Quantcast
Channel: Miss.mn
Viewing all 18678 articles
Browse latest View live

Турахыг хүсэгчиддээ зориулав

$
0
0

0a1f8ef391a12ec136af38f52047ae16_1615Оросын “Гайхамшигт туралт” сэтгүүлээс нэгэн сонирхолтой дэглэмийн талаар орчуулан хүргэе.

“За энэ дэглэмийг яг маргаашнаас эхэлье” та ингэж бодоод сууж байна уу. Маргааш болохоор дахиад л нэг хоногоор хойшлуулна. Удахгүй найзын төрсөн өдөр болно. Түүний дараа л эхлүүлье гэх мэт. Өөрийгөө залхуу, арчаагүйгээр нь дуудан гутарч сууна уу. Хэрэггүй дээ. Хүн бүрт ийм зан байдаг. Харин бид танд тохирсон дэглэмийг зааж өгье.

Нууц нь энд байна: 1 өдөр дэглэм, 1 өдөр завсарлага

Дэглэм барьж байна хэмээн өөрийгөө хэтэрхий хянах нь эргээд бидэнд сэтгэлээр унах, дахин дэглэм барихаас халшрах гэх мэт муу үр дүнг авчирдаг. Бие махбод ч эсэргүүцэл үзүүлж, өөхөө нөөцлөх сөрөг талтай. Тэгвэл бид танд 1 өдөр дэглэмд, дараагийн 1 өдөр нь завсарла гэж зөвлөх байна. Ганц л амьдрах хорвоод өөрсдийгөө зовоогоод хэрэггүй шүү дээ. Энэ дэглэмийг маш сайн, эргэлт буцалтгүй үр дүн авчирдагийг мэргэжлийн эмч нар баталсан. Хэрэгжүүлээд үзэх үү.

Завсарлагааны өдөрт 1500 калориос бүү хэтрүүл

За энд л гол дүрэм нь оршиж байна. Та 1 өдөр завсарлахдаа хүссэнээ ид. Гол нь 1500 калориос бүү ихдүүл. Хууран мэхлэх өдрүүдэд та энэ аргыг хэрэглэнэ. 24 цагт 1500 калори. Тийм ч бага биш шүү. Сайхан цөцгий, чихэр, ундаа ч ууж болно. Гагцхүү бүтэн өдөрт хязгаар нь 1500 калори л байх юм. Та хүссэнээ идэхдээ сонголтондоо л анхаарчихад энэ тийм ч хэцүү биш. Жишээ нь сүүг сонгохдоо тослог багатайг нь сонгох хэрэгтэй. Ингэснээр та бусад дуртай зүйлсдээ илүү их калорийг зарцуулах эрхтэй болно шүү дээ.

afslankprogramma001-1024x723-600x424

Эхний өдөр: Дэглэмдэх өдөр

Энэ өдөр таны сонголтонд дараах хүнс байж болно. Үүнд: өөхгүй мах, загас, шувууны мах, өндөг, хүнсний ногоо, жим жимсгэнэ, үр тариа. Хүнсээ боловсруулахдаа жигнэх арга хамгийн тохиромжтой. Ус хүссэнээрээ ууж болно. Гэхдээ нэг дор ихээр биш. Тослоггүй сүү ууж болно.

Хоёр дахь өдөр: Завсарлах өдөр

Бид бүгд хүссэнээ иддэг. Гэхдээ хааяа ч болов таны бие хогийн сав биш гэдгийг санаж байх хэрэгтэй. Завсарлагааний өдөр юу ч идэж болно. Гагцхүү 1500 калориас бүү хэтрүүл. Уух зүйлс ч гэсэн мөн адил хүссэнээ уу. Гэхдээ л хамаагүй гээд кола ундааг саваар нь хөнтрөөд байвал  калорийн хамаг эрхээ явуулчих болов уу. Энэ бол таны бие махбодид дасан зохицох хугацаа олгож байгаа завсарлагааны нэг өдөр юм. Тиймээс таны эрүүл мэндэд харшлахгүй.

Ийм л дэглэмийг танд санал болгох байна. Хэдий хугацаанд ч хэрэгжүүлэх боломжтой. Маш хатуу дэглэм рүү сэтгэлийн хөдөлгөөнөөр дайрч орчихоод шантарч байснаас бидний зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй. Маргааш гэж дэглэмээ хойшлуулагчдад энэ үнэхээр тохирох арга. Ингэснээр таны хооллолт тэнцвэржиж, аяндаа зөв хооллолтын горимд шилжинэ гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Амжилт. Нэг зүйл мартсан байна. Дэглэмдсэн өдрийнхөө маргааш өглөө жингээ үзэж байгаарай.


Дуучин Анугийн “FASHION POLICE”

Roland Mouret – Энэ намрын урьдач цуглуулга

Хүүхдийн өсөлтөнд чухал гурван үеийг бүү алдаарай!

$
0
0

21658Хамгийн сүүлийн үеийн хүүхдийн өсөлтийн тухай онолоор бол нярай нялх үе , бага насны үе болон шилжилтийн – өсвөр насны үеүд нь насанд хүрэх үеийн нурууны өндөрт харилцан адилгүй байдлаар нөлөөлдөг . 2 наснаас өмнө , ялангуяа 1 настай үед нь хоол тэжээл биеийн өндөрт илэрхий нөлөөлдөг бол 2 наснаас хойш , 3 настайгаас эхлэн өсөлтийн даавар илэрхий нөлөөлж эхэлдэг бол шилжилтийн буюу өсвөр насанд бэлгийн даавар нь биеийн өндөрт ихээр нөлөөлдөг . Өсвөр насанд хүүхэд огцом өсөх нь бэлгийн даавар ба өсөлтийн дааврын хамтарсан нөлөөлөл байдаг . Энэ чухал үеүдэд эцэг эхчүүд хүүхдийнхээ биеийн онцлогоос хамаарч зөв зохистой хооллож ундлах хэрэгтэй .

—-Нялх балчир үед —- Хүүхдийн хооллох чадвар , дадал зуршлын эхийг зөв тавих

Нялх балчир үедээ хүүхдийн өсөлт нь удамшлаас хамаардаггүй, харин хоол тэжээл нь хүүхэд өсөж торних гол зангилаа болдог гэдгийг мэргэжилтнүүд маш итгэлтэйгээр нотолж байна . Хүүхэд 8 сартайгаасаа хойш нялх үеэсээ бага насны хүүхдэд шилжих явцад орох бөгөөд энэ л үед хоол тэжээл хангалтгүй бол насанд хүрэх үеийн биеийн өндөрт нөлөөлдөг тул хүүхдийн хоол тэжээлд онцгой анхаарал хандуулаарай .

Авах арга хэмжээ :

1. Зөв зохистой хооллож ундлах
Нэмэгдэл хоолонд цагт нь оруулах

Хүүхэд 4 сар хүрэхэд нэмэгдэл хоолонд оруулах шаардлагатай . Хүүхэд 4-8 сартайдаа өтгөндүү болон зажлууртай хоол тэжээлийг залгих рефлекс нь үүсч хөгждөг чухал үе эхэлдэг бөгөөд хэрвээ хүүхдийг нэмэгдэл хоолонд оруулахгүй 6 сараас хэтэрвэл бол хүүхэд шингэнээс өтгөн , өтгөнөөс зажлууртай хоолыг идэж сурах хүртлээ их цаг алдаж , зажлууртай хоол хүнсийг залгиж чадахгүй , хахах , амархан огих зэрэг сөрөг үр дагавар гарах ба биеийн өсөлт хөгжилд муугаар нөлөөлдөг .

2. Хоол хүнсийг аль болох олон төрлөөр бэлдэж , идүүлж сургах

Хүмүүс хоол хүнсийг ихэнхийг нь л нялх хүүхдэд тохирохгүй гэж дүгнэдэг . Харин хоол тэжээлийн сэтгэл зүйн үүднээс авч үзвэл нялх үедээ хэтэрхий нэг төрлийн хоол идсэнээс болж томрох тусмаа хоол голж шилдэг болдог . Иймд хүүхдийг багаас нь аль болох олон төрлийн хоолыг олон янзаар бэлдэж идүүлж сурах нь томроод хоол голж шилэхгүй болохоос гадна шим тэжээл нь их юм .

—-Бага насны хүүхэд жилд 5-7 см өсөх ёстой бөгөөд бэлгийн бойжил эрт явагдвал дотоод шүүрлийн эмчид хандаарай .

Хүүхэд 3 наснаас хойш жилд 5-7 см өсөх ёстой бөгөөд яг 5 уу 7 юу гэдэг нь удамшил , хоол тэжээл , орчин зэргээс хамаарна .

Авах арга хэмжээ :

1. 3-6 сар тутамд нэг удаа өндрийг нь хэмжих . Сар бүр хэмжээд энэ сард тэд байсан түрүү сард тэд байсан гээд байж болохгүй жилд ерөнхийдөө 5-7 см бол хэвийн гэж үзнэ .

2. Бэлгийн бойжил эрт явагдвал дотоод шүүрлийн эмчид хандах

Охин хүүхэд 8 наснаас өмнө хөх нь томрох , суга бэлгийн үс нь ургах , 10 наснаас өмнө сарын тэмдэг ирэх , эрэгтэй хүүхэд 9 наснаас өмнө төмсөг , шодой томрох , үс ургах , 10 наснаас өмнө дууны өнгө өөрчлөгдөх зэргийг бэлгийн эрт бойжил гэнэ . Энэ тохиолдолд яаралтай эмчид хандана .

—-Шилжилтийн үе буюу өсвөр насныханд – Биеийн өндөр огцом нэмэгдэнэ
Энэ насныханд өсөлтийн даавар ба бэлгийн даавар зэрэг идэвхжиснээр охидууд 25см , хөвгүүд 30 см хүртэл өсч болно . Эцэг эхчүүдэд анхааруулахад охидууд анхны сарын тэмдгээс хойш 2 жил , хөвгүүд дууны өнгө өөрчлөгдсөнөөс хойш 2 жилийн дараа санасан хэмжээндээ хүртэл өндөр болохгүй бол энэ үед ямар нэгэн аргаар өндөр болгоё гэсэн ч бараг л оройтсон байдаг .
Авах арга хэмжээ :

1. Хүүхдийнхээ биеийн өсөлтийг хянах

Эмэгтэй хүүхэд хөх нь ургаж эхэлснээс хойш нэг жил орчим , харин эрэгтэй хүүхэд дууны өнгө өөрчлөгдсөн үеэсээ огцом өсдөг . Хамгийн хурдан нь охидууд жилд 8 см , хөвгүүд жилд 11 см хүртэл өснө . Охидууд сарын тэмдэг ирснээс хойш дахин 5 см өсөх боломжтой бол хөвгүүд дууны өнгө өөрчлөгдсөнөөс хойш 5-10 см өсөх боломжтой . Ингэхээр нийт шилжилтийн буюу өсвөр насандаа охидууд дунджаар 25 см , хөвгүүд 30 см өснө гэсэн үг юм . Өсөлтийн энэхүү явцыг эцэг эхчүүд анхаараад авахад илүүдэхгүй .

