Түүний харьяалагддаг “Хувьсал” продакшны сүүлийн уран бүтээл болох “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кино 2016 оны хамгийн их ашиг орлоготой киногоор шалгарчээ. 2016 оны гуравдугаар сарын таванд нээлтээ хийсэн тус кино “Хувьсал” продакшны дэлгэцийн дөрөв дэх уран бүтээл билээ.
“Атганд үлдсэн эрдэнэ” киноны Тайвангийн дүрээр жүжигчний уран чадвараа батлан харуулсан А.Ганчимэг түүнийг төрөл бүрийн авьяастай, хөдөлмөрч хэмээн үзэгчид ам сайтай байдаг. Охин үрийнхээ эцгээс салсан гэдгээс өөр хэл аманд тэр бүр өртөөд байдаггүй жүжигчин бүсгүйн багын нууц авьяас нь нугарах гэнэ.
Жүжигчин А.Ганчимэг 20-иод жилийн тэртээ Монголын нэгэн гайхамшиг болсон уран нугаралтыг холын Америкт гайхуулж, мөн багшилж яваа уран нугараач, Соёлын тэргүүний ажилтан Б.Сэрчмаагийн шавь байсан бөгөөд үнэхээр мундаг нугардаг, ирээдүйтэй хүүхэд байсан талаар багш нь магтсан байна.
И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: www.zone.mn