараа л түүний нөлөөнд давхар өртөж байдаг. Цахилгаан статик (electrostatic field) бүс нь арьсны тэнцвэржилтэнд нөлөөлж хуурайшил, загатнааг бий болгодог аж. Харин чөлөөт радикалуудын хувьд тэд биднийг наснаасаа эрт хөгшрөхөд нөлөөлдөг юм. Анхнаасаа ямар ч төрлийн арьстай байсан, тэр хүн компьютер дээр тасралтгүй сууж ажилладаг бол арьс нь аажмаар өөрчлөгддөг. Хэвийн арьс хуурай болж, хуурай арьс хэт хуурай болж, холимог арьсанд нүхжилт томрох, хар батга ихсэх шинж тэмдгүүд илэрч, тослог арьс хэт тослогжин батгашдаг гэсэн үг. Мөн арьсны зарим нэг хэсэг тогтмол загатнаж болзошгүй. Нүүрний арьс дундаас хамгийн ихээр “хорддог” нь зовхи юм. Нүдний эргэн тойрны арьс өөрийн чийгээ тэр чигт нь алдаж, компьютер дээр удаан сууж ажилласаар байвал яваандаа инээхэд жижиг үрчлээсүүд үүсэх үндэс болдог. Нүдний доогуурх хөхрөлт, өнгөө алдаж хөх туяатай болох зэргийг ч бас компьютер дээрээ тохож болно.

Энэ бүхнийг сонсох хэчнээн сэтгэлээр унам байсан ч ямар хайртай ажлаа солилтой нь биш дээ. Харин оронд нь бүгдээрээ тэдгээр чөлөөт радикалуудтай л тэмцэх хэрэгтэй.

Дотроосоо:
• Ногоон цай антиоксидантаар баялаг. Өдөрт 2 аяга уух нь цацраг туяаны хортой нөлөөг саармагжуулахад хангалттай.
• Цитрусын төрлийн жимснүүд C амин дэмээр баялаг учраас мөн л чөлөөт радикалуудтай тэмцэх антиоксидант ихтэй.
• Өөрийгөө дотроос нь хамгаалахын тулд хоолондоо нэрс, сармис, спиначийг тогтмол хэрэглэ. Антиоксидантын агууламжаараа тэд бол “дээд амжилт” тогтоогчид. Мөн усан үзэм, лууван, улаан лооль, байцаа, буурцгийг ч тогтмол хэрэглээрэй. Эдгээр нь биеэс хорыг гадагшлуулахад өндөр нөлөөтэй.
• Улаан усан үзэм, чацаргана, ногоон цай, розмари, нарс модны найрлага орсон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээрэй.
• Өдөрт нэг аяга тараг уу. Тарган дах B витамин нь цацраг туяаны хортой нөлөөг эсэргүүцэх чадварыг сайжруулдаг.

Гаднаасаа:
• Өглөө бүр чийгшүүлэх үйлчилгээтэй тос түрх. Энэ нь арьсны наана хамгаалалтын давхарга үүсгэдэг.
• “Make up base” хэрэглэх нь нүүрийг чинь тоосноос хамгаалж, цацраг туяаны нөлөөг саармагжуулдаг.
• Цүнхэндээ хийжүүлсэн ус авч яваад үе үе арьсаа шавших, арчих маягаар чийгшүүлж байгаарай. Шүршигчтэй саванд хийгээд арьс руугаа цацаж ч болно. Цэвэр усыг нүүрсхүчлийн CO2-оор баяжуулсныг хийжүүлсэн ус (carbonated water) гэнэ. Эрдэсжүүлсэн болон рашаан устай андуурч болохгүй шүү.
• Оройд арьсаа цэвэрлэчихээд чийгшүүлэгчтэй тос түрхэж тэнцвэрийг нь хадгалах хэрэгтэй. Мөн тос түрхснийхээ дараа бага зэрэг хийжүүлсэн усаар арчвал энэ нь тосны чийг арьсанд чинь илүү сайн шингэхэд тусалдаг.
• Нүүрэндээ долоо хоногт заавал нэг удаа маск тавьж цэвэрлэж заншаарай. Цацраг туяа нь агаар дах тоосыг ч бас өөртөө татдаг учраас нүхийг чинь бохирдлоор дүүргэдэг. Маск тавьбал арьс чинь гүн цэвэрлэгдэнэ шүү дээ.
• 2 цаг тутамд хэт ягаан туяаны хамгаалалттай нарны тосоо түрхэж байгаарай. Хэцүү гэдгийг нь мэдэж байна л даа. Гэхдээ ядаж өглөө гарахаасаа өмнө, өдөр цайны цагаар түрхчихвэл орой бүр өнгөгүй арьстай харихаа болино.
• Туяаны шүүлтүүр, агаар чийгшүүлэгч хэрэглэх нь ч бас үр дүнтэй. Туяаны шүүлтүүр нь цацраг туяаны нөлөөг багасгадаг бол агаар чийгшүүлэгч нь хуурайшсан арьсыг чийгшүүлж, тэнцвэрийг хадгалдаг.

Жүжигчин А.Ганчимэг: Хүн шиг хүн байхыг хичээх болно оо…

$
0
0

Залуу эмэгтэй жүжигчид дундаа авьяас чадвараараа толгой цохидог ”Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэгийн 26 насны төрсөн өдөр 7-р сарын 25-нд тохиосон билээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа:

“Төрсөн өдрөө бараг өөрөө ч мартаад ажил ихтэй гүйж байхад хаа очсон газар бүрт минь чин сэтгэлийн бэлэг, сайхан цэцгийн баглаа угтаж, утас минь “завсаргүй дуугарч баярын мэндчилгээ цуварч, бяцхан охин минь хүртэл ээждээ төрсөн өдрийн дуу дуулсан бичлэгээ илгээсэн нь үнэхээр сайхан байлаа… Намайг хайрладаг бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлж итгэл сэтгэлийг тань алдалгүй хүн шиг хүн байхыг хичээх болно оо… Хамт олон, гэр бүл, найз нөхөд, уран бүтээлийг минь дэмждэг үнэнч үзэгчид та бүхэндээ дахин дахин баярлалаа… Би ч азтай хүн юм даа…” хэмээн сэтгэлийн үгээ нийтэлжээ.

Дашрамд сонирхуулахад тав дахь уран бүтээлийнхээ зураг авалтанд ханцуй шамлан орохоор зэхээд байгаа Хувьсал продакшны найруулагчаар Д.Галбаяр уригдан ажиллаж байгаа юм.