2. Нойр , хөдөлгөөн нь өсөлтөнд нөлөөлдөг

Өсвөр насныханд хангалттай нойр авах нь өсөлтийг хурдасгах ба хөдөлгөөн биеийн тамир , ялангуяа дээс үсрэх нь охидуудын өсөлтийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж , өсөлт явагдах нийт хугацааг уртасгадаг . Иймд өсвөр насандаа хангалттай унтаж , биеийн тамираар хичээллэх нь насанд хүрсэн хойноо ямархуу өндөртэй болоход асар ихээр нөлөөлнө .
Унтах үед өсөлтийн даавар нь сэрүүн байх үеэс 3 дахин их ялгардаг бөгөөд хамгийн их ялгардаг цаг нь 22-02 цаг байна . Гүн нойрссоноос 35-45 минутын дараа ялгаралт нь нэмэгдэж эхэлдэг гэвэл хүүхдээ орой 21-22 цагийн үед унтуулж хүүхдийг 9 цагаас багагүй хугацаагаар унтуулах хэрэгтэй .

Хүүхдийн өсөлтөнд улирал нөлөөлөх нь

Хүүхэд жилийн 4 улиралд харилцан адилгүй өсдөг . Хамгийн хурдацтай өсдөг нь 5 дугаар сар бөгөөд дунджаар 7.3см хүртэл өсөх ба 10 дугаар сар хамгийн удаан буюу 3.3см өсдөг .

Эцэг эхчүүд хүүхдийнхээ нас насны онцлогт тохируулан өсөлтийг нь анхаарч өсөлт удаан бол тохирох цаг үед нь зөв арга хэмжээ аваарай .

Бүсгүй та нандин эрхтнийхээ тухай хэр ихийг мэдэх вэ

$
0
0

37a1c7a56f9f3fd2a9dfa5ea45c6c164Үргэлж л дотоож, юм уу өмдөөр халхлаатай байдаг учраас бид доод хэсгийнхээ эрүүл ахуй, ариун цэвэр, гоо сайханд нэг их ач холбогдол өгдөггүй. Эсвэл энэ талаар судлахаасаа ичдэг хэрэг. “Тэндэх”-ийн амьдралын талаар найзуудтайгаа ч ярихаас санаа зовмоор асуудал бидэнд өчнөөн тулгардаг. Бид хамгийн түгээмэл хэд хэдэн асуултанд чинь хариулъя.

-Би нэг удаа хайрттайгаа секс хийж байсан чинь гэнэт миний “доодох”-оос сонин хий гарч байгаа юм шиг дуу гарсан. Тэр минь нэг их тоогоогүй ч, би ичсэнээсээ болоод үргэлжлүүлж чадаагүй. Маргааш нь хийхэд дахиад л тэр дуу гарсан. Энэ юу вэ?

-Чамд сайхан мэдээ дуулгахад, сексийн үеэр хий гарах нь маш хэвийн үзэгдэл. Хар ухаанаар тайлбарлавал түүний эрхтэн чинийх рүү орж, гарах завсраар үтрээн дотор чинь хуримтлагдсан хий тийн ялгарч байгаа юм. Бүсгүйчүүд энэ чимээнээс болж сексийн амьдралдаа өөртөө итгэлгүй болдог ч, олонхи эрчүүд үүнийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг гэнэ. Тиймээс түүнээс айж ичих хэрэггүй. Ихэнхдээ араас хийх буюу “догги” байрлалд ийм чимээ гарах нь их. Иймд үнэхээр ичээд байвал байрлалаа сольж болно. Мөн түүнээс секс хийж байхдаа “өнөөх”-өө чинийхээс бүрэн гаргаж, оруулалгүйгээр тэрүүхэнд нь хөдөлгөхийг хүс. Кегелийн дасгал тогтмол хийх нь ч бас хий ялгарахыг багасгадаг сайн талтай шүү. Гэхдээ хамгийн зөв эмчилгээ бол, ийм чимээ гарах үед ач холбогдол өгөлгүй, инээгээд үргэлжлүүлж сурах юм.

-Нөхөр маань надтай хоёр дахь сүвээр хийж үзье гэж гуйгаад байх юм. Анал секс шамбарам үүсгэх юм биш байгаа?

Хэрвээ чи өөрөө үүнийг туршиж үзэхдээ дуртай, тайван байх юм бол цагаан мах чинь эргэхгүй. Шамбарам бол анусны нүхэнд хэт их ачаалал өгснөөс болж үүсдэг өвчин. Анал сексийг туршиж үзэх үед чамд ямар ч албадуулсан мэт мэдрэмж төрөхгүй байх нь чухал ба чи биеэ сул тавьж, өмнө нь зориулалтын тосоор тослож байгаад оролдоод үзвэл элдэв өвдөлт байхгүй. Зарим судлаачид харин ч анал сексийг шамбарамаас сэргийлдэг гэж үздэг. Учир нь энэ нь тэр хэсгийн арьс, булчинг уян хатан болгодог учраас хэр баргийн даралт, ачаалалд хариу үйлдэл үзүүлэх нь багасдаг байна.

-Би одоо жирэмсэн л дээ. Удахгүй төрөх гэж байгаа. Хүүхэд гаргасны дараа миний үтрээ мэдэгдэхүйц сунах уу?

Төрөлтийн дараа үтрээ 1-4 см-аар сунадаг байгалийн жамтай. Суналтын хэмжээ болон буцаж өмнөх шигээ болох магадлал нь чиний хэр их дүлсэн, хүүхэд чинь хэр том байсан, эх баригч чинь урагдалтыг хэр сайн оёсон, төрөлтийн дараа чи Кегелийн дасгалаа хэр сайн хийснээс шалтгаална. Үтрээ чангалах дасгалыг тогтмол хийж сурвал агшилт нь сайн байх болно.

-Найз залуу минь надад кунинлунгус хийж өгье гэж гуйгаад байна. Гэтэл би “тэндэх” үнэртээ тийм ч сэтгэл хангалуун биш байдаг. Ичимдэг эрхтнээ яаж сайхан үнэртэй болгох вэ?

-Магадгүй чиний эрхтэн харин ч хэвийн үнэртэй байхыг үгүйсгэхгүй. Гэсэн ч чи эмэгтэйлэг эрхтнээ илүү анхилуун болгохыг хүсвэл халуун ногоотой, хурц хоолноос татгалзаж, жимсний шүүс, ус сайн уух хэрэгтэй. Ялангуяа цангис болон хан боргоцойн шүүс уухыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Мах, загас, сүү сүүн бүтээгдэхүүн жаахан хурц үнэртэй болгочихдог талтай. Мөн заримдаа хөнгөнөөр бие зассаныхаа дараа хүүхдийн нойтон сальфеткаар арччихаж байгаарай. Ийм сальфетки нь биед харшилдаггүй, зөөлөн чанартай учраас сайн тохирох ба бактерийг устгана. Хэрвээ чиний “тэнд” их хэмжээний үс ургасан бол хайчаар багасга. Хэдий чинээ их үс байна төдий чинээ хөлс ялгарч эвгүй үнэр үнэртүүлж мэднэ.

Хэрвээ чиний биеийн доод хавь өмнө нь хэвийн байснаа, сүүлийн үед л хурц, таагүй үнэртэй болоод байгаа бол бохирдол, бактерийн халдвараас үүдэлтэй байж мэдэх юм. Ийм тохиолдолд эмчтэй уулзана уу. Эрхтнээ тогтмол угаах нь зөв боловч, хэт их угааснаар натураль орчныг нь үгүй хийдэг гэдгийг анхаар.

-Минийх дээр бага зэрэг биржрүү үүссэн байх юм. Үүнийг зүгээр л түр зуурын үзэгдэл, эсвэл бэлгийн замын халдварт өвчин эсэхийг нь яаж мэдэх вэ?

-Бэлгийн херпес буюу үлд байж магадгүй юм. Гэвч үүссэнээсээ хэд хоногийн дараа ч загатнаж өвдөхгүй байвал биш гэсэн үг. Мөн энэ нь Бартолины булчирхайн үрэвсэл хэмээх өвдөлтгүй өвчин байж магадгүй. Энэ нь бохирдлоос үүсэх ба эмчтэй уулзаж антибиотик эмчилгээ хийлгэх шаардлагатай. Эс тэгвэл хагарч идээлж болно. Өөрөө оролдох хэрэггүй, учир нь биеийн бусад хэсэгт чинь халдварлаж мэднэ. Гэхдээ нэг их түгших зүйл биш, ба хэд хоноод эмчлэгдэнэ. Хэрвээ чи тэр хавийнхаа үсийг хусч байсан бол, үс чинь дотогшоогоо ургаад биржрүү үүсгэсэн байж болзошгүй. Биржрүүтэй хэсгийг эвтэйхэн угаагаад хатаах юм бол арьсан дотор чинь орсон үс гадагшаа гарч ирнэ. Тэгсэн ч биржрүү өргөссөн хэвээр байвал эмчээр арьсанд шигдсэн үсийг түүлгэ.

-Би саяхан доод эрхтэндээ piercing ээмэг хийлгэсэн юм. Энэ нь намайг халдварт илүү өртөмтгий болгох уу?

-Ер нь бол тэр хэсэгтээ гадны объект хүргэнэ гэдэг тийм ч сайхан санаа биш. Учир нь ичимдэг эрхтний чийглэг орчин нь ямар ч бактерийг хүлээж авахдаа амархан байдаг.Гэвч хэрэв чи ариун цэврийг сайн сахидаг дархлаа сайтай нэгэн бол piercing чамд гай учруулахүй. Хэрэв ээмэг зүүсэн хэсэг чинь шархалж, үрэвсэж, эсвэл хорсоод байвал даруйхан аваарай. Харшил өгч байж мэднэ.

-Би фитнесс зааланд дасгал хийж байхдаа, сандлан дээр зүгээр сууж байхдаа ч хааяа дур тавьчихдаг. Би гаж донтой юм болов уу?

-Азтай охин минь! Олон эмэгтэйчүүд дур тавьж чаддагүйдээ харамсаж суудаг. Гэтэл чи өдөр тутмынхаа үйл ажиллагаанаас ч тэр цус хөөргөсөн мэдрэмжийг амсдаг юм байна шүү дээ. Энэ нь огт муу зүйл биш. Чиний ичимдэг эрхтэн бусдаас илүү эмзэг юм байна. Зүгээр л эротик бодолд автаж суухдаа дур тавьдаг хүн ч байна. Дугуй унаж, булчингаа чангалж суллах, хүчтэй найтаахын төдийд л оргазмыг авдаг бүсгүйчүүд ч байдаг. Хэрвээ чи олон хүний дунд норж байгаагаа мэдэгдүүлэхийг хүсэхгүй байвал “өдөр тутам” гэж бидний нэрлэдэг нимгэн ариун цэврийн хэрэглэл хийж байгаарай.

-Сексийн үеэр хоолоор тоглож болох уу? Үтрээнд хийхэд аюулгүй хүнс гэж байдаг уу?

-Үтрээний бактериуд чихрээр хооллодог учраас өтгөн крем, зөгийн бал, жимс зэрэг чихэрлэг хүнс “тийшээгээ” оруулж болохгүй. Энэ нь өлсгөлөн байсан бактериудыг хооллож үржихэд нөлөөлөх ба яваандаа өвчин үүсгэнэ. Мөн чихэрлэг хүнс нь чиний үтрээг хамгаалдаг хүчиллэг орчинг үгүй хийх тул халдварт өвчинд мэдрэмтгий болгоно. Түүнчлэн тосорхог хоол нь угаахад хэцүү бөгөөд бактериудыг тэнд нь хорьдог юм. Зөвхөн гэдэс, хөх, өгзөг зэрэг үтрээнээс хол хэсгүүдэд л эдгээр төрлийн хүнсийг хүргэж болно. Аюулгүй аргыг сонгож, бие биенийхээ ам руу шоколадтай гүзээлзгэнэ хийж тогло. Бүр дүрсгүйтмээр байвал цээжин дээгүүрээ крем асгаад хамтрагчаараа долоолго. Мөн гар хангалга хийхдээ лууван, өргөст хэмх зэрэг гонзгой бүтээгдэхүүн хэрэглэх хүсэлтэй бүсгүйчүүд байдаг. Тэдэнд зөвлөхөд эхлээд тус бүтээгдэхүүнээ маш сайн угааж, зайлаарай. Нэгэнт идэхгүйгээс хойш бэлгэвч углаж байгаад хийсэн ч болно.

