Тэнгэр газрыг нийлүүлэх дөхсөн шуурах шороог цонхны цаанаас харах бас л аймаар. Гэрт нам гүм салхины исгэрэх чимээ л хааяа нэг сонсогдоно. Нүдэнд нэг ч дусал нулимс байхгүй гэлтэй зүгээр л санаа алдан бодолгоширон суух нь эвгүй ч өөр хийх юм олдохгүй. “Чамайг юу гэж хуурах вэ. Би чинь чамайгаа хэзээд л хайрлана” гэсэн үг чихэнд сонсогдож, тархинд лугших нь хэцүү ч гомдож гоморхох сэтгэлийн хажууд юу ч биш гэлтэй. Өтгөн хөмсөг, онигор атлаа зохисон нүд нь хараãдаж, “Би чамд хайртай” гэдэг үг байн байн чихэнд ойр дүнгэнэнэ. “Чи минь хаана явна вэ” гэж хариу болгон би зөөлөн амандаа шивнэнэ. Хэн нь мэдэгдэхгүй тэр эмэгтэйд би далдуур атаархаж байх шиг. Энэ эмэгтэй зүгээр л буруу татсан харандааны зураасыг арилгаж байгаа юм шиг л бидний аз жаргалтай бие биенийгээ хайрлан өнгөрөөсөн гурав дөрвөн жилийн сайхан дурсамжийг баллуурдан устгаж хаясан. Гэхдээ тэр эмэгтэйд биш хэлсэн бүх нь худлаа байсан найз залуудаа гомдон сууна. Энэ олон жил худлаа юм хэлээд байсныг нь эртхэн мэдсэн бол гэх бодол гэнэт зурасхийж байсан ч бас тэгээд яалтай билээ дээ гэж бас бодогдоно. Чимээгүйхэн харж хүлээж суусан хайртай хүнээ тэр эмэгтэйд алдчихаар харамсмаар. “Уучлаарай би өөр хүнтэй гэрлэх болчихлоо” гэж яагаад өөрөө хэлж чадалгүй зүгээр л хуримынхаа урилгыг явуулсаныг нь би үл ойлгон шаналан сууна. “Янжинлхам бурхан минь болж наддаа ирсэн хайрт бүсгүйдээ” гэж задлаагүй хуримын урилгандаа бичсэн нь сонирхолтой. Нулимс минь дууссан бололтой, өнгөрсөн хугацаа мөн сайхан дурсамжуудаа бодон зүгээр л санаа алäàæ áàéдаг би ч дээ. Өөрийнхөө хуримын урилгыг явуулж байж яагаад ийм үг бичсэн юм бол, яаж ингэж хуурч чадваа, хэзээ ийм шийдвэр гаргасан юм бол, ямар их зүрх зориг вэ? гээд л утгагүй бодолууд ар араасаа ундран гарч байëàà. Их юм бодоод ядарсан ч юм уу би орон дээрээ хэсэг нүдээ анин хэвтлээ. Өглөө найман цаг, сэрүүлгээр гэнэт сэрээд орны хажууд унасан хуримын урилгаруу харан сууснаа огцом босч хамгийн гоё гэх хувцасаа ээлжлэн барьж барьж сонгон өмсөөд үсчинд цаг авч, нүүрээ хэзээнээс ч илүү сайхан харагдахаар будахын тулд тольны өмнө нэлээн удаан сууж гэрээсээ арай л гэж гарлаа. Яг 11 цагт үсчиндээ очоод “Найзынхаа хуриманд уригдаад” гэж зөөлөн хэлэхэд үсчин охин сонссон эсýхийг ч анзаарсангүй. Хотын гудамжаар жолоогоо бариад явж байхдаа би юуг ч хэнийг ч мэдрэх сөхөөгүй зүгээр л чигээрээ давхисаар хуримын ордны гадаа 13 цагт иржээ. Урилгыг цүнхнээсээ гарган ахин нэг сөхөөд “Би ирчихлээ та хоёрт аз жаргал хүсэхээр” гэж зөөлөн атлаа зоримог хэлээд жолооноос баруун гараа авахад одоо л нулимстай гэдгээ мэдэр гэсэн шиг нүднээс нулимс зогсолтгүй урсан гарч билээ. “Яагаад ч юм би тэр бүсгүйн оронд байж болох байсан шдээ” гэсэн бодол нулимстай минь зэрэгцэн эрүүнээс газарт унахад буцаад алхмаар санагдаж хойшоо нэг алхсанаа “Болохгүй