“Өлсгөлөн тоглоом” кино жүжигчин Женнифер Лоурэнст маш их алдар хүндийг авчирсан. Тэрбээр киноны хоёрдугаар ангийн нээлтийн сурталчилгааны үеэр улс төрийн үзэл бодлоо илэрхийлсэн байдаг юм.
Жүжигчин бүсгүйн бодлоор АНУ-н ерөнхийлөгчийн сунгаанд нэр дэвшигч Доналд Трамп хэрэв 2016 онд сонгуульд ялж, нэгдсэн улсын удирдагч болох аваас дэлхийн төгсгөл ирнэ гэж үздэг аж. Реалити шоугаар олонд танигдсан эр ерөнхийлөгч сонгуульд “юу” хийж явааг Женнифер ер ойлгодоггүй байна.
Тэрбээр Трампыг “Өлсгөлөн тоглоом” киноны нэгэн дүртэй адилтгаад, түүний ярьж хэлж буй бүхнийг харсан Женнифер өөрийн эрхгүй толгой сэгсэрдэг гэсэн юм. Трампын цензургүй, шулуухан магадгүй хэт бүдүүлэг ярианд Женнифер үнэн голоосоо дургүй гэнэ.
И.АВГУСТА
PHOTONEWS.MN