Н.Цэнгэл
Эх сурвалж: Breakingnews.mn

Хайртай хүнтэйгээ хийж үзэх 100 алхам

$
0
0

11695979_1002864936431870_5038018838484291214_n

  • Хос цамц , хос цаг , хос бөгжтэй болох
  • Хоорондоо сэтгэлийн гүндэх нууцаа ярих
  • Хамтдаа архи ууж үзэх
  • Хөтлөлцөөд юм уу сугдаад хотоор зугаалах
  • Ямар ч үг дугарахгүйгээр бие биенээ тэврэх
  • Замын голд үнсэлцэж үзэх
  • Амттай зууш бэлдэж өгөх
  • Парк орж тоглох
  • Хамтдаа далай явах
  • Нэг нэгнийхээ гэрт очих
  • Өвдөгийг нь дэрлэн унтаж үзэх
  • Гараа атгалцан унтаж үзэх
  • Хайртынхаа гарыг дэрлэн чанга тэврэн унтаж үзэх
  • Нэгнийхээ эцэг эхтэй танилцах
  • Солилцон өдөрийн тэмдэглэл бичих
  • Нэг дугуйнд сундаллаж явах
  • Үүр цайтал утасаар ярих
  • Автобусны хамгийн арын суудал дээр суугаад эцсийн буудал хүртэл аялах
  • Нэгнийхээ дуртай дууг нийлүүлэн хадгалах
  • Хайртынхаа энгэрт наалдан ханатлаа уйлах
  • Нууцаар гаран цэцэрлэгээр зугаалах
  • Нэгнийхээ нүүрийг угааж өгөх
  • Биенийхээ хумсыг авж өгөх
  • Нэгнийхээ чихийг ухаж өгөх
  • Хайртдаа хоол халбагдаж өгөх
  • Хоорондоо утасаа сольж хэргэлэж үзэх
  • Уулзах болгондоо 1000 төгрөг нийлүүлэн цуглуулаад зугаалах
  • 200 өдөрөө өнгрөөх
  • Интернет орон хоорондоо хаягаа солиод эсрэг хүйстэнээс хэнрүү нь эхэлж бичихээр мөрийцөх
  • Хоорондоо нэг хаягтай болох
  • Караоке ороод хайртынхаа төлөө зөвхөн нэг хүний концерт хийх
  • Хамт дэлгүүр хэсэх
  • Хайртдаа үүрүүлэх
  • Хамтдаа хоол хийж идэх
  • Хөгшөөн гэж дуудаж үзэх
  • Нэг нэгнийхээ дуудах үг зохиох
  • Бассейн явах
  • Цас орвол цасан хүн хийх
  • Нэг нэгэндээ дурсгалтай бэлэг өгөх
  • Зурагаа авхуулах
  • Өдрийн тэмдэглэл бичиж өгөх
  • Нүүрэн дээр нь юм наалдсан байвал арчиж өгөх
  • Өвдгөн дээрээ хэвтүүлээд ном уншиж өгөх
  • Тоглоом тоглоод хожсон нь хүсэлээ хэлэх
  • Хэнд ч хэлэхээргүй нууцтай болох
  • Хайртыгаа хардуулах зүйл хийх
  • Ямар ч холбоо барихгүйгээр хайртынхаа гэрийн гадаа хүлээх
  • Хамтдаа хичээл хийх
  • Хамтдаа номын дэлгүүр явах
  • Хамт хичээлээ таслах
  • Хоорондоо массаж хийж өгөх
  • Хамт спортоор хичээллэх
  • Хос утасны зүүлттэй болох
  • Нэгнийхээ багын альбом үзэх
  • Зөвхөн өөрсдийнхөө зурагтай альбомтой болох
  • Нэгнийхээ хойлойг бичсэн бичлэгтэй болох
  • Кино үзэх
  • Хоорондоо хамаатнуудаа танилцуулах
  • Хоорондоо гуталаа ёольж өмсөж үзэх
  • Ирээдүйд төрөх хүүхдийнхээ нэрийг ярилцах
  • Гэр бүлийн төлөвлөгөө зохиох
  • Үүрийн гал тэрэгний аялал хийх
  • Нар мандахыг хамтдаа харах
  • Шалгалтын үеэр нэг нэгнийгээ сэрээж өгөх
  • Сэрүүлэг бэлдэж өгөх
  • Гэртээ паркотны кино үзэх
  • Хамтдаа нэг зонтог хэргэлэх
  • Хамтдаа бороонд норох
  • Хамтдаа концерт үзэх
  • Зөвхөн өөрсдөө л очдог нууц газартай болох
  • Өдөржин хүлээх
  • Нэгнийхээ сайн хийдэг зүйлийг сурах
  • Нэгнийхээ хийж чаддаггүй зүйлийг зааж өгөх
  • Нэгэндээ шүлэг зохиож өгөх
  • Төлөвлөгөөгүй зугаалга хийх
  • Ямар ч шалтгаангүйгээр бэлэг өгөх
  • Нэгнийхээ гэрийн түлхүүрийг хадгалах
  • Бие биегийхээ үсийг самнаж нүүрэнд нь маск тавьж өгөх
  • Шууд сургууль дээр нь очиж гэнэтийн бэлэг барих
  • Нэгнийхэ сэтгэлийг хөдөлгөж хамдаа уйлах
  • Бүхэл өдөржин хайртынхааа боол нь болох
  • Зөвхөн хоёулхнаа амлалт өгөх
  • Хоорондын зохилдлогыг харах
  • Үнсэж өгөх
  • Унтахдаа тэвэрж унтах том чихмэл авж өгөх
  • Хайртыгаа өвдөхөд нь эм аван гэрт нь очих
  • Бүйвээн дуу дуулж өгөх
  • Хоорондоо найзуудыгаа танилцуулах
  • Хос унтлагын хувцас өмсөх
  • Адилхан саван шампунь хэргэлэх
  • Шалгалтын үеэр дэвтэр ном хичээлийг нь цэхцэлж өгөх
  • Нандин зүйлүүдээ хайрцаганд хадгалах
  • Өвдөхөд нь хажууд нь байж өгөх
  • Зөвхөн өөрсдөө л ойлгох нууц үг зохиох
  • Үнсэлцэх
  • Нэгнийхээ нурууг угааж өгөх
  • Хайртай гэж хэлэх
  • Хайртай гэхийг сонсох
  • Хэрвээ салах бол энэ хийсэн бүхнээ сайхан дурсамж болгон хадгалах
  • Хуримаа хийх

Дуучин А.Хишигдалайгийн хайрлаад “ханаагүй” амраг гундуухан явна

$
0
0

13344594_289113098089795_4501486848832008715_n“UBS” телевизээс уламжлал болгон зохион байгуулдаг “Universe Best Songs” наадмаас төрөн гарч олны танил болсон залуу дуучдын нэг бол А.Хишигдалай. Тэрбээр анх эгдүүтэй бяцхан охины төрхөөр урлагийн тайзнаа гарч ирсэн ч, одоо өөрийгөө хэр зэрэг чадварлаг уран бүтээлч басхүү царайлаг сайхан бүсгүй болсноо бардам харуулж яваа гэлцдэг. “Royal music” продакшинтай 200 саяын гэрээ хийсэн залуу дуучин маань энд тэндхийн шоу тоглолт хэсч, бусдын гарыг царайчлахааргүй хэмжээнд хэдийнэ хүрсэн гэдгээ харин ч баттай илэрхийлдэг.

Мөн өнгөрсөн хугацаанд олны танил хэд хэдэн залуустай нэр холбогдоод авсан А.Хишигдалай энэ бүхнийгээ төдий л ойшоож үздэггүй гэх. Жил гаруйхны өмнө жинхэнэ хайраа олсон тухайгаа олонд зарлаж, “Опозит” хамтлагийн дуучин А.Гантулгатай үерхэж дотноссон тэрбээр төд удалгүй хамтран амьдарч эхэлсэн түүхтэй. Хайртай залуудаа зориулан “Хайрлаад, хайрлаад ханамгүй хамгийн сайхан хайр минь” хэмээн үзэглэж, халуухан зургаа олонд дэлгэсэн түүний сэтгэл нэг л өдөр хөсөр хаягдаж халуухан амраг нь мисс Ю.Балжидмааг дагаад арилсан.

Энэ бүхний дараа чамгүй гуньж гутарсан дуучин А.Хишигдалай саяхнаас сэтгэлээ татаж, уран бүтээл төдийгүй гадаад төрхөндөө ч эрс өөрчлөлтийг хийгээд байгаа. Харин мисс хүүхэнд унаж тусталаа дурлаж, хайрын шүлгээ тэрлэж явсан дуучин А.Гантулга төдөлгүй өөрөө хаягдаж хоцорсон гэдэг юм билээ. Хайр дурлалын бүтэлгүйхэн мананд “төөрсөн” тэрбээр уран бүтээлээсээ завсарлага авч, сахал үсээ ургуулан хөдөөгүүр зугаалж яваа гэнэ лээ.

ieihqjpppv

Б.Содон

www.breakingnews.mn


Явалдах болгоныг тэсээд хараагүй юм шиг амьдрах уу?

