“Харри Поттер” киноны шилдэг сурагч Хармонигийн дүрээр олонд танигдсан жүжигчин Эмма Уатсонг эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч хийгээд НҮБ-н сайн санааны элч гэдгийг мэдэх бизээ.
Тэрбээр урлаг уран бүтээлийн хажуугаар нийгэмд залуу үеийнхэнд хандсан олон ажиллагааг явуулдаг нийгмийн идэвхитэй нэгэн.
Эмма өөрийн хамгийн хайртай зохиолч Маяа Анжелоугийн “Ээж, би, ээж” нэртэй 100 ширхэг номыг Лондонгийн метроны буудалд нуужээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийнх нь гарын үсэг бүхий номнуудыг олоорой хэмээн инстаграм хуудсандаа бичсэн бөгөөд олон хүний талархлыг хүлээжээ. Хүний хөл хамгийн ихтэй метроны буудалд ном нуусан нь хүмүүсийг ном уншихыг уриалсан тун өвөрмөц уриалга байлаа.
Жүжигчин бүсгүй хамгийн сүүлд “Beauty and the beast” кинонд тоглосон билээ.
И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: www.zone.mn