– Гэртээ ирмэгцээ уруулын будгаа аль болох шууд цэвэрлэн авах хэрэгтэй. Ингэхдээ эхлээд уруулаа салфеткаар чийглэж, дараа нь сүүн шингэн болон ургамлын тосоор чийглэсэн хөвөнгөөр зөөлөн арчиж авна.
– Өдөр бүр нэг минутын туршид урууландаа шүдний сойзоор массаж хийж бай. Сойзоо буцалсан хүйтэн усаар чийглэж өгөх хэрэгтэй. Сойзоор массаж хийхэд уруулын уян зөөлөн байдал хадгалагдахаас гадна үхэжсэн арьсыг гуужуулна.
– Долоо хоногт нэг удаа пилинг хийж бай. Хогжруулалтын эсрэг тосыг урууландаа түрхэж хэдэн минут байлгасны дараагаар зөөлөрч хөндийрсөн арьсыг шүдний сойзоор хөнгөн үрж авна. Дараа нь эмчилгээний зориулалттай болон А витаминаар баялаг, тослог ихтэй крем түрхэх хэрэгтэй.
– Долоо хоногт хэд хэдэн удаа жимсэн буюу тарган маск тавьж бай. Маскийг 7-10 минут байлгасны дараагаар чийгтэй марлиар арчиж авна. Маскийг зөгийн бал, ургамлын болон өргөст хэмх, нимбэг, луувангийн сок зэргээр сөөлжүүлэн тавьж болно.
– Витамин В2-р баялаг бүтээгдэхүүнүүд болох тослог хоормог, өндөг, тахианы мах, загас, ногоон зэргийг тогтмол хэрэглэх. Эдгээр нь витамины дутагдлыг арилгаж урьдчилан сэргийлэх болно.
– Бумбагар булцгар уруултай байхын тулд шингэнийг их хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй.
– Гадагш гарахдаа үргэлж будаг, харандаа хэрэглэж байгаарай.