Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Шүд өнгөртөх нь цоорол явагдсаны шинж

$
0
0

9

Цэвэр хурууны хумсаар шүдээ хусвал хумсны завсарт шаравтар зөөлөн зүйл ордог бөгөөд энэ нь шүдний өнгөр юм. Өнгөр нь өөртөө их хэмжээний нянг агуулдаг ба шүдтэй адилхан өнгөтэй байдаг тул эцэг эхчүүд сайн анзаардаггүй.

Өнгөрийн цаана шүдний цоорол аль эрт явагдсан байдаг. Нянгийн хоол нь чихэр болон нүүрс ус ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд байдаг аж. Нян эдгээрийг задалсанаар хүчил үүсгэдэг.
Уг хүчил ньшүдний эрдэсжилтийг алдагдуулах ба шүд нь эргээд цус болон шүлснээсээ эрдэсээ нөхөж авч байдаг. Гэвч их бага хэмжээгээр ойр ойрхон чихэрлэг зүйл хэрэглэхэд шүд нь эргэн эрдэсжих хугацаагүй болж цоорол үүснэ.
Цоорсон шүднээс нян цусанд орох бөгөөд ингэснээр бусад эрхтэн системд тархаж өвчлүүлдэг байна.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>