Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Түргэн хоол хүүхдийн оюун ухаан, сурлагыг муутгадаг

$
0
0
2
Бургер, пицца, хот-дог зэргийг ихээр идвэл хүүхдийн эрүүл мэндэд таагүй нөлөөлөөд зогсохгүй түүний оюун ухаан ч муудах талтай гэнэ. Охайогийн их сургуулийн эрдэмтэд эрүүл бус хоол хүнс хэрэглэдэг хүүхдүүд тооны хичээлийн сорил өгөөд таагүй дүн авдаг болохыг олж мэджээ.
Судлаачдын үзэж байгаагаар энэ нь түргэн хоолонд төмрийн агууламж хангалтгүй байдагтай холбоотой аж. Төмрийн агууламж бага учраас уураг тархины үйл ажиллагааг ийм хоол унд сааруулдаг байна.Мөн эрдэмтэд чихэр, тосыг ихээр агуулсан хоол унд сургалтын үйл явцад таагүй нөлөөлөл үзүүлдэг хэмээн таамаглав. Тэдний явуулсан судалгаанд оролцсон хүүхдүүдийн талаас илүү хувь нь долоо хоногт гурваас доошгүй удаа фастфүүдээр ордог байжээ.
Эх сурвалж: buzznews.mn


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>