Мисс Х.Бадамгэрэл төрөөд удаагүй “Гоёл”-ын тайзнаа алхаж, топын титэм зүүн олныг гайхашруулж байсан билээ.
Энэ нь нэг талаараа түүнийг жирэмсэн байхад нүүр буруулж байсан танилууддаа өгсөн түүний “том цохилт” аж.
Тодруулбал, түүнийг жирэмсэн болоход хүмүүсийн хандлага өөрчлөгдөж, үргэлж хамтдаа хэмээн бодож явсан найз нөхөд нь нүүр буруулж байсан нь тухайн үедээ мисс бүсгүйд хүнд цохилт болж, маш их шантарч байжээ.
Учир нь түүнийг загварын хувь ахиж дэвших боломжгүй гэж үзэх хүмүүс олон болсон гэдэг.
Тэрбээр энэ тухай хожим нь дурсан ярихдаа “Намайг хөл хүндтэй болмогц их олон хүн танигдсан. Харин ч таньж авсандаа баяртай байдаг. Магад тийм сэтгэгдэл бусдад төрүүлсэн нь миний буруу. Хамгийн хэцүү үед дэргэд байсан хүн жаргалтай үед минь хамт байх эрхтэй” хэмээн ярьжээ.
Мөн Х.Бадамгэрэлийн одоогийн найзууд бол түүнийг энэ хүнд үед түшиж тулсан хүмүүс нь болохыг онцолсон
байна.
mnews.mn