$
0
0

539504-640x523Сайн байна уу? Намайг А. гэдэг төрийн байгууллагт ажилладаг. Миний амьдралд тохиолдоод байгаа зүйлийн талаар зөвлөгөө авах гэсэн юмаа. Гэр бүлийн амьдралаа дотны найздаа хэлэхгүй нууж явдаг байсан гэхдээ би өнөөдөр найздаа хэлчихлээ. Бас та бүгдээс зөвлөгөө авмаар байна. Би 29 настай нөхөртэй 5 настай охинтой би энэ сайтад анх удаа захидал илгээж байна. Би нөхөртэйгөө анх 2009 онд танилцаад 2011 онд охиноо төрүүлсэн. Манай нөхөр 2012 оноос шөнө оройгоор алга болж гадуур хааяа хонодог байсан. Би уурлаад уучлаад л өнгөрдөг байлаа.

Гэтэл 2014 онд миний хань эмнэлэгт үзүүлээ гэнээ. Би яагаад эмнэлэгт үзүүлэх ёстой гэж гээд хэлсэн чинь. Би саунд ороод массаж хийлгэсэн юмаа тэгээд надаа өвчин халдаасан юм шиг байна гэдгийм би зүгээр л дуугарч чадахгүй болсон тэгээд эмнэлэгт очоод үзүүлтэл  нөхөр чинь тэмбүү гэдэг өвчин авсан байна. Харин чамд халдаагүй байна учир нь далд үедээ орсон хойно бэлгийн харьцаанд ороход халдаггүй гэнээ. Хүн хэт гомдохоор дуу гарч өгдөггүй юм байна лээ. Би тэр хүнийг охиноо бодоод л уучилсан тэрнээс хойш миний сэтгэл хөрч эхэлсэн. Бид хоёрын харилцаа муудах тусам бидний амьдрал улам сайхан болж байсан.

Манай нөхөр охиноо өдөр болгон усанд оруулахгүй арчаагүй эхнэр гэж дууддаг боллоо. Нэг өдөр л охины дотуур өмдийг солиогүй бол тэгээд л би өнгөрсөн бөөн хэрүүл. Өдөр болгон сольж байгааг шалгаж харна. Надтай гэрлэлтээ энэ жил баталуулсан. Яах гэж гэвэл хамтран зээлдэгч болгох гэж тэр шүү дээ би нөхөртэйгөө нэг ч удаа кино үзэж гадуур хамт зугаалж үзээгүй би уг нь дагуулаад явахад хүн айхаар царайтай биш дээ. Би ер нь өөрийгөө магтах дургүй.

Хамгийн гол асуудал нь манай нөхөр урьд шөнө нэг хүнтэй яриад байх шиг байсан. Бид тусдаа унтддаг. Өглөө намайг ажилдаа явах гэж байхад нэг аймаг ороод ирье гэнээ ажлаар явах гэж байгаа юмуу гэтэл хүүхдээ эргээд ирье бензений мөнгө дансанд хийгээрэй гэнээ. Ямар хүүхэд гэсэн чинь миний араар тавьж явахдаа нэг хүүхнээс хүүхэдтэй болсон юм байна. Тэр хүүхдээ эргэж ирнэ гэнээ. Над руу маш их мессеж бичсэн тэр агуу эмэгтэй ганцаараа хүүхдээ өсгөж байгаа гэнээ гээд л. Би бүр шоконд ороод өдөржин ажил дээрээ баахан алдаатай бичиг баримт гаргаад цаас үрээд суулаа. Өдөр гарч нэхсэн мөнгийг нь шилжүүллээ.  Би өөрийгөө хааяа гайхах юм яагаад би ийм зөөлхөн уярамтгай сэтгэлтэй юм бол гэж.

Би хүнд өөрийн хийж чадах чинээгээрээ туслахыг боддог зарим албан тушаал нэг нөхдын ажлыг нь хийж өгнө. “Баярлалаа мундаг шүү” гэхэд хөөрөөд л дахиад тусалмаар санагдаад л явчиндаа. Одооны найз гээд байгаа хүмүүс хүнийг ашиглах сонирхолтой болсон юм шиг надад санагддаг болсон хааяа би чанга хатуу хэнийг уучилмааргүй санагддаг гэтэл маргааш мартаад л явж байх юм. Би энэ амьдарлыг босгох гэж ах дүү нараасаа мөн ч их тусламж гуйсан. Манай нөхөр анх нададтай танилцахдаа elentra гэдэг машинтай л байсан эрэгтэй хүн ийм байдаг юмуу миний суусан нөхөр ийм байна уу? Жаахан хөрөнгө мөнгө харахаар зан нь өөрчлөгдөөд байгаа ч юм шиг санагдах юмаа. Би энэ хүнийг яах вэ явалдах болгоныг тэсээд хараагүй юм шиг амьдрах уу? Аль эсвэл эртхэн салсан дээр үү?

Жижиг нүдийг том харагдуулах 20 арга

$
0
0

tumblr_mdtjq26Jvi1qex3lpo1_500Жижиг нүдээ нүүр будалтын тусламжтайгаар томруулахыг хүсвэл дараах 20 аргыг хэрэгжүүлээрэй.

1. Хөмсгөө засахаасаа өмнө, нүцгэн шаргал өнгийн харандаагаар зулгаахыг хүссэн хэсгүүдээ будаад үз. Энэ нь таныг хэмжээнээсээ хэтэрч зулгаахаас сэргийлэх болно.

2. Эхний ээлжинд сормуусныхаа зөвхөн үзүүр хэсгийг хөнгөн, дэрвийлгэж буд. Хэсэг хугацааны дараа, сормуусаа бүхэлд нь будна. Ингэхдээ сойзоо гадагш нь чиглүүлэхээ мартуузай.

3. Нүдийг том харагдуулахад хоёр өнгийн зовхины тень хангалттай. Эхлээд зовхио бүхэлд нь цайвар өнгөөр нь будаад, гадна хэсгийг нь бараан өнгөөр уусгаж будаарай. Ингэснээр таны нүд илүү өргөн, том харагдана.

4. Хар смоки будалт нүдийг томруулдаггүй. Харин улам сүүдэрлэж таны харцыг сунган, нарийхан болгосноор нууцлагдмал секси төрхийг бүрдүүлдэг юм. Гэвч энэ бол бидний хүсч байгаа үр дүн биш шүү дээ. Тиймээс нүдээ том харагдуулахыг хүсч байвал смоки-гоос зайлсхийгээрэй.

5. Нүдээ хүрээлэхдээ, дээд зовхиныхоо яг гол хэсэгт контураа арай зузаан тавиад үзээрэй. Голдоо зузаан, хоёр зах руугаа нарийссан хүрээ нь нүдийг тань илүү өндөр харагдуулна.

6. Нүдээ тэр чигт нь тойруулж хүрээлэх хэрэггүй. Нуухан талын хэсгүүдийг орхи.

7. Нүдний доод хүрээ, болон нуухны дотор хэсэг цайвар байх нь чухал. Ялангуяа доод хүрээний дотор талыг хар харандаагаар будахын оронд цагаан цайвар харандаа, эсвэл гялалздаг тениер будвал таны нүд хамаагүй том харагдана.