-Миний ичимдэг эрхтний үс хэтэрхий ширүүн ургаад байх юм. Аман сексийн үед найз залуугийн минь эрүүг урах вий гэж айх юм. Яаж зөөлрүүлэх вэ?

-Тэр хавийн үс ч бас, үс учраас онцгой арчилгаа шаардлагатай. Шүршүүрт орж байхдаа зөөлөн шампуниар угааж, ангижруулагч түрх. 60 орчим секундын дараа сайтар зайлаад, алчуураар арчиж, агаарт хатаа. Гэхдээ зөвхөн гадна талын үсэнд л шампунь хүргэж болно шүү. Ихэнх биеийн саван тэр хэсгийн арьс, үсийг хуурайшч ширүүсэхэд хүргэдэг. Мөн ваннанд орсныхоо дараа чийгшүүлэгч тос түрх.

Дуучин Ч.Цэлмүүн: Ямар ч үед өөрийнхөөрөө байхыг эрхэмлэдэг

$
0
0

“Universe best songs” тэмцээнээр олны танил болж өдгөө хэдийнэ өөрийн гэсэн сонсогчидтой болсон дуучин Ч.Цэлмүүнтэй ярилцлаа. Түүний “Хайрласан болохоор”, “Хүлээлт”, “Сэтгэл” гэх дуунууд залуусын сонсох дуртай уран бүтээл болсон билээ. Тэрбээр шинэ цомгоо удахгүй гаргахаар болжээ.


-Шинэ цомог гаргах гэж байгаа гэсэн. Сүүлийн үеийн уран бүтээл болоод цомгийнхоо талаар мэдээлэл өгөөч?

-Шинэ уран бүтээл, цомгийн ажил гээд энэ зун нилээд ажилтай байлаа. Миний бие даасан хоёр дахь цомог гарахаар бэлэн болсон байгаа, энэ сарын сүүлээр хэвлэлтэнд орохоор болсон. Хоёр дахь цомогт маань долоогоос найман дуу багтах юм. “DEFINED” гэсэн нэртэй цомог бий. Цомогт маань багтаж буй уран бүтээлүүдээ эхнээс нь үзэгчиддээ хүргэж байгаа. Саяхан “Бидний хайр” хэмээх дуугаа цацлаа. Үзэгчид маань шинэ дуунд минь ам сайтай байгаад баяртай байна. Миний хамгийн анхны цомог маань “Exodus” буюу “Гэрлийн улирал” гэсэн нэртэй байсан. Этгээд нэртэй уг цомгийн нэр нь амьдралын хар бараанаас гэрэл гэгээ рүү гарах гэсэн утгатай өгч байсан юм. Энэхүү цомогт маань нийт 15 дуу орсон. Цомог дахь дуунуудын ихэнхийг нь аав маань зохиож байлаа.

-Хоёр дахь цомгоо гаргах гэж байна, тоглолт хийнэ гэсэн бодол байна уу?

- Би энэ оны аравдугаар сард Япон руу докторын зэрэгт сурахаар төлөвлөж байгаа. Ойролцоогоор дөрвөн жил болох байх. Тиймээс явахаасаа өмнө ирэх есдүгээр сард тоглолт хийнэ.

-Францын дуучны клипний зураг авалтаар Хөвсгөлийг зорьсон гэсэн. Хамтарч уран бүтээл хийх үү?

-Хөвсгөл рүү Францын Petite Meller гэх дуучинтай хамт түүний шинэ дууны клипний зураг авалтанд явсан. Хамтарч дуу хийхгvй ч миний дуунд клип хийх тухай яригдсан байгаа. Petite Meller дуучны “The flute” дууны клипийг хийсэн. Энэ дуу ирэх есдүгээр сард цацагдана.

-Та “MIU”дээд сургуулийг биотехнологич, хүнс судлаач мэргэжлээр төгссөн. Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ?

-Би 15 настайдаа оюутан болж байсан. Энэ мэргэжлийг сонгоход гэр бүлийнхэн маань нөлөөлсөн. Энэхүү биотехнологич мэргэжил нийгмийн бүх салбар руу хөрвөх боломжтой. Аав, ээж, өвөө, эмээ, ах, эгч гээд бүгдээрээ эмч, эмнэлэг, анагаах ухааны чиглэлийн мэргэжилтэй хүмүүс байдаг. Тэр ч утгаараа энэ мэргэжил надад илүү ойр байсан. Би биотехнологи, хүнс судлаачаар төгсчихөөд АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд үргэлжлүүлэн суралцсан юм. Мөн 2014 онд Токио хотод очиж 25 орны залуу эрдэмтэдтэй судалгаагаараа өрсөлдөж, илтгэл тавин түрүүлж байсан. Энд нэг зүйлийг хэлэхэд манай Монголын боловсролын системд оюутан залуусыг мэргэжлээ зөв сонгоход нь туслах, чиглүүлэх хүчин зүйл байх хэрэгтэй юм шиг санагддаг. Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дээр ямар мэргэжил эрэлт хэрэгцээтэй байгаа вэ гэдгийг залууст ойлгуулж өгөөсэй гэж хүсдэг юм. Тэгэхгүй бол бүгд л эмч, сэтгүүлч, дуучин болно гэж туйлширч болохгүй. Монголд байхгүй, хөгжөөгүй мэргэжлүүд маш их байдаг.

- Та өөрийн гэсэн шүдний эмнэлэгтэй болсон. Үүний хажуугаар мэргэжлээрээ ажиллаж байна уу?

-Би “Монгол Улсын Эмнэлгийн мэргэжилтний чадавхийг бэхжvvлэх” төслийн координатороор ажиллаж байгаа. Уг тесел нь ЭМХТ, АШУҮИС, Сеүлийн Үндэсний их сургуулийн хvрээнд амжилттай хэрэгжиж байна. Үүний хажуугаар “Агапе” шүдний эмнэлэг ажилуулж байгаа. Тус эмнэлэг маань 2013 онд нээгдсэн. Мөн эдгээр ажлуудынхаа хажуугаар уран бүтээлээ сонсогчиддоо хүргэхээр явж байна. Одоогоор Хөх хотын Ордос руу дуучин Т.Дэлгэрмөрөн, Н.Агиймаа, “Andra” загварын агентлагийнхан гэсэн бүрэлдэхүүнтэй гурван өдөр тоглолт хийхээр явах гэж байна.

- Цэлмүүн багадаа ямар охин байв. Бага насныхаа тухай хуваалцаач?

- Би дуу муутай ангидаа хоёр л найзтай, бусадтай нь төдийлөн нийлээд байдаггүй охин байсан. Зун болохоор бор дээрээ бүр борлочихно. Би нэг ахтай, нэг эрэгтэй дүүтэй. Үеэлүүд маань бараг бүгд эрэгтэй болохоор нилээд эршүүд өссөн дөө. Би багадаа цэрэг болохыг мөрөөддөг байсан. Аав маань “Эмэгтэй хүүхэд тодорхой хэмжээгээр өөрийгөө хамгаалж чаддаг байх хэрэгтэй” гээд зодооны урлаг зааж өгдөг байсан болохоор дайчин талдаа шүү. Сургуульд байхдаа гэр сургуулийнн хооронд л явна бас сагс их тоглодог байлаа. Харин “Universe best songs”-д ороод л нүүр хагарсан даа.

-Та 16 настайдаа “оюутан мисс” болж байсан гэсэн. Энэ талаараа яриач?

-2008 онд оюутан мисс болж байсан. Тус тэмцээнд түрүүлсэн нь Непал улс руу Монгол Улсаа төлөөлөн оролцох ёстой байсан. Гэсэн хэдий ч би явж чадаагүй юм. Учир нь Непалд болох тэмцээнд олон улсын оюутан миссүүд оролцоно гэдэг утгаар өмнөх шалгуурууд нэмэгдсэн. Тэр дунд нь бикинитэй гарах гараа байсан юм. Энэ нь надад нэлээн хүнд туссан л даа. Учир нь миний хувийн үзэл бодол энэ шалгууртай зөрчилдсөн. Тиймээс өөр охин миний оронд явсан юм. Хүмүүсийн ойлголтоор бикини хувцас өмсөөд алхах нь загвар өмсөгч хүний хийх ёстой зүйл гэж бодох байх л даа. Гэхдээ Цэлмүүн гэдэг хүн олны өмнө өөрийгөө бикинитэй харагдуулахыг хүсээгүй байж болно шүү дээ.

- Асрамж, сувилалд буй хүмүүст тусалдаг байсан гэсэн үү?

-“Universe best songs” тэмцээнд түрүүлчихээд жил гаруйн дараа сувилалд сайн дурын ажил хийдэг байсан. Тэнд өвчтэй, хөдөлж чаддаггүй хязгаарлагдмал хүмүүс их байв. Миний эмээ өвөө шиг л хүмүүс байдаг. Үр хүүхдүүд нь ч эргэж очдоггүй. Миний санаанаас нэг зүйл гардаггүй юм. Би бээлий өмсчихсөн ариун цэврийн өрөө цэвэрлэчихээд гарч ирж байсан юм. Гэтэл нэг өвчтөнийх нь ар гэрийнхэн нь ирчихсэн байсан. Гэтэл над руу энэ энд яг юу хийж яваа юм бол гэсэн байдлаар их сонин харсан. Манай монголчууд олны танил хүн ганган хээнцэр байх ёстой гэсэн бодолтой байдаг. Хүн дандаа сайхан явна гэж байхгүй шүү дээ. Би ер нь энгийн л байх дуртай, ямар ч үед өөрийнхөөрөө л байхыг эрхэмлэдэг юм.

-Таны дуунуудад хайрын дуу зонхилдог. Хайр гэдэг таны бодлоор?

- Хайр гэдэг хүлцэнгүй байж, бууж өгч чаддаг, хайртай хүнээ хүлээн зөвшөөрөхийн нэр байх. Өөрийнхөөрөө байхад нь ч хайрлаж чадахыг, уучлахыг хайр гэнэ гэж боддог. Дууны хувьд хайр бол мөнхийн сэдэв шүү дээ. Бас тухайн дууг сэтгэл зүрхнээсээ дуулж байж л илүү хүрнэ байх. Түүнээс яг ийм сэдэвтэй дуу илүү хүрнэ гэсэн зүйл байхгүй болов уу. Би зөвхөн хайр дуулаад байхыг хүсдэггүй. Бусдад итгэл найдвар, ухаарал өгч дуулахыг хүсдэг. Нэг ч болтугай хүний амьдралын хэцүү мөчид сэтгэлийн тэнхээ өгөхөөр дууг дуулах юмсан гэж боддог.

-Таны бодлоор гэр бүл салалтын гол шалтгаан нь юунаас үүсдэг вэ?

-Манай улс гэрлэлтийн дундаж насаараа бусад орнуудтай харьцуулвал нилээн залууд тооцогддог. Дөнгөж 20 нас гараад л ихэнх нь гэрлэдэг. Мэдээж хүнээ зөв таньж суух нь чухал, гэр бүл болоод ирэхээр яг нэг баг шиг байх хэрэгтэй. Нэг зорилготой, нэгнийгээ дэмждэг байх нь оршин тогтнохын үндэс байх. Харин эсрэгээрээ нэг нэгнийгээ дэмжихгүй, өөр зорилготой байвал салалтын гол шалтгаан болно гэж бодож байна.

