Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Дарсны шошго гэдэг чухал

$
0
0

Заримдаа хоолон дээрээ дарс амтлах сайхан. Эрүүл мэндийн талаасаа ач холбогдолтойн дээр хоолны амт чанарыг тодотгож, таашаал өгдөг тустай. Гэвч бид зоогийн ширээнд тавих дарсныхаа амт чанар, нэрж үйлдвэрлэсэн газар нутгийнх нь талаар огт сонирхдоггүй. Угтаа тэр бүхэн нь дарсны амт чанарыг олж мэдэх ганц үзүүлэлт юм.

Дарсны нэрийг ихэвчлэн усан үзмийн сортынх нь нэрээр нэрлэдэг. Уг усан үзмийг хаана тариалсан ч бай сортынх нь нэрээр уг дарсны мөн чанарыг ойлгож болно. Хэрэв шошгон дээрээ MERLOT гэсэн бичигтэй бол бага зэргийн нялуун улаан дарс гэсэн үг.

Хоёрдугаар гол үзүүлэлт бол усан үзмийг тариалсан улс, бүс, муж чухал үүрэгтэй. Яагаад гэвэл ижил сортын усан үзэм нь тариалсан газрынхаа хөрс, уур амьсгалын онцлог зэргээс хамааран харил­цан адилгүй чанартай байдаг.

Гуравдугаар хүчин зүйл гэвэл хэн уг дарсыг үйлдвэрлэв гэдэг мөн чухал үзүүлэлт. Дарс үйлдвэрлэгч буюу худалдагчийн нэр хүнд нь уг дарсны ча­на­рын баталгаа болдог. Дарс үйлд­вэрлэлээрээ алдартай газрууд нь дотроо чанар, нэр хүндээрээ ялгагдах зиндаанд хуваагддаг.

Ихэнх дарсны хорхойтнууд үүнийг анддаггүй. Domains, clos, chateaux дарс үйлдвэрлэгч газар болон үйлдвэрлэгчдийн нэр гэх мэт ялгагдана. Эдгээрийг ялгахын тулд багагүй туршлага хэрэгтэй. Ийм үед усан үзмийн сорт голлох үүрэг гүйцэтгэхгүй. Алдартай, үнэтэй дарс үйлдвэрлэгч нар өөрийн бүтээгдэхүүний давтагдашгүй амт, чанарын тухай, тэднээс өөр хэн ч үйлдвэрлэж чадахгүй тухай байнга сурталчилдаг. Эдгээр нь үнэхээр дахин давтагдашгүй дарс байдаг байна. Үнэ нь ч харьцангуй өндөр, тэр тусмаа олон жил дарсан дарс бол бүр их үнэтэй.

Ихэнх үнэтэй дарснуудын шошгон дээр тухайн ургацын оныг тавьсан байх бөгөөд хамгийн сайн ургацтай жилийн дарс өндөр үнэтэй байдаг. Жирийн дарсны шошгон дээр оныг тавиагүй байж болох бөгөөд тэгвэл та хэд хэдэн ургацын холимог дарс ууж байна гэсэн үг юм.

“La Toscana” Wine Shop

 

Сэтгүүлч Л.Отгонбат

mongolcom.mn



Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>