Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Ука: Зүгээр EASY амьдар л даа

$
0
0

30226836_173391643215456_3957329849458098176_n

- Өнөөдөр нүүрэн дээр чинь батга гарсан байвал спирттэй хөвөнгөөр дарчих тэгээд инээмсэглэ, маргааш гэхэд арилчихна.

- Хэн нэгэн танихгүй хүн чамтай таагүй харьцвал түүнийг дотроо өрөвдөөд зүгээр л хаячих, гадуур тэсрэхэд бэлэн бөмбөгнүүд л явж байгаа. Магадгүй өчигдөр хүүхэд нь өвдсөн, нөхөртэйгөө муудсан, өрөнд орсон гээд ямар ч асуудалтай байж болно. Танд стрессээ гаргалаа гээд та нервээ барах хэрэггүй.

- Хайртай хүн чинь хэлсэн амлалтандаа хүрэхгүй байна уу, тэгвэл ахиж хэзээ ч бүү итгэ. Дахин дахин итгээд, хууртаад уйлаал майлаал өөрийгөө зовоох ямар хэрэг байна.

- Найз чинь цагаа барьдаггүй бол битгий болз. Өөрөө ирээд уулз гэж хэл. Та маргааш ч үхэж магад. Тиймээс амьдралынхаа алтан хормыг хэн нэгнийг хүлээж өнгөрөөх хайран биз.

- Чамд хүн таалагдахгүй бол холд. Ажлаасаа залхсан бол гар, нөхөртөө хайргүй бол сал л даа. Дургүй, хайргүй, үзэн яддаг юмнуудтайгаа өөрсдөө орооцолдчихоод л хамаг бухимдлаа барах ямар хэрэг байна

- Мөнгө байхгүй бол хөдөлмөрлө. Цаагуур чинь дүүрэн ажилд авах зар байна. Заавал цагаан цамц өмсөөд ширээний ард суух биш, хийж чадах юу л байна, түүнийгээ хий

- Байгаадаа баярлаж, байхгүйнхээ төлөө хөдөлмөрлөж, сайнаас үлгэр авч, саараас дөлж зугатаж өөртөө сэтгэвл хангалуун өрөөл бусдыг хүндэлж EASY амьдаръя 


Viewing all articles
Browse latest Browse all 18678


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>