-Та англи хэлээр маш сайн ярьдаг. Хэл сурч буй залууст юу гэж зөвлөмөөр байна вэ?

- Би англи хэлийг бие дааж сурсан. Хүн ер нь өерийн сурах арга барилаа олж чадсанаар аливаад амжилттай суралцана гэж би боддог. Хамгийн зөв шийдэл бол едер тутмын хэв маягтаа еерчлелт хийх. Тухайлбал, кино vзэхдээ орчуулагагvй vзэх, олон улсын мэдээ vзэж хэвших гэх мэт. Түүнчлэн оюутан залуустаа том амжилтад хүрэхийн тулд өнөөдөр байгаа энгийн жижиг зүйлсийг хийж сурах ёстой шүү. Өнөөдөр хийх ёстой, хийж чадах зүйлсээ сайн хийгээрэй. Аливаа зүйлд битгий өнгөц хандаарай гэж хэлмээр байна. Амжилтандаа ханаж болдоггүй юм билээ. Үргэлж л чадахгүй, мэдэхгүй байна гэж бодож ихийг мэдэхийг хичээх нь зүйтэй. Залуус бид л хөдөлмөрлөж ихийг сурч, мэдэж байж ирээдүйд гэрэл болж чадна шүү дээ.

О.АРИУНЦЭЦЭГ


Үхрийн махан калбижим хийх арга

$
0
0

Орц: Үхрийн хавирга, лууван, төмс ,манжин, чавга,
Амлагч хийх орц: Сое соус буюу канжан солонгос цуу, элсэн чихэр, лийрийн шүүс, чамкрим буюу гүнжидийн тос, сармис , гучугару.

10986683_1570648073200572_8434074830822856170_n

Хавиргатай махаа 1 цаг гаран зөөлөн гал дээр буцалгана. Удаан байх тусмаа зөөлөн болно.

10527549_1570648096533903_4212383635109834949_n
Удаан буцалгаад ирхээр хөөсрөөд ирнэ. Илүү дутуу хөөс махны нэгтгэлийг нь халбагаар аваарай. Шөлөндөө хар перц лаврын навч хийж амталж болно. Битүү чанагчаар чанасан ч болно.

11224209_1570648069867239_1427724713528969722_n
Махтайгаа хамт хачирлах лууван, төмс, манжин, чавга гээд өөрсдийн дуртай ногоогоо цэвэрлэж бэлдэнэ.

Амлагч бэлдэх арга: Сое соус буюу канжан солонгос цуу 5 халбага, элсэн чихэр 3 халбага, лийрийн шүүс тал халбага, чамкрим буюу гүнжидийн тос 1 халбага, нухсан сармис 2 халбага, гучугару 1 халбага нэг саванд хийж найруулна.

11052034_1570648093200570_2379963852484092258_n
За тэгээд махаа хангалттай зөөлөрсөн гэж үзвэл махан дээрээ төмс ногоогоо хийгээд дээрээс нь үхрийн хавиргатай мах амталдаг бэлэн амтлагч юм уу эсвэл өөрийн хийсэн амлагчаа хийнэ. Битүү чанагчаар чанасан бол тусад нь өөр саванд хийгээд чанасан шөлнөөсөө нэг аяга хэртэйг аваад махтайгаа хамт хийгээрэй. Учир нь төмс ногоогоо энэ шөлөөрөө болгох юм.

11167814_1570648089867237_6551699365509637785_n
Ер нь бол хамгийн эхэнд махаа буцалгаж байхдаа шөлийг нь бага багаар халбагаар хасаж байвал сайн шүү. Их шөлтэй бол амт муутай байдаг. За хийж үзээд амтархан идээрэй.

Иогоор хичээллэж буй бие давхар бүсгүйчүүд \фото\

$
0
0

11117703_937808902936405_696397219_n

Дэлхий нийтээр иогоор хичээллэх иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Тэр тусдаа бие давхар эхчүүд иогоор хичээллэх нь ихэсчээ. Мэдээж иогоор хичээллэх нь маш олон сайн давуу талтай байдаг учраас бие давхар бүсгүйчүүд маань энэ дасгалыг сонгосон биз ээ. Иог бол эрүүл мэнд, биеийн жин, гоо сайхан зэргийг төгс хангахад зориулагдсан дасгал. Түүнээс гадна сэтгэл санааг ч засаж, стресснээс ангижруулах ид шидтэй. Зориулалтын багш, сургалтын төвөөс гадна гэрийн нөхцөлд хичээллэж болдог гэдгээрээ зардал бага ч үр дүн сайтай юм. Гэхдээ хүний биеэс ихээхэн хэмжээний энерги шаардаж, цаг гаргах шаардлагатай байдаг. Иогийн дасгалыг өглөөний цагаар хийхэд хамгийн үр дүнтэй. Ажил хичээлдээ явахаасаа өмнө өөртөө дасгал хийх цаг гаргаарай. Энэ нь дасгалыг үр дүнтэй болгохоос гадна, өдөржингөө цоглог байж, биеийг чинь гэнэтийн гэмтэл согогоос хамгаалдаг. Учир нь иогоор хичээллэсэн хүн уян хатан болж, хөдөлгөөний идэвх, сонор сэрэмж сайжирдаг.

11251443_937808916269737_904351261_n11255152_937808879603074_851787849_n11263729_937808842936411_497610572_n11263730_937808889603073_383767399_n11267299_937808709603091_1597778085_n11267523_937808896269739_1705144190_n11271118_937808699603092_763485252_n11272001_937808822936413_104884367_n11273697_937808812936414_109091382_n11281718_937808859603076_226042543_n11287363_937808912936404_324477670_n11287336_937808836269745_174927560_n11289609_937808816269747_725705457_n11297658_937808839603078_217466900_n11326944_937808716269757_819224111_n11328782_937808866269742_1770267873_n11329604_937808692936426_1157209149_n11355531_937808819603080_209759391_n


Гэртээ та хоёрын хэн нь илүү эрх мэдэлтэй вэ?

$
0
0

4fc54a1418c0d0d3ab7fa52ee52b6doriginalБи” гэсэн хариулт бүртээ нэг оноо өгөөрэй.

1. Та хоёрын хэн нь илүү амьдралын идэвхтэй байдаг вэ?
2. Хэн нь хүүхдүүдтэйгээ цагийг илүү их өнгөрүүлдэг вэ?
З. Та хоёрын хэнээс нь хүүхэд тань илүү зөвлөгөө авдаг вэ?

4. Эцэг эхийн хуралд хэн нь гол төлөв суудаг вэ?
5. Хүүхдийнхээ баярыг ер нь хэн нь гол төлөв зохион байгуулдаг вэ?
6. Хэн нь их ном сэтгүүл уншиж, өөрийгөө боловсруулдаг вэ?

7. Та хоёрын хэн нь гол төлөв гэртээ оройтож ирдэг вэ?
8. Амралтаараа хаашаа явахаа хэн нь төлөвлөж гаргадаг вэ?
9. Хэн чинь илүү сэтгэлээр амархан унадаг вэ?

10. Харин эсрэгээрээ хэн нь илүү сэтгэлийн хөөрөлтэй бас цухалдуу вэ?
11. Хэнийх нь төлөвлөсөн ажил илүү хэрэгждэг вэ?
12. Хэн нь илүү их мөнгө олдог вэ?

13. Хэн чинь үргэлж гэрээ цэвэрлэж, хогоо гаргаж хаядаг вэ?
14. Хэн нь гол төлөв хоолоо хийдэг вэ?
15. Хэн чинь илүү хоол хүнсээ цуглуулж дэлгүүр явдаг вэ?

16. 3урагтны өмнө хэн нь илүү цагийг өнгөрүүлдэг вэ?
17. Найз нөхдөө гэртээ хэн нь гол төлөв урьдаг вэ?
18. Хэнд чинь илүү их чөлөөт цаг гардаг вэ?

19. Гэр бүлийн төсвийг хэн нь төлөвлөж гаргадаг вэ?

10 болон түүнээс бага оноо: Та хоёрын үүрэг эрх тэгш байгаа гэж бодож байна уу? аль болох гэр бүлийнхээ хүрээнд илүү их цагийг өнгөрүүлэхийг хичээгээрэй.

11-13 оноо: Та хоёрын хувьд бол амгалан тайван байх тал дээр асуудалгүй юм байна. Учир нь та хоёр эрх тэгш байж чаддаг бололтой.

14 болон түүнээс дээш: Гэр бүлийнхээ хүнийг гэрийн ажилдаа татан оролцуулах тал дээр сонирхлыг нь бий болгож өгөх хэрэгтэй. Жаахан зүйлд ч гэсэн магтаж байгаарай. Аль болох цагийг хамтдаа өнгөрүүлээрэй.

Та үнэхээр турах шаардлагатай юу?

$
0
0

i60-3038086486Хүүхнүүдийн ихэнх хувь нь өөрийгөө тарганд тооцдог. Харин зарим нь илүү жинтэйгээ мэдэхгүй, өөрийгөө “мах шөл тэнцүү” гэж бодож байж ч болох юм. Иймд,юуны өмнө таны хувьд турах шаардлага байна уу, үгүй юу, байгаа бол хэдэн кг турвал зохистой вэ гэдгийг зөв тодорхойлох хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд илүү жингийн зэрэглэлийг тогтооход чиглэсэн хэдэн арван шинэ томъёо гарсан боловч,одоогоос 150 жилийн өмнөөс хэрэглэгдэж ирсэн “Биеийн жингийн индекс” /БЖИ/ хэмээх томъёо хамгийн тохиромжтойд тооцогдсоор байна.

БЖИ-гээ олохын тулд өөрийн биеийн жингээ /кг/ өндрийнхөө квадратад хуваана.

БЖИ= биеийн жин( кг) /өндөр(м) x өндөр(м)

Хэрэв таны тооцоолон гаргасан ИЖИ:
20- с бага байвал та дутуу жинтэй

20 – 24,9 байвал та хэвийн жинтэй

25,0 – 29,9 байвал та илүү жинтэй

30,0 – 34,9 байвал та тараглалтын 1-р зэрэглэлтэй

35,0 – 39,9 байвал та тараглалтын 2-р зэрэглэлтэй

40-өөс илүү байвал та таргалалтын 3-р зэрэглэлтэй байна гэж үзнэ.
Хэрэв та илүү жинтэй байгаа бол гоо сайхан болон эрүүл мэндээ бодож турах л хэрэгтэй. Тарган хүн олон “өвчний цуглуулгатай” болохоос гадна урт наслах боломж бага байдгийг бид бүгд мэдэх биз ээ. Иймд та турахаар шийдсэн бол зөв турах аргыг сайтар ойлгож авах нь чухал. Тураах ид шидтэй гэх элдэв цай, бэлдмэлийн сурталчилгаанд хууртвал, нэг бол турах ч үгүй, нөгөө бол турлаа ч гэсэн эрүүл бус болж л хоцорно. Ийм аргаар турахад эрүүл мэндээр хохирохоос гадна, эргээд асар хурдан таргалдаг. Харин хоолны дэглэмийг зөв зохистойгоор барьж турвал эрүүл гоолиг биеэ үүрд хадгалж чадна.

За ингээд, та 10кг илүү жингээсээ салахыг хүсч байгаа бол:

1. өөртөө ядаж 2-3 сарын хугацаа өгөх хэрэгтэй.

