Төрөөд 22 хонож байгаа ээж. 2 талын хөх зангирч чинэрсэн, хөхний толгой гараагүй байна. Өөрт нь хөхний толгой гаргагч байгаа түүнийгээ буруу ашигладаг. Харин саалтуур байхгүй. Гараараа хөхөө саагаад үлдээж хүүхдээ угждаг гэнэ…
Саалтуураар саах нь таны ажлыг хөнгөвчилсөн хурдан түргэн байдаг түүнээс биш задгай болгодог огт биш гэдгийг ойлгоорой. Өөртөө хэцүү байдлаар хандаж бухимдаж болохгүй ядарна.
Танд амралт маш их хэрэгтэй. Унтах нь хамгийн чухал. Хөхний зангираа гарсан саах болон хүүхдээ зөв хөхүүлэх, хөхний толгой гаргах аргад суралцсан гэж найдаж байна. Ямар ч байсан сэтгэл өөдрөг болсон.
Жич: Жаргалсайхан гэдэг бариач дээр очоод үр дүн өгөөгүй. Хөхний чинэрээ гаргана гэдэг тийм амархан ажил огт биш гэдгийг ойлглх хэрэгтэй. Тэгээд ширүүн иллэг хийж огт болохгүй улам цочирч улам хатуурна суганы булчирхай цочноо. Ийм байдал нь хүнийг тайван биш болгоно. Төрсний дараа дамврын өөрчлөлттэй холбоотой сэтгэл санаа маш эмзэг болж хямардаг.
Аав ээж эмээ өвөө болон найз нартаа ойлгуулах хэрэгтэй. Бид 21-р зуунд амьдарч байгаа. Хөхний сүү шингээгч сайн шингээлт сайтайг сонгож хэрэглэмээр санагдлаа.
Гарт тааралдснаа хэрэглээд байж болохгүй хөхний толгой гэмтэнэ түүнээс болж хөхний толгой болон хүүхдийн ам мөөгөнцөртөнө гэдгийг алхам тутамдаа анхаараарай ээжүүд минь.