Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Цэцэг амилж нүд сэргэнэ

$
0
0

5385c3425018

Цэцэг амилуулах урлаг нь ургамлуудыг хослуулж, нүд сэтгэл баясгасан гайхамшигт урлаг билээ. Энэхүү урлаг нь “Цэцгэн зам”, “Цэцэг хатгах” гэж нэрлэгддэг ч олон түмэн Икэбана нэрээр нь андахгүй. Икэбана нь төрөл бүрийн чиглэл, арга техникээсээ хамаарч өөр өөр байдаг аж. Түүнчлэн цэцэг төдийгүй мөчир, модны гол, иш навч болон хадны хөвд гэх мэтээр урлана.

Ike`bana-Ike`nobo-12

Энэ урлаг нь анимист урсгал болж, түүн авсан ургамалаа гэртээ ургуулах үйл явцаас үүдэлтэй. Ургамал нь амьтдыг бодвол гэрт байх чадвартай, хэрчиж тайрсан ч зохистой арчилбал, амьд оршин байж чаддаг юм. Ургамлын шинж чанар бол нууцлаг зүйлээр олон. Цэцгийн урлагт мөнх ногоон мод чухал холбоотой байдаг. Тус урлагийг VI-VII зууны Японд, Хятадаас буддын шашинаас уламжлагдан ирсэн гэж үзэх нь бий. Тахилын цэцгээс гаралтай гэдэг олон төрлийн онол байдаг. Буддын шашинд байгалийн сайхан өнгөөр дамжуулан хүмүүст аз жаргал илгээнэ гэсэн яриа бас бий. Тэр үед цэцгийг жижиг вааранд суулгадаг байсан аж.

drevnee_japonskoe_iskusstvo_10

Хэйангийн үеийн сурвалж бичигт цэцгийг хайрлах тухай өгүүлсэн байдаг. Эхэндээ, жирийн нэг саванд хийж байжээ. Харин дараа нь зориулалтын цэцгийн сав бүтээгдэх болсон байна. Энэ урлагийн суурийг тавьсан үе бол Мүромачигийн үеийн лам хуврагууд байсан гэж үэдэг. Эдогийн үеийн цэцгийн урлаг нь хэв маяг, шинж чанараараа алдартай байсан. Эдогийн дунд үеэс зөвхөн нийгмийн дээд гаралтай хүмүүс болон сэхээтнүүд, самүрайн тансаг хэрэглээнээс өргөжин ард иргэдийн хэрэглээнд орж эхэлжээ. Ингэснээр цэцгийн урлаг хувьсан өөрчлөгдөн байгалийн амьд цэцгийг Икэбана голлох болов.

73522536_clgjcev67txlk7gf

Цэцэг урлах арга ухаан нь цаг үеэсээ хамаарч өөрчлөгдөн хөгжсөөр ирсэн. Японы засгийн газраас Икэбанаг дунд сургуулийн хөтөлбөрт оруулснаар дахин сэргэн мандах үүдийг нээжээ. Орчин үед Икэбанагийн төрөл зүйл олон болсон байна. Эдогийн сүүл үеэс Мэйжигийн эхэн үе хүртэл цэцэг амилуулах урлаг нь европт танигдаж эхэлсэн. Өдгөө цэцэг амилуулах урлаг олон улс оронд дэлгэрч АНУ энэхүү урлагийг өндрөөр үнэлдэг ажээ.

bd8d60304e3d6b178c7550b18fe6cdea

Цэцэг амилуулах урлаг нь өргөн мэдлэг, торгон мэдрэмж шаардлагаас гадна байгалийн гоо сайхныг таашаах сэтгэгдэл төрүүлдэг билээ.



Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles