Таргалалт нь өнөөдөр дэлхий дахины чимээгүй тахал болж байна. Тарган хүн тал бүрийн өвчтэй ч гэдэг. Таргалаахаас сэргийлэхийн тулд дараах хоол хүнсний хэрэглээг анхаарна уу…
Та бидний өдөр тутам хоол хүнсэндээ хэрэглэдэг энгийн зүйлс ихээр таргалуулах нөлөөтэй байдгийг хүмүүс төдийлөн анзаардаггүй. Аливаа хоол хүнсийг их идсэнээс зөвхөн таргалдаг гэж ойлгож болохгүй. Та өөрийн бие организм шаардлагатай хэмжээний хоол хүнсийг иддэг хэрнээ таргалах тохиолдол байдаг. Энэ нь мэдээж таны байнгын өдөр тутмын хоолны сонголтонд таргалуулах хүнс орсон байна гэсэн үг. Тэгвэл ямар ямар хоол хүнс таргалахад илүү их нөлөөлдгийг мэдээд аваарай.
1. Элсэн чихэр - Та элсэн чихрийг өдөрт хэр их хэрэглэдэг вэ? Цайнд элсэн чихэр хутгаж уух, чихэртэй тараг идэх, чихэрлэг нарийн боов, чихэртэй талх идэх, халаасандаа байнга чихэр авч явдаг юм биш биз. Чихэр нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлснээр бодисын солилцоо, зурх судасны үйл ажиллагаа удааширч таргалах, өөхлөх улмаар чихрийн шижин гэх мэт олон талын өвчин үүсгэх эх үүсвэр болдог.
2. Сүүтэй кофе буюу кофений хуурай сүү - Хэрвээ та тогтмол найруулж уусгадаг хуурай сүүтэй кофе уудаг бол амархан жин нэмэхээс гадна зүрхний үйл ажиллагаанд муу. Хуурай сүүг химийн аргаар гаргаж авдаг тул хүний бие организмыг богино хугацаанд эрчимтэй таргалуулах сөрөг нөлөөтэй. Үүний оронд сүүгүй бага зэрэг чихэртэй /чихэргүй бол бүр сайн/ хар кофэ ууж занших нь эрүүл мэндэд хамаагүй дээр.
3. Давс бага хэрэглэх хэрэгтэй - Давс нь гурван цагаан хорны нэгэнд ордог гэж манай ард түмэн ярьдаг. Энэ нь ч учиртай юм. Давслаг, давс ихтэй хоол хүнс байнга хэрэглэснээс зүрх өөхлөж олон сөрөг үр дагаварт хүргэж болно. Тиймээс давсгүй эсвэл давс багатай хоол хүнс хэрэглэж занших нь таргалалтаас сэргийлэх болно.
4. Хийжүүлсэн, өнгөтэй ундаа, өнгө оруулсан жимсний шүүс - Байнга хийжүүлсэн ундаа уудаг бол яс, шүд сийрэгжиж, гэдэс, гүзээгээр амархан өөхөлдөг.
5. Түргэн хоол, хачиртай талх, шарсан тахиа, пицца - Түргэн хоол нь хүнийг таргалуулдгаараа дэлхийд номер нэг яваа бөгөөд дэлхий дахиныг айлгаж байна. Манай монголд ч дэлхийн томоохон түргэн хоолны сүлжээ ресторанууд үүд хаалгаа нээсэн бөгөөд байнга биш хааяа идэж байхыг зөвлөж байна.
6. Төмс - Шарсан, хуурсан, чанасан бүх төрлийн төмс цардуул ихтэй байдаг тул амархан таргалуулдаг хүнсний тоонд зүй ёсоор ордог.
7. Шар айраг - Та байнга тогтмол цагт шар айраг уудаг юм биш биз. Энэ нь хавин, хэвлийн өөхлөлтийг үүсгэдэг.
8. Хиам, шарсан, утсан зайдас - Хиаманд химийн аргаар өнгө оруулдаг тул байнга хоол хүнсэндээ хэрэглэхэд тохиромжгүй. Мөн илчлэг ихтэй утсан зайдас, гахайн мах зэргийг шарж хуурч идэх нь таргалалтын үндэс болдог.
9. Өндөг - Өндгийг өдөр тутам тогтмол цагт чанаж эсвэл шарж идвэл хүний биеийн жинг жигд нэмэгдүүлдэг.
10. Сүүтэй цай - Манай ард түмний уламжлалт цай. Гэхдээ тогтмол өтгөн, тостой сүүтэй цай уудаг бол гэдэс дүүргэж хавин суулгах нөлөөтэй.