Богинохон үсээ ингэж янзалж сурцгаая
Ногоон цай харшилд төдийгүй ханиаданд тустай
Ногоон цайг 4000 жилийн өмнөөс Дорнодод эмчилгээнд ашиглаж иржээ. Ургамлын гаралтай цайнуудаас хамгийн түгээмэл, бас хамгийн олон ашиг тустай нь ногоон цай юм. Ногоон цай хэмээх энэ үнэт шингэн нь хүнийн биед эм болохуйц эрдэс бодис, химийн чухал нэгдлүүдийг өөртөө агуулдгийг эрдэмтэд илрүүлсэн билээ.
Хорт хавдраас сэргийлэхээс эхлээд цусны даралтыг багасгах хүртэл эмийн олон чанартай учраас энэ цайг Ази даяараа хэрэглэж ирсэн. Ногоон цай нь байхуу цайнаас ч илүү ашиг тустай аж. Учир нь байхуу цайг исэлдэх боломжтойгоор боловсруулдаг бол, ногоон цайг тэгдэггүй. Иймээс ногоон цай нь антиоксидант болон поли-фенолын чанараа дээд зэргээр хадгалсан байдаг юм. Ялангуяа нарны гэрэлд ургасан ногоон цай витамин, ашигтай элементүүдээр дүүрэн байдаг.
Ногоон цайны гайхалтай ашиг тусаас хүргэе.
- Жин барина. Ногоон цай нь бодисын солилцоог идэвхжүүлдэг. Ногоон цайнд агуулагдах полифенол нь хоолыг калори болгодог, өөхний исэлдэлтийн түвшинг идэвхжүүлдэг юм.
- Чихрийн шижин. Ногоон цайг хоолны дараа уувал цусан дах сахарын хэмжээний өсөлтийг удаашруулдаг учир глюкозын хэмжээг зохицуулдаг. Ингэснээр их хэмжээний инсулин үйлдвэрлэгдэхээс сэргийлнэ.
- Зүрхний өвчин. Ногоон цай нь цусны эсүүдийг тайвшруулснаар, цусны даралтын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвартай болгодог. Мөн цусны бөөмүүдийн бөөгнөрөөлөөс сэргийлж, тал харвалт, зүрхний шигдээснээс хамгаална.
- Хоол боловсруулах эрхтний хорт хавдар. Ногоон цай нь хоол боловсруулах эрхтний хорт хавдрын эрсдэлийг бууруулахаас гадна, ерөнхийдөө эрүүл эсүүдийг устгалгүйгээр хорт хавдрын эсүүдийг устгадаг гэдэг.
- Холестрол. Ногоон цай нь цусан дахь муу холестролыг бууруулж ашигтай холестролын хэмжээг нэмэгдүүлдэг.
- Алзхеймер, Паркинсоны өвчин. Энэ аймшигтай өвчнүүдийн магадлалыг ногоон цай бууруулдаг гэнэ. Учир нь ногоон цай нь тархины эсүүдийг үхэхээс сэргийлж, гэмтсэн тархины эсүдийг сэргээдэг аж.
- Шүдний илжрэл. Судалгаагаар цайнд агуулагддаг catechin хэмээх химийн антиоксидант нь хоолойны үрэвсэл, амны хөндийн өвчлөлүүдийг үүсгэгч бактериудыг устгадаг нь тогтоогджээ.
- Цусны даралт. Ногоон цайг тогтмол хэрэглэснээр даралт ихсэхээс сэргийлнэ.
- Амин дэмийн эх булаг. Ногоон цайнд байдаг аминдэмүүд нь улаан цайныхаас 10 дахин илүү, ялангуяа В бүлгийн аминдэм элбэгтэй.
- Гоо сайхан. Нүүр, арьс арчилгаа, энгэсэг, гоо сайхны бүтээгдэхүүний гол орцыг бүрдүүлэгч нь гарцаагүй ногоон цай юм. Энэ цайг байнга уух нь үрчлээний эсрэг, цаг үеийн шалгуур давсан хамгийн шилдэг арга. Ногоон цайг зөгийн бал, далайн давс гэх мэт эмчилгээний бусад эрдэс бодисуудтай хослуулан хэрэглэвэл үс, хумс, арьсны гоо сайханд эерэгээр нөлөөлнө.
- Бэлгийн дур хүслийг сайжруулж бэлгийн харьцаанд гарсан аливаа асуудлыг эерэгээр шийдвэрлэхэд хүч нэмдэг.
- Харшил. Улирал солигдох болгонд харшлын чинь тоо нэмэгдээд байгаа юм биш биз? Тэгвэл ногоон цай ууж эхлээрэй. Ногоон цай зөвхөн харшлын үед төдийгүй найтаах, өнгөцхөн ханиад туссан үед уухад хэрэгтэй.
- Уур бухимдал. Ногоон цайны навчинд теанин хэмээх амин хүчил агуулагддаг. Энэ нь биеийг тайвшруулж, тайтгаруулах үйлчилгээтэй.
Ногоон цайг хэрхэн уух вэ?
Ногоон цайны нэг пакетыг, байхуу цай шиг нэг аяганд ууж хэрэглэхгүй. Харин нэг пакетыг нэг литр буцалсан усанд хандалж, гүцэнд хийж хийж хэрэглэнэ. Хэрэв нэг гүцнээс олон аяганд хийх гэж байгаа бол, аяга болгонд гурав хуваах маягаар хийгээрэй. Эхний удаад бүх аяганы гуравны нэг хүртэл, дараагийн удаад гуравны хоёр, хамгийн сүүлд аягыг дүүртэл нь хийнэ гэсэн үг. Учир нь эхний удаагийн аягалалт дутуу хандлагдсан байдаг.
Жирийн хүн өдөрт 5 аяга ногоон цай ууж болно. Учир нь ногоон цай нь шингэн гадагшлуулдаг учраас шингэнээ их алдсанаас болоод толгой эргэж магадгүй. Хэрэв чи каффейнд мэдрэмтгий бол, өдөрт нэг аягыг уухад л хангалттай. Ногоон цайнд агуулагдах таннин нь фолийн хүчил болон төмрийн нийлэгжилтийг бууруулдаг учир жирэмсэн бүсгүйчүүд ихээр хэрэглэх хэрэггүй.
Дуучин Укагийн зургуудаас
Хартай эрийг илрүүлэх “шинж тэмдгүүд”
Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, түргэн зантай эрчүүд хартай байдаг гэж бодож байна уу? Тэгтэл номхон дөлгөөхөн залуус маань амьдралыг там болтол нь хардах тохиолдол цөөнгүй байдаг юм шүү. Ингээд хартай эрийг шинжээд авъя:
Тэр загвар өмсөгч охидуудад дуртай: Түүний анхаарлыг төгс биетэй, үзэсгэлэнт төгөлдөр, зурсан мэт бүсгүйчүүд татдаг. Гадаад үзэмжийг чухалчлан авч үздэг зан нь түүний гоо зүйн мэдрэмжтэй огтхон ч холбоогүй, харин аугаа их өмчлөгч хүн болохыг илэрхийлдэг ба бүсгүйчүүдийг “эзэмшихийн” тулд сонгодог байна. Тэгэхээр, мэдээж, хайртай бүсгүйдээ өндөр шаардлага тавьж, өөрт нь таалагдаагүй бүхнээс харамлан хамгаалах болно.
Дэргэдэх хүмүүс нь өөрийг нь тоохгүй байвал сэтгэл нь тавгүйтдэг: Хажууд нь байхдаа утас руугаа шагайж, залуугийн мэдэхгүй зүйлийн тухай найзтайгаа яриад үзээрэй. Тэр ямар хариу үйлдэл гаргахаас ямар хүн болохыг ойлгож болно. Хардалт хэмээх өвчнөөр өвдөөгүй хүн бол яриаг чинь анхаараад байхгүй, аль эсвэл өөр зүйлд анхаарлаа хандуулна. Харин хартай эр нь бухимдаж, дуугаа хураана. Эсвэл “гар утаснаас хамааралтай болчихлоо” хэмээн чамайг загнана. Аль эсвэл өөрт нь анхаарал хандуулсангүй гээд гомдсон байртай чам руу харц шиднэ.
Хартай хүмүүсийг шоолж инээдэг: Хүмүүс өөрт нь байгаа дутагдлаа бусдаас олж харах гээд байдаг онцлогтой. Тэгэхээр “хартай эр”, “ээжийн хүү”, “хүүхэмсэг эр”, “архичин” гэсэн дутагдалтай хүнийг илрүүлэх боломжтой.
Энэ зуны анхаарал татсан хувцаслалт
Викториа Бекхемийн дэгжин хувцаслалт
Бүх цаг үеийн хамгийн алдартай охидын хамтлагийн гишүүн асан, шилдэг хөлбөмбөгчин Девид Бекхемийн гэргий 4 хүүхдийн ээж Викториа Бекхем загварын билэг тэмдэг гэдгээрэээ бас алдартай.
Тэрээр өөрийн загварын ордонтой болсоноосоо хойш бүх анхаарлаа ажилдаа хандуулаад байгаа бөгөөд түүний дэгжин хувцасласан мөчүүдээс танд сонирхуулж байна.
