![EXCLUSIVE: Cristiano Ronaldo hugging a male friend in Miami]()
30 настай хөлбөмбөгчин Криштиану Роналду өөрийг нь бэлгийн өвөрмөц чиг хандлагатай гэсэн цуу яриаг намжаах нь битгий хэл улам дэвэргэж орхилоо. Энэ удаад тэрбээр найзуудтайгаа Майамийн усан санд үдийн зоог барихдаа нэг эрийг араас нь зөөлөн тэвэрч авчээ.
“Реал Мадрид”-ын довтлогч түүнийг Мароккогийн кикбоксчин Бадра Харитай учирдаг тухай цуу яриа энэ сарын эхээр интернэтээр цацагдсан. Үүний дараа энэ яриаг батлах мэт зургууд хэд хэд гарсан билээ.