Үзэсгэлэнтэй байна гэдэг өнөө цагт баян байхын нэр болжээ. Хөөрхөн царай, гуалиг биеэрээ олны анхаарлыг татаж, хувцсыг амилуулна гэдэг ч хэн хүний хийж чадахаар ажил биш, маш онцгой ур чадвар ч гэж хэлж болно. Тэд нэг загварын шоуны үеэр тайзан дээр алхаж, ганцхан зар сурталчилгаанд тоглоод л сая сая доллар олдог байна. Ингээд та бүхэнд дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй загвар өмсөгчдийг 2014-2015 оны орлогын мэдээллээс нь үндэслэн танилцуулж байна.
19. Жордан Данн (Jourdan Dann) - 3.5 сая доллар
Тэр бол алдарт “Calvin Klein”, “Maybelline”, “Tommy Helfiger”, “Burberry” зэрэг брэндүүдийн нүүр царай болсон загвар өмсөгч, модель юм.
18. Кэйт Аптон (Kate Upton) – 3.5 сая доллар
Тэр бол загварын ертөнцийн хамгийн нэр хүндтэй нэгэн билээ. Өнгөрсөн жил тэрээр “Game of War”-ийн постерт зургаа авахуулж, нэр хүндээ болон ашиг орлогоо нэмэгдүүлэн, шилдэг нь гэдгээ баталсан юм.
17. Хилари Рода (Hilary Rhoda) – 3.5 сая доллар
16. Кендал Женнер (Kendall Jenner) – 4 сая доллар
15. Дариа Вербови (Daria Werbowy) – 4.5 сая доллар
14. Лиу Вэнь (Liu Wen) – 4.5 сая доллар
13. Кэйт Мосс (Kate Moss) – 4.5 сая доллар
Өдгөө 41 настай загвар өмсөгч маань Английн алдарт брэнд “Burberry”-ийн гэрээт загвар өмсөгчөөр ажиллаад олон жилийг ардаа үдэж байгаа юм.
12. Каролин Мерфи (Carolyn Murphy) – 4.5 сая доллар
11. Карли Клосс (Karlie Kloss) – 5 сая доллар
10. Кандис Сванипол (Candice Swanepoel) – 5 сая доллар
9. Алесандро Амбросио (Alessandra Ambrossio) – 5 сая доллар
Тэр зөвхөн “Victoria’s Secret” ч биш, өөрийн усны хувцасны брэндтэй ажээ.
8. Лара Стоун (Lara Stone) – 5 сая доллар
Тэрээр 12 настайгаасаа хойш Парисд загвар өмсөгчөөр ажилласан бөгөөд “L’oreal”, “Calvin Kein” зэрэг брэндүүдийн нүүр царай юм.
7. Жоан Смаллс (Joan Smalss) – 5.5 сая доллар
Тэрээр “Calvin Kein”, “Marc Jacobs” зэрэг брэндүүдийн нүүр царай болсноороо өнгөрсөн жилийн орлогоо 2 сая доллараар ахиулж чаджээ.
6. Миранда Керр (Miranda Kerr) – 5.5 сая доллар
Жүжигчин Орландо Блүүмийн үзэсгэлэнт эхнэр, сахиусан тэнгэр тэрээр “Escada”, “Swarovski”, “Clear” зэрэг брэндүүдийн нүүр царай юм.
5. Наталъя Водионова – 7 сая доллар
Тэр “Calvin Kein”-ий үнэртний гэрээт модель бөгөөд үүгээрээ орлогынхоо ихэнх хувийг олдог ажээ.
4. Дутзен Кроес (Doutzen Kroes) – 7 сая доллар
Тэрээр “Victoria’s Secret”-ийн гэрээт загвар өмсөгч байсан бөгөөд “Tiffany&Co.,”, “Samsung”, “Calvin Klein”-ий модель юм.
3. Адриана Лима (Adriana Lima) – 9 сая доллар
Тэр бол “Victoria’s Secret”-ийн хамгийн удаан ажиллаж байгаа модель юм. Тэрээр “Marc Jacobs”, “Maybelline” зэрэг брэндүүдийн нүүр царай юм.
2. Кара Дилевин (Cara Delevingne) – 9 сая доллар
1. Жизель Бундхен (Gisele Bundchen) – 44 сая доллар
Түүний жилийн орлого бусад залуу загвар өмсөгчдийг аль хэдийн хол давжээ. Тэрээр өөрийн нэрийн гутлын брэндтэй болсон бөгөөд “Chanel”, “Carolina Herrera” зэрэг брэндүүдийн гэрээт загвар өмсөгч юм.