Нялх хүүхдэд халуун хоол хэрэгтэй юу
Анзаараад байхад хүүхдийн бор хоолонд оруулах, мөн хоол нь таарч тохироогүйгээс болж ээжүүд бидэнд нэгэн томоохон асуудал үүсдэг. Юунаас эхэлж өгөх вэ ямар хэмжээтэй өгөх вэ, гэдэс нь өвдчих болов уу, гэдэс нь өвдчихлөө яах вэ гээд л асуудал, айдас болгоомжлол ар араасаа хөвөрдөг.
Хөхөөр хооллохын зэрэгцээ нэмэгдлээр өгч байгаа хоолыг нэмэгдэл хоол гэнэ. Хүүхэд өсөхийн хэрээр хүүхдийн өсөлт, хөгжилтийг эхийн хөхний сүү дангаар хангах боломжгүй нөгөө талаар хүүхдийн биед зайлшгүй шаардлагатай төрөл бүрийн аминдэм, эрдэс, тэжээлийн бодисуудын хэрэгцээг хангаж чадахгүй тул хүүхдэд илчлэг, тэжээллэг хоол нэмэгдлээр өгөх шаардлагатай.
Хүүхдийг нэмэгдэл хоолонд оруулахад юуг анхаарах вэ?
Нэмэгдэл хоолыг эхний өдөр хөхөө хөхүүлсний дараа 2-3 жижиг халбагыг өгч, дараагийн өдөр 5-6 халбага болгон өдөр өдрөөр нэмэгдүүлж хүүхдийн идэх хэмжээнд хүртэл өгнө. Тухайн хоолондоо дасааны дараа дараагийн шин хоолыг дасгаж өгнө.
Нэмэгдэл хоолыг хэрхэн бэлтгэж өгөх вэ?
Ээж, асран хамгаалагч нар гэрийн нөхцөлд өөрийн нөөц бололцоонд түшиглэн нэмэгдэл хоол бэлтгэхдээ юуг анхаарах вэ?
- Хоолыг эхний үед зутан, нухаш хэлбэрээр бэлтгэх, аажимдаа нухаш, жижиглэж хэрчсэн байдлаар бэлтгэж өгнө.
- Өдөрт аль болох олон нэр төрлийн хоолыг бэлтгэн өгч өдөр бүр өөр өөр хоол өгөх.
- Хярж хэрчсэн буюу 2-3 дахин машиндсан махтай ногоотой бантан, сүүтэй ногооны зутанг өгөхөөс гадна аль болох олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн /сүү, цагаан идээ, ногоо, жимс, төрөл бүрийн будаа/ оролцуулан хоол өгөх.
- Бага насны хүүхдэд өдөр бүр тогтмол 2-3 удаа тусгайлан бэлтгэсэн хоолыг өгөх нь зүйтэй.
- Хоолыг тухай бүрт нь шинээр бэлтгэж өгөх.
- Хүүхдэд нэг удаад 250-300 гр хоол өгөх ба хөхөө хөхдөг бол өдөрт 3 удаа хөхнөөс гарсан бол 5 удаа хооллох.
- Хүүхдийг хооллоход эх, асран хамгаалагч идэвхтэй тусалж аяга халбагаар зөв хооллож сургах.
Та хүүхдээ өдөрт ямар хоолоор хэдэн удаа хооллох вэ?
Жишээ болгон нэг өдрийн хооллолтыг үзүүлбэл:
6 сартайгаас 12 сартайд 3-4 удаа хооллох
9 цагт:Хүүхдийн будааны агшаамал 200 мл
12 цагт:2-3 дахин машиндсан махтай, ногоотой бантан 150 мл, алимны цэвэр шүүсийг 1/3-д буцалсан усаар шингэлэн 50 мл
16 цагт:Ногооны зутан 200 мл
20 цагт:Тараг /ургамлын тос, чихэртэй/ хооллолтын хооронд хөхийг хүссэн үед хөхүүлэх
1-3 настайд 5 удаа хооллох
9 цагт:Тэжээллэг зутан 1 аяга, 1 ширхэг жигнэмэг
12 цагт:Элэгний нухаш ½ аяга, төмс, луувангийн нухаш 4-5 хоолны халбага, алимны /жимсний/ шүүс 6-8 амны халбагаар өгнө.
15 цагт:Хярам нэг аяга, боов, боорцог, 50 гр орчим жимсний нухаш
18 цагт:Гэрийн хоолноос 1 аяга /гэрийн хоолноос шүүж хийгээд хүүхдийг идэж чадахуйцаар аяганд жижиглэж/ өгнө.
21 цагт:Тараг, аарц, сүүний аль нэгийг 1 аяга өгнө.
Нялх хүүхдийн хоолонд давс хийх үү? гэх мэт эцэг эхэд тулгардаг түгээмэл асуултуудад хариулт өгөе.
1. Би хүүгээ хөхөөр хооллодог, 5 сартай. Одоо нэмэгдэл хоол өгөх гэсэн юм. Бор хоолонд яаж оруулах вэ?
Та хүүхдээ өдөр хооллохдоо эхлээд жаахан зутан халбагадаад өгөөд үз. Өдөр өгч байгаагийн учир нь ихэнх нялх хүүхэд тэр үесд сэргэлэн, сайхан зантай байдаг. Мэдээж хүүхэд тань бага зэрэг өлссөн, юм идэх сонирхолтой байх хэрэгтэй.
Анхны туршилт тань бүтэлгүй болж ч магадгүй. Хүүхэд тань халбагаар өгсөн зүйлийг амандаа авсан мөртлөө залгих оролдлого хийхдээ буцаагаад гаргаж мэднэ. Хоёр, гурван удаа ийм байдал тохиолдоход ээжийн мөөм эсвэл угж хөхөх нь илүү хялбар санагдаж, хүүхэд халбагаар өгсөн зүйлд дургүйцэж мэднэ. Тэгвэл дахиж түүнийгээ өгөх гэж шахалгүй нэг, хоёр долоо хоног завсарлаж хөхөөрөө хооллоорой. Тэгээд оролдлогоо дахин давтан хийж үзээрэй. Зутангаа дуртай идээд эхэлбэл түүнд хэдхэн удаа залгихаар л сүү хэрэгтэй болно. Хүүхэд зутангаа цадталаа идэж чадвал нэг удаагийн хооллолтондоо хөхөө хөхүүлэлгүй өнгөрч болно. Тэгээд дараагийн алхамд оройдоо мөн нэмэгдэл хоолоо өгөөд үзээрэй. Гэхдээ хөхөө голж хүний аяга таваг руу хараад л, хэл амаа хөдөлгөөд эхэлдэг хүүхэд ч бий. Тэднийг бор хоолонд оруулах амархан.
2. Хүүхдэд юу хамгийн сайхан амттай байдаг бол?
Гурилтай сүүн зутан, төмсний зутан эхийн сүүтэй ойролцоо амттай байдаг учраас ихэнх хүүхэд дуртай иддэг. Мөн луувангийн зутанг сайн иддэг. Эдгээр нь хүүхдийн бие махбодыг шинэ хоол тэжээлд амархан дасгадаг. Дараа нь бантан өгч махан хоолонд оруулах алхам хийнэ.
3. Хүүхдийн ходоодонд муугаар нөлөөлдөг хүнсний зүйл байх уу?
Удаан шингэдэг бүх хүнс хүүхдийн ходоодонд халтай. Түүнээс гадна болгоогүй ногоо, хүнс хүүхдийн жижигхэн ходоодыг түжигнүүлнэ. Тэгэхээр хүүхдийн хоолон дахь ногоо, бусад зүйлийг сайн болгосон байна.
4. Идэж чаддаг зүйлийг нь л дандаа өгөөд байх уу?
Анх идэж сурсан зутан нь хүүхдэд хамгийн амттай. Нэг өгсөн хоолоо дахин давтан өгөхөд хүүхдэд муу биш. Жишээлбэл, хүүхэд луувангийн зутанд дуртай байвал бүтэн долоо хоног дараалуулан өгч болно (хэрэв харшил өгөхгүй л бол), энэ нь харин ч сайн. Яагаад гэвэл хүүхэд нялхаасаа тодорхой зүйлийн амтанд дасч, яваандаа эрүүл хооллолтын дэглэмд шилжихэд хялбар болно. Янз бүрийн нэмэгдэл хоолыг ээлжилж өгөх нь хүүхэд бор хоолонд нэлээд сайн орсон хожуу үеэс эхэлнэ.
5. Зутангаа буцааж тургиад байх юм, яах вэ?
Зутангаа хэтэрхий халуун эсвэл хэт том ширхэгтэй хийгээгүй биз? Тийм биш бол та тэсвэртэй хүлээх хэрэгтэй. Магадгүй хүүхэд тань халбагаар идэх дургүй байж болно. Эсвэл залгих хөдөлгөөнийг сайн эзэмшиж амжаагүй байж болно. Та нэг, хоёр долоо хоног завсарлаад дараа нь дахин оролдоод үз.