8. Хөх, хүйтэн өнгөтэй нүд хүрээлэгч нь таны нүдний цагааныг илүү гэрэлтүүлж өгдөг учраас нүдийг үзэсгэлэнтэй харагдуулдаг талтай.

9. Сормуусаа заавал давхарлаж будаж байгаарай. Энэ нь харцыг тань өргөх болно.

10. Сормуус дэрвийлгэгчтэй “нөхөрлө”. Эхлээд дэрвийлгэгчээ сормуусныхаа угт тулгаж байгаад 3 удаа хавч. Дараа нь дэрвийлгэгчээ сормуусны голын хэсэгт аваачаад дээрх үйлдлийг давтана. Ингэх нь таны сормуусыг тэгш өнцөгт болгохоос сэргийлж, төрөлхийн дэрвэгэр мэт харагдуулна.

11. Хэрэв та хар хүрээтэй нүдний шил зүүдэг бол, нүдээ гэгээлэг, тод өнгөөр будаад үзээрэй. Ингэх нь таны нүдний хэлбэрийг тодруулж, харцыг тань шилэнд даруулахгүй.

12. Нүднийхээ доор өө дарагч түрхсэнийхээ дараа зөөлөн порлоноор бага зэрэг тарааж өг.

13. Хөмсгөө үргэлж самна. Цэвэрхэн, жигд хэлбэртэй хөмсөг ч бас нүдийг том харагдахад нөлөөлнө.

14. Зовхины будаг хэрэглэлгүйгээр, зөвхөн сормуусаа будаад, уруулаа тод өнгөөр өнгөлвөл нүд хэвийн хэмжээнээсээ илүү том болж харагддаг талтай. Хамгийн гол нь таны нүдний эргэн тойронд нэг ч бараан өнгө харагдах ёсгүй учир өө дарагчийг сайн ашиглаарай.

15. Хэрэв та тень хэрэглэх дургүй бол, өөрийнхөө пудрээс 2-3 тон бараан өнгийн пудрээр зовхио сүүдэрлэж будаарай. Ингэвэл та цаг хэмнэхээс гадна огт будаагүй юм шиг л, төрөлхийн том нүдтэй харагдах болно. Мөн энэ будалт зурган дээр их сайхан гардаг.

16. Сормуусныхаа гол хэсэгт үл ялиг суурь энгэсэг тавиад, дараа нь будвал илүү өтгөрч харагдана.

17. Хэрэв таны нүдний хоорондох зай ойрхон бол гадна хэсгээр нь бараан өнгийн тень тавьж өгвөл зохино.

18. Харин хол зайтай нүдний хувьд зовхины дотор хэсгээр цайвар тень тавилгүйгээр, гагц дээд зовхиныхоо гол хэсгийг бараантуулж будаарай.

19. Оргилуун дарсны шаргал, тунгалаг өнгөтэй тенийг хөмсөгний ясны доод хэсэг, зовхины год үл ялиг түрхэж тараагаад таны харц хэрхэн гэрэлтэж, тодрохыг хараарай.

20. Нүднийхээ хоёр захыг илүү гаргаж хүрээлэх нь сормуусыг илүү дэрвэгэр харагдуулахаас гадна, богино нүдийг өргөсгөдөг. Гэвч дээр дурдсанчлан доод хэсгийг нь хүрээлэхээс зайлсхийгээрэй.

Жүжигчин А.Гэрэлцэцэгийн халуухан модель найз залуу Т.Энхтүвшин

$
0
0

“МАСК”-ийн жүжигчин А.Гэрэлцэцэг удаан хайсан хайраа олсон. Хошин урлагийн бүсгүйчүүд өөрөөсөө дүүмэд залуустай учирдаг эгнээнд тэр нэгдсэн нь тийм ч хачирхам цочирдом биш байв. Сэтгүүлч, зохиолч, найруулагч Д.Төрмөнхийн хүү модель Т.Энхтүвшин, А.Гэрэлцэцэг нарын учрал үргэлжилж буй. Т.Энхтүвшингийн хувьд “Asian best model”, “Best photogenic” модель шагналыг хүртэж байсан чадварлаг залуу. Сингапурын дэлхийд долоон салбартай загварын агентлагт ажиллах гэрээ хийсэн залуу модель урд нь үе тэнгийн модель бүсгүйтэй болзож байсан. Авьяаслаг жүжигчин бүсгүйн хайрын эзний гоё зургуудыг та бүхэнд сонирхуулж байна.

Э.Эгдэрмаа

Таргаар арьсанд гүн цэвэрлэгээ хийх нь

$
0
0
Бүсгүй хүний гоо сайхан ямагт торгомсог, толигор, булбарай зөөлөн арьснаас эхэлдэг. Арьс нь эрэгтэй ч, эмэгтэй ч бай хүний гоо сайхны төдийгүй эрүүл мэндийн толь болдог. Бие организмд ямар өөрчлөлт болж буйг илэрхийлдэг гэж хэлж болно.
1431051592_facialmask
    Арьсаа эрүүл сайхан байлгах олон арга бий.
    Үүний дотроос таргаар арьсаа хэрхэн арчлах талаар зөвлөгөөг энэ удаад сонголоо. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Арьс арчилгаанд хамгийн чухал нь цэвэрлэгээ байдаг. Тэгвэл тараг нь ямар ч төрлийн арьсыг маш сайн цэвэрлэж, цайруулдаг аж. Ийм арчилгааг өдөр бүр хийсэн ч болно.
    Хуурай арьсыг таргаар цэвэрлэхэд хорсож, халуу оргиж болно. Тэр үед нь арьсаа бүлээн усаар угааж тарагнаас цэвэрлэ.
    Харин тослог арьстай бол нимгэн тарган бигнүүр тавьж өглөө болтол байлгаж болно.
    Хар батгыг овьёосны гурил, цагаан будаа, хүүхдийн будаа, тарагны тусламжтайгаар цэвэрлэж болно. Цагаан будаагаа махны машинаар машиндаж нунтаглаж бэлдэнэ. Овьёосны гурил, цагаан будааны нунтаг, хүүхдийн будаа ижил хэмжээтэйгээр хольж бэлдэнэ. Дээр нь бага зэрэг хүнсний сод нэмж, бүгдийг сайтар хольж хутгаад ариутгасан шилэн саванд хийн хадгална. Ингээд нүүр цэвэрлэх үедээ холимгоос нэг халбагыг авч ижил хэмжээний тарагтай холин нүүрээ цэвэрлэнэ. Ингэхдээ цэвэр нүүр цэвэрлэгээнд зориулсан хөвөнгөөр холимгоос бага зэрэг аван хар батгатай хэсэгтээ зузаан түрхэж өгнө. Дараа нь тойрог хөдөлгөөнөөр иллэг хийнэ. Үлдэгдлийг угаахад арьс бүрэн цэвэрлэгдсэн байхыг харах болно.
    Арьсанд гүн цэвэрлэгээ хийх гуужуулах бүтээгдэхүүнийг ч гэртээ өөрөө бэлтгэж болно. Энэ бэлдмэл хуурай болон хэвийн арьсанд тохирно. Өндөгний шарыг ялгаж аваад түүн дээрээ бага зэрэг тараг холино. Дараа нь тасралтгүй хутгаж дээр нь архи, хагас нимбэгийн шүүс шахаж хийнэ. Ийм бэлдмэл нь нүүрийг маш сайн цэвэрлээд зогсохгүй, тэжээл өгч цайруулах үйлчлэл үзүүлдэг.
527-13328393470000
    Арьсаа цэвэрлэх, нүх агшаах бол цардуул, цагаан будааны гурил, ургамлын ханд, таргаар хийсэн бигнүүр бэлтгэх хэрэгтэй. Ингэхдээ нэг цайны халбага хатаасан ромашка мөн нэг халбага мөгөв цэцгийг хандална. Гурван халбага хандан дээр мөн хэмжээний тараг холиод төмсний крахмал, цагаан будааны гурил зэргийг хольж зуураад нүүрэндээ тавина. 20 минут хэртэй тавьсны дараа үлдэгдлийг тараг шингээсэн хөвөнгөөр арчин авч, бүлээн усаар угаана.

