Жүжигчин Р.Анхням Холливудын алдарт кино найруулагч Жан-Жак Аннаудын нүдэнд өртөн хятадын зохиолч Зянь Руний “Чонон сүлд” романаас сэдэвлэн бүтээсэн “Чонон сүлд” кинод гол дүр бүтээсэн юм. Тэрээр энэхүү бүтээлд эх орноо төлөөлөн ганцаараа тоглосон бөгөөд Холливудад хөл тавин “Оскар”-т нэр дэвшинэ хэмээн мэргэжлийнхэн хүлээлттэй байсан юм. Харин өнгөрсөн сард Оскар наадмыг зохион байгуулах комиссоос “Чонон сүлд” бүтээлийг хятадаас нэр дэвших боломжгүй гэдгийг дуулгасан юм.
Гэхдээ кино багийнхан энэхүү бүтээлээ олон улсын үзэгчдэд хүргэсээр байгаа бөгөөд тэрээр хамгийн сүүлд Турк улсад болсон “Чонон сүлд” киноны нээлтэд үндэсний хувцсаараа гоён оролцсон юм.
Харин тэрээр өдгөө эх орондоо ирсэн бөгөөд манай гэрэл зурагчны дуранд ийнхүү энгийн төрхтэйгөө өртжээ.