Өнгөрсөн долоо хоногт “Виагра” хамтлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг Вера Брежнева Константин Меладзе нар Италийн Форте-дей-Марми-д гэрлэлтээ батлуулсан тухай мэдээ цацагдлаа.
Тэд гэрлэх ёслолоо дээд зэргээр нууцалсан ч орон нутгийн сэтгүүлчид Вера Брежневаг Зөвлөлтийн удирдагч агсан Брежневийн үр сад гэж андуурснаас олон нийтэд ил болжээ. Үүний дараа хосуудын албан ёсны төлөөлөгч Анастасия Драпеко гэрлэх ёслол болсон гэдгийг мэдэгдсэн байна.
Харин Вера Брежнева фэйсбүүктээ “Нам гүм байх жаргал юм. Бүгдэд нь хүсэн ерөөе!” гэж бичсэн нь гурван цагийн дотор 90 мянган лайк дарагджээ.
Валерий Меладзегийн ах Константин Меладзе эхнэрээсээ салсны дараа “Виагра”-ийн бас нэг гишүүн болох Альбина Жанабаевтай хамтран амьдарч байв. Тэд хоёр хүүтэй.