Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

100 мянган гишүүнтэй нам, 100 000 дагагчтай хувь хүн

$
0
0

twitter2_1986415b-Тухайлбал, Монголоос л гэхэд твиттерт 100 мянгаас дээш дагагчтай, дунджаар 40-50 мянган дагагчтай улстөрчид болон хувь хүмүүс Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдээс авахуулаад цөөнгүй буй болжээ. Нам дагасан зуун мянган гишүүн, хувь хүн дагасан 100 мянган дагагчийн хооронд ямар ялгаа байгаа гэж?!-

Монголд улс төрийн намууд гишүүн, дэмжигчийн тоогоороо уралддаг нь ялангуяа сонгуулийн өмнөх шоуны үеэр ил тодорхой харагддаг энгийн үзэгдэл юм. Хамгийн сүүлийн статистикаар улс төрийн ууган хүчин МАН өөрийгөө 220 мянган гишүүнтэй гэж мэдээлсэн бол Ардчилсан нам 140 мянган гишүүнтэй гэж тоо бүртгэлд дурджээ.

Үүн дээр Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй арав гаруй намуудыг нэмж тооцбол сонгуулийн насны хүн ам бүгд л “намын батлах”-тай болсон мэт дүр зураг харагдах ч тэдгээрийн цөөнгүй нь зөвхөн гэр бүлийн, эсвэл нэг компанийн нам гэгддэг. Зарим нам “дарга, тамга” хоёроос өөр зүйлгүй гэж егөөддөг нь ялимгүй хэтрүүлэг байх.

Улс төрийн намын тухай хуулийг шинэчилж, юун түрүүнд гишүүнчлэлгүй болгох нь зүйтэй гэх саналыг зарим судлаачид, улстөрчид дэвшүүлдэг. АНУ-д л гэхэд намын гишүүнчлэлийг хатуу тогтоодоггүй ба сонгуульд аль намын төлөө хэчнээн сонгогч санал өгснөөр нь дэмжигчийн тоог барагцаалдаг.

Хэрэв энэ жишгээр улс төрийн намуудыг гишүүнчлэлгүй болгохоор болбол тэд өөрсдөө хэрхэн хүлээж авах, мөн олон нийт хэрхэн хандах нь тун сонирхолтой. Үнэндээ улс төрийн нам гэдэг сүлжээний бизнесийн нэгэн адилаар хотоос хөдөөд, дээрээс доод шат хүртлээ гишүүнтэй, хөлтэй баймааж үзэл бодлоо олон нийтэд ухуулан сурталчилдаг, таниулдаг, сонгогчийн санал авдаг механизм. Харин эрх мэдэлд зөвхөн уг “бизнесийг эрхлэгчид” л хөл тавьдаг…

Харин 2007 онд АНУ-ын Apple компани iphone ухаалаг утсыг бүтээснээ зарлан нээлтээ хийснээс хойшхи арав хүрэхгүй жилийн хугацаанд дэлхий дахинд мэдээллийн технологи асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж, хүний нийгэм тэр чигтээ цахим орчинд шилжин байршсан гэж болох байх. Нэг үгээр бол social ертөнцөд хүмүүс мэдээллээ солилцох, санал бодлоо хуваалцах, үзэл бодлоороо мэтгэлцэх, хуваагдах бололцоо зүгээр л агаарт уур дэгдэх мэт хялбар үзэгдэл болж хувирсан юм.

Үүнийг дагаад улс төрийн намуудын хот, хөдөөд гишүүн элсүүлж, үзэл суртлаа дамжуулан түгээх “сүлжээний бизнес” маягийн зохион байгуулалт хурдаа авч, утга учраа алдаж эхэлсэн мэт харагдана. Тухайлбал, Монголоос л гэхэд твиттерт 100 мянгаас дээш дагагчтай, дунджаар 40-50 мянган дагагчтай улстөрчид болон хувь хүмүүс Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдээс авахуулаад цөөнгүй буй болжээ. Нам дагасан зуун мянган гишүүн, хувь хүн дагасан 100 мянган дагагчийн хооронд ямар ялгаа байгаа гэж?!

Юутай ч улс төрийн намууд 100 мянган гишүүн элсүүлэх гэж зүдэрснээс сошиал ертөнцөд 100 мянган дагагчтай болох нь илүү хялбар, хямд зардалтай. Мөн үзэл бодлоо “халдварлуулах” бололцоо, сум, хороо бүрт уулзалт хийж явснаас хавьгүй хурдан. Тэгэхээр сонгуулийн сурталчилгааны кампанит ажлын жагсаалтаас “шинэ гишүүн элсүүлэх ёслол” мөдхөн моодноос гарч магадгүй болжээ. Энэ дашрамд дурдахад, улс төрийн намууд баруун, зүүний гэх хатуу үзэл баримтлалаа гээж, улс оронд тулгамдсан тухайн асуудлыг “хэрхэн яаж шийдвэрлэх вэ” гэдэг прагматик хандлагаараа л өрсөлддөг жишиг Монголыг ч тойрохгүй байгаа нь анзаарагдах болсон.

politik.mn



Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles