Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Эмэгтэй хүн бүр үзүүштэй “Миний шүүгээнд”ном

$
0
0

nom

Энэхүү номыг тольтой шүүгээ эсвэл кофены ширээн дээр тавьсан байхыг би хэд хэдэн удаа харсан юм. Ном яг л амтат макарон шиг пастель ягаан өнгөтэй, авсаархан дөрвөлжин хэлбэртэй нь нүдэнд хамгийн түрүүнд тусдаг. “Миний шүүгээнд” ном нь эмэгтэйчүүд хамгийн их эргэлдэж, цагаа өнгөрөөдөг хувцасны шүүгээ, гутлын тавиур, цүнхний өлгүүр, халуун усны өрөө зэрэг газруудаар аялуулна.

Nunu&Nana нэрээр гарсан энэхүү номыг бүхий л насны охид, бүсгүйчүүдэд зориулсан байна. Эмэгтэйчүүд өөртөө яг хэрэгтэй, өөрийгөө төлөөлж чадах төрхөө олох гэж олон туршилт хийж болно. Өөрийгөө хэдэн ч удаа өөрчилсөн бай тэр бүрт танд туслаж чадах зөвлөгөөг энэ ном өөртөө агуулжээ. Тэдэнтэй танилцсанаар та өөрт тохироогүй, хэрэггүй хувцас худалдан авах эрсдэлээс зайлсхийж чадна. Ном бас өвөрмөц хэллэгтэй, сонирхолтой үгсээр дүүрэн. Заримаас нь дурдахад “Шулуун юбка өмсөн зэвсэглэн дайрах зөвлөгөө”, “Өгзөгөө аврах зөвлөгөө” зэрэг үгс байх бөгөөд товчхондоо бол өөртөө зориулсан мастер төлөвлөгөө зохиох гарын авлага ажээ.

 

Дашрамд дурдахад эмэгтэйчүүдийг илүү эмх цэгцтэй, өөртөө итгэлтэй байхад туслах энэхүү ном цаашид цуврал болон гарах юм байна. Удахгүй бид минт цэнхэр өнгөтэй хоёр дах цувралтай танилцах болно.

Эх сурвалж:http://buro247.mn/



Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>