Америкийн “www.wikihow.com “сайт хиймэл хумсны арчилгааны талаар нийтэлжээ.
Алхам №1
Та хиймэл хумсаар гангарахаар шийдсэн бол энэхүү зөвлөгөөг уншаарай. Хиймэл хумсаар ганцхан өдөр бус 10, 20 хоногийн турш гангармаар байна уу. Тэгвэл хиймэл хумсны “нас”-ыг уртасгах эхний арга бол хумс наахаасаа өмнө гараа угааж, тосолж болохгүй.
Алхам №2
Хиймэл хумсаа наасныхаа дараа гараа сайтар угаа.
Алхам №3
Гараа угаасныхаа дараа хумсны хуурайгаар хумсаа хэлбэрт оруулан зас.
Алхам №4
Хумсаа хуурайгаар хэлбэрт оруулсны дараа хөвөнд тэжээлийн тос түрхээд хумсаа зөөлхөн арчих хэрэгтэй.
Алхам №5
Энэ аргуудыг дэс дараалалтай хэрэглэснээр таны хиймэл хумс бэхжиж, жинхэнэ мэт харагдах болно.
Алхам №6
Төгсгөлд нь гараа тэжээлийн тосоор тослохыг зөвлөж байна.
Б.Дэлгэрцэцэг