Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Топ модель Х.Бадамгэрэл мисс бүсгүйг дэмжиж бусдад үлгэрлэв

$
0
0

5907

“Дэлхийн мисс-2016” наадамд нутгаа төлөөлөн мисс А.Баярцэцэг  өрсөлдөж буй. Тэрбээр 120 орны гоо бүсгүйчүүдээс ур чадвар, авьяас билгээрээ илт ялгаран түрүүлэх магадлалтай гоо бүсгүйн нэгээр тодроод байгаа. Үзэгчдийн саналаар тодруулдаг аливаа тэмцээн уралдаанаас харвал манайхан олон улсын тавцанд нутгийнхаа нэрийг өргөж буй оролцогчдоо дэмжихдээ хойрго ханддаг нь үнэн. Энэ удаагийн миссийн тэмцээн  тусгай аппликейшн гар утсандаа татаж дэмжиж буй оролцогчдоо санал өгөх журамтай. Хэдий сэтгэл зүрхээрээ Монгол миссээ дэмжих авч таны нэг  ч гэсэн санал маш чухал гэдгийг сайн санах хэрэгтэй. Үүнийг топ модель Х.Бадамгэрэл өөрийн биеэр үлгэрлэн яваа нэгэн. Тэрбээр “Дэлхийн мисс-2016” наадмын оролцогч А.Баярцэцэгийг дэмжиж саналаа өгөөрэй хэмээн эх орны ирээдүй болсон нийгмийн хамгийн идэвхитэй хэсэг оюутан залуусыг уриалж байна. Өчигдөр гэхэд БУХС дээр очиж оюутнуудад хэрхэн санал өгөх тухай мэдээлэл өгчээ. Түүнчлэн МУИС, Анагаах зэрэг аль болох олон сургууль дээр очиж, Монгол миссээ дэмжихийг уриалах гэнэ. Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэгчээр мисс миссээ дэмжиж  буй түүний үйлдэл олон хүний талархлыг төрүүлээд байна.

 

 

Уншигч та мисс А.Баярцэцэгийг дэмжихийг хүсвэл

1.Miss World app татаад саналаа өгөх (голын товчоо 2 дарж цэвэрлээд өдөрт хэд ч өгч болно, өдөр бүр өгч болно)
2. Mobstar app татаад *Miss World Official* гэдэг хаягийг хайгаад АВЪЯАСЫН шилдэг үзүүлбэрт Монголдоо санал өгөх (зүүнээс баруун тийш гулсуулан дарж мөн YES хийгээд бас коммент бичээрэй)
3. Mobstar app дотроосоо *Bayartsetseg Altangerel* гэж олоод байгаа бүх л зурган дээр YES дарж, комментиоор бөмбөгдөх хэрэгтэй байна.

 

 

Б.ОЮУН

Эх сурвалж: www.zone.mn


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles