Загварын ертөнцөд цойлон гарч ирсэн загвар өмсөгчид болох Жижи Хадид болон Кендалл Женнер нар дотны сайн найзууд. Зөвхөн ажил ч бус амьдрал дээр хэн хэнийхээ сайн анд найз нь байж чаддаг гэлцдэг.
Кардашиан-Женнерийн гэр бүлийн гишүүн Кендаллд дотны найз Жижи Хадид нь төрсөн өдрийн мэнд хүргэж хамтдаа авахуулсан хар цагаан зургаар мэндчилгээ дэвшүүлсэн нь буруудав.
Жижи лхагва гарагт инстаграм хуудсандаа “Төрсөн өдрийн мэнд хүргэе, Кен” хэмээн бичсэн юм. Зүй ёсоор бол Кендалл Женнер 11/02-д биш өнөөдөр буюу 11/03-д төрсөн өдөр нь тохиож байгаа билээ. Цахим сүлжээ хэрэглэгчид сайн найзынхаа төрсөн өдрийг андуурч нийтийн сүлжээгээр мэнд хүргэсэн Жижи Хадидыг шүүмжилжээ. Загвар өмсөгч Кендалл Женнер 1995 оны 11/03-д төрсөн бөгөөд өнөөдөр 21 нас хүрч байна.
И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: www.zone.mn