6. Нялх хүүхдийн зутан нэг ч их амттай биш байдаг. Тэгэхээр бага ч болов давс хийвэл амтлаг мөн хүүхдийн бие махбодын эрдэс бодисын агууламжинд сайнаар нөлөөлөхгүй юу?
Үгүй. Нялх хүүхдийн бөөрний ажиллагаа томчуудын адил бүрэн жигдрээгүй байдаг. Тэгэхээр зутанд нь бага ч гэсэн давс хийх юм бол түүнийг гадагшлуулахад хүүхдийн бие махбод илүү ачаалал авдаг. Хүүхдийн бие махбодод ногоо, будаа, маханд агуулагдаж байдаг давс л хангалттай.
7. Дэлгүүрүүдэд хүүхдэд зориулсан жижиг шилтэй зарим бэлэн хоол худалдаалагддаг болжээ. Өөрөө хийсэн нь дээр үү, эсвэл тэр бэлэн бүтээгдэхүүнийг худалдаж авч хэрэглэх үү?
Аль аль нь сайн, муу талтай. Өөрөө бэлтгэж хийхэд цаг зав шаардагдана. Гэхдээ түүн дотор юу орж байгаа нь мэдэгдэж байдаг, мөн шинэ байдгаараа сайн талтай. Нялх хүүхдийн нэмэгдэл хоолыг бэлнээр худалдаалах тохиолдолд нарийн заавар, орцын норм барьж үйлдвэрлэж бэлтгэдэг. Тэгэхээр тэр үйлдвэрийн аргаар боловсруулсан бэлэн бүтээгдэхүүнд хүүхдийн биенд шаардлагатай хүнс орохоос гадна, хортой бодис байдаггүйгээрээ сайн талтай. Гэхдээ тийм бүтээгдэхүүн худалдаж авах тохиолдолд орцонд нь юу юу байгаа, саахар, давс, амтлагч ороогүй, үйлдвэрлэсэн болон хүчинтэй байх хугацаа зэргийг сайтар харах шаардлагатай.
8. Нялх хүүхдэд халуун хоол хэрэгтэй юу?
Хэрэгтэй. Хүүхэд ойролцоогоор зургаан сартай болох үесд түүний бие махбодод хуримтлагдсан төмөр үгүй болно. Түүнийг дахин бий болгож нөхөхийн тулд хүнсний ногоо, мах зэрэг эрдэс бодис арвинтай хүнсний зүйлсийг хэрэглэх шаардлагатай. Гэхдээ заавал сайтар болгож хэрэглэнэ.
9. Зутангаа халааж өгч болох уу?, Хүүхдэдээ юу уулгах вэ?
Халааж өгөхгүй байвал сайн. Яагаад гэвэл халаах явцад хэрэгцээтэй олон витамин алдагдаж алга болдог. Хүүхэд тань хуурай юм идсэн бол шингэн зүйл уулгах шаардлагатай. Хооллолтын үед мөн завсар хооронд нь хүүхдэдээ чихэргүй цай, ус уулгах хамгийн тохиромжтой.
10. Манай хүү жигнэмэг мэрэх их дуртай. Үүнийг нь өгөөд байж болох уу?
Мэрэхийн төдийд бол болно. Харин чихэрлэг биш байвал сайн. Хэрэв чирхэрлэг жигнэмэг, чихэртэй боовонд дуртай болчихвол түүнийг нь болиулахад төвөгтэй. Түүний оронд чихэргүй гамбир, сухари, чихэргүй боорцог байвал илүү дээр.
11. Хүүхэд нэмэгдэл хоолонд оронгуут шүдийг нь угааж өгч байх хэрэгтэй гэж байгаа. Бид охиноо аль болох эрүүл хооллохыг хичээдэг. Энэ тохиолдолд бас л шүдийг нь угаах шаардлагатай юу?
Угаах шаардлагатай. Кариес зөвхөн чихэр идсэнээр үүсдэггүй, бүхий л хэлбэрт буй нүүрс ус (цардуул, жимсэн дэх саахар гэх мэт)-аар үүсдэг. Хүүхэд нялхаасаа шүдээ угаалгаад сурчихвал цаашдаа шүдээ угааж сурахад дөхөмтэй.
Ж.ЧИМЭГ
УИХ-ын гишүүн Мөнхөөгийн ОЮУНЧИМЭГ: Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжиж хэлэлцүүлэгт оролцлоо
НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Мөнхөөгийн ОЮУНЧИМЭГ: Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжиж ,түүний ач холбогдлыг ухуулан сурталчлах ,хоол хүнсний чанар амьжиргааны түвшинд анхаарах зэрэг асуудлаарх хэлэлцүүлэгт оролцлоо. Мөн энэ хүрээнд Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судалж үзэх зайлшгүй шаардлага байгааг мэргэжлийн хүмүүс ярьж байна.
Хүүхдийг эхийн сүүгээр хооллох 7 хоног эхэлж байгаатай холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс зохион байгуулсан хэлэлцүүлгийн үер эдгээр асуудлыг хөндөж ярилцав.
Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь хүүхэд, эхийн эрүүл мэндийг дэмжээд зогсохгүй эдийн засгийн хувьд ч үр өгөөжтэй юм
Эрчүүд хүүхнүүдийн ялгаа /хөгжилтэй пост/
Би гуравхан гаагаатай, эхнэр гучин гурван гаагаатай.
Эхнэр хоёр шуудай гуталтай би хоёр ширхэг гуталтай /зүүн баруун хөлний/
Эхнэр ухаалаг утастай, би ухаан муутай утастай.
Эхнэр баахан энгэсэг, тос, будаж шунхдах юмтай бол надад шүдний сойз, сахлын машинаас өөр юм байхгүй.
Эхнэр шкаф дүүрэн хувцастай би ганц тор хувцастай.
Эхнэрт өмсөх юм олдохгүй, надад өмсцөн байхад угаах хувцас олдохгүй.
Эрчүүд бид үнэн хэрэглээгүй юм. Хоёр төмсөг хүртэл бидний цээжинд байгаагүй тээр дор байрлаж байгаа нь “ганц гаагаандаа бүгдийг” гэсэн хэмнэлт юм.
Эрчүүд бид шоудлаа, өрөөндөө ганц юм тойрууллаа, муудлаа, харьлаа, эрүүний шөлөө уугаад унтлаа арван мянга.
Маргааш нь гэмээ цайруулах гэж баахан хямрана.
Эрчүүд бид хоолонд орлоо, сэгсийсэн цуйван идлээ, таван мянга.
Гэтэл та нар яаж байна.
Бааранд орлоо, караокээдлаа, баахан вино дарс, коктэйл уулаа тавин мянга.
Хоолонд орлоо есөн шидийн салаат, зууш, кофе ундаа, стэйк, зооглолоо тавин мянга.
Эрчүүд бид үсчинд орлоо араас нь жаахан шулууллаа таван мянга. Хүүхнүүд үсчинд орлоо иж бүрэн үйлчилгээ авлаа тавин мянга.
Эрчүүд бид эмнэлэгт очлоо элэг, түрүү булчирхай хоёртойгоо байхад энэ хорвоо юу юм бэ этр.
Хүүхнүүд эмнэлэгт очлоо яасан ч олон эрхтэнтэй юм, бөөр давсаг, сав суулга, өндгөвч гээд л шинжилгээний үнэ дээшээ нисэж өгнө.
Шөнийн ажилдаа бид чинь таван мянгын короосонд гүйсэн юм шиг л амьсгаадаад хэвтэж байхад эхнэр зүгээр тааваараа этр…
За болий болий, яривал их л юм байна.
Тэглээ гээд бид чинь та нартаа хайртай шүү дээ.
Залуу байхад хvvхэн хардаг байлаа. Одоо ч залуу л харж явдаг болох шив
- Залуу байхад хvvхэн хардаг байлаа. Одоо ч залуу л харж явдаг болох шив.
- Яаж байгаа юм, тэгдэг нь
- Би чинь гурван охинтой хvн шvv
гэсэн гэгчээр би чинь том болж байгаа хvvтэй хvн болохоороо эрчvvдийг муулсан, басамжилсан, муусайн эрчvvд гэх хандлагатай пост уншихаар дургvй хvрээд байдаг болсон байна.
Эр хvнийг хайрлаж, дээдэлж, хvндэтгэж байж эр xvний хайрыг хvртэнэ vv гэхээс дорд vзэж доромжлон байж дурлуулж хайрлуулна гэж байхгvй шvv, xvvxнvvд ээ!
Хvлээн хvндэтгэн байж хvний хайрыг олоорой! Сайхан еглеений мэнд!
Сайн аав,сайн ханиуд олон байгаа гэдэгт би итгэдэг
Сайн аав, сайн ханиуд яг энэ зураг шиг сэтгэлдээ гэр бүл үр хүүхэд,хань ижилээ тээгээд, хамаг ачаагаа үүрээд зүтгээд явж байгаа. Маш сайхан харагдана.
Сайн аав,сайн ханиуд олон байгаа гэдэгт би итгэдэг.
Үрээ тэврэн үхэлтэй тэмцэлдсэн хатан зоригт Монгол бүсгүй олон хүний сэтгэлийг шимшрүүлж байна
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Орхон гол гаталж явсан хүмүүс усанд осолдож, 27 настай залуу бүсгүй наймхан сартай хүүгээ тэвэрсээр хил даван урсан одсон дүр зураг одоо ч сэтгэлээс минь гарахгүй, яагаад ч юм хаа нэгтээ амьд байгаа юм шиг санагдаад байх юм. Нэхийн чинээ мөсөн дээр өөдөсхөн хүүгээ тэврэн үхэл амьдралын заагаас зууралдан байхдаа ч тэр бүсгүй гайхалтай зоригтой байж, усанд живж байсан нөхөртөө амьдрах тэнхлийг үгээрээ хайрлажээ.
Тэрбээр нөхөр Ш.Ганбатыгаа усанд живж байхыг хараад “Миний хань чадна. Зүтгээд байгаарай. Чи бид хоёрын нэг нь ч гэсэн хүүхдүүддээ амьд үлдэх ёстой. Чи чадна аа” хэмээн зоригжуулж байжээ. Ш.Ганбатынх гурван хүүтэй айл аж. Том хүү нь зургаан настай, дунд хүү гурван настай. Харин бага хүү нь өнгөрсөн хавар төрсөн Г.Шинэбаяр аж. Н.Саранчимэг гурав дахь хүүгээ төрөхөд ихэд баярлаж, нөхөртөө “Ганбаа найз нь чамд хөөрхөн хүү гаргаж өглөө шүү. Их бадриун биетэй бор хүүхэд байна.
Яг чам шиг том биетэй болох байх аа. Найз нь ингээд дархан бэр боллоо шүү дээ. Гурван хүү төрүүлбэл дархан бэр гэдэг юм гэсэн. Тавуулаа сайхан амьдарна аа” гэж ярьж байжээ. Гэвч одоо бүх юм орвонгоороо эргэв. Хэрвээ тэр нэгэн өдөр гол гатлан аймаг орчихоод буцаж явахад нь мөс цөмрөөгүй бол. Аврагчид техник хэрэгслээр бүрэн хангагдаж, тэрнээсээ ч илүү сэтгэл, зориг зүрхтэй байж шуурхай ажилласан бол эх, хүү хоёрыг аварч болох байжээ гэж бодохоос гол зурагдаад байх юм.
Тэгсэн бол өдийд дархан бэр маань халуу дүүгсэн гэртээ нөхөр хүүхэддээ будаатай цайг нь хийж өгөөд инээгээд Монголын минь нэг гэр бүл аз жаргалтай элэг бүтэн байх байсан гэж бодогдоно. Аврагчид олон хоног хайгаад олоогүй болохоор нэг л муу совин татаад байх юм. Тэр их хүйтэн ус мөсөн дунд эх хүү хоёр тэслээ тэслээ гэхэд хэдэн цаг тэсээ аж.
Ямартай ч үхэл амьдралтай тэрсэлдэн зургаан цаг амьд байж. Хамт урсаж явсан Г.Цэрэнням гуайд “Би чанга орилохоор хүү айж, уйлаад байна. Харин та чимээ өгөөд орилоод байгаарай” хэмээн хэлж байжээ. Эх хүйтнийг яс махаараа мэдэрч байсан ч хүүгээ халуун энгэртээ тэвэрч, бас хөхөө хөхүүлж, хүүгээ айж цочоохгүй гэсэндээ аврал эрэн чанга ч орилж чадахгүй явж.
Эх хүний үрээ гэсэн сэтгэл ийм хүчтэй ажээ. Бүх биеэр нь мөс гүйх мэт хүйтнийг хэдэн цагаар тэвчин байхдаа ч тэр биднийг хүмүүс ирж аварна даа гэсэн итгэлээ гээгээгүй гэдэгт нь итгэж байна. Тэр үхэлтэй эцсээ хүртэл тэмцэлдэхдээ үрээ халуун энгэрээсээ салгалгүй байж, үхэл айдсыг тэр бяцхан зүрхэнд мэдрүүлэлгүй тас тэврэн мөнхий харанхуй руу одохдоо гэрэлт наран тэр хоёрыг түмэн цацрагаараа бүчин авч, эвлэг зөөлөн энхрий дулаанаар ээж байгааг мэдэрч, нөхөр гурван хүүгээ сүүлчийн удаа харсан байх гэж бодохоос өр өвдөх юм.
Бүсгүйн аврал эрэх чимээ шөнө хилийн цэргийнхэнд сонсогдсон гэх авч очоод эх, хүү хоёрыг аварчих зоригтой аавын хүү тангараг өргөсөн эрсээс минь нэг ч байсангүй. Гавьяат Жагаагийн дуулсан “Эрхүүгийн хавар” дууны клипэнд гардаг шиг тосгоны буриад баавай тэр хоёрын минь амийг аварч, асран тэнхрүүлж суух вий гэж дэмий л өөрийгөө хуурах юм.
Үрээ тэвэрсэн бүсгүй хүн хамгийн жаргалтай байдаг ч үхэлтэй нүүр тулахаараа эх хүний үрээ гэсэн сэтгэл юунаас ч айхгүй хатан зоригтон болдог аж. Монголд минь ийм Саранчимэгүүд олон байгаа. Хатан зоригт монгол бүсгүйчүүдээ хайрлая, эрчүүд ээ.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
Эхнэрийн цалин нөхрийнхөөс илүү байх нь …
Уг судалгаанаас өмнө хийсэн судалгаагаанд Британий дөрвөн мянга гаруй бага насны хүүхэдтэй хос оролцсон бөгөөд өндөр цалин авдаг ээж нар гэр бүл салалтанд ихээр нөлөөлдөг гэжээ. “Социологи, эдийн засгийн онолууд нь эмэгтэйчүүдийн бие даасан эдийн засгийн өсөлт нь гэрлэлтийг нураадаг гэж урт хугацааны турш баталсаар ирсэн. Гэхдээ орчин үеийн гэр бүлд энэ судалгаа нь нийцэхгүй төдийгүй ул үндэсгүй зүйл юм” гэж Лестера Их Сургуулийн эрдэмтэн Ширийн Канжи өгүүлжээ. Гэр бүл болсон хосуудын дунд хийсэн өмнөх судалгаа нь эмэгтэйчүүд өндөр цалин авах нь гэр бүл салах эрсдийг нэмэгдүүлдэг гэдгийг нотолж байжээ.
Их Британий Боловсролын Газраас гаргасан судалгаагаар ажил хийдэг арван ээжийн гурваас илүүгүй нь гэртээ хүүхдүүдтэйгээ байхыг илүүд үздэг бол зургаа нь цөөн цагаар ажиллахыг хүсдэг байна. Ялангуяа өндөр цалин авдаг ээж нар ажил дээрээ бага цаг зарцуулж, хүүхдүүдтэйгээ хамт байхыг илүүд үзжээ.
Лестера Их Сургуулийн эрдэмтэн Ширийн Канжи болон түүний хамтрагч Германы Эдийн Засгийн Судалгааны Хүрээлэнгийн эрдэмтэн Пиа Шобер нар эхнэр нь нөхрөөсөө хорин хувиар илүү цалин авдаг бол гэр бүл салалт наян хувиар бага байдаг гэдгийг судалгаагаараа харуулжээ.
Харин гэрлэлтээ батлуулаагүй хосуудын дунд судалгааг явуулахад гэр бүл салалт жаран хувиар бага байсан байна. Харин хүүхэд дөнгөж төрсний дараа өндөр цалинтай ээжийн орлого эрс буурдаг байна.
Гоо сайхны мэс засалд орж байгаагүй үзэсгэлэнтэй одууд
Өдгөө олны танил алдартай хүн бүхэн л нүүрэндээ мэс хүргэж, төгс гоо сайхныг олох гэж хичээх болжээ. Харин өнөөдөр та бүхэндээ гоо сайхны хагалгаанд орж байгаагүй дур булаам одуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Бурхан тэдэнд авьяас чадвар, царай төрхийг харамгүй хайрлажээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.
1Анжелина Жоли (Angelina Jolie)
Үзэсгэлэн төгс жүжигчин бүсгүйн дэндүү халуухан, зузаан уруул нь хүн бүрийн анхаарлыг татаж, хуурамч, жинхэнэ хэмээн талцуулан маргалдуулсаар ирсэн билээ. Харин түүний уруул төрөхдөө л ийн дур булаам байсан болохыг та хүүхэд үеийн зурагнуудаас нь харж болох юм.
2Эмма Ватсон (Emma Watson)
Гоо сайхан төрх гэхээсээ илүү ухаанаараа хүн бүрийн хайрыг татдаг бүсгүй чамин хээнцэр байдал бус энгийн нэгэн байхыг эрмэлздэг. Нүүр будаг бага хэрэглэж, нүцгэн явах дургүй жүжигчин бүсгүйн багын төрх өнөөг хүртэл нүдэнд харагдсаар… “Харри Поттер” кинонд тоглохоосоо авахуулаад л хөөрхөн охин байсан тэрээр өдгөө ч улам үзэсгэлэнтэй болж, хүндлэл хүлээж яваа билээ.
