Орц: (1порц)
Цэцэгт байцаа 20гр,
Лууван 30 гр,
Жижиг эрдэнэ шиш 40гр,
Уутат вандуй 20гр,
Нарийн пүнтүүз 10 гр,
Сармис 10 гр,
Самрын тос 5 гр,
Ногоон сонгино 10 гр,
Остер соус З гр.
Хийх арга:
1.Лууванг нимгэн хавтгай, уутат вандуйг 2-3 см урттай хэрчээд, халаасан тостой хайруулын тавганд сармисын хамт 2-3 минут хуурна.
2.Буцалсан усанд нарийн пүнтүүзийг дэвтээгээд шүүнэ. Буцалж байгаа ясны шөлөнд хуурсан ногоо, пүнтүүзийг хийгээд дээрээс нь жижгэвтэр хэрчсэн цэцэгт байцаа, эрдэнэ шишийг нэмж хийн 3-5 минут зөөлөн галаар буцалгаад сармис бусад амтлагчийг хийж бэлэн болгоно. Таваглахдаа дээр нь хэрчсэн ногоон сонгино хийнэ.