Үнсгэлжингийн дүрстэй бялуу

Хуримын үс засалт

$
0
0

Хурим найрын сар эхэллээ. Үзэсгэлэнт гэргий таныг төгс  чимэх гоёлын үс засалтыг хүргэж байна. Та хуримын даашинзандаа тохируулж янзлаарай.

 13260095_522434811282098_7502304661051677700_n

13307241_517063761819203_6465054533766464852_n 13307449_517063675152545_6423598820171795600_n 13310629_516624365196476_87012854331848684_n 13312762_516624321863147_4115425938288647898_n 13315218_516624865196426_3438376213595910549_n 13315222_516821171843462_3696894236503737527_n 13315227_516822415176671_5787547793378972604_n 13315300_516624828529763_4892763363869644207_n 13315495_516624715196441_5572523476169106780_n 13315555_516822811843298_1219144291292463320_n 13315778_517063718485874_7418899606502016570_n 13315815_516624665196446_7788437571881051224_n 13319872_516624591863120_916166711761232619_n 13319886_516624531863126_1255718669393783246_n 13321763_516624735196439_3493152928638047907_n 13321961_516820981843481_4372138967086518599_n 13321970_517063595152553_194756646440187060_n 13322017_516624428529803_8187730553953108704_n 13322025_516822208510025_4880474545500935396_n 13322041_516821718510074_5234004450516776967_n 13322063_516624308529815_5764635439590644334_n 13322087_516624778529768_8586817980005223616_n 13325606_516624388529807_1723758549816370692_n 13327397_516624891863090_6112391811382927651_n 13327401_516624631863116_4832653751939476365_n 13327462_516624755196437_1368176611642700093_n 13330880_516624678529778_7410138447532200934_n 13330931_516624928529753_6981569467316805366_n 13330944_517003115158601_7555487923300235236_n 13330951_516822581843321_7464549721089049926_n 13331087_516624465196466_4290329075826356902_n 13332807_516821508510095_3092361210208210985_n 13332979_516821608510085_3570736509163432202_n 13335666_517063848485861_3999920629632504423_n 13335808_516624698529776_5574259845530336139_n 13336027_516624345196478_5867697781329539121_n 13336084_516624405196472_7292619772217118194_n 13339688_516821101843469_655511711173567069_n 13339690_517063908485855_2502784118747331566_n 13342863_516820811843498_2490928770863647092_n 13342866_516624491863130_7951586762384034962_n 13342890_516624551863124_9151801135455759792_n 13343095_516624908529755_4361101484362132761_n 13344534_516821338510112_4256077959548252772_n 13344544_516822041843375_3937656898430449984_n 13346491_516822865176626_1531153929688272425_n 13346577_516624445196468_8764644960454973063_n 13346719_516820681843511_7647568239676966621_n 13346805_517063941819185_473020567439731656_n 13346838_516624611863118_3248118670854019792_n 13346973_516624801863099_8596556038366691686_n 13346974_516624848529761_4156263937512488366_n 13394196_516820601843519_2745974388853282208_n 13417523_522434764615436_8744191098899475327_n

13418955_521670721358507_2936624880076453109_n

13423969_522434834615429_5758149397957764786_n

13427819_522434704615442_1575852794171224259_n 13434754_521670678025178_6130596611179457317_n 13434812_521670774691835_6245992645469044983_n

13442290_522434851282094_6343960524740633572_n

13445421_521670811358498_3637554813883243773_n 13450181_523739424484970_2317826179019142498_n 13450992_522434601282119_5794779854915413185_n 13466453_522434671282112_6435881258836545585_n

13466453_522434874615425_5026968538770304411_n

13501613_522434654615447_5253010575122069938_n

13501640_522434721282107_2067600407222887795_n

13501640_522434741282105_1951781579281459803_n

13507222_523738854485027_5604796266165481611_n

13507262_523738727818373_2958930450111369176_n

АМЬД БУРХАНД ӨРГӨМЖЛӨГДСӨН, ХӨЛӨӨ ГАЗАР ХҮРГЭДЭГГҮЙ ОХИН

$
0
0

0Дэлхийн улс орнууд бурханыг дууриалгаж хөшөө дурсгалыг цөөнгүй босгосон байдаг. Тэгвэл Непальчууд амьд хүнийг бурханд өргөмжилжээ. Охиныг Кумарис хэмээн өргөмжилж, хинду шашны Кали бурханы хойд дүр хэмээн шүтдэг байна. Амьд бурханыг 32 шат дамжлагаар тодруулж, хорлолт дайснаас хамгаалж, ивээдэг гэдэгт итгэдэг ажээ. Курамис гэдэг нь Непалиар онгон охин гэсэн үг бөгөөд бурханд өргөмжлөгдсөн хүн гэрээсээ хүчээр явж, сүмд амьдарч амьд сахиус болдог юм. Амьд бурханыг газар гишгүүлж болдоггүй учир сүйх тэргэнд суулган авч явдаг. Түүнийг сүмээс өөр газар суралцаж, нийгмийн амьдралд оролцохыг хориглодог учир жилд 13 удаа гадагш гардаг байна.

1 1c3cbcd463cde63foriginal 1ce32ca08901a6a0original 3be85ab0b7170182original 10da5af9469d766original 798d745c05bf68aeoriginal 4617df7b72d8a714original 65712d28e81c1f54original 303246f62ec9908foriginal 0203247670c95169original 5742324275270f91original ab32de1278faa15foriginal e278e0ec9f0b7054original

 


Хүүхдийн шүдийг хамгаалахад юуг анхаарах вэ?

$
0
0

424927991. Хамгийн чухал нь хоолыг нь зөв сонгох, хэрэглүүлэх. Бид хүүхдүүдээ баярлуулахын тулд төрөл бүрийн чихэр, шоколад, ундаа, шүүс зэргүүдийг л авч өгдөг билээ.
Харин энэ сонголтоо алим жимс, сүү, тараг, бохь зэргээр яагаад орлуулж болдоггүй билээ?!
1 чихэр 1 алимны үнэ, 500 мл ундаа 1 л таргийн үнэ ханш нь ойролцоо боловч эрүүл мэндэд тустайгаараа эрс өөр юм! Нярай хүүхдэд хамгийн сайн хоол бол хөхний сүү юм.
Хүүхдийг 4-5 сартайгаас нь хөхнөөс гадна өдөрт 2 удаа нэмэлт хоол өгөх хэрэгтэй. Жишээ нь: Хөхний сүүгээр шингэлсэн бага зэрэг луувантай төмсний нухаш анхны шимтэй нэмэлт хоол болдог. Хүүхэд өсөхийн хэрээр янз бүрийн нэмэлт хоол өгнө. Жишээ нь: 6-8 сартайд нь өдөрт 1 удаа мах, ногоотой хоол, 1 удаа төмс, эсвэл будаатай хоол, 1 удаа сүүтэй каш, 1 удаа жимсний нухаш зэргээр өгвөл сайн. Харин хүүхдээ өдөрт нь хүссэн үед нь хөхүүлэх хэрэгтэй. Хүүхдэд нэмэлт хоол дэндүү бага өгвөл хүүхдийн өсөлт удаарширдагаас гадна өлссөний улмаас ойр ойрхон хөхөх болдог бөгөөд ялангуяа шөнийн цагаар хөхөө байнга хөхдөг хүүхдийн сүүн шүд их цоордог (манай эхчүүдэд элбэг тохиолддог буруу зуршил юм). Нэмэлт хоол нь тэжээллэг байхад хүүхэд тийм ч амар өлсөхгүй. Харин үнэхээр шөнийн цагаар хөхүүлэх шаардлагатай бол цэвэр устай угжаар сэлгэн хөхүүлж байгаарай.Харин анхны сүүн шүд цухуйж эхлэх үеэс зориулалтын хуруундаа углаж хийдэг зөөлөн үстэй сойз эсвэл ариутгаж цэвэрлэсэн самбай буюу зөөлөн материалтай даавуугаар буцалсан ус шингээн шүднийх нь өнгөрийг зөөлнөөр арчиж цэвэрлэх нь сайн. (Чихрийг хүлхэж бус зажлаж идвэл, ундааг балгаж бус соруулаар сорж уух нь шүдэнд арай хор багатай байдаг)
2. Хүүхдийн ам, шүдийг тогтмол угааж, цэвэрлэж байх ёстой.Хүүхдийнхээ шүдийг зөв угаах нь сойзоо зөв сонгохоос эхлэнэ. Хүүхдийн сойз нь насанд нь тохирсон янз бүрийн хэмжээтэй, сойзны үс нь ширүүн биш зөөлөн, зөөлөвтөр байх ба үсний хэмжээ нь үүдэн 2 шүднийх нь өргөнөөс бага байвал зохино. Зөөлөн үстэй, жижиг сойз олдоход хэцүү бол үсийг нь буцламтгай халуун усаар зөөлрүүлж, сойзных нь үсийг өргөөшөө 2-3 эгнээ, уртаашаа 3-4 эгнээг үлдээн багц багцаар нь хумсны хутгаар сугалж авч болно. Харин хүүхдийнхээ шүдийг 6-8 нас хүртэл нь эцэг эх нь өөрсдөө угааж өгч байх хэрэгтэй. Угаахдаа зурагт үзүүлсэн байдлаар өвөр дээрээ толгойг нь тавьж дээш харуулан хэвтүүлж угаана. Уг байдлаар угаахад хүүхдэд , эхэд ч эвтэйхэн байх бөгөөд гол нь хүүхдийн тань шүднүүд сайн харагдах ба угаахад таны гарны хөдөлгөөн чөлөөтэй байх болно. Хүүхэд тань эхэндээ төвөгшөөх, зөрүүдлэх байдал ажиглагдах боловч та бүү шантраарай.
3. Нян халдахаас зайлсхийх.Шүдний цоорол нь халдварт өвчин юм. Бага насны хүүхдийн амны хөндийд эх нь (аав, эмээ, эгч гэх мэт) шүлсээрээ дамжуулан шүдний цоорол үүсгэгч нянг халдаадаг. Хүүхэд нэгэнт халдвар авсан бол хэзээ ч үүнээс ангижрахгүй. (Харин сургуулийн өмнөх насны хүүхдийн амны хөндий тийм амархан өвчин үүсгэгч нянгаар халдварлахгүй) Иймд та бүхэн:- Хүүхдийн хоолыг зажлаж өгөх болон хүүхдийн халбагаар хоолыг амсахаас зайлхий.
– Хөхөлтийг нь амандаа хийж цэвэрлэхгүй байх.

11214265_940369245983589_4199998454485847735_n
– Таны шүд эрүүл бол хүүхдэд бактери тийм ч амархан халдахгүй тул та ч шүдээ сайн хамгаалаарай
.4. Шүдний эмчид хандах хүүхдийн хандлагыг сайжруулах.Хүүхдээ олон шүд цоорсон үед нь нэг доор эмчлүүлэх сонирхол эцэг, эхчүүдэд байдаг. Энэ нь тухайн үедээ цаг зав хэмнэж буй боловч хойшдоо хүүхдийг залхааж, шүдний эмчид очих сонирхолыг бууруулах, айх сэтгэхүйтэй болгодог. Иймд хүүхдийнхээ шүдийг эмчлүүлэхдээ эхний удаад нь өвдөөгүй шүдийг нь эмчлүүлэх эсвэл зүгээр л угаалгаж гаргах зэргээр айдсыг нь дарах, сонирхол бий болгох замаар эмчтэйгээ ярилцаж эмчилгээг нь хийлгэж байгаарай. Мөн эмчид очихын ач холбогдолыг хүүхдэдээ сайтар тайлбарлан ойлгуулж, тайвшруулж ирэх хэрэгтэй. Ингэснээр урьдчилан сэргийлж, эрт үед нь өвдөлтгүй эмчлэх боломжийг бүрдүүлнэ.

Гуалиг болохыг хүсч байвал, гоолиг юм шиг амьдар

$
0
0

10426089_615426718583731_6876002441921890478_nИхэнхдээ бид ямар нэг юмтай болчихвол, тэрүүгээрээ хүссэн юмаа хийгээд, тэгж байж л аз жаргалтай болно гэж боддог. Жишээ нь ганган тэрэгтэй болчихвол, түүнийгээ унаад аз жаргалд хүрчихнэ гэж бодно.

Өөр илүүдэл жинтэй холбоотой жишээ авъя л даа “Хэрэв би гоолиг биетэй байсан бол хүссэн хувцсаа өмсөж, дуртай юмаа хийгээд аз жаргалтай болох байсан”-чи ингэж боддог л биз дээ? Гэхдээ яг үнэндээ хорвоо ертөнцөд үүний яг эсрэг зарчим үйлчилдэг. Өөрөөр хэлвэл чи гуалиг болохыг хүсч байвал, гоолиг юм шиг амьдрах ёстой. “Би тарган юм чинь” гээд өөрийнхөө биед хайхрамжгүй хандах биш, эрүүл нарийхан биетэй бүсгүй шиг л хооллож, өдөр бүр дасгал хийж идэвхтэй эрч хүчтэй амьдрах ёстой юм. Тэгж байж л чи жинхэнээсээ тийм биетэй болно.

Гоолиг байх уу, тарган байх уу? Энэ бол амьдралын хэв маягийн л сонголт.

Тийм ээ, хүссэн болгоноо идэж дасгал хийхгүй байсан ч туранхай хэвээрээ л байгаад байдаг хэсэг хүмүүс бий. Хэргийн учир нь тэдний генэнд байгаа. Гэхдээ тийм биш бидэн шиг хүмүүс, хүссэн хэмжээгээрээ гоолиг,эрүүл байх амьдралын хэв маягийг сонгох хэрэгтэй юм. Амьдралын хэв маяг бол ердөө л зуршлуудын нийлбэр. Гоолиг байна гэдэг зорилго ч юм уу, очих ёстой газар биш. Энэ бол өдөр тутмынхаа амьдралыг гоолиг хүн шиг өнгөрүүлэхийг хэлж байгаа юм. Илүү их мөнгө олох, хөрөнгө оруулалтаа ихэсгэх, харилцаандаа амжилт олох, жингээ хасахын аль нь ч байсан, тухайн хүн яг тэгж амьдарч чаддаг хүний хэв маягийг дуурайх ёстой юм. Өөрөөр хэлвэл, хэрэв чи илүү баян болохыг хүсч байвал Доналд Трампын хэв маягийг дуурайж амьдар. Туранхай биетэй байх тухайд ч тэр, сайхан биетэй хүмүүс хэрхэн хооллож, өдөр тутмынхаа амьдралыг яаж өнгөрүүлж байгаагаас нь суралц.