2. хэдэн настайгаа санах хэрэгтэй. Учир нь нас ахих тусам организмын бодисын солилцоо удааширч байдаг тул 18-тай хүн, 30-аас дээш настай хүн хоёрын турах эрчим маш их ялгаатай гэдгийг ойлгох хэрэгтэй.

3. та, хэзээ одоогийнхоосоо 10кг-аар бага жинтэй байсан бэ гэдгээ бас бодох хэрэгтэй. Хэрэв та “балар эрт дээр үед” тийм жинтэй байсан бол танд 10кг жин хасна гэдэг маш хэцүү байх болно. Магадгүй, бүр боломжгүй ч байж мэдэх юм. Яагаад гэвэл таны организм энэ олон жилд өөрийн жиндээ дасаж зохицсон байх тул энэ жингийнхээ төлөө “үхэн хатан”, зууралдан тэмцэх болно. Харин, хэрэв та энэ 10кг-г сүүлийн хэдэн жилд л “цуглуулсан” бол 2-3 сарын хугацаанд түүнээсээ “үүрд хагацахад” нэг их хэцүү биш байх болно.

Далаад оны моод иржээ

$
0
0

Жинсэн даашинз

Өргөн өмд

Том захтай цамц

Өндөр суудалтай шорт

Трапецин жинс

Зурагтай футболк

Boyfriend жинс

Урт эрээн бие барьсан даашинз

Комбинезон

Мини юбка

Цэцэгтэй даашинз

PHOTONEWS.MN

Гадаад хэлийг хагас жилийн дотор ингэж сур

$
0
0

Та гадаад хэл сурахдаа их цаг зарцуулж байна уу. Эсвэл яаж сурах аргаа олохгүй байна уу?

Тэгвэл Крис Лонсдалийн бичсэн “Хагас жилийн дотор гадаад хэлийг сурах 7 арга” зөвлөмжийг танилцуулъя. Тэрээр хагас жилийн дотор Хятад хэлийг бүрэн эзэмшсэн юм.

Та доорх 7 аргыг мөрдөж чадвал хэл сурах явцаа өөрөө удирдаж чаддаг болох ба богинохон хугацаанд гадаад хэлийг бүрэн сурах боломжтой.

1. ТУХАЙН ХЭЛ ДЭЭРХ КИНО ҮЗЭХ, ЭСВЭЛ ДУУ, РАДИО СОНСОЖ ХЭВШЭЭРЭЙ

Гадаад хэлийг хагас жилийн дотор ингэж сур

Та сурмаар байгаа хэлээ эхлээд зөв сонгоорой. Тухайн улсад очих суралцах мөрөөдөлтэй, эсвэл түүх соёл нь таалагддаг, дуудлага нь гоё сонсогддог гэх мэт ямар нэгэн шалтгаантайгаар сураарай. Тэгээд тухайн хэл дээрх кино үзэх, эсвэл дуу, радио сонсож хэвшээрэй. Тэгснээр та зөв дуудлагаар нь ярьж чаддаг болно. Хэрвээ та кино үзмээр байгаа бол  losmovies.wsplaymoviez.co руу ороод үзэж болно.

2. ШИНЭ ҮГ ЦЭЭЖЛЭХ БИШ ЭХЛЭЭД УТГЫГ НЬ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ

Гадаад хэлийг хагас жилийн дотор ингэж сур

Аливаа шинэ үгийг сурахдаа шууд цээжлэх биш эхлээд утгыг нь ойлгоорой. Тэгээд сурсан үгээ өдөр тутамдаа ашиглаарай. Тэгвэл маш хурдан цээжлэгдэх болно. Эсвэл gamestolearnenglish.com руу ороод л тоглоом тоглонгоо цээжилж болно.

3. ШИНЭ ҮГЭЭ НЭР ҮГ, ҮЙЛ ҮГ, ТЭМДЭГ НЭР ГЭЖ ХУВААЖ ЦЭЭЖЛЭХ

Гадаад хэлийг хагас жилийн дотор ингэж сур

Хэрвээ шинэ үгнүүдээ та нэр үг, үйл үг, тэмдэг нэр гээд ангилаад цээжилчихвэл дүрмээ сайн мэдэхгүй байсан ч хэлмээр байсан зүйлээ ойлгуулж чадна. Та learn-english-online.us/ сайтаар ороод өөрийгөө шалгаж, илүү их тэмдэг нэр, үйл үг сурах боломжтой.

4. ХАМГИЙН ИХ ХЭРЭГЛЭГДДЭГ ҮГСИЙГ ЦЭЭЖЛЭХ

Гадаад хэлийг хагас жилийн дотор ингэж сур

Англи хэлэнд гэхэд өдөр тутам хэрэглэгддэг 1,000 үг байдаг. Хэрвээ та эдгээр үгийг хэрэглээд сурчихвал тухайн хэлээр ярьж буй хүмүүсийн өдөр тутмын харилцан ярианы 85 хувийг ойлгох боломжтой юм. Тиймээс шинэ хэлийг сурахаар шийдсэн бол эхлээд хамгийн их хэрэглэгддэг үгсийг сураарай. Тухайлбал, www.englishspeak.com сайтаас ороод шинэ үг сурч болно.

5. АДИЛ ЗОРИЛГОТОЙ ХАМТРАГЧТАЙ БОЛООРОЙ

Гадаад хэлийг хагас жилийн дотор ингэж сур

Та гадаад хэл сурч байхдаа өөрийгөө хуурч эсвэл бусдаас ичээд ярихгүй байх үе байдаг уу?

Тэгвэл та адилхан зорилготой, сайн хамтрагчтай болоорой. Яагаад гэвэл таны хамтрагч таныг алдаж байвал бурууг нь зааж, зөвлөх учраас тэр.

6. ТУХАЙН ХЭЛЭЭР ЯРЬЖ БУЙ ХҮМҮҮСИЙН АМНЫ ХӨДӨЛГӨӨНИЙГ НЬ ДУУРАЙГААРАЙ

Гадаад хэлийг хагас жилийн дотор ингэж сур

Тухайн хэлээр ярьж буй хүмүүсийн амны хөдөлгөөн болон нүүрний хувирлыг нь сайтар ажиглаж, дуурайгаарай. Тэгж байж зөв дуудлагаар ярьж чадах болно. Мэдээж анх сурч байхад хэн ч гэсэн буруу дуудлагатай ярих үе байдаг. Энэ л үед та шантралгүй бага багаар урагшлах хэрэгтэй. Яагаад гэвэл хэн ч гэсэн анхнаасаа 100% шилдэг байдаггүй.

7. СУРЧ БАЙГАА ХЭЛЭЭРЭЭ БОДОЖ СУРАХ НЬ ЧУХАЛ

Гадаад хэлийг хагас жилийн дотор ингэж сур

Хүн бүр гадаад хэлийг сурахдаа заавал унаган хэлээрээ орчуулаад, дараа нь сурч буй хэл рүүгээ хөрвүүлэн бодож байдаг. Гэтэл энэ арга нь маш их цаг шаарддаг. Тиймээс та тархи болон сэтгэл зүрхээ сурч байгаа гадаад хэл рүүгээ төвлөрүүлж, тухайн хэлээрээ сэтгэж, ярьж сурах нь хамгийн чухал. Хэрвээ та анхнаасаа энэ арга барилаар сурч чадвал ямар ч хэлийг төвөггүйхэн сурч чадах болно. Тиймээс сайн ойлгохгүй байсан ч тухайн хэлээр ярьж, бодох гэж хичээгээрэй​.

Эх сурвалж: tabi-labo.com

Гэдсээрээ турахыг хүсвэл юу идэх вэ?

$
0
0

95462_80Та нарийхан бэлхүүстэй болж гэдэснийхээ тарган ѳѳхнѳѳс салмаар байна уу? Тэгвэл та доорхи хооллолтийг сонгоорой.

1. Алмонд Самар
Протин, файбар болон витамин E-ээр дүүрэн байдаг ба цусны сахарын хэмжээг нормал болгодог. Ингэснээрээ хүн хүн бага ѳлсдѳг бѳгѳѳд турахад хэрэгтэй.

Ѳдѳрт 23ш Алмонд идвэл сайн ба таньд eрдѳѳ 160 Калор ѳгдѳг байна.

2. Ѳндѳг
Ѳндѳг мѳн л их хэмжээний протин амино асидаар дүүрэн бѳгѳѳд таныг гэнтийн ѳлсѳлтѳѳс сэргийлж дүүрэн цатагалан мэдрэмжтэй байлгаж чаддаг. Ингэснээрээ та тэр ѳдѳртѳѳ чихэрлэг торт гэх мэт таргалуулах хоолоос хол байж чадна.

Ѳглѳѳ бүр 1ш ѳндѳг идэх.

3. Алим
Дунд зэргийн хэмжээний алим нь дотроо 5гр файбартай, мѳн 85% нь уснаас бүрддэг байна. Тийм ч учраас алим нь хүний дотоод биe цэвэрлэхэд нэн тустай. Мѳн алим идсэнээрээ та гэдэс дүүрсэн мэд мэдрэмж авж бага ч иддэг болно.

Ѳдѳрт 2ш буюу түүнээс дээш.

4. Жимс
Та байнга ѳдѳр тутамынхаа хоолонд заавал тодорхой хэмжээний жимс оруулаарай. Гүзээлзгэн, мандарин, манго, пийрс гэх мэт. Хааяа хааяа амттай юм идэх хүсэл тѳрвѳл та жимсээрээ орлуулж ѳгвѳл маш сайн.

5. Тараг
Тараг зѳндѳѳ их сайн бактeр ихтэй ба гэдэсний үйл ажиллагаанд сайн. Мѳн та тарагнаас калци авдаг ба энэ нь мѳн таньд эрч хүч ѳгнѳ. Та тарагаа сонгохдоо холицгүй дан мѳн чихэр багатай тараг сонгоорой, ингэснээрээ дотрох сайн бактeр улам их байдаг.

Ѳдѳрт 2-3 аяга тараг уугаарай.

6. Ногоотой шѳл
Судалгаагаар ѳдѳрт 2 удаа ногоотой шѳл иддэг хүмүүс зүгээр 2 удаа хоол иддэг хүмүүсээс илүү жин хасаж чадсан байна.

Ѳдѳрт ядаж 1 удаа ногоотой шѳл идээрэй.

7. Салмон загас
Салмон загас Омeга 3-aaр дүүрэн байдаг ба энэ таны тарган эсүүдийг устгахад тустай. Мѳн цусан дахь инсилин хэмжээг тогтворжуулж чаддаг байна. Таны цусан дахь инсилин тогтвортой байваас таны биeн дэхь сахарны хэмжээ мѳн тогтвортой байж та бага ѳлсѳлтийн мэдрэмж тѳрж бага ч иддэг болно.Oмeга 3 мѳн зүрх, судсанд сайн байдаг.

Ѳдѳр аль болох загас идэхийг бодоорой, тэгтээ манай оронд загас тийм илбэг биш ч гэсэн та Омega 3 загасны тосон эм бэлдмэл ѳдѳрт 1-2ш ууж болно.

Жүжигчин Г.Ундармаа ямар хамтлагийн гишүүн болов

$
0
0

6322c86c1d2a3c9983b3bf87eb83e037Сүүлийн үед жүжиглэхээсээ илүү хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж нийгмийн салбарт ажиллах болсон Г.Ундармаа удахгүй үзэгч түмэнтэйгээ уулзах нь ээ.

