Жил гаруйн хугацаанд болзсон загвар өмсөгч Ирина Шейк жүжигчин Брэдли Купер нар хуримын дуу сонсох нь ээ. Тэднийг салсан гэсэн цуу яриа гарч тэр ч бүү хэл Брэдлиг дуучин Леди Гагатай амрагийн харьцаатай болсон зэргээр ярьж байлаа.
Гэвч энэ бүхэн худал бөгөөд хосуудын харилцаа улам бүр гүнзгийрч, гэрлэлт хүүхдийн тухай төлөвлөж байгаа гэнэ.
Брэдли Купер Леди Гагатай хамтран “A star is born” киног найруулж гол дүрд нь тоглож байгаа бол үзэсгэлэнт Ирина Шейк ч мөн амжилттай яваа.
Тэд энэ амралтаараа халуун орныг гэр бүл, дотны цөөн хэдэн найзуудын хамтаар зорих гэнэ. Тэнд хосууд олны нүднээс нууцаар хуримын ёслол үйлдэж магадгүй гэдгийг тэдний ойрын эх сурвалж ярьжээ.
И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: www.zone.mn