“Зав алга” гэдэг үгээр өөрийгөө тайвшруулахаа боль. 

Дуртай хоолноосоо жаахан ч болов татгалзаж, залхууралгүйгээр долоо хоногт гурван удаа дасгалын танхим руу явахаас хүмүүс сүрддэг. Тэгээд л тэд, завгүй эсвэл боломжгүй гэсэн үгээр өөрийгөө тайвшруулаад, амьдралын хэв маягтаа эрүүл дэглэмийг оруулахаас татгалздаг. Чанга гоолиг биетэй одод магадгүй биднээс ч илүү их төлөвлөгөөтэй, нарийн хуваарьтай байдаг байх. Гэхдээ л тэд амжуулдаг. Үгүй ээ, тэд зохицуулдаг. Хорвоо дэлхий дээр хүн бүхэн л өнөөдөр завгүй байгаа. Гэхдээ завыг гаргаж сурах хэрэгтэй гэдгийг сана.

Гоолиг байхын тулд чи гоолиг хүн шиг амьдрахыг хүсэх ёстой.

Сайн унтаж, өдөр бүр тодорхой хэмжээний идэвхтэй хөдөлгөөн хийж, хөнгөн бөгөөд чанартай хооллож сурна гэсэн үг. Маш энгийн математикийн бодлого шиг л гэсэн үг. Энэ бүхнийг чи өөрийнхөө зуршил болгох ёстой. Өдөр болгон шоколад идээд байвал, эсвэл шөнө бүр 3 цагт унтаад байвал тэр чинь нэг сарын дараа гэхэд “хийхгүй байж болохгүй” зуршил болно. Яг үүнтэй адилаар чи нэг сарын турш сайтар унтаж, өдөрт нэг цаг алхаж, элсэн чихрийнхээ хэрэглээнд анхаарч, уураг ихтэй бүтээгдэхүүн хүнсний ногоо, жимсгэнэ идэж, долоо хоногт гурван удаа бэлтгэл хийгээд байвал өглөө болгон шүдээ угаадагтай адил аргаар чи маш амархан турах болно. Эргэлзээгүй.

1bu02o1nc0rjsk0p6kbmi6lqfv

Зөрүүдлэж, шантарч болохгүй.

Өдөр бүр алхаж, хүнсний ногоо идсээр байхад ч турахгүй байна гэж хүмүүс гомдоллодог. Хийж байгаа зүйл чинь чамд нөлөөлөхгүй байвал, эхлээд өөрийнхөө харах өнцгийг өөрчлөх хэрэгтэй. Тэгээд шинэ өнцгөөс, үйлдлээ ч бас өөрчил. Альберт Эйнштейн нэг удаа “Нэг зүйлйиг өдөр болгон яг адилхан хийдэг мөртлөө, өөр үр дүн хүлээнэ гэдэг солиорлын шинж” гэж хэлсэн байдаг. Бид өөрсдийн өмнө нь бий болгосон амьдралын хэв маяг дотроо гацчихаад, жишээ нь орой бүр хоолныхоо дараа хэдэн цагаар нь зурагт үзэж, гэр лүүгээ машинаар ирж, гартаа тааралдсан чипс, түргэн хоолыг хамаагүй идээд байгаа хирнээ хажуугаар нь жаахан тараг, жимс идсэнийгээ эрүүл хэв маяг гэж нэрлэж болохгүй. Үүн дээрээ нэмээд чи ямар нэгэн өөр үйлдэл хийх ёстой, хэдий чинээ их хичээл зүтгэл гаргана төдий чинээ үр дүнтэй байх болно. Магадгүй тарган байх нь чиний гормон, эсвэл генээс хамааралтай ч байж мэднэ-үгүй шүү! Тийм биш. Энэ бол зүгээр л чиний зөрүүд бөгөөд хойрго зангаас болж байгаа юм. Чин сэтгэлээсээ өөрийгөө дайчил.

Амьдралынхаа хэв маягийг өөрчил.

Өдөрт тогтмол хийдэг юмнуудаа бүгдийг нь жагсаагаад, түүнийхээ хажуугаар өдөр бүр иддэг хүнснийхээ жагсаалтыг гарга. Хоёр хоног л ингээд үз. Ямар дүгнэлт гарах бол? 10 Холливудын оддын хооллох дэглэм бөгөөд хийдэг дасгал хөдөлгөөнийнг нь судла. Амьдралын хэв маяг, дэглэмээ 50 хувь ч болов бүрэн өөрчлөхгүйгээр яаж гоолиг, чийрэг биетэй болох вэ дээ? Тийм биз? Өмнө нь хэлсэнчлэн, бүх юм зуршлаа өөрчлөхөөс л үүдэлтэй.

Шилдэг жүжигчин Д.Гэрэлмаагийн “бага нас &өсвөр үеийн төрх”

$
0
0

Найруулагч Ж.Сэнгэдорж “Lovers” дурлалын романс киноныхоо гол дүрд жүжигчин Д.Гэрэлмааг оснгож олны танил болгосон. Гэхдээ тэрбээр үүнээс өмнө телевизийн хөтлөгч гэдгээрээ үзэгчдийн эчнээ танил болсон нэгэн.

СУИС-ийн жүжигчний ангийг төгссөн Д.Гэрэлмаа залууст зориулсан өвөрмөц бүтээлд тоглосон нь түүнд амжилтыг дагуулсан. Анхны дүр нь ээлтэй байж “Академи Авардс” наадмаас шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг авч ирсэн. Шударга шулуун яриатай, өөрийнхөө байхыг чухалдаг хөтлөгч, жүжигчин бүсгүй маань “хөл хүнд” болж ээж болохдоо бэлтгэж буй.

Тэгвэл энэ удаад түүний бага нас, өсвөр үеийнхэн гэрэл зургийг сонирхуулж байна.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7

Худалдаж авах шаардлагагүй гоо сайхны бүтээгдэхүүнүүд

$
0
0
10-secrets-I-learned-at-makeup-artist-school-00-498x600Гоо сайхандаа хэр зэрэг анхаарал хандуулдаг нь тухайн хүний соёлын хэмжүүрийг илтгэх нэг үзүүлэлт яах аргагүй мөн. Гэхдээ гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлд толгой эргэмээр олон бараа үйлдвэрлэгдэх болсон өнөө үед хэрэглэгч бидэнд төөрч будлих үе ч тохиолдох болсон билээ.
Тиймээс уншигч та бүхэнд хямд төсөр аргаар, эрүүл мэнддээ аюул эрсдэлгүй байдлаар бие цогцсоо арчлах аргуудаас толилуулахаар бэлдлээ. Онцолж хэлэхэд амьдралд тань хэрэгтцээтэй мэт боловч чухал шаардлагагүй гоо сайхны бүтээгдэхүүнийг доорх нийтлэлээс мэдэж авах боломжтой.
Салаалсан үсийг эмчлэх бүтээгдэхүүн 

Та салаалсан үсэнд зориулсан шампунь, тос зэргийг худалдаж авдаг гэнэн хүмүүсийн нэг биш биз? Хэрэв тийм бол танд л гэж зөвлөхөд тэрхүү бүтээгдэхүүнүүд зүгээр л үүссэн асуудлыг түр зуур өнгөлөн далдлахаас цаашгүй байдаг. Өөрөөр хэлбэл үсний тань үзүүрийг зөөлрүүлж, салаа нь багассан мэт харгадуулах боловч яг үнэн хэрэгтээ бүрэн эмчилж чаддаггүй. Харин тиймэрхүү дэмий зүйлст мөнгөө үрэхийн оронд эрүүл үстэй болохын тулд энгийн үйлдлүүдийг хийхэд л хангалттай. Жишээ нь үсний индүү, сэнсний хэрэглээгээ багасгах, үсээ нойтноор нь самнахгүй байх, хоёр сар тутамд үзүүрээс нь бага зэрэг тайруулах гэх мэт.