3Женнифер Анистон (Jennifer Aniston)
Хүмүүс түүнийг нас ахих тусам залуужиж байгааг гайхан, магадгүй мэс засалд орсон хэмээн дүгнэдэг байна. Харин энэ бүхний хариулт болгож жүжигчин бүсгүй ердөө л дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолтын үр дүн юм шүү дээ хэмээсэн билээ. Мөн тэрээр амьдралдаа ганц ч удаа нүүрэндээ мэс хүргэж байгаагүй бөгөөд төрөлхийн гоо үзэсгэлэн нь өнөөг хэр нь гайхагдсаар явна.
4Ариана Гранде (Ariana Grande)
Бага байхаасаа л ”Nickelodeon” кино компанийн уран бүтээлүүдэд дүр бүтээж, өсвөр насны хүүхдүүдэд алдаршиж явсан түүнийг ”Авьяастнуудын сургууль”, “Сэм, Кет хоёр” зэрэг кинонд тоглож байснаар нь бид илүүтэй санадаг билээ. Тухайн үед Ариана бага зэрэг бүдүүн, улаан үстэй охин байсан бол одоо тун халуухан бүсгүй болж хувиржээ. Хүн бүхэн л түүний өөрчлөгдсөн байдлыг хараад гоо сайхны мэс засалд орсон хэмээдэг боловч тэрээр үүнийг эрс үгүйсгэж, ердөө л нүүр будаг, нөр их дасгал сургуулилт л түүнийг ингэж өөрчилсөн хэмээсэн юм.
5Скарлетт Жоханссон (Scarlett Johansson)
Секс бэлэг тэмдэг, хамгийн халуухан бүсгүйчүүдийн нэг гэгддэг үзэсгэлэнт Скарлетт бие хаа, царай төрхөөрөө хэний ч дор орохгүй нэгэн. Бага байхдаа “Home alone” кинонд бүтээсэн дүр нь өнөө хэр нь огтхон ч өөрчлөгдөөгүй байгаа нь түүнийг мэс засал хийлгэж байгаагүй гэдгийг нотлох аж.
6Бейонси (Beyonce)
Тэр дуулж, бүжиглэж, жүжиглэж, төгс сайхан харагдаж чадна. Попын хатан хаан гэгддэг төдийгүй охид бүсгүйчүүдийн үлгэр дууриалал, эрчүүдийн хүслэн болсон тэрээр урьд өмнө нь гоо сайхны мэс засалд орж байгаагүй юм. Мэдээж он цаг урсан одох хэрээр бидний хэрэглэх бүтээгдэхүүн, нүүр будах аргачлал өөрчлөгдөж байгаа тул бүсгүйчүүд улам л сайхан болж байгаа нь Бейонсигоос харагдана.
7Кети Перри (Katy Perry)
Алдартай дуучин Кети Перриг төрөлхийн үзэсгэлэнтэй гэхэд маргах зүйл үгүй. Түүнд төрөлхийн гоо сайхан төрх заяасан бөгөөд дээрээс нь дийлдэшгүй авьяас чадварыг нь дурдахгүй байхын аргагүй юм.
8Мила Кунис (Mila Kunis)
Чадварлаг жүжигчин бүсгүй харах төдийд хайлан урсмаар сайхан нүдтэй билээ. Үүгээрээ олон залуусын сэтгэлийн утсыг хөндөж явдаг юм. Харин тэрээр нүүрэндээ мэс хүргэж, нүдээ сэтэлж явсан удаагүй бөгөөд эхээс төрөхдөө ингээд сайхан төрчихсөн аж.
9София Вергара (Sofia Vergara)
Өдгөө 43 настай атлаа 20 насаар залуу харагдаж чаддаг түүнийг арьсаа татуулж, хагалгаа хийлгэсэн гэхчлэн атаархсан хүмүүс ам уралдан ярилцах нь элбэг. Гэхдээ түүний сайхан харагддагийн нууц нь ердөө л нөр их хичээл зүтгэл, дасгал хөдөлгөөн, байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд байна шүү.
10Ванесса Хадженс (Vanessa Hudgens)
Тэрээр өсвөр насны бяцхан охин байхдаа “High School Musical” киноны гол дүрийг бүтээж, үзэгчдэд танигдаад авсан юм. Тухайн үед Ванесса хөөрхөн байсан бол өдгөө халуухан болж өөрчлөгджээ. Түүний төрөлхийн хөөрхөн төрхөнд будаг түрхэж, гоёж гангалаад халуухан бүсгүй болгож байгаа төдий бөгөөд огтхон ч мэс засал хийлгэж байгаагүй юм.
11Алиша Кейс (Alicia Keys)
Бусдаас хамааралгүй амьдарч ирсэн тэрээр бусдад таалагдах гэж нүүрний царай төрхөө өөрчилж, үзэсгэлэнтэй болохыг хүсэхгүй нь лавтай. Дуучин бүсгүй нүүрээ будахаас аль болох татгалздаг бөгөөд зайлшгүй шаарлага гарсан үед нимгэвтэр буддаг аж. Тэрээр гоо сайхан байдлаа байгаль, эх дэлхийгээс олж авдаг хэмээсэн бөгөөд мэдээж дасгал сургуулилт нэгдүгээрт гэдэг нь тодорхой юм.
12Рианна (Rihanna)
Залуусын шүтээн болсон гайхалтай дуучин бүсгүй 15 настайгаа дуулж эхэлсэн бөгөөд түүний тухайн үеийн царай төрх одоогоос бага зэрэг өөр байсан юм. Энэ нь ердөө нүүр будаг, стилл зэргээс хамааран өөрчлөгдсөн хэрэг бөгөөд түүний төрх царай нь анхных хэвээрээ байгаа билээ.
13Сандра Баллок (Sandra Bullock)
Түүнийг 51 настай гэхэд та итгэж чадах уу? Өөрийн үзэсгэлэнт төрхөө өнөө хэр нь хадгалж яваа гайхалтай жүжигчин бүсгүй арьсаа татуулж, тариа хийлгэж үзээгүй бөгөөд энэ бүхэн түүний өдөр тутмын дэглэм, хооллолт зэргээс шууд хамааралтай байна.
Ажил хэрэгч хувцаслалтын тухай
Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн хувцаслалтанд тавигдах ёс зүйн шаардлагын тухай авч үзье. Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн хувцаслалтын хувьд дресс кодын хязгаарлалтууд харцангүй бага байдаг. Энэ нь өнгөний зохицол, гоёлын зүүлт, аксесуарын хослолыг чөлөөтэй хийх боломжийг бүрдүүлдэг билээ.
Гэсэн хэдий ч энэ нь зарим үед ажил хэрэгч хувцаслалтанд тодорхой хэмжээний хүндрэлүүдийг бий болгодог, тодруулбал нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ болон хүлээн зөвшөөрөгдөх чөлөөт сонголт хоёрын хоорондох заагийг нарийн тодорхойлоход хэцүү болдог. Иймээс дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу.
1. Албан конторт өмсч буй хувцас нь хэзээ ч “бусдыг өдөөсөн, тэдний анхаарлыг хэт татсан” байж болохгүй. Өөрөөр хэлбэл хэт богино эсвэл хэт урт, стрейч брюк, захгүй болон ханцуйгүй цамц аль аль нь тохиромжгүй.
2. Цаг агаарын ямар ч нөхцөлд ажил хэрэгч эмэгтэй урт шилэн оймс өмсөх ёстой. Харин өмд өмссөн тохиолдолд богино шилэн оймс өмсөж болно.
3. Эрээн мяраан хувцас өмсөж болохгүй. 2-3 төрлийн зонхилох өнгөнөөс илүү байх ёсгүй. Гуравдагч өнгө нь 15 хувиас хэтэрч болохгүй.
4. Сүлжмэл хувцас сонгохдоо болгоомжтой хандаарай. Сайн чанарын, өндөр үнэтэй сүлжмэл костюмыг /хослол/ ажил хэрэгч хувцаслалтанд тооцож болно. Харин том том нэхээстэй, ялангуяа гараар нэхсэн хувцас өмсөхийг хатуу хориглодог.
5. Нэг гартаа мөнгөн, нөгөө гартаа алтан /монетон/ бөгж зүүх тохиромжгүй. Гоёлын зүүлтний талаар мартаж болохгүй. Гоёлын зүүлтний хувьд өмссөн хослолыг илүү тод, хурц болгоход тусалдаг ч түүнийг хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Энгэрийн зүүлт, хүзүүний зүүлт болон гинжийг нэгэн зэрэг хамтад нь хэрэглэх нь тохиромжгүй.
6. Гутал, цүнх, үзэг, тэмдэглэлийн дэвтэр зэрэгт гар татах хэрэггүй. Эдгээр зүйлс нь таны хэв загварыг /стиль/ илэрхийлж байдаг.
7. Цагаан өнгийн гутал болон арьсан цүнх тийм ч тохиромжтой бус. Тэдгээр нь илүү хурдан гадаад өнгө төрхөө алддаг.
8. Нүүрний будаг ба үнэртэнг хэрэглэх нь зүйтэй. Гэхдээ хэмжээг нь тааруулах нь чухал.
