- Эмэгтэй хүн хэдий нээлттэй мэт боловч заримдаа эрчүүдийн хувьд нууцлаг хэвээрээ үлддэг.
- Эрэгтэй хүнийг бодвол эмэгтэй хүн хардахдаа амархан байдаг. Энэ нь тэдэнд байгалиас заяасан нарийн мэдрэмтгий зантай нь холбоотой юм.
- Аливаа зүйлийг сэтгэл хөдлөлийн бат итгэлтэйгээр хүлээж авдаг.
- Өчүүхэн төдий зүйлийг хэт их мэдрэмтгий хүлээж авдаг учраас амьдралынх нь тогтвор суурьшил асуудалтай байдаг байж болох юм.
- Тэд гэрлэлтээс хамгийн эхний ээлжинд аюулгүй байдал, итгэл үнэмшлийг эрж хайж байдаг.
- Хэн нэгэнд хайртай хүнээ алдана гэхээсээ ихэд айж байнгын түгшүүртэй явдаг.
- Хардалтаасаа болж арга хэмжээ авахдаа хар хүнийхээ эрх чөлөөг хязгаарлах гэж үздэг.
- Тэдний: “Чи хаана хэнтэйгээ байгаад ингэж их удав?”, “Чи надад хайртай юу?” хэмээн үргэлж тавьдаг асуулт нь эр хүнийг сэтгэл хөдлөлийн тэсрэлт болон мухардалд оруулдаг.
- Гудамжинд хайртыгаа өөр эмэгтэй хүн руу нүд унагаад өнгөрөхийг нь хараад дотроо бодоод л өнгөрдөг. Тухайн үед сэтгэлдээ төрсөн зүйлээ хайртынхаа чихэнд сонсогдохоор хэлж, ил гаргаж чаддаггүй нь эмэгтэй хүний төрөлхийн цэвэр ичимтгий, нэрэлхүү зантай нь холбоотой байдаг ажээ.
- Тэд гаднаа хэдий сул дорой нэгэн мэт харагдавч сэтгэлийн агуу их тэвчээртэй хүмүүс байдаг.
- Бусдад атаархана гэдэг бол гэм биш зан.
- Хийсвэрлэж төсөөлөн бодох чадвар нь өндөр хөгжсөн байдаг учраас аливаа зүйлийг хардаж сэрдэх нь илүү амархан байдаг.
- Дурлахдаа амархан ч мартахдаа амархан хүмүүс байдаг.