Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Өдөрт нэг цагаас илүү хугацаагаар чихэвчний хөгжим сонсвол дүлийрэх аюултай

$
0
0

-17112015-1447730640-1004844750-chihevchСүүлийн үед гэрт гадаа гэлтгүй чихэвчний хөгжим сонсох нь ихэссэн. Гудамж талбай гэлтгүй орой үдшийн цагаар бусдад саад учруулахгүй үүднээс чихэвчийг ашиглах нь элбэг. Гэвч чихэвчээр дуу хөгжим зэргийг чанга, удаан сонсвол сонсгол муудах, дүлийрэх аюултай гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд анхааруулж байна.

Өөрөөр хэлбэл чихэвчээр дуу хөгжим  удаан хугацаагаар сонсох, хэт чанга сонсох нь сонсголын мэдрэлийн хүлээн авах хэлбэрийн сонсгол муудах, дүлийрэх шалтгаан болдог байна.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Орчны эрүүл мэнд, хор судлалын төвөөс чихэвчний хөгжмийн зохистой хэрэглээний талаар зөвлөж байна.

ДУУНЫ ТҮВШИНГ 60 ХУВИАС ХЭТРҮҮЛЭХГҮЙГЭЭР ӨДӨРТ 60 МИНУТААС ХЭТРЭХГҮЙ ХЭРЭГЛЭЭРЭЙ

Чанга дуу чимээ нь дотор мэдрэлийн үслэг эсүүдийг шууд гэмтээдэг. Нэгэнт гэмтсэн эс дахин сэргэдэггүй. Сонсгол муудах нь тухайн үедээ мэдэгдэхгүй ч нас ахих тусам анзаарагддаг тул хүүхдийг аль болох цөөн цагаар, бага түвшинд чихэвчний хөгжимтэй нөхөрлүүлэх нь ирээдүйд түүний эрүүл мэндэд хийх хамгийн зөв зүйл болно.

Сонсголоо хамгаалах арга зам:
60/60 дүрмийг баримтлах- Чихэвчний хөгжмийг хамгийн чангадаа  дууны түвшнийг чангарлын талаас ихгүй хувиар буюу 60 хувиас хэтрүүлэхгүй, нэг өдөрт 60 минут л сонсох хэрэгтэй. ДЭМБ-ын судалгаанаас үзэхэд, таны хөгжмийн дугаралтын дээд төвшин 15 бол та 8 болгоно гэсэн үг юм.

Чихэвчний хөгжмийг шуугиан ихтэй газар сонсох хэрэггүй. Яагаад гэвэл шуугианаас давж давхар хөгжим сонсох хэрэгтэй болохоор чихэвчний хөгжмийг өндөр тавьж байна гэсэн үг тэгэхээр чихэнд сонсох эрхтэнд гэмтэл учруулах эрсдэлтэй.

Гэртээ хөгжмөө чихэвчгүйгээр сонсоорой
Сонсгол муудаж, чих нь дүлийрээд ирэхээрээ хүн нийгэмтэй зөв харьцаж чадахгүй.

12-35 НАСНЫ 1.1 ТЭРБУМ ХҮНД СОНСГОЛГҮЙ БОЛОХ АЮУЛ НҮҮРЛЭЖ БАЙНА

Хүний сонсголын эрхтэн нь 16-20000Гц-ийн давтамжтай дууг хүлээн авч ялган мэдрэх чадвартай байдаг.

Дууны даралт ба сонсох мэдрэмж хоёрын хамаарлыг децибелээр илэрхийлдэг ба хүмүүсийн харилцан ярианы түвшин 60дБ байхад онгоц буух үеийн дуу чимээний түвшин 110дБ байх жишээтэй.

Гэтэл зах зээлд худалдаалж буй ихэнх MP3, iPod-ны чангаруулагчийн дээд түвшин 120 дБ байдаг байна. Тэгэхээр хөгжмөө дууны түвшний эцэст нь тавьж сонсох нь онгоц буух үеийн дуу чимээтэй тэнцэж байна гэсэн үг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар 85 дБ хэмжээний чанга дээр нэг цаг чихэвчээр хөгжим сонсоход л сонсголын эрхтэн гэмтдэг болохыг тогтоосон.

Мөн өнөөдөр дэлхий дээр амьдарч буй 12-35 насны 1.1 тэрбум хүнд сонсголгүй болох аюул нүүрлэж байна. Жишээ нь 1994 онд Америкийн өсвөр насныхны 3.5 хувь нь сонсголгүй болсон гэх судалгаа гарч байсан бол энэ тоо 2006 он гэхэд 5 хувь хүртэл өсчээ. Тиймээс ДЭМБ энэ явдалтай тэмцэхийн тулд өдөрт нэг цагаас илүүгээр чихэвчээр дуу сонсохгүй байх, дууных нь төвшнийг 60 хувиас хэтрүүлэхгүй байснаар сонсголгүй болохоос сэргийлж чадна.

Мөн чихэвчний хөгжим сонссоноор орчноо мэдрэхгүй хайнга болж, гэмтэж бэртэх эрсдэл нэмэгддэг байна. Иймд бид өөрсдийн эрүүл, аюулгүй байдлаа хангахын тулд гар утас, чихэвчний хөгжмийн дууг чанга сонсох зуршлаа хаях хэрэгтэй. Эхлээд тархиа нам хөгжимд дасгах ёстой. Хамтдаа яваа хүмүүсийнхээ яриаг маш тод сонсдог болох хүртлээ гар утас, чихэвчний хөгжмийнхөө дууг султгаарай.

Р.Адъяасүрэн | GoGo.mn



Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>