9. Үс засалтандаа анхаарал хандуулах нь зүйтэй. Үс засалт болон үсний урт, богиноос үл хамааран ямар ч тохиолдолд үс угаасан, цэвэр байх ёстой. Урт үсийг боох эсвэл шуух нь илүү тохиромжтой.
Одоо дресс кодыг хувцас болон гоёл чимэглэлийн зүйлсээ зөв сонгоход зориулан хэрхэн ашиглаж болох талаар авч үзье.
Уламжлалт ажил хэрэгч хувцаслалт /Business traditional (Bt)/ – энэ нь хэлэлцээр явуулах, зочдыг хүлээн авах үед болон өдрийн хүлээн авалтын үед өмсдөг уламжлалт ажил хэрэгч хувцас юм. Энэ төрлийн хамгийн тохиромжтой хувцас нь эмэгтэйчүүдэд юбка пиджак, өмд пиджак, даашинз пиджак зүй ёсоор тооцогддог. Пиджакны дотор сорочка маягийн захтай цамц болон захгүй, өнгө дагуу цамц өмсөж болно. Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн хослолын хувьд өнгөний хязгаарлалт бараг байдаггүй. Зөвхөн улирлын шинж чанар бүхий хязгаарлалтууд л байж болох юм. Тухайлбал: дулааны улиралд тод өнгийн, өвлийн улиралд бараан, тодруулбал улаан хүрэн, бор өнгийн хослолыг өмсөхөд тохиромжтой байдаг. Харин даашинзны хувьд ажил хэрэгч дресс кодын дагуу дараах өнгийг ашиглахыг зөвшөөрдөг. Үүнд: сул хөх өнгөнөөс цэнхэр өнгө, цайвар шаргалаас бор өнгө, улаан хүрэн, бүх төрлийн саарал өнгө орно. Энэхүү заасан өнгөнд хар өнгө байхгүй байгаад та бүхэн анхаарлаа хандуулаарай. Орчин цагийн ажил хэрэгч хэв загвар нь хар өнгийн хувцсыг эрэгтэйчүүд төдийгүй эмэгтэйчүүдийн өдөр тутмын ажил хэрэгч хувцсанд онцлохоо больсныг баталж байна. Харин нэг өнгийн эсвэл тод биш судалтай хувцас илүүд тооцогдох болсон билээ. Одоо цагт геометрийн, ургамлын болон абстракт зураг бүхий материал ашиглахыг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч зайлшгүй биш гэдгийг анхаарах хэрэгтэй.
Албан ёсны хувцаслалт / Business best (Bb)/ – энэ нь илтгэл тавих болон албан ёсны арга хэмжээний үед өмсдөг хувцас юм. Энэ бол та өөртөө илүү их анхаарал хандуулах шаардлагатай нөхцөл байдал. Тухайн тохиолдолд гоёмсог, чухал байдлыг илүүтэй тодотгосон хар өнгийн хослол зохимжтой байдаг. Зарим нэг хэв загвар тодорхойлогчид /стилист/ ийм төрлийн арга хэмжээний үед өдөр тутмын хувцастай харьцуулахад илүү тод, хурц өнгийн хувцас тохиромжтой хэмээн зөвлөдөг. Гоёлын чимэг зүүлтийн ач холбогдол илүү дээгүүрт тавигдана.
Ёслолын хувцаслалт /Business formal (Bf)/ – Энэ нь хүлээн авалтын үед ажил хэрэгч эмэгтэйчүүдийн өмсдөг хувцас юм. Ажил хэрэгч ёс зүйн дагуу 20 цаг хүртэлх хүлээн авалтанд уригдагсад хослол, даашинз хүрэмтэй өмсөхийг илүүд тооцдог. Зарим тохиолдолд бүрх малгай өмсөж болно. Эмэгтэйчүүд ширээний ард бүрх малгайгаа тайлж болохгүй, харин хүлээн авалтын эзэн эмэгтэйн хувьд хэзээ ч бүрх малгай өмсөж болохгүй. Хэрвээ урилган дээр эрэгтэйчүүд фрак эсвэл смокинг зайлшгүй өмсөх шаардлагатай гэж заасан тохиолдолд хамт хүрэлцэн ирж буй эмэгтэйчүүд нь заавал үдшийн даашинз / платье/ өмсөх ёстой. Даашинзны хэв загвар нь нөхцөл байдал болон улиралтайгаа зохицсон байх хэрэгтэй. Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн хувьд эстрадын од шиг байх нь зохимжгүй. Түүнчлэн оддын тоглолтын хувцсыг хуулбарласан байх нь тохиромж муутай байдаг.
Албан бус ажил хэрэгч хувцаслалт /Business casual (Be)/ -Энэ нь албан контор буюу оффист өдөр тутам өмсдөг хувцас юм. Энэхүү хувцаслалт нь сонгуульт албан үүрэг бүхий байгууллагын эмэгтэйчүүдийн хувьд тэр бүр зохицдоггүй. Зуны улиралд тааран эсвэл хөвөн даавуу материалаар хийсэн хослол болон нийлэг материалтай цамц өмсөхийг зөвшөөрдөг.
Баасан гаригийн хувцаслалт / Casual Friciay (CF)/ – Үүнийг өөрөөр тав дахь өдрийн стандарт хэмээн нэрлэдэг. Энэхүү стандартын дагуу зарим нэг байгууллагын удирдлагууд ажил хэрэгч хатуу хэв загварыг ягштал мөрдөхөөс татгалзах боломжийг олгодог. Эмэгтэйчүүдийн хувьд тод өнгийн, хөнгөн, зуны даашинз болон сүлжмэл джемпер өмсөхийг зөвшөөрдөг. Харин жинсэн хувцас өмсөхийг таашаадаггүй.
Бизнес аялалын хувцаслалт / Business travel (Btr)/ – Энэ нь томилолтоор явахад өмсдөг хувцас юм. Эмэгтэйчүүдийн хувьд энэхүү ажил хэрэгч хувцаслалтанд тавигдах шаардлага нь эрэгтэйчүүдийнхтэй ижил байдаг. Аялалын хувцас нь нэн тэргүүнд биед эвтэйхэн байх ёстой. Энэхүү хэв загварын хувцаслалтын үед брюкэн өмд хамгийн тохиромжтой байдаг. Хамгийн гол нь зорьсон газарт хүрэлцэн ирэх үед ажил хэрэгч байдлыг илтгэсэн байх нь чухал.
“Рио 2016”: Хамгийн царайлаг усанд сэлэлтийн тамирчид
Бразилийн нийслэл Рио Де Жанейро хотноо XXX удаагийн зуны олимп өнөөдөр эхэлнэ. Америкийн “www.vogue.com” сайт Риогийн олимпод усанд сэлэлтийн төрлийн хамгийн царайлаг 10 эрэгтэй тамирчинг тодруулсан байна.
Конор Двуер
АНУ-ын усанд сэлэлтийн тамирчин. 27 настай. Лондонгийн олимпийн алтан медальт.
Чад Ле Глос
Өмнөд Африкийн усанд сэлэлтийн тамирчин. 24 настай.
Дайяа Сето
Японы усанд сэлэлтийн тамирчин. 22 настай. Азийн аварга.
Матеус Пауло
Бразилийн усанд сэлэлтийн тамирчин. 20 настай. Дэлхийн залуучуудын усанд сэлэлтийн аварга.
Нинг Зетао
БНХАУ-ын усанд сэлэлтийн тамирчин. 23 настай. 2015 “FINA World Championships”-ийн аварга.
Фредрик Воускут
Францын усанд сэлэлтийн тамирчин. 35 настай.
Лука Дотто
Италийн усанд сэлэлтийн тамирчин. 26 настай.
Митчелл Ларкин
Австралийн усанд сэлэлтийн тамирчин. 23 настай.
Стеффен Дейблер
Германы усанд сэлэлтийн тамирчин. 29 настай.
Федерико Грабич
Аргентины усанд сэлэлтийн тамирчин. 26 настай. “2015 FINA World Championships”-ийн хүрэл медальт.
Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn
Хоёр настайгаасаа загварын ертөнцөд хөл тавьсан модель ЖиЖи
Тэр ХОЁР НАСТАЙДАА л анх загварын ертөнцөд ХӨЛ ТАВЬЖЭЭ
Яг үнэндээ түүнийг Желена Нура Хадид гэдэг. Тэрээр 1995 оны дөрөвдүгээр сарын 23-нд Лос-Анжелес хотноо мэндэлжээ.
Анх Guess брендийг үндэслэгч Пол Марчиано түүнийг дөнгөж хоёр настай байхад нь олж харан өөрийн брендийн Baby Guess хүүхдийн хувцасны нүүр царай болгож байжээ. Удалгүй Жижигийн аав ээж охин нь загварын ертөнцөд хөл тавих арай эртдэнэ гэж үзэн Жижи хичээлдээ анхаарч загвараас хөндийрсөн юм.
Ингээд 2011 онд тэрээр IMG Models загварын агентлагтай гэрээ хийн 17 настайдаа Калифорния мужийн Малибу хот дах ахлах сургуулиа төгсөн загварын карьераа үргэлжлүүлэх үүднээс Нью-Йорк хотод иржээ. 2012 онд тэрээр Пол Марчианотой дахин хамтран ажиллах болсон бөгөөд Guess брендийн албан ёсны нүүр царай болсон юм.
