Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Бодит амьдрал дээрх ханхүү нар

$
0
0

Хаан удмын халааг авах хаан хүү нараас танилцуулж байна.

Одоо 31 настай хан хүү Харри Уэльсийн хунтайж Чарлез, Уэльсийн гүнж Диана нарын бага хүү юм. Тэрээр хаан угсааг залгамжлах боломжтой гурав дах хүн аж. Хан хүү Харри Их Британид боловсрол эзэмшсэн бөгөөд цэргийн оффицер хүртэл болоод амжжээ. Одоо тэрээр хааны удмынханы хийдэг хүмүүнлэгийн ажлаа хийж байна.

Өдгөө 32 настай Андреа Казираги  нь Монакагийн хан хүү бөгөөд Хановорын гүнж Каролин, түүний хоёр дах нөхөр Стефина Касиранигийн ууган хүү юм. Түүний эмээ нь Америкийн жүжигчин Грасе аж. Тэрээр хаан ширээ залгамжлагчдын дөрөвт бичигдэж байна. Хан хүү Андреа Казираги багаасаа Францад өссөн бөгөөд 2002 онд Парисын олон улсын их сургуулийг бакалаврын зэргээр төгсчээ. Тэрээр боловсролдоо ихээхэн анхаардаг нэгэн бөгөөд 2006 онд Парисын Америкийн их сургуулийг олон улсын улс төр судлал, дүрслэх урлагийн чиглэлийн бакалавраар, 2007-2009 онуудад Нью Иоркийн их сургуулийг олон улсын харилцаагаар магистраа хамгаалсан бол 2014 оноос Мадридын IE Бизнесийн сургуульд бизнесийн удирдлагаар суралцаж байна. Тэрээр Франц, Итали, Англи, Герман хэлтэй аж. Андреа Казираги 2012 онд долоон жил үерхсэн Санто Доминго гэх эмэгтэйг олон нийтэд танилцуулсан бөгөөд одоогоор тэд хоёр хүүхэдтэй аж.

Белгийн хан хүү Амедео нь одоо 26 настай бөгөөд Белгийн хаан ширээг өвлөх хүмүүсийн зургаад бичигдэж байна. Тэрээр одоо Белгит эхнэр хүүхдийн хамт амьдарч байна.

Люксенбургийн ханхүү Фэликс одоо 32 настай бөгөөд хан угсааг залгамжлах хоёрдах хүн аж. Тэрээр сагсан бөмбөгийн хорхойтон бөгөөд 2005 онд Люксенбургийн сагсан бөмбөгийн холбооны хүндэт Ерөнхийлөгч болжээ. Одоо тэрээр эхнэр хүүхдийн хамт Люксенбургт аж төрж байна.

Румины хан хүү Николас нь гүнж Илина болон Робин Мэдфорд Мэлс нарын ганц хүү бөгөөд хаан ширээ залгамжлах гурав дах хүн аж. Гэвч 2015 онд түүний ханхүү цолыг аван, хаан Майкл түүнийг хаан ширээ залгамжлах хүмүүсийн тооноос хассан байна. Тэрээр 2008 оноос хойш Румины бүх төрлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Тэрээр мөн Английн хааны гэр бүлийн үеэл бөгөөд Английн хаан ширээг залгамжлах 90 дэх хүн юм.

Өдгөө 23 настай Линхэштейны ханхүү Жосиф Их Британий хааны хүндэт харуулд бэлтгэгдсэн нэгэн. Тэрээр 21 настайдаа оффицер хүртэл болж байжээ.

Вэрмлэндийн гүн, Шведийн ханхүү Карл Филлип нь 2016 оны байдлаар хаан ширээг залгамжлах дөрөвдэх хүн болоод байна. Тэрээр одоо эхнэр, хүүхдийн хамт Шведэд Дротинхолм харшид амьдарч байна.

Эх сурвалж: Cosmopolitan

Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>