“Single ladies”, “Тю тю” “Single ladies”-2 зэрэг киногоо үзэгчдийн хүртээл болгож чамгүй өндөр үнэлгээг авсан. “Шинэ үе” продакшнаасаа юуны учир гарсан нь өнөөг хүртэл тодорхойгүй байдаг. Ямартай ч хамгийн ахлагч, жүжигчин Бооёо олон нийтэд хандаж хэлэхдээ “Манай жүижигчин Г.Ундармаа чөлөө авсан байгаа” гэсэн удаатай. Тэгвэл жүжигчин бүсгүй маань удтал тайзнаа гараагүй явсаар “Х түц” хамтлагийн шинэ шоу тоглолтод тогложээ. Үүнийг нь харсан хүмүүс түүнийг хуучин хамтлагаа орхиж, Х Түц рүү урваж байгаа юм байх гэх таамагийг дэвшүүлээд байна. Удахгүй учиг нь тайлагдах биз ээ.

Кола – “толбо, цэвэрлэгээний мастер”

$
0
0
Коланы сөрөг нөлөө мэддэг ч бид уусаар л байдаг. Гэтэл кола зарим талаар хэрэгтэй “нөхөр” байна шүү. Дараах 13 практик хэрэглээг тогтоогоод аваарай, эзэгтэй нар аа.13c2ad7c-6f62-46bc-b00a-0771e76fb021
1. Хувцас, бөс даавуу нь тос толбыг устгана
2. Зэв арилгана. Зэвтэй хэсгээ дээрээ мөнгөн цаасаар ороогоод дээрээс нь асгана.
3. Хувцас, бөс даавуу нь цус толбо арилгана.
4. Гаражийн шалан дээрх газрын тосны толбыг цэвэрлэнэ
5. Цусны толбо арилгана.
6. Түлэгдсэн сав цэвэрлэнэ.
7. Таны машины хөдөлгүүр цэвэрлэнэ. Үүнийг таны машин худалдан авсан компани маш олон жилийн турш ашиглаж байна.
8. Зоос болон мөнгөн эдлэлийг өнгө оруулна.
9. Барилга болон засварын дараах бохирдсон зуурмаг зэргийг арилгана. Тухайн хэсэг дээрээ бага зэрэг асгаад хэдэн минутын дараа арчиж авна.
10. Үсэнд наалдсан бохийг арилгана. Наалдсан хэсгээ аягатай коланд дүрээд л авахад хангалттай.
11. Үсний будаг арилгана.
12. Хивсэн дээрх маркерийг ор мөргүй алга болгоно.
13. Суултуур цэвэрлэнэ.

Элэг цөсний хямралтай бол яншуй хоолондоо хэрэглээрэй

$
0
0

selery_diet_1Яншуй: Эрхэмсэг амтлагч. Ялангуяа шөлтэй хоолыг гойд сайхан амт оруулдаг. Давсаг бөөрний өвчин, ядаргаанд яншуйг эмийн журмаар хэрэглэсээр иржээ. Өдөр бүр яншуйтай хоол иддэг хүн хөнгөн шалмаг, тамир тэнхээ сайтай болдог байна. Яншуйг хоол хүнсэндээ хэрэглэх нь эрүүл мэндэд тустай төдийгүй түүгээр гоо сайхны бүтээгдэхүүнийг орлуулж болно.

Жишээлбэл, гэрэлтсэн, гоё нүдтэй болохын тулд яншуйг жижигхэн хэрчинэ. Нүдээ аниад хэрчсэн яншуйгаа зовхин дээрээ тавиарай. Дээр нь чийгтэй марль эсвэл хөвөн тавих хэрэгтэй. 15 минутын дараа зовхио буцалсан бүлээн усаар угаана. Энэ гайхалтай маск мөн зовхины арьсыг чангаруулж, толигор болгодог. Харин доод зовхинд төмсөөр маск тавих хэрэгтэй. Түүхий төмсийг үрж, дээр нь 2 цайны халбага гурил, 2 цайны халбага сүү нэмээд холино. Ингээд маск бэлэн болно.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ТАРГАН ХАРАГДУУЛДАГ ХУВЦАСЛАЛТУУД

$
0
0

“Энийг өмсвөл би тарган харагдаж байна уу?” Та энэ асуултыг дор хаяж өдөрт 2-3 удаа хэн нэгнээс асуудаг байх. Эмэгтэй хүмүүс бүгд л тарган байсан ч туранхай, туранхай байсан ч илүү гоолиг туранхай харагдахыг л хүсдэг. Харин буруу хувцалсанаас болж хэдий гуалиг биетэй нэгэн байсан ч тарган, эв хавгүй харагддаг юм. Ингээд биднийг тарган харагдуулдаг буруу хувцаслалтуудыг танилцуулж байна.

Хэт бариу даашинз

Хэрэв та өндөр туранхай харагдахыг хүсвэл хэт бариу даашинз сонгохгүй байхыг зөвлөе. Учир нь энэ төрлийн даашинз биеийн галбирыг илүүтэй тодотгож өгөх тул таны асуудалтай хэсгийг тодоос тод гээч нь харагдуулдаг юм. Хэдий та тарган биш буюу яг өөртөө таарсан махтай байлаа ч энэхүү даашинз нь багахан унжих гэдсийг тань хүртэл 2-3 дахин томруулж харагдуулдаг. Иймд та фитнесс модель шиг төгс биетэй биш л бол хэт бариу даашинз битгий өмсөж байгаарай.

Урт дэрвэгэр юбка

Сүүлийн үед тус төрлийн юбка нь трэнд болж, охидын хамгийн ихээр өмсөх хувцас болсон билээ. Харин урт юбкыг намхан бүсгүйчүүд өмссөний хэрэггүй. Бид өөрсдийнхөө алдаа дутагдлыг нуух гэж л хувцасладаг шүү дээ. Хэрэв намхан хүн урт юбка өмсвөл улам намхан, тагжгар харагдах бол тарган хүмүүс өмсвөл илүү бүдүүн, палбигар харагдуулдаг сул талтай. Үнэхээр хүсээд өмссөн тохиолдолд заавал өндөр өсгийтэй гутлаар гоёорой.

Бариу жийнс

Туранхай, гуалиг бүсгүйчүүдийн тухайд энэ бол төгс сонголт. Харин мяраалаг бүсгүйчүүдийн тухайд таныг улам тарган харагдуулах тул татгалзахыг зөвлөе. Үүний оронд шулуун хар болон бараан өнгийн өмд таныг илүү туранхай, галбирлаг харагдуулна. Мөн бүдүүн шилбэтэй, өргөн гуятай охидод ч мөн хэт бариу жийнсийг өмсөхгүй байх нь зохилтой. Энэ нь яг л барби хөлтэй охидод зориулсан мэт хувцас гэлтэй.

Хээ болон судалтай өмд

Та хэт тарган биш хэвийн жинтэй нэгэн байлаа ч хээтэй өмд өмсвөл байгаагаасаа 20 хувиар тарган харагддаг гэдгээ мэдэх үү? Гуя, таазыг илүү өргөн болгож харагдуулах төдийгүй таны загварын мэдрэмжийг бусдад бэлээхэн илтгээд өгнө. Харин босоо зураастай буюу дээрээс доош судалтай өмд нь таныг илүүтэй туранхай, гуалиг, галбирлаг харагдуулдаг юм шүү.

Шилбээр татсан урттай өмд

Шагайны дээгүүр татах өмд нь танд яг л багадсан, арай хийж чихэж оруулсан мэт харагдуулна.  Гуталны яг дээхнэ шуумагтай өмд нь илүү өргөн, богино хөлтэй мэт бусдад харагддаг байна. Иймд та заавал богино шуумагтай өмд гэлтгүй шулуун, бариу банзлыг сонгоод үзээрэй. Энэ нь таны асуудалтай хэсгийг далдалж, галбирлаг харагдуулна. Мөн энэ нь хэт урт бол зохимжгүй тул өөрт тохируулан сонгоорой.

Том, хэлхгэр цамц

Зарим хүмүүс тарган хүн нэвсгэр хувцас өмсвөл илүү аятайхан харагддаг хэмээдэг. Гэвч энэ нь өрөөсгөл ойлголт юм. Эсрэгээрээ улам том биетэй, навсгар харагдуулах тул яавч сонгож болохгүй. Та үнэхээр сайхан болон туранхай харагдахыг хүсвэл нимгэн болоод өөрт яг таарах хувцсаа сонгоорой. Мөн хэвийн буюу өөрт яг таарсан жинтэй бүсгүйчүүд ч гэсэн хэт томдсон цамц өмсөх нь тарган харагдуулах сөрөг талтай билээ.

Хөвсгөр куртка

Мэдээж дулаан явбал мянган лан гэдэг. Гэхдээ бид дулаахан явж байна гээд хамаа намаагүй хувцаслаж бусдад тарган харагдах нь байж болно гэж үү? Та хэдий туранхай байлаа ч хөвсгөр буюу том нэвгэр, зузаан куртик сонгож өмсвөл таныг байгаа жингээс тань хэд дахин тарган харагдуулдаг гээч. Эмэгтэй хүн өөрт тохирсон таалагдсан хувцасаа өмссөн цагтаа л хамгаас өөртөө итгэлтэй, аз жаргалтай байдаг шүү дээ.

Шагайгаар уяатай гутал

Шагайгаар уядаг гутал нь хэт  их чимэглэлтэй бол таныг намхан болоод тарган харагдуулна. Тус зураг дээрх жүжигчин Жосье Лорен (Josie Loren )-ийн өмссөн гутал нь түүнийг энгийн байдгаас нь хамаагүй тарган харагдуулж байгаа юм. Намхан хүмүүс ихэвчлэн өндөр өсгийтэй гутал өмсөж өөрсдийн өөг дарах хүсэлтэй байдаг боловч шагайгаар уядаг өсгийтэй гутал сонгохгүй байхыг зөвлөе.

Өргөн бүс

Та туранхай гуалиг харагдахыг хүсч байгаа бол өргөн бүсийг бүсэлхийгээрээ зүүхгүй байхыг зөвлөе. Харин эсрэгээрээ чамин болоод нарийн бүс нь таны галбирт чимэг болж, үзэмжтэй харагдуулна. Өргөн бүс нь тарган туранхай гэлтгүй ямар ч хүний биеийн жинг байгаагаас нь илүү нэмэгдүүлдэг сөрөг талтай.

Чокер хүзүүний зүүлт

Чокер хүзүүний зүүлт нь сүүлийн жилүүдэд трэнд болж, охид бүсгүйчүүдийн зүүх дуртай чимэглэл болоод байгаа билээ. Гэхдээ энэ нь зохих хүн гэж байдагтай адил зохихгүй хүн гэж бас бий. Урт нарийхан хүзүүтэй охидод энэ нь маш тансаг харагдах боловч бүдүүн болоод богино хүзүүтэй охидод тэгтлээ зохидоггүй юм. Тэдний тухайд нарийн шигтгээтэй, дундаж урттай зүүлтийг зүүвэл гайхалтай сайхан харагддаг юм шүү.