Целлюлит арилгах тос

Ихэнх бүсгүйчүүд гоо сайхны асуудлаа хормын төдийд хялбархан шийдчих хүсэлтэй байдаг. Гэтэл удаан хугацаанд үүсэж бүрэлдсэн зүйл ид шидийн мэт тийм амархан алга болчихгүй. Целлюлитийг устгах тос хэрэглэж үзсэн хүн олон боловч бодсон шигээ гайхалтай үр дүнд хүрсэн нь ховор л байх. Иймэрхүү түр зуурын аргацаасан зүйлээр оролдохын оронд яг одооноос давс, илчлэгтэй хоол ундаа багасгаад хөдөлгөөнтэй, идэвхитэй амьдарч эхлэх нь хавьгүй дээр юм. Эрүүл зөв хооллож, ус сайн ууж эхэлснээр жин тань хасагдаж, арьс тань ч уян зөөлөн болж өөрчлөгдөхийг та анзаарах болно. Мөн бодисын солилцоогоо илүү эрчимжүүлж, үхэжсэн эд эсээ цэвэрлэхийг хүсвэл биеийн тос түрхээд асуудалтай хэсэгтээ зөөлөн иллэг массаж хийгээрэй.

Нүүр цэвэрлэгч тоник

Эмэгтэйчүүд нүүрээ цэвэрлэгч савангаар угаасныхаа дараа тоникоор дахин арчиж цэвэрлэдэг. Гэхдээ нүүр цэвэрлэх зориулалттай саван нь бохирдлыг гүнд нь хүртэл цэвэрлэх найрлагатай учраас заавал тоникоор дахин арчих шаардлагагүй аж. Түүнчлэн тоникийг өдөр болгон хэрэглэх нь арьсыг хуурайшуулах эрсдэлтэй.

Шүршүүрийн гель

Дараагийн удаа дэлгүүр явахдаа авах зүйлсийнхээ жагсаалтаас энэ бүтээгдэхүүнийг хасаарай. Оронд нь юу авах вэ гэж үү? Саван болон оливын тос. Шүршүүрийн гелэнд олон төрлийн химийн бодис орсон учраас арьсаар дамжин дотор эрхтэнд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Харин оливын тос бол байгалийн гаралтай эрдэс витаминаар баялаг бүтээгдэхүүн юм. Эсвэл шүршүүрт орсныхоо дараа юу ч түрхэхгүй байсан ч болно. Эхэндээ арьс хуурайшиж буй мэт санагдах ч яваандаа уг эрүүл хэв маяг танд таалагдах болно.

Нарны хамгаалалттай тос

Та өдөрт хэдэн цаг наранд зогсдог вэ? Хэрэв та олон цагаар гадаа ажилладаг бол нарны хамгаалалттай тос түрхэж болох юм. Харин тийм биш бол заавал тийм тос, энгэсэг түрхэх шаардлагагүй ажээ. Учир нь энэ төрлийн бүтээгдэхүүн нарны туяанаас хамгаалах үзүүлэлт нь өндөр байх тусмаа арьсанд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Түүнчлэн хүний арьс нарны туяаны нөлөөгөөр D витамин боловсруулдаг. Иймээс гоо сайхнаа хамгаалахын тулд аль болох байгалийн аргыг хэрэглэх нь зүйтэй юм.

Гар болон хөлийн тос

Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын маркетингийн арга улам нарийсчээ. Тэдний сурталчилж буйгаар бол хүний биеийн бүх хэсэгт тусгай арчилгаа хэрэгтэй аж. Гэтэл бодит байдалд биеийн тосыг та биеийнхээ аль ч хэсэгт түрхсэн ижилхэн л үйлчилгээ үзүүлнэ. Тэгэхээр эрхэм та энэ талаар дахин нэг эргэцүүлээд үзэхэд илүүдэхгүй бизээ.

Биеийн арьс гуужуулагч

Биеийн арьс гуужуулагч бүтээгдэхүүн үнэтэй хэрнээ химийн найрлагтай байдаг. Харин гар доорх материалаар эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байгалийн гаралтай гуужуулагч бэлтгэх маш амархан. Танд ердөө элсэн чихэр, давс, сод, кофе, ногоон цайны аль нэг нь байхад хангалттай. Байгаа материалаа зөгийн бал, ургамлын тос зэрэгтэй хольж зааврын дагуу бэлтгэснээр биеийн арьсныхаа үхэжсэн эд эсийг хялбархан цэвэрлэх боломжтой.

Уруулын эмчилгээний түрхлэг

Уруулын арьсанд тосны булчирхай байдаггүй учраас үргэлж хуурайших хандлагатай байдаг. Мөн маш нимгэн арьс тул тусгай арчилгаа хэрэгтэй. Гэхдээ уруул хатаж хагарсан үед заавал уруулын эмчилгээний түрхлэг худалдаж авахгүйгээр хэмнэлттэйгээр шийдвэрлэх арга зам бий. Тухайлбал байгалийн гаралтай коконатын тос, оливын тос зэрэг нь тун үр дүнтэй бүтээгдэхүүн юм. Харин үйлдвэрийн түрхлэгүүд спиртийН найрлагатай байж болзошгүй тул уруулыг улам хатаах эрсдэлтэй шүү.

Үс хуссаны дараа түрхдэг тос

Та биеийнхээ үсийг хуссаны дараа арьсыг тайвшруулж, чийгшүүлэх үйлчилгээтэй тос түрхдэг үү? Тэр тосыг гэртээ бэлтгэж болох талаар сонсож байсан уу? Танд хэрэгтэй зүйл бол E витаминаар баялаг тайвшруулах үйлчилгээтэй тос. Тухайлбал цайны модны тос, коконатын тос зэрэг нь жинхэнэ байгалийн гаралтай шилдэг чийгшүүлэгч юм. Мөн танд тайвшруулагч хэрэгтэй бол хөлдөөгчиндөө мөс бэлтгээд арьсаа зөөлөн арчаарай. Эдгээр энгийн бүтээгдэхүүн арьсыг тань дээд зэргээр чийгшүүлж, тайвшруулах бүрэн бололцоотой.

Хагны эсрэг шампунь

Хагны эсрэг шампунь нь ердөө түр зуурын үйлчилгээтэй төдийгүй тогтмол хэрэглэснээр хуйхыг улам хуурайшуулдаг. Хагтах асуудлыг шийдэхийн тулд зөөлөн шүдтэй самаар хуйхаа өдөр бүр 100 удаа самнаарай. Ингэж хуйхандаа массаж хийх нь хуйхны үйл ажиллагааг сэргээдэг. Мөн үс хагтахын гол шалтгаан нь буруу хооллолт учраас аль болох эрдэс тэжээллэг хоол идэх нь чухал. Түүнээс гадна дэр, сам, үсний хэрэгслүүдээ тогтмол угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Мөн хагтахын шалтгаан нь агаарын бохирдол, уур амьсгал, стресс зэрэг гадны хүчин зүйлсийн нөлөө ч бас байж болох юм. Хамгийн гол нь шалтгаанаа зөв тодорхойлох шаардлагатай. Үүний тулд үсний бүтээгдэхүүнээ хоёр сар тутамд шинэчилж өөрт тохиромжтойг нь сонгох болон химийн найрлагтай аливаа зүйлээс зайлсхийх хэрэгтэй юм.

Адриана Лима Олимпийн бамбарын хамт

Viewing all 18678 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>