Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Энэ бол зөвхөн жирэмсэн эмэгтэйчүүдэд хандаж байгаа зөвлөгөө мэдээлэл

$
0
0

12400436_858243527630394_340155435440232498_n

Сайн байцгаана уу? Бүсгүйчүүдээ Наашаа суугаарай! Бүгдээрээ хамт байцгаая
Өнөөдөр бүгдээрээ амьдралд хэрэгтэй асуудлаар саналаа солилцох гэж байна. Та бүхэнд маань таалагдана гэж найдаж байна. Энэ бол зөвхөн жирэмсэн эмэгтэйчүүдэд хандаж байгаа зөвлөгөө мэдээлэл юм аа.
Амттанаар ширээ зассан гайхалтай сайхан өдрүүдийг эрүүл зөв хооллолтоор, өөрт хэрэгтэй билэг сэлт авсан шигээ баяр хөөр аз жаргал дүүрэн угтан өнгөрүүлмээр байна уу. Ийм үеүдэд жирэмсэн эмэгтэй та хэрхэн хоол ундаа зөв зохицуулах, дэлгүүрүүдийн баярын хямдралыг далимдуулан өөртөө болон удахгүй мэндлэх бяцхан үрдээ хэрэгтэй байгаа зүйлсийн талаар бодолцвол зүгээр болов уу !

Хэнээр юу авахаа товлоогүй байгаа бол дараах зөвлөгөө танд тус болж юун магад. Хүнд хэлж чадахгүй олон олон бодолууд байдаг. Одоо хэлэхэд хамгийн таатай үе нь та алтан бомжийг бүү алдаарай.

images
1. Ихэнх дэлгүүрүүд хямдрал зарлаж байгаа учраас хүүхдэд хэрэгтэй үнэтэй гэгдэх/хүүхдийн ор, хүүхдийн тэрэг, машины суудал, жүүс шахагч, бутлагч/гээд чухал зүйлсийг бэлгэнд авахаар тооцоолж хамгийн ойр дотны хүндээ/аав ээж, ах эгч/ захиалга өгч хувиарлаарай. Энэ санаа зовох зүйл огт биш. Хүүхдийг тань төрөхөд ойр дотны хүмүүс танд бэлэг өгөх нь тодорхой. Эмэгтэй та өөрийнхөө сэтгэлд нийцсэн бэлгийг л аваарай. Та л илүү ихээр хүүхэдтэй харьцана шүү дээ.
2. Шинэ жилээр олон айлууд таныг гэр бүлийн хамт урих байх. Тэнд заавал нөхөртэйгээ хамт очих хэрэгтэй. Бас гэртээ хоолоо сайн идэхээ мартуузай. Хэрвээ их өлсөж очвол хэтэрхий ихээр идэх хэрэг гарна. Цадатлаа идвэл хөдөлж чадахгүй хөдөлгөөн удааширин залхуу хүрч хэвтэсээр өөхөн таргаар таргалж магадгүй.
3. Шинэ жил учраас торт байна. Түүнд тэжээллэг чанар бага, хий илчлэг ихтэй учраас маш бага идэхийг зөвлөе. Та хорхойгоо дарахад л болно.
4. Нийслэл салат айл болгон хийдэг. Энд бүх зүйлийг/төмс, лууван, хиам/ маш жижиг хэрчсэн байдаг учраас амин дэм бараг л байхгүй. Тиймээс та идэхгүй байсан дээр. Ширээн дээр байгаа жимс, шинэ ногооны салат байвал ахуйхан идээрэй. Шингэц сайтай амин дэмээр баялаг. С амин дэмээр баялаг шар өнгийн жимс, гүзээлзгэнэ хэрэглээрэй. С амин дэм нь таны дархлааг дэмжиж, биеийн эсэргүүцлийг сайжруулахаас гадна төмрийг биед сайн шимэгдүүлнэ.
5. Өтгөн сүүтэй цай уухгүй байхыг хичээгээрэй. Яагаад гэвэл тослог ихтэй тул таны элэг цөсөнд ачаалал нэмнэ.
6. Цүнхэндээ ус ахиу хийсэн байгаарай. Ус таны эрүүл мэндэд гайхалтай хэрэгтэй. Чихэрлэг жүүс хэрэглэхээ хойш тавиарай. Хий ичлэг ихтэй.
7. Утсан гахайн мах, хиам, даршилсан нөөшилсөн зүйл аль болох хэрэглэхгүй байх нь дээр. Яагаад гэвэл амт, өнгө оруулагч, удаан хадгалагч, нитритийн давс ихтэй учраас шингэнийг өөртөө татаж хаван үүсгэх магадлалтай.
8. Аль болох олон айлаар очихгүй байх. Тэнд ханиад томуугаар өвчилсөн хүнээс халдвар авч өөрөө өвчлөх эрсдэл өндөр. Томуугаас сэргийлж сармис түлхүү хэрэглээрэй. Таны амнаас муухай үнэртэх нь хэнд ч хамаагүй та өвчлөхгүй байх нь чухал шүү.
9. Мэдээж архи дарс, согтууруулах ундааг огт хэрэглэхгүй байх. Хүмүүсийн ятгалганд өртүүзэй. Болгоомжтой байгаарай. Дараа нь уух үе зөндөө гаргана.
Эдгээр нь миний туршлагаас үүдэлтэй санаанууд тул та огт анхаарахгүй ч байж болно. Хэрвээ анхаарлаа хандуулбал таны эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж аз жаргал, баяр баясал, эрч хүчийг нэмэгдүүлэх болно.
Нөгөө талаар таныг огцом биеийн жин нэмэхээс сэргийлж байгаа гэдгийг ойлгоорой. Хоол хүнсээ бодолтой өөртөө тохируулж сонгоно гэдэгт итгэж найдаж байна. Та хувь хүн учраас бусадтай адилхан байх албагүй. Өөрөө өөртөө л хяналт тавиарай. Өөдрөг үзэл, итгэлтэй байдал тань аз жаргал руу хөтөлнө. Та бүхэнд эрүүл энх бүхийг л сайхныг хүсье!
Мэдээлэлийг бэлтгэсэн Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Д.Цэндсүрэн
“ЭНХ ТӨРӨХҮЙ” жирэмсэн эмэгтэйчүүдийн сургалтын төв.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>