Бүсгүй хүнийг хайрла

$
0
0
13895333_1259645697379390_8977012930094108940_nЭмэгтэй хүнийг үхсэний хойно ясыг нь таних их амархан байдаг ажээ. Учир нь эрэгтэй хүний яс танан цагаан өнгөтэй жин нь хүнд байдаг бол эмэгтэй хүний яс гадна талаараа хар өнгөтэй хөнгөн байдаг байна. Яагаад гэвэл эх хүн нэг хүүхдийг тэжээн хөхүүлж өсгөхдөө дунджаар 768 литрээс дээш сүү хөхүүлсэн байдаг гэнэ. Иймээс эх хүний бие төдий чинээ турж эцэж, яс чөмөг нь хүртэл хорогдон хорогдсоор үхсэний дараа түүний яс гадна талын өнгө нь харлах бөгөөд жин нь тун хөнгөн байх нь олон байдаг нь үнэхээр өрөвдмөөр юм. Эх хүн төрөхдөө нэг зэрэг 20 яс нь хугарч байгаа мэт өвдөлтийг мэдэрдэг гэхээр үнэхээр биширмээр тэвчээртэй аж. Гэтэл үрс нь болсон бид нар сэтгэл санааг нь зовоохоос өөр юу хийж гийгүүлэв дээ. Ядаж л ижийгээ баярлуулж чаддаггүй юмаа гэхэд багахан зовоох юмсан даа.

Өрөвдмөөр юм даа эх хүн
Хайрламаар юм даа ээжийгээ
Халамжилмаар юм даа эмэгтэй хүнийг
Хатуу юм даа бүсгүй хүний тавилан

 — with Т. Гэрэлчулуун.

 

Орд бүрийн эмэгтэйчүүдийн өвөрмөц, дур булаам чадварууд

$
0
0

we_dont_mind_if_you_go_braless_640_41Бүсгүй хүн бүхэнд эр хүний хайрыг татаж, дурыг булаах өөрийн гэсэн өвөрмөц нандин увидас бий. Од гаригсийн нөлөөгөөр хүн төрөлхтний “гайхамшигт хүйстэн” буюу бүсгүйчүүд бусдыг татах өөр өөрийн хүчирхэг чанаруудыг өвлөн төрсөн байдаг.

Хонь

Хонины ордонд төрсөн бүсгүйчүүд асар сэтгэлийн тэнхээтэй, зорилгодоо хүрэхийн төлөө тууштай тэмцэгч. Наалинхай ааш гаргаж эсрэг хүйстнээ татахдаа гаргууд бөгөөд нэг л урхидсан бол өөрийн болгохын төлөө юуг ч хийхэд бэлэн. Урхидсан эрээ өөрийн болгож байж л санаа амарна.

Үхэр

Энэ ордны бүсгүйчүүд загварын маш мэдрэмжтэй бөгөөд хувцсаа гайхамшигтай зохицуулан өмсөж сайхан харагдах нууцыг төгс эзэмшсэн байдаг. Бусдад сайхан харагдаж, анхаарал халамж анхаарал тавьж чаддаг тул ойр орчимдоо халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж байдаг.

Ихэр

Энэ ордны хатагтай нар бол харилцааны хувьд маш сонирхолтой харилцагчид. Тэд хошин шогийн мэдрэмжтэй бөгөөд хөгжилтэй хошин яриагаараа эргэн тойрныхоо хүмүүсийг хөгжөөх, бусдыг анхааралтай сонсох, зармдаа үл тоомсорлох, хэрэгтэй үед асуудалд ажил хэрэгчээр тун нухацтай хандан шийдвэр гаргах зэрэг хатагтай нарын эзэмших ёстой бүхий л чадварыг төгс эзэмшсэн байдаг. Энэ ордны бүсгүйчүүд хүчирхэг зан чанар эр нөхрөө амжилтанд хүргэх том хөшүүрэг болдог.

Мэлхий

Гэр бүлсэг бүсгүйчүүд. Нуугдмал, ичимхий дүр төрхтэй. Мэлхийн ордонд төрсөн бүсгүйчүүд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх дуртай, үр хүүхдийнхээ жинхэнэ халамжит ээж, хайртай хань, гэрийн сайн эзэгтэй байдаг.

Арслан

Маш эмзэг, олон зантай бүсгүйчүүд энэ ордод төрдөг. Зөрүүд, гөжүүд, хэн юу гэж хэлэх нь тэдэнд нэг их хамааралгүй гэж бодож өөрийнхөөрөө авирладаг. Ийм бүсгүйчүүдэд маш халамж анхааралтай, зан аашийг нь тэсэж, эвийг нь олж чадах тэвчээртэй эелдэг даруу нөхөр хэрэгтэй. Гайхалтай нь арслангийн ордод төрсөн бүсгүйчүүд бүх ордуудын дотроос эр нөхөртөө хамгийн үнэнч байх чадвартай нь байдаг.

Охин

“Гайхамшигт хүйстэн”-ий хамгийн ухаантай, ажил хэрэгч, байгаагаараа бусдыг татах чадвартай эмэгтэйчүүд энэ ордод төрдөг. Өөрсдийнхөө үнэ цэнийг мэддэг, биеэ барих чадвартай, боловсролтой. Үнэнч дурлалтайгаа учирвал хэзээ ч салж хагацах явдал гаргахгүй, бүх зүйлийг сайн сайхан байлгана.

Жинлүүр

Гайхалтай сайхан бүсгүйчүүд энэ ордод төрдөг. Тэдний хамгийн гол зорилго бол юугаар ч дутахгүй, зугаатай сайхан амьдрах. Энэ ордны бүсгүйчүүд гадаад үзэмж төрх, уран тачаангуй аалиараа олон эрчүүдийн зүрхийг шархлуулан байж цор ганц амрагаа сонгоно. Сонгосон амрагтаа харин үнэнч байж чадна.

Хилэнц

Хилэнцийн ордны хатагтай нар бол хэнээс ч хамаарахгүй амьдрахын үлгэр жишээг харин ч нэг яруу тодоор харуулах хүчирхэг бүсгүйчүүд. Гэсэн ч дотоод сэтгэлдээ асар их зөрчилтэй. Тэдний юу бодож, сэтгэж, төлөвлөж байгааг урьдчилан тааварлахын аргагүй. Ихэнх тохиолдолд тэд хамгийн шилдэгийг нь сонгож чаддаг бөгөөд насан туршийн сайн хань болж чаддаг.

Нум

Нумын ордны бүсгүйчүүдийн хамгийн хүчирхэг зан чанар бол хэнээс ч хараат бус бие даасан байдал. Эрх чөлөөтэй, өөрийнхөө хүссэнээр байх дуртай. Өөрийн бодол, амьдралын хэв маягтаа үнэнч. Эдгээр зан чанараасаа болж залуу насандаа нөхөрт гардаггүй.

Матар

Матрын ордны бүсгүйчүүдийн сэтгэлийн хөдөлгөж, гайхашруулна гэдэг бараг бүтэшгүй зүйл. Учир нь тэд тайван байдлаа хадгалж биеэ барих маш сайн чадвартай. Сэтгэлийн хөдлөл тэр болгон үзүүлдэггүй. Урдаа тавьсан зорилготой, зорилгодоо хүрэхийн тулд ойр тойрныг үл анзааран зөвхөн урагшилна. Тиймдээ ч амжилтанд хүрдэг. Иймд тэдэнтэй хайр сэтгэлийн харилцаа үүсгэе гэвэл амжилтанд хүртэл нь тэвчээртэй хүлээх болох нь.

Хумх

Хумхын ордны бүсгүйчүүд өөрөөсөө эхлээд бүх дэлхийг сайн сайхан болгон өөрчлөхийн төлөө төрсөн. Маш нийтэч тул түүнтэй харилцах, ойртон нөхөрлөхөд тааламжтай байдаг. Хумхын ордны бүсгүйчүүд ямар ч ордны хүнтэй сайн нөхөд болж чаддаг. Бие даасан, сайхан зүс царайтай, ажил хэрэгч бөгөөд хэнийг ч олон зүйлд зааж сургах чадвартай. Үлгэр жишээ хүмүүс.

Загас

Байгалаас заяасан гайхалтай авьяас чадвартай. Урлаг соёлын ертөнцөд од болон гялалзах охид бүсгүйчүүд зөвхөн энэ ордод л төрдөг. Ямар ч хүнтэй эвтэй найртай харилцаж сайхан уур амьсгал бүрдүүлж чаддаг. Бүх ордны хүнтэй нөхөрлөж чадна. Дотоод сэтгэл болоод гадна үзэгдэх төрх үнэхээрийн үзэсгэлэн төгс, бие бялдар сайтай. Ямар ч эр хүн унан дурлана.

Эцэст нь хэлэхэд ямар ч бүсгүй хүнд эр хүний хайрыг татаж, дурыг булаах онцгой нэгэн чадвар заавал заяасан байдаг. Харин энэ чадвараа өөрийн хайрлаж дурласан цор ганц хүндээ зориулж чадвал аз жаргалтай, бат бөх гэр бүл үүсгэх боломж танд нээгдэнэ. Ингээд таныг хайр дурлалын бурхан тэнгэр ивээх болтугай.

Эрчүүдийг урвуулж мэдэх ЗУРГААН төрлийн хүүхнүүд

$
0
0

96757755577dca4b2b4146484127346201608120101Хөөрхий АМЬТАН

Оройн хоолны үеэр өдөр хэрхэн өнгөрсөн тухай ярьж байтал, аль эсвэл машин дотор ойр зуурын яриа өрнүүлж байхдаа анх чи түүний тухай нөхрийнхөө амнаас сонсоно. Сүүлийн үед бүр ч их дуулдах болов. Хамт ажилладаг, 27 настай, гэрлээгүй, хүүхэдгүй эмэгтэй. Хөөрхий амьтан, мөнгө муутай, машин нь байнга шахуу эвдэрнэ. Дээрээс нь найз залуу нь гэж хачин амьтан байхыг нь яана. Гэтэл чиний нөхөр хажууд нь шал өөр, сайн залуу. Тиймдээ ч тэр танай нөхөрт л сэтгэлээ уудалж суудаг. Түүний ээлжит азгүйтлийн тухай, түүнд хэрхэн тусалснаа ярихдаа хайрт чинь бага зэрэг өөрөөрөө бахархсан шинжтэй байна.

Хайрт чинь түүнд ойртох тусам өнөөх бүсгүй улам л их “азгүйтэх” болно. Тэрээр эцэс төгсгөлгүйгээр чиний залуугаар туслуулна. Дахиад жаахан л удвал “хөөрхий амьтныг” хүнд хэцүү амьдралаас аврахын тулд үүрд хажууд нь байхаас өөр аргагүй болчих вий.

Надаас илүү тэр хүүхэндээ туслаад байна гэж хайртыгаа буруутгавал байдлыг улам л дордуулахын нэмэр. Хайрт чинь байнга хог асгаж, сар болгон сарын тэмдэг ирсэн үеийг чинь тэвчиж байдагт чи нэг их талархдаггүй. Гэтэл тэр хүүхэн өчүүхэн ч болтугай тус хүргэсэнд нь гурван удаа баярлалаа гэж хэлээд урмын үгээр шагнана. Энэ тохиолдолд та хоёрын хэн нь аятайхан санагдах вэ? Юуны түрүүнд уурлаж гомдох зүйлгүйгээр уужуу хандах хэрэгтэй. Хайртыгаа жижигхэн ч гэсэн “гавъяа байгуулах” бүрт нь анзаарч, урамшуулж бай. “Хөөх ямар мундаг юм! Чамайгаа байхгүй бол ч би гэдэг хүн хэцүүдэх нь ээ. Хөөрхөн шд. Сэтгэлээрээ юм байгаан миний хайрт нь ”- гээд өөрөө чи тэр үгэндээ итгэтлээ магтаад л бай. Харин нөгөө хүүхний талаар ярих хэрэг гарвал “Сонин л юм. Тийм хүүхнийг мундаг залуучууд тоодоггүйд гайхах юм алга. Биеэ даасан байх хэрэгтэй ш дээ” гэж цухуйлгахад л хангалттай.

Дотны ХАМТРАГЧ

Хайрттай чинь нэлээн ойр ажилладаг тэр эмэгтэй байна. Нөхөр чинь ажил дээрээ өдрийн ихэнх цагийг өнгөрөөдөг ч энэ нь чиний толгойд “Тэр хоёр өдрийн талыг хамтдаа өнгөрөөж байна!” гэж бодогдоно. Оогийг залгах л юм бол оройн хоол, хөөстэй ванн, секс, бүр dota хүртэл pause горимд шилжлээ гэсэн үг. Хойшлуулж болохгүй чухал ажил! Оогийтой орой юм идчихсэн. Оогийг гэрт нь хүргэж өгөөд. Удахгүй арай хамт амьдардаг болох юм биш биз дээ? Ингээд Оогийгийн талаар ганц хоёр зэвүүн үг унагахын хажуугаар чи өөрийн эрхгүй хувийн амьдралыг нь судалж эхэлнэ.

Хэрвээ нөхөр чинь түүнийг ямар нэгэн байдлаар сонирхож байсан бол магадгүй бүр өмнө нь, танилцаж байх үед л байх. Тэгээд юу ч болоогүй л байгаа биз дээ? Тиймээс яаж ч ойртож байлаа гэсэн тэр хоёр янз бүр болохгүй гэсэн үг. Тэгээд ч эрэгтэй хүн түүнд ажлаа даатгаж байна гэдэг түүнийг эрэгтэй хүний нүдээр биш “туслах багаж” гэж харж байна гэсэн үг.

Нөхрөө нөтбүктэй нь харддаггүй биз дээ? Тэрэнтэй адил түүнийг ажлын зэвсэг Оогийтой нь хардах хэрэггүй. Харин ч чамайг хичээгээд байвал тэр улам аюултай болж магадгүй л юм. Жишээ нь нөхөртэйгөө муудалцах болгондоо “Тийм ээ, тийм! Би ч түүнийг яаж гүйцэхэв!” мэтийн өөрийгөө доош нь хийсэн зүйл хэлэх.  Аль эсвэл “Хайрт Оогий чинь” гэж яриад эхлэвэл тархи нь чиний хэлснийг шууд л автоматаар хүлээж авна шүү. Энэ эмэгтэйн талаар яриандаа ер нь нэг их дурсаад байх хэрэггүй.

Тамирчин БҮСГҮЙ

Энэ бүсгүй түүний хүрээлэлд орж ирэхдээ яг л гүнж шиг биеэ авч явна. Хэн нэгнийх нь нас биед хүрсэн охин дүү, шинэхэн найз, аль эсвэл бүр албан ёсны ну/а нь ч байж болно. Тэрээр цээжээ ил гаргаж хувцаслана. Нүднийх нь харц, өмссөн банзлыг нь хараад ямар ч эмэгтэй эр нөхрөө шууд л “Энэ чинь минийх!” гээд тэврээд авмаар. Сээтэгнэх урлаг түүний хувьд спорт л гэсэн үг. Тамирчин бүсгүй замдаа таарсан эрчүүдийг цохиуран дээрээ нэг нэгээр нь суулгаад медалийн төлөө уралдаж гарна. Эр нөхрийг чинь ч гэсэн тэрээр ирээдүйн боломжит “бөмбөг”-өө гэж харж байгаа.

Хайртыг чинь улаан цайм эргүүлдэггүй юм аа гэхэд толгойд нь шал дэмий фантааз төрүүлчихэж мэдэх л бүсгүй. Өөр эмэгтэйн тухай бодож фантаазлах зав хайртдаа бүү өг!

Чиний хийх ажил бол хайртыгаа эвтэйхнээр өөрийнхөө талд оруулж, баттай араанд нь хийж авах. “Зарим хүмүүс ч амархан арганд нь орох юмаа. Ганцхан чи минь л өөрийн толгойтой юм аа!” гээд чихэнд нь шивнэчих. Тамирчин бүсгүйг дийлэх бас нэг арга нь түүнтэй ойртож найзууд болох. Түүнийг хамт олон дундаа оруулж олон залуучууудтай танилцуулж өг.

Ялдамхан ОХИН

Анх хүрээлэлд чинь орж ирэхдээ найз залуутайгаа хамт орж ирнэ. Түүндээ хайртай, түүнтэйгээ гэрлэмээр байгаа нь бараг харцнаас нь харахад ойлгомжтой. Хэтэрхий сэтгэл татам, ялдамхан бүсгүйтэй ярилцаж байхдаа нөхөр чинь түүнээс нүдээ салгаж чадахгүй байгаа юм шиг чамд санагдана. Хос хосоороо найзалж, хамтдаа цагийг өнгөрүүлнэ. Ингээд нэг удаа тэднийд зочилтол ширээн дээр нь хайртын чинь дуртай хоолнууд жирийж байна. Чиний нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргадаг хайртын чинь гуйлтыг тэр бүсгүй ядах юмгүй биелүүлнэ. Нөхрийн чинь яриаг чам шиг шүүмжлэлгүй, чих тавин чимээгүй сонсоно. Яах гэж энэ бүхнийг хийгээд байгаа юм бол?

Энэ бүсгүй нөхрөөс чинь, өөрөөр хэлбэл найз залуугийнхаа найзаас зүгээр л “сайн” үнэлгээ авахыг оролдож байна. Ингэхдээ санаатайгаар чамайг эвгүй байдалд оруулаад байгаа юм биш. Ийм үед “эр хүн эр хүндээ хайртай” гэдэг шиг тэр эмэгтэйтэй ч гэсэн нөхөрсөг байх гээд хичээгээд үз.

Жижиг сажиг зүйлд анхаарлаа хандуул. Чиний нөхөрт таалагдах зүйл хийж байлаа ч найз залуудаа ч гэсэн таалагдах гэж хичээж байгаа. Нэгнийг нь анхааралтай сонсож байсан ч нөгөөд нь зориулж тэгэж байгаа. Ялдамхан охины зорилго нь ердөө л нэг – ирээдүйн нөхрөө болгохыг хүсч байгаа залуугийнхаа найзуудад нь таалагдаж үнэлэгдэх. Тиймээс ч энэ зорилгынхоо төлөө байдгаараа хичээж байгаа нь тэр.

Заримдаа тэр арай хэтрээд байгаа юм шиг санагдвал нөхцөл байдлыг тэр дор нь гартаа авах гэж яарсны хэрэггүй. Оронд нь уураа бариад хариу барь. Чам шиг сайн бүсгүй ч ховор шүү гэж өөрт нь хэл. “Эрчүүд ч бараг бүгдээрээ чамд дурлачихсан бололтой. Манай нөхөр хүртэл шүү!” гэж тоглоомоор хэлээд инээгээд өнгөр. Ингэж хэлсний дараа ямар ч тэнэг хүн нөхрөө харамлаж байгааг чинь ойлгоно. Ялдамхан охин ч хэтрүүлснээ ойлгоод дахиж чамд таалагдахааргүй зүйл хийхгүй л болов уу.

Хуучин ХАЙРТ

Тэр үе үе хайртын чинь фейсбүүкээр үзэгдэнэ. Нөхөртэй чинь “friends” болоод удаж байгаа тэр бүсгүй өмнө нь та хоёрын зурган доор “Сайхан хосууд байна” эсвэл “Хүү чинь чамайг өвччихсөн юм шиг дуйрайжээ” гэж бичдэг байснаа саяхнаас “Юу байна?”, “Амьд уу!”, “Манай энд ирвэл хэлээрэй, уулзана шүү. Миний утас …” гэж бичдэг болчихож. Магадгүй бүр чам руу request явуулж ч болох юм.

Энэ бүсгүй нөхрийг чинь сонирхож байгаа нь харваас илт байна. Магадгүй түүний хувийн амьдралд нь асуудал гарсан, эсвэл бүр ганц бие болчихсон байж болно. Энэ бүсгүйтэй өмнө нь учиртай байсан байх. Хэрвээ та хоёрын романтик үе хэдийн өнгөрчихсөн, гал халуун дурлал чинь бага зэрэг хөрчихсөн үед энэ хүүхэн гарч ирвэл үнэхээр аюултай гэдгийг санаарай.

Хайрттайгаа романтик болзоонд явж, сексийн амьдралдаа шинэчлэлт хий. Гэр орны ажил, өдөр тутмын асуудлаа ярианыхаа гол сэдэв болгох хэрэггүй. Яг одоо хайрт чинь та хоёрын хамтын амьдрал хэчнээн “амттай”, сайхан байгааг мэдрэх ёстой. Өнгөрсөн амьдралынх нь алдаа мадгийг ярилцаж зөвшилцөхийн оронд яриандаа илүү хошигнол, баяр хөөрийг нэмж өг. Тэр хоёрыг тагнуулдахын оронд түүнтэйгээ хамт сууж байгаад захианых хариуг нь бич. Харин дараа нь аргаа өөрчлөөд, хайртаасаа дахиж түүн рүү хариу бичихгүй байхыг хүс. Тэгээд request-ийг нь аваад, зурган дээр нь like хийчих. Ингээд тэр чамайг мэдэж байгаа гэдгийг өөрөө ойлгочихно.

Үл ТАНИХ ЭМЭГТЭЙ

Тэр үргэлж өөрөө түрүүлж танай нөхөрт хандарна. Мэдээж ямар ч жентельмен залуу онц ноцтой шалтгаангүйгээр эмэгтэй хүнийг ignore-доно гэж юу байхав. Өнөөдөр нь yahoo messenger-ээр Нараа гэх хүнтэй бичсэн байснаа (Өөрөө л түрүүлж орж ирсэн ш дээ!) маргааш гэхэд фейсбүүкээр Сараатай (Өөрөө эхэлж бичсэн!) бичилцэнэ. “Хайраа, энэ чинь зүгээр л найз шдээ. Амьдрал дээр чи минь л наддаа ганцхан!” гэж хэлэх ч яагаад ч юм худлаа яриад байгаа нь чамд мэдрэгдэнэ. Хоёр удаа маргалдаад, долоо хоног интернетгүй байсны дараа харин бүх зүйл тодорхой болоод ирнэ дээ. Гар утсанд нь ирэх ээлжит мессежээ нууцаар уншчихаад нүд нь сэргээд ирнэ. Юу болоод байна?

Дээрх явдал танил сонсогдож байна уу? Эрэгтэй хүнд байгалиас заяасан полигами хүслээ байж болох хамгийн гэмгүй аргаар биелүүлж байгаа нь тэр. Зөвхөн интернетээр харьцаж байгаа нь гэмгүй мэт санагдаж болох ч та хоёрын хоорондын харьцаанд сэв суух нь гарцаагүй.

Эрэгтэй хүний профайл, аватар дээр нь эхнэртэйгээ авахуулсан, эсвэл бүр хүүхдийнх нь зураг гарч ирэхэд түүнийг эргүүлэхээр зэхэж буй арми бүсгүйчүүдийн тоо буурах л ёстой. Энэ санаагаа хайртдаа шууд тулгаж болох ч тийм зургийг өөрийнх нь хүслээр тавиулсан нь дээр. Гэхдээ үнэхээр гоё зураг байх ёстой шүү! Гэр бүлээрээ байгалд, эсвэл студид очоод бүтээлчээр олон сайхан зураг авахуул. Ингэснээр нэг сумаар хоёр туулай харваж байна л гэсэн үг. Харин полигами хүслийн тухайд гэвэл шөнө болгон өөр өөр дүрд хувираад үзэхийг санал болгоё!

 

Viewing all 18678 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>