2014 онд Жижи Нью-Йоркийн загварын долоо хоногоор Desigual брендийн загварын шоунд амжилттай оролцсоноор түүний амжилтын гараа эхэлжээ. Түүний хүүхдийнх шиг гэнэн хонгор царай загварын сэтгүүлүүдийн нүүрнээс салаагүй юм.
Жижи Vogue, Teen Vogue, Elle, Galore Magazine, Schцn Magazine, Harper’s Bazaar, Sports Illustrated зэрэг сэтгүүлүүдийн нүүрийг чимж, Lita Mortari, Sisley, Tom Ford, Tom Ford Velvet Orchid Fragrance, Tom Ford Beauty, Tom Ford Beauty Holiday зэрэг брендийн албан ёсны нүүр царай болоод амжжээ.
Жижи 2015 онд Marc Jacobs, Chanel, Michael Kors, Jean Paul Gaultier, Max Mara брендүүдийн загварын шоунуудад алхаж, 12-р сард Victoria’s Secret Fashion Show-нд оролцсон.
Мөн дараа жил нь Versace, Chanel, Elie Saab, Anna Sui, Miu Miu, Balmain, Diane Von Furstenberg, Tommy Hilfiger, Fenty x Puma, Giambattista Valli брендүүдийн загварын шоунд оролцож, Versace, Balmain, Max Mara, Stuart Weitzman, Topshop, Tom Ford, Seafolly нарын сурталчилгаанд тогложээ.
ЖИЖИ + ЗЕЙH =
2013-2015 хүртэл Жижи Австралийн дуучин Коди Симпсонтой үерхэж байсан ба түүний Surfboard, Flower нэртэй дуунуудынх нь клипэнд ч тоглоод амжиж. Хосууд салсан ч бие биенийхээ талаар зөвхөн сайныг нь л ярьдаг гэжээ. Мөн анх үерхэж эхлэхэд Жижи 18, Коди 16 настай байсан байна.
Тэр 2015 онд дуучин Жо Жонастай үерхэж төд удалгүй хоёр тийш болсон. Учир нь Жижигийн сайн найз Тейлор Свифт урьд нь Жо Жонастай үерхэж байсантай холбоотой гэдэг. Магадгүй энэ нь Жижи Жо хоёрт аль алинд нь эвгүй байсан байж болох юм. Энэ удаад ч Жижи Жо Жонасын DNCE хамтлагийн Cake by the Ocean түүний клипийг нь хоёр тийш болохоосоо өмнө найруулаад амжжээ. Жо түүнээс 6 насаар ах байж.
Жижи OneDirection хамтлагийн дуучин Зейн Маликтай 2015 оны сүүлээс эхлэн үерхэж байгаа бөгөөд Зейн түүнээс хоёр насаар ах юм. Жижи Instagram хуудсаараа Зейний болон Зейнтэй авахуулсан зургуудаа хуваалцаж түүнд хайртай болохоо байнга илэрхийлдэг.
Харин Зейн өөрийнхөө анхны ганцаарчлан дуулсан Pillowtalk дууныхаа клипэнд Жижийг тоглуулсан юм. Хамгийн сүүлд Зейн Elle UK сэтгүүлд ярилцлага өгөхдөө Жижийг супер ухаалаг тийм ч учраас тэр хоёрын харилцаа бат бөх байдаг талаар ярьсан байна. Тэд Vogue сэтгүүлийн зураг авалтад хамтран оролцсон нь хосын нэр хүндийг улам өсгөсөн юм.
Хамгийн сүүлд гарсан мэдээгээр хосууд Лос-Анжелест хамтдаа амьдрах болжээ. Ихэнх одууд ажлын шаардлагаар бие биенээсээ удаан хугацаагаар хол байх болдог. Үүнээсээ ч болж хоёр тийш болдог бол Жижи Зейн хоёр бие биенээсээ 10-аас олон хоног холдохгүй гэсэн зарчим баримталдаг гэнэ.
ТЭР СПОРТЛОГ ХУВЦАСЛАХ ДУРТАЙ
Дэгжин хээнцэр хувцсыг өдөр тутмын болон спорт хувцастай зохицуулан өмсөх дуртай. Түүний хамгийн дуртай хувцас бол леггинс буюу бариу ритүз юм. Skinny өмд, кет, савхин хүрэм, бомбер куртка зэрэг нь түүний өдөр тутмын хувцаслалтынх нь салшгүй нэг хэсэг гэлтэй. Мөн тэрээр хөлд эвтэйхэн тэнцвэртэй бүдүүн өсгийтэй гутал эсвэл пүүз кетийг ихэнхдээ сонгодог.
Харин ёслолын арга хэмжээний үед тэрээр даашинзны гайхалтай сонголттой юм. Энэ нь Жижи өөрөө загварын модель, багаасаа хувцас загварын ертөнцөд хөл тавьсантай нь салшгүй холбоотой аж.
Жижи Хадидын тухай сонирхолтой баримтууд
- Түүний аав Мохамед Хадид нь палестин гаралтай үл хөдлөх хөрөнгийн бизнесмен. Түүний мэдэлд тансаг зэрэглэлийн зочид буудлууд, орд харш байдаг бөгөөд түүний хөрөнгийн хэмжээ $200 сая.
- Түүний ээж Иоланда Фостер Голландад төржээ. Тэрээр 16 наснаасаа эхлэн 15 жилийн турш загвар өмсөгчөөр ажиллажээ.
- Жижи доороо Бэлла болон Анвар гэсэн эрэгтэй эмэгтэй хоёр дүүтэй.
- Бэлла Хадид нь 1996 онд төрсөн. Тэрээр мөн л эгчтэйгээ адил загвар өмсдөг. Канадын дуучин The Weeknd-н найз охин.
- Бага дүү Анвар Хадид 1999 онд төрсөн бөгөөд мөн л эгч нарынхаа адил загварын ертөнцөд хөл тавиад байгаа юм. Тэрээр аавынхаа зураг зурах авъяасыг өвлөж авсан ба ирээдүйд нэртэй загвар зохион бүтээгч болохыг хүсдэг гэнэ.
- Жижи болон түүний гэр бүлийнхэн аавынхаа анхны эхнэрээс гарсан хоёр эгчтэйгээ маш дотно байдаг. Мөн аавынхаа одоогийн сүйт бүсгүйтэй ч сайхан харилцаатай байдаг аж.
- Тэрээр багаасаа морь унадаг, морин спортын фен юм.
- Жижи сургуулийнхаа волейболын багийн ахлагч байсан бөгөөд Өсвөрийн Олимпийн шигшээд шалгуулж байжээ.
- Одоо тэрээр Нью-Йорк дах The New School сургуульд Гэмт хэргийн сэтгэл судлалаар суралцаж байгаа
- Жижи CVS Pharmacy-гийн гоо сайхны хямд бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх дуртай.
- Түүний сайн найзууд бол Кендалл Женнер, Тейлор Свифт, Айрленд Боулдвин.
- Тэрээр Miguel “Simplethings”, Тейлор Свифт “ Bad Blood”, Келвин Харрис “ How Deep Is Your Love” зэрэг клипүүдэд тоглоод амжжээ.
- Түүний дуртай загвар өмсөгч бол Кендис Свейнпол.
- Тэрээр бургер болон шарсан төмсөнд нугасгүй.
- Жижи Нью-Йорк хотод нүүж ирснээсээ хойш боксоор хичээллэх болсон.
- Түүний биеийн өндөр 178 см
- Загварын тайзнаа анх алхаж эхлэх үед хүмүүс түүнийг бүдүүн гэж сошиалаар шүүмжилсний хариуд тэрээр “Би өөрийнхөө биеийг байгаагаар нь хайрладаг, зарим нэг хүмүүсийн хэлсэн үгнээс болж өөрийгөө өөрчлөхгүй” гэж хариулсан юм.
- Тэрээр Twitter, Instagram зэрэг нийгмийн сүлжээ хөгжсөн үед амьдарч байгаадаа баярладаг. Учир нь social media-гийн тусламжтай тэрээр хүмүүстэй нээлттэй харилцаж өөрийнхөө талаар үнэн бодитой мэдээлэл өгч чадах боломжтой гэж үздэг.
- Түүний Instgram хуудсанд зар сурталчилгаа байрлуулахад нэг пост л $124 000- $130 000 үнэлэгддэг бол загвар өмсөгч Миранда Керр болон Бехати Принсло нар $50 000 хэтэрдэггүй байна.
Ц.Соёл-Эрдэнэ Miss.mn
Орландо Блумын шалдан зураг нет-д тавигджээ
Жүжигчин Орландо Блум дуучин Кэти Перритэй хамт Италийн Сардини арал дээр амарч байгаа зураг интернетэд тавигджээ. Уг зураг дээр жүжигчин эр шав шалдан байх бөгөөд папараццичид Блумын нуудгай эрхтэнийг халхлахыг оролдсон бололтой.