ээ. Урилгыг нь авсан л юм чинь Янжинлхам бурхан нь болоод сайн сайхныг хүс” гэж өөрөө өөртөө дахин дахин зориг өгөн урагшаа итгэл муутайгаар удаан алхана. Хуримын ордны хаалга хэтэрхий хатуу бариултай тэгээд ÷ бас би онгойлгож дийлэхгүй байх шиг. Гэнэт нэг хүний халуун дулаан гар хаалганы бариулыг гартай минь давхар барьж зөөлөн татахад тэрний минь гар яг ийм л байсандаа гэж бодон нулимс урсгана. “Чи минь яагаад уйлаа вэ, баярлаад уу?” гэсэн тэнэг асуулт тавиад энгэртээ тэвэрлээ. Өөрт нь дэндүү зохисон гялгар хар торгон хослол, энгэртээ зүүсэн цэцэг нь хүртэл түүнийг минь чимэх биш тэр минь цэцгээ чимсэн гэлтэй. Гарнаас хөтлөөд хаалгаар орж “Чамд танилцуулах хүн байгаа, Чамайг ирэхгүй бол яанаа гэж бодож байлаа” хэмээн шивнэх мэт зөөлөн хэлээд хосуудын өрөөрүү хэзээнээс ч илүү баясгалантай, зоримог итгэлтэй алхах нь намайг гайхшруулж байлаа. “Би чиний насан туршийн чинь холоос харж амьдрах Янжинлхам бурхан чинь байядаа” гэж бодон эзэндээ хөтлүүлсэн нохойн гөлөг шиг л чирэгдэн алхана. “Би чиний тоглоом байсан юм уу” гэж чанга дуугаар асуумаар байгаач ийм жаргалтай байхад нь түүнийгээ зовоогоод яахав дээ… Би угын л тайван дөлгөөн, дэндүү хүлээцтэй хүн гэдэгтээ баригдаж байгаа маань намайг галзууруулах дөхсөн. Эсвэл… үгүйдээ жаахан хүүхэд шиг юм бодохоо боль, энэ урилган дээрх эмэгтэй хүний нэр минийх биш байсан, яагаад ч тийм юм байж таарахгүй гэж бодох зуур хосуудын өрөөний хаалга зөөлөн онгойно. Өрөөрүү орох мөчид зүрх минь цээжээ зад татан гарах гэж байгаа юм шиг л хүчтэй цохилсон. Тэр бүсгүй ямар хөөрхөн, энхрийхэн байсан гээ. тэр хуримын палаж нь зохисон гэж, ¿ñýý õàãàñ áîîãîîä, хүүхэд шиг болцгор хацраа өнгөлсөн байгаа нь. Хайртай залуу маань тэр эмэгтэйн хажууд дотнохон очоод “Танилц сүйт бүсгүй, харин энэ миний Янжинлхам” гэж хэлэхдээ бахархасан аястай инээнэ. Толгой эргэж гүйцлээ. Миний бодол дотроо эргэлдэж, ухаан алдаж унахад ганц хуруу дутуу байлаа. Бидний орж ирсэн хаалга ахин зөөлөн онгойход хайртын маань өмссөн хувцастай ижил мөртлөө захных нь эмжээр цагаанаар л ялгарах хослолтой нэг залуу орж ирлээ. “Та хоёр сандарч байна уу. Би аймаар сандарч байна” гээд бидэнрүү харан жуумалзана. Миний толгой жинхэнэ эргэж гүйцээд ухаан санаа нэг л биш. Нэг ухаан ороход би хуримын ордны урагшаа харсан цонхон дээр гадагшаа харан зогсож байлаа. Гадаа хаврын анхны бороо зөөлөн шивэрч, бороон дуслууд цонх даган аяархан урсана. Дэлгэрэх цэцэгс борооны дусалд дуулалдан бүжих шиг баясгалантай харагдаж энэ мөчид “Миний хайраа танилц энэ миний найз надтай яг адилхан нэртэй залуу” гээд л ход ход инээх хайрынхаа хойлоог ахин ахин эргэн санаж хэд хоног шаналсан сэтгэлийг тайтгаруулах баярын нулимстай зогсож байсансан. Энэ хурим хэзээ ч мартагдахааргүй сайхан болж, Би нулимс дагуулсан хуримын энэ урилгыг нандигдан хадгалсан.
↧