Жүжигчин С.Өлзийхүү, найруулагч Ц.Хүсэлбаатар нарын амин хайртай охин Х.Баярмааг уншигч та дэлхийн мисс шалгаруулах 62 дахь удаагийн тэмцээнд ӨМӨЗО-ны Ордос хотод оролцож байснаар нь илүүтэй сайн танина. Тэрбээр соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангийг төгсч өдгөө “Шилдэг өнгө” продакшинд харьяалагдаж яваа.Сургуулиа төгссөнөөс хойш тайз, дэлгэцийн бүтээлд чадварлаг тоглож байгаа жүжигчин бүсгүй маань хамгийн сүүлд “Аюултай харилцаа” уран сайхны кинонд хөл хүнд бүсгүйн дүрээр үзэгчидтэй уулзаж байсан үе саяхан.
Жүжигчин ээжийнхээ мэргэжлийг өвлөж, урлагт хөл тавьсан Х.Баярмаа ээжтэйгээ усны дусал мэт адилхан харин сүүлийн үед өөрийн цахим хуудаснаа нэгэн зураг оруулсан нь олныг гайхшируулав. Тэрээр мэс заслын Барби мэт дэндүү хиймэл гэмээр харагдаж байсан юм.

