Зөөлөн тамхи бүр ч илүү хортой
Урт нарийхан, зөөлөн гэгдэх янжуур тамхи нь эсрэг үр дүнд хүргэдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Зөөлөн болохоор хүн илүү уушгилж ойр ойрхон татдаг тул хорт бодисыг утаатай хамт гурав дахин их авдаг байна.
Никотингүй тамхи хоргүй гэдэг нь зүгээр л “реклам”
Рекламаар идэвхтэй сурталчилдаг эдгээр бүтээгдэхүүн үр ашиг муутай. Никотингүй тамхи, эрүүл мэндэд хор багатай гэдэг реклам бол бүгд худлаа шүү.
Тамхины шүүлтүүр тамхины хорыг шүүдэггүй
Тамхи татахад сөрөг нөлөө багатай гэх тусгай шүүлтүүр нь тамхичныг хорт бодисоос хамгаалж чадахгүй. Тусгай бодисоор тамхины утаа гaрч байгаа нь сайшаалтай. Гэхдээ ихэнх тамхичид хоргүй чанарыг “нөхөх “-ийн тулд илүү гүнзгий сорж, тамхийг иш хүртэл нь татдаг байна.
Тамхины хорыг саармагжуулах арга нь үр дүнд хүрдэггүй
Ишний дээхэн хэсгийг зүүгээр нүхэлж татвал тамхины хорыг багасгадаг гэж үзэх бий. Гэвч тамхичид рефлексээр нүхийг нь дарж бүр өмнөхөөс ч илүү шуналтай сордог болох нь тогтоогджээ.
Тамхи бол зүгээр л буруу зуршил
Гипнозын тусламжтайгаар тамхи татах гэх мэтийн буруу дадал зуршлаас салж болно гэж ярих нь бий. Гэтэл гипнозын нөлөөгөөр тамхинаас бодитой гарсан тухай ямар нэгэн статистик мэдээ, баримт байдаггүй. Наалтын тухайд гэвэл мөн л түр зуурын эффекттэй юм.
Тамхи бол зүгээр буруу зуршил төдийгүй хүний дотоод чанартай холбоотой процесс тул хувь хүн ухамсраа л ажиллуулахгүй байвал хамгийн шилдэг арга хэрэгсэл ч ач тусаа өгөхгүй гэнэ.