Энэ сарын 15-ны өдөр төрсөн өдрийнхөө баярыг нижгэр тэмдэглэсэн жүжигчин П.Шүүдэрцэцэг бэлэгнүүдээ гайхуулахаа мартсангүй.
Бүх бэлгээ задалж дэлгэн өөрөө араас нь дөнгөж цухуйх зургаа цахим хуудаснаа хуваалцаж, “Өчигдрийн маргааш… Бүгдэнд нь баярлалаа… Толгой минь арай ядан цухуйна кк” хэмээсэн байна.
Жүжигчин бүсгүй төрсөн өдрийнхөө дараа цэцэг, набор, дарс, гутал, цүнх гээд л юм юмтай болсон байна шүү.