Ханхүү Уиллиамын гэргий Кейт Миддлтон төрсөн дүү Пиппа Миддлтоны хуримын ёслолд гэрчээр оролцохгүй байж магадгүй гэнэ. Энэ нь Кейт өөрөө харилцаа тааруухан байдаг дүүгийнхээ хуримын ёслолд гэрчээр оролцохыг хүсээгүй эс бөгөөс Пиппа Миддлтон түүнийг гэрчээ болгох дургүй байгаа учир шалтгааны аль нэг нь аж.
Кембрижийн гүнгийн авхай болсон Кейтийн сүр жавхаанд дарагдаж хуримын талаар бус эгчийнх нь өмссөн даашинз, биеэ авч яваа байдал зэргийн тухай шуугиад өнгөрнө гэж Пиппа Миддлтон санасан ч байж магад.
Британийн уламжлал ёсоор, хуримын гэрч нь сүйт бүсгүйгээс насаар дүү мөн хүүхэдгүй байх ёстой байдаг. Харин Кейт нөхөр хоёр хүүхэдтэй бөгөөд сүйт бүсгүйгээс насаар эгч учир энэ уламжлалд үл тохирно.
Насны хувьд хол зөрөхгүй эгч дүүс сургуульд байхын л өрсөлдөгч нар байсан гэнэ. Кейт маш хичээнгүй сурагч байсан бөгөөд түүний харандаа нь хүртэл үргэлж хурц үзүүрлэгдсэн байдаг тухай багш нь дурссан байдаг. Пиппа Миддлтон дунд сургуульд байхдаа “төгс Пиппа” хэмээх хочтой байсан агаад хэдийгээр эгч нь хичээнгүйлэн сурдаг байсан ч сургуулийнхаа бүх л тэтгэлэг шагналыг авдаг шилдэг сурагч байжээ.
И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж : www.zone.mn