Independent-д бичсэнээр, шар хэвлэлийн төлөөлөгчид жүжигчин эрийн бэлэг эрхтэнийг халхлахдаа түүнээс тусч буй сүүдрийг далдлахаа мартсан аж. Энэ нь олон нийтийн сүлжээнд бөөн шуугиан тариад амжжээ.
“Блумын далдлаагүй зургийг надад харуулаач” гэж нэгэн шүтэн бишрэгч нь хүссэн бол, “Түүний сүүдрийг харахад л ямархуу гэдэг нь ойлгомжтой байна шүү дээ” гэж өөр нэг нь бичих жишээний.
Харин “Бөгжний эзэн”, “Карибын тэнгисийн дээрэмчид”-ийн од маань үүнтэй холбогдуулан ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй байгаа аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN
Анар жимс таны эрүүл мэндэд
Анар жимс хүний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой эрдэс бодисоор баялаг. Хаан жимс хэмээгддэг анар эрүүл мэндэд ямар ач холбогдолтой талаар тодорхой мэдээллийг хүргэе.
1. Цусан дахь гемоглобин нэмэгдүүлнэ. Анарын анагаах увидасын нэг нь цус багадалттай тэмцэнэ. Цус багадалтын үед хэрэглэх жор бий. Хоёр сарын турш (1:1) харьцаатай усаар шингэлсэн анарын шүүсийг стаканы талаар өдөрт гурван удаа хоолноос 20 – 30 минутын өмнө хэрэглэнэ.
2. Туузан хорхойг гадагшлуулна. Боловсорч гүйцсэн анарын холтос нь пельтьерин, изопельтьерин болон метилизопельтьерин зэрэг алкалоид химийн нэгдлийг ихээр агуулсан байдаг нь туузан хорхойн гадагшлуулах үйлчилгээтэй. Туузан хорхойг гадагшлуулахын тулд 40-50 гр анарын холтсыг жижиглэн 400 гр хүйтэн усанд зургаан цаг байлгаад зөөлөн гал дээр усыг талдаа хүртэл нь ширгээнэ. Үлдсэн хандыг шүүгээд нэг цагийн турш шимж ууна. Нэг цагийн дараа туулга уух ба 4-5 цагийн дараа бургуй тавина.
3. Суулгалтыг зогсооно. Анарын холтос болон үрийг суулгалт, гэдэс базлах зэрэг өвчнийг намдаахад хэрэглэдэг. Том хүн нунтаглаж хатаасан чимх жимсний холтсыг өдөрт гурван удаа хоолны дараа хэрэглэх бол хүүхдүүдэд устай найруулан шүүс хэлбэрээр өгнө. Халдварт суулгалтын үед жимсний хальсанд агуулагдах полифенолын тусламжтай дизентерий үүсгэгч савханцар бусад бактерийн агууламжийг бууруулдаг.
4. Амны хөндийг цэвэрлэнэ. Анарын хальсны хандаар ангина, фарингитын үед хоолой зайлж эмчилдэг бол амны хөндийн өвчний үед мөн амаа зайлдаг. Анарын хальсанд агуулагддаг органик хүчиллэг халдварыг устган өвчин намдаана.
5. Инсулиныг орлоно. Анар чихрийн шижинтэй хүмүүст хэрэгтэй амтатны нэг. Үүний тулд хоолны өмнө 60 дусал анарын шүүсийг өдөрт дөрвөн удаа уухад гурав дахь өдрөөс таны цусан дахь чихрийн хэмжээ буурч эхэлнэ. Анарын хэрэглэснээс гурав хоногийн дараа шинжилгээ өгвөл чихрийн агууламж буурсан болохыг мэдэж болно.
6. Цацраг идэвхт бодисыг гадагшлуулна. Анар жимсний шүүсийг цацраг идэвхт бодистой ойр ажиллаж, амьдардаг хүмүүст ууж хэрэглэхэд сайн.
7. Арьсыг эмчилнэ. Таны арьс тослог, батга гардаг уу? Бага зэрэг нүдэж шарсан анарын холтсыг оливын эсвэл цөцгийн тостой хутгаж маск тавь. Маскаа хөргөгчиндөө хадгалж долоо хоногт хоёроос доошүгүй удаа тавина. Нунтагласан холтсоор түлэгдэлтийг эмчилнэ.
8. Цусны даралтыг багасгана. Анарын үр нь цусны даралтыг аажмаар бууруулна. Хатаасан анарын үрийг цайндаа хийж уухад мэдрэлийн системийг тайвшуулж, тавгүйтлийг арилгаж, нойрыг хэвийн болгоно.
9. Гормоныг идэвхжүүлнэ. Анарын ясанд гормоныг тэнцвэржүүлдэг тос агуулагддаг. Иймд сарын тэмдэг ирэхэд өвддөг, толгой өвддөг эсвэл цэвэршилтйн үеийн тавгүйтлийн үед анарыг ястай нь идээрэй.
10. Үрэвсэл дарна. Анарын хальсны хандыг бөөр, элэг, үе мөч, чих, нүдний үрэвсэлт өвчний үед хэрэглэвэл сайн. Хандыг дараах аргаар бэлтгэнэ. Хоёр цайны халбага жижиглэсэн хальсыг нэг стакан халуун усаар хандалж устай саванд хийж 30 минут буцалгана. Хандыг шүүж буцалсан ус нэмж хандална. Хандыг хоол идэхээс 30 минутын өмнө 50 гр-аар өдөрт 2-3 удаа ууна. Органик хүчлүүд нь шүдний пааланг гэмтээх аюултай учир уусны дараа шүдээ угаах эсвэл шүүсийг усаар найруулж хэрэглэж байгаарай. Анарын шүүсийг ходоодны шархлаа, ходоодны хүчил ихэдсэн хүмүүс усаар шингэлэн хэрэглэж болно.
Хүүхнүүд эрчүүдээс олон давуу талтай
1.Өглөө болгон сахлаа хусах шаардлагагүй.
2.Болзоондоо заавал цагтаа ирэх албайгүй. Хоцорч ирээд яладм инээмсэглэл тодруулахад л хангалттай. Эр хүн болзооондоо хоцорч ирвэл будаа.
3. Эр хүн хэлсэн амандаа заавал хүрэх ёстой бол эмэгтэй хүн суурин хэлсэн зүйл, бодсон бодлоо чөлөөтэй өөрчлөх боломжтой.
4. Эмэгтэй олон ааштай, дураараа, хямсгар байсан ч энэ бүхэн зохидог. Харин олон ааштай, дураараа, хямсгар эр хүн ч дээ зодуулсаар байтал таарах биз.
5. Элдэв зүйл болсны дараа эмэгтэй хүн юу ч дуугаралгүй чимээгүй өнгөрвөл ихэнх эрчүүд бөөн баяр болно. Харин эрчүүд ингэвэл цаанаа юу санасан бол яасан бол гээд бөөн хардалт, шаналгаа болно.
6. Эмэгтэй хүн ажлынхаа компьютерээ эвдэлчихсэн байхад IT-гийн инженер нь дуртайяа засч өгөх төдийгүй, хандарч шоколад кофегоор дайлна гээч.
7. Албан тушаал ахихгүй байгаа бол эмэгтэй хүн шууд л жендэрийн асуудал, хүйсээр ялгаварлан гадуурхлаа гэж ил цагаан хэлэх бүрэн эрхтэй. Харин эрэгтэй хүнийг тушаал ахиулахгүй бол бүгд л дуу нэгтэйгээр арчаагүй гэлцдэг.
8. Албан тушаал ахисан бол даргатайгаа унтсан гэдгээ хэлэхгүй бол хэн ч асуухгүй. Эрэгтэй хүнийг албан тушаал ахивал аль эрт ингэх байсан юм гэцгээнэ.
9. Хоншоортой эрчүүд ямагт эмэгтэй хүнийг хоолонд даадаг. Үүнийгээ эмэгтэй хүн хэлж онгирч болно. Харин эрэгтэй хүн эмэгтэй хүнээр даалгасан гэдгээ ямагт нууж байх болдог.
10. Эмэгтэй хүн юу таалагдсанаа, санаандаа орсноо хийж, хүсч болно.
11. Аваар осол болоход эмэгтэйчүүдийг хамгийн түрүүнд аварч, тусладаг. Эрчүүд бол яахав, эр хүн юм чинь дараагийн аврагч эртэл тэсч бай гээд л дуусаа.
12. Залуухан царайлаг эмэгтэйд нийтийн тээврийг хэрэгсэлд эрчүүд булаацалдаж байгаад л суудал тавьж өгдөг. Харин эрчүүд мянга царайлаг, мянга залуу байгаад хэн ч байсан суудал тавьж өгөхгүй.
13. Статистикаас үзвэл эмэгтэйчүүд нь эрчүүдээс илүү урт насладаг. Тэгэхээр эрчүүдийг бүх өв хөрөнгийг өвлөж үлддэг гэсэн үг. Эрчүүд бол мянга хураагаад нэмэргүй, тэртээ тэргүй л эмэгтэй хүнийх болно гэж мэд.
15. Энэ бүхний хариуд эрчүүдэд “Тэгвэл бид зогсоогоороо шээж чаддаг юм чинь” гэхээс өөр хэлэх үг олддоггүй.