Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Хөхөөр хооллоход бэлтгэх

$
0
0

12392002_857154761072604_6434280164237857045_n

Хүн бол хөхтөн сээр нуруутны хүрээнд багтдаг. Хөхтөн нь хөх, сүүний булчирхайтай. Хөхтөн бүр халуун цустай бөгөөд зүрх нь 4 тасалгаатай. Ингээд та бүхэнтэй яагаад хүүхдэдээ хөхөө хөхүүлэхэд бэлтгэх талаар ярилцахаар бэлтгэлээ. Бүгдээрээ хамтдаа байцгаана уу !! Наашаа суугаарай
Та бид хөхтөн учраас хөхөөр хооллож өсгөнө гэдэг бодол толгойд сууж бэлтгэлээ базаахад цаг заваа төлөвлөсөн байх ёстой. Энэ бол бидэнд өгөгдсөн байгалийн зөн совин хууль.

Screenshot_6_500x500
Хүүхэд эхийн хэвлийд байхдаа хөхөх рефлекс хөгжсөн байхаас гадна хуруунуудаа хөхдөг. Хүүхэд төрөөд байгалийн зөн совингоороо эхийнхээ хөхийг хайж эхэлнэ. Энэ дэлхий дээр мэндэлж байгаа үр тань өөрийгөө авч явах ямарч чадваргүй төрдөг түүнд ээж нь тусалж дэмжиж хөхөөрөө хооллоно. Хөх бол хүүхдийн хоол тэжээлээ олж идэх хамгийн том хэрэгсэл юм шүү дээ. Хөхний толгойг нөсөөт хэсгийн хамт анх удаа аманд хийх аргад та аль эрт суралцсан байх учиртай.

nvjaq7ri

Энэ бол эх хүний хүүхдээ эрүүл саруул өсгөх хамгийн том үүргийн нэг байх болно. Хүүхдийг төрөнгүүт нь хуурай болтол арчаад эхийн энгэр/цээжин/ дээр тавьж арьс арьсаар шүргэлцүүлэн эх үрийн холбоог тогтооно. Энэ мөчид хүүхэд ээжийнхээ дуу хоолой, зүрхний цохилт, үнэр, амьсгалыг таньж БИ аюулгүй орчинд хамгаалагдсан байна гэж амар тайван хэвтдэг. Удалгүй 15- 20 минутын дараа хүүхдийн амнаас шүлс ялгарч хөхөө хайж эхэлнэ. Тэгэхэд та бэлэн яарч сандралгүйгээр тайванаар хүүхэдтэйгээ ярилцан хөхөө зөв амлуулаад алтан шаргал ангир уургийг хөхүүлнэ. Ямар нэгэн шалтгааны улмаас хөхүүлж чадахгүй бол таны хүүхэд өвчлөмтгий байх магадлал маш өндөр. Тиймээс та бэлтгэлээ сайн базаагаарай. Залхуурч огт болохгүй. Яанаа гэж айж түгшиж суухынхаа оронд айдасаа даван туулах мэдлэгтэй болоод итгэлтэй харц өөдрөг алхаарай. Боломж танд байгаа шүү.

1890133564_n5b7YzZS_EBAAA8EC9CA01
Энэ бол зөвхөн та бүхэнд өгч байгаа мэдээлэл гэдгийг ойлгоорой.
Мэдээлэлийг бэлтгэсэн Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Д. Цэндсүрэн


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>