Байгалийн гоо үзэсгэлэн гэдэг их сайхан эд. Хэд хоногийн өмнө дуучин, жүжигчин Женнифер Лопес нүүр амаа будалгүйгээр дүрс бичлэг хийлгүүлсэн бол дуучин Шакира ч тийм үйлдэл хийхээр шийдсэн байна. Колумбийн дуучин бүсгүй үүнийг хийхэд нэгэн онцгой өдрийг сонгон авчээ.
Тэрбээр өөрийн 39 насны төрсөн өдрөөр байгаагаараа харагдахыг хүссэн гэнэ. Салонд очиж үсээ гоёмсог засуулан, нүүр амаа будуулахын оронд тэрбээр чөлөөт байдлыг сонгов. Өдий насанд ямаршуухан харагдаж байгаагаа харуулахыг хүссэн болов уу.
Төрсөн өдрийнхөө орой Колумбийн дуучин бүсгүй найз хүүхнүүдтэйгээ боулинг тоглож өнгөрүүлжээ. Элдэв чимээ шуугиантай наргиан цэнгээнээс тэрбээр татгалзахаар шийдсэн байна.